| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 154/2020/00011/Э |
| Дугаар | 15 |
| Огноо | 2020-03-24 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 15
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Түвшинжаргал даргалж,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Оюунцэцэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мөнхдалай,
Иргэний нэхэмжлэгч Б.Цогоо,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Ганзориг,
Шүүгдэгч Д.Б , А.О , Ш.З , Н.Н , Н.О , Х.Х , Б.Б нар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч С овогт Д ийн Б , Д овогт А ийн О , М овогт Ш гийн З , М овогт Н гийн Н , В овогт Н гийн О , В овогт Х гийн Х , Хар азарга овогт Б гийн Б нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2037000210011 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Үенч суманд 19 оны 0 дугаар сарын -ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл , эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Үенч сумын Цгаантүнгэ багт оршин суух, РД: , С овогт Д ийн Б ,
2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Үенч суманд 19 оны дугаар сарын -ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Үенч сумын Нарийнгол багт оршин суух, РД: , Д овогт А ийн О ,
3. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Үенч суманд 19 оны 0 дугаар сарын -ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл , эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Үенч сумын Цагаантүнгэ багт оршин суух, РД: , М овогт Ш гийн З ,
4. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Үенч суманд 19 оны 0 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл , эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Үенч сумын Нарийнгол багт оршин суух, РД: , М овогт Н гийн Н ,
5. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Үенч суманд 19 оны 0 дугаар сарын 0-ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл , эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Үенч сумын Цагаантүнгэ багт оршин суух, РД: , В овогт Нүдлээгийн О ,
6. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Үенч суманд 19 оны дугаар сарын -ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Үенч сумын Цагаантүнгэ багт оршин суух, РД: , В овогт Х гийн Х ,
7. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Үенч суманд 19 оны дугаар сарын -ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гал сөнөөгч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл , эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Үенч сумын Хөх үзүүр багт оршин суух, РД: , Хар азарга овогт Б гийн Б гэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Д.Б нь А. О , Ш. З ,Н. Н , Н. О , Х. Х , Б.Б нартай хамтран 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Ховд аймгийн Үенч сумын Цагаантүнгэ багийн нутаг “Хар толгой” гэх улсын тусгай хамгаалалттай газраас зөвшөөрөлгүйгээр хууль бусаар агнасан гэх хулан адууны махыг хадгалж, тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт холбогдож Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох: Шүүх хуралдаанаар тогтоогдсон шүүгдэгч Д.Б , А. О , Ш. З ,Н. Н , Н. О , Х. Х , Б.Б нар Ховд аймгийн Үенч сумын Цагаантүнгэ багийн нутаг “Хар Толгой” гэх Говийн Их дархан цаазат газрын “Б” хэсгийн улсын тусгай хамгаалалттай газар нутагт 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хамтран ховор амьтан болох 1 тооны 8 настай эм Хуланг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж Монгол орны байгаль орчинд 11.000.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал нь хүрээлэн байгаа орчинд хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Д.Б А. О , Ш. З ,Н. Н , Н.О , Х. Х , Б.Б нар гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Д.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “... Би 2020 оны 01 дүгээр сарын эхээр Үенч сумын төвөөс 59-03 ХОҮ улсын дугаартай Bighorn машинтай Н.Н , Б.Б , Хөх гэдэг залуучуудтай Цагаантүнгэ багт байх Амраагийнд очоод З , Амраа гэх хоёр залууг мотоциклтой нь дагуулаад Цагаантүнгэ багийн “Хойд хар толгой “ гэх газар луу дагуулж яваад Хожоо гэх айлд очиж хоноод маргааш өглөө нь Н , Хожоо гэх хоёр залууг тал дээрээс нэг хулан буудаад ир гэж явуулсан. Тэр хоёр тал руу яваад 3 цаг болсны дараа миний 93430317 гэсэн дугаар луу Н залгаад бид хоёр тал дээр нэг хулан унагаачихлаа та нар хүрээд ир гэсэн. Тэгээд би Хөх, Б нарын хамт өөрийн эзэмшлийн 59-03 ХОҮ улсын дугаартай цагаан өнгийн Bighorn машинтайгаа очиход Н , Хожоо, Амраа З нар хулангийн махаа эвдээд хаа гуя болгочихсон байхаар нь бид нар миний машинд ачаад Хожоогийн гэрт ирэхэд машины шатахуун дуусах гээд байхаар нь Хүрлээ рүү залгаад бид нар хулан агнаад “Хойд хар толгой” гэх газарт байрлах Хожоогийнд байна чи шатахуун аваад хүрээд ир гэсэн. Тэгээд 3-4 цагийн дараа Хүрлээ, Засаг дарга хоёр 10 шатахуун авч ирж өгсөн. Тэгээд бид нар хулангийн махыг бүгдийг нь Засаг даргын 77-58 ХОА улсын дугаартай машинд ачаад сумын төв рүү явсан. Сумын төв рүү явж байхад Амраа гэртээ үлдсэн. Намайг машинтайгаа сумын төвд ирэхэд Засаг дарга гэртээ буугаад үлдчихсэн. Манай гэрийн гадна бид тав махаа тэнцүүхэн хувааж авсан. Би нэг гуя, жаахан ястай мах авсан...” гэх
Түүний шүүх хуралдааны явцад мэдүүлсэн: ...Яг хулан агнахад Н.О ийн мотоцикльтой явсан. О хуланг буудаж унагаасан. Тэр буу О ын өөрийнх нь буу юм. Тухайн үед би давсан хуурай гэдэг газар давс гаргаж байгаад О ийн гэрт очсон басйан. Тэгээд тэнд байсан залуучууд чонын мөр харахаар гараад хулан таарахаар нь буудсан байсан. Би агнасны дараа өөрийн машинаар очиж ачиж гэрийн гадна авч ирсэн. Тухайн үед хууль бусаар ан хийсэн тул цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Анх 2 мотоцикльтой О , О , Н , Амаржаргал гэсэн 4 хүн хамт явсан. Тэгж байтал Амаржаргал надруу утсаар хулан агналаа хүрээд ир гэсэн. 53-09 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч А.О ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: Би 2020 оны 01 дүгээр сарын эхээр Үенч сумын төвөөс Д.Б гийн эзэмшлийн 59-03 ХОҮ улсын дугаартай цагаан өнгийн машинтай Д.Б , Б , Н гэдэг залуучуудтай Үенч сумын “Давсан хуурай хар толгой” гэдэг газарт байдаг Хожоо гэдэг айлд очиход тэр айлд Амраа, З гэдэг хоёр залуу байсан. Тэр айлд машинаа үлдээгээд Хожоо бид хоёр Хожооогийн мотоцикльтой, Н , Амраа хоёр Амраагийн мотоцикльтой бид дөрөв цаашаа гэрээсээ гараад баруун хойд зүг рүү 10-15 км яваад нэг хулан байхаар нь Хожоо бид хоёр хөөгөөд буудаж алаад буцаад Хожоогийн гэрт ирээд Д.Б , Б , Хожоо, З бид тавуулаа 59-03 ХОҮ улсын дугаартай Б гийн машинтай хулан буудаж алсан газар луу очиж тэнд буугаад бид хэд өвчиж байхад Н , Амраа хоёр ирсэн Тэгээд бид долуулаа хуланг тал талаас нь өвчөөд гэдэс дотрыг нь хаяад Б гийн машины хойд хонины хонхорт цаас дэлгэж байгаад ачсан. Тэндээс буцаад Хожоогийн гэрт ирэхэд Үенч сумын засаг дарга Т Б , жолооч Х.Х ын хамт ирчихсэн байсан Сумын төв рүү явахдаа Засаг даргын машинд махаа ачаад Б гийн машинд мотоцикль ачаад Амраа, Шонхоо хоёр Б гийн машинд суугаад Б.Б , З бид гурав Засаг даргын машинд суугаад явсан. Хуланг би буудаж агнасан. Би хулангийн махнаас 5 кг цул мах авсан ...” гэх мэдүүлэг,
...Түүний шүүх хуралдааны явцад мэдүүлсэн: “...Би тэр өдөр давсанд явж байгаад замдаа О ийнд очсон. Тухайн үед Б гийн машинтай явсан. Винтов маркийн буу миний эзэмшлийн бүртгэлгүй буу юм. О ийнд очоод түүнийг дагуулаад чонын мөр харахаар явсан. Тэгээд хулан таарахаар нь буудсан. Уг хуланг эр эмийг нь сайн мэдээгүй. Би хулангийн махнаас 4-5 кг мах авсан. Хохиролд 3.100.000 төгрөг төлсөн Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ” гэх мэдүүлэг,
Х.Х ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “... Би 2020 оны 01 дүгээр сарын 09, 10-ны үеэр засаг дарга Т.Б тэй хамт явж Хожоо гэдэг айлын гаднаас 3 уут хулангийн мах ачиж ирсэн. Б танай машинд жаахан мах ачмаар байна гээд миний машинд мах ачсан. Тэгээд би сумын төвд орж ирээд ууттай махнуудыг Б гийн гэрт оруулж буулгаж өгчихөөд явсан. Мах буулгаж дууссаны дараа надад Б 3-4 кг цул мах өгсөн. Тэгээд хулангийн мах байна гэдгийг мэдсэн... гэх мэдүүлэг,
Түүний шүүх хуралдааны явцад мэдүүлсэн: “Би давс гаргаж байсан газарт шатахуун хүргэхээр албаны 77-58 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байсан. Уг хулангийн махнаас би авсан. Адууны мах шиг мах байсан. Хохирол гурван сая гаруй төгрөг төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
Н.О ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр манай гэрт Амаржаргал, З хоёр мотоцикльтой ирээд чоно хөөж явна гэж хэлж байсан. Тэгээд сууж байхад сумын төвөөс Б машинтайгаа Б , О , Н нар ирсэн. Манай гэрээс Амаржаргал, Н хоёр нэг мотоцикльтой, О бид хоёр нэг мотоцикльтой цуг явж байгаад Амаржаргал. Н хоёр бид хоёроос салаад хойд чиглэлд явсан.Тэгээд бид хоёр эгц өөдөө явж байтал урдаас нэг хулан таарахаар хойноос нь хөөж явж байгаад О буудаж алсан. Хулангийн хажууд зогсож байхад Амаржаргал. Н хоёр ирсэн тэгээд бид дөрөв өвчөөд эхлээд жолооч Б , Н ын утсаар Амаржаргал руу залгаад нэг хулан унагаачихсан байна ирээд ачаад аваадах гэсэн. Б машинтайгаа З , Б нар ирээд тэгээд бүгд нийлээд махыг янзлаад Б гийн машинд ачсан. Гэрлүүгээ ирэхэд манай гэрийн гадна засаг дарга, засаг даргын жолооч Х хоёр ирсэн болохоор би, Б гийн машинаас буугаад шууд гэрлүүгээ ороход засаг дарга гэрт сууж байсан. Засаг даргатай юм ярьж байгаад гараад ирэхэд тэр хэд хулангийн мах ачаад дууссан байсан.Тэгээд тэд нар хөдлөөд явсан... гэх мэдүүлэг,
Түүний шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Энэ хүмүүс манайд хоол унд идэхээр ирсэн. Тэгээд чонын мөр харахаар явж байгаад хулан ангасан. Хуланг буудаж унагаасны дараа Амаржаргал утсаар ярьж эдгээр хүмүүсийг дуудсан. Би уг хулангийн махнаас аваагүй. Хууль мэдэхгүйн улмаас зохих байгууллагад мэдэгдээгүй. Хохиролд 3000.000 төгрөг төлсөн. Махыг манай гэр хүртэл Б гийн машинаар тээврэлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
Н.Н ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: Би 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр манай хадам аав Б манайд ирээд машинд суу гэхээр нь машинд нь суухад Б , О нар байсан. Бид дөрөв Үенч сумын төвөөс гараад Цагаантүнгэ багийн “ Хар толгой” гэх газарт байх О гэдэг айлын гадна очиход Амараа, З гэх хоёр залуу тэр айлд байсан. Тэгээд Амраа бид хоёр чоно хайгаад явж байгаад буцаад эргээд ирэхэд О , О нар нэг хулан буудаж алсан гээд хулангийнхаа хажууд зогсож байсан. Тэгээд бид хоёр очоод утсаар Амраа, Б рүү яриад дуудсан.Бид дөрөв хулангаа өвчиж байхад Б , Б , З нар ирээд Б хулангийн хөлийг нь барьж өгсөн. З өвчилцөөд махыг нь хаа гуя болгоод ачаад О ийн гадна ирэхэд хар өнгийн машинтай засаг дарга Т.Б ,
жолооч Х.Х нар ирсэн байсан. Хулангийн махаа Б гийн машинаас буулгаад засаг даргын машинд О , Б , З , Н нар ачаад засаг даргын машинд О , З , Б нар засаг даргын машинд суугаад явсан харин Б , Амраа бид гурав цагаан машинд Амраагийн мотоцикль ачаад явсан. Цагаантүнгэ баг ороод Амрааг мотоциклтой нь үлдээгээд тэндээс цааш Б бид хоёр сумын төв ороод Б гийн гзрийн гадна очоод зогсоход хар машин зэрэгцээд ирсэн. Машинд ачсан хулангийн махаа буулгаж бүгд хувааж авсан. Тэр махнаас би нэг хааны махны хавиргануудыг авсан Засаг даргын жолооч мах ачиж байхад машиндаа байсан. Би авсан хулангийн махаа хошдоо идээд дуусгасан...” гэх мэдүүлэг,
Түүний шүүх хуралдааны явцад мэдүүлсэн: “Хар толгойд бид 4 үүлээ очсон. Хярмаг хаясан байсан тул чонын мөр харахаар явсан. Амаржаргал утсаар бүгдээрээ хүрээд ир гэхээр нь явж очиход хулан унагаасан янзалж байсан. Би махыг эвдэлцэж мах авсан. Уг махыг О ийн гэр хүртэл Б гийн машинаар, сумын төв хүртэл Х ын машинаар тээвэрлэсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
Б.Б ы мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: ”....Би 2020 оны 01 дүгээр сарын 10-н орой Үенч сумын төвөөс Б , Н , О бид нар Б гийн цагаан машинтай Үенч сумын Цагаантүнгэ багийн “давсан хуурай” гэх газар давсанд байгаа хүмүүст эргэлт өгөхөөр очсон.Тэндээс Хожоо хочтой О ийн гэрт очиход З , Амаржаргал хоёр тэр айлд ирсэн байсан. Тэндээс О , О , О ийн мотоцикльтой, харин Н , Амаржаргал хоёр Амаржаргалын мотоцикльтой чононд явна гээд гарсан. Тэгээд гараад 3 цаг өнгөрч байхад Амаржаргал Б лүү залгаад дуудсан. Б гийн машинтай З , Б бид гурав очиход нэг тооны хулан буудаж унагаасан байсан. З , О , О , Н бид тав хулангийн махыг янзалсан. Тэгээд Б ирээд Б гийн машинд хулангийн мах ачаад О ийн гэрийн гадна очиход засаг дарга Т. Б , жолооч Х нар ирчихсэн байсан. Б гийн машинд ачсан махыг машинаас буулгаад Засаг даргын машинаас уут аваад янзалж дуусаад засаг даргын машинд ачсан. О , З , засаг дарга Т.Б , жолооч Х.Хүрэлбааггар бид нар түрүүлээд хөдлөөд сумын төв рүү ирээд засаг дарга гэртээ бууж үлдсэн. Бид нар Б гийн гэрт ирэхэд Б.Б ирчихсэн байсан. Махыг буулгаад бид нар хувааж авсан. Би хулангийн махны хаа хэсгийн махнаас 2 кг орчим цул мах авсан. Хулангийн махыг би эвдэлцсэн...” гэх мэдүүлэг,
Түүний шүүх хуралдааны явцад мэдүүлсэн: “...О ийнд очиход Амаржаргал, З , О нар байсан. Тэр өглөө шинэ цас орсон байсан тул чонын мөр харахаар явсан. Амаржаргал бүгдээрээ хүрээд ир гэж утсаар дуудахаар нь яваад очиход Хулан унагаасан янзалж байсан. Би махыг эвдэлцэж мах авсан. Уг махыг О ийн гэр хүртэл Б гийн машинаар, сумын төв хүртэл Х ын машинаар тээвэрлэсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
Ш.З гийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “Би 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр би Амаржаргалын гэрт байж байгаад доошоо “Давсан хуурай” гэх газар луу Амаржаргал бид хоёр чоно хайгаад явсан. Хартолгой гэх газарт байх О ийн гэрт очоод байж байтал Б цагаан машинтайгаа Б.Б , Н , О нар ирсэн. Н , Амаржаргал хоёр Амаржаргалын мотоцикпьтэй явсан, харин О О тэй цуг явсан. Бид нар тэр айлд байж байтал Амаржаргал Б гийн утас руу залгаад хүрээд ир гэхээр Б гийн машинтай Б бид гурав очсон чинь тэнд хулан унагаачихсан байсан. Бид хэд очоод хуланг янзалж дуусаад Б гийн цагаан машинд ачаад буцаад О ийн гэрт ирэхэд Засаг дарга Т.Б , жолооч Х нар ирсэн байсан. Засаг даргын 77-58 ХОА улсын дугаартай машинд хулангийн махыг Б гийн машинаас буулгаад засаг даргын машинд Б , Н , О бид хэд ачиж дуусаад сумын төв рүү засаг даргын машинтай засаг даргын жолооч Х.Х , О , Б.Б бид хэд түрүүлж явсан. Хойноос нь Б цагаан машинтайгаа, Н , Амаржаргал нар мотоцикль ачаад ирсэн. Үенч сумын “Цагаан түнгэ” багийн төвд Амаржаргалыг мотоцикптой нь цуг буулгаад сумын төв рүү ороод засаг даргыг гэрийнхэн үүдэнд буулгаад бид хэд засаг даргын машинтай Б гийн гэрийн гадна очиход Б ирээгүй байсан. Бид хэд хэсэг хүлээж байгаад Б ирэхээр нь махыг нь буулгаад бид нар бүгд хувааж авсан.Би тухайн махнаас хүзүүний мах, цул махнаас авсан...” гэх мэдүүлэг,
Түүний шүүх хуралдааны явцад мэдүүлсэн: “...Би Цагаантүнгэ гэх газарт Хожоо гэдэг айлд байж байтал 4 хүн ирсэн. Амаржаргал, Н хоёр, О , О нар чонын мөр харахаар явж байна гэсэн. Намайг Б тэй явж очиход Хулан унагаасан янзалж байсан. Би махыг эвдэлцэж мах авсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мөнхдалайгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тухайн хүмүүс хохирлын нөхөн төлбөр 22.000.000 төгрөгийг Үенч сумын төрийн сангийн төсвийн орлогод тушаасан. Давсан хуурайгийн “Хойд хар толгой” гэх газар нь 2019
оны 05 дугаар дугаар сарын 02-ны өдрийн 41 дугаартай Улсын Их Хурлын тогтоолоор “Говийн Их дархан цаазат газрын Б хэсгийн тусгай хамгаалалттай газар нутагт хамрагдах болсон...” гэх мэдүүлэг,
Түүний шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...эдгээр хүмүүсийн хулан ангасан үйлдлийн улмаас амьтаны аймагт хохирол учирсан. Тухайн амьтаны экологи, эдийн засгийн үнэлгээ 11.000.000 төгрөг юм. “Амьтаны тухай” хуульд зааснаар амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж тогтооно гэсний дагуу 22.000.000 төгрөг нэхэмжилсэн. Шүүгдэгч нар 22.000.000 төгрөгний хохиролыг хувааж төлж барагдуулсан тул одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Б.Цогоогийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Ховд аймгийн үенч сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн 77-58 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл уг хэрэгт битүүмжлэгдсэн байна. Энэ тээврийн хэрэгсэл нь төрийн өмчийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байх тул бид буцааж авах хүсэлтэй байна. Манай Тамгын газарт ирээд 3 дахь жилдээ явж байгаа тээврийн хэрэгсэл юм. Үнэлгээ нь 12.050.000 төгрөгөөр үнэлэгдсэн байна” гэх мэдүүлэг,
Ховд аймгийн мал эмнэлгийн газрын шинжээч М.Хандгайгийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн...
1. Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсээс ирүүлсэн толгойн арьсанд үзлэг хийхэд: Мэдрэхүйн үзлэгээр тухайн толгойн, арьсыг адууны толгой, арьстай харьцуулж үзэхэд толгой том чих урт, сүүл зөвхөн үзүүрийн хэсэгтээ шингэхэн богино хялгастай, өвөлдөө цайвар хул зэрэг онцлог шинж тэмдэгээр ялган оношлож Хулангийн толгой арьс мөн болохыг тогтоов.
2.Мэдэрхүйн эрхтэний үзлэг шинжилгээнд Хулангийн толгой арьс нь шинжилгээнд тэнцэнэ. Толгойн зүүн талын эрүүний яс, толгойн арын хэсгийн мах хатаж хорчийсон, нүдийг шувуу идсэн байдалтай шүд бүтэн, хэлний угийн хэсгийн огтолж авсан. Арьс цайвар хул өнгөтэй, хэсэг газраараа урагдсан, 4 шийр байхгүй зэрэг байв.
3. Мал эмнэлгийн лабраторт ирсэн хулангийн толгой, арьсанд хийсэн мэдэрхүйн эрхтэний шинжилгээгээр дээрхи дээж нь нас гүйцсэн 8 настай эм хулан мөн болохыг тодорхойлов” гэх шинжээчийн дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын криминалистикийн шинжээч Ч.А ийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн...
- Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэг нь шинжилгээнд тэнцэнэ.
- Шинжилгээнд 7.62мм калибартай 1954 онд хуучнаар ЗХУ-д байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн Мосина загварын карабин буу ирүүлсэн байна.
- Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсэгт ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байна уг галт зэвсгийн гол төмрийн бянт элэгдэж бохирдсон байна.
- Шинжилгээнд ирүүлсэн галт зэвсгээс загвар болгон авсан сумны хошуу хонгио нь ШШҮХ-ийн Галт зэвсгийн мэдээллийн нэгдсэн санд биетээр хадгалагдаж байгаа эзэн холбогдогч нь тогтоогдоогүй гэмт хэргийн газраас илрүүлсэн сумны хошуу, хонгионы мөрүүдтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ харилцан тохирохгүй байна... гэх шинжээчийн дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын физикийн шинжээч, цөмийн физикч мэргэжилтэй цагдаагий ахлаг дэслэгч Б.Даваанямын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 1020 тоот...
1. Шинжилгээнд ирүүлсэн замагны 1361 дугаартай, гол төмрийн GR782 дугаартай Винтов маркийн галт зэвсгээр буудлага үйлдсэн байна.
2. Хэзээ галт зэвсгээр буудлага үйлдэгдэгдсэн эсэхийг тогтоох боломжгүй гэх шинжээчийн дүгнэлт,
- гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл
- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-5х/,
- эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6, 7х/,
- тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх8-11х/,
- эд зүйлд үзлэг хийж, хураан авсан тухай тэмдэглэл /хх-13-17х/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх19х/,
- эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зйргийн үзүүлэлтүүд /хх-21-27х/,
- Ховор амьтадын жагсаалт, Ан амьтаны экологи, эдийн засгийн үнэлгээ,эд зүйлийн үнэлгээ,
- Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай Улсын Их хурлын тогтоол,
- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтыг үнэлж, дүгнэхэд: Шүүгдэгч С овогт Д ийн Б , Д овогт А ийн О , М овогт Ш гийн З , М овогт Н гийн Н , В овогт Н гийн О , В овогт Х гийн Х , Хар азарга овогт Б гийн Б нар нь 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Ховд аймгийн Үенч сумын Цагаантүнгэ багийн нутаг “Хар толгой” гэх улсын тусгай хамгаалалттай газраас зөвшөөрөлгүйгээр хууль бусаар агнасан гэх хулан адууны махыг хадгалж, тээвэрлэсэн үйл баримт хэргийн нөхцөл байдал тогтоогдсон гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.Б , А.О , Ш.З , Н.Н , Н.О , Х.Х , Б.Б нарын агнасан гэх хулан ховор ан амьтан болох нь Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д зааснаар ”Ховор амьтны жагсаалт, ховор амьтныг агнах барих зөвшөөрөл олгох журмыг Засгийн газар батална” гэсний дагуу хуланг ховор амьтан болохыг жагсаалтаар баталж, Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Ан амьтны экологи- эдийн засгийн үнэлгээ “-г тогтоож хулан эмийг нь 11000000 төгрөгний үнэлгээтэй байна гэх баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Б , А.О , Ш.З , Н.Н , Н.О , Х.Х , Б.Б нар нь ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Б , А.О , Ш.З , Н.Н , Н.О , Х.Х , Б.Б нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролыг нөхөн төлж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргажээ.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Д.Б , А.О , Ш.З , Н.Н , Н.О , Х.Х , Б.Б нар нь хууль бус үйлдэлдээ тээврийн хэрэгсэл, галт зэвсэг ашигласан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д заасныг журамлан шийдвэрлэх үндэслэлтэй байх ба 59-03 ХОА улсын дугаартай Прадо маркийн тээврийн хэрэгсэл нь Д.Б гийн эзэмшлийнх, 77-58 ХОА улсын дугаартай, УАЗ Патриот маркийн тээврийн хэрэгсэл нь Ховд аймгийн Үенч сумын Засаг даргын Тамгын газрын эзэмшлийнх болох нь тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ болон шүүхийн хэлэлцүүлэгийн явцад тогтоогдож байна. Иймд гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн 59-03 ХОА улсын дугаартай Прадо маркийн, 77-58 ХОА улсын дугаартай, УАЗ Патриот маркийн тээврийн хэрэгслийг тус тус хууль ёсны эзэмшигч нарт нь буцаан олгож тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нараас гаргуулж улсын орлого болгох, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан галт зэвсгийг холбогдох байгууллагад шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Б , А.О , Ш.З , Н.Н , Н.О , Х.Х , Б.Б нар нь бусдад төлөх төлбөр, иргэний нэхэмжлэлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй болохыг дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хулан гэх амьтаны арьс, толгой, махыг устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Б , А.О , Ш.З , Н.Н , Н.О , Х.Х , Б.Б нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Д ийн Б , Д овогт А ийн О , М овогт Ш гийн З , М овогт Н гийн Н , В овогт Н гийн О , В овогт Х гийн Х , Хар азарга овогт Б гийн Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан улсын тусгай хамгаалалттай газар нутагт ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, түүхий эдийн зүйлийг тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С овогт Д ийн Б , Д овогт А ийн О , М овогт Ш гийн З , М овогт Н гийн Н , В овогт Н гийн О , В овогт Х гийн Х , Хар азарга овогт Б гийн Б нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жил, 5 /таван/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 59-03 ХОА улсын дугаартай Прадо маркийн 500.000 төгрөгний үнэлгээ бүхий автомашин, 77-58 ХОА улсын дугаартай, УАЗ Патриот маркийн 12.050.000 төгрөгний үнэлгээ бүхий автомашин, хятад улсад үйлдвэрлэгдсэн Хурд нэртэй 300.000 төгрөгний үнэлгээ бүхий мотоцикль зэрэг тээврийн хэрэгслүүдийг хууль ёсны эзэмшигч нарт буцаан олгож, уг тээврийн хэрэгслүүдийн нийт үнэ 12.850.000 төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр буюу шүүгдэгч нараас тус бүр 1.835.714 төгрөгийг гаргуулж улсын төсөвт олгох албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хулангийн арьс 1 ширхэг, толгой 1 ширхэг, 4.8 кг мах зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Г.Бямбаагийн эзэмшлийн гэх улсын бүртгэлтэй, GR772 гол төмөртэй, 772 дугаарын замагтай, Винтов загварын галт зэвсгийг хурааж цагдаагийн байгууллагад шилжүүлж, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
5. Энэ хэргийн улмаас шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар амьтаны аймагт учруулсан хохирол 22.000.000 төгрөгийг нөхөн төлсөн, шүүгдэгч нарын цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч шийтгэх тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гарсан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчинтэй болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.