| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2016/00307/И |
| Дугаар | 146/ШШ2017/00010 |
| Огноо | 2017-01-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 146/ШШ2017/00010
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Булган аймаг, Рашаант сум, 4 дүгээр баг, “Аргалхайрхан” гэх газар оршин суух Боржигон овогтой Цовхиронгийн Цэвэлмаагийн /РД:ЙС66070306/ хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Цэвэлмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Цэвэлмаа нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ц.Цэвэлмаа миний бие нь 1986 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 1987 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд ногоочноор, 1987 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хужирт сумын 10 жилийн сургуульд үйлчлэгчээр ажилласан. Гэтэл хөдөлмөрийн дэвтэрт орсон гарсан тушаал дутуу байгаа улмаас ажилласан хугацаа тооцогдохгүй байна. Иймд миний биеийг 1986 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 1987 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд ногоочноор, 1987 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хужирт сумын 10 жилийн сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү ...Миний бие 1987 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Өвөрхангай аймгийн Хужирт сумын 10 жилийн сургуульд үйлчлэгчээр 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан. Гэтэл хөдөлмөрийн дэвтэр дээр ажилд орсон, гарсан тушаал бичигдээгүйн улмаас ажилласан жилд тооцогдохгүй байна.Иймд энэ хугацаагаа тогтоолгохын тулд шүүхэд хандсан гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Цэвэлмаа нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Ц.Цэвэлмаа нь 1986 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 1987 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд ногоочноор, 1987 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хужирт сумын 10 жилийн сургуульд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын Засаг даргны Тамгын газрын 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2/162 дугаартай, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2/160 дугааартай архивын лавлагааны хуулбарууд, Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдэлийн зөвлөлийн даргын 1986 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 41 дугаартай, 1989 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 51 дугаартай тушаалуудын хуулбарууд, Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 227 дугаартай тодорхойлолтын хуулбар, Өвөрхангай аймгийн Хужирт сумын 10 жилийн дунд сургуулийн захиргааны 1987 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 21 тушаалын хуулбар, Ц.Цэвэлмаагийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байна.
Түүнчлэн Сономпил овогтой Гомбын Батчимэг нь “...Би 1965 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Хужирт сумын 10 жилийн сургуульд бага ангийн багшаар ажиллаж эхэлсэн. Ц.Цэвэлмаа нь 1987 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Хужирт сумын 10 жилийн сургуульд үйлчлэгчээр ажил орж байсан. Ц.Цэвэлмаа нь 1990 оны 04 дүгээр 01-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн. Ц.Цэвэлмаа сайн ажилдаг ажилчин байсан. Би тухайн үед нэг дор ажиллаж байсан тул би сайн мэднэ...” гэж, мөн Тасран овогтой Осорын Саранцэцэг нь “...Би 1983 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Хужирт сумын 10 жилийн сургуульд үйлчлэгчээр ажиллаж эхэлсэн. Ц.Цэвэлмаа нь 1987 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Хужирт сумын 10 жилийн сургуульд үйлчлэгчээр ажил орж байсан. Ц.Цэвэлмаа нь 1990 оны 04 дүгээр 01-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн. Ц.Цэвэлмаа сайн ажилдаг ажилчин байсан. Би тухайн үед нэг дор ажиллаж байсан тул би сайн мэднэ...” гэж мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгүүдийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.
Дээрх нотлох баримтуудаар Ц.Цэвэлмаа нь 1986 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 1987 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд ногоочноор, 1987 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хужирт сумын 10 жилийн сургуульд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Ц.Цэвэлмаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогтой Цовхиронгийн Цэвэлмааг 1986 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 1987 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энхтайван” нэгдэлд ногоочноор, 1987 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хужирт сумын 10 жилийн сургуульд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ц.Цэвэлмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.САРАНТУЯА