Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 537

 

 

 

 

 

 

 

     

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би

 

Нэхэмжлэгч:Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж, өөрийн байранд байрлах, регистрийн дугаар 2556375, Капитал банкны  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн -12 дугаар гудамжны 96 тоотод  оршин суух, регистрийн дугаар ВЮ 83052717, Рашаант овогт Жаргалсайханы Алтан-Очир

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн Нарангийн 12 дугаар гудамжны 96 тоотод оршин суух, регистрийн дугаар РХ 83110704, Бэсүд овогт Жаргалсайханы Нэргүй нарт  холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 13 077 918  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр  хүлээн  авч  хянаад  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Капитал банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Манай банк зээлдэгч Ж.Алтан-Очиртой 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 100 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 35 000 000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, жилийн 22,8 хувийн хүүтэй Жижиг дунд бизнесийн зээлийн зориулалтаар олгосон.Зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож Багануур дүүрэг 3-р хороо 57-р байр 12 тоотод байршилтай 26 мкв 1 өрөө орон сууц,  95-56 УНП улсын дугаартай 2001 онд үйлдвэрлэгдсэн 2012.11.19-нд монголд орж ирсэн Тоуоta Сгоwn маркын суудлын автомашин, 54-95 УНВ улсын дугаартай 2002 онд үйлдвэрлэгдсэн 2011.08.11-ны өдөр монголд орж ирсэн Hyundai grace маркын бага оврын ачааны машин,  05-68 УНУ улсын дугаартай 2004 онд үйлдвэрлэгдсэн 2012.03.23-ны өдөр монголд орж ирсэн Kia Bongo frontier маркын ачааны машин барьцаалсан.Зээлдэгч өнөөдрийг хүртэл үндсэн зээлээс 23 409 711 төгрөг, зээлийн хүүнээс 14 107 005 төгрөг нэмэгдүүлсэн хүү 183 427 төгрөг төлсөн ба үндсэн зээл болон зээлийн хүүний үлдэгдлийг графикийн дагуу төлөхгүй зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүйн улмаас үндсэн зээл 11 590 288 төгрөг, зээлийн хүү 1 440 338 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 47 291  төгрөг нийт 13 077 918 төгрөг төлөгдөөгүй байна.Иймээс зээлдэгч Ж.Алтан-Очирын орлого болон барьцаа хөрөнгөөс 13 077 918 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Н.Цогтсайхан, хариуцагч Ж.Алтан-Очир, Ж.Нарантуяа нарын хооронд байгуулсан эвлэрэлийн гэрээнд:2017 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 1 350 000 төгрөг, 2 931 979 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр, 2 931 979 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр, 2 931 979 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр, 2 931 979 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн дотор тус тус төлж  барагдуулна.Хэрвээ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Багануур дүүрэг 3 дугаар хороо, 57 дугаар байр 12 тоотод байршилтай 26 мкв 1 өрөө орон сууц, 95-56 УБП улсын дугаартай Toyota crown маркийн суудлын авто машин, 54-96 УНВ улсын дугаартай 2002 онд үйлдвэлэгдсэн 2011 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Монголд орж ирсэн Hyundai grace маркын бага оврын ачааны машин, 05-68 УНУ улсын дугаартай 2004 онд үйлдвэрлэгдсэн 2012 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Монголд орж ирсэн Kia Bongo fronter маркын ачааны машин зэрэг тус тус барьцаа хөрөнгөөр хангуулна гэжээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Капитал банк хариуцагч Ж.Алтан-Очир, Ж.Нарантуяа нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13 077 918 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Капитал банкны шүүхэд гаргасан 13 077 918  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.Алтан-Очир, Ж.Нарантуяа нар бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд 1 350 000 төгрөгийг 2017 оны  2 дугаар сарын 25-ны өдөр, 2 931 979 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр, 2 931 979 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр, 2 931 979 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр, 2 931 979 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр тус тус төлж барагдуулах, дээрх хугацаадаа төлөөгүй тохиолдолд  барьцааны хөрөнгөөр хангуулахаар талууд тохиролцож эвлэрэлийн гэрээ  байгуулжээ.

 

Дээрх зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.

 

Зохигчдын хооронд 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр барьцааны гэрээ хийгдсэн байх ба тухайн гэрээг бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байх бөгөөд уг гэрээнд дурдсан барьцааны 3 авто машиныг нэхэмжлэгч байгууллагын эзэмшилд шилжүүлсэн байх тул хариуцагч нар энэхүү захирамжийг эс биелүүлбэл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223 340 төгрөгийн  50 хувь болох 111 670  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдсэн 111 670 төгрөгийг улсын орлогоос, мөн 111 670 хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгч байгууллагад  олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Нэхэмжлэгч Капитал банкны  нэхэмжилсэн 13 077 918 төгрөгийг хариуцагч Ж.Алтан-Очир, Ж.Нарантуяа нар хүлээн зөвшөөрч, 1 350 000 төгрөгийг 2017 оны  2 дугаар сарын 25-ны өдөр, 2 931 979 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр, 2 931 979 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр, 2 931 979 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр, 2 931 979 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн төлж барагдуулахаар, хугацаа хэтэрвэл барьцааны гэрээнд дурдсан хөрөнгөөр хангуулахаар зохигчид эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74  дүгээр зүйлийн 74.5-д зааснаа нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223 340 төгрөгөөс 111 670  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 111 670 төгрөгийг улсын орлогоос, 111 670 төгрөгийг Ж.Алтан-Очир, Ж.Нарантуяа хариуцагч нараас тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад  олгосугай.

 

3.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцааны хөрөнгө Багануур дүүрэг 3 дугаар хороо 57-р байр 12 тоотод байршилтай 26 мкв 1 өрөө орон сууц,  95-56 УНП улсын дугаартай Тоуоta Сгоwn маркын суудлын авто машин, 54-95 УНВ улсын дугаартай Hyundai grace маркын бага оврын ачааны машин,  05-68 УНУ улсын дугаартай Kia Bongo frontier маркын ачааны машин зэргийг захирамжийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр биелүүлэх албанд даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан  шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл  гаргах  эрхгүй  болохыг  дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                 З.ДОРЖНАМЖИН