Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 146/ШШ2017/00012

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч:  Монгол Улсын иргэн, 1967 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 50 настай, эмэгтэй, Өвөрхангай аймаг, Бат-Өлзий сум, 2 дугаар багт оршин суух, ЙБ67100604 дугаарын регистртэй, Өлзий овгийн Баяртогтохын Содномцэрэнгийн

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Анхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Содномцэрэн шүүхэд гаргасан хүсэлтэндээ:

“...Б.Содномцэрэн миний бие Бат-Өлзий сумын Бат зам нэгдлийн 2 дугаар бригадад 1983 оны 01 дүгээр сараас 1992 оны 06 дугаар сар хүртэл хугацаанд үхэрчин, саальчинаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн учир ажилласан жил сэргээн тогтоож өгнө үү...” гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Анхбаяр нь 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтэндээ: “...Содномцэрэн овогтой Анхбаяр миний бие нь Өмнөговь аймгийн Тавантолгой уурхайд ажилладаг. 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ажлаас маань яаралтай дуудсан тул хурлыг эзгүйгээр шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Содномцэрэн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Б.Содномцэрэн нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1983 оны 01 дүгээр сараас 1992 оны 06 дугаар сар хүртэл үхэрчин саальчинаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, 2010 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн №905 дугаартай архивын магадлагааны хуулбар, гэрч Б.Бямбацэрэн, Ц.Жигмэдсэрчин нарын мэдүүлэг, зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи бичгийн нотлох баримт болон хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргийг үндэслэн Өлзий овгийн Баяртогтохын Содномцэрэнг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1983 оны 01 дүгээр сараас 1992 оны 06 дугаар сар хүртэл үхэрчин саальчинаар ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн

115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг

тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Өлзий овгийн Баяртогтохын Содномцэрэнг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1983 оны 01 дүгээр сараас 1992 оны 06 дугаар сар хүртэл үхэрчин саальчинаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.Содномцэрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигчид анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.ДАГИЙМАА