Шүүх | Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
Хэргийн индекс | 132/2017/00002/И |
Дугаар | 00044 |
Огноо | 2017-01-24 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 00044
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1967 онд төрсөн, 50 настай, эрэгтэй, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 4 дүгээр багт оршин суух Боржигон овогт Базархүүгийн Цогтгэрэл /РД:ГН67021915/-ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00002/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга С.Гончигбал оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Цогтгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 1988 оноос 1990 онд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Магсаржав сангийн аж ахуйд худгийн моторчин, жолооч зэрэг ажлыг хийж байсан. Тухайн үед авч байсан цалингийн түүвэр архивт байхгүй мөн хөдөлмөрийн дэвтэрт ажлаас чөлөөлсөн тушаал бичигдээгүй тул 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Магсаржав сангийн аж ахуйд худгийн моторчинооражиллаж байсныг тогтоож өгнө үү. Миний бие холоос дахин ирэх боломжгүй тул шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Цогтгэрэл нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын "Магсаржав" Сангийн аж ахуйд 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл худгийн моторчиноор ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Б.Цогтгэрэлийн нэрээр 1988 онд нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Булган аймгийн Магсаржав Сангийн аж ахуйн даргын 1988 оны 11 дүгээр сарын 01-нийөдрийн 309 дугаартай тушаал, 1989 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 31 дугаартай тушаал, 1988 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 213 дугаартай тушаал, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, онцгой байдлын ахлах дэслэгч Б.Мөнхзулын тодорхойлолт, тухайн үед Б.Цогтгэрэлтэй хамт ажиллаж байсан гэрч Д.Ганчимэгийн өгсөн ..Би Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Магсаржав сангийн аж ахуйд 1983 оноос 1994 он хүртэл усны группын даргаар ажиллаж байсан. Б.Цогтгэрэл нь 1988 оны 06 дугаар сард цэргээс халагдаж ирсний дараа Уст хавчир ганга нэртэй худгийн моторчиноор анх ажиллаж эхэлсэн. 1990 оны 8 сард моторчины ажлаас гараад Магсаржав сангийн аж ахуйд жолоочоор ажиллах болсон гэх мэдүүлэг, гэрч Д.Батцэнгэлийн өгсөн ..Би Б.Цогтгэрэлтэй хамт 1985 онд цэрэгт яваад 1988 оны 06 дугаар сарын 20-нд цэргээс халагдаж ирсэн. Би Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Магсаржав Сангийн аж ахуйд 1988 оны 07 дугаар сард ажилд томилогдож байсан. Б.Цогтгэрэл нь моторчиноор ажиллаж эхэлсэн. 1990 оны 8 сард моторчины ажлаас гараад Магсаржав сангийн аж ахуйд жолоочоор ажиллах болсон гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ Л.ДАРЬСҮРЭН