Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2022/0137

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“С” ХХК*******ийн

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Улсын байцаагч Н.Т

Нэхэмжлэгч “С” ХХК

Хариуцагч Нийслэлийн онцгой байдлын газрын улсын байцаагч

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20*******ны өдрийн 883 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г гомдол гаргагчийн өмгөөлөгч Ч.У, С.Э, хариуцагч Н.Т, хариуцагчийн өмгөөлөгч Г.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2021/0775/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “С” ХХК*******иас Нийслэлийн онцгой байдлын газрын улсын байцаагчид холбогдуулан “Нийслэлийн онцгой байдлын газрын улсын байцаагчийн 2021 оны 09 дүгээр сарын 16*******ны өдрийн 0072003 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”*******аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20*******ны өдрийн 883 дугаар шийдвэрээр Галын аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8, 17 дугаар зүйлийн 17.3, 19 дүгээр зүйлийн 19.5, Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1, 1.3 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1*******д заасныг тус тус баримтлан “С” ХХК*******иас Нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын улсын байцаагч Н.Т*******д холбогдуулан гаргасан гомдлын шаардлагыг хангаж, Нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 09 дугаар сарын 16*******ны өдрийн 0072003 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Н.Т дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Анхан шатны шүүхээс Нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 09 дугаар сарын 16*******ны өдрийн 0072003 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй болжээ.

3.1.1. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1*******д “Захиргааны акт”*******ыг захиргаан байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан. Галын аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8 дахь хэсэгт “гал түймэр гарсан тухай акт гэж гал түймрийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирсан болохыг нотолсон баримт бичгийг ойлгоно” гэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.7 дахь хэсэгт зааснаар гал түймэр гарсан тохиолдолд эрх бүхий албан тушаалтан нь гал түймэр гарсан тухай акт тогтоох бүрэн эрхтэй” гэж тус тус заасан. Харин Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл хүлээлгэх Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.17 дахь хэсэгт зааснаар Гал түймрийн улсын байцаагчид олгогдсон.

3.1.2. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд гал түймрийн улсын байцаагч нь гал түймрийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирсан болохыг тогтоож, холбогдох хуульд заасан шийтгэлийг хүлээлгэх эрхтэй байх ба ийнхүү хүлээлгэж буй шийтгэл нь захиргааны акт юм. Тиймээс нэхэмжлэгч нь Галын аюулгүй байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт “Аж ахуй нэгж байгууллага гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж, ажилтнаа сургаж, дадлагажуулсан байна” гэж, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан Галын аюулгүй байдлын үндсэн дүрмийн 2.1*******д “Аж ахуй нэгж, байгууллагын удирдлага, галын аюулгүй байдлыг хангуулах үүрэг бүхий албан тушаалтан нь тухайн байгууллагын барилга байгууламж, нутаг дэвсгэрийн хэмжээнд галын аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээнэ” гэж, 2.3*******д “Аж ахуй нэгж байгууллага, өөрийн ажилтан бүрт галын аюулгүй байдлыг хангах талаар зааварчилгаа өгч, гал түймрээс урьдчилан сэргийлэх, гал түймрийг унтраах, гал түймэр гарсан үед аврах зам, гарц ашиглан хүмүүсийг аюулгүй газарт шуурхай нүүлгэн шилжүүлэх мэдлэг, чадвар олгох сургалтад хамруулж, дадлагажуулсан байна. Энэхүү сургалтыг жилд хоёроор доошгүй удаа зохион байгуулж, уг үйл ажиллагааг баримтжуулсан байна” гэж заасныг зөрчсөн болох нь тогтоогдсон тул эрх бүхий албан тушаалтан нь маргаан бүхий шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

3.2. Гэтэл шүүх нэхэмжлэгчийг Галын аюулгүй байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5*******д “Ажилтнуудад сургалт явуулах үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна, харин нэхэмжлэгч компани хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, ажилтнууддаа сургалт явуулж байсан нь тотгтоогдож байх бөгөөд ийнхүү сургалт явуулсан Галын аюулгүй байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5*******д заасан шаардлагад нийцсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

3.2.1. Учир нь Галын аюулгүй байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт “Аж ахуй нэгж байгууллага гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах” болон “ажилтнаа сургаж, дадлагажуулах” тухай үүрэг болгосон хоёр өөр агуулга бүхий зохицуулалт байсаар байхад шүүх нэхэмжлэгчийг ажилтнууддаа сургалт явуулж байсан нь хуульд заасан үүргийг бүхэлд нь биелүүлж байсан гэж буруу дүгнэсэн. Гэтэл нэхэмжлэгч нь гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах үүргээ биелүүлээгүйн улмаас гал түймэр гарсан нь хэргийн газрын үзлэг, шинжээчдийн дүгнэлт, холбогдох материал, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон.

3.3. Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 2019 оны 07 дугаар сарын 23*******ны өдрийн 252/1788 дугаартай шинжээчийн дүгнэлтээр шалтгаан нөхцөлийг тогтоож, энэ дүгнэлттэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн галын шинжээч ахмад Б.Дамдин 2019 оны 11 дүгээр сарын 21*******ний өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гэрчийн мэдүүлэг хх*******178, Галын шинжээчийн Б.У*******ын мэдүүлэг хх*******174, И март худалдааны төвийн оператор М.Ганболдын мэдүүлгүүдээр нэхэмжлэгч “С” ХХК нь Галын аюулгүй байдлын тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс гарсан болох нь тогтоогдож байна.

3.4. Гэтэл шүүх хэний буруутай үйлдлийн улмаас гал гарсан болохыг үнэлж, дүгнэх боломжгүй юу гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасантай нийцэхгүй байна.

3.4.1. Хэрэв нэхэмжлэгч нь Галын аюулгүй байдлын тухай хуулийн 19.5 дахь хэсэгт заасан гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж ажиллаж байсан бол гал гарахын өмнө цахилгаан дамжуулагч утсанд шилжилтийн эсэргүүцэл, богино холболт үүсэх үед хамгаалах тоног төхөөрөмж мэдэрч цахилгаан бүрэн салгагдсанаар гал гарахгүй байж болохоор байжээ. Шүүх хэт нэг талыг барьж хэрэгт огт авагдаагүй нотлох баримтыг нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд зөвхөн амаар гаргасан тайлбарыг үндэслэн хэргийн үйл баримтыг дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд ойлгомжгүй байна.

4. Хэргийн материалд Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт “Аж ахуйн нэгж, байгууллагын барилга байгууламж, объект бүр нь галын аюулгүй байдал, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийн техникийн үйлчилгээ, хяналтын бүртгэлтэй байна” гэсэн заалтыг мөрдөж ажиллаж байсан талаарх буюу хяналтын бүртгэлийг уг хуулийн заалтын дагуу хөтөлж байсан дэвтэр хэрэгт байхгүй атал шүүх хэрэгт байхгүй тухай дурдсан атлаа нэхэмжлэгч шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн амаар гаргасан ... “хэрэг бүртгэлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг нотлох баримтыг Цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн” гэх тайлбарыг үндэслэн хэргийг шийдвэрлэж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй юм.

4.1. Энэ талаар дүгнэсэн шүүхийн үндэслэх хэсэгт “..тухайн бүртгэлүүдийг хураан авсан болон зөрчлийн хэрэгт хавсаргасан баримт байхгүй байна. Нэгэнт холбогдогч галын аюулгүй байдлын тухай хуулийн 17.3*******аар ... шийтгэл ногдуулсан нь Зөрчлийн тухай хуульд заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцэхгүй юм” гэж хэмээн тайлбарласан.

4.1.1. Уг хэсгээс үзвэл дээрх хуулийн заалтад холбогдуулан зөрчлийн хэрэг шалгаж шийтгэл оногдуулсан улсын байцаагчийн үйлдэл хуульд нийцсэн болох нь холбогдогч хууль зөрчөөгүй гэдгээ буюу хяналтын бүртгэлийг хөтлөж байснаа баримтаар нотолж чадаагүйгээр илэрч байх бөгөөд өөрөөр хэлбэл, хяналтын бүртгэл буюу нотлох баримт байхгүй байгаа нь Галын аюулгүй байдлын тухай хуулийг мөрдөж ажлаагүй, зөрчил гаргасан буюу гал гарах шалтгаан нөхцөлд хүргэсэн буруутай эс үйлдэхүй гэж үзэх үндэслэл байхаар байна.

5. Түүнчлэн тус гал түймрийн улмаас И март худалдааны төвд түрээсийн үйл ажиллагаа явуулж байсан иргэн, хуулийн этгээдэд гал түймрийн улмаас хохирол учирсан байдаг. Эдгээр түрээслэгч, иргэн хуулийн этгээд нь нэхэмжлэгчтэй байгуулсан түрээсийн гэрээний хамтын ажиллагааг харгалзан үзэж, өөрт учирсан хохирлыг нэхэмжлэхээс татгалзсан талаарх баримт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад авагдсан байдаг.

5.1. Нэгэнт И март худалдааны төв 2019 оны 06 дугаар сарын 08*******ны өдөр гарсан гал түймэр нь нэхэмжлэгчийн буруутай үйлдлийн улмаас гарсан нь шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байхад Галын аюулгүй байдлын тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй буруутай этгээд болох нэхэмжлэгчид оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгож байгаа нь үндэслэлгүй юм.

5.2. Хэрэв хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй илтэд буруутай этгээдэд ногдуулсан эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон тохиолдолд цаашид бусад барилга байгууламжид гарсан гал түймрийн улмаас аливаа иргэн, хуулийн этгээдэд учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэх, буруутай этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэх боломжгүй болох шүүхийн буруу жишиг тогтоож ч болохыг үгүйсгэх аргагүй.

6. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймрийн хяналтын улсын байцаагчийн 2021 оны 09 дугаар сарын 16*******ны өдрийн 0072003 дугаар шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

2. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, анх нэхэмжлэгчээс “Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 14*******ний өдрийн 0034001 дугаар шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах”*******аар нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шийтгэлийн хуудсаар “...2019 оны 06 дугаар сарын 08*******ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, И март худалдааны төвийн В1 давхраас 6 давхар хүртэл цахилгаан дамжуулах утсанд гал түймэр гарч эд зүйлс шатаж, бараа материал тортог үүссэн гэх асуудлыг шалган, “С” ХХК нь Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйлд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас гал гарсан болох нь хэргийн газрын үзлэг, шинжээчийн дүгнэлт, холбогдох гэрчүүдийн мэдүүлгүүдээр нотлогдсон гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1*******д зааснаар 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, хохирлын 426,370,409 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэснийг, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2021 оны 06 дугаар сарын 16*******ны өдрийн 116 дугаар шүүх хуралдааны тогтоолоор “... гал түймэр гарсан шалгаан нөхцөлд гомдол гаргагчийн хуулиар тодорхойлсон гэм буруутай үйл ажиллагаа байгаа эсэхийг нарийвчлан тодруулах шаардлагатай, энэ нь шүүхийн шинжлэх судлах боломжоос хэтэрсэн (зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдох) байхын зэрэгцээ ялангуяа хяналтын шатны шүүх зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг нөхөн хэрэгжүүлэх эрхгүй тул маргаан бүхий шийтгэлийн хуудсыг дурдсан хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй” гэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11*******д зааснаар “0034001 дугаартай шийтгэлийн хуудсыг 3 сарын хугацаатай дахин шинэ акт гартал түдгэлзүүлж”, мөн “....“Н” ХХК*******д учирсан гэх 426,370,409 төгрөгийн хохирол нь гомдол гаргагчийн гал түймэр гарсан барилга байгууламжид үйл ажиллагаа явуулж байсан “С” ХХК*******д даатгалын гэрээний дагуу (гомдол гаргагч зарим дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа) болон хөрөнгийн үнэлгээнд шилжүүлсэн төлбөрүүд байх бөгөөд энэ нь нийтийн эрх зүйн хүрээнд гомдол гаргагчийн Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн гэм буруутай үйл ажиллагаанаас шууд үүссэн хохирол гэж үзэж, шийтгэлийн хуудсаар шийдвэрлэгдэх асуудал мөн эсэх нь эргэлзээтэй, түдгэлзүүлсэн хугацаанд энэ талаар мөн тодруулах шаардлагатай...” гэж тус тус шийдвэрлэсэн байна.

2.1. Улмаар Нийслэлийн онцгой байдлын газрын улсын байцаагчаас 2021 Оны 09 дүгээр сарын 16*******ны өдрийн 0072003 дугаар шийтгэлийн хуудсаар Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 19 дүгээр зүйлийн 19.5, Галын аюулгүй байдлын үндсэн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1, 2.3*******д заасныг тус тус зөрчсөн гэж, Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1*******д зааснаар нэг мянган нэгжээр торгох шийтгэл оногдуулжээ.

3. Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3*******д “Аж ахуйн нэгж, байгууллагын барилга байгууламж, объект бүр нь галын аюулгүй байдал, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийн техникийн үйлчилгээ, хяналтын бүртгэлтэй байна”, 19 дүгээр зүйлийн 19.5*******д “Аж ахуйн нэгж, байгууллага гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж, ажилтнаа сургаж, дадлагажуулсан байна”, Галын аюулгүй байдлын үндсэн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1*******д “Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, галын аюулгүй байдлыг хангуулах үүрэг бүхий албан тушаалтан нь тухайн байгууллагын барилга байгууламж, нутаг дэвсгэрийн хэмжээнд галын аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээнэ”, 2.3*******д Аж ахуйн нэгж, байгууллага өөрийн ажилтан бүрт галын аюулгүй байдлыг хангах талаар зааварчилгаа өгч, гал түймрээс урьдчилан сэргийлэх, гал түймрийг унтраах, гал түймэр гарсан үед аврах зам, гарц ашиглан хүмүүсийг аюулгүй газарт шуурхай нүүлгэн шилжүүлэх мэдлэг, чадвар олгох сургалтад хамруулж, дадлагажуулсан байна. Энэхүү сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж, уг үйл ажиллагааг баримтжуулсан байна” гэж тус тус заажээ.

3.1. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл, гомдол гаргагч “С” ХХК*******ийг хариуцагчаас галын аюулгүй байдлыг хангах талаарх болон хуульд тавигдах нийтлэг шаардлагыг зөрчсөн гэж үзэн шийтгэлийн хуудас үйлдсэн гэж үзэхээр байна.

3.2. Анхан шатны шүүхээс “...Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3*******д заасан галын аюулгүй байдал, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийн техникийн үйлчилгээ, хяналтын бүртгэл хөтлөөгүй гэдэг нь нотлох баримтаа хангалттай нотлогдохгүй байхад түүнийг зөрчил гаргасан гэж шийтгэл оногдуулсан нь хуульд нийцээгүй...” гэж дүгнэн шийтгэлийг хуудсыг хүчингүй болгосон нь буруу. 

3.3. Учир нь нэхэмжлэгчээс “...тус компанийн галын аюулгүй байдал, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийн техникийн үйлчилгээ, хяналтын бүртгэл бүртгэлийг гал гарсантай холбогдуулан эрүүгийн хэргийн хэрэг хянан шалгаж байсан мөрдөн байцаагч нар хураан авсан, хураан авсан ямар нэгэн баримт үйлдээгүй” гэж, хариуцагчаас “...зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эрүүгийн хэргийг татаж танилцсан бөгөөд бүртгэл байгаагүй...” гэж тус тус анхан шатны шүүхэд тайлбар гаргаж мэтгэлцсэн байхад үүнийг тодруулалгүйгээр хариуцагч улсын байцаагчийг тухайн зөрчлийг нотолсны үндсэн дээр шийтгэлээ ногдуулах ёстой гэдэг байдлаар шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасан гэж үзнэ.

3.4. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1*******д “...Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй...”, 34 дүгээр зүйлийн 34.1*******д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан зарчмыг хэрэгжүүлээгүй бөгөөд гомдол гаргагч “С” ХХК*******ийн хөтөлж байсан гэх бүртгэлүүдийг эрүүгийн хэрэг шалгах явцад хураан авсан эсэх, хураан авсан бол эрүүгийн хэрэгт яагаад хавсаргаагүй болох, тус хураан авсан бүртгэлүүд Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3*******д заасан шаардлагыг хангасан эсэх зэрэг нөхцөл байдлыг хуульд заасан үүргийнхээ хүрээнд шүүхээс тодруулах ёстой байжээ.

4. Өөрөөр хэлбэл, маргааныг тодруулж болох бүхий л эрх зүйн болон бусад эх сурвалжуудыг ашиглах боломжтой бөгөөд гомдол гаргагчийн гаргасан Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 19 дүгээр зүйлийн 19.5, Галын аюулгүй байдлын үндсэн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1, 2.3*******д заасан зөрчлүүдийг болон Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн 2021 оны 06 дугаар сарын 16*******ны өдрийн 116 дугаар шүүх хуралдааны тогтоолд заасан ажиллагааг хариуцагч улсын байцаагчаас ямар баримтаар тогтоосон болохыг тогтоосны эцэст, нотлох баримтыг дахин шинэчлэн судалж шийдвэр гаргах боломжтой байна.

4.1. Иймд хариуцагчийн “...шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох...” тухай давж заалдах гомдолд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн. 121.1.4, 121.3.4*******д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20*******ны өдрийн 883 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагчаас давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

 

 

ШҮҮГЧ                                                           А.САРАНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН