Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 588

 

 

 

 

 

 

 

 

 2020             6         12                                        588

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: О.Жавхлан,

 

улсын яллагч: Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэнэ,

 

хохирогч: И.О,

хохирогч: С.А,

хохирогч: У.А,

хохирогч: С.Э,

хохирогч: Ж.Э,

 

шүүгдэгч: О, түүний өмгөөлөгч Г.Баяржаргал /0491/,

шүүгдэгч: Б, түүний өмгөөлөгч Ц.Гансүх /1019/,

шүүгдэгч: У, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О, У, Б нарт холбогдох эрүүгийн 2002 000000 0177 дугаар хэргийг

Ур нарт холбогдох 201201051319 дугаар хэргээс 2020 оны 5 дугаар сарын өдөр тусгаарлаж, хянан хэлэлцэв. /17 хавтас хэрэг/

 

Монгол Улсын иргэн, 1961 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 59 настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ам бүл 2, нөхрийн хамт Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 9 дүгээр байр, 11б тоотод оршин суух, өндөр насны тэтгэвэрт байдаг, сард 450 000 төгрөгийн орлоготой, ял шийтгэлгүй,

Монгол Улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл-3, 6-13 насны 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 4 дүгээр хэсэг, 61 дүгээр гудамжны 1834 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ял шийтгэлгүй,

Монгол Улсын иргэн, 1974 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, 6-15 насны 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 9 дүгээр гудамж, 245 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, 

2012 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 141 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-д заасан гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн,

2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 279 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял оноож, 1 жил 6 сарын хугацаагаар ял хойшлуулсан,

 

Шүүгдэгч О нь удаа дараагийн үргэлжилсэн үйлдлээр

 

Ч.Амартүвшинтэй бүлэглэн 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “хүүхдийн төрсний гэрчилгээнд эцгийнх нь нэрийг оруулж өгнө” гэж хуурч, иргэн М.Байгалмаагаас 10 000 000 төгрөгийг залилсан,

 

шүүгдэгч Ур, Б нартай бүлэглэн 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилгын ажил авч өгнө” гэж хуурч, Л.Пагамаар зуучлуулж, иргэн Д.Ган-Эрдэнээс 20 000 000 төгрөгийг залилсан,

 

Ур, Б нартай бүлэглэн 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Үндэсний төв номын сангийн барилгын ажил авч өгнө” гэж хуурч, Л.Пагамаар зуучлуулж, иргэн С.Агаас 210 000 000 төгрөгийг залилсан,

 

Уртай бүлэглэн 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилгын зураг төсөл боловсруулах ажил олж өгнө” гэж хуурч, Л.Пагамаар зуучлуулж, иргэн А.Ерболоос 10 000 000 төгрөгийг залилсан,

 

Ур, Ө нартай бүлэглэн 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилгын нураалтын хоёр тендерийн ажил авч өгнө, урьдчилгаа 10 хувийг нь урьдчилж өгнө” гэж хуурч, Т.Нарантуяагаар зуучлуулж, Ш.Энх-Амгалан, Ц.Отгонбаатар нараас 59 350 000 төгрөгийг залилсан,

 

Ур, Ө нартай бүлэглэн 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилгын нураалтын хоёр тендерийн ажил авч өгнө” гэж хуурч, иргэн Э.Хүчитбаатараас 33 000 000 төгрөгийг залилсан,

 

Уртай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Т.Нарантуяа, Б.Оюундалай нараар зуучлуулж, иргэн Г.Жавхлан, Н.Оргил нараас 30 000 000 төгрөгийг залилсан,

 

Ур, А нартай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Д.Болорчимэгээр зуучлуулж, иргэн М.Амарсайханаас 30 000 000 төгрөгийг залилсан,

 

Уртай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, иргэн Т.Биндэръяагаас 16 000 000 төгрөгийг залилсан,

 

Уртай бүлэглэн “барилгын нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Т.Нарантуяагаар зуучлуулж, 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Баттүвшинээс 60 000 000 төгрөгийг залилсан,

 

Ур, А нартай бүлэглэн “барилгын нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Т.Нарантуяагаар зуучлуулж 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Мөнхжаргалаас 30 000 000 төгрөгийг залилсан,

 

Ур, А нартай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 хорооны нутагт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, А.Оюундалайгаар зуучлуулж, иргэн А.Ганболдоос 40 000 000 төгрөгийг залилсан,

 

Ур, Ө нартай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 хорооны нутагт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, А.Оюундалайгаар зуучлуулж, иргэн Д.Амарсанаагаас 30 000 000 төгрөгийг залилсан,

 

Уртэй бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, А.Оюундалай, Т.Нарантуяа нараар зуучлуулан, иргэн Ц.Батдоржоос 30 000 000 төгрөгийг залилсан,

 

Уртэй бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “тендерийн ажил авч өгнө” гэж хуурч, Ч.Амартүвшин, А.Оюундалай нараар зуучлуулж, иргэн Ё.Хэрлэнцогоос 60 000 000 төгрөгийг залилсан,

 

Уртай бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажлыг авна” гэж хуурч, Ч.Амартүвшингээр зуучлуулж, иргэн Д.Оргилбаяраас 30 000 000 төгрөгийг залилсан,

 

Ур, Ө нартай бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, А.Оюундалайгаар зуучлуулж, иргэн Д.Амарбаясгалангаас 30 000 000 төгрөгийг залилсан,

 

Уртай бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, А.Оюундалайгаар зуучлуулж, иргэн Д.Мөнхтөрөөс 29 000 000 төгрөгийг залилсан,

Ур, А нартай бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Ц.Норжмаа, Ч.Амартүвшин нараар зуучлуулж, иргэн Б.Гантөмөрөөс 36 000 000 төгрөгийг залилсан,

 

Уртай бүлэглэн “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, Т.Базарханд, Д.Оргилбаяр нараар зуучлуулж, 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 45 500 000 төгрөгийг,

2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 10 000 000 төгрөгийг иргэн Б.Наранбаатараас авч, нийт 55 500 000 төгрөгийг залилсан,

 

Ур, Б нартай бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын тендерийн ажил авч өгнө” гэж хуурч, Д.Оргилбаяраар зуучлуулж, иргэн Б.Отгонжаргалаас 79 000 000 төгрөгийг залилсан,

 

Ур, А нартай бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Л.Сэлэнгээр зуучлуулж, иргэн Д.Гантуяагаас 30 000 000 төгрөгийг залилсан, 

 

Уртай бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт “барилгын нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, иргэн Д.Болорчимэгээр зуучлуулж, У.Аээс 30 000 000 төгрөгийг залилсан,

 

Уртай бүлэглэн “барилгын нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Д.Болорчимэгээр зуучлуулж, иргэн Н.Төмөрөөс 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 30 000 000 төгрөг,

2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутагт 30 000 000 төгрөг, нийт 60 000 000 төгрөгийг залилсан,

 

Ур, А нартай бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутагт “барилга нураалтын ажил авна” гэж хуурч, А.Оюундалайгаар зуучлуулж, С.Эаас 30 000 000 төгрөгийг залилсан,

 

Ур, Ө нартай бүлэглэн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, Б.Ганхөлөгөөр зээлийн гэрээ байгуулуулан, иргэн Б.Хүрэлбаатараас 30 000 000 төгрөгийг залилсан,

 

Уртай бүлэглэн 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авна” гэж хуурч, Т.Энхбаяраар зуучлуулж, иргэн С.Энхбаяраас 30 000 000 төгрөгийг залилсан,

 

Уртай бүлэглэн 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Б.Ганхөлөгөөр зээлийн гэрээ хийлгэн, иргэн С.Төгсжаргалаас 20 000 000 төгрөгийг залилсан,

 

Бтэй бүлэглэн 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилгын ажил авна” гэж хуурч, Д.Долгороор зуучлуулж, А.Энхбаяраас 10 000 000 төгрөгийг залилсан,

 

 Бтэй бүлэглэн 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилгын ажил авч өгнө” гэж хуурч, Д.Долгороор зуучлуулж, иргэн Э.Амарсайханаас 10 000 000 төгрөгийг залилсан,

 

Уртай бүлэглэн 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Д.Долгор, Ж.Ганбат нараар зуучлуулж, иргэн Д.Баярсайханаас 20 000 000 төгрөгийг залилсан,

 

Бтэй бүлэглэн 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Н.Баярмаа, Д.Долгор нараар зуучлуулж, иргэн И.Оаас 10 000 000 төгрөгийг залилсан,

 

Шүүгдэгч У нь

шүүгдэгч Ур З.Цолмон нартай бүлэглэн 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Наранбаатараас “Хас банкнаас зээл авч, орон сууц худалдаж авах гэж байгаа, дансандаа урьдчилгаа төлбөр байршуулах хэрэгтэй байна” гэж хуурч, зээлийн гэрээгээр халхавчлан, зээлэх нэрийдлээр Угийн "Хас банк"-ны дансанд 45 000 000 төгрөгийг байршуулуулан, улмаар хуурамч иргэний үнэмлэхээр данснаасаа гарган авч залилсан,

 

ганцаараа

2014 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “арилжааны банкнаас зээл авч өгнө” гэж хуурч, иргэн Н.Алтанцэцэгээс 2 200 000 төгрөгийг залилсан,

 

2014 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “арилжааны банкнаас зээл авч өгнө” гэж хуурч, иргэн А.Бат-Эрдэнээс 500 000 төгрөгийг залилсан,

 

2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Болормаагаас “банкны зээлд зуучилж, зээлийн материал бүрдүүлж өгнө” гэж 800 000 төгрөг залилсан,

 

2014 оны 8 дугаар сард Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Эрдэнэчимэгээс “орон сууцны 8 хувийн зээлд зуучилж өгнө” гэж хуурч, 600 000 төгрөгийг залилсан,

 

2014 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Л.Цогбилэгээс “автомашины зээлд зуучилна” гэж хуурч, 300 000 төгрөгийг дансаар шилжүүлүүлэн авч залилсан,

 

2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Энхсайханаас “орон сууцны 8 хувийн зээлд зуучилж өгнө” гэж хуурч, 1 500 000 төгрөгийг залилсан,

 

2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “орон сууцны 8 хувийн зээлд зуучилж өгнө” гэж хуурч, иргэн П.Цогтбаатараас 3 200 00 төгрөгийг дансаар шилжүүлүүлэн авч залилсан,

 

2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “банкнаас 50 сая төгрөгний зээл гаргаж өгнө” гэж хуурч, иргэн С.Болдоос 1 400 000 төгрөгийг залилсан,

 

2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрт “авто машины лизингийн зээл гаргаж өгнө” гэж хуурч, иргэн Ц.Мөнхгэрэлээс 600 000 төгрөгийг залилсан,

 

2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “зээл гаргаж өгнө” гэж хуурч, иргэн Г.Ганболдоос 200 000 төгрөгийг залилсан,

 

2015 оны 6 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд “зээл гаргаж өгнө” гэж хуурч, С.Агаас 2 удаагийн үйлдлээр нийт 550 000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо болон 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкнаас дансаар шилжүүлүүлэн авч, залилсан,

 

2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нураг дэвсгэрт “зээл гаргаж өгнө” гэж хуурч, иргэн Д.Тэмүүжингээс 400 000 төгрөгийг залилсан,

 

Шүүгдэгч Б нь удаа дараа үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэж,

шүүгдэгч М.Ариумаатай бүлэглэн 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 5 дугаар сургуулийн орчим Э.Амарзаяагаар зуучлуулж, иргэн Л.Эрдэнэцогтод “барилга барих тендерийн ажил олж өгнө” гэж хуурч, 37 500 000 төгрөгийг залилсан,

 

Уртай бүлэглэн 2014 оны 3 дугаар сард Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дархан-Уул аймагт Дулааны цахилгаан станц"-н далангын ажил авч өгнө” гэж хуурч, иргэн Ж.Амаржаргалаас 65 000 000 төгрөгийг Р.Базарбек, Б.Ганхөлөг нарын дансаар шилжүүлүүлэн авч залилсан,

 

Ур, О нартай бүлэглэн 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилгын ажил авч өгнө” гэж хуурч, Л.Пагамаар зуучлуулж, иргэн Д.Ган-Эрдэнээс 20 000 000 төгрөгийг залилсан,

 

Ур, О нартай бүлэглэн 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Үндэсний төв номын сангийн барилгын ажил авч өгнө” гэж хуурч, Л.Пагамаар зуучлуулж, иргэн С.Агаас 210 000 000 төгрөгийг залилсан,

 

О, Ур нартай бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын тендерийн ажил авч өгнө” гэж хуурч, Д.Оргилбаяраар зуучлуулж, иргэн Б.Отгонжаргалаас 79 000 000 төгрөгийг залилсан,

 

Отэй бүлэглэн 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилгын ажил авна” гэж хуурч, Д.Долгороор зуучлуулж, А.Энхбаяраас 10 000 000 төгрөгийг залилсан,

 

Отэй бүлэглэн 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилгын ажил авч өгнө” гэж хуурч, Д.Долгороор зуучлуулж, иргэн Э.Амарсайханаас 10 000 000 төгрөгийг залилсан,

 

Уртай бүлэглэн 2015 оны 8 дугаар сарын 26-наас 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд “Сонгинохайрхан дүүргийн Орбитын уулзвараас Толгойтын эцэс хүртэл 3.6 км авто замын барилгын ажил гүйцэтгэх тендер олж өгнө” гэж хуурч, иргэн М.Баярмагнайгаас 3 удаагийн үйлдлээр буюу нийт 60 000 000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Баянгол дүүргийн 18, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт тус тус авч залилсан,

 

Уртай бүлэглэн 2018 оны 02 дугаар сараас 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд “Бүгд Найрамдах Солонгос улс руу зорчих боломжтой албаны ногоон паспорт гаргаж өгнө” гэж хуурч, иргэн Н.Жамбалаас 4 500 000 төгрөгийг залилсан,

 

 Отэй бүлэглэн 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Н.Баярмаа, Д.Долгор нараар зуучлуулж, иргэн И.Оаас 10 000 000 төгрөгийг залилсан,

 

ганцаараа

2014 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Говь алтай аймгийн Алтай суманд баригдах сургуулийн барилгын ажил авч өгнө” гэж хуурч, М.Эрдэнэжаргалаар зуучлуулж, "Тулга констракшин" ХХК-ийн ня-бо Б.Төр-Эрхээс 54 000 000 төгрөгийг залилсан,

 

2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “гэрэлтүүлэг тавих ажил олж өгнө” гэж хуурч, А.Амартайвангаар зуучлуулж, иргэн С.Дэлгэрмөрөнгөөс 34 000 000 төгрөгийг залилсан,

 

“Барилга угсралт, нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, иргэн А.Амартайванаар зуучлуулан зээлийн гэрээ байгуулуулан, 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр иргэн Ш.Батнасангаас 8 000 000 төгрөгийг,

 

2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр иргэн Б.Баяртаас 8 000 000 төгрөгийг,

 

2015 оны 5 дугаар сарын 20-ноос 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд иргэн Т.Баярсайханаас 16 000 000 төгрөг,

 

мөн А.Амартайванаас өөрөөс нь 7 750 000 төгрөг, нийт 39 750 000 төгрөгийг залилсан,

 

2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр “барилгын буулгалтын ажил авч өгнө” гэж хуурч 7 500 000 төгрөгийг дансаар шилжүүлүүлэн,

 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэсгэрт “замын тендерийн ажил олж өгнө” гэж хуурч 20 000 000 төгрөгийг иргэн Ц.Ариунтамираас авч, нийт 27 500 000 төгрөгийг залилсан,

 

2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр иргэн О.Янжинлхамаас 2 сарын хугацаатай, 2 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр хуурч, 40 000 000 төгрөгийг Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкнаас дансаар шилжүүлүүлэн авч залилсан,

 

2015 оны 3 дугаар сарын 21-ний өдөр “Баянгол дүүргийн 6 дугаар эмнэлгийн барилгын төвийн барилга нураалтын ажлыг авч өгнө” гэж хуурч, иргэн Ү.Цэлмэгтэнгэрээс 30 000 000 төгрөгийг залилсан,

 

2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Ц.Ариунтамир, Ц.Батсайхан нараар зуучлуулан, “Бүгд Найрамдах Солонгос улс руу зорчих боломжтой албаны ногоон паспорт гаргаж өгнө” гэж хуурч, иргэн С.Лхамхүүгээс дансаар шилжүүлүүлэн, 6 000 000 төгрөгийг,

 

мөн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр иргэн С.Эаас Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт бэлнээр өгсөн 3 500 000 төгрөгийг тус тус залилсан, 

 

2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “Бүгд Найрамдах Солонгос улс руу зорчих боломжтой албаны ногоон паспорт гаргаж өгнө” гэж хуурч, иргэн Ү.Лайжхандаас 2 000 000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-О мэдүүлэхдээ:

Би барилга нураалтын тендерийн ажилд зуучлагчийн үүрэг гүйцэтгэдэг байсан. Би Урансайхан, Алтанцэцэг, Өлзийсайхан, Баянбилэг нарын хүмүүсээс алийг нь ч таньдаггүй байсан. Гэтэл үл таних Амарзаяа гэх хүн надтай тааралдаад “барилгын ажлын тендер авах уу” гээд материалууд өгч, Урансайхантай танилцуулсан. Өгсөн материалтай нь танилцахад аятайхан ажил байсан. Би Баянзүрх дүүрэгт хог ачдаг 4 машины тендер авъя гэж 10 сая төгрөг өгч Урансайхантай анх уулзсан. Тэр үед Урансайхан Зам тээврийн яамны тендер хариуцсан хуулийн зөвлөх хийдэг гэж надад хэлсэн ба тэр үед тендерийн ажлаа авч чадаагүй, Урансайханд өгсөн 10 сая төгрөгөө ч авч чадалгүй хохирсон. Урансайхан надтай дараа нь “уулзаад надад барилгын ажлын тендерүүд байна. Та хүн олж өгвөл ажлын үнийн дүнгийн 0.1 хувийн зуучлалын урамшуулал өгнө” гэж надад хэлсэн. Тухайн үед надад урамшуулал сонин биш ажил авах нь чухал байсан. Энэ үйл явдлын дараа Урансайхан над руу залгаад “Улаанбаатар хотын цэвэр усны байгууламжийн гадна хашаа барих барилгын ажил байна. Та энэ ажлыг авах уу” гэж санал тавихад нь би “авъя” гэхэд “та одоо над руу 4 сая төгрөг шилжүүл” гэж хэлэхээр нь би 4 сая төгрөг шилжүүлэхэд “та материалаа бэлдээд байж бай” гэж хэлсэн. Үүний дараа дахин над руу утсаар залгаад  “барилгын компани олж өгөөч” гэж хэлэхээр нь Пагма бид 2 хохирогч Алтантуяатай уулзаж Төв аймгийн Хөгжимт драмын театрын барилгын ажил, Номын сангийн барилгын ажлыг авч өгнө гэж 210 сая төгрөг авч Урансайханд 2 хувааж өгсөн. Энэ мөнгөнөөс надад урамшуулал гэж мөнгө өгөөгүй. Урансайхан, Пагма, Алтантуяа бид 4 Баянбилэгтэй уулзахад Баянбилэг “би энэ ажлыг авч чадсангүй. Би танд байраа барьцаанд өгөөд барилгын өөр ажил олж өгье” гэхэд Алтантуяа “би мөнгөө буцааж авна” гэж хэлэхэд Урансайхан, Баянбилэг нар энэ хүний мөнгийг өгөөгүй. Би хохирогч Алтантуяаг энэ үйлдлээр хохироосон. Мөн хохирогч С.Э, Ж.Э нараас би мөнгө авч байсан. Ж.Эд Алтанцэцэг 10 сая төгрөг, би 5 сая төгрөг өгсөн. Хохирогч нар, болон цагдаа манай гэрт байнга ирж намайг дарамталдаг байсан. Урансайхантай ярихаар “компаниудаа барьж байгаарай, намайг битгий хэлээрэй, ажлууд сайн бүтэж байна” гэдэг байсан. Би энэ үед Урансайханд итгэж явж байснаас болж 2 удаа цагдан хоригдсон. Намайг цагдан хоригдсон байх хугацаанд Урансайхан манай хүүхэд дээр очоод “ээжийг чинь гаргаж авах гэж байна 8 сая төгрөг өг” гэж хэлээд авсан байсан. Нэр бүхий компаниудаас авсан мөнгөөрөө би Урансайханы өрийг дараад л дуусдаг байсан. Энэ талаар Урансайханд хэлэхэд “та өгчих компаниудаа барихгүй бол ажил олдохгүй” гэж хэлдэг. Мөрдөн байцаалтын шатанд Урансайхан бид 2-ыг нүүрэлдүүлэн байцаах ажиллагаа явуулсан. Тэр үед Урансайхан “та компаниудын мөнгийг илүү төлсөн байна. Илүү төлсөн мөнгийг би танд өгнө” гэж баталгаа гаргаж нотариатаар баталгаажуулсан. Энэ хүмүүстэй би цагдаагийн газар л танилцсан. Би энэ хүмүүстэй өмнө бүлэглэн залилан мэхлэх гэмт хэрэг хийгээгүй. Компаниуд надаас хохирлоо нэхэж ирэхэд би лангууныхаа орлогоо компаниудад өгдөг байсан. Би гадаадын харилцагч компаниуддаа өртэй байгаа. Би хохирогч нарт хохирол төлсөн баримтуудаа бүгдийг нь баталгаажуулсан байгаа. Энэ гэмт хэргийг Урансайхан үйлдсэн. Би зөвхөн зуучлагчийн үйл ажиллагаа явуулж байсан. Би зуучлагчаар ажиллахдаа өөрөө хохироод үлдлээ. Би өөрөө ч нэр хүнд, эд хөрөнгөөрөө хохироод ах дүү нараа ч хохироогоод хоцорлоо. Би ийм хүмүүстэй таарна гэж бодоогүй. Урансайхан надад компани олоод ир гэж хэлдэг байсан. Би хохирогч нартай адил Урансайханд мөнгөө өгсөн хүн. Нийт хэдэн төгрөг авсан талаар миний тооцоо байгаа. Миний хувьд 7 компаниас 67 сая төгрөг хувьдаа авсан. Би Урансайханд 150 сая төгрөгний илүү төлөлт хийсэн байдаг. Би Урансайханы өмнөөс хохирогч нартай зээлийн гэрээ байгуулж байгуулаагүй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б мэдүүлэхдээ:

Прокуорын яллах дүгнэлтэд миний үйлдсэн хэргийг үнэн зөв бичсэн тул би хүлээн зөвшөөрч байна. Би амар хялбар аргаар мөнгө олох гэснээс болж энэ гэмт хэрэгт холбогдсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний таньдаг хүмүүс тендер олж өгч чадна гэсэн тул тэдний үгэнд итгэж байсан. Үйлдсэн гэмт хэргийн талаар маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад авч ирсэн компаниудын материалыг би Урансайханд өгдөг байсан. Урансайхан тэр үед ажил олж өгч чадна гэж хохирогч нарт хэлдэг байсан байх. Хохирогч нарт учирсан хохирлыг төлж барагдуулна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-У мэдүүлэхдээ:

Би нийт 13 гэмт үйлдэлд холбогдсон байгаа. Урансайхан, Цолмон нартай машины лизингийн асуудлаар анх танилцаж байсан юм. Би Цолмонгийн машины лизингийг гаргаж өгч байсан. 2012 онд Цолмон, Урансайхантай хамт 45 сая төгрөгийн зээл Хас банкнаас авсан. Тэр үйлдлийн санааг Урансайхан, Цолмон нар гаргасан. Тэр үед Цолмон, Урансайхан нар “прокурорын газар прокурор ажилтай болохоор зээл авч болохгүй байна, намайг аваад өгөөч” гэж шалсаар байгаад хуурамч иргэний үнэмлэх, хуурамч байрны бичиг баримтуудыг надад бүрдүүлж өгөөд, зээл авахуулсан. Миний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд үнэн зөв. Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Надад одоо 14 сая төгрөгийн төлбөрийн үлдэгдэл байгаа түүнийгээ би төлж барагдуулна. Би таны хохирогч Наранбаатараас 45 000 0000 төгрөгийн зээл авахдаа 2 250 000 төгрөгийн зээлийн хүүг урьдчилан төлсөн бөгөөд энэ талаар Билгүүний мэдүүлэг, нотариатаар баталгаажуулсан гэрээ байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулна уу гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-С.Э мэдүүлэхдээ:

Надад барилга нураалтын ажил авч өгнө гэхэд нь Оюундалайтай гэрээ хийж 30 сая төгрөг өгсөн. Тэр ажил бүтээгүй учраас би өгсөн мөнгөө нэхэмжилж Алтанцэцэгээс Отэй хамт очиж 10 сая төгрөг авсан. Дараа нь Алтанцэцэг 5 сая төгрөг надад шилжүүлж өгсөн. Өмнөх шүүхийн шийдвэрээр Урансайханаас 1 500 000 гаргуулж авах шийдвэр гарсан. Одоо үлдэгдэл  4 сая төгрөгийг Оээс нэхэмжилж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-У.А мэдүүлэхдээ:

2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Болорчимэг гэх эмэгтэй “барилга нураалтын ажил олж өгнө” гэж урьдчилгаа 30 сая төгрөг надаас авсан. Өнөөдрийг хүртэл надад нэг ч  төгрөгний хохирол төлөөгүй. Болорчимэг ярихдаа би 3 сая төгрөг л авсан бусдыг нь Оюунчимэгт өгсөн гэж ярьсан. Оюунчимэг мэдүүлэгтээ энэ талаар дурьдаж ярьсангүй. Өмнөх шүүхийн шийдвэрээр Урансайханаас надад 12 сая төлүүлэх шийдвэр гарсан. Одоо үлдэгдэл 9 сая төгрөгийг Оээс нэхэмжилж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-С.А мэдүүлэхдээ:

Миний найз Пагма намайг Отэй танилцуулсан. Пагма надад хэлэхдээ Оюунчимэгтэй хамтарч ажиллаад хүмүүст олон ажил олж өгсөн. Би хүмүүст ажил олж өгөөд 20 гаруй сая төгрөг авсан байгаа. Энэ хүмүүсийн хийж байгаа ажлууд найдвартай, баталгаатай эргэлзэх зүйл байхгүй гэж хэлсэн. Би Отэй хэд хэдэн удаа уулзаад ажлын тендерийн бичиг баримтыг авч танилцаад өөрийн таньдаг 2 хүнийг Отэй танилцуулсан. Тэр 2 хүн надад итгээд мөнгө зээлүүлсэн. Удалгүй манай ажил бүтэлгүйтсэнийг би мэдээд Отэй ярихад Оюунчимэг, Урансайхан, Баянбилэг, Пагма нар над дээр ирж уулзаад танд өөр ажил олж өгье гэхэд нь мөнгөө авъя гэж хэлсэн. Надад эхлээд 60 сая төгрөг, дараа нь 20 сая төгрөг, Оюунчимэг 55 сая төгрөг өгсөн байгаа. Баянбилэг 40 сая төгрөг өгнө гэж хэлээд өгөөгүй байгаа. Одоо 70 сая төгрөгийн үлдэгдэл байгаа гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-И.О мэдүүлэхдээ:

2014 онд Баярмаа, Долгор гэх 2 хүн барилга нураалтын ажил олж өгнө гээд 10 сая төгрөг зээлийн гэрээ байгуулаад надаас авсан. Урьд болсон шүүх хуралдаанаар Баярмаа 2 сая төгрөг, Долгороос 500 000 төгрөгийн хохирол гаргуулах шийдвэр гарсан. Үлдэгдэл 7 500 000 төгрөгийг Бээс нэхэмжилж байна гэв.

 

1. Шүүгдэгч У, Ур З.Цолмон нар бүлэглэн 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч О.Наранбаатараас “Хас банкнаас зээл авч, орон сууц худалдаж авах гэж байгаа, дансандаа урьдчилгаа төлбөр байршуулах хэрэгтэй байна” гэж хуурч, зээлийн гэрээгээр халхавчлан, зээлэх нэрийдлээр Угийн "Хас банк"-ны дансанд 45 000 000 төгрөгийг байршуулуулан, улмаар хуурамч иргэний үнэмлэхээр данснаас гарган авч, хуурч залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-О.Наранбаатар мэдүүлэхдээ:

“...би хувиараа иргэдэд банкны баталгаа гаргаж дансанд нь урьдчилгаа төлбөр байршуулан ажилладаг. Т.Билгүүнтэй ярьсан эмэгтэй Уртнасан ирэхэд нь уулзаад, би “худалдах, худалдан авах гэрээ чинь хаана байна” гэхэд тэр “Урт цагааны Хас банкнаас зээл авах гэж байгаа юм аа, 150 000 000 төгрөгөөр орон сууц худалдаж авах гэж байгаа, дансанд урьдчилгаа төлбөр 45 сая төгрөг байршуулах хэрэгтэй байна” гэхээр нь би “та хаана юу хийдэг хүн бэ” гэхэд “төмөр замд байдаг Панарама диско хоол, 10 дугаар хороололд Х диско баарыг түрээслэж ажиллуулдаг” гэсэн. Би Уртнасантай 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн гэрээг 5 хоногийн хугацаатай байгуулж, данснаас зарлагын гүйлгээ хийх итгэмжлэлийг ажлынхаа хажуу талын нотариатчаар хийлгэж аваад ажил ихтэй байсан учраас 45 сая төгрөгийг Т.Билгүүнд өгч явуулсан бөгөөд холбогдох бүх бичиг баримтыг Т.Билгүүн авч, тухайн хүний дансанд нь хамтран эзэмшигчээр бүртгүүлдэг. 45 сая төгрөгийг дансандаа байршуулахдаа Уртнасан “Хамтран эзэмшигчээр орвол зээл бүтэхээ больчихно” гэдэг шалтгаанаар дансаа хамтран эзэмшигчээр бүртгүүлээгүй байсан. Уг мөнгө нь миний өөрийн эзэмшлийн мөнгө юм. 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр У данснаасаа 45 сая төгрөгийг зарлагадаж авахдаа хуурамч иргэний үнэмлэхээ ашигласан байсан. Миний тооцоогоор 8-10 сая төгрөг барагдуулж авах ёстой гэж бодож байна. Албан ёсны баримт байхгүй болохоор яг хэлж мэдэхгүй байна. Миний энэ үйлдэлд Урансайхан, Цолмон гэх хүмүүс ямар оролцоотой оролцсон талаар мэдэх зүйл байхгүй. Уртнасан гэдэг хүн л хуурамч бичиг баримтаар мөнгө авсан байсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 29-31 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Т.Билгүүн мэдүүлэхдээ:

 “...У, О.Наранбаатар ах хоорондоо зээлийн гэрээг гэрчлүүлж, Хас банкны Ард салбар дээр Уртнасангийн хадгаламжийн 500737765 тоот дансанд бэлнээр 45 сая төгрөгийн орлогын гүйлгээг би өөрийн биеэр хийсэн. Уртнасан данснаасаа 45 сая төгрөг авчихна гэж үнэндээ бодоогүй, хардаагүй. Яагаад гэхээр түүний бүх бичиг баримт болох хуурамч байж болохоор иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, Хас банкны хадгаламжийн дэвтэр, зээлийн гэрээ, данснаас зарлага хийлгэх итгэмжлэл, орлого хийсэн баримт зэрэг нь надад байсан юм. Би “Зар мэдээ” сонинд банкны баталгаа найдвартай гаргаж өгнө гэсэн утгатай зар тавьсан байсан учир Уртнасан над руу залгаж танилцсан. Тэгээд ирж уулзахдаа Сайхнаа, Цолмон, Уртнасан гурав ирж уулзаад бүгд объект худалдаж авах тухай баталгаа үзүүлээд банкнаас зээл гаргах шаардлагатай байна гэсэн хүсэлтийн дагуу Хас банкинд 45 сая төгрөг байршуулаад урьдчилгаа хүү болох 2 250 000 төгрөг бэлнээр өгөхдөө 2 залуутай ирж өгсөн гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 32-34 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-А.Энхманлай мэдүүлэхдээ:

 “...Бүх шаардлагатай материалуудыг З.Цолмон бүрдүүлж өгсөн, А.Сайханаа байнга хамт явсан, хамгийн сүүлд У байсан, урьдчилгаа яаж өгнө гэдгээ хэлээгүй. З.Цолмон дансандаа байршуулсан байсан Угийн хувьд судалгаанд явахад машинд нь сууж байсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 41-43 дугаар хуудас)

 

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2984 тоот дүгнэлтэд:

 “...Шинжилгээнд ирүүлсэн ЦР74122460 регистрийн дугаартай Нэргүй овогтой Уртнасангийн нэр дээрх УБ0201388 дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэх гэх зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн дээрх иргэний үнэмлэх гэх зүйл нь хуурамч байна. Уг иргэний үнэмлэх гэх зүйлийн будагч бодисонд хуулбарлан олшруулах төхөөрөмж ашиглан хэвлэсэн шинж тэмдэг илэрч байхаас гадна Монгол Улсын иргэний үнэмлэхэнд байдаг нууцлалын элементүүд илрэхгүй байна” гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас 50 дугаар хуудас)

 

Угийн Хас банкны 5000737765 дугаар дансны хуулга (хэргийн 1 дүгээр хавтас, 31 дүгээр хуудас)

 

2. Б, М.Ариумаа нар бүлэглэн 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 5 дугаар сургуулийн орчим Э.Амарзаяагаар зуучлуулж, хохирогч Л.Эрдэнэцогтод “барилгын барих тендерийн ажил олж өгнө” гэж хуурч, 37 500 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Л.Эрдэнэцогт мэдүүлэхдээ:

 “...2013 оны 8 дугаар сарын эхээр Ариумаа гэдэг эмэгтэй над руу залгаад Баярхүү ах надад өөрийн чинь гар утсыг өгсөн. Та барилгын ажил сонирхож байгаа юм уу, та Хан-Уул дүүргийн өвлийн цогцолбор барих ажлын тендерийн ажил сонирхож байгаа юм уу гэж асуухаар нь сонирхож байгаагаа хэлсэн. Тэгээд 8 дугаар сарын 09-ний өдөр над руу Ариумаа гэдэг эмэгтэй залгаад 16 цагаас өмнө 25 сая төгрөг бэлэн аваад 5 дугаар сургуулийн тэнд хүрээд ир гэхээр нь юу болох гэж байгаа талаар нь асуухад очер дугаарт оруулж тендер шалгаруулж өгдөг тул 16 цагаас өмнө мөнгөө өгөөд очерт орж чадахгүй бол тендерт шалгарч чадахгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь нээрээ л тийм л юм байх гэж бодоод эхнэр Лхагважавд хэлж ярилцаад эхнэрийн ах Цэцэнхүүгээс бэлнээр 25 сая төгрөг зээлж аваад тэр өдрөө Ариумаатай уулзаж мөнгөө өгсөн. Ариумаа өөрийгөө УИХ-ын Тамгын газарт ажилладаг гэж хэлж байхаар нь тэр бүгдэд итгэсэн. Тэгээд мөнгөө өгөхдөө мөнгө авсан, өгснөө баталгаажуулах гэж зээлийн гэрээ байгуулсан. Тэгээд хэсэг чимээгүй байж байгаад 2013 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Ариумаа над руу залгаад Баянгол дүүргийн нэг цэгийн үйлчилгээний барилгын тендер байнаа та авах юм уу гэж асуухаар нь би зөвшөөрсөн. Намайг дахиад 25 сая төгрөг авчир гэж хэлэхээр нь надад тийм их хэмжээний мөнгө олдохгүй, арай багасгах арга байхгүй юм уу гэж асуухад би цаашаа хүмүүсээсээ асуугаад эргээд хэлье гэж хэлсэн. Тэгээд удаагүй эргэж залгаад та ядаж 12 500 000 төгрөг олж өг гэхээр нь тэр өдрөө Ариумаатай уулзаж бэлнээр 12 500 000 төгрөг өгч, нөгөө нотариатын газраараа орж зээлийн гэрээ байгуулсан. Тэгээд Ариумаагийн зааж өгсөн 2 тендерийн Хан-Уул дүүргийн тендерт зээлийн барьцаа хөрөнгө нь 2 тэрбум төгрөг байсан учраас барьцаа хөрөнгө хүрэхгүй шалтгаанаар оролцож чадаагүй ба тэрний оронд Сүхбаатар дүүргийн нэг цэгийн үйлчилгээний тендерт орсон. Тэгээд оролцсон тендерүүддээ шалгарч чадаагүй. Баярхүү нь манай ажлын газрын Мэндээгийн танил нь гээд тухайн үед ажил олох зорилгоор танилцаж байсан ба Баярхүү нь надад Ариумааг танилцуулж байсан. Амарзаяа надад 2 сая төгрөг өгсөн. Ариумаагаас 37 500 000 төгрөгөө бүгдийг нь авсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 193-194 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Т.Лхагважав мэдүүлэхдээ:

 “...2013 оны 8 дугаар сарын 09-ний өдөр манай нөхөр гэрт ирээд “Батхүүгийн танил УИХ-ын Тамгын газарт ажилладаг Ариумаа гэдэг эмэгтэй надтай ярьсан. Орой 16 цагаас өмнө яаралтай 25 сая төгрөг аваад ир гэж манай барилгын компанид худалдан авах ажиллагааны газраас шалгаруулж байгаа тендерийн очерт оруулж ажил авч өгье гэж хэлсэн байдаг. Тэгэхээр нь нөхөр бид хоёрт бэлэн мөнгө байхгүй байсан тул өөрийн хамаатны ах Цэцэнхүүгээр утсаар залгаад учраа хэлэхэд 25.000 ам.доллар байна гэхээр нь тэр мөнгийг нь тэр чигээр нь аваад төгрөгт шилжүүлэхэд 35.000.000 төгрөг болохоор нь 10.000.000-ыг хадгалчихаад бэлэн 25.000.000 төгрөгийг нь Ариумаа гэдэг эмэгтэйд аваачиж өгсөн. Хан-Уул дүүргийн спорт цогцолборын барилгын ажилд оролцох гэхэд тухайн тендерийн ажил нь 96 сая төгрөгийн  баталгаатай гэхээр нь нөхөр бид хоёр мөнгө хайгаад олдохгүй байсан болохоор Ариумаагаас мөнгөө буцааж авах гэсэн чинь Ариумаа нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт баригдах нэг цэгийн үйлчилгээний барилгад оролцуулахаар болоод бүх материалаа бэлдэж өгсөн ба мөн энэ тендерийн  сонгон шалгаруулалтын хариу гарахаас өмнө Ариумаа манай нөхөр рүү залгаад Сүхбаатар дүүргийн нэг цэгийн үйлчилгээний барилгын сонгон шалгаруулалтанд оролцох уу гэхээр нь зөвшөөрсөн ба 12.500.000 төгрөг нэмээд өгчих гэж хэлэхээр нь тэр мөнгийг нь өгөхөд удаагүй Сүхбаатар дүүргийн Худалдан авах ажиллагааны газраас над руу залгаад ирж тендерийн сонгон шалгаруулалтын хариугаа ав гэхээр нь очиж уулзахад “танай байгууллагын үнийн санал их байна” гэж хэлээд сонгон шалгаруулалтанд тэнцсэнгүй гэж хэлсэн.., Баянгол дүүргийн худалдан авах ажиллагааны газарт уулзахад манай тендерт шалгараагүй бичгийг Балжинням гэдэг хүн авчихсан байсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 201-202 дугаар хуудас)

 

3. У 2014 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “арилжааны банкнаас зээл авч өгнө” гэж хуурч, иргэн Н.Алтанцэцэгээс 2 200 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Н.Алтанцэцэг мэдүүлэхдээ:

“...2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 100 000 төгрөг өгөөд 25-ны өдөр 2 100 000 төгрөгийг нэмж өгөөд Баянзүрх дүүргийн Номин худалдааны төвийн хажууд байдаг нотариатаар ороод 2 200 000 төгрөгийн зээлийн гэрээг Уртнасан гэдэг хүнтэй байгуулсан. Хас банкинд ажилладаг зээлийн төвийн захирал Алимаа болон Алтай гэх эмэгтэйтэй хамтарч ажилладаг гэж мэдүүлж байсан болохоор зээл нь удаашраад байхаар нь Хас банкинд Алимаа гэх зээлийн төвийн захирал болон эдийн засагч байдаг эсэхийг асууж үзэхэд огт тийм хүн ажилладаггүй гэж мэдүүлсэн. Цагдаад хандсаны дараа 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Уртнасан 1 200 000 төгрөг өгөөд үлдсэн мөнгийг 28-нд өгнө гэж хэлээд дахин алга болсон.

“...Би Уртнасангаас хохирлын мөнгө болох 2 200 000 төгрөгийг хүлээж авсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 212-214, 227 дугаар хуудас)

 

Н.Алтанцэцэг, У нарын 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ.  (хэргийн 1 дүгээр хавтас, 224 дүгээр хуудас)

 

4. У 2014 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “арилжааны банкнаас зээл авч өгнө” гэж хуурч, иргэн А.Бат-Эрдэнээс 500 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-А.Бат-Эрдэнэ мэдүүлэхдээ:

 “..Би сонингоос “машины лизинг гаргаж өгнө” гэсэн зарын дагуу 99781488 дугаар руу ярихад нэг эмэгтэй өөрийгөө Уртнасан гэж танилцуулсан. Тэгээд намайг “хүрээд ир” гэхээр нь би 2014 оны 7 дугаар сарын 05, 06-ны үеэр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, цагдаагийн хэлтсээс урагшаа нэг айлд очиж Уртнасан гэж эмэгтэйтэй уулзсан. Уртнасан Хаан банкнаас лизинг авч өгнө гээд намайг урьдчилгаа 500 000 төгрөг өгчих гэхээр нь би тэр өдрөө бэлнээр 500 000 төгрөг өгсөн. Тэгээд өгсөн авсан бичиг хийе гэсэн чинь эгч нь найдвартай, иргэний үнэмлэх авчих найдвартай гэсэн, тэгээд надад өөрийнхөө иргэний үнэмлэхийг өгсөн. Банкинд өгөх материалаа бүрдүүлээд Уртнасанд өгсөн, тэгэхэд Уртнасан надад наадмаас өмнө амжуулаад бүтээчихнэ гэсэн. Ингээд наадам өнгөрөөд 7, 8 хоног болоод Уртнасан руу ярихаар утсаа авахгүй, банкин дээр байна, завтай болохоороо ярья, банкны хүмүүстэй уулзаж байна, материалыг чинь бүрдүүлээд өгчихсөн гэх зэргээр дандаа мессеж бичээд байсан. 500 000 төгрөгөө эргүүлж авсан болохоор ямар нэгэн санал хүсэлт байхгүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 236-237 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-С.Алтанцэцэг мэдүүлэхдээ:

 “...Уртнасан надаас энэ юун кафе юм бэ гэхээр нь манай таньдаг дүүгийн кафе байгаа юм гэж хэлсэн. 2013 оны 9 дүгээр сард Уртнасан надруу залгаад та нөгөө Жое кафеныхаа эзнийг гуйгаад кафегаа түрээсэлдэг гэсэн гэрээ хийгээд өгөөчээ, тэр хүнд чинь 300 000 төгрөг өгье гэхээр нь би Заяагаас дахин дахин гуйж байж зөвшөөрүүлсэн юм. Би Хас банкинд ажилладаггүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 196, 225 дугаар хуудасны ар)

 

5. У 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Болормаагаас “банкны зээлд зуучилж, зээлийн материал бүрдүүлж өгнө” гэж 800 000 төгрөг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Т.Болормаа мэдүүлэхдээ:

 “..2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн Номин хапермаркет дэлгүүрийн үүдэнд Уртнасан та ямар зээл хөөцөлдөх гэж байгаа юм бэ гэж асуусан, би хашаа байшингийн зээл хөөцөлдөх гэж байгаагаа хэлсэн. Бид хоёр тэндээ нотариат орж гэрээ байгуулсан. Зээлд зуучилж өгөх болон зээлийн материал бүрдүүлж өгнө гэсэн гэрээ хийж ажлын хөлс болох 500 000 төгрөгийг нотариатаас гарч ирээд Уртнасанд бэлнээр гар дээр нь өгсөн. Уртнасан “танай нөхөр дээр зээлийн материал бүрдүүлахгүй бол материал чинь дутуу юм байна, эрэгтэй хүнд граж ажиллуулдаг гэж материал бүрдүүлбэл зээл хурдан гардаг юм, надад нэг гражийн материал байгаа, гэхдээ бас ханштай, ханш нь 300 000 төгрөг болно” гэсэн. Тэгэхээр нь би “одоохондоо мөнгө алга байна, материалаа авсныхаа дараагаар мөнгийг чинь өгье” гэж хэлсэн, тэгээд салсан. Үүнээс хойш утсаар мессеж бичээд “мөнгөө өгье, гражийн материалыг чинь авмаар байна” гэж бичсэн. Тэгэхэд “маргааш өгнө” гэж хариу бичсэн. Маргааш нь Уртнасан утсаар яриад “мөнгөө өг, материалаа бүрдүүлмээр байна” гэсэн. Тэгэхээр нь би дансаа өгчих гээд Хаан банкны Уртнасангийн нэр дээрх данс руу 300 000 төгрөгийг оруулсан. Нийт 800 000 төгрөгний хохирол учраад байна гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 82-83 дугаар хуудас)

 

6. У 2014 оны 8 дугаар сард Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Эрдэнэчимэгээс “орон сууцны 8 хувийн зээлд зуучилж өгнө” гэж хуурч, 600 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Д.Эрдэнэчимэг мэдүүлэхдээ:

 “2014 оны 8 дугаар сарын эхээр Уртнасан гэгч нь орон сууцны 8 хувийн зээлд зуучилж өгнө гэж хэлээд надаас 800 000 төгрөг өгөөч гэж хэлэхээр нь миний мөнгө хүрэхгүй байсан учраас би 600 000 төгрөг өгсөн. Тэгээд мөнгө өгсний маргаашнаас нь эхлээд утсаа авахгүй болчихсон. Тэгэхээр нь би хулхидуулчихлаа шүү гээд мессеж явуулахад нэгхэн хонож байж юун сүртэй авгай вэ гээд намайг доромжлоод байсан. Уртнасантай “Зар мэдээ” сонинд өгсөн зарын дагуу танилцсан бөгөөд орон сууцны зээл, машины зээлд зуучилж өгнө гэсэн зар тавьсан байсан. Одоо болтол хохирол төлбөрөө барагдуулж аваагүй. 600 000 төгрөгний зээлийг Хас банкны харилцагчийн картын зээлээр авсан бөгөөд сар бүр 12 000 төгрөгний хүү төлдөг болохоор 192 000 төгрөгний хүү төлчихөөд байна. Хохирол төлбөрийг хурдан барагдуулж өгөхийг хүсэж байна гэжээ.  (хэргийн 1 дүгээр хавтас, 114 дүгээр хуудас)

 

У, Д.Эрдэнэчимэг нарын хооронд 2014.08.15-нд байгуулсан “Харилцан тохиролцсон” гэрээ. (хэргийн 2 дугаар хавтас, 73 дугаар хуудас)

 

7. У 2014 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Л.Цогбилэгээс “Автомашины зээлд зуучилна” гэж хуурч, 300 000 төгрөгийг дансаар шилжүүлүүлэн залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Л.Цогбилэг мэдүүлэхдээ:

 “..2014 оны 8 дугаар сарын 03-нд би нөхөр Б.Хишигтогтох бид хоёр машин авах гээд Зар сонин дээрээс зар харахад автомашины зээлд зуучилна гэсэн байхаар нь 88784883 гэсэн дугаар луу залгахад эмэгтэй хүн авсан. Би автомашин зээлээр авах талаар асууж нөгөө хүүхэнтэй Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооллын автобусны буудлын Хаан банкин дээр уулзахаар болж Хаан банкны гадаа уулзаад 3 өндөрийн хойд талын цайны газарт орж суугаад банкинд үзүүлэх гэж байсан материалаа Уртнасан гэх хүүхэнд үзүүлэхэд энэ материал чинь болсон юм байна гэсэн. Уртнасан за одоо 700 000 төгрөг өгчих энэ миний ажлын хөлс гэхээр нь би одоо мөнгө алга өдөр авчраад өгнө гэхэд за тэгвэл та авчраад өгөөрэй гэсэн. Тэгээд би Уртнасанд маргааш нь дансаар 300 000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд дараа нь утсаар ярихад авахгүй, авахаараа би Гачууртад явна таны асуудлыг банкинд өгсөн, нэг дэх өдөр мөнгө чинь гарна, ажил чинь бүтсэн гэж хэлсэн. Төрийн банкны гадна 3 өдөр Уртнасанг хүлээгээд ирээгүй. Тэгээд 300 000 төгрөгөө залилуулснаа мэдсэн гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 88-89 дүгээр хуудас)

   

8. У 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Энхсайханаас “орон сууцны 8 хувийн зээлд зуучилж өгнө” гэж хуурч, 1 500 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Ч.Энхсайхан мэдүүлэхдээ:

 “...2014 оны 10 дугаар сараас эхлэн орон сууцны 0.8 хувийн хүүтэй зээлд хамрагдах асуудлыг судалж, Шуурхай зар сонин дээр байх 0.8 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамруулна 88784883 гэсэн зарын дагуу Уртнасан гэх эмэгтэй хүнтэй уулзаад материалаа бүрдүүлээд 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хорооллын автобусны урд талын буудал дээр байдаг нотариатын газарт орж 1.5 сая төгрөгний зээлийн гэрээг байгуулсан. Уртнасанд мөнгө зээлүүлээгүй, 0.8 хувийн зээлд хамруулж өгснийх нь төлөө шагнал болгож өгсөн. Намайг байрны зээлд огт хамруулаагүй, миний бичиг баримтыг сүүлд нь буцааж өгсөн. Одоо болтол надаас авсан 1.5 сая төгрөгийг буцааж өгөөгүй гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 154-155 дугаар хуудас)

 

У, Ч.Энхсайханы эхнэр Э.Ургамал нарын хооронд 2014.10.21-нд байгуулсан “Зээлийн гэрээ”. (хэргийн 2 дугаар хавтас, 156 дугаар хуудас)

 

9. У нь 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “орон сууцны 8 хувийн зээлд зуучилж өгнө” гэж хуурч, иргэн П.Цогтбаатараас 3 200 000 төгрөгийг дансаар шилжүүлүүлэн залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-П.Цогтбаатар мэдүүлэхдээ:

 “...2014 оны 8 дугаар сараас эхлэн орон сууцны 0.8 хувийн хүүтэй зээлд хамрагдах асуудлыг судалж, “Зар сонин” дээр байх 0.8 хувийн орон сууцны зээлд хамруулна 88784883 гэсэн зарын дагуу Уртнасан гэх эмэгтэй хүнтэй уулзаад холбоотой байж зээлд хамрагдах материалаа бүрдүүлээд 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ Уртнасантай байгуулж 3 200 000 төгрөгийг манай эхнэр Цэрэннямын данснаас Уртнасанд шилжүүлж өгсөн. Уг мөнгийг зээл гаргуулж өгөхөд нь шан харамж болгон өгсөн юм. Банкнаас 0.8 хувийн хүүтэй орон сууцны зээл авахад зээлийн шаардлагыг хангаж чадахгүй байсан болохоор тэр бүгдийг Уртнасан аргална гээд надаас 3.2 сая төгрөгийг авсан юм. Гэтэл зээл ч бүтээгүй, надаас авсан 3.2 сая төгрөгөө ч буцааж өгөөгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Би иргэний хэргийн шүүхэд хандсан боловч Уртнасан одоо болтол төлж барагдуулаагүй шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа. Надад зээл авч өгөх талаар ямар ч ажил хийгээгүй, миний бүрдүүлж өгсөн баримтуудыг өөртөө хадгалж байгаад л буцааж өгсөн гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 160-161 дүгээр хуудас)

 

 П.Цогтбаатараас Уд 3 200 000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулга. (хэргийн 2 дугаар хавтас, 165 дугаар хуудас)

 

10. У 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “банкнаас 50 сая төгрөгний зээл гаргаж өгнө” гэж хуурч, иргэн С.Болдоос 1 400 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-С.Болд мэдүүлэхдээ:

 “…Өөрийн гэсэн хашаа байшинтай болох санаатай байсан юм. Надад байсан мөнгө хүрэхгүй, линзингээр авах санаатай байсан. Шуурхай зар сонингийн зар хаж байгаад “машин болон хашаа байшингийн лизингийн зээл гаргана” гэсэн зарын дагуу зар дээр байсан 99781488, 88784883 дугаар луу 2014 оны 10 дугаар сарын 20-ны үед залгаж ярихад Уртнасан гэгч эмэгтэй надаас ямар зээл гаргуулах талаар асуусан. Уртнасан бичиг баримтаа, хашаа байшингийнхаа гэрчилгээний хуулбарыг аваад ир, 50 саяын зээл гаргаж өгнө, гаргасан зээлийн 5 хувийг авна, урьдчилгаа 1 400 000 төгрөг хэрэгтэй, 1 сая төгрөгийг нь зээл гаргаж өгөх банкны хүндээ, 400 000 төгрөгийг нь үйл ажиллагааны зардалд зарцуулна гэсэн. “Шударга ноёд” гэдэг байгууллагаас 12 хувийн хүүтэй 1 500 000 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зээлж аваад Уртнасангийн гэрт очсон. Очихдоо найз Б.Итгэлийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 32-1724 тоот хашаа байшингийн гэрчилгээний хуулбарыг 1 400 000 төгрөгийн хамт авч очсон. Баянзүрх дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн хажуу талын нотариатаар 2014 оны 10 сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж батлуулсан. Тэрнээс хойш эхэндээ бол Хаан, Хас банкнаас зээл гаргана, таван бүсийн захирлын эгч Алтанцэцэг гэдэг хүн байгаа, найдвартай, би 6 жил ингэж зээл гаргаж байгаа гэж хэлж байснаа сүүлдээ Уртнасан руу утсаар ярих болгонд согтуу, гэрт нь очих болгонд согтуу, нөхөр нь бас манайд битгий мөнгө нэхэж ирээд бай гэж дарамтлаад байдаг байсан гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 183 дугаар хуудас)

 

С.Болд, У нарын хооронд 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ. (хэргийн 2 дугаар хавтас, 65 дугаар хуудас)

 

11. У 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “авто машины лизингийн зээл гаргаж өгнө” гэж хуурч, иргэн Ц.Мөнхгэрэлээс 600 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Ц.Мөнхгэрэл мэдүүлэхдээ:

 “...2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “Шуурхай зар” сонины машины лизингийн зээлд зуучилна гэсэн зарын дагуу уг зар дээр байсан 88784883 дугаар луу залгаж Уртнасан эгчтэй холбогдож зээл гаргуулах гэсэн юм гэж ярихад болноо, гэрт ирээд уулз гэсэн. Машины үнэлгээнээс хамаарч зээл гаргаж өгөх үнээ тохирдог гэхэд нь нөхөр бид хоёр 9 сая төгрөгийн машин авна гэтэл Уртнасан эгч 600 000 төгрөг болно гэсэн..., нөхөр бид өөрсдөөс шалтгаалах бусад бичиг баримтыг бүрдүүлээд явж байтал 2014 оны 12 дугаар сарын 11-ний өглөөгүүр Уртнасан эгч над руу залгаад бичиг баримтаа бүрдүүлсэн үү, өнөөдөр бүрдүүлж дуусгаад оройтсон ч хамаагүй бичиг баримтаа төлбөр болох 600 000 төгрөгийн хамт авчирч өг, маргааш өглөө эрт Цолмон гэдэг бичиг баримтаа ашиглуулсан хүнд мөнгийг нь өгөөд цаашаа бас банк руу явж хүн амьтанд мөнгө өгч, уулзах хэрэгтэй байна гээд яаруулаад байхаар нь нөхөр бид хоёр бичиг баримтаа бүрдүүлээд приус-11 маркийн машин авахаар сонгоод 5 хоногийн дотор авна гээд барьцаа болгож машины ченжид 100 000 төгрөг үлдээгээд орой 21 цагийн үед Уртнасан эгчийн гэр лүү нь очиж бичиг баримтаа болон 600 000 төгрөгөө өгсөн. Тэгээд нөхөр бид хоёр 5 хоногийн дараа Уртнасан эгчийн гэрт иртэл Уртнасан эгчид мөнгөө залилуулсан гэх эхнэр, нөхөр хоёртой таарсан. Уртнасан Капитрон банкнаас 2 хоногийн дотор, Хаан банкнаас 5 хоногийн дотор зээл гаргаж чадна гэж ярьдаг байсан гэжээ. (хэргийн 2 дугаар хавтас, 218 дугаар хуудас)

 

Мөнгө хүлээлцсэн баримтын хуулбар 1 хуудас байх ба уг баримтанд “2014.12.11-ны өдөр иргэн Батчулуунаас зээл гаргах үйл ажиллагааны 600 000 төгрөг хүлээн авлаа. Хүлээн авсан Уртнасан, хүлээлгэн өгсөн Батчулуун” гэж гараар бичээд нэр бүхий хүмүүс гарын үсгээ зурцгаасан байна” гэсэн тэмдэглэл. (хэргийн 2 дугаар хавтас, 81-82 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч- С.Батчулуун мэдүүлэхдээ:

“Уртнасан нь эхнэр бид хоёрыг граш болон ил зогсоол ажиллуулдаг түүнээсээ өдөр тутам орлого олдог мэтээр бичиг баримтыг бүрдүүлнэ гэж байсан. Тэгээд анх уулзахад Цолмон гэдэг хүний газар ашиглах эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, авто зогсоолын үл хөдлөхийн гэрчилгээ, Цолмонгоос авто зогсоол түрээслэн ажиллуулж байгаа гэсэн хуурамч гэрээ зэргийг харуулж, эдгээр бичиг баримтаар орлого олдог гэж тодорхойлно гэж байсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 219 дүгээр хуудас)

 

12. О, Ур нар бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт “барилгын нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Д.Болорчимэгээр зуучлуулж, хохирогч У.Аээс 30 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-У.А мэдүүлэхдээ:

 “..2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Болорчимэг гэдэг хүн хуучин барилга нураах ажил байна гэж 30 сая төгрөгийг надаас авсан. Уг мөнгийг урьдчилгаа мөнгө гэж хэлж авсан бөгөөд их л өндөр үнэтэй ажил хийлгэх санал тавьсан бөгөөд ажлаа авсан тохиолдолд тухайн ажлын 10 хувь гэж тохирсон, 30 сая төгрөг нь бол зүгээр л ажил олж өгөх урьдчилгаа мөнгө байсан юм. Болорчимэг нь манай эхнэр Алтанцэцэгтэй 2014 оны 11 дүгээр сарын эхээр эмнэлэгт хамт хэвтэж байгаад танилцсан хүн байгаа юм. Би “ЭЧМ” ХХК-ийн нэр дээр баримт бүрдүүлэн өгсөн боловч ажлыг авч өгөөгүй бөгөөд одоогийн байдлаар нэг ч төгрөг төлөгдөөгүй байна. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл өгсөн чинь Болорчимэг нь надаас авсан 30 сая төгрөгөө Оюунчимэг, Урансайхан нарт өгсөн гэж хэлсэн байсан. Болорчимэг нь өөрөө 3 сая төгрөгийг нь авсан гэж хэлсэн байсан. Урансайхантай уулзахад төлбөрийг чинь төлж барагдуулна гэж хэлээд миний хүүгийн нэг газар байгаа юмаа. Тухайн газрыг Төмөрийн нэр дээр шилжүүлчихсэн байгаа. Энэ газрыг зарж борлуулаад Төмөр та хоёрын хохирол төлбөрийг барагдуулах болно. Тухайн газрыг хужаа нарт 250 сая төгрөгөөр зарах гэж байгаа, борлуулчихвал надад тодорхой хэмжээний мөнгө өгөөрэй гэж хэлсэн. Одоо тухайн газар нь хохирогч Төмөрийн нэр дээр байгаа гэдгийг хэлмээр байна гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 112 дугаар хуудас)

 

13. О, Ур нар бүлэглэн “барилгын нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Д.Болорчимэгээр зуучлуулж, хохирогч Н.Төмөрөөс 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 30 000 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутагт 30 000 000 төгрөг авч, нийт 60 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Н.Төмөр мэдүүлэхдээ:

 “Дархан-Уул аймагт байдаг манай найз Мөнхбатын бэр эгч Болорчимэг гэдэг хүн Улаанбаатар хотод ашиглалтын шаардлага хангахгүй хуучин барилгыг буулгах ажил байна, эхний урьдчилгаа 30 сая төгрөг өгвөл тендер зарлахгүйгээр шууд гэрээгээр хийх боломжтой тийм ажил байна, энэ ажлыг сонирхож байвал компанийхаа бичиг баримтаа эхлээд авч ирж үзүүл, болж байвал цаад хүндээ үзүүлнэ гэсэн. Тэгээд бичиг баримт бүрдүүлж явуулсан чинь маргааш өдөр нь Болорчимэг өөрөө над руу залгаад танай компани тэнцэж байна. Энэ ажлыг сонирхож байвал яаралтай 30 сая төгрөг 2 өдрийн дотор бүрдүүлээд Улаанбаатар хотод хүрээд ир гэсэн. Тэгээд би өөрийн найз Энхбатаас 30 сая төгрөгийг 10 хоногийн хугацаатай 40 сая төгрөг болгож өгнө гэж хэлж зээлээд 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өөр Их дэлгүүрийн тэнд кафед сууж байгаад эхний 30 сая төгрөгөө өгсөн. Тэгээд би өөрөө Болорчимэгээс нэг компани 2 ажил авч болох уу гэтэл болноо чи өөрөө мөнгөө өгч чадвал гэхээр нь дахиад 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт Хаан банкнаас өөрийнхөө данснаас 30 сая төгрөг аваад мөн Болорчимэгт өгсөн. Оюунчимэг гэдэг хүн 99130153 дугаараас залгаад ажил оноос өмнө 12 дугаар сарын 20 гэхэд гарна, жаахан хүлээж бай, хурлын шийдвэр гарах ёстой, тэр нь хойшлогдоод байна, танай компани бол найдвартай яг орчихсон, манай дүү энэ ажлыг зохицуулж дотор нь ажиллаж байгаа гэсэн. Одоог хүртэл янз бүрийн шалтаг тоочоод байгаа. Тэгээд Оюунчимэгийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр шалгагдаж байгаагаа хэлэхээр нь очоод байцаагчаас асуухаар өргөдлөө өгөхийг зөвлөсөн гэжээ. (хэргийн 3 дугаар хавтас, 16-17 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад иргэний хариуцагч-Д.Болорчимэг мэдүүлэхдээ:

 “..Н.Төмөр нийт 60 сая төгрөгийг хоёр хувааж надад гэрээ хийгээд өгсөн. Би 6 сая төгрөгийг зуучлалын хөлсөнд Оюунчимэгээс авсан гэжээ. (хэргийн 9 дүгээр хавтас, 243 дугаар хуудас)

 

14. О, Ур нар бүлэглэн барилгын нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Т.Нарантуяагаар зуучлуулж, 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Баттүвшинээс 60 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Ц.Баттүвшин мэдүүлэхдээ:

“2014 оны 8 дугаар сарын дундуур дүүргийн үйлдвэр үйлчилгээний мэргэжилтэн Мөнхжаргал над руу утсаар яриад хуучин сургууль цэцэрлэгийн барилга нураалтын ажил байна та энэ тендерийн ажилд оролцохгүй юу, хэрвээ оролцохоор бол энэ хүний утсаар яриарай гээд Нарантуяа гэдэг хүний 96671434 дугаар гэхээр нь би залгасан чинь би 2-р төрөхийн хашаанд байна гэхээр нь би дүү Жаргалсайханы хамт очоод уулзсан юм. Тэгэхэд Нарантуяа ийм сургууль цэцэрлэгийн барилга нураалтын ажил байна, ямар ч тендер сонгон шалгаруулалт байхгүйгээр дараагийн нэгдэх өдөр гэхэд ажил эхлэхээр байна. Нэг ажлын өртөг нь 30 сая төгрөг юм байна, 2 ажлыг авбал 60 сая төгрөг болно, өнөөдөр 17 цагийн дотор мөнгийг нь өгөх юм бол нэг дэх өдөр гэхэд хариу өгнө гэж хэлсэн. Тэгээд би.., 50 дугаар дэлгүүрийн хажуу талын нотариатын газарт 60 сая төгрөгийг хуурай дүү болох Жаргалсайханы хамт Нарантуяад тоолж өгөөд, авсан гэх зээлийн гэрээ хийлгээд гарсан. Тэгээд утсаар яриад хүлээгээд байдаг утсаар ярихаар Нарантуяа хэлэхдээ Оюунчимэг, Алтанцэцэг гэж 2 эмэгтэйтэй ярь, таны мөнгийг тийш нь өгсөн байгаа, өнөөдөр маргаашгүй ажил эхлэх гээд байна, хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдэх гээд байна, амралт эхлээд төрийн ажил удаашраад байгаа учир биднээс шалтгаалаагүй гээд 45 хоног хүлээсэн юм, тэгээд сүүлдээ арга барагдаад залилан мэхлээд байгаа юм байна гэж мэдсэн юм гэжээ.  (хэргийн 3 дугаар хавтас, 81-82 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Р.Жаргалсайхан мэдүүлэхдээ:

 “... Баттүвшин гуайтай хамтран ажиллах саналыг хүлээн зөвшөөрсөн юм. Тэгээд тэр ажлаа Нарантуяа гэдэг эмэгтэйтэй уулзаад 50 дугаар дэлгүүрийн хажуугийн нотариатын газарт очоод 60 сая төгрөгийг Баттүвшин гуай өөрөө гаргаад бэлнээр Нарантуяад өгөөд зээлийн гэрээг Нарантуяатай би хийсэн гэжээ. (хэргийн 3 дугаар хавтас, 86 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад иргэний хариуцагч-Т.Нарантуяа мэдүүлэхдээ:

 “...Хохирогч Ц.Баттүвшин нь мөн адил найзаасаа сонсоод ирлээ гээд надтай уулзаад Оюунчимэг эгч рүү утсаар ярьж асуугаад 2 барилга нураалтын ажлын тендер авахаар болоод надад 60 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Тэгээд би Оюунчимэг эгчид аваачиж өгөхдөө Оюундалайтай хамт байсан. Ингээд Оюунчимэг эгч зуучиллын хөлс гээд 6 сая төгрөгийг надад бэлнээр өгсөн. Би зуучиллын хөлсөнд авсан 6 сая төгрөгөө хувийн хэрэгцээнд хэрэглэсэн. Би зуучиллын хөлсөнд авсан 6 сая төгрөгөө Баттүвшинд эргүүлж өгөөгүй байгаа гэжээ. (хэргийн 10 дугаар хавтас, 3 дугаар хуудас)

 

15. О, Ур, А нар бүлэглэн барилгын нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Т.Нарантуяагаар зуучлуулж, 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Мөнхжаргалаас 30 000 000 төгрөг залилан мэхэлж авсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Мөнхжаргал мэдүүлэхдээ:

 “2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр эхнэр Амарчимэгийн найз болох Нарантуяа /96671434/ гэх эмэгтэй гар утсаар яриад барилгын нураалтын ажил хийх компани байна уу, барилгын нураалтын ажил хийлгэх ажлууд гарч байна, хэрэв компани байвал материалаа бүрдүүлээд урьдчилгаа мөнгөтэйгөө аваад ирвэл болох гээд байна гэсэн. Нарантуяа, Оюундалай, миний бие Мөнхжаргал нар нь хамтдаа Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны 68 дугаар байрны нотариат дээр очиж зээлийн гэрээ байгуулж 30 сая төгрөг болон материалуудаа өгч авалцсан. Машин дотроо 30 сая төгрөг Нарантуяад тоолж өгөөд, Нарантуяа нь цааш явж Баттүвшин захиралтай уулзаж барилгын нураалтын ажлын талаар гэрээ байгуулж материал болон мөнгийг нь авлаа гээд яваад өгсөн. Надаас авсан мөнгө болон материалуудыг маань Нарантуяа тус өдрийн орой Оюунчимэг /88060325/ гэх хүнд өгсөн гэж байсан. Тэгээд би Оюунчимэг гэх хүнтэй холбогдож асуухад ажил чинь гарч байгаа түр хүлээж бай гэсэн хариу хэлж удаадаг гэжээ. (хэргийн 6 дугаар хавтас, 84-85 дугаар хуудас)

 

16. О, Ур, А нар бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутагт “барилга нураалтын ажил авна” гэж хуурч, А.Оюундалайгаар зуучлуулж, хохирогч С.Эаас 30 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-С.Э мэдүүлэхдээ:

 “Дулмаагийн Батболд гэгчтэй манай найз Эрдэнэтоль уулзсан юм. Уулзах болсон шалтгаан нь Батболдтой хамтарч Даваасүрэн нь барилгын ажил хийдэг байсан бөгөөд Даваасүрэндээ Батболд нь би Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийг барих ажлыг авсан гэсэн. Даваасүрэн нь болохоор манай найз Эрдэнэтолийн найз нь байгаа юм. Тэгээд Даваасүрэн нь бид хоёрыг ажил хамтарч хийе гэсэн санал тавьсаны дагуу бид хоёр хамтарч ажил хийхээр Батболдын зуучилж ажилд авч өгсөн гэх Оюундалайтай уулзалдахад Оюундалай нь барилга нураалтын ажил байна, маш яаралтай энэ ажил нь гарах гээд байгаа учраас өнөөдөр 17 цагаас өмнө мөнгө өгвөл ажлыг нь бүтээж өгнө гэж хэлсэн. Тэгээд эхнийхээ ажлыг зарим нэг хүмүүс нь авчихсан байсан учраас итгээд шууд тухайн өдөртөө 30 сая төгрөгийг Оюундалайд аваачиж өгсөн. Батболдтой уулзаад та Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийг барих ажлыг авсан гэсэн яасан бэ гэхэд би өөрөө бас залилуулчихсан хүн байгаа юм гэсэн. Даваасүрэн, Эрдэнэтоль бид гурав 21 сая 500 мянган төгрөгийг буцааж авсан үлдэгдэл 8 сая 500 мянган төгрөгийг аваагүй. 1 сая 500 мянган төгрөгийг Алтанцэцэг нь над руу дансаар авсан, 10 сая төгрөгийг бэлнээр Алтанцэцэг гэдэг эмэгтэйгээс авсан, 5 сая төгрөгийг бэлнээр Оюунчимэг гэх эмэгтэйгээс авсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 115 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Ж.Э мэдүүлэхдээ:

 “...Энхбаатар.., бид хоёрын танил Нямдаваа гэх залуутай очиж уулзаад барилга нураалтын ажил авах гэж байна гэж хэлээд 30 сая төгрөгийг 1 сарын 10 хувийн хүүтэй зээлж аваад Их дэлгүүрийн урд талын Хаан буузан дээр 2014 оны 8 сарын 22-ны өдөр Оюундалай Батболд хоёртой уулзсан. Оюундалайгаас ажил хэзээ гарах бэ гэсэн чинь 7 хоногийн дараа гарна, 300 саяаас 800 саяын хооронд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас ажил гаргаж байгаа гэсэн. Оюундалай өөрөө тэр худалдан авах ажиллагааны газар таньдаг хүн байгаа, мөнгө тэр хүнд өгөөд ажил гарна гэсэн. Энхбаатар Оюундалайд 30 сая төгрөгөө өгөөд 1 сарын хугацаатай зээлийн гэрээ хийгээд “Ану” холдинг нэртэй барилгын компанийн материалыг хамт өгсөн. Тэгээд ажил нь удаашраад Оюундалайгаас асуухаар нэг даргын гарын үсэг дутуу байна, удахгүй гэж хэлээд байсан. Сүүлдээ Оюундалай энэ хүн гаргаж өгнө гэсэн гэж хэлээд Оюунчимэг гэдэг хүний утас өгөөд асуухаар удахгүй найдвартай л гээд байсан. Энхбаатар бид хоёр Оюундалайгаас мөнгөө нэхээд цагдаад өгснөөс хойш Оюунчимэг, Алтанцэцэг нараас нийт 21 .500.000 төгрөгийг 4 хувааж авсан гэжээ. (хэргийн 3 дугаар хавтас, 167-168 дугаар хуудас)

 

17. О, Ур, А нар бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 хорооны нутагт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, А.Оюундалайгаар зуучлуулж, хохирогч А.Ганболдоос 40 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-А.Ганболд мэдүүлэхдээ:

 “..2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр байсан санагдаж байна манай найз Амарсанаа барилга нураалтын ажил байна гээд тэр хүмүүстэй нь уулзая гээд Оюундалай гэдэг эмэгтэй нь утсаар ярихад 40 сая төгрөг аваад хүрээд ир барилга нураалтын ажил байна гэсэн. Тэгээд 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 11-р хороололд уулзахаар болоод 40 сая төгрөгийг аваачиж өгсөн. Тэр үед Оюундалайтай Оюунчимэг гэдэг эмэгтэй нь ирчихээд явж байсан. Тэгээд цахилгаан түгээх төвийн ойролцоо нэг нотариатаар орж 40 сая төгрөгөө өгөөд зээлийн гэрээ хийгээд мөнгөө бэлнээр нь өгсөн юм.  Түүнээс хойш худлаа ярьж явсаар байгаад өдийг хүрч байна.

“...2015 оны цагаан сарын өмнөхөн хүү гэж 5 сая төгрөгийг надад өгсөн гэжээ. (хэргийн 3 дугаар хавтас 177, 1 дүгээр хавтас 103 дүгээр хуудас)

 

18. О, Ур, Ө нар бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 хорооны нутагт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, А.Оюундалайгаар зуучлуулж, хохирогч Д.Амарсанаагаас 30 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Д.Амарсанаа мэдүүлэхдээ:

 “..Манай төрсөн ах Мөнхтөрийн эхнэр Энхтуяа 2014 оны 7 сарын сүүлээр над руу утсаар яриад уулзахад “сургууль цэцэрлэгийн угсралтын тендерийн ажил гаргаж өгдөг найдвартай хүнтэй би танилцсан, энэ хүнээс ажил авна гэвэл урьдчилгаа өгөөд авч болох юм байна” гэж хэлсэн. Би өөрийнхөө танил ах Мөнхсайханы тусгай зөвшөөрөлтэй барилгын компани дээр материал бүрдүүлсэн. Ингээд Энхтуяатай утсаар яриад цаад хүмүүстэй чинь уулзая гэсэн чинь Энхтуяа, Оюундалай гэх хүнтэй уулзуулсан. Тэгээд Оюундалай өөрийнхөө ажлын талаар хэлээгүй би ч асуугаагүй, Энхтуяад итгээд Чингэлтэй дүүргийн 14-р хорооны сургууль цэцэрлэгийн барилга барих угсралтын ажлын тендер авах зорилгоор 30 сая төгрөгийг 2014 оны 8 сарын 03 билүү 04-ний өдөр Оюундалайгийн өгсөн данс руу шилжүүлээд нотариат ороод 30 сая төгрөгний 3 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. Тэгээд 45 хоногийн дараа ажил гарна гэж Оюундалай хэлсэн. Оюундалай миний цаад талын хүн найдвартай гээд байсан бөгөөд том хүн болохоор гадуур хүмүүстэй уулзаж болохгүй гэж хэлээд байсан. Тэгээд би 45 хоног болоод ажил гарахгүй болохоор нь мөнгөө Оюундалайгаас нэхэхээр цаашаа хүмүүст өгсөн гэж хэлээд байсан. Тэгээд мөнгөө Оюундалайгаас нэхээд явж байхад Оюунчимэг гэх авгай гарч ирээд уулзахад миний захиалсан ажил гарахаа больсон, нураалтын ажил гарна түүнийг ав гэх зэргээр хугацаа хожиж байсан. Би Оюунчимэгээс мөнгөө нэхсээр байгаад 9 500 000 төгрөгийг дансаар авсан. Дараа нь Оюундалайгаас 1 сая төгрөг дансаар авсан. Өлзийсайхан гэх авгай бас мөнгө авсан гээд нэхсээр байгаад нийт 2 сая төгрөг авсан. Ингээд нийт 12 500 000 төгрөг авчихаад байгаа одоо үлдэгдэл 17 500 000 төгрөгийг авах дутуу байгаа гэжээ. (хэргийн 3 дугаар хавтас, 179-180 дугаар хуудас)

 

19. О, Ур, Ө нар бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, А.Оюундалайгаар зуучлуулж, хохирогч Д.Амарбаясгалангаас 30 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Д.Амарбаясгалан мэдүүлэхдээ:

 “...2014 оны 9 дүгээр сарын 10-ны үед ажил хэргийн шугамаар танилцсан Чулуунбаатар нь надад манай нэг хамаатны дүү байдаг юм. Тэр барилгын нураалт гаргаж өгдөг юм, одоо тодорхой хэмжээний мөнгө хэрэгтэй байгаа юм байна. Харин мөнгөний хүүнд нь нураалтын ажил авч өгнө, чи Оюундалайтай уулз гэсэн. Тэгээд би Оюундалайтай уулзаад 30 сая төгрөгөөр яах гэж байгааг нь асуухад урьдчилгаа болгож тодорхой хэмжээний мөнгө суулгасан байх ёстой танайд 700 сая төгрөгний нураалтын ажил авч өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би яг цаад эзэнтэй нь уулзуул гэж хэлэхэд мөнгө өгөхөөс нэг өдрийн өмнө худалдан авах ажиллагааны газарт ажилладаг Оюунчимэг гэх эмэгтэйтэй уулзуулсан. Тэгээд 9 дүгээр сарын 30-ны өдөр төв Хаан банк дээр очоод Оюундалайгийн данс руу 30 сая төгрөг хийгээд нотариат орж зээлийн гэрээ хийх гэтэл миний бичиг баримт байхгүй байсан учир манай менежер Эрдэнэнямын бичиг баримтаар зээлийн гэрээ хийчихсэн юм. Тэгээд тэрнээс хойш Оюундалай нь удахгүй бүтнэ, удахгүй бүтнэ гэсээр байгаад сүүлдээ 2-3 сарын дараа Оюундалай нь Өлзийсайхан гэдэг эмэгтэйтэй уулзуулсан. Тэгэхэд Өлзийсайхан нь таны 30 сая төгрөгийг би Оюунчимэгт өгсөн гэсэн. Оюунчимэгтэй нь уулзахад би Өлзийсайханаар дамжуулаад 27 сая төгрөгийг “Шаргын зам” компанид өгүүлсэн, надад хамаагүй гэж хэлсэн. Сүүлд Өлзийсайхан надад 2 сая төгрөг буцааж өгсөн гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 119 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад иргэний хариуцагч-А.Оюундалай мэдүүлэхдээ:

 “..Хохирогч Амарбаясгалан нь өөрөө цаанаасаа “Цомбон тоосго” компаний материалыг зуучлаад надад материал болон 30 сая төгрөгийг өгөөд зээлийн гэрээ надтай хийсэн. Амарбаясгалан эгч надад өгсөн 30 сая төгрөгнөөс мөнгө аваагүй. Тэгээд би Оюунчимэг эгчид компаний материал, 30 сая төгрөгийг өгсөн. Дараа нь Оюунчимэг эгчээс 3 сая төгрөгийг авсан. Энэ авсан мөнгөө төлөөгүй байгаа. Би авсан 3 сая төгрөгөө ахуйн хэрэглээнд хэрэглэсэн гэжээ. (хэргийн 15 дугаар хавтас, 208-209 дүгээр хуудас)

 

20. О, Ур нар бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, А.Оюундалай, Т.Нарантуяа нараар зуучлуулан хохирогч Ц.Батдоржоос 30 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Ц.Батдорж мэдүүлэхдээ:

 “..Би 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 15 цагийн орчим манай дүү Баярхүү утсаар яриад манай ажлын нэг ах барилгын нураалтын тендерийн ажил ярьж байна, энэ ажлыг авах уу, энэ ажлыг гаргаж өгч байгаа хүмүүсийн нөхөр хүүхдүүд нь Нийслэлийн өмчийн харилцааны газрын тендерийн хороонд ажилладаг хүмүүс байна та маргааш уулзаадхаач гэж хэлэхээр нь би Нарантуяа, Оюундалай хоёртой маргааш нь уулзсан юм. Тэгтэл Оюундалай чиний ажил бэлэн байгаа, би хүнтэй яриадхая гэж хэлээд Оюунчимэг гэдэг хүнтэй ярьсан юм. Утсаар ярьсан чинь Оюунчимэг нөгөө ажлыг чинь хүн авчихсан одоо 300 сая төгрөгний ажил байна чи энэ ажлын баталгаанд 30 сая төгрөг авчих, тэгээд надад 30 сая төгрөг өгчих гэж хэлэхээр нь би мөнгөө бүрдүүлээд үдээс хойш өгье гэж хэлээд 16 цагт Оюундалай, Нарантуяа хоёртой дахиж уулзаад зээлийн гэрээ байгуулсан юм. Ингээд Оюунчимэг гэх хүнийг иртэл хүлээтэл 2 цаг гарангийн дараа Оюунчимэг гэх 50 гаран настай эгч ирэхээр нь уулзтал ажлыг чинь энэ 7 хоногт бүтээгээд гаргаад өгнө гэж хэлээд мөнгө аваад үлдсэн. Ингээд мөнгө өгснөөс хойш Оюундалай руу байнга утсаар ярьж уулзаж байсан боловч ажил бүтэхгүй байсан. Би Оюундалайгаас 1 200 000 төгрөгийг авсан. Тэрнээс өөр мөнгө аваагүй гэжээ. (хэргийн 3 дугаар хавтас, 202-203, 1 дүгээр хавтас, 120-121 дүгээр хуудас)

 

21. О, Ур нар бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, А.Оюундалайгаар зуучлуулж, хохирогч Д.Мөнхтөрөөс 29 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Д.Мөнхтөр мэдүүлэхдээ:

 “...Ууганбаяр гэх залуутай танилцахад манай эгчийн найз Оюундалай гэдэг хүүхэн барилга нураалтын ажил байна, найдвартай гээд байна гэсэн. Тэгээд Ууганбаяр бид хоёр Оюундалай гэх эмэгтэйтэй уулзсан чинь манай эгч барилгын яаманд ажилладаг юм, барилга нураалтын ажил хийх хэрэгтэй байна, манай эгч найдвартай, 2-3 компани хэрэгтэй байна гэсэн. Тэгээд би хэсэг тоогоогүй хачихаад байж байтал Ууганбаяр над руу залгаад Оюундалай эгч ярьж байна, нураалтын ажил эхнээсээ гарч эхэлж байна, найдвартай компани олоодох гэсэн та орох юм уу гэж асуусан. Ууганбаяр бид хоёр Оюундалайтай уулзсан чинь өө найдвартай би ч гэсэн нэг ажил авчихсан, мөнгөө өгчихсөн байгаа та нар яаралтай 30 сая төгрөг өгөөд нэг ажил гялс аваадах, дахиад дараа нь зөндөө ажил гарна гэж хэлсэн. Тухайн үед хүүхдийн тоглоомын талбайн барилга зэрэг тендерийн материал үзүүлээд байсан. Тэгэхээр нь би та ерөөсөө тэр яаманд байгаа хүнтэйгээ уулзуулаадах гэсэн чинь за тэгье гээд Урт цагааны хажууд Оюунчимэг гэх эмэгтэйтэй уулзуулсан. Тэгээд урт цагааны урд нэг нотариат дээр очоод Оюунчимэг Ууганбаяр, бид гурав сууж байгаад би 29 сая төгрөг тоолоод Оюунчимэгт хүлээлгэж өгсөн. Оюунчимэг өөрөө тоолж аваад зээлийн гэрээн дээр гарын үсэг зурж өгсөн. Тэгээд Оюунчимэг нь мөнгийг чинь би нөгөө хүндээ өгчихлөө нураалтын ажил чинь Баянгол дүүрэгт юм уу, нэхмэлийн шар хоёрын аль нэгэн дээр гарахаар болсон шүү гэж хэлж байсан. Оюунчимэг нь цаад хүн, цаад хүн гэж яриад байгаа хүн нь Урансайхан гэдэг эмэгтэй байсан. Оюунчимэг нь Урансайханд 27 сая төгрөг өгсөн гэж хэлсэн. Оюундалай, Оюунчимэг бид нарын асуудалд Д.Энхтөр гэдэг хүн байхгүй. Миний нэрийг андуураад бичсэн байх гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 111 дүгээр хуудас)

 

Д.Мөнхтөрөөс 2014.10.23-ны өдөр 29 000 000 төгрөгийг От сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн зээлийн гэрээ. (хэргийн 10 дугаар хавтас, 210 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Ууганбаяр мэдүүлэхдээ:

 “Оюундалай яриад “санхүүжилт нь орсон, хамгийн бага нь 380 сая төгрөгний тендер байна, ажил авна гэвэл урьдчилгаа 10 хувиа суулгах шаардлагатай” гэж хэлэхээр нь Мөнхтөр ах бид хоёрын мөнгө хүрэхгүй байна 30 сая төгрөг л байна гэж хэлсэн чинь Оюундалай “болноо наадахаа өгчих, үлдэгдлийг нь тендерээ авахаар болгоё, найдвартай” гээд байхаар нь Мөнхтөр ах бид хоёр ярилцаж байгаад миний компани тусгай зөвшөөрлөөр ажлаа хийхээр төлөвлөөд Мөнхтөр ах 30 сая төгрөг бэлдээд 1 сая төгрөгийг нь ойр зуурын материал бүрдүүлэхэд зарцуулаад 29 сая төгрөгөө 2014 оны 10 сарын 23-ны өдөр Урт цагааны урд талын нотариат дээр Оюундалай Оюунчимэг гэх авгайтай ирээд Мөнхтөр өөрөө мөнгөө тоолоод Оюунчимэгт өгөөд би хажууд нь байсан. Оюунчимэг Урансайхан нартай хэд хэдэн удаа уулзаж байсан. Оюунчимэг нь өөрийгөө барилга хот тохижилтын яаманд ажиллаж байсан, Урансайхан эгч чинь энд нилээн том албан тушаал хашиж байгаад гарсан гэж ярьсан. Урансайхан нь өөрийгөө эгч нь яаманд ажиллаж байсан хаа ч гэсэн танил тал байна, наад ажлыг чинь танай дээр аваад өгье 10 хувийг нь урьдчилж авна, тэгж байж танай компаний нэр зоогдоно гэх зэргээр ярьж байсан гэжээ. (хэргийн 3 дугаар хавтас, 213 дугаар хуудас)

 

22. О, Ур нар бүлэглэн 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авна” гэж хуурч, Т.Энхбаяраар зуучлуулж, хохирогч С.Энхбаяраас 30 000 000 төгрөг хохирогч залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-С.Энхбаяр мэдүүлэхдээ:

 “... “Хемп” констракшны захирал Хосбаяр, гүйцэтгэх захирал Энхбаяр миний бие Энхбаяр, Оюунчимэг, Батболд, Энхжаргал гэх 4 хүнд 30 сая төгрөгийг өгсөн. Тухайн үед барилгын нураалтын ажил авч өгнө, урьдчилгаа 30 сая төгрөг хэрэгтэй бөгөөд манай компаний тендерийн материалыг аваад Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар ажилладаг хүнд өгөөд тэр хүн нь барилгын нураалтын ажил авч өгнө гэж хэлсэн. Тэр ерөнхий төлөвлөгөөний газар ажилладаг байсан хүн нь Урансайхан болж таарсан. Тэр үедээ нэр болон утасныхаа дугаарыг нууцалдаг байсан. Бид нар Оюунчимэгээс юу болж байна гэж удаа дараа шаардахад тэр хүн нь Урансайхан болж таарсан. Тухайн үед Оюунчимэг нь надаас авсан 30 сая төгрөгийг цаад хүндээ өгсөн. Гэтэл Энхбаяр нь цаад хүнд нь 25 сая төгрөгийг өгсөн. Оюунчимэг, Батболд, Энхжаргал бид дөрөв 5 сая төгрөгийг хувааж авсан гэх боловч Батболд, Энхжаргал 2 нь бид нар чиний мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй гэж хэлж байсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 113 дугаар хуудас)

 

“ХЭМП констракшн” ХХК-ны захирал Б.Хосбаяр, иргэн О нарын хооронд 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ. (хэргийн 3 дугаар хавтас, 217 дугаар хуудас)

 

23.  Б, О, Ур нар бүлэглэн 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Үндэсний төв номын сангийн барилгын ажил авч өгнө” гэж хуурч, Л.Пагамаар зуучлуулж, хохирогч С.Агаас 210 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-С.А  мэдүүлэхдээ:

 “..Пагам надад барилга угсралтын ажил байгаа чи авч хийхгүй юм уу гэж надад удаа дараа санал тавьж байхад нь ач холбогдол өгөхгүй яг баталгаатай юм уу, бүтэх үү гэж асуухад 100 хувь баталгаатай, ажлыг нь авч өгч чадна гэхэд нь би тухайн үед нээх их тоогоогүй юм. 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр би 120 сая төгрөг бэлнээр аваад Баянгол дүүргийн нутагт байрлах ТБД андуудын замын хойд талд байрлах автобусны буудлын зүүн талын Мир мебель нэртэй дэлгүүрийн үүдэнд гадаа гудамжинд зогсож байгаад Оюунчимэгт банкны хар өнгийн гялгар ууттай нь өгөөд Пагам, Оюунчимэг болон миний өөрийнхөө цахим үнэмлэхийг замын урд талд байрлах каноны газар луу авч яваад нэг бичгийн цаасан дээр 2 хувь хуулбарлан авчирахаар нь би нөгөө хуулбар дээр барилгын гүйцэтгэлд урьдчилгаа 120 сая төгрөг өглөө гэж бичээд хүлээлгэн өгсөн. 2014 оны 5 сарын 30-ны өдөр Пагам руу утасдаад барилгын ажил юу болсон талаар асуухад Пагам надад нөгөө хүмүүс надад хариу хэлнэ гэсэн гэж хэлчихээд үргэлжлүүлээд яриандаа чи мөнгөө нэмээд дахиад 90 сая төгрөг өгчих нөгөө яриад байсан Төв аймгийн Хөгжимт драммын театрын ажлыг давхар аваад өгөх боломж байна, тиймээс урьдчилгаа 90 сая төгрөг өгөөрэй, номын сангийн ажил одоо бараг болж байгаа шүү гэж шавдуулаад байхаар нь 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдөр үдээс хойш 15-16 цагийн үед байх, анхны мөнгө өгсөн газар болох БГД-ийн ТБД Андуудын зүүн талд Пагам, Оюунчимэг 2 ирэхэд нь мөнгөө өгсөн. 210 000 000 төгрөг өгөөд 80 000 000 төгрөг буцааж аваад одоо үлдэгдэл 130 000 000 төгрөг авах ёстой гэжээ. (хэргийн 4 дүгээр хавтас, 3-7 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад сэжигтэн-Л.Пагам мэдүүлэхдээ:

 “...оюутны ангийн найз О нь 2014 оны 3 дугаар сарын эхээр Төв номын сангийн 2 дугаар байрыг угсрах 12 тэрбумын ажил байна, барилгын угсралтын ажил олж өгөх юм бол шагналтай юм байна, би нэг хүнтэй танилцлаа надад энэ ажлын талаар хэллээ гэсэн..., Алтантуяа Оюунчимэгийн ярьсан ажлын тендерийг авъя гэж шийдээд нэг өдөр бид гурав очоод уг ажлыг авахад урьдчилгаа 1 хувийг өгөх шаардлагатай гэж хэлээд Алтантуяа 120 сая төгрөгийг данснаасаа бэлэн гаргаж аваад бид гурав гараад мөнгөө тоолж Оюунчимэг бид хоёрт өгөөд хүлээлгэн өгсөн авсан гэсэн бичиг үйлдээд Алтантуяа үлдээд Оюунчимэг бид хоёр 11-р хорооллын миний дэлгүүрийн үүдэнд Урансайхантай уулзаад  120 сая төгрөгийг бэлнээр хүлээлгэж өгөөд баримт үйлдээд гарын үсэг зуруулж авсан. Тэгээд бид хоёр ажлаа хүлээгээд Урансайханаас асуухад удахгүй бүтнэ гэж хэлээд бид нар тендерийн материалаа бэлдээд цахимаар худалдан авах ажиллагааны газар луу явуулсан. Тэгээд бид нар Урансайханыг ажлаа яасан бэ гээд шахаад эхлэсэн чинь удахгүй гэж хэлээд Урансайхан “Төв аймгийн хөгжимт драмын театрын 9 тэрбумын ажил байна” гэсэн чинь Алтантуяа энэ ажлыг бас авья гэж хэлээд 1 хувь буюу 90 сая төгрөгийг 10-р хороололд байхад Алтантуяа Хаан банкнаас очоод 90 сая төгрөг бэлнээр аваад Оюунчимэг бид хоёрт өгөөд энэ мөнгийг нь Урансайхан ирээд бэлнээр хүлээж аваад баримт үйлдээд гарын үсэг зураад явсан. Ингээд сүүлдээ ажил бүтэхээ байгаад 2014 оны 8 сард Урансайханыг авсан мөнгөө эргүүлж өг гэж хэлсэн чинь мөнгийг чинь буцааж өгнөө, оронд нь өөр ажил авах уу гэсэн. Тэгээд Алтантуяа цагдаад хандаад өргөдөл өгөх үед Урансайхан миний ярьсан ажлыг гаргаж өгөх гэж байгаа хүн энэ гэж хэлээд Баянбилэгийг зааж өгсөн гэжээ. (хэргийн 15 дугаар хавтас, 190 дүгээр хуудас)

 

24. О, Ур нар бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “тендерийн ажил авч өгнө” гэж хуурч, Ч.Амартүвшин, А.Оюундалай нараар зуучлуулж, хохирогч Ё.Хэрлэнцогоос 60 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Ё.Хэрлэнцог мэдүүлэхдээ:

“Ворлд глобал” ХХК-ийн захирлаар Амартүвшин ажилладаг гэдгийг нь мэднэ..., Амартүвшин хэлэхдээ Нийслэлээс гарч байгаа барилгын ажлыг авч өгнө ажил бүтээж өгнө, өнөө маргаашгүй ажил гарах гээд байна, ажлын урьдчилгаа болгож 60 сая төгрөг хэрэгтэй байна, тэгвэл хурдан ажил чинь бүтэх болно гэж хэлсэн..., Ингээд 2014 оын 9 дүгээр сарын 02-ны өдөр надаас бэлнээр мөнгөө гаргуулан аваад явсан.., Цагдаа дээр ирснээс хойш нэг удаа 10 сая төгрөг өгсөн. 50 сая төгрөгөө гаргуулан авах хүсэлтэй байна гэжээ. (хэргийн 4 дүгээр хавтас, 79 дүгээр хуудас)

 

25. О, Ур, Ө нар бүлэглэн 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилгын нураалтын хоёр тендерийн ажил авч өгнө, урьдчилгаа 10 хувийг урьдчилж өгнө” гэж хуурч, Т.Нарантуяагаар зуучлуулж, хохирогч Ш.Энх-Амгалан, Ц.Отгонбаатар нараас 59 350 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Ш.Энх-Амгалан мэдүүлэхдээ:

 “2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Оюунчимэг, Оюундалай, Нарантуяа гэх хүмүүстэй уулзсан юм. Тэгсэн Оюунчимэг нь танай компани тусгай зөвшөөрөл техник бүгд байгаа юу гэхээр нь бүгд байгаа гэсэн чинь танай компани бололцоотой байгаа юм байна, эхний ээлжинд мөнгөө яаралтай өгвөл барилга хот байгуулалтын яаманд оруулж өгөөд ажлыг чинь аваад өгье, эхнээсээ ажлууд гарсан байгаа гэхээр нь би та хаана ажилладаг бэ гэсэн чинь Барилга хот байгуулалтын яаманд ажиллаж байгаа, чөлөө авсан байгаа гэсэн. Тэгээд 2 нураалтын ажил нийлээд 600 орчим сая төгрөг болсон ба тэрний 10 хувь нь 59 350 000 төгрөгийг өгсөн. Энэ мөнгөний 29 500 000 төгрөгийг би, үлдсэн 29 500 000 төгрөгийг Отгонбаатар гаргасан юм. Ингээд барилгачдын талбайн өнцөг дээр байдаг нотариат ороод зээлийн гэрээ хийж батлуулаад мөнгөө шууд тэр дороо бэлнээр Оюунчимэгт өгсөн. Хажууд нь Нарантуяа, Оюундалай хоёр байсан. Энэ мөнгөнөөс 5 сая төгрөг л Отгонбаатар бид хоёрт өгсөн. 29 500 000 төгрөгөө нэхэмжилж байна гэжээ. (хэргийн 4 дүгээр хавтас, 111-113 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Ц.Отгонбаатар мэдүүлэхдээ:

 “...би мөнгө өгөхөөсөө өмнө Нарантуяаг дуудаж хол очоод чи энэ хүмүүсийг сайн танина биз дээ гэсэн чинь сайн танина гээд байхаар нь би эргэж очоод энэ мөнгийг шууд одоо ингээд өгчих юм уу гэсэн чинь Оюунчимэг нь тэгвэл шууд зээлийн гэрээ хийе баталгаатай учраас зээлийн гэрээнд Нарантуяа, Оюундалай бид гурав зээлдэгч тал болоод оръё гэж хэлэхээр нь өө тэгвэл бүр сайн гээд нотариат ороод зээлийн гэрээ хийгээд мөнгөө Оюунчимэгт өгсөн. 29 375 000 төгрөг нэхэмжилж байна гэжээ. (хэргийн 4 дүгээр хавтас, 116 дугаар хуудас)

 

Ш.Энх-Амгалан, Ц.Отгонбаатар, О, Т.Нарантуяа, А.Оюундалай нарын хооронд 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан 59 350 000 төгрөгийн зээлийн гэрээ. (хэргийн 4 дүгээр хавтас, 95 дугаар хуудас)

 

26. О, Ур, Б нар бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын тендерийн ажил авч өгнө” гэж хуурч, Д.Оргилбаяраар зуучлуулж, хохирогч Б.Отгонжаргалаас 79 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Отгонжаргал мэдүүлэхдээ:

 “...2014 оны 6 дугаар сард Нийслэлийн захирагчийн ажлын албаны бизнес хөгжлийн төвийн мэргэжилтэн гэх ажилтай Д.Оргилбаяр гэдэг залуутай танилцсан. Оргилбаяр нь манай компанид барилгын тендер олж өгнө гэж надтай ярьсан. Амласан учраас 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Зүүн 4 замын Хаан банкны салбараас 15 сая төгрөгийг Оргилбаярын данс руу орлого гэдэг утгаар шилжүүлсэн. 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Цайз захын Хаан банкны салбараас 64 сая төгрөгийг Оргилбаярын данс руу шилжүүлсэн.., Өөрийнхөө Стандарт Инженеринг ХХК-ийнхаа гэрчилгээ, тугай зөвшөөрөл, НД-ын гэрчилгээ, инженер техникийн ажилчдын жагсаалт, тодорхойлолтуудыг бүрэн гүйцэд гаргаж өгсөн. Хохирлоо бүрэн түргэн шуурхай барагдуулж авмаар байна гэжээ. (хэргийн 4 дүгээр хавтас, 130 дугаар хуудас)

 

 Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Оргилбаяр мэдүүлэхдээ:

 “...Оюунчимэгтэй уулзаад миний захиалсан ажил юу болсон бэ гэсэн надад төмөр замын хуучин нураах барилгуудын тамга гарын үсэггүй жагсаалт үзүүлээд энэ жагсаалт дотор багцалсан байгаа. Нэг багцандаа 3-н компани орж байгаа дундаас нь нэг ажлыг авах боломжгүй заавал багцаараа гарна. Танайх хөрөнгө техник сайтай 2-3 компани олоод ирээ, хамтраад нураалтын ажил ав гэж хэлсэн. Би хүмүүс асууя гээд өмнө ажил хэргийн шугамаар танилцсан Отгонжаргал гэх залуутай утсаар яриад энэ ажлын талаар хэлсэн чинь хугацаа нь богино юм бол оръё гэсэн. Отгонжаргал тухайн үедээ 16.0 сая төгрөгний өртэй байсан бөгөөд над руу 79.0 төгрөг олоод шилжүүлье хоёр ажил олоод өг, үлдсэн мөнгийг нь би зээлье гэсэн. Тэр үедээ Отгонжаргалаас өрөө авъя гэж яриагүй. Оюунчимэг рүү яриад барилгын ажил хэд болох вэ гэхэд 52.0 сая болно гэхээр нь 52.0 сая төгрөгийг Оюунчимэгийн данс руу шилжүүлээд “Стандарт инженеринг” компанийн материалыг Оюунчимэгт аваачиж өгөх гэсэн чинь хөдөө явж байна гэж хэлээд 11-р хорооллын Цоглог нэртэй дэлгүүр дээр аваачаад тавьчих гэхээр нь би тэр дэлгүүр нь аваачиж өгсөн гэжээ. (хэргийн 4 дүгээр хавтас, 134 дүгээр хуудас)

 

27. О, Б.Урансайхан, А нар бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Д.Болорчимэгээр зуучлуулж, хохирогч М.Амарсайханаас 30 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-М.Амарсайхан мэдүүлэхдээ:

“2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Оюунчимэг гэх хүн намайг 30 сая төгрөг зээлүүлчихвэл барилгын ажил гарч байгаа, тэр ажлаас би чамд нэг ажил олж өгье гэж хэлсэн. Тэр мөнгийг сарын хугацаатай зээлнэ, зээлэхдээ сарын 7 хувийн хүүтэй зээлнэ гэж хэлсэн. Барилга нураалтын ажил нь шийдэгдчихсэн улсаас мөнгө санхүү нь батлагдчихсан хамгийн цаад талын хугацаа нь сарын дараа барилга нураалтын ажил нь эхэлнэ гэж хэлж байсан. Тэгэхээр нь би тэр эмэгтэйд итээд 30 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Оюунчимэгтэй Болороо гэх хүүхэн намайг уулзуулсан юм.., Болорчимэг нь болохоор Оюунчимэг гээд барилгын ажил олж өгдөг, дээгүүр танил тал ихтэй эгч байдаг юм. Тэр эгч маань л ажил олж өгнө гэж намайг танилцуулсан. Уулзахад нас тогтчихсон эмэгтэй байсан бөгөөд Оюунчимэг нь жижиг хар өнгийн машин уначихсан эмэгтэй байсан. 30 сая төгрөгнөөс Алтанцэцэг нь 9 000 000 төгрөгийг авсан гэж хэлдэг. Болорчимэг тодорхой хувь авсан гэснээс өөр ямар нэгэн юм хэлээгүй.

Надад учирсан 30 000 000 төгрөгийн хохирлоос Ур 9 000 000 төгрөгт бодож Сонгинохайрхан дүүргийн нутаг, Эмээлтийн наад талд 0.7 га газар өгсөн. Одоо Уртай хохирлын талаар дахин ярих зүйл байхгүй. Д.Болорчимэг, А, О нараас 21 000 000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байгаа гэжээ. (хэргийн 4 дүгээр хавтас, 144-145 хуудас)

 

 М.Амарсайхан, О нарын хооронд 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 30 000 000 төгрөгийг 7 хувийн хүүтэй зээлүүлсэн зээлийн гэрээ (хэргийн 4 дүгээр хавтас, 142 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад иргэний хариуцагч-Д.Болорчимэг мэдүүлэхдээ:

 “...Оюунчимэг өөрийгөө яаманд ажиллаж байгаад гарсан одоо тэтгэвэрт байдаг гэсэн. Манай танил найдвартай хүн байгаа гэсэн. Оюундалай ч гэсэн Оюунчимэгийн цаад хүнийг мэдэхгүй гэж байсан. Ингээд би барилга нураалтын ажил, барилга угсралтын ажил авах хүнийг олж өгөөд зуучлалын хөлс авъя гэж бодоод эхний компани болох “Хуримт констракшн” компаний захирал М.Амарсайхантай утсаар яриад “барилга нураалтын ажил байна сонирхвол ирж уулзаарай гаргаж өгөх хүнтэй нь уулзуулж өгье” гэсэн. Ингээд М.Амарсайхантай Оюунчимэгтэй хамт гурвуулаа хэд хэдэн удаа уулзаад М.Амарсайхан Оюунчимэгтэй гэрээ хийгээд барилга нураалтын ажил авах урьдчилгаа мөнгө гээд 30 сая төгрөгийг авсан.., надад зуучиллын хөлс гэж 3 сая төгрөг бэлнээр өгсөн. Би авсан 3 сая төгрөгийг хувийн хэрэгцээнд хэрэглэсэн..,  М.Амарсайханы хувьд би 3 сая төгрөгийг хариуцаж төлөхөөр байгаа. Энэ мөнгөө удахгүй өгч барагдуулна гэжээ. (хэргийн 9 дүгээр хавтас, 243 дугаар хуудас)

 

28. О, Ур, А нар бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Ц.Норжмаа, Ч.Амартүвшин нараар зуучлуулж, иргэн Б.Гантөмөрөөс 36 000 000 төгрөг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Гантөмөр мэдүүлэхдээ:

 “2014 оны 8 сард Норжмаа болон түүний нөхөр Жижгээ нар нь надад “Сүхбаатар дүүргийн сургууль цэцэрлэгийн буулгалтын ажил авч өгнө” гэж хэлээд 36 000 000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бөмбөгөр худалдааны төвийн урд байдаг ажлын өрөөнд байхдаа бэлнээр авсан юм..., Надаас мөнгө авчихаад өнөө маргаашгүй ажил олж өгнө удахгүй бүтнэ гээд явсаар байгаад 2015 он гаргасан. Тэгээд би ажил олдохгүй бол мөнгөө буцааж авна гэж хэлэхэд Амартүвшин гэх хүнд мөнгө өгсөн, тэр хүн удахгүй олж өгнө гэж хэлсэн. Тэгсэн боловч надад ажил олж өгөөгүй мөнгө олж өгөөгүй өдийг хүрсэн юм..., надад 36 000 000 төгрөгийн хохирол учирсан. Би нийт 36 сая төгрөгийг Ц.Норжмаад өгөөд үүнээсээ зээлсэн мөнгөний хүү нэхэгдээд байсан учраас над руу ойролцоогоор 2 сая гаран төгрөг өгсөн байдаг. Өөр миний хохирлыг барагдуулсан зүйл байхгүй гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 108 хуудас, 15 дугаар хавтас, 249 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ч.Амартүвшин мэдүүлэхдээ:

 “...Хохирогч Б.Гантөмөрийг миний танилаар дамжиж орж ирээд Ц.Норжмаа гэх авгай зуучлаад 35 сая төгрөг бэлнээр авчраад өөрт нь барилгын тусгай зөвшөөрөл байхгүй байсан учраас Норжмаа эгч өөрөө “Лендо трейд” нэртэй компанийг 10 саяаар худалдаж аваад захирал нь болоод 25 сая төгрөгийг Норжмаагаас зээлийн гэрээ хийж аваад Оюунчимэгт бүгдийг нь өгсөн. Гэтэл Оюунчимэг нь надаас 20 сая төгрөг авсан гээд гүрийгээд байхаар нь би 5 сая төгрөгийг Норжмаа эгчид өгсөн. Оюунчимэгт 25 сая төгрөгийг хүлээлгэж өгсөн баримт хэрэгт байдаг гэжээ. (хэргийн 17 дугаар хавтас, 17-18 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ц.Норжмаа мэдүүлэхдээ:

 “...Ч.Амартүвшингийн ажил дээр очоод уулзахад өөрийгөө “би компаний захирал ажилтай, барилга нураалтын ажил гаргаж өгдөг хүн байна, урьдчилгаа мөнгөө өгвөл нураалтын ажил гаргадаг. Та хэрвээ ажил сонирхвол хэлээрэй, 7 хоногийн хугацаанд ажил гаргадаг, зуучиллын хөлс өгнө” гэсэн. Ингээд би ойр хавийнхаа хүнд хэлээд дүүгийн найз Б.Гантөмөр гэх хүн автомашин засдаг ажил хийж байсан. Тэгээд би Б.Гантөмөрт “барилга нураалтын тендерийн ажил гаргаж өгдөг Амартүвшин гэх хүнтэй уулзлаа, нэг барилга нураалтын ажил авахад урьдчилгаа 36 сая төгрөг өгөх юм байна” гэсэн. Тэгээд Б.Гантөмөр ажил авахаар болоод 36 сая төгрөгийг надтай хамтран ажиллах гэрээ байгуулаад бэлнээр 36 сая төгрөг өгсөн. Тэгээд би авсан 36 сая төгрөгний 35 сая төгрөгийг Амартүвшинд бэлнээр хүлээлгэж өгөөд зээлийн гэрээ байгуулсан. Би 1 сая төгрөгийг нь өөртөө зуучлалын хөлсөнд авсан, мөнгөө эргүүлээд өгчихсөн гэжээ. (хэргийн 9 дүгээр хавтас, 242 дугаар хуудас)

 

29. О, Ур, А нар бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч Л.Сэлэнгээр зуучлуулж, хохирогч Д.Гантуяагаас 30 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Д.Гантуяа мэдүүлэхдээ:

 “..2015 оны 7, 8, 9 дүгээр саруудад би Урансайханаас 2 480 000 төгрөгийг гаргуулан авсан юм. Мөн 2015 оны 11 дүгээр сард Алтанцэцэгээс 200 000 төгрөгийг гаргуулан авч, 27 220 000 төгрөгийн хохирол төлбөр төлөгдөөгүй байна. Манай нутгийн танил эгч Гааля гэдэг хүн надад Оюунчимэг гэдэг барилгын нураалтын ажил авч өгдөг хүн байна гээд утасны дугаарыг нь өгсөн юм. Тэгээд би тэр утсаар ярьж байгаад Оюунчимэгтэй холбогдсон юм. Тэгэхэд 2014 оны 11 дүгээр сарын 15-ны дотор ажлаа авчихсан байна гэж надад итгэл төрүүлж ярьсан бөгөөд ажил авахын өмнө зарцуулах зардалд 30 сая төгрөг шаардлагатай байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Сэлэнгээ гээд нас тогтсон хуурай эгчийг дагуулан очоод Оюунчимэгтэй уулзалдахад Сэлэнгээ эгч Оюунчимэгийг нас тогтсон хүн байна, мөнгийг нь өгөөд ажлаа бүтээлгэ гэж хэлсэн. Тэгээд би зөвхөн Оюунчимэгт 30 сая төгрөг өгсөн. Би “Дашренчин” ХХК-ийн нэрээр уг мөнгийг өгсөн юм. Заавал компанитай байх ёстой гэж шаардсан учраас танил Бямбаренчинтэй холбогдсон юм. Оюунчимэг нь надаас авсан 30 000 000 төгрөгөөс 18 000 000 төгрөгийг нь Урансайханд өгсөн гэж хэлсэн. Урансайхан ч гэсэн авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Алтанцэцэг нь Урансайхантай уулзахаар би чамаас 4 500 000 төгрөг авсан биз дээ гэж хэлдэг. Урансайхан нь юу ч дуугарч чадахгүй байсан гэжээ. (хэргийн 1 дүгээр хавтас, 117 дугаар хуудас)

 

30. О, Б.Баянбилэг нар бүлэглэн 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Н.Баярмаа, Д.Долгор нараар зуучлуулж, иргэн И.Оаас 10 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-И.О мэдүүлэхдээ:

 “...2014 оны 5 дугаар сарын 04-ний өдөр.., таксинд явж байгаад Баярмаа гэх эмэгтэйтэй танилцаж.., өөрийгөө хуучин эмнэлгийн нураалт буулгалтын ажлыг олж өгч чадна гэж яриад нураах эмнэлгүүдийн жагсаалтыг харуулсан. Урьдчилгаа 10 сая төгрөг олоод ирвэл 1 сарын дотор буулгалтын ажил олж өгнө гэхээр нь би утасных нь дугаарыг тэмдэглэж аваад салсан. Тэгтэл маргааш нь Баярмаа залгаад мөнгө чинь бэлэн болсон уу гэж асуухаар нь маргааш бэлэн болчихно гэж би хэлсэн. Тэгээд би 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр өөрийн хадгаламжнаас 5 сая төгрөг, мөн дүү Эрдэнэбулганаас 5 сая төгрөг зээлж аваад нийт 10 сая төгрөгийг бэлэн болгочихоод Баярмаатай уулзахад Долгор гэх эмэгтэйг дагуулж ирсэн бөгөөд Долгор нь өөрийгөө Нийслэлийн эрүүл мэндийн газрын бичиг хэргийн ажилтан байна гэж танилцуулсан. Тэгээд би тэр дор нь хуучин Сүхбаатар дүүргийн байрны урд талын нотариатад ороод Худалдаа хөгжлийн банкнаас 10 сая төгрөг аваад банкны гадаа бэлнээр өгсөн. Мөнгөө буцааж авъя, гэрээний хугацаа дуусчихлаа шүү дээ гэхэд төсөв мөнгө нь одоо шийдэгдэх гэж байна одоохон гэж худал хэлсээр байгаад өдийг хүргэсэн гэжээ.  (хэргийн 5 дугаар хавтас, 135 дугаар хуудас)

 

И.О, Д.Долгор болон Н.Баярмаа нарын хооронд 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ. (хэргийн 5 дугаар хавтас, 140 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад иргэний хариуцагч-Д.Долгор мэдүүлэхдээ:

 “...Хохирогч И.О таксинд явж байгаад Баярмаатай танилцаад тэгээд Оюунчимэгтэй уулзуулаад 1 барилга нураалтын ажил авахаар болоод 10 сая төгрөгийг бэлнээр өгөөд Баярмаа бид хоёртой зээлийн гэрээ хийсэн. Бид хоёр авсан 10 сая төгрөгөө От гэрт нь оруулж өгөөд зуучиллын хөлс гэж надад 1 сая төгрөг өгсөн, Баярмаад 2 сая төгрөг өгсөн. Би зуучиллын хөлсөнд авсан 1 сая төгрөгнийхөө 500 000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 31-нд И.Оын Хаан банкны 5063027637 гэсэн данс руу шилжүүлсэн. Одоо үлдэгдэл 500 000 төгрөгийг би хариуцаж төлнө гэжээ. (хэргийн 9 дүгээр хавтас, 249 дүгээр хуудас)

 

31.Б, Ур нар бүлэглэн 2014 оны 3 сард Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дархан-Уул аймаг "Дулааны цахилгаан станц"-н далангын ажил авч өгнө” гэж хуурч, хохирогч Ж.Амаржаргалаас 65 000 000 төгрөгийг Р.Базарбек, Б.Ганхөлөг нарын дансаар шилжүүлүүлэн авч залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Ж.Амаржаргал мэдүүлэхдээ:

 2014 оны 3 сард Эрдэнэт хотод оршин суудаг миний танил Манарбек гэдэг залуу надтай уулзаад “Дарханы дулааны цахилгаан станцын үнсний сангийн тендер байна, түүнд та орох уу” гэхээр нь би тэгье, би материалаа бүрдүүлж өгье гэж хэлсэн. Тэгтэл Манарбек нь өөрийн төрсөн дүү Базарбек гэх залуутай Улаанбаатар хотод очиж уулз гээд утасных нь дугаарыг өгсөн. Энэ дагуу би Базарбектэй хотод ирээд утсаар ярьж уулзахад Сайханаа гэх эмэгтэйг дагуулж ирж надтай танилцуулсан. Тэр үед Сайханаа нь ганц “Дарханы станцын үнсний сангийн ажил гэлтгүй тендерийн ажил их байна, та өөрөө алийг нь авах юм” гэж ярьж байсан. Ингээд би зөвшөөрч 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Базарбекийн дансаар 15 сая төгрөгийг шилжүүлсэн. Тэгтэл Базарбек нь авах тендерийн ажлын 1 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө эхлээд өгөх ёстой гэж утсаар ярихаар нь 2014 оны 3 сардаа 10 сая төгрөгөөр нэг удаа Базарбекийн данс руу, дараа нь 20 сая төгрөгийг Базарбекийн данс руу шилжүүлж, 20 сая төгрөгийг Сайханаагийн хэлснээр Ганхөлөг гэх хүний данс руу шилжүүлсэн. 2015 оны 9 сард Базарбек нь надад 5 сая төгрөг дансаар шилжүүлж өгсөн. Би 60 сая төгрөгөө Сайхнаа, Баянбилэг гэх хүмүүсээс буцаан авах хүсэлтэй байна гэжээ. (хэргийн 9 дүгээр хавтас, 194 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Р.Базарбек мэдүүлэхдээ:

“...Урд 3 удаа нийт 40 сая төгрөг өгсөн бөгөөд Ж.Амаржаргалын шилжүүлсэн мөнгөнөөс 5 сая төгрөг миний дансанд үлдсэн байсныг би буцаан Ж.Амаржаргалд өгсөн. Баянбилэгийн утасны дугаар болох 88084141 дугаар луу залгаж, уулзъя гэж Андууд орчимд Баянбилэг бид хоёр уулзсан. Тэр үед Баянбилэг нь “би мэдэж байгаа би Ж.Амаржаргал ахтай ярьж байгаа” гэж хэлэхээр нь итгээд салаад явсан гэжээ.  (хэргийн 5 дугаар хавтас, 170-171 дүгээр хуудас)

 

32. Б 2015 оны 4 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “гэрэлтүүлэг тавих ажил олж өгнө” гэж хуурч, А.Амартайвангаар зуучлуулж, иргэн С.Дэлгэрмөрөнгөөс 34 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-С.Дэлгэрмөрөн мэдүүлэхдээ:

 “...Би., Хөгжил хүмүүс цахилгаан эрчим хүч, угсралт, тоног төхөөрөмжийн худалдааны үйл ажиллагаа явуулдаг компанитай юм.., 2015 оны 4 сард Пүрэвсүрэн нь  манай ажил дээр Амартайван гэж хүн ирээд ингэж ярьсан гээд нөхөр бид хоёрын дэргэд тэр Амартайвантай яриад маргааш нь уулзаж ярилцахаар болсон. Тэгээд маргааш нь Амартайвантай Гранд плаза төвийн 8-р давхарт Улаанбаатар барилга угсралт компанийн оффис дээр уулзахад Амартайван.., Бэлхийн уулзвар Дамбадаржаагийн уулзвар хүртэл автозамын засварын 5 багц ажил байгаа, түүний 5 дахь багц болох гэрэлтүүлгийн ажил нь байгаа юм. Та нар бараг оройтсон, хурдхан өнөөдөр мөнгөө өгөхгүй бол багтааж оруулж өгч болох юм гээд бидний хажууд нэг хүнтэй утсаар яриад нөгөө хүмүүс чинь мөнгөө аваад ирсэн байна гэх мэтээр ярьж байгаад нөхөр бид хоёр тэр хүнд итгэж тэр өдөртөө мөнгө өгөх болоод Амартайвантай зээлийн гэрээг ТБД Андууд төвийн зүүн талд байрлах нотариат орж баталгаажуулан 26 сая төгрөг өгсөн. 2015 оны 5 сар гэхэд ажлаа хийж эхлээд наадмын өмнө дуусах ёстой гэж яриад байхаар нь уг зээлийн гэрээгээ 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хийсэн юм. Энэ хооронд Амартайван над руу залгаад танай материалыг авсан Баянбилэг гэж хүн төсвийн мөнгө хэрэгтэй байна гэнэ 2 сая төгрөг маш хурдан шилжүүл гэхэд нь би дургүйцсэн. Тэгтэл Амартайван надад зээлүүлж байна гээд бодчих гэж нэхэж байгаад 2 сая төгрөг дансаар шилжүүлсэн. Түүнийгээ би нэхэж байгаад 5 хоногийн дараа буцаагаад авсан. Мөн түүний дараахан Амартайван надад та нар зүгээр хүлээж байх хооронд нураалтын ажил хийх үү, гайгүй 7 хоногийн дотор хийчихдэг юм гээд 8 сая төгрөг бас хурдан өгчих гэж нэхсээр байгаад нотариат орж бэлнээр 8 сая төгрөг өгсөн. Амартайван руу залгаад би нураалтын ажил авахгүй мөнгөө буцаагаад авъя гэж олон хоног нэхсээр байгаад 7 сая төгрөгийг нь буцааж авсан. Түүнээс хойш гэрэлтүүлгийн шууд гэрээний ажил нь худлаа болоод байхаар нь би Амартайванаас мөнгө авъя гэж нэхсээр байгаад 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 10 сая төгрөг буцааж авсан. Үлдэгдэл 17 сая төгрөгийг өгөхгүй мөнгөө авъя гэхээр Баянбилэгт манай мөнгийг өгсөн, Баянбилэг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын даргын зөвлөх гэж Амартайван хэлсэн гэжээ.  (хэргийн 5 дугаар хавтас, 218 дугаар хуудас),

 

С.Дэлгэрмөрөнгөөс А.Амартайванд 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 26 000 000 төгрөгийг хүүгүй зээлдүүлсэн зээлийн гэрээ. (хэргийн 17 дугаар хавтас, 239 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Анхбаяр мэдүүлэхдээ:

 “...сонгож шигшсэн 30 компани дунд “Хөгжил хүмүүс” гэсэн компани бол байгаагүй. 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 6 дугаар сарын 01-ний өдрийн хооронд уг ажлын үнэлгээний хороо хуралдаж, 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр аль хэдийн 5 компанийн нэрийг тодруулаад шийдвэр нь гарсан. Шийдвэр гараад 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн уг 5 компани ажлаа эхлүүлж байсан. Тийм болохоор 2015 оны 6 сар гаргаад материал аваагүй гэжээ.  (хэргийн 5 дугаар хавтас, 192-193 дугаар хуудас)

 

33. Б 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Говь алтай аймгийн Алтай суманд баригдах сургуулийн барилгын ажил авч өгнө” гэж хуурч, М.Эрдэнэжаргалаар зуучлуулж, "Тулга констракшин" ХХК-ийн ня-бо Б.Төр-Эрхээс 54 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Төр-Эрх мэдүүлэхдээ:

 “..захирал Г.Доржмягмарын өгсөн үүргийн дагуу 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдөр М.Эрдэнэжаргалтай Монголын Залуучуудын холбооны гадна уулсан. Эрдэнэжаргал нь Говь-Алтай аймгийн суманд сургуулийн барилга угсралтын тендерийн ажил олж өгнө гэж хэлээд 54 сая төгрөгийг бэлнээр авч баталгаа болгож надтай зээлийн гэрээ байгуулсан. Сүүлдээ М.Эрдэнэжаргал бүтээж чадахгүй байна, өөр ажил авах уу гэж хуурч мэхэлсээр өнөөдрийг хүрсэн. Би Эрдэнэжаргалаас өөр хүнтэй уулзаж байгаагүй. Эрдэнэжаргал надад ярихдаа би цааш нь өөр Баянбилэг гэдэг хүнд өгсөн, би өөрийн хувийг авсан. Би өөр ажил олж өгье эсвэл мөнгийг чинь өгнө л гээд байдаг. Гэхдээ би Баянбилэг гэх хүнтэй уулзаж ярьж байгаагүй гэжээ. (хэргийн 5 дугаар хавтас, 237 дугаар хуудас)

 

Б.Төр-Эрх, М.Эрдэнэжаргал нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ. (хэргийн 5 дугаар хавтас, 234 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-М.Эрдэнэжаргал мэдүүлэхдээ:

Тухайн үед манай багын найз Б надтай уулзахад “Говь-Алтай аймгийн Алтай суманд 640 хүүхдийн сургууль барих ажил байна, шууд концессын гэрээгээр барина, чамд барилгын ажил хийх компани байна уу, энэ ажил бүтчихвэл зуучиллын хөлс гэж хувь өгнө” гэхээр нь би ээжийн дүүгийн хүүхдэд хэлчихсэн байсан. Тэгээд "Тулга констракшин" ХХК-ийн ня-бо Б.Төр-эрх гэх хүн нээх удалгүй над руу утсаар яриад сургуулийн барилгын ажил асуугаад сонирхоё гэхээр нь би ирээд, уулзаад ярилцъя гэж хэлсэн. Ингээд уг компанийн захиралтай уулзаад 640 хүүхдийн сургуулийн ажил гаргаж өгөх хүн байгаа юмаа, би зуучилж, сонирхож байвал уулзуулж өгч болно урьдчилгаа 54 сая төгрөг өгөх хэрэгтэй гэж хэлсэн. Тэгээд дараа нь Төр-Эрх гэх хүнийг дараа нь явуулаад 54 сая төгрөгийг бэлнээр надад өгөөд Төр-Эрхээс 54 сая төгрөг зээлж авлаа гэсэн зээлийн гэрээ хийсэн. Ингээд би 54 сая төгрөгөө бэлнээр аваад Баянбилэгийг дуудаад, Баянбилэг ажил дээр ирээд 54 сая төгрөг авсан. Би энэ ажлыг гарсны дараа шагнал надад өгнө гэж Баянбилэг хэлж байсан, тухайн үедээ зуучиллын хөлсөнд мөнгө аваагүй. Баянбилэг өөрөө ч гэсэн надаас 54 сая төгрөгөө бэлнээр авсан гэдгээ хэлдэг.., Надад өөр зуучилж өгсөн компани байхгүй. Би Төр-Энхийг 54 сая төгрөгийг бэлнээр аваад ирэхээр нь Баянбилэг рүү утсаар яриад “нөгөө хүн чинь мөнгөө аваад ирэх гэж байна, чи ирээд хүлээгээд авчих уу” гэсэн чинь Баянбилэг “би хол явж байна, чи зээлийн гэрээ хийгээд мөнгийг нь 3 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай авчих, би очоод авья” гэсэн. Тэгээд л би багын найзынхаа хэлсэн үгэнд итгээд өөрөө зээлийн гэрээ хийгээд авсан. Дараа нь Баянбилэгт өгсөн гэжээ. (хэргийн 17 дугаар хавтас, 21 дүгээр хуудас)

 

34. Б, О нар бүлэглэн 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилгын ажил авч өгнө” гэж хуурч, Д.Долгороор зуучлуулж иргэн Э.Амарсайханаас 10 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Э.Амарсайхан мэдүүлэхдээ:

 “2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр манай найз Баттулга Ганбат гэх хүнтэй хамт над дээр ирээд барилга нураалтын ажил байна. Удахгүй гэрээнд орж, нурааж 120 сая төгрөг авна гэж хэлсэн. Тэгэхээр нь би ямар хүн наадахыг чинь гаргаж өгөх юм гэхэд Долгор гэдэг хүн ирсэн ба уулзахад мөнгөө өгчих юм бол өнөө маргаашгүй 120 сая төгрөгний нураалтын ажил байна гэж хэлсэн. Гэхдээ намайг 10 хувийг нь буюу 12 сая төгрөг өгчих гэсэн. Надад байсан нь 10 сая төгрөг байсан учраас би байгаа мөнгөө 4 дүгээр сарын 23-ны өдөр Сэлбэ плазагийн нотариат дээр батлуулан өгсөн. Тэгээд би нэгэнт мөнгөө өгчихсөн болохоор 1 сая төгрөгний бичиг баримт бүрдүүлээд “Тахьдаг овоо” ХХК-ний нэр дээр тендерт орсон. Баянбилэг гэх хүнтэй ярихад удахгүй ажил чинь гарна гэх мэтээр худлаа яриад байсан гэжээ. (хэргийн 6 дугаар хавтас, 13-14 дүгээр хуудас)

 

 Э.Амарсайхан, Д.Долгор нарын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээ. (хэргийн 6 дугаар хавтас, 15 дугаар хуудас)

 

35. Б, О нар бүлэглэн 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилгын ажил авна” гэж хуурч, Д.Долгороор зуучлуулж, А.Энхбаяраас 10 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-А.Энхбаяр мэдүүлэхдээ:

“...Би 2015 оны 3 дугаар сарын 23-ны үед манай нутгийн залуу Бямбажав ажил дээр ирээд ойр зуурын зүйл яриад сууж байхдаа “Долгор гэх манай нутгийн эгч байнаа, барилга нураалтын янз бүрийн ажил байна гэнэ, жагсаалт нь гарсан байна, хүмүүст бас авч өгч байсан байна. Чи сонирхохгүй юм уу” гэж яриан дундуураа хэлэхээр нь би сонирхоод.., Долгороос ярьсан ажил чинь байгаа юу гэсэн чинь Долгор эгч “би ах дүү нартаа ажил авч өгсөн, өмнө нь нурааж байсан, одоо ч гэсэн жагсаалтанд орсон байгаа, би өөрөө ажилгүй, миний найз Оюунчимэг гэх эгч хуучин Эрүүл мэндийн яаманд ажиллаж байсан танил тал ихтэй хүн байгаа, одоо эмнэлэг цэцэрлэгийн барилгын нураалтын ажил байна, тэндээс Оюунчимэг эгч ажил гаргаж өгч чадна” гэж өөртөө их итгэлтэй ярьсан. Урьдчилгаа 10 сая төгрөг өгчих асуудалгүй гэсэн. Тэгэхээр нь би Оюунчимэг авгайд итгээд урьдчилгаа мөнгөө бэлнээр өгөөд баталгаа болгож зээлийн гэрээ хийе гэсэн чинь Оюунчимэг маргааш хөдөө явах ажилтай, Долгортой зээлийн гэрээ хийчих асуудалгүй гэсэн, Долгор ч зөвшөөрсөн. Тэгээд Долгор бид хоёр нотариат ороод зээлийн гэрээ хийгээд 10 сая төгрөгийг бэлнээр өгөөд 7 хоногийн дараа ажил гарна гэж хэлж байсан. Гэвч гэрээг 1 сараар хийсэн. Ингээд хугацаа болоод ажил гарахаа болиод Долгороос мөнгөө нэхэж эхлэхэд байнга олон янзын шалтгаан хэлээд утсаа авахгүй зугтаагаад эхэлсэн. Ингээд өнөөдрийг хүртэл мөнгөө олж авч чадаагүй явж байна. Долгор сүүлд хэлэхдээ 10 сая төгрөгийг Оюунчимэгт өгсөн гэдэг, Оюунчимэгээс утсаар мөнгөө нэхэхээр би мөнгө аваагүй, Долгор авсан гэдэг. 10 сая төгрөгөө нэхэмжилж байна. Долгор Оюунчимэг нарт залилуулсандаа гомдолтой байна гэжээ. (хэргийн 15 дугаар хавтас 176-177 дугаар хуудас)

 

А.Энхбаяраас Д.Долгорт 10 сая төгрөгийг 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 3 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлдүүлсэн зээлийн гэрээ. (хэргийн 15 дугаар хавтас, 175 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ж.Ганбат мэдүүлэхдээ:

 “...2015 оны өвөл 2 сард цагаан сараар ах Үнэнбатынд тааралдахад Долгор эгч надад “манай найз барилгын яаманд ажилладаг, ганц удаа туслъя гэсэн. Барилга нураалтын ажлууд гарч байна, тэр хүнтэй уулзая” гэсэн. Би болон манайхан сонирхоод тэр хүнтэй уулзая гэхэд Оюунчимэг гэх хөгшин авгайтай хуучин Сүхбаатар дүүргийн урд уулзаад Долгорын ярьсан ажлын талаар асуухад Оюунчимэг өөрийгөө 23 настайдаа яаманд орж ажилласан, одоо яаманд ажиллаж байгаа гэж хэлсэн. Тэр үедээ вокзалын урд талын хуучин байрнуудыг нураах ажил байгаа гээд очиж үзээд нураах зардлаа гарга гэж хэлсэн гэжээ. (хэргийн 6 дугаар хавтас, 21 дүгээр хуудас)

 

36. Б “барилга угсралт, нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, иргэн А.Амартайванаар зуучлуулж, зээлийн гэрээ байгуулуулан,

2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр иргэн Ш.Батнасангаас 8 000 000 төгрөгийг,

 

2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр иргэн Б.Баяртаас 8 000 000 төгрөгийг,

2015 оны 5 дугаар сарын 20-ноос 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд иргэн Т.Баярсайханаас 16 000 000 төгрөгийг,

мөн өөрөөс нь 7 750 000 төгрөгийг, нийт 39 750 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-А.Амартайван мэдүүлэхдээ:

 “...Баянбилэг надад.., Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарлагдсан ажлуудаас компаниудад зуучилж, зуучлалаас олсон мөнгөөрөө намаа санхүүжүүлэх ажил байна. Энэ дээр ажил авч хийх сонирхолтой компаниудыг олооч ээ гэсэн. Тэгээд би “Хөгжил хүмүүс” ХХК-иас зуслангийн гэрэлтүүлгийн ажилд 26 сая төгрөгийг өөрийн нэр дээр зээлийн гэрээ хийж бэлнээр мөнгийг 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр авсан. Энэ мөнгөнөөс урьд нь Баянбилэг “УББУ” ХХК-наас 15 сая төгрөг авсан байсныг төлүүлсэн, тэгээд 11 сая төгрөгийг нь Баянбилэгийн хувийн төрийн банкны данс руу шилжсэн. Дараа нь “Өгөөмөр уул” ХХК-иас 8 сая төгрөгийг 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр би зээлийн гэрээ хийж мөнгийг бэлнээр авч Баянбилэгийн Төрийн банкны данс руу шилжүүлсэн. Дараа нь “Эл Би Би Эм” ХХК-нд буулгалтын ажил олж өгнө гэж тохирч 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр би 8 сая төгрөгний зээлийн гэрээ байгуулж мөнгийг Баянбилэгийн Төрийн банкны данс руу шилжүүлсэн. Дараа нь “Төв цогт Өлзийт” ХХК-нд би буулгалтын ажил олж өгнө гэж тохирч 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 8 сая төгрөгийг зээлийн гэрээ хийж аваад Баянбилэийн Төрийн банкны 102400304792 тоот данс руу шилжүүлсэн. 2015 оны 8 сард Баянбилэг “Хөгжил хүмүүс” ХХК-ийн 26 сая төгрөгнөөс 9 сая төгрөгийг нь би өөрөө авч компанид нь бэлнээр буцааж өгсөн. Одоо өнөөдрийн байдлаар Баянбилэг 49 сая төгрөгийг компаниудад нь эргүүлж өгөхгүй худлаа яриад яваад байгаа юм гэжээ. (хэргийн 6 дугаар хавтас, 130-131 дүгээр хуудас)

 

Хохирогч А.Амартайвангийн гэрчээр өгсөн “...2013 оны 3 сарын эхээр Эрдэнэжаргал намайг Баянбилэгтэй уулзуулаад танилцуулахад өөрийгөө “өмгөөлөгч хийдэг, Эв нэгдэл хөгжлийн нам байгуулж байгаа” гээд үе тэнгийн залуустайгаа хамтарч нийгэмд болж бүтэхгүй байгаа асуудлыг шүүмжилж, засах залруулах талаар ярилцсан. Тэр үед Баянбилэг намаа байгуулаагүй санаа л явж байсан. Тэр үед би хуучин эхнэрээсээ салаад шүүхийн шатанд явж байсан болохоор надад өмгөөлөгч хэрэгтэй болоод Бийг аваад оролцуулаад намайг өмгөөлөөд гэр бүлийн салалтыг хуулийн дагуу шийдсэн. Тэгээд Баянбилэгтэй тодорхой хэмжээнд холбоотой байж байгаад 2014 оны 3 сард уулзахад “намаа байгуулах гээд дээд шүүхэд материалаа өгсөн” гэж хэлээд өөрийнхөө намд удирдах зөвлөлийн гишүүнээр элсүүлсэн. Ингээд намын удирдах зөвлөлийн 7 гишүүнтэй хурал хийгээд Баянбилэг “цаашид санхүүжилтээ хаанаас бий болгох, улс төрийн байр сууриа бэхжүүлэх” талаар ярилцаад намын санхүүжилтийг яаж бий болгох талаар яриагүй. Тэр үед Баянбилэг “өөрийнхөө орон сууцыг барьцаанд тавиад мөнгийг нь намын санхүүжилт хийсэн” гэж ярьсан. Ингээд Баянбилэг намын хурлын дараа надтай тусдаа уулзаад “надад барилга угсралт, нураалт, автозамын гэрэлтүүлгийн ажил, автозам барих ажлуудын тендерийг нь гаргаж өгөх боломж байна, Нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгч Баттулгын хуулийн зөвлөх гэж хүн байгаа, мөн Боловсролын яаманд дэд сайд Тулга байна, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар Одгий гэх зэрэг танидаг хүмүүс байна, энэ хүмүүсээр тендер авах боломж байна, ингээд тендерийн ажил гаргаад өгвөл дараа нь авах ашиг их байна, тэр мөнгөөр намаа санхүүжүүлж явъя, надад ийм бололцоо байна” гэж хэлээд ерөнхийдөө намайг дээрхи ажлуудын сонирхоод тендерт орох компаниуд олж ир гэсэн санаа хэлсэн. Ингээд Баянбилэгийн хэлсэн зүйлд итгэсэн. Би өөрөө нарны эрчим хүч суурилуулагч мэргэжилтэй. Барилгын дээвэр дээр нарны тусгалыг хүлээн авах ажил дээр төсөл боловсруулаад явж байсан. Ингээд би ойр орчмын ажилд Баянбилэгийн ярьсан ажлуудыг гаргаж хүн байна, нураалтын ажил авна гэвэл найдвартай гаргаад өгнө гэж байна, нэг ажил авахын тулд 8 сая төгрөгийг компанийхаа материалтай өгөх юм байна гэж ярьсан.., С.Дэлгэрмөрөнгийн мөнгийг Баянбилэг өгөхгүй удаад Баянбилэг алга болоод хайж явж байхдаа аргаа бараад Баянголын цагдаагийн 2-р хэлтэст 56 750 000 төгрөгийг Баянбилэгээс нэхэмжилж гомдол гаргаад эрүүгийн хэрэг үүссэн. С.Дэлгэрмөрөнгийн гомдолд ч гэсэн эрүүгийн хэрэг үүсгэсэн. Миний нэхэмжилсэн 56 750 000 төгрөгөнд С.Дэлгэрмөрөнгийн 17 сая төгрөг багтаж байгаа, үлдсэн 39 750 000 төгрөгөнд миний өөрийн өгсөн 7 750 000 төгрөг байдаг. Би ч гэсэн нэг барилга нураалтын ажил аваад хэдэн төгрөг олох санаатай өгсөн. Харин 32 сая төгрөгийг миний танил Д.Батнасан, Баярт, Баярсайхан нар нийлээд 4 барилга нураалтын ажил авна гээд зээлийн гэрээг надтай байгуулаад мөнгөө бэлнээр өгсөн. Би авсан бэлэн мөнгөө өөрийнхөө данснаас Баянбилэгийн төрийн банкны данс руу шилжүүлсэн. Энэ ажлаас зуучиллын хөлс аваагүй. Ингээд Баянбилэг эдгээр мөнгөнүүдийг надаас авсан гэж хэлдэг. Баримтаар бүгд тогтоогдоод хэрэгт хавсаргасан байгаа. Одоо Баянбилэг надаас энэ мөнгөнүүдийг авсан талаараа зөвшөөрдөг гэжээ. (хэргийн 17 дугаар хавтас, 26-27 дугаар хуудас)

 

 А.Амартайваны 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Ш.Батнасангаас, 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Б.Баяртаас 8 000 000 төгрөгийг, 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр болон 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр тус тус Т.Баярсайханаас 8 000 000 төгрөгийг буюу нийт 16 000 000 зээлсэн талаарх зээлийн гэрээнүүд. (хэргийн 6 дугаар хавтас, 136-137 дугаар хуудас)

 

37. Б 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр “барилгын буулгалтын ажил авч өгнө” гэж хуурч 7 500 000 төгрөгийг дансаар шилжүүлүүлэн,

2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэсгэрт “замын тендерийн ажил олж өгнө” гэж хуурч, 20 000 000 төгрөгийг иргэн Ц.Ариунтамираас авч, нийт 27 500 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Ц.Ариунтамир мэдүүлэхдээ:

 “...Баянбилэг нь Их засаг их сургуульд захиргааны эрх зүйн багшаар ажиллаж байх үед нь би оюутан байсан. Баянбилэг нь анх надад барилгын буулгалтын ажил олж өгнө гэж хэлээд 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 7 500 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж, мөнгийг Баянбилэгийн Төрийн банкны данс руу шилжүүлсэн. Дараа нь 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр замын ажил авч өгнө гэж хэлж 5 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулан бэлнээр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах Хаан банкин дотор өгсөн. Баянбилэг надаас нийт 27 00 000 төгрөг авсан. Үүнээс 500 000 төгрөгийг нь буцаагаад 2015 оны 7 дугаар сарын 09-нд өгсөн. 27 сая төгрөгөө нэхэмжилж байна гэжээ. (хэргийн 6 дугаар хавтас, 133 дугаар хуудас)

 

 Ц.Ариунтамираас Бт 27 500 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн тухайн банкны “Мөнгөн шилжүүлгийн баримт, зарлагын мэдүүлэг” зэрэг баримтууд. (хэргийн 6 дугаар хавтас, 135 дугаар хуудас)

 

38. Б, О, Ур нар бүлэглэн 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилгын ажилавч өгнө” гэж хуурч, Л.Пагамаар зуучлуулж, иргэн Д.Ган-Эрдэнээс 20 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Д.Ган-Эрдэнэ мэдүүлэхдээ:

 “...2014 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Л.Пагма эгч над руу яриад барилга угсралтын ажил байна, гэрээ байгуулаад ажиллахад урьдчилгаа төлбөрт 10 сая төгрөг хэрэгтэй байна, чи хийх үү гэхээр нь сонирхоё, хоёулаа уулзая гэж хэлээд 100 айлд байдаг нэг пабад уулзсан. Пагма эгч Оюунаа гэх найзынхаа хамтаар байж байсан. Тэгээд би ямар ажил багаа юм гэхэд Л.Пагма эгч цэцэрлэгийн барилга угсралтын ажлууд байна, манай найз Оюунаа худалдан авах ажиллагааны газар ажилладаг гэж надад танилцуулж байсан. Оюунаа эгч надад сангийн яамнаас гаргадаг тухайн онд хийж гүйцэтгэх барилгын ажлын жагсаалтуудыг үзүүлэхээр нь би маргааш хариугаа хэлье гэж хэлээд салсан. Маргааш нь.., Ачлал дэлгүүрийн урд очиход Урансайхан гэх эгч байсан бөгөөд миний машинд орж ирээд надад өөрийгөө худалдан авах ажиллагааны газар ажилладаг гэж танилцуулж байсан ба Урансайхан энэ нөгөө цэцэрлэгийн ажил сонирхож байгаа залуу чинь мөн үү гэхэд Пагма эгч тийм ээ миний хуурай дүү байгаа юм гэж намайг танилцуулсан. Тэгээд би тэр гуравт 20 сая төгрөг өгсөн бөгөөд 10 саяыг Урансайхан эгч авсан. Пагма, Оюунаа нар мөн 10 сая төгрөг 1 сарын хугацаатай зээлж авлаа гээд хоёулаа гарын үсгээ зурж надад өгсөн, гэрээ байгуулаагүй. Пагма надаас авсан 5 сая төгрөгөө өгсөн, үлдэгдэл 15 000 000 төгрөгөө нэхэмжилж байна гэжээ. (хэргийн 6 дугаар хавтас, 156-160 дугаар хуудас)

 

39. Ур, О нар бүлэглэн 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилгын зураг төсөл боловсруулах ажил олж өгнө” гэж хуурч, Л.Пагамаар зуучлуулж, хохирогч А.Ерболоос 10 000 000 төгрөг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-А.Ербол мэдүүлэхдээ:

Би хувиараа барилгын угсралт, зураг төслийн чимэглэлийн компанитай юм. Тэгтэл манай компаний урд байрладаг компанид ажилладаг Пагма гэдэг эмэгтэй 2014 оны 6 дугаар сарын эхээр манай оффис болох Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Одкон холдинг 308 тоот өрөөнд өөрийн найз Оюунчимэг гэх эмэгтэйг дагуулж ирээд манай найз танил тал ихтэй, барилгын ажил зуучилж олж өгнө, урьдчилгаа 10 сая төгрөг өг гээд 10 гаруй хоног ирж очин уулзаж ярилцаж явсан. Тэгээд 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр тэр хоёр манай ажил дээр ирээд би мөнгөө бэлдчихсэн байсан учир ажлынхаа 308 тоот өрөөнд 10 сая төгрөгийг бэлнээр өгсөн, одоог хүртэл ажил бүтээж өгсөн зүйлгүй гэжээ. (хэргийн 7 дугаар хавтас, 29 дүгээр хуудас)

 

 40. Ур, Б нар бүлэглэн 2015 оны 8 дугаар сарын 26-наас 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд “Сонгинохайрхан дүүргийн Орбитын уулзвараас толгойтын эцэс хүртэл 3.6 км авто замын барилгын ажил гүйцэтгэх тендер олж өгнө” гэж хуурч, хохирогч М.Баярмагнайгаас 3 удаагийн үйлдлээр 60 000 000 төгрөг Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Баянгол дүүргийн 18, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт тус тус авч, залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-М.Баярмагнай мэдүүлэхдээ:

 “..Толгойтын уулзвараас Орбитын эцэс хүртэлх 3.5 км замын гүйцэтгэх ажлыг олж өгнө, хамтарч ажиллана гэж Урансайхан гэдэг хүн надтай тохиролцсон. Ажлын урьдчилгаа 60 000 000 төгрөгийг 3 удаа тасалж, Урансайханд өгсөн.  2015 оны 8 дугаар сарын 26-нд 5 сая төгрөгийг Ард кино театрын урд талд, 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 35 сая төгрөгийг хорооллын эцэст солонгос зоогийн газарт бэлнээр, 2015 оны 9 дүгээр сарын 07-нд 20 сая төгрөгийг Модны 2 замын хажуу талын зогсоол дээр автомашин дотроо бэлнээр тус тус 3 удаа тасалж Урансайханд өгсөн. Урансайхан надад хэлэхдээ би тендер шалгаруулах хүмүүсийг таньдаг, авто замын алийг нь ч олж өгч чадна гэж хэлсэн. Нэг намын дарга хүн байгаа л гэж хэлсэн. Өгсөн мөнгөө нэхэмжилж байна гэжээ. (хэргийн 7 дугаар хавтас, 53 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-О.Баянтуул мэдүүлэхдээ:

 “..Гэрээнд би гүйцэтгэгч талыг төлөөлж гарын үсэг зурж явуулсан. Урансайхан гэдэг хүнд би 35 сая төгрөгийг бэлнээр хорооллын эцсийн замын урд байдаг солонгос хоолны газарт хүлээлгэн өгч гарын үсэг зуруулсан. Гэрээг Төв аймагт байдаг “Төв Азза” ТӨХК-ийн байранд бичиж компаниас ерөнхий инженер Болдбаатар, эдийн засагч Хүрэлцэцэг, ерөнхий санхүү Баянтуул бид гурав зурж захирал Баярмагнай авч явсан. (хэргийн 7 дугаар хавтас, 56 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Г.Ганцэцэг мэдүүлэхдээ:

 “...Энэ үед Рэнцэндоржийн найз Эрдэнэжаргал Баянбилэг гэх хүмүүс гарч ирээд танилцсан. Баянбилэг өөрийгөө прокурор хийж байгаад өмгөөлөгч болсон гэсэн, Эрдэнэжаргал болохоор залуучуудын холбоонд хэлтсийн дарга хийдэг гэж байсан. Энэ үеэс Баянбилэгийг таньдаг болсон. Тухайн үедээ мөн одоо ч гэсэн Баянбилэгтэй тодорхой найз нөхдийн харьцаа байхгүй. 2015 оны 3 сард Баянбилэг над руу 88014141 гэсэн дугаараар яриад тендерт орох материал байнаа, энэ бичиг баримтыг цэгцлээд өгөөч, чи мэддэг биздээ, хөлсийг нь өгье гээд надтай ирж уулзаад нэг компаний материалаа барьж ирээд би бэлдэж өгөөд цэгцлээд хавтаслаад ажлын хөлс гээд надад 300 000 төгрөг өгсөн. Тендерийн материал цэгцэлж янзлахад амархан байдаг. Интернэт сайт дээр материалыг хэрхэн цуглуулах, бүрдүүлэх нь байж байдаг. Харин Баянбилэг өөрөө яаж бүрдүүлэх талаар юу ч мэдэхгүй байсан. Тэгээд би Баянбилэг надаас автозамын хяналтын төсвийн материал олоод өгвөл сайн байна гэхээр нь би тэрийг нь 2015 оны 3 сард олоод өгсөн. Миний ойлгосноор Баянбилэг надаас авсан материалыг өөр олон компанид үзүүлж өөрөө тендерийг нь гаргаж чадна гэж худлаа яриад мөнгө авсан юм шиг байгаа юм. Тэгээд Баянбилэг өөрөө шалгагдаад эхлэхээрээ намайг ажил гаргаж өгдөг мэтээр хүмүүст ярьж намайг дарамталсан. Баянбилэг өөрөө надаас материал авсны хөлс гэж Баянбилэг надад 20 сая төгрөг бэлнээр өгсөн, гэхдээ надад мөнгө авсан өгсөн гэсэн баримт байхгүй. Миний хувьд Баянбилэгийн өгсөн мөнгийг аваагүй гэж нуух шаардлага байхгүй, өөрөө л надад материал олж өгсөн гээд өгсөн. Тухайн материал бол Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын сайтаас 250 000 төгрөг тушаагаад татаад аваад хэвлэхэд ойролцоогоор 1 сая гаран төгрөг болдог, үүнийг Баянбилэг өөрөө мэдэхгүй байсан. Одоо надад Баянбилэгт өгөх мөнгө байхгүй гэжээ. (хэргийн 15 дугаар хавтас, хуудас 250 дугаар хуудас, 17 дугаар хавтас 1-2 дугаар хуудас)

 

41. Ур, О нар бүлэглэн 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Б.Ганхөлөгөөр зээлийн гэрээ хийлгэн иргэн С.Төгсжаргалаас 20 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-С.Төгсжаргал мэдүүлэхдээ:

 “..БГД-ийн 6 дугаар төвийн барилгын нураалтын ажлын тендер явагдаж байгаа, тэр тендерт манай компани оролцох гээд дэнчингийн мөнгө 20 сая төгрөгийг өгөх болсон юм. Тэгтэл манай “Батжих хан” ХХК-ийн захирал Батсайхан тэр 20 сая төгрөгийг намайг Ганхөлөг гэдэг хүнд өгчихөөд ир гэсэн. Би тэр хүнтэй нь холбогдоод 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн ойролцоо өгөөд нотаритараар баталгаажуулж авсан. Тэгтэл Б.Ганхөлөг нь би тэр мөнгийг чинь огт аваагүй, ажлыг чинь бүтээх гээд цаашаа Оюунчимэг, Урансайхан, Оюундалай гэх хүмүүст өгсөн гэж тайлбарладаг. 20 сая төгрөгөө гаргуулж авмаар байна гэжээ. (хэргийн 12 дугаар хавтас, хуудас 124)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Б.Ганхөлөг мэдүүлэхдээ:

 “..Урансайхан гэх эгчтэй 2013 онд анх танилцаж байсан, одоо ч гэсэн энэ хүнтэй хуурай эгч дүүсийн холбоотой. Тухайн үед 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Урансайхан эгч утсаар яриад гэрт хүрээд ир гэхээр нь яваад очиход Урансайхан эгч хүүхдүүдтэйгээ байсан. Тэгээд Урансайхан эгчийнд хоол идчихээд миний машинаар 100 айл ороод ирье гэхээр нь би хамт яваад 100 айлын Хаан банкны тэнд очоод нэг хүүхэн, нэг залуу гарч ирээд миний машинд суугаад хажуугийн нотариат үүдэнд очсон. Тэгээд Урансайхан эгч надаас иргэний үнэмлэх чинь байгаа биздээ энэ хүний ажлыг бүтээж өгч байгаа юмаа, эгчийнх нь үнэмлэх байхгүй, чи ороод гэрээ хийгээд мөнгө аваад эгч дээрээ аваад ир гэж хэлсэн. Би тэгээд юун мөнгө төгрөг бэ, дараа гай болох юм биш үү гэсэн чинь Урансайхан асуудалгүй юун сүртэй юм гээд байсан. Тэгээд нотариат ороод Төгсжаргал гэх хүнтэй 20 сая төгрөгийн зээлийн гэрээ хийгээд тэр хүн өөрөө гарч ирээд мөнгөө миний машинд Урансайханд өгсөн. Урансайхан эгч тэр хүмүүст ямар ажил бүтээж өгч байгааг мэдээгүй, сүүлд нь энэ хүн цагдаад хандаад би Чингэлтэйн цагдаа дээр уулзсан. Тэгээд би Урансайхан эгчид уурлаад юу болоод байгаан гэсэн чинь Урансайхан Ганхөлөгт хамаагүй гээд цаад хүмүүстээ хэлээд байсан. Тэр үед яриаг нь сонсоход барилгын тендерийн ажил яриад байсан. Үүнээс гадна 2015 ондоо Урансайхан эгч над руу утсаар яриад хүн над руу дансаар мөнгө өгөх гээд байна, надад данс байхгүй байна, чиний дансаар хийлгээд авья гэхээр нь би зөвшөөрөөд 2 билүү 3 удаа дансаараа Урансайхан эгчид мөнгө гаргаж аваачиж өгсөн. Яг хэдэн төгрөг аваачиж өгснөө санахгүй байна. Би Урансайхан эгчээс ямар нэгэн мөнгө төгрөг юу ч аваагүй. Урансайхан эгч өөрөө мэдэж байгаа, би зүгээр л гуйсан болохоор тус болсон гэжээ. (хэргийн 6 дугаар хавтас, 41 дүгээр хуудас)

 

42. У 2015 оны 6 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд “зээл гаргаж өгнө” гэж хуурч, С.Агаас 2 удаагийн үйлдлээр нийт 550 000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо болон 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкнаас дансаар шилжүүлүүлэн авч, залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-С.А мэдүүлэхдээ:

 “Зээл чөлөөлнө, зээл авах хүнд тусална гэсэн зарын дагуу 89970992 дугаараар холбогдон У гэх хүнтэй Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Рояал пабад уулзаж орон сууц барьцаалсан 30 сая төгрөгний зээл гаргаж өгөхөөр тохиролцоод урьдчилгаа 550 000 төгрөгнөөс эхлээд 320 000 төгрөгийг өгсөн. Баянзүрх дүүргийн хорооны Хан банкаар 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Уртнасангийн 5007442458 тоот данс руу шилжүүлсэн. Маргааш нь Уртнасан дахиж яриад үлдсэн мөнгөө хий, зээлийг чинь хурдан гаргах гээд байна гэж хэлэхээр нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Баянзүрх зах дотор байдаг Хаан банкнаас данс руу нь 230 000 төгрөг шилжүүлсэн. Маргаашнаас нь эхлээд Уртнасан утсаа авахаа больсон. Уулзаж ярилцахад санхүүгийн мэдлэг сайн, холбогдох мэдээлэл сайн өгч байсан, тэгэхээр нь итгэсэн юм гэжээ. (хэргийн 7 дугаар хавтас, 191-192 дугаар хуудас)

 

Хаан банкны орлогын мэдүүлгийн баримтууд. (хэргийн 7 дугаар хавтас, 132 дугаар хуудас)

 

43.У 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “зээл гаргаж өгнө” гэж хуурч, иргэн Г.Ганболдоос 200 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Г.Ганболд мэдүүлэхдээ:

 “Хашаа байшингийн гэрчилгээгээр зээл хурдан гаргаж өгнө гэсэн зарын дагуу Уртнасан гэх хүнтэй уулзсан. Ингээд зээл гаргахад хэрэгтэй гээд байсан болохоор нь урьдчилгаа мөнгө болох 200 000 төгрөгийг 2015 оны 5 дугаар сарын 26-нд 13 дугаар хорооллын автобусны ар талд байдаг нотариатын газар орж зээлийн гэрээ хийгээд өгсөн.., сүүлдээ утсаа авахаа больсон. Бичиг баримтаа нэхсээр байгаад 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гэрээс нь очиж авсан, алдсан мөнгөө авмаар байна гэжээ. (хэргийн 7 дугаар хавтас, 144 дүгээр хуудас)

 

Г.Ганболд, У нарын хооронд 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ. (хэргийн 7 дугаар хавтас, 198 дугаар хуудас)

 

44. У 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 15-р хороо “зээл гаргаж өгнө” гэж хуурч, иргэн Д.Тэмүүжингээс 400 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Д.Тэмүүжин мэдүүлэхдээ:

 “...2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Зар мэдээ сонин дээр зээл бүтээж өгнө гэсэн зарын дагуу Уртнасантай ярьсан. 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газар зээлийн гэрээгээр 400 000 төгрөг өгсөн. Өгсөн зорилго нь Хаан банкнаас зээл бүтээлгэхээр өгсөн юм. Тэр өдрөөс хойш Уртнасан утсаа унтраагаад алга болсон, алдсан мөнгөө авмаар байна гэжээ.

 

 “Шуурхай зар” сонины тодорхойлолт болон сонин. (хэргийн 8 дугаар хавтас, 139-145 дугаар хуудас)

 

45. Ур, О нар бүлэглэн “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, Т.Базарханд, Д.Оргилбаяр нараар зуучлуулж 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 45 500 000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 10 000 000 төгрөг хохирогч Б.Наранбаатараас авч, 55 500 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Наранбаатар мэдүүлэхдээ:

 “Би тэр үед хувьдаа барилгын материал үйлдвэрлэдэг компанитай байсан. Тэгээд найз Эрдэнэбаяр над руу утсаар яриад “барилгын нураах ажил байнаа, чи сонирхох уу” гэхээр нь би ямар ажил байна, хүнтэй нь уулзъя гэж хэлээд Хашболд гэх залуутай холбож өгөөд, Базарханд гэж хүнтэй танилцаад уулзахад “хуучин барилга нураах ажил байна, тендерийг гаргаж өгдөг хүн байгаа” гэж байсан. Тэгээд би Энхжин худалдааны төвийн урд талд байдаг барилгаас 2 барилга нураах ажлын нэгийг нь аваад хийж байя гэж хэлээд тохирсон. Ингээд Базарханд чиний нураах барилгын ажил 900 сая төгрөгний өртөгтэй тэгэхээр би өөрөө дундаас нь ашгаа авна гэж хэлээд 45 500 000 төгрөгийг надад өгчих 7-10 хоногийн дараа ажил чинь гарна гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед надад бэлэн мөнгө байгаагүй учраас өөрийн танил Баясгалан ах руу утсаар яриад 45 500 000 төгрөг зээлээч нэг ажил аваад хийх гээд байна удаахгүй мөнгийг чинь гаргаад өгье гэж хэлсэн. Тэгсэн чинь Баясгалан ямар ажил юм бэ гээд асуухаар нь би барилга нураах ажил хийх гэж байгаа гэсэн. Тэр үедээ Базарханд бид хоёрын яриа бол би өөрийн тоног төхөөрөмжөөрөө барилгыг нураах туслан гүйцэтгэх хэлбэрээр орох байсан, харин Базарханд өөрөө барилга нураах тендерийн ажлаа аваад надаар хийлгэх байсан. Ингээд Баясгалан ах надад мөнгө зээлье гэхээр нь би ажлаа хөнгөвчлөөд Базархандыг дагуулж очоод шууд Баясгалан ахтай гэрээ хийгээд 45 500 000 төгрөгийг бэлнээр Базархандад өгсөн. Ингээд Базархандын хэлсэн хугацаа өнгөрөөд утсаар холбогдоод хойшилсон гэхээр нь би Базархандаас мөнгөө нэхсэн чинь Оргилбаяр гэх залууг дагуулж ирээд “энэ залуу миний ажлыг бүтээж өгч байгаа хүн байгаан, энэ хүнтэй уулзчих” гэсэн. Тэгээд Оргилбаяртай уулзахад өөрийгөө удахгүй ажлыг чинь гаргаж өгнө гээд байсан. Ингээд 2014 оны 12 сард Базархандтай ахиад уулзаад мөнгөө авье гэсэн чинь нөгөө ажил чинь он гараад 2015 оны 01 сарын 15-нд гарахаар болсон гэж хэлсэн. Хэрвээ бүтэхгүй бол хүү алдангийг нь бодоод 65 500 000 төгрөг болгож өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би Базархандыг ахиад Баясгалан ахтай зээлийн гэрээ байгуулаад өмнөх 45 500 000 төгрөгийг 65 500 000 төгрөг болгохоор хийсэн. Ингээд хэлсэн хугацааг хүлээгээд ажил бүтээгүй таг алга болоод 2015 оны 02 сарын эхээр Базархандтай уулзахад ахиад хойшлохоор боллоо, нөгөө ажлын чинь оронд 100-н айлын “Өндөр заяа” компаний гүйцэтгэж байгаа барилга нураах ажил байна, үүнд туслан гүйцэтгэгчээр орох уу гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд “Өндөр заяа” компаний захирал Должинсүрэн гэх хүнтэй уулзахад “танайх тусгай зөвшөөрөл заавал авсан байх ёстой тэгж байж манай ажилд орж гэрээ хийх боломжтой” гэсэн. Тэгэхээр нь би ахын найз Эрдэнэцогтын компани болох “Жин мандал” компанийг олж ирээд бичиг баримтыг нь бүрдүүлээд Базархандад өгсөн. Ингээд Должинсүрэнтэй “Жин мандал” компаниар хамтран ажиллах гэрээ хийсэн. Тэгсэн чинь Базарханд “энэ ажил найдвартай 600 сая төгрөгний өртөгтэй, эхлээд баталгаа болгож 60 сая төгрөг байршуулах шаардлагатай гэхээр нь би надад 60 сая төгрөг байхгүй гэж хэлсэн. Тэгээд би хамаатны дүү Төмөрт энэ ажлыг хэлээд мөнгө зээлээч гэсэн чинь 10 сая төгрөг байна, манай найзын Жи класс маркийн бенз машин байна тэрийг түр барьцаанд тавьж болно гэсэн. Ингээд би тэр машиныг нь аваад Базарханд Оргилбаяраар үзүүлээд болно гэж хэлээд Бөхийн өргөөний урд талд нэг гаражид тавьсан. Би 10 сая төгрөгөө бэлнээр нь Базархандад өгсөн. Тэгсэн чинь Базарханд за чиний 60 сая төгрөг болчихлоо одоо үлдэгдэл зуучлалын хөлс болох 30 сая төгрөгөө өгөх баталгаа гаргаж өг гэхээр нь би “өчнөөн юм өгчихөөд байхад юун баталгаа бэ” гэсэн. Тэгсэн чинь Базарханд энэ ажил чинь явахгүй бүтэхгүй гэсээр байгаад нотариат ороод, надтай 30 сая төгрөгний зээлийн гэрээ хийсэн. Ингээд Базархандад хэлснээр 2015 оны 3 сарын 01-н болоход нөгөө ажил гарахгүй болоод Базархандаас асуухаар “Должинсүрэнтэй очоод уулзаад ажлаа сурагла” гэсэн. Тэгээд би Должинсүрэнтэй уулзахад ажил хойшилж байгаа гэсэн утгатай албан бичиг гаргаж өгсөн. Ингээд хэлсэн хугацаа өнгөрөөгөөд ажил бүтэхээ байгаад мөнгөө Базархандаас нэхэхээр би зохицуулнаа хүлээж бай гээд байсан. Тэгээд би машинаа эргүүлээд өөртөө авсан. Ингээд цагдаад хандахдаа 45 500 000 төгрөгөө залилуулсан гээд хандсан ер нь бол нийт 55 500 000 төгрөгөө нэхэмжилж байгаа. Энэ мөнгөө Базарханд гэж хүнд өгсөн. Базарханд өөрөө ярихдаа “миний ард олон хүн байгаа, би ганцаараа мөнгийг чинь аваагүй, энэ мөнгө чинь тэр хүмүүст очиж байгаа ш дээ” гэдэг цаад хүмүүсийнхээ талаар огт хэлдэггүй. Оргилбаяр гэх залуутай 3 удаа уулзсан энэ залуу миний Базархандад өгсөн мөнгөнөөс авсан юм шиг байна лээ, яг хэдэн төгрөг авсныгаа надад хэлдэггүй. Одоо миний 55 500 000 төгрөгний хохирлоос огт мөнгө барагдуулаагүй байгаа. Би өөрөө Баясгалан ахаас зээлсэн 45 500 000 төгрөгийг төлөөд дууссан.  Дүү Төмөрөөс авсан 10 сая төгрөгийг ч гэсэн би өөрөө төлсөн. Ингээд л би 55 500 000 төгрөгөө нэхэмжилж байгаа. Би 2014 оны 12 сарын сүүлээр Базархандтай уулзаад мөнгөө нэхээд сууж байхад 11-р хорооллоос Оюунчимэг гэх хөгшин авгайг дуудаад энэ хүн чиний ажлыг чинь гаргаж өгнө гэж хэлээд Оюунчимэг ирээд “Баянгол дүүргийн худалдан авах ажиллагааны газарт миний танидаг хүн байгаа тэр хүнээр ажлыг чинь гаргуулна, удахгүй ажлаа авна” гэж хэлсэн. Тэр Оюунчимэг гэдэг авгай өөрийнхөө ажлын талаар хэлээгүй, би мөнгөө нэхсэн чинь Оюунчимэг авгай мөнгө өгөхгүй ажлыг чинь гаргаж өгнө гэсэн. Базарханд надаас авсан мөнгөнөөс хэдийг Оюунчимэгт өгсөн талаараа хэлээгүй Оюунчимэг ч хэдэн төгрөг авсан талаараа хэлээгүй. Анхнаасаа л Т.Базарханд ажил зуучиллын хөлс авна гэж ярьж байсан, энэ утгаараа би мөнгөө өгсөн, миний өгсөн мөнгөнөөс яг хэдийг нь зуучиллын хөлс болгож аваад хэдийг нь цаашаа хэн гэж хүнд өгснийг мэдэхгүй байна. Базарханд хэлэхдээ миний ажлыг Оргилбаяр, Оюунчимэг гэх хүмүүс гаргаж өгнө гэдэг, энэ хүмүүс хоорондоо ямар холбоотойг мэдэхгүй байна.  55 500 000 төгрөгөө Т.Базархандаас нэхэмжилж байна гэжээ. (хэргийн 8 дугаар хавтас, 34 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад иргэний хариуцагч-Т.Базарханд мэдүүлэхдээ:

“...2014 оны эхээр хамгаалалтын албандаа хамгаалуулах обьект хайгаад явж байгаад 100-н айлын баруун талд байдаг Дөлгөөн нуур нэртэй үйлчилгээний төвд байсан үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаний хүмүүстэй уулзаж байгаад нэрийг нь одоо санахгүй байна. Нэг хүүхэнтэй танилцаад, ажил асууж байсан. Тэр танилцсан хүний охин нь гэх жаахан хүүхэн хажууд нь сууж байсан. Тэгээд тэр охин нь нэг өдөр над руу утсаар яриад “барилга нураалтын тендерийн ажил байна, авах компани байвал та зуучиллаад өгөөч, манай танидаг хүнд энэ ажил байгаа юмаа” гэхээр нь би тэр танидаг хүнийх нь дугаарыг аваад Оргилбаяр гэх залуутай холбогдоод утсаар асуухад Оргилбаяр өөрийнхөө ажлын талаар хэлээгүй барилга нураалтын ажил гаргаж өгөх боломж байнаа, найдвартай компани байвал олоод ир гэсэн. Тэгээд танил дүү Хашболд гэх залууд энэ ажлын талаар хэлсэн. Тэгсэн чинь Хашболд хэд хоногийн дараа Б.Наранбаатар гэх барилга угсралтын компанитай залуу дагуулж ирээд надтай уулзахаар нь би “миний нэг танидаг хүнд барилга нураалтын ажил гаргаж өгөх боломж байна найдвартай би өөрөө зуучилж байгаан” гэж хэлсэн. Тэгээд Оргилбаяр надад хэлэхдээ “100-н айлын ард талын дан шар барилгын 2-г нураах, 40-н мянгатын тэнд 1 барилга нураана, цайз 16-н урд талын цэргийн 72-р хотхоны барилгыг нураана гэж хэлээд Наранбаатар 72-р хотхоны барилга нураах ажил авъя гэсэн. Уг барилга нураах ажлын төсөв нь нилээн өндөр байсан. Тэгээд Оргилбаяр 1 барилга нураалтын ажил авахад урьдчилгаа 45 сая төгрөг хэрэгтэй, наана цаана нь хүмүүст мөнгө өгөх хэрэгтэй гэж хэлэхээр нь би Б.Наранбаатарт хэлсэн чинь зөвшөөрөөд 45 500 000 төгрөгийг өгөхөөр болоод би Б.Наранбаатарын танил ах Баясгалантай зээлийн гэрээ хийгээд авсан. Тэр үедээ би Б.Наранбаатарт зуучлалын хөлсөө авна шүү гэсэн. Гэхдээ яг хэдэн төгрөг авах талаараа би хэлээгүй, Наранбаатар болохоор та нар хэдийгээ зуучлалд авахаа өөрсдөө шийд гэж хэлсэн. Ингээд би Оргилбаяртай Хан-Уул дүүргийн үйлчилгээний төвийн тэнд уулзаад ах нь зуучиллын хөлсөнд 15 500 000 төгрөгийг авлаа, 30 сая төгрөгийг нь чи ав гэж хэлээд мөнгө хүлээлгэж өгсөн баримт үйлдээд өгсөн. Оргилбаяр өөрөө зөвшөөрөөд зуучиллын хөлсөнд надад 15 500 000 төгрөгийг өгсөн. Ингээд Оргилбаяр цаашаагаа хэн гэж хүнд мөнгөө өгөөд ажил гаргах гэж байгааг мэдээгүй. Тэгсэн ажил нь бүтэхгүй удаад Оргилбаяр Наранбаатарт барилга нураалтын ажлынхаа оронд 100-н айлын тэнд “Өндөр заяа” компаний барилга нураах ажил байна тэрийг авах уу гээд асуучих гэсэн. Тэгээд би Наранбаатараас асуусан чинь зөвшөөрсөн. Тэгтэл Оргилбаяр ахиад 10 сая төгрөг Наранбаатараас авчих хүмүүст өгөх хэрэгтэй байна, мөн өөр барилга нураалтын ажил авч байгаа болохоор барьцаа 50 сая төгрөг хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд Наранбаатар надад 10 сая төгрөгийг бэлнээр өгөөд 50 сая төгрөгний барьцаанд бенз Си класс маркийн машинаа өгсөн. Тэгээд тэр машинаа Наранбаатар өөрөө Оргилбаярын гаражид хийсэн би хамт байсан. Тэгээд би Оргилбаярт 10 сая төгрөгийг өгөхдөө зуучлалын хөлсөнд 7 сая төгрөгийг өөртөө авсан. 3 сая төгрөгийг нь Оргилбаярт өгсөн. Ингээд Наранбаатарын сүүлийн авах гэж байсан “Өндөр заяа” барилга нураалтын ажил бүтэхээ байгаад Наранбаатар машинаа эргүүлээд авсан. Харин 10 сая төгрөгөө аваагүй. Ингээд би өөрөө Б.Наранбаатарын өгсөн мөнгөнөөс нийт 22 500 000 төгрөгийг зуучиллын хөлсөнд авсан. Үүнийгээ хариуцаж төлнө, одоогоор төлөөгүй байгаа гэжээ. (хэргийн 17 дугаар хавтас, 68-69 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад иргэний хариуцагч-Д.Оргилбаяр мэдүүлэхдээ:

“...Би хувиараа барилгын ажил хийгээд явж байхад манай нэг танилаар дамжаад Амартүвшин гэх хүнтэй 2014 оны 8 сард танилцахад өөрийгөө Ворлд компанид ажилладаг гэсэн. Тэгээд Амартүвшин манай эгч сангийн яаманд ажилладаг нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас барилга нураалтын тендерийн ажил найдвартай гаргадаг, яаралтай нэг ажил гарах гэж байна, чи авах уу, авна гэвэл урьдчилгаа 30 сая төгрөг өгчих” гэж хэлсэн. Ингээд л танилцаад 30 сая төгрөгөө өгөөд би өөрөө энэ хэрэг дээрээ хохирогч болоод явж байгаа бөгөөд Амартүвшингээр дамжуулаад яаманд ажилладаг эгч гэх Оюунчимэг гэдэг авгайтай танилцсан. Тэгээд миний захиалсан ажил гарахгүй 2 сар болоод сүүлдээ Оюунчимэгээс мөнгөө нэхээд уулзахад надад баахан барилга нураалтын ажлын жагсаалт үзүүлээд эд нараас танай компанид нэг ажил гаргах гэсэн чинь 2-3 компаниар багцалж ажил гаргана гээд байна чи ахиад хамтарч ажил хийх хоёр компанийг олоод ир гэж хэлсэн. Ингээд миний танил нэг хүүхний танидаг хүн гэх Базарханд гэж хүн надтай холбогдоод тэгээд барилга нураалтын ажил дүүтэйгээ нийлээд авъя гэсэн. Тэр дүү нь бол одоо ойлгож байгаагаар энэ Б.Наранбаатарыг хэлсэн байна лээ. Тэгээд би урьдчилгаа 30 сая төгрөг хэрэгтэй гэж хэлсэн. Тэгээд Базарханд удалгүй 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 30 сая төгрөгөө өгье гээд надтай 30 сая төгрөгний зээлийн гэрээ хийгээд би бэлнээр 30 сая төгрөгийг бэлнээр хүлээж авсан. Тухайн үед Базарханд ах Наранбаатараас 45 500 000 төгрөг аваад зуучиллын хөлсөнд 15 500 000 төгрөгөө авснаа хэлээгүй, дараа нь мэдсэн. Ингээд би 30 сая төгрөгний 20 сая төгрөгийг нь Оюунчимэгийн данс руу шилжүүлж өгсөн, 10 сая төгрөгийг би зуучиллын хөлсөнд авсан. Оюунчимэг тухайн үедээ Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар найдвартай ажилладаг манай нэг дүү байгаа гэдэг байсан, тэр хүнийхээ нэр хаягийг хэлдэггүй байсан, сүүлд цагдаа цэрэг болоод асуудал шалгагдаад ирэх үед Оюунчимэг нь өөрийнхөө ард талд байсан тэр нийслэлийн худалдан авах ажиллагааны газар ажилладаг гэх дүү нь Урансайхан болж таарсан. Би Урансайхантай уулзаад асуухаар Баянбилэгээс ч авна гээд учир нь ойлгогдохгүй зүйл ярьдаг. Б.Наранбаатарын ажил тухайн үедээ бүтэхээ байгаад “Өнөр заяа” компаний нураах гэж байгаа ажлаас Базарханд бид хоёр ярьж байгаад нэг барилга нураалтын ажил гаргаж өгөхөөр болоод тэр захирал Должинсүрэнтэй гэрээ хийгээд Наранбаатарыг уулзуулсан. Гэтэл санхүүжилт байхгүй гээд бас ажил нь гараагүй. Энэ ажлыг авахад Наранбаатарыг 60 сая төгрөг байршуул гэж хэлээд Наранбаатар мөнгө байхгүй гээд 50 сая төгрөгөнд нь Жи класс маркийн жижиг суудлын бенз машиныг манай гаражид байлгаж, Базарханд ах надад 3 сая төгрөг өгөөд энэ мөнгөөр нь хүмүүстэй уулзъя гэсэн. Гэтэл дараа нь сонсоход Базарханд ах Наранбаатараас 10 сая төгрөг аваад 3 сая төгрөгийг нь надад өгсөн байсан. Базарханд ах 7 сая төгрөгөө өөрөө хариуцаж байгаа. Ингээд Б.Наранбаатар машинаа эргүүлж аваад нийт бэлнээр өгсөн 55 500 000 төгрөгний 22 500 000 төгрөгийг нь Базарханд ах зуучиллын хөлсөнд аваад би 13 сая төгрөгийг нь зуучиллын хөлсөнд авсан, үлдсэн 20 сая төгрөгийг Оюунчимэг авсан. Би өөрийн авсан зуучиллын хөлс болох 13 сая төгрөгөө хариуцаж төлнө гэжээ. (хэргийн 17 дугаар хавтас, 64-65 дугаар хуудас)

 

46. Ур, О, Ө нар бүлэглэн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, Б.Ганхөлөгөөр зээлийн гэрээ байгуулуулан, хохирогч Б.Хүрэлбаатараас 30 000 000 төгрөг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Хүрэлбаатар мэдүүлэхдээ:

 “...2014 оны 11 сард Дэлгэрсайхан эгчтэй танилцаад “Хаан тэс” барилгын компанид инженерээр ажилд ороод уг компаний авсан ажил дээр туслан гүйцэтгэгчийн ажил хийе гэж бодсон. Миний нийгмийн даатгал “Хаан тэс”-ээс төлөгдөөд, тогтмол цалин авдаггүй байсан. Тэгээд надтай хамт Хятад улсад сургууль хамт төгссөн Мөнх-Очир гэх залуутай 2015 оны 02 сарын үед уулзаад ойр зуурын ажил яриад байж байхад Мөнх-Очир “манай компаний нягтлан хүүхэн барилга нураалтын тендерийн ажил гаргадаг хүнийг танидаг гэнэ, ажил аваад хийх боломж чамд байна уу” гэхээр нь би “надад компани байхгүй, Хаан тэс компанийг асуугаад үзье, эргээд хэлье” гэж хэлсэн. Тэгээд Дэлгэрсайхан эгчтэй уулзаад “таны компанийн нэрээр барилга нураалтын тендерийн ажилд оролцох боломж байна уу, манай нэг найз надад хэллээ, удахгүй нураалтын тендерийн ажил зарлагдах гэж байгаа гэнэ” гэсэн. Тэгсэн чинь Дэлгэрсайхан “манай компаниар тендерт орж болно чи өөрөө бүх зүйлээ хариуцаад хий” гэсэн. Ингээд Мөнх-Очиртой холбогдоод тендерт орох компани олчихлоо бичиг баримтаа бүрдүүлье нөгөө хүнтэй чинь уулзая гэсэн. Тэгээд би Мөнх-Очирын компаний нягтлан хүүхэнтэй уулзахад цаад хүнтэйгээ утсаар яриад байсан. Тэр хүүхний яриаг сонсоход нэг эмэгтэй хүнтэй утсаар яриад “ямар ямар бичиг баримт бүрдүүлэх үү” гээд асуугаад надад хэлж өгөөд байсан. Тэр нягтлан хүүхэнтэй би 2-3 удаа уулзаад цаад хүнтэй нь яриулаад зөвлөгөө авсан. Би 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр нөгөө нягтлан хүүхэн утсаар яриад “маргааш тендер зарлагдана гэнээ бичиг баримтаа бэлдээд дууссан уу” гэхээр нь би “ер нь бэлдээд дууссан” гэсэн чинь “маргааш өглөө тендер зарлагдахаар бичиг баримтаа барьцааны 30 сая төгрөгөө бэлдээрэй, өглөө 11 цагт Их дэлгүүрийн хойд талд чамтай уулзана гэж байна” гэсэн. тэгээд би тэр өдрөө 30 сая төгрөг бичиг баримтаа бэлдээд маргааш өглөө 11 цагт их дэлгүүр дээр очоод байж байхад Мөнх-Очир нягтлан хүүхнээ дагуулаад ирээд бид гурав байж байхад нягтлан хүүхэн ахиад нөгөө эмэгтэй хүнтэйгээ утсаар яриад “бид нар ирчихлээ” гэсэн чинь нөгөө эмэгтэй хүн нь “одоо наана чинь хүн очноо бичиг баримт, мөнгөө өгөөд явуулчих манай итгэлтэй хүн байгаа” гэсэн. Тэгээд Ганхөлөг гэх залуу ирээд өөрийнхөө ажлын талаар хэлээгүй намайг явуулсан компаний баримт, барьцааны 30 сая төгрөг аваад ир гэсэн гэж хэлэхээр нь би нягтлан хүүхнээс “би одоо энэ танихгүй хүнд зүгээр бэлэн мөнгө өгөөд явуулчих юмуу” гэсэн чинь Ганхөлөг хажуугаас тэгвэл ойролцоо нотариатын газар ороод гэрээ хийгээд баталгаажуулчих гэсэн. Ингээд би Ганхөлөгтэй хамт яваад хажуугийн нотариат ороод зээлийн гэрээ байгуулаад 30 сая төгрөгөө бэлнээр, баримтын хамт өгсөн. Ингээд тэр оройдоо эргээд тендер юу болсон бэ гээд нягтлан хүүхнээс асуухад “хойшлогдсон гэнээ” гэж хэлээд 7 хоног болоод сүүлдээ хойшилсон гээд наадам өнгөрсөн. Сүүлдээ би өөрөө хөдөө гадаа ажиллаад байсан болохоор Мөнх-Очироор асуулгаад хүлээгээд байсан. Ганхөлөг рүү нь ярих гэсэн утас нь холбогдохгүй байсан. Найз Мөнх-Очирын байрыг барьцаалаад 30 сая төгрөг олоод тэр мөнгийг нь би зээлж аваад барилга нураалтын ажил авна гээд өгсөн. Мөнх-Очир өөрөө 30 сая төгрөгийг олж өгсөн болохоор итгэсэн, ажлын хувьд би хийгээд ашгаа хуваая гэсэн тооцоотой байсан. Ингээд Мөнх-Очироос зээлсэн 30 сая төгрөгөө би төлөөд дууссан байгаа. Хаан тэс компанид энэ мөнгө ямар ч хамаа байхгүй.  Хохирлоо л барагдуулаад авмаар байна. 30 сая төгрөгөө нэхэмжилж байна гэжээ. (хэргийн 8 дугаар хавтас, 74 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-П.Дэлгэрсайхан мэдүүлэхдээ:

 “Би “Хаан тэс” компанийг 2012 онд барилга угсралтын чиглэлээр анх байгуулаад ажиллаж байна. Манай компани барилга барих тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Б.Хүрэлбаатарыг манай компанид 2013 оны үед барилгын инженерээр ажилд ороод ажиллаж байсан.., 2015 оны 02 сарын үед Хүрэлбаатар хувиараа миний компаний нэрээр барилга нураалтын ажил авах гэж байгаа талаар ярьсан. Миний хувьд Б.Хүрэлбаатарт барилга нураалтын ажил авахад нь мөнгө төгрөг огт өгөөгүй. Б.Хүрэлбаатар өөрөө хувиасаа мөнгөө гаргаж тэр барилга нураалтын ажлаа авах гэж хүнд мөнгөө өгөөд залилуулсан гэдгийг мэдээд “чи яах гэж дэмий найдваргүй хүнд мөнгөө өгдөг юм бэ” гэж хэлж байсан гэжээ. (хэргийн 8 дугаар хавтас, 79 дүгээр хуудас)

 

47. О, Ур нар бүлэглэн 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Д.Долгор, Ж.Ганбат нараар зуучлуулж, хохирогч Д.Баярсайханаас 20 000 000 төгрөг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Д.Баярсайхан мэдүүлэхдээ:

 “..Занданбат гэдэг манай хамаатны залуу манай төрсөн дүү Цэцэгбадамд манай ангийн Ганбат гэдэг залуу барилгын ажлын тендер авч өгдөг болчихжээ, худаг бариулах, барилга нураах гэсэн тендерийн ажлууд байгаа гэнэ гэж ярьсан байсныг манай дүү надад хэлж би энэ ажлыг хийх санаатай Ганбаттай танилцсан. Тэгээд Ганбаттай уулзахад худгийн ажил дэмий байх барилга нураалтын ажил урьдчилгаа 20 000 000 төгрөг өгнө, цаана нь авч өгдөг хүн байгаа, тэрэнд бол ямар ч асуудал байхгүй, гадуур байдаг хүмүүс шиг хулхидах тийм асуудал байхгүй гэж хэлэхээр нь би итгээд барилга нураалтын ажлыг нь хийхээр болсон. Тэгээд материал бүрдүүлээд гэрээ хийхээр болоход 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Ганбат ажил бэлэн болчихлоо, урьдчилгаа мөнгөө аваад ир гэхээр нь би мөнгөө аваад Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороололд хоолны газрын үүдэнд машин дотор уулзахад Ганбат 40 гаруй насны 2 эмэгтэйг дагуулж ирсэн ба түүний нэг эмэгтэй Долгор гэдэг хүнийг танилцуулсан. Энэ хүнтэй гэрээ хийгээд мөнгөө өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь хажуу талын нотариат руу ороод би тэр эмэгтэйтэй нь гэрээ байгуулаад мөнгийг өгсөн. Өнөө маргаашгүй ажлын чинь урилга бүтэж байна гэж аргацаасаар байсан. Би Ганбатад хүнээс мөнгө зээлээд өгсөн байсан учир Ганбатаас мөнгөө нэхэхэд надад 10 000 000 төгрөгийг минь буцааж өгсөн. Сүүлдээ миний мөнгийг Урансайхан гэдэг хүнд өгсөн болоод л яваад байсан гэжээ. (хэргийн 8 дугаар хавтас, 122 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч-Ж.Ганбат мэдүүлэхдээ:

 “...Долгор гээд манай бэр эгчийн дүү байгаа юм. Цагаан сараар золголтоор явахад барилга нураалтын ажил байгаа гэж ярьж байсан. Түүний дагуу Долгор эгчээр дамжуулан манай ах дүү нар нийлж байгаад Урд 23 сая төгрөгийн барилга нураалтын ажил авах гээд өгсөн. Энэ тухай би найз Занданбатад хэлж ярьж байсан, түүний дагуу Баярсайхан гэдэг Занданбатын ах нь над дээр ирж уулзсан ба дахиад ийм ажил байна уу гэж асуусан. Тэгээд би ийм барилга нураалтын ажил дахиад Долгороос асуусан. Тэгтэл Долгор Баянзүрх дүүрэгт барилга нураалтын урьдчилгаа 20 сая төгрөг өгөөд авах ажил байна гэсэн. Түүнийх нь дагуу Баярсайханд энэ талаар хэлсэн ба Баярсайхан өөрөө энэ ажлыг авахаар болж 2015 оны 5 дугаар сарын 01-ний дотор Долгор эгч Оюунчимэг гэдэг хүнтэй хамт нөгөө ажил авах хүнээ мөнгөтэйгээ хүрээд ир гээд хэл гэсэн. Тэгээд би Баярсайханыг дуудаж Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр 11-р хороололд бид хэд уулзаад нотариатаар орж Долгор эгч Баярсайхантай гэрээ байгуулан мөнгийг нь авсан. Тэгээд тэр хоёр яваад өгсөн. Энэ ажлыг 1 сарын дотор авч өгнө бүр болчихсон шууд авч өгнө гэж Долгор, Оюунчимэг хоёр ярьж байсан. Тэгсэн чинь 1 сар нь өнгөрөөд би тэр хоёроос ажил яасан бэ гэж асууж эхлэхэд Ур гэдэг хүнд мөнгийг чинь өгсөн гээд гар утсыг өгөөд энэ хүнээс асуу гэсэн. Тэгээд би Уртай ярихад захирамж нь гарчихсан ерөнхийдөө гэрээ хийхэд бэлэн болчихсон, дуудахад бэлэн байгаарай гэсээр байгаад одоог хүрсэн. Одоо болтол мөнгийг нь буцааж өгөөгүй, ажлыг нь бүтээгээгүй, мөнгийг нь өгөхгүй ажил чинь удахгүй гарлаа л гээд байсан. Тэгэхээр нь би өөрөөсөө 10 сая төгрөгийг Баярсайханд шилжүүлээд ажлаа гарвал ажлаа хийж ашгаа хувааж хамтран ажиллахаар тохиролцсон гэжээ. (хэргийн 8 дугаар хавтас, 127-128 дугаар хуудас)

 

48. О, Ур нар бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажлыг авна” гэж хуурч, Ч.Амартүвшингээр зуучлуулж, хохирогч Д.Оргилбаяраас 30 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Д.Оргилбаяр мэдүүлэхдээ:

 “...Би 2014 оны 8 сарын үед танил Оюунцэцэг гэх эгч надтай уулзаад “барилга нураалтын тендерийн ажил авч өгнө” гэж хүн ярьж байна гэхээр нь би “хаана, ямар хүн байна уулзья” гэсэн чинь утасны дугаар хаягийг нь зааж өгөөд очоод уулзахад Бөмбөгөрийн урд талын байранд Ворлд гээд сүлжээний компаний захирал гэсэн хаягтай өрөөнд Ч.Амартүвшин гэж хүн байсан. Тэгээд уулзахад өөрийгөө барилга ажил авах хүмүүсийг аваад “нийслэлийн засаг дарга, яаманд ажилладаг хүмүүс нь манай ах дүү нар байдаг тэгээд би энэ ажлыг гаргаж байгаа” гэж хэлээд гүйцэтгэлийн баталгаа 30 сая төгрөг байршуулах чадвартай, тоног төхөөрөмжтэй тусгай зөвшөөрөлтэй тийм компани байвал 14 хоногийн дотор ажлаа хийгээд мөнгөө авах боломж байна гэсэн. Тэгээд би 30 сая төгрөгийг өөртөө байсан мөнгөн дээрээ өөр хүмүүсээс мөнгө зээлж босгоод 2014 оны 9 дүгээр сарын 01-нд Амартүвшингийн ажил дээр манай найз С.Бүрэнгэрэлийн компани “Хаш контакт” нэртэй компаний материалыг хамт аваачиж өгөөд гараар өгсөн авсан бичиг хийлгэж авсан. Тэгээд 14 хоногийн хугацаа өнгөрөөд Амартүвшингөөс асуухаар ажил гарах болоогүй байна, манай ажил гаргадаг яаманд ажилладаг эгчтэй очоод уулзчих гээд утасны дугаарыг нь өгөхөөр нь би утсаар яриад 11-р хорооллын Цоглог дэлгүүрийн гадаа зогсоол дээр Оюунчимэг гэх авгайтай уулзахад өөрийгөө “яаманд ажиллаж байгаад гарсан, миний захиалсан ажил юу болж байгаа бэ” гэхэд нийслэлээс ийм ажлууд багцалж гаргасан гээд жагсаалт үзүүлээд 2-3 компанитай нийлж багц болгож гаргаж байгаа, хамт орох компанийг чинь хүлээж байна гэсэн. Тэр үедээ “Хашконтакт” компаний материал ирсэн гэж байсан. Тэгээд ажил бүтэхээ байгаад мөнгөө нэхээд эхлэх үед Оюунчимэг Амартүвшингээс мөнгө аваад цаашаа хүмүүст өгсөн гэдэг. Тэр хүмүүсээс мөнгөө авахаар өгнө гэж хэлдэг. Одоо 30 сая төгрөгөө нэхэмжилж байна, гомдолтой байна гэжээ. (хэргийн 31 дүгээр хавтас, 164-165 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ч.Амартүвшин мэдүүлэхдээ:

“...Оргилбаяр өөрийгөө барилгын компанитай, надад барилгын нураалтын ажил авах боломжтой гэж хэлэхээр нь би Мөнхтөрд барилгын ажил олж өгөх Оюундалай гэх хүүхэнтэй уулзсан байсан. Тэгээд Оюундалайгийн ярьсан зүйлийг Оргилбаярт хэлсэн чинь нэг ажил авъя урьдчилгаа 30 сая төгрөг өгье гэсэн. Тэгэхээр нь би Оюундалай руу залгаад нэг хүн ажил авахаар боллоо гэхэд Оюундалай цаад эгчээсээ асууя гээд ажил гарна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Оюундалайд эгчтэй чинь хамт уулзая гээд 2015 оны 9 сарын 02-ны өдөр Оргилбаярыг дагуулаад нотариат дээр Оюундалай Оюунчимэг хоёртой уулзаад нэг байшин нураах ажлыг 30 сая төгрөгөөр авахаар болоод зээлийн гэрээг би өөрийнхөө нэр дээр хийгээд 30 сая төгрөгөө, компанийн материалтай хамт Оюундалай, Оюунчимэг нарт өгөхдөө би Оюунчимэгт 30 сая төгрөгний зээлийн гэрээ хийгээд өгсөн. Тэгсэн чинь Оюунчимэг “энэ ажил гараад ирэхээр Оюундалай та хоёрт 3 сая төгрөг өгнө” гэж хэлсэн. Тэгээд Оргилбаярын 30 сая төгрөгнөөс би ямар ч зуучиллын хөлс аваагүй гэжээ. (хэргийн 17 дугаар хавтас, 244 дүгээр хуудас)

 

49. Яллагдагч Б 2015 оны 11 дугаар сарын 13-ны өдөр иргэн О.Янжинлхамаас 2 сарын хугацаатай, 2 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр хуурч, 40 000 000 төгрөгийг Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкнаас дансаар шилжүүлүүлэн авч залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-О.Янжинлхам мэдүүлэхдээ:

 “...Манай хамаатны ахын найз Батболд гэх залууг 2014 оны үед танидаг болсон бөгөөд 2014 оны 11 сарын үед манай ах над руу утсаар яриад “манай найз Батболдын найз нь мөнгө зээлэх хүн хайж байна, зээлсэн мөнгөндөө барилгын ажлын тендер гаргаж өгч болно, эсвэл зээлсэн мөнгөө хүүтэй эргүүлж авч болох юм байна, чи сонирхох уу” гэхээр нь би “зээлсэн мөнгөө хүүтэй нь авч байвал болж байна” гэсэн. Тэгээд би уулзъя гээд Соёлын төв өргөөний нотариат дээр ирэхэд Батболд Баянбилэг гэх хүнийг дагуулж ирээд тэгээд би ахын найз Батболдод итгээд Баянбилэгийг ямар ажил хийдэг болон бусад зүйлийг нь огт асуугаагүй. Ингээд 2014 оны 11 сарын 13-ны өдөр 40 сая төгрөгийг зээлийн гэрээ хийгээд Баянбилэгт 2 сарын хугацаатай, 2 хувийн хүүтэй өгөхөөр тохироод гэрээндээ Батболдыг давхар гарын үсэг зуруулсан. Ингээд тэр өдрөө Баянбилэгийн Төрийн банкин дахь 102400304792 гэсэн дансанд 40 сая төгрөгийг шилжүүлсэн. Баянбилэг надаас зээлсэн мөнгөөрөө юу хийх талаар яриагүй би ч асуугаагүй, надад хэлэхдээ зээлсэн мөнгө найдвартай, айлтгүй, хүүтэй чинь сарын дотор багтаагаад өгчих нь гэж хэлсэн. Тэгээд 2 сар болоод Баянбилэг олдохоо байгаад алга болоод Батболд нь ч хайгаад олохгүй байсан. Батболд, Баянбилэг хоёр хоорондоо ямар холбоотой байсныг мэдэхгүй байсан. Тэгээд би Баянбилэгийг олж байгаад цагдаад өргөдөл гаргая гээд өнөөдрийг хүрсэн. Тэгээд 2016 онд зурагтаар Баянбилэг гэх хүн намын дарга, мөнгө залилаад хоригдож байгаа гэж мэдээлсэн учраас хаана шалгагдаж байгааг мэдсэн. Тэгээд би хайж байгаад Баянбилэгтэй утсаар яриад мөнгөө нэхэхэд “шүүх цагдаад битгий өгөөрэй, чамайг цагдаад өгөөгүй болохоор чинь баярлаж байна, намын шугамаар том мөнгө босгож байгаа эхний ээлжинд чиний бүх мөнгийг өгнө, чамтай сайхан уулзана, мөнгө бол заавал бүтнэ, найдвартай” гэж хэлээд намайг хуураад, итгүүлээд байлгаад байсан. Ингээд надаас авсан мөнгөнөөсөө нэг ч төгрөг өгөөгүй. Баянбилэгийн талаар өөр мэдэх зүйл байхгүй. Батболд болохоор наад Баянбилэг чинь хүний нүүр харахааргүй болгоод хаячихлаа, ийм зүйл болно гэж бодоогүй гэж хэлдэг. Би Батболдын найз гэдгээр нь Баянбилэгт итгээд мөнгөө өгсөн. Миний зээлсэн мөнгөний оронд Баянбилэг “барилгын аятайхан ажил олоод өгч болно шүү, тийм ажил авахаар бол хэлээрэй” гэж хэлж байсан, миний зүгээс ажил авах санал тавьж байгаагүй. Баянбилэг өөрөө ярихдаа улсын чанартай ямар ч ажил гаргаж болно шүү гээд том том юм яриад байсан. Одоо 40 сая төгрөгөө нэхэмжилж байна, Бт залилуулсандаа гомдолтой байна гэжээ. (хэргийн 15 дугаар хавтас, 170-171 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч- М.Батболд мэдүүлэхдээ:

 “...Баянбилэг гэх залуутай бол оюутан цагийн танилын холбоотой байсан. Тэгээд 2014 оны 11 сарын үед Баянбилэгтэй Монголын оюутны холбооны үүдэнд тааралдсан чинь “улсын худалдан авах ажиллагааны газарт танидаг хүн байна, ямар ч асуудал байхгүй, ажил хайж байна уу, урьдчилгаа мөнгө өгөөд ажил авч болно шүү, найдвартай” гээд надад түрээсэлж байгаа оффисынхоо өрөөний компьютер дээр баахан барилга, автозамын ажлуудыг тендерээр зарлах гэж байгаа гээд харуулаад байсан. Тэр үедээ Баянбилэг “надад худалдан авах ажиллагааны газар найдвартай хүмүүс байна” гэхээр нь би уулзъя гэсэн чинь уулзах шаардлага байхгүй, миний хөгшин надад итгэ гээд байсан. Тэгээд би Өсөхбаярыг ажил асуугаад байдаг болохоор энэ талаар хэлээд хамт ирээд Баянбилэгт байгаа ажлын жагсаалтыг үзээд, мөн цаад хүмүүстэй нь уулзах гэж оролдоод чадаагүй. Тэр үед би Баянбилэгт “Өсөхөө бид хоёр бол найзууд, гоомой юм хийж хүн баллав” гэж хэлэхэд асуудалгүй гээд байсан. Ингээд Баянбилэг урьдчилгаа 40 сая төгрөг өгөөд ажил ав гэж байсан. 2014 оны 11 сарын үед Өсөхөө утсаар яриад Баянбилэгийн ажлын ойролцоо нотариат дээр хүрээд ирээ манай дүү Янжинлхам 40 сая төгрөгний урьдчилгааг Баянбилэгт зээлийн гэрээ хийж өгөх гэж байна, харин би ажлыг нь авах сонирхолтой байна, чи ирээд зээлийн гэрээн дээр давхар баталгаа болоод гарын үсэг зурчих гэсэн. Би энэ Янжинлхамыг танилцуулсан, үүнийхээ хариуд ямар нэгэн шан харамж огт авч байгаагүй гэжээ.  (хэргийн 15 дугаар хавтас, 172 дугаар хуудас)

 

 О.Янжинлхамаас Бт 40 сая төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зээлдүүлсэн зээлийн гэрээ, Төрийн банкны орлогын мэдүүлэг. (хэргийн 15 дугаар хавтас, 167-169 дүгээр хуудас)

 

50. Б 2015 оны 3 дугаар сарын 21-ний өдөр “Баянгол дүүргийн 6 дугаар эмнэлгийн барилгын төвийн барилга нураалтын ажлыг авч өгнө” гэж хуурч, иргэн Ү.Цэлмэгтэнгэрээс 30 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Ү.Цэлмэгтэнгэр мэдүүлэхдээ:

 “..Би өөртөө хувийн барилгын тусгай зөвшөөрөлтэй компанитай, тэгээд ажил олоод хийгээд явдаг. Ингээд ажил хайж байгаад 2015 оны 3 сарын 15-ны үеэр Баянбилэг “Баянгол дүүргийн 6-р эмнэлгийн барилгын төвийн барилга нураалтын ажил байна, 600 сая төгрөгний төсөвтэй, энэ ажлыг аваад өгье урьдчилгаа мөнгө 30 сая төгрөг өгчих” гэж хэлэхээр нь би судласан чинь тэр эмнэлгийн барилгын нураалтын ажил гарчихсан гадуур хүмүүс яриад байсан. Тэгэхээр нь би итгээд хүмүүсээс түрүүлж авахын тулд 2015 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 30 сая төгрөгийг Баянбилэгт бэлнээр өгсөн. Ингээд 14 хоногийн дотор уг ажил гарна гэсэн боловч хугацаа сунгагдаад хэтрээд байсан. Тэгээд Баянбилэгээс ажлаа асуугаад сүүлдээ мөнгөө авье гэсэн чинь утсаа авахаа байгаад уулзахаа байгаад зугтаагаад эхлэсэн. Тэгээд сүүлдээ Баянбилэг цагдаад шалгагдаад эрэн сурвалжлагдаж байгааг мэдээд, хайж эхлэсэн. Ингээд Баянбилэг цагдаад баригдаад хоригдоод гарч ирэх үед нь өөртэй нь уулзаад мөнгөө нэхэхэд удахгүй өгчих өргөдлөө битгий өгөөч гэж гуйгаад өнөөдрийг хүрсэн. Одоо энэ хүн бол миний мөнгийг өгөх нь худлаа болж, өчнөөн удаа хуурагдаж залилуулсандаа харамсаж байна. Анх Баянбилэг өөрийгөө надтай танилцах үедээ “өмгөөлөгч хийдэг, миний ажил төрлийн холбоотой эрх мэдэлтэй хүмүүс байгаа, тэр хүмүүс надад найдвартай гаргаж өгнө” гэж хэлж байсан. Тэр эрх бүхий хүмүүсийнхээ талаар хэлэхгүй байсан, би ч уулзаагүй, нэр усыг нь мэдэхгүй байна. Сүүлд нь тийм эрх бүхий хүмүүс байсан эсэх нь тодорхойгүй болсон. Би эхлээд Х.Ганбаатар гэх хүнтэй танилцаад энэ хүн цаашаагаа Баянбилэг гэх хүнээр барилга нураалтын ажил авч өгнө гээд тэгээд л би Х.Ганбаатар гэх хүнд 30 сая төгрөгөө өгөхдөө өөртөө баримт болгож 30 сая төгрөгний зээлийн гэрээ хийж авсан. Харин Х.Ганбаатар өөрөө цаашаагаа Бт миний мөнгийг дамжуулж өгөхдөө 33.500.000 төгрөгөөр зээлийн гэрээ хийсэн байсан. 30 сая төгрөгөө нэхэмжилж байна, Баянбилэгт залилуулсандаа гомдолтой байна гэжээ. (хэргийн 15 дугаар хавтас, 183-184 дүгээр хуудас)

  

Ү.Цэлмэгтэнгэрээс Х.Ганбаатарт 30 сая төгрөгийг 2015 оны 3 дугаар сарын 21-ний өдөр зээлдүүлсэн зээлийн гэрээ. (хэргийн 15 дугаар хавтас, 182 дугаар хуудас)

Х.Ганбаатараас Бт 2015 оны 3 дугаар сарын 21-нээс 2015 оны 7 дугаар сарын 01-нийг хүртэл хугацаанд 33 500 000 төгрөгийг зээлдүүлсэн 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээ. (хэргийн 15 дугаар хавтас, 181 дүгээр хуудас)

 

51. Ур, О нар бүлэглэн 2014 оны 8 сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, хохирогч Т.Биндэръяагаас 16 000 000 төгрөг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Т.Биндэръяа мэдүүлэхдээ:

 “...Манай арван жилийн ангийн найз Загдбазар гэх залуу байдаг, одоо Швед улсад эхнэр хүүхдийн хамт 14 жил гаран ажиллаж амьдарч байгаа, Түүний ээж Оюунчимэг гэх авгай байдаг энэ хүнийг 1995 оноос хойш мэддэг. Ингээд манай ангийн найз Загдбазарын ээж Оюунчимэгтэй 2015 оны 5 сард тааралдахад “эгч нь одоо ажилгүй байгаа, тэтгэвэртээ гарсан, манай шавь нар нийслэлийн худалдан авах ажиллагааны газар ажиллаж байгаа барилгын тендерийн ажил авахаар бол хэлээрэй, асуудалгүй ажил гаргаж өгнө” гэж ярьсан. Би 2008 онд “Төгс хээ” нэртэй барилгын компани байгуулаад засал чимэглэлийн ажил хийгээд явж байгаад 2014 онд барилга угсралтын тусгай зөвшөөрөл худалдаж авсан байсан. Ингээд багын найзын ээж тохитой томоотой хүн болохоор ярьсан зүйлд нь итгээд барилгын ажил хийдэг учраас ажил авъя гэж бодоод эргээд утсаар Оюунчимэгтэй холбогдоод би ганцаараа Оюунчимэгтэй уулзсан. Тэгээд сургуулийн барих тендерийн ажил авахаар болоод намайг урьдчилгаа 16 000 000 төгрөг өгчих би гаргаад өгнө гэхээр нь би 16 сая төгрөгөө өгөөд зээлийн гэрээ хийж авсан. Тэгээд 1 сарын дараа гэхэд ажлаа авчих нь гэж хэлээд хугацаа болоод асуусан чинь Оюунчимэг “ажил хойшлогдсон өөр зарлагдах гэж байгаа барилга нураалтын ажил авах уу” гэх зэргээр олон шалтгаан хэлж байсан. Ингээд Оюунчимэг эгчийн амыг сонссоор байгаад өнөөдрийг хүрсэн. Оюунчимэг анх өөрөө л ажил олж өгнө, шавь нартайгаа уулзана гэсэн тэр шавь гэх хүмүүстэй нь огт уулзаагүй, надад нэрийг нь ч хэлж байгаагүй, Оюунчимэг өөрөө ярихдаа хэлж болохгүй гээд байдаг байсан. Одоо бодоход надад Оюунчимэг эгч худлаа ярьж хугацаа аваад намайг залилаад миний мөнгийг хэрэглээд өнөөдрийг хүрсэн байна. Миний багын найзын ээж болохоор хэлсэн ярьсан зүйлд нь итгээд мөнгөө өгсөн. Одоо үлдэгдэл 16 500 000 төгрөгөө нэхэмжилж байна, От залилуулсандаа гомдолтой байна гэжээ. (хэргийн 17 дугаар хавтас, 243 дугаар хуудас)

 

 Т.Биндэръяагаас От 2014 оны 8 сарын 21-ний өдөр 16 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, хүүгүй зээлсэн зээлийн гэрээ. (хэргийн 17 дугаар хавтас, 245 дугаар хуудас)

 

52. Ч.Амартүвшин, О нар бүлэглэн 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “хүүхдийн төрсний гэрчилгээнд эцгийнх нь нэрийг оруулж гаргаж өгнө” гэж хуурч, иргэн М.Байгалмаагаас 10 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-М.Байгалмаа мэдүүлэхдээ:

 “...Ичинхорлоо хүүгээ төрүүлээд Төрболд гэдэг нэр өгөөд тухайн үедээ Монгол улсад байсан учраас Ичинхорлоогийн Төрболд гэсэн овог нэртэй гэрчилгээг авсан байсан. Тэгээд 2014 онд Ичинхорлоогийн хүүгийн эцгийн бие муудаад Ичинхорлоо хүүгийн хамт бүтэн жил Хятад улсад амьдарч байхдаа хүүгийнхээ овгийг хятад эцгээр овоглох хэрэгтэй байна, учир нь өв залгамжлал авах юм байна гэж яриад л хүүгийнхээ Монгол гэрчилгээн дээр хятад эцгийнх нь нэрийг оруулаад ахиад гэрчилгээ авмаар байна гээд л 30 сая төгрөгийг дүү Хонгорзул нь компаниасаа гаргаж өгсөн. Ичинхорлоо одоо ч гэсэн Хятад улсад ажиллаж амьдардаг, нөхрийг нь Жин Гуан гэдэг байсан. Жин Гуан нь 2014 оны 9 сард өвчний улмаас Хятад улсад нас барсан гэсэн. Ингээд би Хонгорзулаас авсан 30 сая төгрөгөө Амартүвшинд өгөөд надад 2014 оны 10 сарын үед байхаа яг монгол хүүхдийн төрсний гэрчилгээ шиг хүрэн улаан өнгөтэй, дотор талд нь Жин Гуаны Төрболд гээд бичмэлээр хар балаар бичсэн байсан, Ичинхорлоогийн нэр ч гэсэн бичигдсэн байсан. Тэр гэрчилгээ нь хувийн дугаартай байсан одоо дугаарыг нь санахгүй байна. Ингээд тухайн төрсний гэрчилгээ улсын бүртгэлд ороогүй байсан учраас Амартүвшинд “чи энийгээ албан ёсны болгож өгөө, улсын бүртгэлд байхгүй байна” гэсэн чинь Амартүвшин “өө наадахыг чинь одоохон асуугаадахъя, цахим санд оруулж байгаа гэсэн” гэж хэлэхээр нь би энэ гэрчилгээгээ янзалж өг гэж хэлээд Амартүвшинд буцаагаад өгсөн. Дахиж би Амартүвшингээс төрсний гэрчилгээ аваагүй. Одоо тэр надад өгөөд эргүүлж авсан төрсний гэрчилгээ хаана байгааг мэдэхгүй байна. Би эхлээд Ч.Амартүвшинд ганцаараа байхад нь өгсөн. Тэгээд сүүлдээ би мөнгөө Амартүвшингээс нэхээд эхлэх үед Ч.Амартүвшин мөнгөө О гэх хүнд өгсөн гээд утасны дугаарыг өгөхөөр би утасны дугаараар нь тэр Оюунчимэг гэх хүнтэй нь яриад 30 сая төгрөгөө нэхэхээр би Амартүвшингээс 4 сая төгрөг авсан гээд байдаг. Энэ Оюунчимэг гэх хүнтэй биечилж уулзаж мөнгөө нэхэж байгаагүй, уулзъя гэхээр маргааш нөгөөдөр гээд худлаа яриад сүүлдээ утсаа авахаа байгаад зугтаагаад байдаг. Одоо О, Ч.Амартүвшин нар миний утасны дугаарыг авдаггүй. Ч.Амартүвшин, О нарт залилуулсандаа гомдолтой. Би 30 сая төгрөгөө нэхэмжилж байна.

“...Төрболдын төрсний гэрчилгээний овгийг солиулах талаар Ичинхорлоогийн дүү Хонгорзул надад хэлсэн. Би Амартүвшин гэх хүнд 30 000 000 төгрөг, Төрболдын төрсний гэрчилгээний хуулбар, цээж зурагны хамт өгсөн. Би Ичинхорлоо гэх хүнтэй уулзаж Төрболдын төрсний гэрчилгээг авсан, ярьсан асуудал байхгүй. М.Ичинхорлоо нь энэ үед БНХАУ-д байсан юм. Би Ичинхорлоо гэх хүнээс мөнгө төгрөг авсан асуудал байхгүй.., энэ гэрчилгээ чинь хуурамч байна гээд Амартүвшинд буцаагаад өгсөн.., Амтартүвшинд 30 000 000 төгрөг өгөхдөө ямар нэг баримт үйлдээгүй байсан болохоор 10 000 000 төгрөг аваад, 20 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн асуудлаа хуулийн байгууллагаар шалгуулахгүй, гомдол санал гэх зүйл байхгүй болсон гэж бичсэн. Би өөрийн буруутай үйл ажиллагаанаас болж ямар нэг баримтгүй мөнгө төгрөг бусдад өгсөн болохоор энэ асуудлаа орхиж шалгуулахгүй гэсэн юм. Миний зүгээс одоо ямар нэг гомдол санал, дахин нэхэмжлэл гаргах асуудал байхгүй болно гэжээ. (хэргийн 10 дугаар хавтас, 215 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ц.Хонгорзул мэдүүлэхдээ:

 “...Миний төрсөн эгч Ичинхорлоо нь Хятад улсын иргэнтэй гэр бүл бөгөөд албан ёсоор гэрлэлтийн баталгаа байхгүй, дундаасаа 9 настай хүүтэй юм. Одоо Хятад улсад амьдарч байгаа. Манай эгчийн хүүхдэд 2014 оны 9 дүгээр сар төрсний гэрчилгээ гаргуулж, эцгээр нь овоглуулах хэрэгтэй байна гэж Байгальмаад хэлсэн чинь хүнээс асууж өгье гэж хэлсэн. Тэгээд 2014 оны 9 дүгээр сардаа хэд хоногийн дараа Байгалмаа залгаад болно гэнээ 30 сая төгрөг гэж байна гэсэн. Тэгэхээр нь би Ичинхорлоо эгч Монголд ирчихсэн байсан болохоор 30 сая төгрөг бэлнээр аваад Байгалмаад авч өгсөн. Тэгээд дараа нь удалгүй Байгалмаа бичиг баримт болчихсон, уулзъя гэсэн.., Тэгээд ТҮЦ машин дээрээс лавлагаа авах гэсэн чинь бүртгэлд байхгүй байна гээд байсан. Тэгээд би Байгалмаа руу залгаад энэ чинь хуурамч байна, мөнгөө авъя гэж хэлсэн. Тэгээд Байгалмаа цаад гаргуулсан хүн рүүгээ яриадахъя гэж хэлсэн. Тэгээд над руу эргэж залгаад нөгөө хүнтэйгээ ярьсан бүтэхгүй юм шиг байна гэхээр нь би мөнгөө авъя гэсэн чинь Байгалмаа надад мөнгийг чинь өгнө гээд 2-3 удаа хувааж байж 30 сая төгрөг миний Хаан банкны данс руу шилжүүлсэн гэжээ. (хэргийн 15 дугаар хавтас, 185-186 дугаар хуудас)

 

53.Ур, О нар бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Т.Нарантуяа, Б.Оюундалай нараар зуучлуулж, хохирогч Г.Жавхлан, Н.Оргил нараас 30 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Г.Жавхлан мэдүүлэхдээ:

 “...2017 оны 7 дугаар сарын 30-ны үед би найз Оргилтой хамт явж байхад өмнө нь хамт ажилладаг байсан Нарантуяа холбоо бариад “нураалт барилгын ажил байна сонирхох уу” гэж яриад бид нар 11-р хороололд нэг ресторанд уулзахаар болсон. Тэгээд уулзахдаа Нарантуяа, Оюундалай нартай уулзаад Оюундалайтай нь тухайн үед танилцсан. Тэр үед Оюундалай нь өөрийн найз Оюунчимэг гэх барилгын салбарт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан, барилгын ажил олж өгдөг хүн байдаг гэж яриад өнгөрсөн. Тэгээд 2014 оны 8 дугаар сарын 05-ны өдөр нөгөө ресторандаа Оюундалай, Оюунчимэг нартай дахиж уулзахад Оюунчимэг нь нураах барилгын жагсаалт болон үнэлгээг надад үзүүлээд “эдгээр ажлууд байна, энэ барилгуудаас сонгочих” гэхээр нь би Баянзүрх дүүрэгт байх 300.000.000 төгрөгний өртөгтэй сургууль, цэцэрлэгийн барилгын нураах ажлыг сонгоод тарсан. Тэгээд тэр оройноо Оюундалай нь над руу утсаар “нөгөө ажил чинь маргааш гэхэд гарахаар боллоо, бид нар ажил олж өгсний урьдчилгаа 10 хувийг өг” гэхээр маргааш нь Оюундалай, Оюунчимэг нартай Улсын бүртгэлийн хойд талын нотариатад би Оргилтой хамт очоод зээлийн гэрээ хийж бэлнээр 30 000 000 төгрөгийг өгсөн. Би ажил авахын тулд өөрөөсөө 10 сая төгрөг, манай найз Оргил 20 сая төгрөгийг тус тус гаргаж, нийт 30 сая төгрөг бүрдүүлэн бэлнээр өгсөн. Харин жил гарны дараа Урансайхан гэдэг хүнд Оюунчимэг, Оюундалай нар мөнгөө өгсөн гэдэг юм. Урансайхан гэх хүнтэй 2 удаа уулзсан, уулзахад мөнгийг би авсан, ойрын үед мөнгийг чинь гаргаж өгнө гэдэг. Ингэж хэлсээр 2 жил гаран болсон гэжээ. (хэргийн 11 дүгээр хавтас, 6-7 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Н.Оргил мэдүүлэхдээ:

 “...Оюундалай, Оюунчимэг нарт мөнгө өгөхдөө 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Гэрээ байгуулж байхдаа 2-оос 3 хоногийн дотор нэг ажил гарна, аль түрүүлж мөнгө өгсөн хүнд нь ажил гаргаж өгнө гэж байсан. Бид нар мөнгөө өгсөн боловч тэдгээр хүмүүсийн хэлсэн цаг хугацаанд ажил нь гараагүй. Ажил юу болж байгаа талаар нь асуухаар одоо гарна гээд 2 жил гаран болсон. Мөнгөө нэхэхээр Оюундалай, Оюунчимэг нар нь цаашаагаа Урансайхан гэдэг хүнд өгсөн гэдэг. Урансайхан нь газар өгье, дараа нь төмөр өгье гэж хэлж байсан боловч өгөөгүй байгаа гэжээ. (хэргийн 11 дүгээр хавтас, 13 дугаар хуудас)

 

54. Яллагдагч Б 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “Бүгд Найрамдах Солонгос улс руу зорчих боломжтой албаны ногоон паспорт гаргаж өгнө” гэж хуурч, иргэн Ү.Лайжхандаас 2 500 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Ү.Лайжханд мэдүүлэхдээ:

 “...2017 оны 9 дүгээр сард манай эхнэр Дашцэвэг нь Солонгос улс руу сурахаар явсан учир би эхнэрийнхээ араас очих санаатай виз хөөцөлдөж байсан юм. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр би өөрийн хуурай ах Пүрэвсүрэнгийн гэр буюу Дамбадаржаагийн тэнд очиж Пүрэвсүрэнтэй уулзаад байж байтал Пүрэвсүрэн ах надад хандаж нээрээ нэг хүн ажлын ногоон үнэмлэх гаргаж өгнө гэнэ, тэр үнэмлэхээ гаргуулаад авчихвал Солонгос улс руу явах виз амархан гарчихдаг гэнэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би бас явъя л даа та тэр хүн рүүгээ яриад үзээч гэж хэлээд Пүрэвсүрэн ахыг цаад хүнтэй яриулсан юм. Тэгээд цаад хүн нь болно 5 000 000 төгрөгөөр гаргаж өгнө, энэ мөнгөнийхөө талыг нь авч ирээд өгчих гэхээр нь би яг тэр өдрөө өөрийнхөө Хаан банкны 5561043483 дугаартай виза картыг Пүрэвсүрэн ахад өгөөд энэ картнаас 2 500 000 төгрөг аваад тэр хүндээ өгчих гэж хэлээд иргэний үнэмлэхнийхээ хуулбар, 2 хувь цээж зурагтай хамт өгөөд явуулсан юм. Тэгээд л хэд хоногийн дараа надад ажлын үнэмлэх гаргачихсан гээд Пүрэвсүрэн ах авч ирсэн ба дахиад хэд хоногийн дараа үндсэн паспорт нь гарна гэж хэлж байсан. Цаад хүн маань утсаа авахгүй алга болчихсон юм. Баянбилэг гээд 40-45 орчим насны залууг ярьж байсан, би өөрөө тэр хүнтэй бараг уулзаагүй. Пүрэвсүрэн ах л хөөцөлдөөд яваад байгаа юм гэжээ. (хэргийн 11 дүгээр хавтас, 59 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-М.Пүрэвсүрэн мэдүүлэхдээ:

“...Солонгос улсын виз мэдүүлэх гэж яваад 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр Бтэй таараад энэ талаараа ярьсан. Баянбилэг “та намын шугамаар ногоон паспорт гаргуулаад авах юм бол виз гээд байх шаардлага байхгүй” гэж хэлсэн. Найз Лайжхандад хэлээд гадаад паспорт, иргэний үнэмлэхийг хуулбарлан, картнаас нь 2 500 000 төгрөг аваад Баянбилэгт өгсөн. Баянбилэг Лайжханд бид хоёрыг намдаа элсүүлсэн, намд элсэх болсон нь паспорт гаргуулахад хэрэгтэй гэж байсан. Лайжханд 2 500 000 төгрөг дээрээ өргөдөл гаргаад эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн. Би Баянбилэгтэй Лайжхандыг 2 удаа уулзуулсан гэжээ. (хэргийн 11 дүгээр хавтас, 63-64 дүгээр хуудас)

 

55. Ур, Б нар бүлэглэн 2018 оны 02 дугаар сараас 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд “Бүгд Найрамдах Солонгос улс руу зорчих боломжтой албаны ногоон паспорт гаргаж өгнө” гэж хуурч, хохирогч Н.Жамбалаас 4 500 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Н.Жамбал мэдүүлэхдээ:

 “...Би 2018 оны 01 дүгээр сарын дундуур Солонгос Улс руу ажил хийхээр төлөвлөж, БНСУ-ын Элчин сайдын яаманд материалаа өгсөн боловч татгалзсан хариу ирсэн юм. Гэтэл 2018 оны 02 дугаар сарын дундуур хамаатны эгч болох Тунгалаг надад “Солонгос улс руу чөлөөтэй зорчдог ногоон паспорт гаргадаг хүн байна, чи ногоон паспорт гаргуулах уу” гэхээр Тунгалаг эгчид өөрийн данснаас 2 000 000 төгрөгийг авч бэлнээр нь өгсөн, манай эгч цааш нь тухайн хүнд бэлнээр өгсөн гэсэн. Тэгээд эхлээд чиний материалыг чинь бүрдүүлнэ дараа нь үлдсэн мөнгийг нь чи өөрөө холбогдож байгаад өгөөрэй гэж хэлсэн юм. Тэгээд 3 дугаар сарын 22-нд Хан-Уул дүүрэг, 120 мянгатын Хаан банкин дотор Урансайхан гэх хүнтэй анх удаа өөрөө биечлэн танилцан уулзсан. Надад өөрийгөө гадагшаа хүний виз гаргаж өгдөг гэж танилцуулсан. Би өөрийнхөө асуудлыг асуухад чиний материал энэ байна, намайг нарийн бичгийн даргаар томилсон тушаал, намайг гадаад албан томилолтоор явуулан ажиллахаар хуралдсан хурлын тогтоол, бага хурлын тогтоол, гадаад харилцааны яамны Консулын газарт дипломат албан паспорт гаргуулах хүсэлт зэргийг бүрдүүлсэн гэж үзүүлсэн. Тэгээд мөнгөө гүйцээгээд өгчих гэхээр нь би тэр өдөр уулзсан газрынхаа Хаан банкнаас 456096611 гэсэн Худалдаа хөгжлийн банкны данс руу өөрийн данснаас 1 250 000 төгрөг шилжүүлсэн. Энэ данс нь Баянбилэг гэдэг хүний данс байсан. Өмнө нь Урансайхан 99197287 гэсэн дугаараас надруу залгаж 1 000 000 төгрөгийг 3 дугаар сарын 15, дараа нь 3 дугаар сарын 20-ны өдөр 250 000 төгрөгийг өөр өөр хүний данс хэлээд авсан. Би Урансайхан, Баянбилэг нарт нийт 4 500 000 төгрөгийг бэлнээр болон дансаар өгсөн. Урансайхан надад Сүхээгийн Батхишиг гэдэг хүний 104900041942 дансны дугаарыг 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр өгсний дагуу 250 000 төгрөгийг би шилжүүлсэн.., паспорт гаргуулах мөнгөө хамаатны эгч Тунгалагаар дамжуулан өгөхдөө эхний ээлжинд 2 сая төгрөг бэлнээр өгч байсан. Урансайхан надад 1 500 000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн. Одоо үлдэгдэл 3 000 000 төгрөгийг нэхэмжилнэ гэжээ. (хэргийн 17 дугаар хавтас, 248-250 дугаар хуудас)

 

56. Б “намын шугамаар Солонгос улсад чөлөөтэй зорчих боломжтой албаны ногоон паспорт гаргаж өгнө” гэж хуурч, иргэн С.Лхамхүүгээс 2017 оны 8 дугаар сарын 28-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд дансаар 6 000 000 төгрөгийг,

 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр иргэн С.Эаас Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр бэлнээр 3 500 000 төгрөгийг Ц.Ариунтамир, Ц.Батсайхан нараар зуучлуулан авч, залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-С.Лхамхүү мэдүүлэхдээ:

 “...Солонгост нэг намын уулзалт болох гэж байгаа, түүнтэй холбоотойгоор найдвартай хүнээр дамжуулж. ногоон паспорт гаргуулж өгнө, цаад хүнтэй нь шууд харьцах боломжгүй учраас надаар дамжуулж харьцах юм гэж Батсайхан хэлэхээр нь би дүү Болдбаатар овогтой Энхбаярын хамт Солонгос явахын тулд ногоон паспорт гаргуулъя гээд эхний ээлжинд 2 хүний урьдчилгаа болох 4 сая төгрөгийг мобайлаас Батсайханы Хаан банкны данс руу шилжүүлсэн, мөнгө шилжүүлэхдээ эхний гэрээ байгуулсан нотариатын газарт дахин данс руу шилжүүлсэн. Түүнээс хойш ажлын газрын Энхбаатар ахад ногоон паспорт гаргадаг хүн байна гэж хэлээд Энхбаатар ахыг Батсайханд зуучилж өгөөд Энхбаатар ах Батсайхантай өөрөө харьцсан байсан. Явцын дунд үнэн худлаа болохыг нь мэдмээр байна, яагаад удаад байгаа юм бэ гэж Батсайханаас асуухад миний нэрийг намд гишүүнээр элсүүлсэн байгаа гээд Тусгаар тогтнолын намд гишүүн болсон тогтоолын хуулбар, намын нарийн бичгийн дарга гэсэн үнэмлэхний хуулбар зэргийг өгсөн. Тохирсон хугацаандаа нөгөө паспорт нь бүтэхгүй удаад байхаар нь Батсайханаар дамжуулж 2018 оны 02 сараас хойш Батсайхан болон Ариунтамир гэдэг залуугийн хамт цаад хүнтэй нь уулзъя гээд Баянбилэг гэгчийн хаягаар очсон боловч уулзаж чадаагүй. Намд гишүүнээр элсэх болон хандив мөнгөтэй холбоотой зохицуулалтыг би тодорхой мэдэхгүй, ямар ч гэсэн намд хамааралтай болж байж ногоон паспорт гаргуулж авах юм байна гэж ойлгосон. Мөн хүмүүсээс лавлахад Солонгост намын уулзалт болох гэж байгаа гэх сураг дуулсан болохоор хашаа байшингаа барьцаанд тавьж уг мөнгийг гаргаж өгсөн болно. Би дүүтэйгээ хамт ногоон паспорт гаргуулах зорилгоор өгсөн мөнгө боловч уг мөнгө миний мөнгө, энэ мөнгийг би өөрийнхөө нэр дээр зээлж авч байж Батсайханд өгсөн. Би мөнгөө 2 удаа цувуулж дансаар шилжүүлсэн. Батсайхан маргааш нь эхнэр Цэрэнлхамын данс руу 500 000 төгрөгөө шилжүүлсэн юм. Харин Ариунтамир нь 250 000 төгрөг шилжүүлсэн юм аа. Ингээд Батсайхан, Ариунтамир, Баянбилэг уван цувуулсаар эхнэр бид хоёрын данс руу 3 000 000 төгрөг шилжүүлсэн. Үлдсэн 4 000 000 төгрөгөө нэхэмжилж байна гэжээ.  (хэргийн 13 дугаар хавтас, 25-26 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ө.Цэрэнлхам мэдүүлэхдээ:

...нөхөр бид хоёр хоорондоо ярилцаад Батсайханд 2 хүний ногоон паспортны урьдчилгаа гэж 7 000 000 төгрөгийг 2 хувааж өгсөн юм гэжээ. (хэргийн 13 дугаар хавтас, 32 дугаар хуудас)

 

С.Лхамхүүгийн 5082043996 тоот данснаасаа Ц.Батсайханы 5926000616 тоот дансанд 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 4 000 000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 2 000 000 төгрөг тус тус шилжүүлсэн дансны хуулга. (хэргийн 13 дугаар хавтас, 73-74 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-С.Э мэдүүлэхдээ:

...С.Лхамхүү надад манай эгчийн найз Батсайхан ногоон паспорт гаргадаг яаралтай гаргана гэж байна гэж хэлсэн. Ингээд би С.Лхамхүүд найдвартай юм бол гаргуулъя гэж хэлсэн..., Батсайхан гэж эмэгтэй утсаар залгаад паспорт гаргуулна гэсэн Энхбаатар гэж хүн мөн үү гэсэн, би мөн гэхэд за паспорт гаргуулах хүн мөн бол урьдчилгаа 3 500 000 төгрөгөө яаралтай өг гэсэн. Би маргааш нь буюу 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Батсайхантай уулзаж ТБД Андуудын нотариатаар зээлийн гэрээ гэж хийгээд 3.5 сая төгрөгийг бэлнээр өгсөн гэжээ. (хэргийн 12 дугаар хавтас, 75-77 дугаар хуудас)

 

 Ц.Батсайханы С.Этай байгуулсан 3 500 000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 1 сарын хугацаатай хүүгүй зээлсэн зээлийн гэрээ. (хэргийн 12 дугаар хавтас, 97 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ц.Батсайхан мэдүүлэхдээ:

 “...2017 оны 9 дүгээр сарын эхээр Ариунтамир над руу утсаар залгаад ногоон паспорт гаргуулж авах хүн байна уу гэхээр нь би сонирхоод ямар учиртай яаж гардаг паспорт юм бэ гэж асуухад Ариунтамир намын шугамаар гаргах юм аа найдвартай гарна, 14 хоногоос нэг сарын хугацаанд гардаг юм гэсэн. Ногоон паспорт нь хоёр янз байдаг юм, энэ гаргаж өгөх паспорт нь энгийн ногоон паспорт 20 гаран оронд чөлөөтэй зорчдог. Би Солонгос улсад зорчиж болдог эсэхийг нь асуухад Солонгос улсад зорчиж болно гэсэн. Ингээд би сонирхож эхэлсэн. Тухайн үед манай дүү бас сонирхсон, мөн 2 найз маань сонирхсон. Инээд 4 хүний бичиг баримт бүрдүүлсэн. Нэг хүний 7 сая төгрөг гэж байсан. Эхний ээлжинд 50 хувийг нь урьдчилж авна гэж байсан. Ингээд эхлээд 4 сая төгрөгийг Ариунтамирын 5006295220 дансанд гэсэн Хаан банкны дансанд 9 500 000 төгрөг шилжүүлсэн байгаа. Гэхдээ энэ мөнгийг бөөнд нь хийгээгүй цувуулж хийсэн байгаа. Ингээд удалгүй Ариунтамир намын ажилтан болгосон хурлын тэмдэглэл зэрэг эд зүйл өгсөн, удахгүй паспорт нь гарна гэж хэлсэн..., 2018 оны 01 сараас эхэлж мөнгөө авий гэж хөөцөлдөөд одоо болтол авч чадахгүй байна гэжээ. (хэргийн 12 дугаар хавтас, 79-81 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Ц.Ариунтамир мэдүүлэхдээ:

 “...Миний бие 2005-2009 онд Их засаг их сургуульд суралцаж байх хугацаанд Цэцгээ овогтой Баянбилэг нь манай сургуулийн эрүүгийн тэнхимд багшаар ажиллаж байсан болохоор би түүнийг 2005 оноос эхэлж сайн танина. 2017 оны 8 сарын дундуур би Баянбилэг багштай утсаар холбогдоход Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын шугамаар албан паспорт гаргах боломж байгаа тухайгаа надад хэлсэн, түүнийг нь би танил Батсайхан эгчид хэлэхэд Батсайхан эгч албан паспорт гаргуулах 4 хүн байна, ямар хугацаанд ямар үнэтэй гаргах вэ гэж асуухаар нь би багшаас асуугаад улмаар 4 хүний албан паспорт гаргуулахад нийт 9.5 сая төгрөг болно гэж дамжуулж хэлсэн. Батсайхан эгчээс авсан 9.5 сая төгрөгийг Баянбилэг багшид бүгдийг өгсөн, би энэ мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй, харин зуучлуулсан хүмүүсээс 2 хүнд нийт 500 000 төгрөг өөрөөсөө төлж өгсөн гэжээ. (хэргийн 12 дугаар хавтас, 86-87 дугаар хуудас)

 

 Ц.Ариунтамирын 5006295220 тоот данснаас Бт 5622010563 тоот данс руу

2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 1 500 000 төгрөг,

2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 1 000 000 төгрөг,

2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 1 500 000 төгрөг,

 

5029145846 тоот данс руу 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 1 000 000 төгрөг,

2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 2 900 000 төгрөг, нийт 7 900 000 төгрөгийг тус тус “паспорт” гэсэн утгаар шилжүүлсэн дансны хуулга. (хэргийн 13 дугаар хавтас, 79 дүгээр хуудас)

 

57. Ур, О, Ө нар бүлэглэн 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, хохирогч Э.Хүчитбаатараас 33 000 000 төгрөгийг залилсан гэмт хэргийн талаар:

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Э.Хүчитбаатар мэдүүлэхдээ:

 “...2014 оны 7 дугаар сард Оюун-Эрдэнэ гэдэг хүүхэнтэй танилцахад барилгын ажил олж өгдөг таньдаг эгч байгаа гээд намайг хэд хоногийн дараа О гэх хүнтэй танилцуулсан. Отэй уулзсан чинь барилга нураалтын ажлууд байна, эндээс нэг ажил авч өгье гэж хэлсэн. Ингэж уулзаад салсны дараа, хэд хоногийн дараа О “хүнтэй ажил ярьсан, мөнгө төгрөг өгөх ёстой, чи 50-60 сая төгрөг өг” гэж хэлсэн. Тэгээд надад тендерийн ажлын жагсаалт үзүүлж байсан. Би өөрт байсан 28 сая төгрөгийг бэлнээр 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Отэй зээлийн гэрээ байгуулан өгсөн, дараа нь От 5 сая төгрөг бэлнээр өгсөн. От нийт 33 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Би мөнгө өгснөөс хойш хэд хоногийн дараа Отэй холбоо барьж барилга нураалтын ажил юу болж байгаа талаар асуухаар маргааш гарна, дараа 7 хоногт хариу нь гарна гэсээр байгаад 1 жил болсон. О надад барилга нураалтын ажил олж өгөөгүй, надаас авсан мөнгө төгрөгөө өгөөгүй. Оюунчимэгээс мөнгөө авъя гэхээр Урансайхан, Өлзийсайхан нарт өгсөн гэдэг. Өлзийсайхан чиний мөнгөнөөс би 5 сая төгрөг авсан, тэрэндээ газар өгье гээд Сонгинохайрхан дүүргийн нутаг Эмээлт гэх газарт 0.7 га газар өгсөн. Би газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Надад учирсан хохирлоос 5 сая төгрөг төлөгдөөд байна гэжээ. (хэргийн 13 дугаар хавтас, 151-152 дугаар хуудас)

 

1. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

О ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 8 дугаар хавтас, 224 дүгээр хуудас)

 

2. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Б ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 11 дүгээр хавтас, 245, 12 дугаар хавтаст хэргийн 231 дүгээр хуудас)

 

3. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

У 2012 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 141 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-д заасан гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн,

2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 279 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг 1 жил 6 сарын хугацаагаар ял хойшлуулсан гэжээ.  (хэргийн 7 дугаар хавтас, 163 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР: 

 

Нэг. Шүүгдэгч О удаа дараагийн үргэлжилсэн үйлдлээр

 

1. Ч.Амартүвшинтэй бүлэглэн 2014 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “хүүхдийн төрсний гэрчилгээнд эцгийнх нь нэрийг оруулж гаргаж өгнө” гэж хуурч, залилан авч, хохирогч М.Байгалмаад 10 000 000 төгрөгийн хохирол учруулсан нь:

хохирогч М.Байгалмаагийн “...Ичинхорлоо хүүгээ төрүүлээд Төрболд гэдэг нэр өгөөд тухайн үедээ Монгол улсад байсан учраас Ичинхорлоогийн Төрболд гэсэн овог нэртэй гэрчилгээг авсан байсан. Тэгээд 2014 онд Ичинхорлоогийн хүүгийн эцгийн бие муудаад Ичинхорлоо хүүгийн хамт бүтэн жил Хятад улсад амьдарч байхдаа хүүгийнхээ овгийг хятад эцгээр овоглох хэрэгтэй байна, учир нь өв залгамжлал авах юм байна гэж яриад хүүгийнхээ Монгол гэрчилгээн дээр хятад эцгийнх нь нэрийг оруулаад ахиад гэрчилгээ авмаар байна гээд 30 сая төгрөгийг дүү Хонгорзул нь компаниасаа гаргаж өгсөн. Хонгорзулаас авсан 30 сая төгрөгөө Амартүвшинд өгөөд, надад 2014 оны 10 сарын үед байхаа яг монгол хүүхдийн төрсний гэрчилгээ шиг хүрэн улаан өнгөтэй, дотор талд нь Жин Гуаны Төрболд гээд бичмэлээр хар балаар бичсэн байсан, Ичинхорлоогийн нэр ч гэсэн бичигдсэн байсан. Тэр гэрчилгээ нь хувийн дугаартай байсан одоо дугаарыг нь санахгүй байна. Ингээд тухайн төрсний гэрчилгээ улсын бүртгэлд ороогүй байсан учраас Амартүвшинд “чи энийгээ албан ёсны болгож өг, улсын бүртгэлд байхгүй байна” гэсэн чинь Амартүвшин “өө наадахыг чинь одоохон асуугаадахъя, цахим санд оруулж байгаа гэсэн” гэж хэлэхээр нь би энэ гэрчилгээгээ янзалж өг гэж хэлээд Амартүвшинд буцаагаад өгсөн. Би эхлээд Ч.Амартүвшинд ганцаараа байхад нь өгсөн. Тэгээд сүүлдээ би мөнгөө Амартүвшингээс нэхээд эхлэх үед Ч.Амартүвшин мөнгөө О гэх хүнд өгсөн гээд утасны дугаарыг өгөхөөр би утасны дугаараар нь тэр Оюунчимэг гэх хүнтэй нь яриад 30 сая төгрөгөө нэхэхээр би Амартүвшингээс 4 сая төгрөг авсан гээд байдаг,

 

2. Ур, Б нартай бүлэглэн 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилгын ажил авч өгнө” гэж хуурч, Л.Пагамаар зуучлуулж, хохирогч Д.Ган-Эрдэнээс 20 000 000 төгрөг залилсан нь:

хохирогч Д.Ган-Эрдэнийн ...2014 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Л.Пагма эгч над руу яриад барилга угсралтын ажил байна, гэрээ байгуулаад ажиллахад урьдчилгаа төлбөрт 10 сая төгрөг хэрэгтэй байна, чи хийх үү гэхээр нь сонирхъё, хоёулаа уулзъя гэж хэлээд 100 айлд байдаг нэг пабад уулзсан бөгөөд Пагма эгч Оюунаа гэх найзынхаа хамтаар байж байсан. Тэгээд би ямар ажил багаа юм гэхэд Л.Пагма эгч цэцэрлэгийн барилга угсралтын ажлууд байна, манай найз Оюунаа худалдан авах ажиллагааны газар ажилладаг гэж надад танилцуулж байсан. Би тэр гуравт 20 сая төгрөг өгсөн бөгөөд 10 саяыг Урансайхан эгч авсан. Пагма, Оюунаа нар мөн 10 сая төгрөг 1 сарын хугацаатай зээлж авлаа гээд хоёулаа гарын үсгээ зурж надад өгсөн,

 

3. Ур, Б нартай бүлэглэн 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Үндэсний төв номын сангийн барилгын ажил авч өгнө” гэж хуурч, Л.Пагамаар зуучлуулж, хохирогч С.Агаас 210 000 000 төгрөг залилсан нь:

хохирогч С.Агийн ...2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр би 120 сая төгрөг бэлнээр аваад Баянгол дүүргийн нутагт байрлах ТБД Андуудын замын хойд талд байрлах автобусны буудлын зүүн талын “Мир мебель” нэртэй дэлгүүрийн үүдэнд гадаа гудамжинд зогсож байгаад Оюунчимэгт банкны хар өнгийн гялгар ууттай нь өгөөд Пагам, Оюунчимэг болон миний өөрийнхөө цахим үнэмлэхийг замын урд талд байрлах каноны газар луу авч яваад нэг бичгийн цаасан дээр 2 хувь хуулбарлан авчирахаар нь би нөгөө хуулбар дээр барилгын гүйцэтгэлд урьдчилгаа 120 сая төгрөг өглөө гэж бичээд хүлээлгэн өгсөн. 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Пагам руу утасдаад барилгын ажил юу болсон талаар асуухад Пагам надад нөгөө хүмүүс надад хариу хэлнэ гэсэн гэж хэлчихээд үргэлжлүүлээд яриандаа чи мөнгөө нэмээд дахиад 90 сая төгрөг өгчих гэсэн.  2014 оны 6 дугаар сарын 13-ны өдөр үдээс хойш 15-16 цагийн үед байх, анхны мөнгө өгсөн газар болох Баянгол дүүргийн ТБД Андуудын зүүн талд Пагам, Оюунчимэг 2 ирэхэд нь мөнгөө өгсөн. 210 000 000 төгрөг өгөөд 80 000 000 төгрөг буцааж аваад одоо үлдэгдэл 130 000 000 төгрөг авах ёстой,

 

4. Уртай бүлэглэн 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилгын зураг төсөл боловсруулах ажил олж өгнө” гэж хуурч, Л.Пагамаар зуучлуулж, хохирогч А.Ерболоос 10 000 000 төгрөг залилсан нь:

хохирогч А.Ерболын ...Пагма гэдэг эмэгтэй 2014 оны 6 дугаар сарын эхээр манай оффис болох Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Одкон холдинг 308 тоот өрөөнд өөрийн найз Оюунчимэг гэх эмэгтэйг дагуулж ирээд манай найз танил тал ихтэй, барилгын ажил зуучилж олж өгнө, урьдчилгаа 10 сая төгрөг өг гээд 10 гаруй хоног ирж очин уулзаж ярилцаж явсан. Тэгээд 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр тэр хоёр манай ажил дээр ирээд би мөнгөө бэлдчихсэн байсан учир ажлынхаа 308 тоот өрөөнд 10 сая төгрөгийг бэлнээр өгсөн, одоог хүртэл ажил бүтээж өгсөн зүйлгүй,

 

5. Ур, Ө нартай бүлэглэн 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилгын нураалтын хоёр тендерийн ажил авч өгнө, урьдчилгаа 10 хувийг нь урьдчилж өгнө” гэж хуурч, Т.Нарантуяагаар зуучлуулж, хохирогч Ш.Энх-Амгалан, Ц.Отгонбаатар нараас 59 350 000 төгрөг залилсан нь:

хохирогч Ш.Энх-Амгалангийн ...2 нураалтын ажил нийлээд 600 орчим сая төгрөг болсон ба тэрний 10 хувь нь 59 350 000 төгрөгийг өгсөн. Энэ мөнгөний 29 500 000 төгрөгийг би, үлдсэн 29 500 000 төгрөгийг Отгонбаатар гаргасан юм. Ингээд барилгачдын талбайн өнцөг дээр байдаг нотариат ороод зээлийн гэрээ хийж батлуулаад мөнгөө шууд тэр дороо бэлнээр Оюунчимэгт өгсөн,

хохирогч Ц.Отгонбаатарын ...Оюунчимэг нь тэгвэл шууд зээлийн гэрээ хийе баталгаатай учраас зээлийн гэрээнд Нарантуяа, Оюундалай бид гурав зээлдэгч тал болоод оръё гэж хэлэхээр нь өө тэгвэл бүр сайн гээд нотариат ороод зээлийн гэрээ хийгээд мөнгөө Оюунчимэгт өгсөн. 29 375 000 төгрөг нэхэмжилж байна,

 

6. Ур, Ө нартай бүлэглэн 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилгын нураалтын хоёр тендерийн ажил авч өгнө” гэж хуурч, иргэн Э.Хүчитбаатараас 33 000 000 төгрөг залилсан нь:

хохирогч Э.Хүчитбаатарын ...О “хүнтэй ажил ярьсан, мөнгө төгрөг өгөх ёстой, чи 50-60 сая төгрөг өг” гэж хэлсэн. Тэгээд надад тендерийн ажлын жагсаалт үзүүлж байсан. Би өөрт байсан 28 сая төгрөгийг бэлнээр 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Отэй зээлийн гэрээ байгуулан өгсөн. Дараа нь От 5 сая төгрөг бэлнээр өгсөн.  О надад барилга нураалтын ажил олж өгөөгүй, надаас авсан мөнгө төгрөгөө өгөөгүй. Оюунчимэгээс мөнгөө авъя гэхээр Урансайхан, Өлзийсайхан нарт өгсөн гэдэг,

 

7. Уртай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Т.Нарантуяа, Б.Оюундалай нараар зуучлуулж, хохирогч Г.Жавхлан, Н.Оргил нараас 30 000 000 төгрөгийг залилсан нь:

хохирогч Г.Жавхлангийн ...Оюунчимэг нь нураах барилгын жагсаалт болон үнэлгээг надад үзүүлээд “эдгээр ажлууд байна, энэ барилгуудаас сонгочих” гэхээр нь би Баянзүрх дүүрэгт байх 300 000 000 төгрөгний өртөгтэй сургууль, цэцэрлэгийн барилгын нураах ажлыг сонгоод тарсан. Тэгээд тэр оройноо Оюундалай нь над руу утсаар “нөгөө ажил чинь маргааш гэхэд гарахаар боллоо, бид нар ажил олж өгсний урьдчилгаа 10 хувийг өг” гэхээр маргааш нь Оюундалай, Оюунчимэг нартай Улсын бүртгэлийн хойд талын нотариатад би Оргилтой хамт очоод зээлийн гэрээ хийж бэлнээр 30 000 000 төгрөгийг өгсөн. Би ажил авахын тулд өөрөөсөө 10 сая төгрөг, манай найз Оргил 20 сая төгрөгийг тус тус гаргаж, нийт 30 сая төгрөг бүрдүүлэн бэлнээр өгсөн,

хохирогч Н.Оргилын ... Ажил юу болж байгаа талаар нь асуухаар одоо гарна гээд 2 жил гаран болсон. Мөнгөө нэхэхээр Оюундалай, Оюунчимэг нар нь цаашаагаа Урансайхан гэдэг хүнд өгсөн гэдэг. Урансайхан нь газар өгье, дараа нь төмөр өгье гэж хэлж байсан боловч өгөөгүй,

 

8. Ур, А нартай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Д.Болорчимэгээр зуучлуулж, хохирогч М.Амарсайханаас 30 000 000 төгрөг залилсан нь:

хохирогч М.Амарсайханы ...2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Оюунчимэг гэх хүн намайг 30 сая төгрөг зээлүүлчихвэл барилгын ажил гарч байгаа, тэр ажлаас би чамд нэг ажил олж өгье гэж хэлсэн. Тэр мөнгийг сарын хугацаатай зээлнэ, зээлэхдээ сарын 7 хувийн хүүтэй зээлнэ гэж хэлсэн. Барилга нураалтын ажил нь шийдэгдчихсэн, улсаас мөнгө санхүү нь батлагдчихсан хамгийн цаад талын хугацаа нь сарын дараа барилга нураалтын ажил нь эхэлнэ гэж хэлж байсан. Тэгэхээр нь би тэр эмэгтэйд итгээд 30 сая төгрөгийг бэлнээр өгсөн,

Надад учирсан 30 000 000 төгрөгийн хохирлоос Ур 9 000 000 төгрөгт бодож Сонгинохайрхан дүүргийн нутаг, Эмээлтийн наад талд 0.7 га газар өгсөн. Одоо Уртай хохирлын талаар дахин ярих зүйл байхгүй. Д.Болорчимэг, А, О нараас 21 000 000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байгаа,

 

9. Уртай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, хохирогч Т.Биндэръяагаас 16 000 000 төгрөг залилсан нь:

хохирогч Т.Биндэръяагийн ...манай ангийн найз Загдбазарын ээж Оюунчимэгтэй 2015 оны 5 сард тааралдахад “эгч нь одоо ажилгүй байгаа, тэтгэвэртээ гарсан, манай шавь нар нийслэлийн худалдан авах ажиллагааны газар ажиллаж байгаа. Барилгын тендерийн ажил авахаар бол хэлээрэй, асуудалгүй ажил гаргаж өгнө” гэж ярьсан. Тэгээд сургууль барих тендерийн ажил авахаар болоод намайг урьдчилгаа 16 000 000 төгрөг өгчих, би гаргаад өгнө гэхээр нь би 16 сая төгрөгөө өгөөд зээлийн гэрээ хийж авсан,

 

10. Уртай бүлэглэн барилгын нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Т.Нарантуяагаар зуучлуулж, “2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ц.Баттүвшинээс 60 000 000 төгрөг залилсан нь:

хохирогч Ц.Баттүвшингийн ...Нарантуяа ийм сургууль цэцэрлэгийн барилга нураалтын ажил байна, ямар ч тендер сонгон шалгаруулалт байхгүйгээр дараагийн нэгдэх өдөр гэхэд ажил эхлэхээр байна. Нэг ажлын өртөг нь 30 сая төгрөг юм байна, 2 ажлыг авбал 60 сая төгрөг болно, өнөөдөр 17 цагийн дотор мөнгийг нь өгөх юм бол нэг дэх өдөр гэхэд хариу өгнө гэж хэлсэн. Тэгээд би.., 50 дугаар дэлгүүрийн хажуу талын нотариатын газарт 60 сая төгрөгийг хуурай дүү болох Жаргалсайханы хамт Нарантуяад тоолж өгөөд, авсан гэх зээлийн гэрээ хийлгээд гарсан. Тэгээд утсаар яриад хүлээгээд байдаг, утсаар ярихаар Нарантуяа хэлэхдээ Оюунчимэг, Алтанцэцэг гэж 2 эмэгтэйтэй ярь, таны мөнгийг тийш нь өгсөн байгаа, өнөөдөр маргаашгүй ажил эхлэх гээд байна, хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдэх гээд байна. Амралт эхлээд төрийн ажил удаашраад байгаа учир биднээс шалтгаалаагүй гээд 45 хоног хүлээсэн юм. Тэгээд сүүлдээ арга барагдаад залилан мэхлээд байгаа юм байна гэж мэдсэн,

 

11. Ур, А нартай бүлэглэн барилгын нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Т.Нарантуяагаар зуучлуулж, 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Мөнхжаргалаас 30 000 000 төгрөгийг залилсан нь:

хохирогч Б.Мөнхжаргалын ...барилгын нураалтын ажил хийх компани байна уу, барилгын нураалтын ажил хийлгэх ажлууд гарч байна, хэрэв компани байвал материалаа бүрдүүлээд урьдчилгаа мөнгөтэйгөө аваад ирвэл болох гээд байна гэсэн. Нарантуяа, Оюундалай, миний бие Мөнхжаргал нар нь хамтдаа Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны 68 дугаар байрны нотариат дээр очиж зээлийн гэрээ байгуулж 30 сая төгрөг болон материалуудаа өгч авалцсан. Машин дотроо 30 сая төгрөг Нарантуяад тоолж өгсөн,

 

12. Ур, А нартай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 хорооны нутагт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, А.Оюундалайгаар зуучлуулж, хохирогч А.Ганболдоос 40 000 000 төгрөг залилсан нь:

хохирогч А.Ганболдын ...2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 11-р хороололд уулзахаар болоод 40 сая төгрөгийг аваачиж өгсөн. Тэр үед Оюундалайтай Оюунчимэг гэдэг эмэгтэй явж байсан. Тэгээд цахилгаан түгээх төвийн ойролцоо нэг нотариатаар орж 40 сая төгрөгөө өгч, зээлийн гэрээ хийгээд мөнгөө бэлнээр нь өгсөн юм.  Түүнээс хойш худлаа ярьж явсаар байгаад өдийг хүрч байна,

 

13. Ур, Ө нартай бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 хорооны нутагт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, А.Оюундалайгаар зуучлуулж, хохирогч Д.Амарсанаагаас 30 000 000 төгрөг залилсан нь:

хохирогч Д.Амарсанаагийн ...Энхтуяад итгээд Чингэлтэй дүүргийн 14-р хорооны сургууль, цэцэрлэгийн барилга барих угсралтын ажлын тендер авах зорилгоор 30 сая төгрөгийг 2014 оны 8 дугаар сарын 03-ны өдөр билүү 04-ний өдөр Оюундалайгийн өгсөн данс руу шилжүүлж, нотариат ороод 30 сая төгрөгийн 3 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. Оюундалай миний цаад талын хүн найдвартай гээд байсан бөгөөд том хүн болохоор гадуур хүмүүстэй уулзаж болохгүй гэж хэлээд байсан. Тэгээд би 45 хоног болоод ажил гарахгүй болохоор нь мөнгөө Оюундалайгаас нэхэхээр цаашаа хүмүүст өгсөн гэж хэлээд байсан. Тэгээд мөнгөө Оюундалайгаас нэхээд явж байхад Оюунчимэг гэх авгай гарч ирээд уулзахад миний захиалсан ажил гарахаа больсон, нураалтын ажил гарна түүнийг ав гэх зэргээр хугацаа хожиж байсан,

 

 14. Уртэй бүлэглэн 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, А.Оюундалай, Т.Нарантуяа нараар зуучлуулан, хохирогч Ц.Батдоржоос 30 000 000 төгрөг залилсан нь:

хохирогч Ц.Батдоржийн ...Оюундалай чиний ажил бэлэн байгаа, би хүнтэй яриадхая гэж хэлээд Оюунчимэг гэдэг хүнтэй ярьсан юм. Утсаар ярьсан чинь Оюунчимэг нөгөө ажлыг чинь хүн авчихсан, одоо 300 сая төгрөгний ажил байна, чи энэ ажлын баталгаанд 30 сая төгрөг авчих, тэгээд надад 30 сая төгрөг өгчих гэж хэлэхээр нь би мөнгөө бүрдүүлээд үдээс хойш өгье гэж хэлээд 16 цагт Оюундалай, Нарантуяа хоёртой дахиж уулзаад зээлийн гэрээ байгуулсан юм. Ингээд Оюунчимэг гэх хүнийг иртэл хүлээтэл 2 цаг гарангийн дараа Оюунчимэг гэх 50 гаран настай эгч ирэхээр нь уулзтал ажлыг чинь энэ 7 хоногт бүтээгээд гаргаад өгнө гэж хэлээд мөнгө аваад үлдсэн,

 

15. Уртэй бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “тендерийн ажил авч өгнө” гэж хуурч, Ч.Амартүвшин, А.Оюундалай нараар зуучлуулж, хохирогч Ё.Хэрлэнцогоос 60 000 000 төгрөг залилсан нь:

хохирогч Ё.Хэрлэнцогийн ... “Ворлд глобал” ХХК-ийн захирлаар Амартүвшин ажилладаг гэдгийг нь мэднэ..., Амартүвшин хэлэхдээ Нийслэлээс гарч байгаа барилгын ажлыг авч өгнө, ажил бүтээж өгнө, өнөө маргаашгүй ажил гарах гээд байна, ажлын урьдчилгаа болгож 60 сая төгрөг хэрэгтэй байна, тэгвэл хурдан ажил чинь бүтэх болно гэж хэлсэн..., Ингээд 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр надаас бэлнээр мөнгөө гаргуулан аваад явсан.., Цагдаа дээр ирснээс хойш нэг удаа 10 сая төгрөг өгсөн. 50 сая төгрөгөө гаргуулан авах хүсэлтэй байна,

 

16. Уртай бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажлыг авна” гэж хуурч, Ч.Амартүвшингээр зуучлуулж, хохирогч Д.Оргилбаяраас 30 000 000 төгрөг залилсан нь:

хохирогч Д.Оргилбаярын ... Ч.Амартүвшин гэж хүн байсан. Тэгээд уулзахад өөрийгөө барилгын ажил авах хүмүүсийг аваад “нийслэлийн засаг дарга, яаманд ажилладаг хүмүүс нь манай ах дүү нар байдаг. Тэгээд би энэ ажлыг гаргаж байгаа” гэж хэлээд гүйцэтгэлийн баталгаа 30 сая төгрөг байршуулах чадвартай, тоног төхөөрөмжтэй тусгай зөвшөөрөлтэй тийм компани байвал 14 хоногийн дотор ажлаа хийгээд мөнгөө авах боломж байна гэсэн. Тэгээд би 30 сая төгрөгийг өөртөө байсан мөнгөн дээрээ өөр хүмүүсээс мөнгө зээлж босгоод 2014 оны 9 дүгээр сарын 01-нд Амартүвшингийн ажил дээр манай найз С.Бүрэнгэрэлийн компани “Хаш контакт” нэртэй компаний материалыг хамт аваачиж өгөөд гараар өгсөн авсан бичиг хийлгэж авсан,

 

17. Ур, Ө нартай бүлэглэн 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, А.Оюундалайгаар зуучлуулж, хохирогч Д.Амарбаясгалангаас 30 000 000 төгрөг залилсан нь:

хохирогч Д.Амарбаясгалангийн ...Оюундалайтай уулзаад 30 сая төгрөгөөр яах гэж байгааг нь асуухад урьдчилгаа болгож тодорхой хэмжээний мөнгө суулгасан байх ёстой. Танайд 700 сая төгрөгний нураалтын ажил авч өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би яг цаад эзэнтэй нь уулзуул гэж хэлэхэд мөнгө өгөхөөс нэг өдрийн өмнө худалдан авах ажиллагааны газарт ажилладаг Оюунчимэг гэх эмэгтэйтэй уулзуулсан. Тэгээд 9 дүгээр сарын 30-ны өдөр төв Хаан банк дээр очоод Оюундалайгийн данс руу 30 сая төгрөг хийгээд нотариат орж зээлийн гэрээ хийх гэтэл миний бичиг баримт байхгүй байсан учир манай менежер Эрдэнэнямын бичиг баримтаар зээлийн гэрээ хийчихсэн юм. Сүүлд Өлзийсайхан надад 2 сая төгрөг буцааж өгсөн,

 

18. Уртай бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, А.Оюундалайгаар зуучлуулж, хохирогч Д.Мөнхтөрөөс 29 000 000 төгрөг залилсан нь:

хохирогч Д.Мөнхтөрийн ...би та ерөөсөө тэр яаманд байгаа хүнтэйгээ уулзуулаадах гэсэн чинь за тэгье гээд Урт цагааны хажууд Оюунчимэг гэх эмэгтэйтэй уулзуулсан. Тэгээд урт цагааны урд нэг нотариат дээр очоод Оюунчимэг Ууганбаяр, бид гурав сууж байгаад би 29 сая төгрөг тоолоод Оюунчимэгт хүлээлгэж өгсөн. Оюунчимэг өөрөө тоолж аваад зээлийн гэрээн дээр гарын үсэг зурж өгсөн. Тэгээд Оюунчимэг нь мөнгийг чинь би нөгөө хүндээ өгчихлөө нураалтын ажил чинь Баянгол дүүрэгт юм уу, нэхмэлийн шар хоёрын аль нэгэн дээр гарахаар болсон шүү гэж хэлж байсан. Оюунчимэг нь цаад хүн, цаад хүн гэж яриад байгаа хүн нь Урансайхан гэдэг эмэгтэй байсан,

 

19. Ур, А нартай бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Ц.Норжмаа, Ч.Амартүвшин нараар зуучлуулж, хохирогч Б.Гантөмөрөөс 36 000 000 төгрөг залилсан нь:

хохирогч Б.Гантөмөрийн …2014 оны 8 сард Норжмаа болон түүний нөхөр Жижгээ нар нь надад Сүхбаатар дүүргийн сургууль, цэцэрлэгийн буулгалтын ажил авч өгнө гэж хэлээд 36 000 000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бөмбөгөр худалдааны төвийн урд байдаг ажлын өрөөнд байхдаа бэлнээр авсан юм,

 

20. Уртай бүлэглэн “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, Т.Базарханд, Д.Оргилбаяр нараар зуучлуулж, 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 45 500 000 төгрөг,

2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 10 000 000 төгрөгийг хохирогч Б.Наранбаатараас авч, 55 500 000 төгрөг залилсан нь:

хохирогч Б.Наранбаатарын ...Базарханд ярихдаа “миний ард олон хүн байгаа, би ганцаараа мөнгийг чинь аваагүй, энэ мөнгө чинь тэр хүмүүст очиж байгаа ш дээ” гэдэг цаад хүмүүсийнхээ талаар огт хэлдэггүй. Оргилбаяр гэх залуутай 3 удаа уулзсан. Энэ залуу миний Базархандад өгсөн мөнгөнөөс авсан юм шиг байна лээ, яг хэдэн төгрөг авсныгаа надад хэлдэггүй. Одоо миний 55 500 000 төгрөгний хохирлоос огт мөнгө барагдуулаагүй байгаа. Би өөрөө Баясгалан ахаас зээлсэн 45 500 000 төгрөгийг төлөөд дууссан.  Дүү Төмөрөөс авсан 10 сая төгрөгийг ч гэсэн би өөрөө төлсөн. Ингээд би 55 500 000 төгрөгөө нэхэмжилж байгаа. Би 2014 оны 12 сарын сүүлээр Базархандтай уулзаад мөнгөө нэхээд сууж байхад 11-р хорооллоос Оюунчимэг гэх хөгшин авгайг дуудаад энэ хүн чиний ажлыг чинь гаргаж өгнө гэж хэлээд Оюунчимэг ирээд “Баянгол дүүргийн худалдан авах ажиллагааны газарт миний танидаг хүн байгаа тэр хүнээр ажлыг чинь гаргуулна, удахгүй ажлаа авна” гэж хэлсэн,

 

21. Ур, Б нартай бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын тендерийн ажил авч өгнө” гэж хуурч, Д.Оргилбаяраар зуучлуулж, хохирогч Б.Отгонжаргалаас 79 000 000 төгрөг залилсан нь:

 

хохирогч Б.Отгонжаргалын ...2014 оны 6 дугаар сард Нийслэлийн захирагчийн ажлын албаны бизнес хөгжлийн төвийн мэргэжилтэн гэх ажилтай Д.Оргилбаяр гэдэг залуутай танилцсан. Оргилбаяр нь манай компанид барилгын тендер олж өгнө гэж надтай ярьсан. Амласан учраас 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Зүүн 4 замын Хаан банкны салбараас 15 сая төгрөгийг Оргилбаярын данс руу орлого гэдэг утгаар шилжүүлсэн. 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Цайз захын Хаан банкны салбараас 64 сая төгрөгийг Оргилбаярын данс руу шилжүүлсэн,

 хохирогч Б.Оргилбаярын ...Оюунчимэгтэй уулзаад миний захиалсан ажил юу болсон бэ гэхэн надад төмөр замын хуучин нураах барилгуудын тамга, гарын үсэггүй жагсаалт үзүүлээд энэ жагсаалт дотор багцалсан байгаа. Нэг багцандаа 3-н компани орж байгаа, дундаас нь нэг ажлыг авах боломжгүй заавал багцаараа гарна. Танайх хөрөнгө техник сайтай 2-3 компани олоод ирээ, хамтраад нураалтын ажил ав гэж хэлсэн. Би хүмүүсээс асууя гээд өмнө ажил хэргийн шугамаар танилцсан Отгонжаргал гэх залуутай утсаар яриад энэ ажлын талаар хэлсэн чинь хугацаа нь богино юм бол оръё гэсэн. Отгонжаргал тухайн үедээ 16.0 сая төгрөгний өртэй байсан бөгөөд над руу 79.0 сая төгрөг олоод шилжүүлье, хоёр ажил олоод өг, үлдсэн мөнгийг нь би зээлье гэсэн. Тэр үедээ Отгонжаргалаас өрөө авъя гэж яриагүй. Оюунчимэг рүү яриад барилгын ажил хэд болох вэ гэхэд 52.0 сая болно гэхээр нь 52.0 сая төгрөгийг Оюунчимэгийн данс руу шилжүүлээд “Стандарт инженеринг” компанийн материалыг Оюунчимэгт аваачиж өгөх гэсэн чинь хөдөө явж байна гэж хэлээд 11-р хорооллын Цоглог нэртэй дэлгүүр дээр аваачаад тавьчих гэхээр нь би тэр дэлгүүр дээр нь аваачиж өгсөн,

 

22. Ур, А нартай бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч Л.Сэлэнгээр зуучлуулж, хохирогч Д.Гантуяагаас 30 000 000 төгрөг залилсан нь:

хохирогч Д.Гантуяагийн ...Манай нутгийн танил эгч Гааля гэдэг хүн надад Оюунчимэг гэдэг барилгын нураалтын ажил авч өгдөг хүн байна гээд утасны дугаарыг нь өгсөн юм. Тэгээд би тэр утсаар ярьж байгаад Оюунчимэгтэй холбогдсон юм. Тэгэхэд 2014 оны 11 дүгээр сарын 15-ны дотор ажлаа авчихсан байна гэж надад итгэл төрүүлж ярьсан бөгөөд ажил авахын өмнөх зарцуулах зардалд 30 сая төгрөг шаардлагатай байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Сэлэнгээ гээд нас тогтсон хуурай эгчийг дагуулан очоод Оюунчимэгтэй уулзалдахад Сэлэнгээ эгч Оюунчимэгийг нас тогтсон хүн байна, мөнгийг нь өгөөд ажлаа бүтээлгэ гэж хэлсэн. Тэгээд би зөвхөн Оюунчимэгт 30 сая төгрөг өгсөн,

 

23. Уртай бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт “барилгын нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, иргэн Д.Болорчимэгээр зуучлуулж, хохирогч У.Аээс 30 000 000 төгрөг залилсан нь:

хохирогч У.Аийн ...

2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Болорчимэг гэдэг хүн хуучин барилга нураах ажил байна гэж 30 сая төгрөгийг надаас авсан,

 

24. Уртай бүлэглэн “барилгын нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Д.Болорчимэгээр зуучлуулж, хохирогч Н.Төмөрөөс 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 30 000 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутагт 30 000 000 төгрөг, нийт 60 000 000 төгрөг залилсан нь:

хохирогч Н.Төмөрийн ... 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Их дэлгүүрийн тэнд кафед сууж байгаад эхний 30 сая төгрөгөө өгсөн. Тэгээд би өөрөө Болорчимэгээс нэг компани 2 ажил авч болох уу гэтэл болноо чи өөрөө мөнгөө өгч чадвал гэхээр нь дахиад 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт Хаан банкнаас өөрийнхөө данснаас 30 сая төгрөг аваад мөн Болорчимэгт өгсөн. Оюунчимэг гэдэг хүн 99130153 дугаараас залгаад ажил оноос өмнө 12 дугаар сарын 20 гэхэд гарна, жаахан хүлээж бай, хурлын шийдвэр гарах ёстой, тэр нь хойшлогдоод байна, танай компани бол найдвартай яг орчихсон, манай дүү энэ ажлыг зохицуулж дотор нь ажиллаж байгаа гэсэн,

 

25. Ур, А нартай бүлэглэн 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутагт “барилга нураалтын ажил авна” гэж хуурч, А.Оюундалайгаар зуучлуулж, хохирогч С.Эаас 30 000 000 төгрөг залилсан нь:

хохирогч С.Эын ...Оюундалай нь барилга нураалтын ажил байна, маш яаралтай энэ ажил нь гарах гээд байгаа учраас өнөөдөр 17 цагаас өмнө мөнгө өгвөл ажлыг нь бүтээж өгнө гэж хэлсэн. Тэгээд эхнийхээ ажлыг зарим нэг хүмүүс нь авчихсан байсан учраас итгээд шууд тухайн өдөртөө 30 сая төгрөгийг Оюундалайд аваачиж өгсөн,

 

26. Ур, Ө нартай бүлэглэн 2015 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, Б.Ганхөлөгөөр зээлийн гэрээ байгуулуулан, хохирогч Б.Хүрэлбаатараас 30 000 000 төгрөг залилсан нь:

хохирогч Б.Хүрэлбаатарын ... 2015 оны 4 сарын 13-ны өдөр нөгөө нягтлан хүүхэн утсаар яриад “маргааш тендер зарлагдана гэнэ, бичиг баримтаа бэлдээд дууссан уу” гэхээр нь би “ер нь бэлдээд дууссан” гэсэн чинь “маргааш өглөө тендер зарлагдахаар бичиг баримтаа барьцааны 30 сая төгрөгөө бэлдээрэй, өглөө 11 цагт Их дэлгүүрийн хойд талд чамтай уулзана гэж байна” гэсэн. Тэгээд би тэр өдрөө 30 сая төгрөг, бичиг баримтаа бэлдээд маргааш өглөө 11 цагт их дэлгүүр дээр очоод байж байхад Мөнх-Очир нягтлан хүүхнээ дагуулаад ирээд бид гурав байж байхад нягтлан хүүхэн ахиад нөгөө эмэгтэй хүнтэйгээ утсаар яриад “бид нар ирчихлээ” гэсэн чинь нөгөө эмэгтэй хүн нь “одоо наана чинь хүн очноо бичиг баримт, мөнгөө өгөөд явуулчих. Манай итгэлтэй хүн байгаа” гэсэн. Тэгээд Ганхөлөг гэх залуу ирээд өөрийнхөө ажлын талаар хэлээгүй намайг явуулсан, компанийн баримт, барьцааны 30 сая төгрөг аваад ир гэсэн гэж хэлэхээр нь би нягтлан хүүхнээс “би одоо энэ танихгүй хүнд зүгээр бэлэн мөнгө өгөөд явуулчих юмуу” гэсэн чинь Ганхөлөг хажуугаас тэгвэл ойролцоо нотариатын газар ороод гэрээ хийгээд баталгаажуулчих гэсэн. Ингээд би Ганхөлөгтэй хамт яваад хажуугийн нотариат ороод зээлийн гэрээ байгуулаад 30 сая төгрөгөө бэлнээр, баримтын хамт өгсөн. Ингээд тэр оройдоо эргээд тендер юу болсон бэ гээд нягтлан хүүхнээс асуухад “хойшлогдсон гэнээ” гэж хэлсэн,

 

27. Уртай бүлэглэн 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авна” гэж хуурч, Т.Энхбаяраар зуучлуулж, хохирогч С.Энхбаяраас 30 000 000 төгрөг залилсан нь:

хохирогч С.Энхбаярын ... “Хемп” констракшны захирал Хосбаяр, гүйцэтгэх захирал миний бие Энхбаяр, Оюунчимэг, Батболд, Энхжаргал гэх 4 хүнд 30 сая төгрөгийг өгсөн. Тухайн үед барилгын нураалтын ажил авч өгнө, урьдчилгаа 30 сая төгрөг хэрэгтэй бөгөөд манай компаний тендерийн материалыг аваад Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар ажилладаг хүнд өгөөд тэр хүн нь барилгын нураалтын ажил авч өгнө гэж хэлсэн. Тэр ерөнхий төлөвлөгөөний газар ажилладаг байсан хүн нь Урансайхан болж таарсан. Тэр үедээ нэр болон утасныхаа дугаарыг нууцалдаг байсан,

 

28. Уртай бүлэглэн 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Б.Ганхөлөгөөр зээлийн гэрээ хийлгэн, хохирогч С.Төгсжаргалаас 20 000 000 төгрөг залилсан нь:

хохирогч С.Төгсжаргалын ... Баянгол дүүргийн 6 дугаар төвийн барилгын нураалтын ажлын тендер явагдаж байгаа, тэр тендерт манай компани оролцох гээд дэнчингийн мөнгө 20 сая төгрөгийг өгөх болсон юм. Тэгтэл манай “Батжих хан” ХХК-ийн захирал Батсайхан намайг тэр 20 сая төгрөгийг Ганхөлөг гэдэг хүнд өгчихөөд ир гэсэн. Би тэр хүнтэй нь холбогдоод 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн ойролцоо өгөөд, нотаритараар баталгаажуулж авсан. Тэгтэл Б.Ганхөлөг нь би тэр мөнгийг чинь огт аваагүй, ажлыг чинь бүтээх гээд цаашаа Оюунчимэг, Урансайхан, Оюундалай гэх хүмүүст өгсөн гэж тайлбарладаг. 20 сая төгрөгөө гаргуулж авмаар байна,

 

29. Бтэй бүлэглэн 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилгын ажил авна” гэж хуурч, Д.Долгороор зуучлуулж, хохирогч А.Энхбаяраас 10 000 000 төгрөг залилсан нь:

хохирогч А.Энхбаярын ...Би 2015 оны 3 дугаар сарын 23-ны үед манай нутгийн залуу Бямбажав ажил дээр ирээд ойр зуурын зүйл яриад сууж байхдаа “Долгор гэх манай нутгийн эгч байнаа, барилга нураалтын янз бүрийн ажил байна гэнэ, жагсаалт нь гарсан байна, хүмүүст бас авч өгч байсан байна. Чи сонирхохгүй юм уу” гэж яриан дундуураа хэлэхээр нь би сонирхоод Долгороос ярьсан ажил чинь байгаа юу гэсэн чинь Долгор эгч “би ах дүү нартаа ажил авч өгсөн, өмнө нь нурааж байсан, одоо ч гэсэн жагсаалтанд орсон байгаа, би өөрөө ажилгүй, миний найз Оюунчимэг гэх эгч хуучин Эрүүл мэндийн яаманд ажиллаж байсан танил тал ихтэй хүн байгаа, одоо эмнэлэг цэцэрлэгийн барилгын нураалтын ажил байна, тэндээс Оюунчимэг эгч ажил гаргаж өгч чадна” гэж өөртөө их итгэлтэй ярьсан. Урьдчилгаа 10 сая төгрөг өгчих асуудалгүй гэсэн. Тэгэхээр нь би Оюунчимэг авгайд итгээд урьдчилгаа мөнгөө бэлнээр өгөөд баталгаа болгож зээлийн гэрээ хийе гэсэн чинь Оюунчимэг маргааш хөдөө явах ажилтай, Долгортой зээлийн гэрээ хийчих асуудалгүй гэсэн, Долгор ч зөвшөөрсөн. Тэгээд Долгор бид хоёр нотариат ороод зээлийн гэрээ хийгээд 10 сая төгрөгийг бэлнээр өгөөд 7 хоногийн дараа ажил гарна гэж хэлж байсан гэвч гэрээг 1 сараар хийсэн. Ингээд хугацаа болоод ажил гарахаа болиод Долгороос мөнгөө нэхэж эхлэхэд байнга олон янзын шалтгаан хэлээд утсаа авахгүй зугтаагаад эхэлсэн. Ингээд өнөөдрийг хүртэл мөнгөө олж авч чадаагүй явж байна. Долгор сүүлд хэлэхдээ 10 сая төгрөгийг Оюунчимэгт өгсөн гэдэг, Оюунчимэгээс утсаар мөнгөө нэхэхээр би мөнгө аваагүй, Долгор авсан гэдэг. 10 сая төгрөгөө нэхэмжилж байна. Долгор Оюунчимэг нарт залилуулсандаа гомдолтой байна,

 

30. Бтэй бүлэглэн 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилгын ажил авч өгнө” гэж хуурч, Д.Долгороор зуучлуулж, хохирогч Э.Амарсайханаас 10 000 000 төгрөг залилсан нь:

хохирогч Э.Амарсайханы ...2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр манай найз Баттулга Ганбат гэх хүнтэй хамт над дээр ирээд барилга нураалтын ажил байна. Удахгүй гэрээнд орж нурааж 120 сая төгрөг авна гэж хэлсэн. Тэгэхээр нь би ямар хүн наадахыг чинь гаргаж өгөх юм гэхэд Долгор гэдэг хүн ирсэн ба уулзахад мөнгөө өгчих юм бол өнөө маргаашгүй 120 сая төгрөгний нураалтын ажил байна гэж хэлсэн. Гэхдээ намайг 10 хувийг нь буюу 12 сая төгрөг өгчих эгсэн. Надад байсан нь 10 сая төгрөг байсан учраас би байгаа мөнгөө 4 дүгээр сарын 23-ны өдөр Сэлбэ плазагийн нотариат дээр батлуулан өгсөн. Тэгээд би нэгэнт мөнгөө өгчихсөн болохоор 1 сая төгрөгний бичиг баримт бүрдүүлээд “Тахьдаг овоо” ХХК-ний нэр дээр тендерт орсон. Баянбилэг гэх хүнтэй ярихад удахгүй ажил чинь гарна гэх мэтээр худлаа яриад байсан,

 

31. Уртай бүлэглэн 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Д.Долгор, Ж.Ганбат нараар зуучлуулж, хохирогч Д.Баярсайханаас 20 000 000 төгрөг залилсан нь:

хохирогч Д.Баярсайханы ...Ганбаттай уулзахад худгийн ажил дэмий байх барилга нураалтын ажил урьдчилгаа 20 000 000 төгрөг өгнө, цаана нь авч өгдөг хүн байгаа, тэрэнд бол ямар ч асуудал байхгүй, гадуур байдаг хүмүүс шиг хулхидах тийм асуудал байхгүй гэж хэлэхээр нь би итгээд барилга нураалтын ажлыг нь хийхээр болсон. Тэгээд материал бүрдүүлээд гэрээ хийхээр болоход 2015 оны 5 сарын 01-ний өдөр Ганбат ажил бэлэн болчихлоо, урьдчилгаа мөнгөө аваад ир гэхээр нь би мөнгөө аваад Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороололд хоолны газрын үүдэнд машин дотор уулзахад Ганбат 40 гаруй насны 2 эмэгтэйг дагуулж ирсэн ба түүний нэг эмэгтэй Долгор гэдэг хүнийг танилцуулсан. Энэ хүнтэй гэрээ хийгээд мөнгөө өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь хажуу талын нотариат руу ороод би тэр эмэгтэйтэй нь гэрээ байгуулаад мөнгийг өгсөн. Сүүлдээ миний мөнгийг Урансайхан гэдэг хүнд өгсөн болоод байсан,

 

32. Бтэй бүлэглэн 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Н.Баярмаа, Д.Долгор нараар зуучлуулж, иргэн И.Оаас 10 000 000 төгрөг залилсан нь:

хохирогч И.Оын ...2014 оны 5 дугаар сарын 04-ний өдөр.., таксинд явж байгаад Баярмаа гэх эмэгтэйтэй танилцаж.., өөрийгөө хуучин эмнэлгийн нураалт буулгалтын ажлыг олж өгч чадна гэж яриад нураах эмнэлгүүдийн жагсаалтыг харуулсан. Урьдчилгаа 10 сая төгрөг олоод ирвэл 1 сарын дотор буулгалтын ажил олж өгнө гэхээр нь би утасных нь дугаарыг тэмдэглэж аваад салсан. Тэгтэл маргааш нь Баярмаа залгаад мөнгө чинь бэлэн болсон уу гэж асуухаар нь маргааш бэлэн болчихно гэж би хэлсэн. Тэгээд би 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр өөрийн хадгаламжнаас 5 сая төгрөг, мөн дүү Эрдэнэбулганаас 5 сая төгрөг зээлж аваад нийт 10 сая төгрөгийг бэлэн болгочихоод Баярмаатай уулзахад Долгор гэх эмэгтэйг дагуулж ирсэн бөгөөд Долгор нь өөрийгөө Нийслэлийн эрүүл мэндийн газрын бичиг хэргийн ажилтан байна гэж танилцуулсан. Тэгээд би тэр дор нь хуучин Сүхбаатар дүүргийн байрны урд талын нотариатад ороод Худалдаа хөгжлийн банкнаас 10 сая төгрөг аваад банкны гадаа бэлнээр өгсөн. Мөнгөө буцааж авъя гэрээний хугацаа дуусчихлаа шүү дээ гэхэд төсөв мөнгө нь одоо шийдэгдэх гэж байна одоохон гэж худал хэлсээр байгаад өдийг хүргэсэн гэсэн мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн баримт, зээлийн гэрээ зэрэг нотлох  баримтаар нотлогдож, шүүгдэгч бусдад 1 207 850 000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан байна.

 

2. Шүүгдэгч У

 

1. Ур, З.Цолмон нартай бүлэглэн 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч О.Наранбаатараас “Хас банкнаас зээл авч, орон сууц худалдаж авах гэж байгаа, дансандаа урьдчилгаа төлбөр байршуулах хэрэгтэй байна” гэж хуурч, зээлийн гэрээгээр халхавчлан, зээлэх нэрийдлээр Угийн "Хас банк"-ны дансанд 45 000 000 төгрөг байршуулуулан, улмаар хуурамч иргэний үнэмлэхээр данснаасаа гарган авч залилсан нь:

хохирогч О.Наранбаатарын ...45 сая төгрөгийг дансандаа байршуулахдаа Уртнасан “Хамтран эзэмшигчээр орвол зээл бүтэхээ больчихно” гэдэг шалтгаанаар дансаа хамтран эзэмшигчээр бүртгүүлээгүй байсан. Уг мөнгө нь миний өөрийн эзэмшлийн мөнгө юм. 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр У данснаасаа 45 сая төгрөгийг зарлагадаж авахдаа хуурамч иргэний үнэмлэхээ ашигласан байсан, энэ үйлдэлд Урансайхан, Цолмон гэх хүмүүс ямар оролцоотой оролцсон талаар мэдэх зүйл байхгүй. Уртнасан гэдэг хүн л хуурамч бичиг баримтаар мөнгө авсан байсан,

гэрч Т.Билгүүний ...У, О.Наранбаатар ах хоорондоо зээлийн гэрээг гэрчлүүлж, Хас банкны Ард салбар дээр Уртнасангийн хадгаламжийн 500737765 тоот дансанд бэлнээр 45 сая төгрөгийн орлогын гүйлгээг би өөрийн биеэр хийсэн. Уртнасан данснаасаа 45 сая төгрөг авчихна гэж үнэндээ бодоогүй, хардаагүй.  Сайхнаа, Цолмон, Уртнасан гурав ирж уулзаад бүгд объект худалдаж авах тухай баталгаа үзүүлээд банкнаас зээл гаргах шаардлагатай байна гэсэн хүсэлтийн дагуу Хас банкинд 45 сая төгрөг байршуулаад урьдчилгаа хүү болох 2 250 000 төгрөг бэлнээр өгөхдөө 2 залуутай ирж өгсөн,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2984 тоот дүгнэлтэд:

 ...Шинжилгээнд ирүүлсэн ЦР74122460 регистрийн дугаартай Нэргүй овогтой Уртнасангийн нэр дээрх УБ0201388 дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэх гэх зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн дээрх иргэний үнэмлэх гэх зүйл нь хуурамч байна. Уг иргэний үнэмлэх гэх зүйлийн будагч бодисонд хуулбарлан олшруулах төхөөрөмж ашиглан хэвлэсэн шинж тэмдэг илэрч байхаас гадна Монгол Улсын иргэний үнэмлэхэнд байдаг нууцлалын элементүүд илрэхгүй байна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2984 тоот дүгнэлт,

 

ганцаараа

2. 2014 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “арилжааны банкнаас зээл авч өгнө” гэж хуурч, иргэн Н.Алтанцэцэгээс 2 200 000 төгрөгийг залилсан нь:

хохирогч Н.Алтанцэцэгийн ...2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 100 000 төгрөг өгөөд 25-ны өдөр 2 100 000 төгрөгийг нэмж өгөөд Баянзүрх дүүргийн Номин худалдааны төвийн хажууд байдаг нотариатаар ороод 2 200 000 төгрөгийн зээлийн гэрээг Уртнасан гэдэг хүнтэй байгуулсан. Хас банкинд ажилладаг зээлийн төвийн захирал Алимаа болон Алтай гэх эмэгтэйтэй хамтарч ажилладаг гэж мэдүүлж байсан болохоор зээл нь удаашраад байхаар нь Хас банкинд Алимаа гэх зээлийн төвийн захирал болон эдийн засагч байдаг эсэхийг асууж үзэхэд огт тийм хүн ажилладаггүй гэж мэдүүлсэн. Цагдаад хандсаны дараа 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Уртнасан 1 200 000 төгрөг өгөөд үлдсэн мөнгийг 28-нд өгнө гэж хэлээд дахин алга болсон. Би Уртнасангаас хохирлын мөнгө 2 200 000 төгрөгийг хүлээж авсан, 

 

3. 2014 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “арилжааны банкнаас зээл авч өгнө” гэж хуурч, иргэн А.Бат-Эрдэнээс 500 000 төгрөг залилсан нь:

Хохирогч А.Бат-Эрдэнийн “..Би сонингоос “машины лизинг гаргаж өгнө” гэсэн зарын дагуу 99781488 дугаар руу ярихад нэг эмэгтэй өөрийгөө Уртнасан гэж танилцуулсан. Тэгээд намайг “хүрээд ир” гэхээр нь би 2014 оны 7 дугаар сарын 05, 06-ны үеэр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, цагдаагийн хэлтсээс урагшаа нэг айлд очиж Уртнасан гэж эмэгтэйтэй уулзсан. Уртнасан Хаан банкнаас лизинг авч өгнө гээд намайг урьдчилгаа 500 000 төгрөг өгчих гэхээр нь би тэр өдрөө бэлнээр 500 000 төгрөг өгсөн. Тэгээд өгсөн авсан бичиг хийе гэсэн чинь эгч нь найдвартай, иргэний үнэмлэх авчих найдвартай гэсэн, тэгээд надад өөрийнхөө иргэний үнэмлэхийг өгсөн. Банкинд өгөх материалаа бүрдүүлээд Уртнасанд өгсөн, тэгэхэд Уртнасан надад наадмаас өмнө амжуулаад бүтээчихнэ гэсэн. Ингээд наадам өнгөрөөд 7, 8 хоног болоод Уртнасан руу ярихаар утсаа авахгүй, банкин дээр байна, завтай болохоороо ярья, банкны хүмүүстэй уулзаж байна, материалыг чинь бүрдүүлээд өгчихсөн гэх зэргээр мессеж бичээд байсан. 500 000 төгрөгөө эргүүлж авсан болохоор ямар нэгэн санал хүсэлт байхгүй,

 

4. 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Болормаагаас “банкны зээлд зуучилж, зээлийн материал бүрдүүлж өгнө” гэж 800 000 төгрөг залилсан нь:

хохирогч Т.Болормаагийн “..2014 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн Номин хапермаркет дэлгүүрийн үүдэнд Уртнасан та ямар зээл хөөцөлдөх гэж байгаа юм бэ гэж асуусан, би хашаа байшингийн зээл хөөцөлдөх гэж байгаагаа хэлсэн. Бид хоёр тэндээ нотариат дээр орж гэрээ байгуулсан. Зээлд зуучилж өгөх болон зээлийн материал бүрдүүлж өгнө гэсэн гэрээ хийж ажлын хөлс болох 500 000 төгрөгийг нотариатаас гарч ирээд Уртнасанд бэлнээр гар дээр нь өгсөн. Уртнасан танай нөхөр дээр зээлийн материал бүрдүүлэхгүй бол материал чинь дутуу юм байна, эрэгтэй хүнд граж ажиллуулдаг гэж материал бүрдүүлбэл зээл хурдан гардаг юм, надад нэг гражийн материал байгаа, гэхдээ бас ханштай, ханш нь 300 000 төгрөг болно гэсэн. Тэгэхээр нь би одоохондоо мөнгө алга байна, материалаа авсныхаа дараагаар мөнгийг чинь өгье гэж хэлсэн, тэгээд салсан. Үүнээс хойш утсаар мессеж бичээд мөнгөө өгье, гражийн материалыг чинь авмаар байна гэж бичсэн. Маргааш өгнө гэж хариу бичсэн. Маргааш нь Уртнасан утсаар яриад мөнгөө өгөө материалаа бүрдүүлмээр байна гэсэн. Тэгэхээр нь би дансаа өгчих гээд Хаан банкны Уртнасангийн нэр дээрх данс руу 300 000 төгрөгийг оруулсан. Нийт 800 000 төгрөгний хохирол учраад байна,

 

5. 2014 оны 8 дугаар сард Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Эрдэнэчимэгээс “орон сууцны 8 хувийн зээлд зуучилж өгнө” гэж хуурч, 600 000 төгрөг залилсан нь:

хохирогч Д.Эрдэнэчимэгийн  ...“2014 оны 8 дугаар сарын эхээр Уртнасан гэгч нь орон сууцны 8 хувийн зээлд зуучилж өгнө гэж хэлээд надаас 800 000 төгрөг өгөөч гэж хэлэхээр нь миний мөнгө хүрэхгүй учраас би 600 000 төгрөг өгсөн. Тэгээд мөнгө өгсний маргаашнаас нь эхлээд утсаа авахгүй болчихсон. Тэгэхээр нь би хулхидуулчихлаа шүү гээд мессеж явуулахад нэгхэн хонож байж юун сүртэй авгай вэ гээд намайг доромжлоод байсан. Уртнасантай Зар мэдээ сонинд өгсөн зарын дагуу танилцсан бөгөөд орон сууцны зээл, машины зээлд зуучилж өгнө гэсэн зар тавьсан байсан. Одоо болтол хохирол төлбөрөө барагдуулж аваагүй,

 

6. 2014 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Л.Цогбилэгээс “автомашины зээлд зуучилна” гэж хуурч, 300 000 төгрөгийг дансаар шилжүүлүүлэн залилсан нь:

хохирогч Л.Цогбилэгийн ...2014 оны 8 дугаар сарын 03-нд нөхөр Б.Хишигтогтох бид хоёр машин авах гээд Зар сонин дээрээс зар харахад автомашины зээлд зуучилна гэсэн байхаар нь 88784883 гэсэн дугаар луу залгахад эмэгтэй хүн авсан. Би автомашин зээлээр авах талаар асууж нөгөө хүүхэнтэй Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооллын автобусны буудлын Хаан банкин дээр уулзахаар болж Хаан банкны гадаа уулзаад 3 өндөрийн хойд талын цайны газарт орж суугаад банкинд үзүүлэх гэж байсан материалаа Уртнасан гэх хүүхэнд үзүүлэхэд энэ материал чинь болсон юм байна гэсэн. Уртнасан за одоо 700 000 төгрөг өгчих энэ миний ажлын хөлс гэхээр нь би одоо мөнгө алга өдөр авчраад өгнө гэхэд за тэгвэл та авчраад өгөөрэй гэсэн. Тэгээд би Уртнасанд маргааш нь дансаар 300 000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд дараа нь утсаар ярихад авахгүй, авахаараа би Гачууртад явна таны асуудлыг банкинд өгсөн, нэг дэх өдөр мөнгө чинь гарна, ажил чинь бүтсэн гэж хэлсэн. Төрийн банкны гадна 3 өдөр Уртнасанг хүлээгээд ирээгүй. Тэгээд 300 000 төгрөгөө залилуулснаа мэдсэн,

 

7. 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Энхсайханаас “орон сууцны 8 хувийн зээлд зуучилж өгнө” гэж хуурч, 1 500 000 төгрөг залилсан нь:

хохирогч Ч.Энхсайханы “...2014 оны 10 дугаар сараас эхлэн орон сууцны 0.8 хувийн хүүтэй зээлд хамрагдах асуудлыг судалж, Шуурхай зар сонин дээр байх 0.8 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамруулна 88784883 гэсэн зарын дагуу Уртнасан гэх эмэгтэй хүнтэй уулзаад материалаа бүрдүүлээд 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хорооллын автобусны урд талын буудал дээр байдаг нотариатын газарт орж 1.5 сая төгрөгний зээлийн гэрээг байгуулсан. Уртнасанд мөнгө зээлүүлээгүй, 0.8 хувийн зээлд хамруулж өгснийх нь төлөө шагнал болгож өгсөн. Намайг байрны зээлд огт хамруулаагүй, миний бичиг баримтыг сүүлд нь буцааж өгсөн. Одоо болтол надаас авсан 1.5 сая төгрөгийг буцааж өгөөгүй,

 

8. 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “банкнаас 50 сая төгрөгийн зээл гаргаж өгнө” гэж хуурч, иргэн С.Болдоос 1 400 000 төгрөг залилсан нь:

хохирогч С.Болдын …Өөрийн гэсэн хашаа байшинтай болох санаатай байсан юм. Надад байсан мөнгө хүрэхгүй, линзингээр авах санаатай байсан. Шуурхай зар сонингийн зар харж байгаад “машин болон хашаа байшингийн лизингийн зээл гаргана” гэсэн зарын дагуу зар дээр байсан 99781488, 88784883 дугаар луу 2014 оны 10 дугаар сарын 20-ны үед залгаж ярихад Уртнасан гэгч эмэгтэй надаас ямар зээл гаргуулах талаар асуусан. Уртнасан бичиг баримтаа, хашаа байшингийнхаа гэрчилгээний хуулбарыг аваад ир, 50 саяын зээл гаргаж өгнө, гаргасан зээлийн 5 хувийг авна, урьдчилгаа 1 400 000 төгрөг хэрэгтэй, 1 сая төгрөгийг нь зээл гаргаж өгөх банкны хүндээ, 400 000 төгрөгийг нь үйл ажиллагааны зардалд зарцуулна гэсэн. “Шударга ноёд” гэдэг байгууллагаас 12 хувийн хүүтэй 1 500 000 төгрөгийг 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зээлж аваад Уртнасангийн гэрт очсон. Очихдоо найз Б.Итгэлийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 32-1724 тоот хашаа байшингийн гэрчилгээний хуулбарыг 1 400 000 төгрөгийн хамт авч очсон. Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хажуу талын нотариатаар 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж батлуулсан. Тэрнээс хойш эхэндээ бол Хаан, Хас банкнаас зээл гаргана, таван бүсийн захирлын эгч Алтанцэцэг гэдэг хүн байгаа, найдвартай, би 6 жил ингэж зээл гаргаж байгаа гэж хэлж байснаа сүүлдээ бол Уртнасан руу утсаар ярих болгонд согтуу, гэрт нь очих болгонд согтуу, нөхөр нь бас манайд битгий мөнгө нэхэж ирээд бай гэж дарамтлаад байдаг байсан, 

 

9. 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрт “авто машины лизингийн зээл гаргаж өгнө” гэж хуурч, иргэн Ц.Мөнхгэрэлээс 600 000 төгрөг залилсан нь:

хохирогч Ц.Мөнхгэрэлийн  “...2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “Шуурхай зар” сонины машины лизингийн зээлд зуучилна гэсэн зарын дагуу уг зар дээр байсан 88784883 дугаар луу залгаж Уртнасан эгчтэй холбогдож зээл гаргуулах гэсэн юм гэж ярьтал болноо, гэрт ирээд уулз гэсэн. Машины үнэлгээнээс хамаарч зээл гаргаж өгөх үнээ тохирдог гэхэд нь нөхөр бид хоёр 9 сая төгрөгийн машин авна гэтэл Уртнасан эгч 600 000 төгрөг болно гэсэн..., нөхөр бид өөрсдөөс шалтгаалах бусад бичиг баримтыг бүрдүүлээд явж байтал 2014 оны 12 дугаар сарын 11-ний өглөөгүүр Уртнасан эгч над руу залгаад бичиг баримтаа бүрдүүлсэн үү, өнөөдөр бүрдүүлж дуусгаад оройтсон ч хамаагүй бичиг баримтаа төлбөр болох 600 000 төгрөгийн хамт авчирч өг, маргааш өглөө эрт Цолмон гэдэг бичиг баримтаа ашиглуулсан хүнд мөнгийг нь өгөөд цаашаа бас банк руу явж хүн амьтанд мөнгө өгч, уулзах хэрэгтэй байна гээд яаруулаад байхаар нь нөхөр бид хоёр бичиг баримтаа бүрдүүлээд приус-11 маркийн машин авахаар сонгоод 5 хоногийн дотор авна гээд барьцаа болгож машины ченжид 100 000 төгрөг үлдээгээд орой 21 цагийн үед Уртнасан эгчийн гэр лүү нь очиж бичиг баримтаа болон 600 000 төгрөгөө өгсөн. Тэгээд нөхөр бид хоёр 5 хоногийн дараа Уртнасан эгчийн гэрт иртэл Уртнасан эгчид мөнгөө залилуулсан гэх эхнэр, нөхөр хоёртой таарсан. Уртнасан Капитрон банкнаас 2 хоногийн дотор, Хаан банкнаас 5 хоногийн дотор зээл гаргаж чадна гэж ярьдаг байсан,

 

10. 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Зээл гаргаж өгнө” гэж хуурч, иргэн Г.Ганболдоос 200 000 төгрөг залилсан нь:

хохирогч Г.Ганболдын  “...Хашаа байшингийн гэрчилгээгээр зээл хурдан гаргаж өгнө гэсэн зарын дагуу Уртнасан гэх хүнтэй уулзсан. Ингээд зээл гаргахад хэрэгтэй гээд байсан болохоор нь урьдчилгаа мөнгө болох 200 000 төгрөгийг 2015 оны 5 дугаар сарын 26-нд 13 дугаар хорооллын автобусны ар талд байдаг нотариатын газар орж зээлийн гэрээ хийгээд өгсөн.., сүүлдээ утсаа авахаа больсон. Бичиг баримтаа нэхсээр байгаад 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гэрээс нь очиж авсан, алдсан мөнгөө авмаар байна,

 

11. 2015 оны 6 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд “зээл гаргаж өгнө” гэж хуурч, С.Агаас 2 удаагийн үйлдлээр нийт 550 000 төгрөгийг Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо болон 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкнаас дансаар шилжүүлүүлэн авч залилсан нь:

хохирогч С.Агийн ... “Зээл чөлөөлнө, зээл авах хүнд тусална гэсэн зарын дагуу 89970992 дугаараар холбогдон У гэх хүнтэй Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны Рояал пабад уулзаж орон сууц барьцаалсан 30 сая төгрөгний зээл гаргаж өгөхөөр тохиролцоод урьдчилгаа 550 000 төгрөгнөөс эхлээд 320 000 төгрөгийг өгсөн. Баянзүрх дүүргийн хорооны Хаан банкаар 2015 оны 6 дугаар сарын 04-ны өдөр Уртнасангийн 5007442458 тоот данс руу шилжүүлсэн. Маргааш нь Уртнасан дахиж яриад үлдсэн мөнгөө хий зээлийг чинь хурдан гаргах гээд байна гэж хэлэхээр нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Баянзүрх зах дотор байдаг Хаан банкнаас данс руу нь 230 000 төгрөг шилжүүлсэн. Маргаашнаас нь эхлээд Уртнасан утсаа авахаа больсон. Уулзаж ярилцахад санхүүгийн мэдлэг сайн, холбогдох мэдээлэл сайн өгч байсан, тэгэхээр нь итгэсэн юм,

 

12. 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нураг дэвсгэрт “зээл гаргаж өгнө” гэж хуурч, иргэн Д.Тэмүүжинээс 400 000 төгрөг залилсан нь:

хохирогч Д.Тэмүүжингийн “...2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Зар мэдээ сонин дээр зээл бүтээж өгнө гэсэн зарын дагуу Уртнасантай ярьсан. 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газар зээлийн гэрээгээр 400 000 төгрөг өгсөн. Өгсөн зорилго нь Хаан банкнаас зээл бүтээлгэхээр өгсөн юм. Тэр өдрөөс хойш Уртнасан утсаа унтраагаад алга болсон, алдсан мөнгөө авмаар байна гэсэн хохирогч нарын мэдүүлгүүд, зээлийн гэрээнүүд, мөнгө хүлээлцсэн баримтын хуулбарууд, “Шуурхай зар” сонины тодорхойлолт болон сонин зэрэг нотлох баримтуудаар нотлогдож, шүүгдэгч бусдад 54 050 000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан байна.

 

Шүүгдэгч Б нь удаа дараагийн үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэн

1. М.Ариумаатай бүлэглэн 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 5 дугаар сургуулийн орчим Э.Амарзаяагаар зуучлуулж, хохирогч Л.Эрдэнэцогтод “барилга барих тендерийн ажил олж өгнө” гэж хуурч, 37 500 000 төгрөг залилсан нь:

хохирогч Л.Эрдэнэцогтын “...2013 оны 8 дугаар сарын эхээр Ариумаа гэдэг эмэгтэй над руу залгаад Баярхүү ах надад өөрийн чинь гар утсыг өгсөн. Та барилгын ажил сонирхож байгаа юм уу, та Хан-Уул дүүргийн өвлийн цогцолбор барих ажлын тендерийн ажил сонирхож байгаа юм уу гэж асуухаар нь сонирхож байгаагаа хэлсэн. Тэгээд 8 дугаар сарын 09-ний өдөр над руу Ариумаа гэдэг эмэгтэй залгаад 16 цагаас өмнө 25 сая төгрөг бэлэн аваад 5 дугаар сургуулийн тэнд хүрээд ир гэхээр нь юу болох гэж байгаа талаар нь асуухад оочер дугаарт оруулж тендер шалгаруулж өгдөг тул 16 цагаас өмнө мөнгөө өгөөд оочерт орж чадахгүй бол тендерт шалгарч чадахгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь нээрээ л тийм л юм байх гэж бодоод эхнэр Лхагважавд хэлж ярилцаад эхнэрийн ах Цэцэнхүүгээс бэлнээр 25 сая төгрөг зээлж аваад тэр өдрөө Ариумаатай уулзаж мөнгөө өгсөн. Ариумаа өөрийгөө УИХ-ын Тамгын газарт ажилладаг гэж хэлж байхаар нь тэр бүгдэд итгэсэн. Тэгээд мөнгөө өгөхдөө мөнгө авсан, өгснөө баталгаажуулах гэж зээлийн гэрээ байгуулсан. Тэгээд хэсэг чимээгүй байж байгаад 2013 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Ариумаа над руу залгаад Баянгол дүүргийн нэг цэгийн үйлчилгээний барилгын тендер байнаа та авах юм уу гэж асуухаар нь би зөвшөөрсөн. Намайг дахиад 25 сая төгрөг авчир гэж хэлэхээр нь надад тийм их хэмжээний мөнгө олдохгүй, арай багасгах арга байхгүй юм уу гэж асуухад би цаашаа хүмүүсээсээ асуугаад эргээд хэлье гэж хэлсэн. Тэгээд удаагүй эргэж залгаад та ядаж 12 500 000 төгрөг олж өг гэхээр нь тэр өдрөө Ариумаатай уулзаж бэлнээр 12 500 000 төгрөг өгч, нөгөө нотариатын газраараа орж зээлийн гэрээ байгуулсан. Тэгээд Ариумаагийн зааж өгсөн 2 тендерийн Хан-Уул дүүргийн тендерт зээлийн барьцаа хөрөнгө нь 2 тэрбум төгрөг байсан учраас барьцаа хөрөнгө хүрэхгүй шалтгаанаар оролцож чадаагүй ба тэрний оронд Сүхбаатар дүүргийн нэг цэгийн үйлчилгээний тендерт орсон. Тэгээд оролцсон тендерүүддээ шалгарч чадаагүй. Баярхүү нь манай ажлын газрын Мэндээгийн танил нь гээд тухайн үед ажил олох зорилгоор танилцаж байсан ба Баярхүү нь надад Ариумааг танилцуулж байсан. Амарзаяа надад 2 сая төгрөг өгсөн. Ариумаагаас 37 500 000 төгрөгөө бүгдийг нь авсан,

 

2. Уртай бүлэглэн 2014 оны 3 дугаар сард Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Дархан-Уул аймагт Дулааны цахилгаан станцын далангийн ажил авч өгнө” гэж хуурч, иргэн Ж.Амаржаргалаас 65 000 000 төгрөгийг Р.Базарбек, Б.Ганхөлөг нарын дансаар шилжүүлүүлэн авч залилсан нь:

хохирогч Ж.Амаржаргалын ... “2014 оны 3 сард Эрдэнэт хотод оршин суудаг миний танил Манарбек гэдэг залуу надтай уулзаад Дарханы дулааны цахилгаан станцын үнсний сангийн тендер байна түүнд та орох уу гэхээр нь би тэгье, би материалаа бүрдүүлж өгье гэж хэлсэн. Тэгтэл Манарбек нь өөрийн төрсөн дүү Базарбек гэх залуутай Улаанбаатар хотод очиж уулз гээд утасных нь дугаарыг өгсөн. Энэ дагуу би Базарбектэй хотод ирээд утсаар ярьж уулзахад Сайханаа гэх эмэгтэйг дагуулж ирж надтай танилцуулсан. Тэр үед Сайханаа нь ганц Дарханы станцын үнсний сангийн ажил гэлтгүй тендерийн ажил их байна, та өөрөө алийг нь авах юм гэж ярьж байсан. Ингээд би зөвшөөрч 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Базарбекийн дансаар 15 сая төгрөгийг шилжүүлсэн. Тэгтэл Базарбек нь авах тендерийн ажлын 1 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө эхлээд өгөх ёстой гэж утсаар ярихаар нь 2014 оны 3 сардаа 10 сая төгрөгөөр нэг удаа Базарбекийн данс руу, дараа нь 20 сая төгрөгийг Базарбекийн данс руу шилжүүлж, 20 сая төгрөгийг Сайханаагийн хэлснээр Ганхөлөг гэх хүний данс руу шилжүүлсэн. 2015 оны 9 сард Базарбек нь надад 5 сая төгрөг дансаар шилжүүлж өгсөн. Би 60 сая төгрөгөө Сайхнаа, Баянбилэг гэх хүмүүсээс буцаан авах хүсэлтэй байна,

 

3. Ур, О нартай бүлэглэн 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилгын ажил авч өгнө” гэж хуурч, Л.Пагамаар зуучлуулж, иргэн Д.Ган-Эрдэнээс 20 000 000 төгрөг залилсан нь:

хохирогч Д.Ган-Эрдэнийн “...2014 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Л.Пагма эгч над руу яриад барилга угсралтын ажил байна, гэрээ байгуулаад ажиллахад урьдчилгаа төлбөрт 10 сая төгрөг хэрэгтэй байна, чи хийх үү гэхээр нь сонирхоё, хоёулаа уулзая гэж хэлээд 100 айлд байдаг нэг пабад уулзсан. Пагма эгч Оюунаа гэх найзынхаа хамтаар байж байсан. Тэгээд би ямар ажил багаа юм гэхэд Л.Пагма эгч цэцэрлэгийн барилга угсралтын ажлууд байна, манай найз Оюунаа худалдан авах ажиллагааны газар ажилладаг гэж надад танилцуулж байсан. Оюунаа эгч надад сангийн яамнаас гаргадаг тухайн онд хийж гүйцэтгэх барилгын ажлын жагсаалтуудыг үзүүлэхээр нь би маргааш хариугаа хэлье гэж хэлээд салсан. Маргааш нь.., Ачлал дэлгүүрийн урд очиход Урансайхан гэх эгч байсан бөгөөд миний машинд орж ирээд надад өөрийгөө худалдан авах ажиллагааны газар ажилладаг гэж танилцуулж байсан ба Урансайхан энэ нөгөө цэцэрлэгийн ажил сонирхож байгаа залуу чинь мөн үү гэхэд Пагма эгч тийм ээ миний хуурай дүү байгаа юм гэж намайг танилцуулсан. Тэгээд би тэр гуравт 20 сая төгрөг өгсөн бөгөөд 10 саяыг Урансайхан эгч авсан. Пагма, Оюунаа нар мөн 10 сая төгрөг 1 сарын хугацаатай зээлж авлаа гээд хоёулаа гарын үсгээ зурж надад өгсөн, гэрээ байгуулаагүй. Пагма надаас авсан 5 сая төгрөгөө өгсөн, үлдэгдэл 15 000 000 төгрөгөө нэхэмжилж байна,

 

4. Ур, О нартай бүлэглэн 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Үндэсний төв номын сангийн барилгын ажил авч өгнө” гэж хуурч, Л.Пагамаар зуучлуулж, иргэн С.Агаас 210 000 000 төгрөг залилсан нь:

хохирогч С.Агийн “..Пагам барилга угсралтын ажил байгаа чи авч хийхгүй юм уу гэж надад удаа дараа санал тавьж байхад нь ач холбогдол өгөхгүй яг баталгаатай юм уу, бүтэх үү гэж асуухад 100 хувь баталгаатай, ажлыг нь авч өгч чадна гэхэд нь би тухайн үед нээх их тоогоогүй юм. 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр би 120 сая төгрөг бэлнээр аваад Баянгол дүүргийн нутагт байрлах ТБД андуудын замын хойд талд байрлах автобусны буудлын зүүн талын Мир мебель нэртэй дэлгүүрийн үүдэнд гадаа гудамжинд зогсож байгаад Оюунчимэгт банкны хар өнгийн гялгар ууттай нь өгөөд Пагам, Оюунчимэг болон миний өөрийнхөө цахим үнэмлэхийг замын урд талд байрлах каноны газар луу авч яваад нэг бичгийн цаасан дээр 2 хувь хуулбарлан авчирахаар нь би нөгөө хуулбар дээр барилгын гүйцэтгэлд урьдчилгаа 120 сая төгрөг өглөө гэж бичээд хүлээлгэн өгсөн. 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Пагам руу утасдаад барилгын ажил юу болсон талаар асуухад Пагам надад нөгөө хүмүүс надад хариу хэлнэ гэсэн гэж хэлчихээд үргэлжлүүлээд яриандаа чи мөнгөө нэмээд дахиад 90 сая төгрөг өгчих нөгөө яриад байсан Төв аймгийн Хөгжимт драмын театрын ажлыг давхар аваад өгөх боломж байна, тиймээс урьдчилгаа 90 сая төгрөг өгөөрэй, номын сангийн ажил одоо бараг болж байгаа шүү гэж шавдуулаад байхаар нь 2014.06.13-ны өдөр үдээс хойш 15-16 цагийн үед байх, анхны мөнгө өгсөн газар болох БГД-ийн ТБД Андуудын зүүн талд Пагам, Оюунчимэг 2 ирэхэд нь мөнгөө өгсөн. 210 000 000 төгрөг өгөөд 80 000 000 төгрөг буцааж аваад одоо үлдэгдэл 130 000 000 төгрөг авах ёстой,

 

5. О, Ур нартай бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын тендерийн ажил авч өгнө” гэж хуурч, Д.Оргилбаяраар зуучлуулж, иргэн Б.Отгонжаргалаас 79 000 000 төгрөг залилсан нь:

хохирогч Б.Отгонжаргалын “...2014 оны 6 дугаар сард Нийслэлийн захирагчийн ажлын албаны бизнес хөгжлийн төвийн мэргэжилтэн гэх ажилтай Д.Оргилбаяр гэдэг залуутай танилцсан. Оргилбаяр нь манай компанид барилгын тендер олж өгнө гэж надтай ярьсан. Амласан учраас 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Зүүн 4 замын Хаан банкны салбараас 15 сая төгрөгийг Оргилбаярын данс руу орлого гэдэг утгаар шилжүүлсэн. 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Цайз захын Хаан банкны салбараас 64 сая төгрөгийг Оргилбаярын данс руу шилжүүлсэн.., Өөрийнхөө Стандарт Инженеринг ХХК-ийнхаа гэрчилгээ, тугай зөвшөөрөл, НД-ын гэрчилгээ, инженер техникийн ажилчдын жагсаалт, тодорхойлолтуудыг бүрэн гүйцэд гаргаж өгсөн. Хохирлоо бүрэн түргэн шуурхай барагдуулж авмаар байна,

хохирогч Б.Оргилбаярын “...Оюунчимэгтэй уулзаад миний захиалсан ажил юу болсон бэ гэхэд надад төмөр замын хуучин нураах барилгуудын тамга гарын үсэггүй жагсаалт үзүүлээд энэ жагсаалт дотор багцалсан байгаа. Нэг багцандаа 3-н компани орж байгаа, дундаас нь нэг ажлыг авах боломжгүй, заавал багцаараа гарна. Танайх хөрөнгө техник сайтай 2-3 компани олоод ирээ, хамтраад нураалтын ажил ав гэж хэлсэн. Би хүмүүсээс асууя гээд өмнө ажил хэргийн шугамаар танилцсан Отгонжаргал гэх залуутай утсаар яриад энэ ажлын талаар хэлсэн чинь хугацаа нь богино юм бол оръё гэсэн. Отгонжаргал тухайн үедээ 16.0 сая төгрөгний өртэй байсан бөгөөд над руу 79.0 сая төгрөг олоод шилжүүлье хоёр ажил олоод өг, үлдсэн мөнгийг нь би зээлье гэсэн. Тэр үедээ Отгонжаргалаас өрөө авъя гэж яриагүй. Оюунчимэг рүү яриад барилгын ажил хэд болох вэ гэхэд 52.0 сая болно гэхээр нь 52.0 сая төгрөгийг Оюунчимэгийн данс руу шилжүүлээд “Стандарт инженеринг” компанийн материалыг Оюунчимэгт аваачиж өгөх гэсэн чинь хөдөө явж байна гэж хэлээд 11-р хорооллын Цоглог нэртэй дэлгүүр дээр аваачаад тавьчих гэхээр нь би тэр дэлгүүрт нь аваачиж өгсөн,

 

 

6. Отэй бүлэглэн 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилгын ажил авна” гэж хуурч, Д.Долгороор зуучлуулж, А.Энхбаяраас 10 000 000 төгрөг залилсан нь:

хохирогч А.Энхбаярын “...Би 2015 оны 3 сарын 23-ны үед манай нутгийн залуу Бямбажав ажил дээр ирээд ойр зуурын зүйл яриад сууж байхдаа “Долгор гэх манай нутгийн эгч байнаа, барилга нураалтын янз бүрийн ажил байна гэнэ, жагсаалт нь гарсан байна, хүмүүст бас авч өгч байсан байна. Чи сонирхохгүй юм уу” гэж яриан дундуураа хэлэхээр нь би сонирхоод Долгороос ярьсан ажил чинь байгаа юу гэсэн чинь Долгор эгч “би ах дүү нартаа ажил авч өгсөн, өмнө нь нурааж байсан, одоо ч гэсэн жагсаалтанд орсон байгаа, би өөрөө ажилгүй, миний найз Оюунчимэг гэх эгч хуучин Эрүүл мэндийн яаманд ажиллаж байсан танил тал ихтэй хүн байгаа, одоо эмнэлэг цэцэрлэгийн барилгын нураалтын ажил байна, тэндээс Оюунчимэг эгч ажил гаргаж өгч чадна” гэж өөртөө их итгэлтэй ярьсан. Урьдчилгаа 10 сая төгрөг өгчих асуудалгүй гэсэн. Тэгэхээр нь би Оюунчимэг авгайд итгээд урьдчилгаа мөнгөө бэлнээр өгөөд баталгаа болгож зээлийн гэрээ хийе гэсэн чинь Оюунчимэг маргааш хөдөө явах ажилтай, Долгортой зээлийн гэрээ хийчих асуудалгүй гэсэн, Долгор ч зөвшөөрсөн. Тэгээд Долгор бид хоёр нотариат ороод зээлийн гэрээ хийгээд 10 сая төгрөгийг бэлнээр өгөөд 7 хоногийн дараа ажил гарна гэж хэлж байсан гэвч гэрээг 1 сараар хийсэн,

 

7. Отэй бүлэглэн 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилгын ажил авч өгнө” гэж хуурч, Д.Долгороор зуучлуулж, иргэн Э.Амарсайханаас 10 00 000 төгрөгийг залилсан нь:

хохирогч Э.Амарсайханы “...2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр манай найз Баттулга Ганбат гэх хүнтэй хамт над дээр ирээд барилга нураалтын ажил байна. Удахгүй гэрээнд орж нурааж 120 сая төгрөг авна гэж хэлсэн. Тэгэхээр нь би ямар хүн наадахыг чинь гаргаж өгөх юм гэхэд Долгор гэдэг хүн ирсэн ба уулзахад мөнгөө өгчих юм бол өнөө маргаашгүй 120 сая төгрөгний нураалтын ажил байна гэж хэлсэн. Гэхдээ намайг 10 хувийг нь буюу 12 сая төгрөг өгчих эгсэн. Надад байсан нь 10 сая төгрөг байсан учраас би байгаа мөнгөө 4-р сарын 23-ны өдөр Сэлбэ плазагийн нотариат дээр батлуулан өгсөн. Тэгээд би нэгэнт мөнгөө өгчихсөн болохоор 1 сая төгрөгний бичиг баримт бүрдүүлээд Тахьдаг овоо ХХК-ийн нэр дээр тендерт орсон. Баянбилэг гэх хүнтэй ярихад удахгүй ажил чинь гарна гэх мэтээр худлаа яриад байсан,

 

8. Уртай бүлэглэн 2015 оны 8 дугаар сарын 26-наас 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд “Сонгинохайрхан дүүргийн Орбитын уулзвараас толгойтын эцэс хүртэл 3.6 км авто замын барилгын ажил гүйцэтгэх тендер олж өгнө” гэж хуурч, иргэн М.Баярмагнайгаас 3 удаагийн үйлдлээр 60 000 000 төгрөг Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Баянгол дүүргийн 18, 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт залилсан нь:

хохирогч М.Баярмагнайн “...Толгойтын уулзвараас Орбитын эцэс хүртэлх 3.5 км замын гүйцэтгэх ажлыг олж өгнө, хамтарч ажиллана гэж Урансайхан гэдэг хүн надтай тохиролцсон. Ажлын урьдчилгаа 60 000 000 төгрөгийг 3 удаа тасалж, Урансайханд өгсөн.  2015.08.26-нд 5 сая төгрөгийг Ард кино театрын урд талд, 2015.09.01-ний өдөр 35 сая төгрөгийг хорооллын эцэст солонгос зоогийн газарт бэлнээр, 2015.09.07-нд 20 сая төгрөгийг Модны 2 замын хажуу талын зогсоол дээр автомашин дотроо бэлнээр тус тус 3 удаа тасалж Урансайханд өгсөн. Урансайхан надад хэлэхдээ би тендер шалгаруулах хүмүүсийг таньдаг, авто замын алийг нь ч олж өгч чадна гэж хэлсэн. Нэг намын дарга хүн байгаа л гэж хэлсэн. Өгсөн мөнгөө нэхэмжилж байна,

 

9. Уртай бүлэглэн 2018 оны 02 дугаар сараас 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд “Бүгд Найрамдах Солонгос улс руу зорчих боломжтой албаны ногоон паспорт гаргаж өгнө” гэж хуурч, иргэн Н.Жамбалаас 4 500 000 төгрөг залилсан нь:

хохирогч Н.Жамбалын  “...Би 2018 оны 01 дүгээр сарын дундуур Солонгос Улс руу ажил хийхээр төлөвлөж, БНСУ-ын Элчин сайдын яаманд материалаа өгсөн боловч татгалзсан хариу ирсэн юм. Гэтэл 2018 оны 02 дугаар сарын дундуур хамаатны эгч болох Тунгалаг надад “Солонгос улс руу чөлөөтэй зорчдог ногоон паспорт гаргадаг хүн байна, чи ногоон паспорт гаргуулах уу” гэхээр нь Тунгалаг эгчид өөрийн данснаас 2.000.000 төгрөгийг авч бэлнээр нь өгсөн, манай эгч цааш нь тухайн хүнд бэлнээр өгсөн гэсэн. Тэгээд эхлээд чиний материалыг чинь бүрдүүлнэ дараа нь үлдсэн мөнгийг нь чи өөрөө холбогдож байгаад өгөөрэй гэж хэлсэн юм. Тэгээд 3 дугаар сарын 22-нд Хан-Уул дүүрэг, 120 мянгатын Хаан банкин дотор Урансайхан гэх хүнтэй анх удаа өөрөө биечлэн танилцан уулзсан. Надад өөрийгөө гадагшаа хүний виз гаргаж өгдөг гэж танилцуулсан. Би өөрийнхөө асуудлыг асуухад чиний материал энэ байна, намайг нарийн бичгийн даргаар томилсон тушаал, намайг гадаад албан томилолтоор явуулан ажиллахаар хуралдсан хурлын тогтоол, бага хурлын тогтоол, гадаад харилцааны яамны Консулын газарт дипломат албан паспорт гаргуулах хүсэлт зэргийг бүрдүүлсэн гэж үзүүлсэн. Тэгээд мөнгөө гүйцээгээд өгчих гэхээр нь би тэр өдөр уулзсан газрынхаа Хаан банкнаас 456096611 гэсэн Худалдаа хөгжлийн банкны данс руу өөрийн данснаас 1.250.000 төгрөг шилжүүлсэн. Энэ данс нь Баянбилэг гэдэг хүний данс байсан. Өмнө нь Урансайхан 99197287 гэсэн дугаараас надруу залгаж 1.000.000 төгрөгийг 3 дугаар сарын 15, дараа нь 3 дугаар сарын 20-ны өдөр 250.000 төгрөгийг өөр өөр хүний данс хэлэн авсан. Би Урансайхан, Баянбилэг нарт нийт 4.500.000 төгрөгийг бэлнээр болон дансаар өгсөн. Урансайхан надад Сүхээгийн Батхишиг гэдэг хүний 104900041942 дансны дугаарыг 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өгсний дагуу 250.000 төгрөгийг би шилжүүлсэн.., паспорт гаргуулах мөнгөө хамаатны эгч Тунгалагаар дамжуулан өгөхдөө эхний ээлжинд 2 сая төгрөг бэлнээр өгч байсан. Урансайхан надад 1.500.000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн. Одоо үлдэгдэл 3.000.000 төгрөгийг нэхэмжилнэ,

 

10. Отэй бүлэглэн 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “барилга нураалтын ажил авч өгнө” гэж хуурч, Н.Баярмаа, Д.Долгор нараар зуучлуулж. иргэн И.Оаас 10 000 000 төгрөг залилсан нь:

хохирогч И.Оын “...2014 оны 5 дугаар сарын 04-ний өдөр.., таксинд явж байгаад Баярмаа гэх эмэгтэйтэй танилцаж.., өөрийгөө хуучин эмнэлгийн нураалт буулгалтын ажлыг олж өгч чадна гэж яриад нураах эмнэлгүүдийн жагсаалтыг харуулсан. Урьдчилгаа 10 сая төгрөг олоод ирвэл 1 сарын дотор буулгалтын ажил олж өгнө гэхээр нь би утасных нь дугаарыг тэмдэглэж аваад салсан. Тэгтэл маргааш нь Баярмаа залгаад мөнгө чинь бэлэн болсон уу гэж асуухаар нь маргааш бэлэн болчихно гэж би хэлсэн. Тэгээд би 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр өөрийн хадгаламжнаас 5 сая төгрөг, мөн дүү Эрдэнэбулганаас 5 сая төгрөг зээлж аваад нийт 10 сая төгрөгийг бэлэн болгочихоод Баярмаатай уулзахад Долгор гэх эмэгтэйг дагуулж ирсэн бөгөөд Долгор нь өөрийгөө Нийслэлийн эрүүл мэндийн газрын бичиг хэргийн ажилтан байна гэж танилцуулсан. Тэгээд би тэр дор нь хуучин Сүхбаатар дүүргийн байрны урд талын нотариатад ороод Худалдаа хөгжлийн банкнаас 10 сая төгрөг аваад банкны гадаа бэлнээр өгсөн. Мөнгөө буцааж авъя гэрээний хугацаа дуусчихлаа шүү дээ гэхэд төсөв мөнгө нь одоо шийдэгдэх гэж байна одоохон гэж худал хэлсээр байгаад өдийг хүргэсэн,

 

ганцаараа

11. 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Говь алтай аймаг Алтай суманд баригдах сургуулийн барилгын ажил авч өгнө” гэж хуурч, М.Эрдэнэжаргалаар зуучлуулж, "Тулга констракшин" ХХК-ийн ня-бо Б.Төр-Эрхээс 54 000 000 төгрөг залилсан нь:

хохирогч Б.Төр-Эрхийн “..захирал Г.Доржмягмарын өгсөн үүргийн дагуу 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдөр М.Эрдэнэжаргалтай Монголын Залуучуудын холбооны гадна уулсан. Эрдэнэжаргал нь Говь-Алтай аймгийн суманд сургуулийн барилга угсралтын тендерийн ажил олж өгнө гэж хэлээд 54 сая төгрөгийг бэлнээр авч баталгаа болгож надтай зээлийн гэрээ байгуулсан. Сүүлдээ М.Эрдэнэжаргал бүтээж чадахгүй байна, өөр ажил авах уу гэж хуурч мэхэлсээр өнөөдрийг хүрсэн. Би Эрдэнэ жаргалаас өөр хүнтэй уулзаж байгаагүй. Эрдэнэжаргал надад ярихдаа би цааш нь Баянбилэг гэдэг хүнд өгсөн, би өөрийн хувийг авсан. Би өөр ажил олж өгье эсвэл мөнгийг чинь өгнө л гээд байдаг. Гэхдээ би Баянбилэг гэх хүнтэй уулзаж ярьж байгаагүй,

 

12. 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “гэрэлтүүлэг тавих ажил олж өгнө” гэж хуурч, А.Амартайванаар зуучлуулж, иргэн С.Дэлгэрмөрөнгөөс 34 000 000 төгрөг залилсан нь:

хохирогч С.Дэлгэрмөрөнгийн ...Амартайван, Бэлхийн уулзвар Дамбадаржаагийн уулзвар хүртэл автозамын засварын 5 багц ажил байгаа, түүний 5 дахь багц болох гэрэлтүүлгийн ажил нь байгаа юм. Та нар бараг оройтсон, хурдхан өнөөдөр мөнгөө өгөхгүй бол багтааж оруулж өгч болох юм гээд бидний хажууд нэг хүнтэй утсаар яриад нөгөө хүмүүс чинь мөнгөө аваад ирсэн байна гэх мэтээр ярьж байгаад нөхөр бид хоёр тэр хүнд итгэж тэр өдөртөө мөнгө өгөх болоод Амартайвантай зээлийн гэрээг ТБД андууд төвийн зүүн талд байрлах нотариат орж баталгаажуулан 26 сая төгрөг өгсөн. 2015 оны 5 сар гэхэд ажлаа хийж эхлээд наадмын өмнө дуусах ёстой гэж яриад байхаар нь уг зээлийн гэрээгээ 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хийсэн юм. Энэ хооронд Амартайван над руу залгаад танай материалыг авсан Баянбилэг гэж хүн төсвийн мөнгө хэрэгтэй байна гэнэ 2 сая төгрөг маш хурдан шилжүүл гэхэд нь би дургүйцсэн. Тэгтэл Амартайван надад зээлүүлж байна гээд бодчих гэж нэхэж байгаад 2 сая төгрөг дансаар шилжүүлсэн. Түүнийгээ би нэхэж байгаад 5 хоногийн дараа буцаагаад авсан. Мөн түүний дараахан Амартайван надад та нар зүгээр хүлээж байх хооронд нураалтын ажил хийх үү, гайгүй 7 хоногийн дотор хийчихдэг юм гээд 8 сая төгрөг бас хурдан өгчих гэж нэхсээр байгаад нотариат орж бэлнээр 8 сая төгрөг өгсөн. Амартайван руу залгаад би нураалтын ажил авахгүй мөнгөө буцаагаад авъя гэж олон хоног нэхсээр байгаад 7 сая төгрөгийг нь буцааж авсан. Түүнээс хойш гэрэлтүүлгийн шууд гэрээний ажил нь худлаа болоод байхаар нь би Амартайванаас мөнгө авъя гэж нэхсээр байгаад 2015 оны 7 сарын 10-ны өдөр 10 сая төгрөг буцааж авсан. Үлдэгдэл 17 сая төгрөгийг өгөхгүй мөнгөө авъя гэхээр Баянбилэгт манай мөнгийг өгсөн, Баянбилэг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын даргын зөвлөх гэж Амартайван хэлсэн,

13. “Барилга угсралт, нураалтын ажил олж өгнө” гэж хуурч, иргэн А.Амартайванаар зуучлуулан зээлийн гэрээ байгуулуулан авахуулж буюу 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр иргэн Ш.Батнасангаас 8 000 000 төгрөг,

 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр иргэн Б.Баяртаас 8 000 000 төгрөг, 2015 оны 5 дугаар сарын 20-ноос 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд иргэн Т.Баярсайханаас 16 000 000 төгрөгийг,

 мөн А.Амартайванаас өөрөөс нь 7 750 000 төгрөг, нийт 39 750 000 төгрөг залилсан нь:

хохирогч А.Амартайваны “...Баянбилэг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарлагдсан ажлуудаас компаниудад зуучилж, зуучлалаас олсон мөнгөөрөө намаа санхүүжүүлэх ажил байна. Энэ дээр ажил авч хийх сонирхолтой компаниудыг олооч ээ гэсэн. Тэгээд би Хөгжил хүмүүс ХХК-иас зуслангийн гэрэлтүүлгийн ажилд 26 сая төгрөгийг өөрийн нэр дээр зээлийн гэрээ хийж бэлнээр мөнгийг 2015.04.27-ны өдөр авсан. Энэ мөнгөнөөс урьд нь Баянбилэг УББУ ХХК-наас 15 сая төгрөг авсан байсныг төлүүлсэн, тэгээд 11 сая төгрөгийг нь Баянбилэгийн хувийн төрийн банкны данс руу шилжүүлсэн. Дараа нь Өгөөмөр уул ХХК-иас 8 сая төгрөгийг 2015.06.11-ний өдөр би зээлийн гэрээ хийж мөнгийг бэлнээр авч Баянбилэгийн төрийн банкны данс руу шилжүүлсэн. Дараа нь Эл Би Би Эм ХХК-нд буулгалтын ажил олж өгнө гэж тохирч 2015.05.20-ны өдөр би 8 сая төгрөгний зээлийн гэрээ байгуулж мөнгийг Баянбилэгийн төрийн банкны данс руу шилжүүлсэн. Дараа нь Төв цогт Өлзийт ХХК-нд би буулгалтын ажил олж өгнө гэж тохирч 2015.05.22-ны өдөр 8 сая төгрөгийг зээлийн гэрээ хийж аваад Баянбилэгийн төрийн банкны 102400304792 тоот данс руу шилжүүлсэн. 2015 оны 08 сард Баянбилэг Хөгжил хүмүүс ХХК-ийн 26 сая төгрөгнөөс 9 сая төгрөгийг нь би өөрөө авч компанид нь бэлнээр буцааж өгсөн. Одоо өнөөдрийн байдлаар Баянбилэг 49 сая төгрөгийг компаниудад нь эргүүлж өгөхгүй худлаа яриад яваад байгаа юм.

 32 сая төгрөгийг миний танил Д.Батнасан, Баярт, Баярсайхан нар нийлээд 4 барилга нураалтын ажил авна гээд зээлийн гэрээг надтай байгуулаад мөнгөө бэлнээр өгсөн. Би авсан бэлэн мөнгөө өөрийнхөө данснаас Баянбилэгийн төрийн банкны данс руу шилжүүлсэн. Энэ ажлаас зуучиллын хөлс аваагүй. Ингээд Баянбилэг эдгээр мөнгөнүүдийг надаас авсан гэж хэлдэг. Баримтаар бүгд тогтоогдоод хэрэгт хавсаргасан байгаа. Одоо Баянбилэг надаас энэ мөнгөнүүдийг авсан талаараа зөвшөөрдөг,

 

14. 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр “барилгын буулгалтын ажил авч өгнө” гэж хуурч 7 500 000 төгрөгийг дансаар шилжүүлүүлэн, 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэсгэрт “замын тендерийн ажил олж өгнө” гэж хуурч 20 000 000 төгрөгийг тус тус иргэн Ц.Ариунтамираас авч, нийт 27.500.000 төгрөгийг залилсан нь:

хохирогч Ц.Ариунтамирын  “...Баянбилэг нь Их засаг их сургуульд захиргааны эрх зүйн багшаар ажиллаж байх үед нь би оюутан байсан. Баянбилэг нь анх надад барилгын буулгалтын ажил олж өгнө гэж хэлээд 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 7 500 000 төгрөг сарын 4 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж, мөнгийг Баянбилэгийн Төрийн банкны данс руу шилжүүлсэн. Дараа нь 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр замын ажил авч өгнө гэж хэлж 5 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулан бэлнээр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах Хаан банкин дотор өгсөн. Баянбилэг надаас нийт 27 00 000 төгрөг авсан. Үүнээс 500 000 төгрөгийг нь буцаагаад 2015 оны 7 дугаар сарын 09-нд өгсөн. 27 сая төгрөгөө нэхэмжилж байна,

 

15. 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр иргэн О.Янжинлхамаас 2 сарын хугацаатай, 2 хувийн хүүтэй зээлэх нэрийдлээр хуурч, 40 000 000 төгрөгийг Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкнаас дансаар шилжүүлүүлэн авч залилсан нь:

Хохирогч О.Янжинлхамын “...2014 оны 11 сарын үед манай ах над руу утсаар яриад “манай найз Батболдын найз нь мөнгө зээлэх хүн хайж байна, зээлсэн мөнгөндөө барилгын ажлын тендер гаргаж өгч болно, эсвэл зээлсэн мөнгөө хүүтэй эргүүлж авч болох юм байна, чи сонирхох уу” гэхээр нь би “зээлсэн мөнгөө хүүтэй нь авч байвал болж байна” гэсэн. Тэгээд би уулзъя гээд Соёлын төв өргөөний нотариат дээр ирэхэд Батболд Баянбилэг гэх хүнийг дагуулж ирээд тэгээд би ахын найз Батболдод итгээд Баянбилэгийг ямар ажил хийдэг болон бусад зүйлийг нь огт асуугаагүй. Ингээд 2014 оны 11 сарын 13-ны өдөр 40 сая төгрөгийг зээлийн гэрээ хийгээд Баянбилэгт 2 сарын хугацаатай, 2 хувийн хүүтэй өгөхөөр тохироод гэрээндээ Батболдоор давхар гарын үсэг зуруулсан. Ингээд тэр өдрөө Баянбилэгийн Төрийн банкин дахь 102400304792 гэсэн дансанд 40 сая төгрөгийг шилжүүлсэн. Баянбилэг надаас зээлсэн мөнгөөрөө юу хийх талаар яриагүй би ч асуугаагүй, надад хэлэхдээ зээлсэн мөнгө найдвартай, айлтгүй, хүүтэй чинь сарын дотор багтаагаад өгчих нь гэж хэлсэн. Тэгээд 2 сар болоод Баянбилэг олдохоо байгаад алга болоод Батболд нь ч хайгаад олохгүй байсан. Батболд, Баянбилэг хоёр хоорондоо ямар холбоотой байсныг мэдэхгүй байсан. Тэгээд би Баянбилэгийг олж байгаад цагдаад өргөдөл гаргая гээд өнөөдрийг хүрсэн. Тэгээд 2016 онд зурагтаар Баянбилэг гэх хүн намын дарга, мөнгө залилаад хоригдож байгаа гэж мэдээлсэн учраас хаана шалгагдаж байгааг мэдсэн. Тэгээд би хайж байгаад Баянбилэгтэй утсаар яриад мөнгөө нэхэхэд “шүүх цагдаад битгий өгөөрэй, чамайг цагдаад өгөөгүй болохоор чинь баярлаж байна, намын шугамаар том мөнгө босгож байгаа эхний ээлжинд чиний бүх мөнгийг өгнө, чамтай сайхан уулзана, мөнгө бол заавал бүтнэ, найдвартай” гэж хэлээд намайг хуураад, итгүүлээд байлгаад байсан. Ингээд надаас авсан мөнгөнөөсөө нэг ч төгрөг өгөөгүй. Баянбилэгийн талаар өөр мэдэх зүйл байхгүй. Батболд болохоор наад Баянбилэг чинь хүний нүүр харахааргүй болгоод хаячихлаа, ийм зүйл болно гэж бодоогүй гэж хэлдэг. Би Батболдын найз гэдгээр нь Баянбилэгт итгээд мөнгөө өгсөн. Миний зээлсэн мөнгөний оронд Баянбилэг “барилгын аятайхан ажил олоод өгч болно шүү, тийм ажил авахаар бол хэлээрэй” гэж хэлж байсан, миний зүгээс ажил авах санал тавьж байгаагүй. Баянбилэг өөрөө ярихдаа улсын чанартай ямар ч ажил гаргаж болно шүү гээд том том юм яриад байсан,

 

16. 2015 оны 3 дугаар сарын 21-ний өдөр “Баянгол дүүргийн 6 дугаар эмнэлгийн барилгын төвийн барилга нураалтын ажлыг авч өгнө” гэж хуурч, иргэн Ү.Цэлмэгтэнгэрээс 30 000 000 төгрөг залилсан нь:

хохирогч Ү.Цэлмэгтэнгэрийн “...ажил хайж байгаад 2015 оны 3 сарын 15-ны үеэр Баянбилэг “Баянгол дүүргийн 6-р эмнэлгийн барилгын төвийн барилга нураалтын ажил байна, 600 сая төгрөгний төсөвтэй, энэ ажлыг аваад өгье урьдчилгаа мөнгө 30 сая төгрөг өгчих” гэж хэлэхээр нь би судласан чинь тэр эмнэлгийн барилгын нураалтын ажил гарчихсан гадуур хүмүүс яриад байсан. Тэгэхээр нь би итгээд хүмүүсээс түрүүлж авахын тулд 2015 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 30 сая төгрөгийг Баянбилэгт бэлнээр өгсөн. Ингээд 14 хоногийн дотор уг ажил гарна гэсэн боловч хугацаа сунгагдаад хэтрээд байсан. Тэгээд Баянбилэгээс ажлаа асуугаад сүүлдээ мөнгөө авъя гэсэн чинь утсаа авахаа байгаад, уулзахгүй зугтаагаад эхлэсэн. Тэгээд сүүлдээ Баянбилэг цагдаад шалгагдаад эрэн сурвалжлагдаж байгааг мэдээд, хайж эхлэсэн. Ингээд Баянбилэг цагдаад баригдаад хоригдоод гарч ирэх үед нь өөртэй нь уулзаад мөнгөө нэхэхэд удахгүй өгчихнө, өргөдлөө битгий өгөөч гэж гуйгаад өнөөдрийг хүрсэн. Одоо энэ хүн бол миний мөнгийг өгөх нь худлаа болж, өчнөөн удаа хуурагдаж залилуулсандаа харамсаж байна. Анх Баянбилэг өөрийгөө надтай танилцах үедээ “өмгөөлөгч хийдэг, миний ажил төрлийн холбоотой эрх мэдэлтэй хүмүүс байгаа, тэр хүмүүс надад найдвартай гаргаж өгнө” гэж хэлж байсан. Тэр эрх бүхий хүмүүсийнхээ талаар хэлэхгүй байсан, би ч уулзаагүй, нэр усыг нь мэдэхгүй байна. Сүүлд нь тийм эрх бүхий хүмүүс байсан эсэх нь тодорхойгүй болсон,

 

17. 2017 оны 8 дугаар сарын 28-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Ц.Ариунтамир, Ц.Батсайхан нараар зуучлуулан, “Бүгд Найрамдах Солонгос улс руу зорчих боломжтой албаны ногоон паспорт гаргаж өгнө” гэж хуурч, иргэн С.Лхамхүүгээс дансаар шилжүүлсэн 6 000 000 төгрөг,

мөн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр иргэн С.Эаас Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт бэлнээр өгсөн 3 500 000 төгрөг тус тус залилсан нь: 

хохирогч С.Лхамхүүгийн “...Солонгост нэг намын уулзалт болох гэж байгаа, түүнтэй холбоотойгоор найдвартай хүнээр дамжуулж. ногоон паспорт гаргуулж өгнө, цаад хүнтэй нь шууд харьцах боломжгүй учраас надаар дамжуулж харьцах юм гэж Батсайхан хэлэхээр нь би дүү Болдбаатар овогтой Энхбаярын хамт Солонгос явахын тулд ногоон паспорт гаргуулъя гээд эхний ээлжинд 2 хүний урьдчилгаа болох 4 сая төгрөгийг мобайлаас Батсайханы Хаан банкны данс руу шилжүүлсэн, мөнгө шилжүүлэхдээ эхний гэрээ байгуулсан нотариатын газарт дахин данс руу шилжүүлсэн. Түүнээс хойш ажлын газрын Энхбаатар ахад ногоон паспорт гаргадаг хүн байна гэж хэлээд Энхбаатар ахыг Батсайханд зуучилж өгөөд Энхбаатар ах Батсайхантай өөрөө харьцсан байсан. Явцын дунд үнэн худлаа болохыг нь мэдмээр байна, яагаад удаад байгаа юм бэ гэж Батсайханаас асуухад миний нэрийг намд гишүүнээр элсүүлсэн байгаа гээд Тусгаар тогтнолын намд гишүүн болсон тогтоолын хуулбар, намын нарийн бичгийн дарга гэсэн үнэмлэхний хуулбар зэргийг өгсөн. Тохирсон хугацаандаа нөгөө паспорт нь бүтэхгүй удаад байхаар нь Батсайханаар дамжуулж 2018 оны 02 сараас хойш Батсайхан болон Ариунтамир гэдэг залуугийн хамт цаад хүнтэй нь уулзъя гээд Баянбилэг гэгчийн хаягаар очсон боловч уулзаж чадаагүй. Намд гишүүнээр элсэх болон хандив мөнгөтэй холбоотой зохицуулалтыг би тодорхой мэдэхгүй, ямар ч гэсэн намд хамааралтай болж байж ногоон паспорт гаргуулж авах юм байна гэж ойлгосон. Мөн хүмүүсээс лавлахад Солонгост намын уулзалт болох гэж байгаа гэх сураг дуулсан болохоор хашаа байшингаа барьцаанд тавьж уг мөнгийг гаргаж өгсөн болно. Би дүүтэйгээ хамт ногоон паспорт гаргуулах зорилгоор өгсөн мөнгө боловч уг мөнгө миний мөнгө, энэ мөнгийг би өөрийнхөө нэр дээр зээлж авч байж Батсайханд өгсөн. Би мөнгөө 2 удаа цувуулж дансаар шилжүүлсэн. Батсайхан маргааш нь эхнэр Цэрэнлхамын данс руу 500.000 төгрөгөө шилжүүлсэн юм. Харин Ариунтамир нь 250.000 төгрөг шилжүүлсэн юм аа. Ингээд Батсайхан, Ариунтамир, Баянбилэг цувуулсаар эхнэр бид хоёрын данс руу 3.000.000 төгрөг шилжүүлсэн. Үлдсэн 4.000.000 төгрөгөө нэхэмжилж байна,

 

хохирогч С.Эын “...С.Лхамхүү надад манай эгчийн найз Батсайхан ногоон паспорт гаргадаг яаралтай гаргана гэж байна гэж хэлсэн. Ингээд би С.Лхамхүүд найдвартай юм бол гаргуулъя гэж хэлсэн..., Батсайхан гэж эмэгтэй утсаар залгаад паспорт гаргуулна гэсэн Энхбаатар гэж хүн мөн үү гэсэн, би мөн гэхэд за паспорт гаргуулах хүн мөн бол урьдчилгаа 3.500.000 төгрөгөө яаралтай өг гэсэн. Би маргааш нь буюу 2017.09.20-ны өдөр Батсайхантай уулзаж ТБД андуудын нотариатаар зээлийн гэрээ гэж хийгээд 3.5 сая төгрөгийг бэлнээр өгсөн,

 

18. 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “Бүгд Найрамдах Солонгос улс руу зорчих боломжтой албаны ногоон паспорт гаргаж өгнө” гэж хуурч, иргэн Ү.Лайжхандаас 2 500 000 төгрөг залилсан нь:

Хохирогч Ү.Лайжхандын  “...2017 оны 9 дүгээр сард манай эхнэр Дашцэвэг нь Солонгос улс руу сурахаар явсан учир би эхнэрийнхээ араас очих санаатай виз хөөцөлдөж байсан юм. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр би өөрийн хуурай ах Пүрэвсүрэнгийн гэр буюу Дамбадаржаагийн тэнд очиж Пүрэвсүрэнтэй уулзаад байж байтал Пүрэвсүрэн ах надад хандаж нээрээ нэг хүн ажлын ногоон үнэмлэх гаргаж өгнө гэнэ, тэр үнэмлэхээ гаргуулаад авчихвал Солонгос улс руу явах виз амархан гарчихдаг гэнэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би бас явъя л даа та тэр хүн рүүгээ яриад үзээч гэж хэлээд Пүрэвсүрэн ахыг цаад хүнтэй яриулсан юм. Тэгээд цаад хүн нь болно 5.000.000 төгрөгөөр гаргаж өгнө, энэ мөнгөнийхөө талыг нь авч ирээд өгчих гэхээр нь би яг тэр өдрөө өөрийнхөө Хаан банкны 5561043483 дугаартай виза картыг Пүрэвсүрэн ахад өгөөд энэ картнаас 2 500 000 төгрөг аваад тэр хүндээ өгчих гэж хэлээд иргэний үнэмлэхнийхээ хуулбар, 2 хувь цээж зурагтай хамт өгөөд явуулсан юм. Тэгээд л хэд хоногийн дараа надад ажлын үнэмлэх гаргачихсан гээд Пүрэвсүрэн ах авч ирсэн ба дахиад хэд хоногийн дараа үндсэн паспорт нь гарна гэж хэлж байсан. Цаад хүн маань утсаа авахгүй алга болчихсон юм. Баянбилэг гээд 40-45 орчим насны залууг ярьж байсан, би өөрөө тэр хүнтэй бараг уулзаагүй гэсэн мэдүүлгүүд, зээлийн гэрээнүүд, мөнгө хүлээлгэн өгсөн баримт, банкны шилжүүлэг, зарлагын баримт зэрэг нотлох баримтаар нотлогдож, шүүгдэгч Б бусдад 743 250 000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулжээ.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, хохирогч нараас мөнгө шилжүүлсэн дансны хуулгууд, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

Гэм буруугийн талаар:

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Уд  2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “орон сууцны 8 хувийн зээлд зуучилж өгнө” гэж хуурч, П.Цогтбаатараас 3 200 000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан гэж яллах дүгнэлт үйлджээ.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 5663 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч П.Цогтбаатарын хариуцагч Уртнасангаас 3 200 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага 3 200 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. 2015 оны 01 дүгээр сард уг шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 1172 дугаар захирамж гарч, 194 тоот гүйцэтгэх хуудас бичигджээ.   Яллах дүгнэлтэд дурдсан дээрх үйлдлийг иргэд хоорондын зээлийн гэрээний маргаан гэж уг хэргийг иргэний хэргийн журмаар шийдвэрлэсэн, энэ нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх тул хэрэгсэхгүй болгож, 3 200 000 төгрөгийг хохирлын үнийн дүнгээс хасаж тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Оийг 2014 оны 02 дугаар сараас 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүртэл бусадтай бүлэглэж, 32 удаагийн үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдэж, бусдад 1 207 850 000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

 

Бийг 2013 оны 8 дугаар сараас 2018 оны 3 дугаар сар хүртэл хугацаанд бусадтай бүлэглэж болон ганцаараа 18 удаагийн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдэж, бусдад 743 250 000 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

 

Уг 2012 оны  9 дүгээр сараас 2015 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд ганцаараа болон бусадтай бүлэглэж, 12 удаагийн үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдэж, 54 050 000 төгрөгийн их  хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч О, Б, У нарын  үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан, хэргийн үйл баримттай тохирч байна.

Прокуророос  тэдний гэмт үйлдлийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь 2.2-т зааснаар зүйлчилсэн нь зөв байна.

 

Хохирлын талаар:

Шүүх шүүгдэгч нарыг залилах гэмт хэрэг үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцсон тул хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нь зүйтэй байна. Хохирол төлүүлэхдээ мөрдөн байцаалтын шатанд хохирол төлж барагдуулсан баримт, яллах дүгнэлтийн хавсралт, хохирогч нарын мэдүүлэг, хүсэлт зэргийг харгалзав.

Хохирогч О.Наранбаатар нь шүүгдэгч Угийн Ур, З.Цолмон нартай бүлэглэн 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр түүнээс “Хас банкнаас зээл авч, орон сууц худалдаж авах гэж байгаа, дансандаа урьдчилгаа төлбөр байршуулах хэрэгтэй байна” гэж хуурч, зээлийн гэрээгээр халхавчлан, зээлэх нэрийдлээр 45 000 000 төгрөгийг залилах гэмт хэрэг үйлдэх үед зээлийн хүүнд урьдчилан суутган авсан 2 250 000 төгрөгийг Угаас төлөх төлбөрөөс хасаж тооцох нь зүйтэй ба мөн улсын яллагч Угаас 5 055 000 төгрөг гаргуулна гэж дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авлаа.

 

Шүүгдэгч Отэй бүлэглэн 2014 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “хүүхдийн төрсний гэрчилгээнд эцгийнх нь нэрийг оруулж гаргаж өгнө” гэж хуурч, залилан авч, хохирогч М.Байгалмаад 10 000 000 төгрөгийн хохирол учруулсан Амартүвшин нас барсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Оээс

 

9 000 000 төгрөг гаргуулан хохирогч У.Ад,

18 000 000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Баттүвшинд,

9 000 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Мөнхжаргалд,

4 000 000 төгрөг гаргуулан хохирогч С.Эт /Ж.Э/  

9 000 000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Батдоржид,

15 000 000 төгрөг гаргуулан хохирогч С.Энхбаярт,

9 000 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Отгонжаргалд,

9 000 000 төгрөг гаргуулан хохирогч М.Амарсайханд,

4 000 000 төгрөг гаргуулан хохирогч Д.Гантуяад,

5 000 000 төгрөг гаргуулан хохирогч Д.Ган-Эрдэнэд,

           12 000 000 төгрөг гаргуулан хохирогч Д.Оргилбаярт, нийт 103 000 000        төгрөг,

                         Шүүгдэгч Бээс-

 

70 000 000 төгрөг гаргуулан хохирогч С.Ад,

10 000 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Отгонжаргалд,

7 000 000 төгрөг гаргуулан хохирогч И.Оад,

40 000 000 төгрөг гаргуулан хохирогч Ж.Амаржаргалд,

17 000 000 төгрөг гаргуулан хохирогч С.Дэлгэрмөрөнд,

54 000 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Шаравжамцад /Тулга констракшн ХХК/

10 000 000 төгрөг гаргуулан хохирогч Э.Амарсайханд,

10 000 000 төгрөг гаргуулан хохирогч А.Энхбаярт,

27 500 000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Ариунтамирт, 

23 750 000 төгрөг гаргуулан хохирогч А.Амартайванд,

16 000 000 төгрөг гаргуулан хохирогч Т.Баярсайханд,

8 000 000 төгрөг гаргуулан хохирогч Д.Ган-Эрдэнэд,

60 000 000 төгрөг гаргуулан хохирогч М.Баярмагнайд,

30 000 000 төгрөг гаргуулан хохирогч Ү.Цэлмэгтэнгэрт,

40 000 000 төгрөг гаргуулан хохирогч О.Янжинлхамд, 

2 500 000 төгрөг гаргуулан хохирогч Ү.Лхайжхандад,

1 250 000 төгрөг гаргуулан хохирогч Н.Жамбалд,

3 000 000 төгрөг гаргуулан хохирогч С.Лхамхүүд,

3 000 000 төгрөг гаргуулан хохирогч С.Эт, нийт 433 000 000       төгрөг,

                        

                         Шүүгдэгч Угаас-

5 055 000 төгрөг гаргуулан хохирогч О.Наранбаатарт,   

800 000 төгрөг гаргуулан хохирогч Т.Болормаад,   

600 000 төгрөг гаргуулан хохирогч Д.Эрдэнэчимэгт, 

300 000 төгрөг гаргуулан хохирогч Л.Цогбилэгт,    

1 500 000 төгрөг гаргуулан хохирогч Ч.Энхсайханд,

1 400 000 төгрөг гаргуулан хохирогч С.Болдод,     

600 000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Мөнхгэрэлд,

550 000 төгрөг гаргуулан хохирогч С.Ад,

200 000 төгрөг гаргуулан хохирогч Г.Ганболдод,

400 000 төгрөг гаргуулан хохирогч Д.Тэмүүжинд,  нийт 11 405 000 төгрөг

олгож шийдвэрлэлээ. 

            Эрүүгийн хариуцлагын талаар:

 

     Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ талуудын эрүүгийн хариуцлагын хуралдаанд гаргасан дүгнэлт, тайлбар, санал зэргийг харгалзан үзэв.

  Шүүгдэгч О 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 32 удаагийн үйлдлээр, бусадтай бүлэглэн залилах  гэмт хэрэг үйлдэх,

 шүүгдэгч У 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүртэл бусадтай болон ганцаараа 12 удаа залилах гэмт хэрэг үйлдэх үед 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан ба уг хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т

“Энэ гэмт хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ,

мөн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.5-д  “Энэ хуулийн тусгай ангид арван жилээс дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих, онцгой тохиолдолд хорин таван жил хүртэл хугацаагаар хорих буюу цаазаар авах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг онц хүнд гэмт хэрэг гэнэ”,

72 дугаар зүйлийн 72.1.4-т “онц хүнд гэмт хэрэг үйлдсэнээс хойш хорин таван жил өнгөрсөн бол эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн гэж үзэж эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө” гэж тус тус заажээ.

 

Энэ хэргийг шүүх хянан шийдвэрлэх 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр  2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  2.2-т “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ,

ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ,

1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй гэж заасан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн ангилал буурч, түүнд оногдуулах ял болон гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа багасаж, тэдний эрх зүйн байдал дээрдэж байна.

 

      Иймд О, У нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг нь хүнд гэмт хэргийн ангилалд хамаарах ба уг гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш 5 жилийн хугацаа буюу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны 5 дугаар сарын 06, 6 дугаар сарын 05-ны өдөр дууссан, тэд 2015 оны 5, 6 дугаар сараас хойшхи хугацаанд дахин гэмт хэрэг үйлдээгүй нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул О, У нарт холбогдох хэргийг нь хэрэгсэхгүй болгож, тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй.  

 

            У нь урьд ял шийтгүүлсэн боловч 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар ялгүй болсон байна.

 

Шүүгдэгч Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх,

гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Иймд шүүгдэгч Баянбилэгт 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүний эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Угийн хуурамч иргэний үнэмлэхийг устгах нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар    Бийн 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 60 хоног, 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 150 хоног, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 119 хоног, нийт 329 хоногийг эдлэх ял нь оруулан тооцож,

 

О 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 14 хоног, 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс  7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 49  хоног, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 6 дугаар сарын 12 хүртэл  119 хоног, нийт 182 хоног,

 

У 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 17 хоног, 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 32 хоног, 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 6 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 45 хоног, нийт 94 хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй. 

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн прокурорын газраас Уд 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “орон сууцны 8 хувийн зээлд зуучилж өгнө” гэж хуурч, иргэн П.Цогтбаатараас 3 200 000 төгрөгийг дансаар шилжүүлүүлэн авч залилсан гэж яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч  О үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэн хуурч, залилах гэмт хэргийг үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулсан,

 

 Б үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа болон бусадтай бүлэглэн хуурч, залилах гэмт хэргийг үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулсан,

 

У үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа болон бусадтай бүлэглэн хуурч, залилах гэмт хэргийг үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар О, У нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Бийг 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Бт оногдуулсан 7 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О, У нарт авсан цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тэдэнд хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авч,

            Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар            Бийн 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 60 хоног, 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 150 хоног, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 119 хоног, нийт 329 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

8. О 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 14 хоног, 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс  7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 49  хоног, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 6 дугаар сарын 12 хүртэл  119 хоног, нийт 182 хоног,

 

У 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 17 хоног, 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 32 хоног, 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 6 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 45 хоног, нийт 94 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

 

             9. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдсугай.

 

            10. Оийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203029341 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Х-100 айл гудамж, 9 дүгээр байрны 11б тоот орон сууцыг захиран зарцуулах,

              Бийн  өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206031193 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 43/Б-84 тоот орон сууцыг захиран зарцуулах эрхийг хязгаарласан болохыг тус тус дурдсугай.

 

11. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар

Шүүгдэгч-Оээс

9 000 000 төгрөг гаргуулан хохирогч У.Ад,

18 000 000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Баттүвшинд,

9 000 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Мөнхжаргалд,

4 000 000 төгрөг гаргуулан хохирогч  С.Эт / Ж.Э/

9 000 000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Батдоржид,

15 000 000 төгрөг гаргуулан хохирогч С.Энхбаярт,

9 000 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Отгонжаргалд,

9 000 000 төгрөг гаргуулан хохирогч М.Амарсайханд,

4 000 000 төгрөг гаргуулан хохирогч Д.Гантуяад,

5 000 000 төгрөг гаргуулан хохирогч Д.Ган-Эрдэнэд,

12 000 000 төгрөг гаргуулан хохирогч Д.Оргилбаярт, нийт 103 000 000        төгрөг,

                         шүүгдэгч Бээс-

70 000 000 төгрөг гаргуулан хохирогч С.Ад,

10 000 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Отгонжаргалд,

7 000 000 төгрөг гаргуулан хохирогч И.Оад,

40 000 000 төгрөг гаргуулан хохирогч Ж.Амаржаргалд,

17 000 000 төгрөг гаргуулан хохирогч С.Дэлгэрмөрөнд,

54 000 000 төгрөг гаргуулан хохирогч Б.Шаравжамцад, /Тулга констракшн ХХК-д /  

10 000 000 төгрөг гаргуулан хохирогч Э.Амарсайханд,

10 000 000 төгрөг гаргуулан хохирогч А.Энхбаярт,

27 500 000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Ариунтамирт, 

23 750 000 төгрөг гаргуулан хохирогч А.Амартайванд,

16 000 000 төгрөг гаргуулан хохирогч Т.Баярсайханд,

8 000 000 төгрөг гаргуулан хохирогч Д.Ган-Эрдэнэд,

60 000 000 төгрөг гаргуулан хохирогч М.Баярмагнайд,

30 000 000 төгрөг гаргуулан хохирогч Ү.Цэлмэгтэнгэрт,

40 000 000 төгрөг гаргуулан хохирогч О.Янжинлхамд, 

2 500 000 төгрөг гаргуулан хохирогч Ү.Лхайжхандад,

1 250 000 төгрөг гаргуулан хохирогч Н.Жамбалд,

3 000 000 төгрөг гаргуулан хохирогч С.Лхамхүүд,

3 000 000 төгрөг гаргуулан хохирогч С.Эт,  нийт  433 000 000     төгрөг,

                        

                         шүүгдэгч Угаас-  

5 055 000 төгрөг гаргуулан хохирогч О.Наранбаатарт,

800 000 төгрөг гаргуулан хохирогч Т.Болормаад,   

600 000 төгрөг гаргуулан хохирогч Д.Эрдэнэчимэгт, 

300 000 төгрөг гаргуулан хохирогч Л.Цогбилэгт,    

1 500 000 төгрөг гаргуулан хохирогч Ч.Энхсайханд,

3 200 000 төгрөг гаргуулан хохирогч П.Цогтбаатарт,   

1 400 000 төгрөг гаргуулан хохирогч С.Болдод,     

600 000 төгрөг гаргуулан хохирогч Ц.Мөнхгэрэлд,

550 000 төгрөг гаргуулан хохирогч С.Ад,

200 000 төгрөг гаргуулан хохирогч Г.Ганболдод,

400 000 төгрөг гаргуулан хохирогч Д.Тэмүүжинд,  Нийт  11 405 000     төгрөг

            тус тус олгосугай.

 

        12. Ур нарт холбогдох 2012 0105 1319 дугаар хэргээс шүүгдэгч О, Б, Уртнасан нарт холбогдох энэ 2002 000000 0177 дугаар хэргийг тусгаарлаж шийдвэрлэсэн болохыг дурдсугай.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Угийн хуурамч иргэний үнэмлэхийг устгасугай.

 

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний хариуцагч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

           

            16. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О, У нарт хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Бт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Л.ОЮУН