Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 0347

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Улаанмуна хөтлөн,

улсын яллагч Ж.Отгончимэг,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-Г танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Н  овогт Б.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2008 0114 20401 дугаартай, нэг хавтас хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Н  овогт Б.Б , Монгол Улсын иргэн, 1976 оны 05 дугаар сарын 01-нд Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэггэй, бүрэн бус дунд боловсролтой, холбооны техникч мэргэжилтэй, “............” ХХК-нд холбооны техникч ажилтай, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Өнөр хороололын 5 дугаар байрны ............ тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал:

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугааагаар хорих ял шийтгэгдэж, шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар тогтоосон (РД:...........).

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Б.Б нь 2020 оны 2 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Миний сүлжээ” дэлгүүрийн доод талын гражид иргэн Д.М той маргалдаж төмрөөр нуруун тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Нэг. Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтад өгсөн миний мэдүүлэг үнэн зөв. Нэмж гаргах мэдүүлэг алга байна гэв.

Хоёр. Эрүүгийн 2008 0114 20401 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд:

1 .Хохирогч Д.М ийн мөрдөн байцаалтад 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр

өгсөн:

“...2020 оны 2 дугаар сарын 19-ний орой ... 22 цаг өнгөрч байхад 2-р байрны 6 дугаар орцны үүдэнд ах Э  тай таарахад хоёулаа граж орж зогсоол байна уу үзээд ирье гэхээр нь хамт граж ороход жижүүрийн өрөөнд 5-6 залуу хөзөр тоглоод архи ууж байсан. Тэр залуусын гурав нь манай байрны ах нар байсан. Надад архи хийгээд өгөхөөр нь уугаагүй. Дараа нь ...архи хийж өгөхөөр нь уусан. ...00 цаг өнгөрч байхад Н  лам надад хандаж “чи хүний ууж байсан архийг ууддаггүй, чи хэн бэ” гэж хэлээд над руу үг хаяаад толгой руу гараа атгаж байгаад 2-3 удаа цохиод авсан. Би “ахаа боль, би хүний задалсан архинаас уухгүй, би та нарыг хүндэлж байна” гэж хэлэхэд хамт байсан Б  гэгч залуу нь надад бас “чи хүний өгсөн архийг яагаад уудаггүй юм бэ” гэжхэлээд босож ирээд намайг заамдаж өөр рүүгээ татаад толгой руу хоёр удаа гараараа цохиод дараа нь шууд миний нуруу руу нэг зүйлээр хатгах шиг болсон. Тэгээд би жижүүрийн өрөөнөөс гараад “та нар яагаад намайг нийлж зодоод байгаа юм бэ” гэж хэлээд дээгүүрээс өмсөж явсан хувцсаа тайлахад миний ар нуруунаас цус гарч байсан. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Түргэний эмч ирээд намайг үзээд аваад явсан. Маргаан болж байхад миний ард Н  байсан болохоор би Н  л миний нуруу руу юмаар хатгасан байх гэж бодсон. Нэг хар иштэй юм хальт харагдсан. Б , Н  хоёрын аль нэгийнх нь гарт л харагдсан санагдаж байна. Б , Н  хоёулаа адилхан халзан толгойтой болохоор би энэ хоёрыг хооронд нь андуураад байгаа

юм. Миний ар нуруу хэн хатгасаныгсайн харж чадаагүй. Би эмнэлэгт үзүулэхэд миний нурууны зүүн доод хэсэг, баарны хавьд хутганы шарх байсан. Эмч оёдол тавина гэхээр нь би оёдол тавиулаагүй боолт хийлгэсэн. Мөн баруун бөөр хэсэгт өнгөц шарх байсан. Эмчилгээний 200.000 төгрөгийн зардал гарсан. Н  руу 2-3 удаа зөөлөн цохисон учраас гэмтэл учраагүй. Б  толгой руу хоёр удаа гараараа мөн л зөөлөн цохисон учраас гэмтэл учраагүй. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дугаар тал/,

  1. Гэрч Б.Э гийн мөрдөн байцаалтад 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр өгсөн:

“... 2020 оны 2 дугаар сарын 19-ний орой 21 цагөнгөрч байхад Н , Б , Э гурав хөдөө яваад ирлээ гээд Б ийн машиныг гражид тавьсан. 22 цагийн үед Э  гэх залуу зүс таних залуугийн хамт 0.5 литрийн архитай орж ирсэн. Би машин байрлуулж байхад Э  аллаа, хядлаа гээд орилохоор нь ирэхэд Э тэй хамт орж ирсэн залуу гадуур хувцсаа тайлаад машины хажууд газар тавьсан, цээж нүцгэн, нуруугаа дараад “...намайг зодчихлоо” гээд нурууны арьс нь зулгараад цус гоожсон байсан. Б , Н , Э гурав гараад зугтаасан. Э  цагдаа дуудна гэж хэлээд гараад явсан. Удалгүй цагдаа ирсэн. ..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дугаар тал/

  1. Гэрч Л.Н ын мөрдөн байцаалтад 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: "... 2020 оны 2 дугаар сарын 19-ний орой 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, “Саппоро”-гийн “Миний” дэлгүүрийн доод гражид машинтайгаа ирээд гражид машинаа байрлуулаад манаачийн өрөөнд Б , Э , Э гэх найзууд юм яриад сууж байсан. Хажууд манай байрны зүс таних 4 ах хөзөр тоглож байсан. ...Хохирогч М манай байрны Э тэй хамт орж ирсэн. Тэгээд архи уусан. ...23 цаг өнгөрсөн байх үед М гэгч залуу соггуу шинжгэй, хүн болгонтой хэрэлдчих гээд агсраад байсан. М ийг согтсон байна, орж унт гээд Э , Б  хоёр аваад гарсан. Тэгтэл Б  “М намайг цохчихлоо” гэж хэлээд ороод ирэхэд араас нь М буцаж орж ирээд М , Б  хоорондоо барьцалдаад зууралдсан. М ийг хэн хутгалсныг мэдээгүй. Би бол М ийг цохиж зодож гар хүрсэн асуудал байхгүй. Б  бид хоёр хоёулаа халзан толгойтой, хоорондоо адилхан болохоор М согтуудаа бид хоёр андуураад байсан байж магадгүй. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дугаар тал/,
  2. Гэрч Б.Э гийн мөрдөн байцаалтад 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: "... 2020 оны 2 дугаар сарын 19-ний орой 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо “Саппоро”-гийн “Миний” дэлгүүрийн доод гражид Б ийн машинтай ирээд Б  машинаа уг гражид тавьсан. Манаачийн өрөөнд ороход 4-5 ах хөзөр тоглож байсан. Манаачийн өрөөнд Н  орж ирэхэд Б  машинаас архи авч орж ирээд бид гурав

юм яриад архиа уусан. Тэгтэл зүс таних Э  гэгч залуу танихгүй залуутай буюу хохирогч М той хоёулаа согтуу орж ирсэн. М гэх залуу 0.5 литрийн архитай орж ирсэн. Ах нар архи уу гэхээр нь архи байна, өөрсдөө ууцгаа гэсэн. Хэсэг хугацааны дараа Б  “одоо миний дүү яв, ах нар нь юм ярьмаар байна” гэж хэлэхэд М янз бүрийн юм яриад, согтуурхаад байсан.... Б , Э  хоёр М ийг хоёр талаас нь бариад манаачийн өрөөнөөс гарсан. 5-10 минутын дараа Б  ганцаараа “М намайг цохичихлоо” гээд нүүр нь жаахан улайсан орж ирсэн. ...М цээж нүцгэн та нарыг ална, гээд Батоуурийг чамайг ална гээд заамдаад авахаар нь Н , Э  бид гурав салгасан. Тэгтэл Б  гартаа нэг жижигэвтэр төмөр барьсан байсан. Уг төмөрөөр М ийн нуруу руу зөөлхөн цохиод авах шиг болсон. Тэгэхээр нь би шууд Б ийг дагуулаад манаачийн өрөөнөөс гарсан. ...Ямар ч байсан уг төмөрөөр М гэгч залуугийн нуруу руу нэг удаа үзүүр хэсгээр цохиод авах шиг болсон. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дүгээр тал/,

  1. Шүүгдэгч Б.Б ийн мөрдөн байцаалтад 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчаар өгсөн: "... 2020 оны 2 дугаар сарын 19-ний орой 21 цагийн үед найз Э гийн хамт хөдөөнөөс ирсэн. Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, саппорогийн миний дэлгүүрийн доод гражид машинаа байрлуулсан. Манаачийн өрөөнд ороход Э ах зүс таних манай байрны 4-5 ах нар хөзөр тоглож байсан. 22 цагийн үед Н  манаачийн өрөөнд орж ирсэн. Би машинаасаа 0.75 литрийн архи аваад манаачийн өрөөнд ороод задалсан. Э , Н  бид гурав архи хувааж уугаад сууж байхад зүс таних Э   гэгч залуу М ийн хамт манаачийн өрөөнд орж ирсэн. М нилээн согтуу орж ирсэн. Э  т “М чинь согтсон байна, хүнтэй хэрэлдчих гээд байна аваад гар” гэсэн. Намайг” хамт гаргаад өгөөч” гэхээр нь би Э  ын хамт М ийг хоёр талаас нь бариад манаачийн өрөөнөөс гаргасан. М шууд миний нүүр рүү гараараа хоёр удаа цохисон. Би манаачийн өрөө рүү яваад орсон. М манаачийн өрөөнд буцаж орж ирэхээр нь би урдаас нь гараад М ийн цээж рүү нь гараараа нэг удаа түлхээд, М намайг заамдаад авахаар нь би урдаас нь бас заамдаад зууралдаад бид хоёр давхраараа газар унаад хоёр тийшээ салсан. Тэр үед газар нарийн төмөр байхаар нь би уг төмрийг гартаа бариад М ийн нуруу руу нь нэг удаа төмрөөр хатгасан. Э   цагдаа дуудаад, цагдаа ирсэк Төмрөө тухайн үед хог руу хаясан. Дараа нь уг төмөрөө хайгаад олоогүй. М ийн авчирсан тал архинаас бид нар уугаагүй, тал архи уудаггүй гэж нэг нь хэлсэн юм. Түүнээс М уурласан байх ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58-59 дүгээр тал/,

 

б.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх

эмнэлгийн шинжилгээний 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 2876 дугаар дүгнэлтэд:

-Хэсэг газрын үзлэгт: нурууны зүүн доод хэсэгт далны шугамаар 8-9 дүгээр хавирганы түвшинд 1.5 см орчим зах ирмэг тэгш шархтай, шархны хөндийд маарль чихэж цэвэр боолт хийсэн байдалтай, бүсэлхийн баруун доод хэеөгт 2x1 см хүрэн улаан өнгийн зулгаралттай.—

-Цэргийн төв эмнэлгийн 2020.2.20-ны 01:30 цагийн үзлэгт: биеийн байдал дунд, ...ар нурууны далны шугамаар 8,9-р хавирганы түвшинд арьсан дор хавсан хойноос урагш, гаднаас дотогш чиглэлтэй шархтй, онош. Нурууны гүн хатгагдаж, зүсэгдсэн шарх гэжээ.

Дүгнэлт: Д.М ийн биед нуруунд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх нурууны шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй, зулгаралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь хохирогчийн өөрийнх нь гараар үүсгэгдэх боломж муутай. /шинжээч Г.Энхбаатар/ ...'Үэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 42-43 дугаар тал/,

  1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын биологийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 1662 дугаар дүгнэлтэд:

-шинжилгээнд ирүүлсэн, хэргийн газраас хураан авсан гэх богино ханцуйтай, захгүй, цагаан өнгийн фудволк дээр цус илэрсэн. Уг цус нь АВО системээр В (III) бүлгийн харьяалалтай хүний цус байна. /шинжээч Б.Дэлгэрмаа/..." гэсэн дүгнэлт/хавтаст хэргийн 46-47 дугаар тал/,

  1. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2020 оны 2 дугаар сарын 20-ны 00:0:34 цагт ирсэн дуудпагын лавлагаа /хавтаст хэргийн 3 дугаар тал/,

9.2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 00 цаг 30 минутад хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг, уг үзлэгээр цус мэт зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн фудволк хураан авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 4-5 дугаар тал/, Цагаан өнгийн фудволкийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн тогтоол /хавтаст хэргийн 9 дүгээр тал/

10 .Шүүгдэгч Б.Б ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 66 дугаар тал/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 71 дүгэрэ тал, Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 86 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 81-83 дугаар тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 67 дугаар тал/, цагдаагийн байгууллагын асап санд дахь Б.Б ийн талаархи лавлагаа /хавтаст хэргийн 60-62, 73-79 дүгээр тал/, хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй тухай лавлагаа /хавтаст хэргийн 65 дугаар тал/, “............” ХХК-ний 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 3 дугаартай "Б.Б холбооны техникчээр ажилладаг тухай” тодорхойлолт /хавтаст хэргийн 70 дугаар тал/,

11. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хохирогч, шүүгдэгч нарын хүсэлт /хавтаст хэргийн 87-88 дугаар тал, прокурорын тогтоол /хавтаст хэргийн 94 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч Б.Б өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Бт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Б согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ иргэн Д.М ийн нуруун тус газарт нь төмрөөр хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Б.Б өөрийгөө өмгөөлөн оролцохдоо эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн ба, хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй

оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх" эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

--------- Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлох тухай-хуу-лийн 34.14 дүгээр эүйлийн 1 дэх хэсэгт

зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч Б.Бт холбогдсон хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгг тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 2 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Миний сүлжээ" дэлгүүрийн доод талын гражид согтууруулах ундаа хэрэглэн, согтуурсан үедээ иргэн Д.М той “чи согтсон байна, манаачийн өрөөнөөс гар" гэж маргалдан, улмаар түүний биед төмрөөр нуруун тус газарт нь хатгаж, түүний эрүүл мэндэд нуруунд шарх, зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт нь:

хохирогч Д.М ийн мөрдөн байцаалтад өгсөн:

ах Э  тай таарахад хоёулаа граж орж зогсоол байна уу үзээд ирье гэхээр нь хамт граж ороход жижүүрийн өрөөнд 5-6 залуу хөзөр тоглоод, архи ууж байсан. ...архи хийж өгөхөөр нь уусан. ...00 цаг өнгөрч байхад ...Б  гэгч нь надад бас “чи хүний өгсөн архийг яагаад уудаггүй юм бэ” гээд босож ирээд намайг заамдаж өөр рүүгээ татаад толгой руу хоёр

удаа гараараа цохиод дараа нь шууд миний нуруу руу нэг зүйлээр хатгах шиг болсон         би

жижүүрийн өрөөнөөс гараад та нар яагаад намайг нийлж зодоод байгаа юм бэ гэж хэлээд дээгүүрээс өмсөж явсан хувцсаа тайлахад миний ар нуруунаас цус гарч байсан. ...Нэг хар иштэй юм хальт харагдсан. ...Би эмнэлэгт үзүүлэхэд миний нурууны зүүн доод хэсэг, баарны хавьд хутганы шарх байсан. ...Мөн баруун бөөр хэсэгт өнгөц шарх байсан. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дугаар тал/,

-Гэрч Б.Э гийн мөрдөн байцаалтад өгсөн: "... 2020 оны 2 дугаар сарын 19-ний орой 21 цаг өнгөрч байхад Н , Б , Э гурав хөдөө яваад ирлээ гээд Б ийн машиныг гражид тавьсан. ...Би машин байрлуулж байхад Э  аллаа, хядлаа гээд орилохоор нь ирэхэд Э тэй хамт орж ирсэн залуу гадуур хувцсаа тайлаад машины хажууд газар тавьсан, цээж нүцгэн, нуруугаа дараад ...намайг зодчихлоо гээд нурууны арьс нь зулгараад цус гоожсон байсан. Б  ... гараад зугтаасан....” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 19-20 дугаар тал/

-Гэрч Б.Э гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Б  гартаа нэг жижигэвтэр төмөр барьсан байсан. Уг төмөрөөр М ийн нуруу руу зөөлхөн цохиод авах шиг болсон. Тэгэхээр нь би шууд Б ийг дагуулаад манаачийн өрөөнөөс гарсан. ...Ямар ч байсан уг төмөрөөр М гэгч залуугийн нуруу руу нэг удаа үзүүр хэсгээр цохиод авах шиг болсон. ...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 30-31 дүгээр тал/,

-Шүүгдэгч Б.Б ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...М манаачийн өрөөнд буцаж орж ирэхээр нь би урдаас нь гараад М ийн цээж рүү нь гараараа нэг удаа түлхээд, М намайг заамдаад авахаар нь би урдаас нь бас заамдаад зууралдаад бид хоёр давхраараа газар унаад хоёр тийшээ салсан. Тэр үед газар нарийн төмөр байхаар нь би уг төмрийг гартаа бариад М ийн нуруу руу нь нэг удаа төмрөөр хатгасан. ..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58-59 дүгээр тал/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 2876 дугаар "...Д.М ийн биед нуруунд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...нурууны шарх гэмтэл нь хурц ир үзүүртэй, зулгаралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. ...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...гэмтлүүд нь хохирогчийн өөрийнх нь гараар үүсгэгдэх боломж муутай. /шинжээч Г.Энхбаатар/ ...”гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 42- 43 дугаар тал/,

-Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2020 оны 2 дугаар сарын 20-ны 00:0:34 цагт ирсэн дуудлагын лавлагаа /хавтаст хэргийн 3 дугаар тал/, 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 00 цаг 30 минутад хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг, уг үзлэгээр цус мэт зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн фудволк хураан авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 4-5 дугаар тал/, Цагаан өнгийн фудволкийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн тогтоол /хавтаст хэргийн 9 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Тус хэргийн нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч, хохирогч нар хэн аль нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байдал нь тухайн үед хувийн таарамжгүй харилцаа үүсэх нөхцөл болсон байх ба, согтуурсан нь гэмт хэрэг гарах шалтгаан болжээ.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Б.Б нь хохирогч Д.М ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

-------  Гэмт хэргкйн- улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухаи................................... .... - ■

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Д.М ийн биед хөнгөн хохирол учруулсан байх боловч хохирогч шүүх эмнэлэгт төлсөн 8000 төгрөгийн баримт /хх14/-аас өөр баримтыг хэрэпг ирүүлээгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Б иас хохиролд

  1. төгрөг хүлээн авсан тухай тодорхойлолтыг хохирогч Д.М  хэрэгт ирүүлсэн /хх69/ тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.
  1. Эрүүгийн хариуцпагын талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Б.Бтай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч нь дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч Б.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар нэг удаа буюу 1998 онд ял шийтгэгдэж байсан байх ба, уг ялыг эдэлж дууссан байна.

Шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн байгааг хөнгөрүүлэх нөхцөл харгалзсан ба, мөн зүйлийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Б нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 68 дугаар тогтоолоор шийдвэрлэж, түүнд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр танилцуулсан байна.

Шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын ялын саналыг зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд түүнд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу

  1. төгрөгөөр торгох ял оногдуулж, Б.Б нь ажил эрхэлдэг тухай “............” ХХК- тодорхойлолтод үндэслэн, шүүгдэгчийн орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлж шийдвэрлэв.
  1. Бусад асуудлаар

Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тоггоолд дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн цус мэт зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн фудволк нэг ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болсоны дараа устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1,2,4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Н  овогт Б.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөсхуульд заасан 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн 2008 0114 20401 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Бт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Д.М ид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар мөрдөгчийн тогтоолоор хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон, тус хэргийн хамт ирүүлсэн цус мэт зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн фудволк нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст, эд мөрийн баримтыг комисст шилжүүлэхийг шүүгчийн туслахад тус тус даалгасугай.
  6. Шийтгэх толгоол уншиж сонсгосноор хүчинтэй белохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч, прокурор, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГАЧ, ШҮҮГЧ                 Т.АЛТАНТУЯА