Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 0324

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Долгормаа хөтлөн, улсын яллагч Б.Ундрах,

шүүгдэгч Ц.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны "А-Г танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Б  овогт Ц.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 0035 60269 дугаартай, нэг хавтас хэргийг 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б  овогг Ц.Б , Монгол Улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, ...... тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД................).

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Ц.Б  нь 2019 оны 9 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Шинэ цэргийн хотхон”-ы 1 дүгээр байранд амьдрах Ц.Н ын гэрээс гарч явахдаа иргэн С.А ын эзэмшлийн "Затзипд А-30” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 480.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б : Мэдүүлэг гаргахгүй гэв.

Хоёр. Эрүүгийн 2008 0035 60269 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудад:

1 .Хохирогч С.А ын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн:

“...2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 17-19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Шинэ цэргийн хотхон’’-ы 1 дүгээр байранд амьдрах хуучны танил Н  гэх залуугийн гэрт очиход Н  үл таних залуугийн хамт

0.5 литрийн архи уугаад дуусч байсан. Хамт архи ууж байсан залуугаа Б  гэж танилцуулж байсан. Тэгээд Н  надад хандан “архи аваад өгөөч, уумаар байна” гэхээр нь гарч яваад дэлгүүрээс 0.75 литрийн 2 шил архи авч өгсөн. Би нилээн согтоод, ширээн дээр нь “Самсунг А-30” маркийн гар утсаа тавиад унтсан. 2019 оны 9 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө босоод гэр рүүгээ харих гэтэл миний гар утас байхгүй болсон байсан. Н аас асуух гэтэл унтаж байсан, Харин Б  явсан байсан. Н ыг өглөө сэрэхээр нь “би гар утсаа хулгайд алдсан байна, Б  авч явсан нь тодорхой” гэж хэлсэн. Би 7 хоног орчмын дарааа Н ын хамт Б г олохоор Хайлаас, Согоот чиглэлд шугаманд явдаг хүмүүсээс сураглаж байгаад Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, ...... тоот хаягаар очиж Б тэй уулзсан. Би гар утсаа авъя гэж хэлтэл Б  “би аваагүй” гээд нилээн гүрийж байгаад гар утас хулгайлж авч явсан гэдгээ хүлээн зөвшөөрч, надад бэлнээр 500.000 төгрөг өгсөн. Би хулгайд алдагдсан дэлгэдэг бор өнгийн хавтсан гэртэй, хөх өнгийн “Самсунг А-30" маркийн гар утсаа "Юнител” ХХК-иас 646.000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо худалдан авсан үнээрээ үнэлнэ. Дэлгэдэг хавтсан гэрээ 20.000 төгрөгөөр, гар утсан дотор ашиглаж байсан 8 GВ мемори картаа 15.000 төгрөгөөр тус тус үнэлнэ. Надад нийт 681.000 төгрөгийн хохирол учирсан. Б  надад 500.000 төгрөг өгсөн болохоор одоо 181.000 төгрөг үлдээд байна. Надад Б  “дахин 500.000 төгрөг өгье, цагдаад битгий хандаач” гэж байсан. Гэхдээ би тухайн хүнээс 500.000 төгрөг авахгүй, 181.000 төгрөгийн хохирлоо авна. Хохирлоо барагдуулаад авчихвал гомдолгүй . ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дугаар тал),

  1. Гэрч Ц.Н ын мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 01 дүгээр сарын 18- ны өдөр өгсөн:

 

“...Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо “Шинэ цэргийн хотхон"-ы 1 дүгээр байрны 1 тоот гэртээ Б г дагуулж ирээд нэг шил архи авч өгөөд хамт хувааж уусан. 17 цагийн үед найз А  орж ирсэн. Би А т хандан “архи аваад өгөөч” гэж хэлтэл А  гарч яваад 2 шил архи авч ирсэн. Бид гурав архиа хувааж уугаад, би нилээн согтсон учир том өрөөнд ороод унтсан. ...2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 10 цагийн үед сэрэхэд А  гал тогооны өрөөнд зогсож байсан. Б  манай гэрээс гараад явсан байсан. А  надад “Б  гар утас аваад явчихлаа” гэж хэлсэн. Тухайн үед Б  надтай танилцахдаа “би Чингэлтэй дүүрэг, Хайлааст, Согоотын чиглэлд амьдардаг, намайг микроны хүмүүс мэднэ” гэж хэлж байсан нь санаанд орсон. А  бид хоёр архи уусан өдрөөс хойш 7 хоногийн дараа Чингэлтэй дүүргийн 17 дугаар автобусны буудлаас Хайлааст чиглэлд явж байгаа микроны хүмүүсээс сураглан асуухад Б гийн гэрийн хаягийг зааж өгсөн. Тэгээд Б гийнд очиж гар утсаа авъя гэж хэлтэл Б  би аваагүй гэж гүрийж байснаа караокед барьцаанд тавьж үйлчлүүлсэн талаар хэлсэн. Б гийнд очсоноос хойш хэд хоногийн дараа А тай уулзахад 500.000 төгрөг авсан, дараа дахин 500.000 төгрөг авахаар тохиролцсон талаар ярьж байсан. Б  миний хажууд байхдаа гар утсыг нь хулгайлсан гэдгээ хүлээн зөвшөөрч байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дугаар тал),

  1. Шүүгдэгч Ц.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр яллагдагчаар өгсөн:

“...Би Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо “Цэргийн хотхон”-д байх Н ын гэрт очсон. Надад нэг шил архи авч өгөөд бид хувааж уугаад байж байтал Н ын гэрт найз нь гэх залуу орж ирээд буцаад гараад явсан. 20 гаруй минутын дараа тэр залуу 2 шил архи аваад ирсэн. Тэр залуу өөрийгөө А  гэж танилцуулаад, бид авч ирсэн архийг нь хувааж уусан. Би шөнө 01 цагийн үед гэр рүүгээ явах гээд гарахад надад таксины мөнгө байхгүй байхаар нь би буцаж Н ын гэр рүү ороод гал тогооны цонхны тавцан дээр 1 гар утас байхаар нь аваад гэрээс нь гарсан. Ингээд би гэрийн гадаа очсоны дараа хулгай хийж авсан гар утсаа таксины жолоочид

  1. төгрөгийн төлбөр тооцоонд өгөөд явуулсан. 7 хоногийн дараа А  манай гэрт ирээд надаас утсаа авъя гэхээр нь би чиний утсыг аваагүй, мэдэхгүй гэж хэлсэн чинь чамайг цагдаад өгч шалгуулна гэхээр нь би А т гар утсыг нь хулгай хийж аваад, таксинд барьцаанд өгөөд явуулсан, ямар таксинд өгч явуулснаа санахгүй байна, хохирлыг нь төлж барагдуулна гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дугаар тал),
  1. Хохирогч С.А ын “Юнител ХХК-иас гар утас худалдан авсан гэх гэрээ (хавтаст хэргийн 33-36 дугаар тал),

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний 71 дугаартай “...хуучин хэрэглэж байсан “Самсунг А-30” маркийн гар утсыг 450.000 төгрөгөөр, 8 СВ   мемори картыг 15.000 төгрөгөөр, Самсунг А-30 маркийн ашиглаж байсан гар утасны хавтсан гэрийг 15.000 төгрөгөөр, нийт 480.000 төгрөгөөр тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 39 дүгээр тал),

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд:

  1. Шүүгдэгч Ц.Б гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 16 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 41 дүгээр тал), шийтгэх тогтоол, Улсын дээд шүүхийн тогтоол, яллагдагчид холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол (хавтаст хэргийн 44-46, 72- 73, 77 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 17 дугаар тал), түүний нэр дээр хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 18-19 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ц.Б д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Ц.Б  нь 2019 оны 9 дүгээр сарын 03- наас 04-нд шилжих Н ын гэрээс гарч явахдаа иргэн С.А ын эзэмшлийн “Батзипд А-30" маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 480.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч Ц.Б  өөрийн өмгөөлөлдөө эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлж, хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн "өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжуулсэн зрүүгийн хзргийп хүрээнд хянаж, шүүгдэгч Ц.Б гийн холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Ц.Б , С.А .Ц.Н  нар нь 2019 оны 9 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ цэргийн хотхон”-ы 1 дүгээр байран дахь Ц.Н ын гэрт архидан согтуурсан байна. Улмаар шүүгдэгч Ц.Б  тус айлаас гарч явах үедээ иргэн С.А ын эзэмшлийн цонхон дээр тавьсан байсан “Затзипд А-30" маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, түүнд 480.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

-хохирогч С.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“.,2019 оны 9 дүгээр сарын 03-нд 17-19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Шинэ цэргийн хотхон”-ы 1-р байранд амьдрах танил Н  гэх залуугийн гэрт очиход үл таних залуугийн хамт ...архи ууж байсан. ...хамт архи ууж байсан залуугаа Б

гэж танилцуулж байсан    Би нилээн согтоод ширээн дээр нь “Самсунг А-30” маркийн гар

утсаа тавиад унтсан. 2019 оны 9 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө босоод гэр рүүгээ харих гэтэл миний гар утас байхгүй болсон байсан. ...Би гар утсаа авъя гэж хэлтэл Б  “би аваагүй” гээд нилээн гүрийж байгаад гар утас хулгайлж авч явсан гэдгээ хүлээн зөвшөөрч, надад бэлнээр 500.000 төгрөг өгсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дугаар тал),

-гэрч Ц.Н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо “Шинэ цэргийн хотхон”-ы 1-р байрны 1 тоот гэртээ Б г дагуулж ирээд...архи авч хувааж уусан. 17 цагийн үед найз А  ирсэн. ...бид гурав архиа хувааж уусан. ...2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 10 цагийн үед сэрэхэд

...А  надад “Б  гар утас аваад явчихлаа” гэж хэлсэн.......................... Б гийнд

очиж гар утсаа авъя гэхэд Б  аваагүй гэж гүрийж байснаа караокед барьцаанд тавьж үйлчлүүлсэн талаар хэлсэн. ...Б  миний хажууд байхдаа гар утсыг нь хулгайлсан гэдгээ зөвшөөрч байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дугаар тал), -шүүгдэгч Ц.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Н ын гэрт нь очсон. ...архи авч өгөөд бид хувааж уугаад байж байтал Н ын гэрт найз нь гэх залуу орж ирсэн. ...тэр залуу 2 шил архи аваад ороод ирсэн. Тэр залуу өөрийгөө А  гэж танилцуулаад, бид авч ирсэн архийг нь хувааж уусан. Би шөнө 01 цагийн үед гэр рүүгээ явах гээд гарахад надад таксины мөнгө байхгүй байхаар нь би буцаж Н ын гэр рүү ороод гал тогооны цонхны тавцан дээр 1 гар утас байхаар нь аваад гэрээс нь гарсан. ...хулгай хийж авсан гар утсаа таксины жолоочид

  1. төгрөгийн төлбөр тооцоонд өгсөн. ...А  манай гэрт ирээд надаас утсаа авъя гэхээр нь би чиний утсыг аваагүй, мэдэхгүй гэж хэлсэн. ...цагдаад өгч шалгуулна гэхээр нь би А т гар утсыг нь хулгай хийж аваад, таксинд барьцаанд өгөөд явуулсан ...гэж хэлээд явуулсан. ..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52 дугаар тал),

-“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 39 дүгээр тал), зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон топгоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

Шүүгдэгч Ц.Б  нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогч С.А ын “Самсунг А-30” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бага хэмжээнээс дээш хэмжээний буюу

  1. төгрөгийн хохирол учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Мөн шүүгдэгч Ц.Б  нь иргэн Ц.Н ын гэрт түүний зөвшөөрөлтэйгээр

нэвтэрч орсон, хамт архи уусан, архи уух явцдаа иргэн С.Н ын гар утсыг сэм хулгайлан авч явсан байх тул орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэж үзэхгүй.

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.Б г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэргийн улмаас хохирогч С.А ын хулгайд алдагдсан эд хөрөнгийг “Тэнцвэр Эстимэйт” ХХК 480.000 төгрөгөөр үнийг тогтоосон байх ба, шүүгдэгч Ц.Б  нь хохирогч С.А т 500.000 төгрөг төлсөн, хохирогч хүлээн авсан" талаар мэдүүлсэн /хх-30/ байх тул шүүгдэгч Ц.Б г хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Ц.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгуйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан албадлагын арга хэмжээ авах дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Ц.Б  нь дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч Ц.Б  нь түүний ял шалгах хуудсанд 2009 онд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар мэдээлэл бичигдсэн байх боловч түүний холбогдсон хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол байх тул түүнийг ял шийтгэлгүй гэж үзнэ.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Мөн шүүгдэгч Ц.Б  нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, ялын хэмжээг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь оногдуулсан ялыг биелүүлээгүй бол уг ялыг хорих ялаар солихыг мэдэгдэж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

3. Бусад асуудлаар.

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгуй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,4 дэх хэсэг, З6.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б  овогт Ц.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар” хулгайлж, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б г 400 (дөрвөн зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.Б д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч С.А т төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ц.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Т.АЛТАНТУЯА