Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
Хэргийн индекс | 146/2017/00011/И |
Дугаар | 146/ШШ2017/00013 |
Огноо | 2017-01-09 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 146/ШШ2017/00013
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Монгол Улсын иргэн, 1957 оны 01 дүгээр сарын 2-ний өдөр төрсөн, эрэгтэй, Өвөрхангай аймаг, Бат-Өлзий сум, 1 дүгээр баг, Бургас гэх газар оршин суух, ЙБ57012915 дугаарын регистртэй, Намсрай овгийн Ичинноровын Ренчинжагдагийн
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр иргэний хэрэг үүсгээд, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч И.Ренчинжагдаг шүүхэд гаргасан хүсэлтэндээ:
“...И.Ренчинжагдаг 1981 оны 01 дүгээр сарын 01-нээс 1990 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Батзам нэгдэлд малчинаар ажиллаж байсан бөгөөд хөдөлмөрийн дэвтрийн нөхөн бичилттэй зөрчилтэй байгаа тул 1981 оны 01 дүгээр сарын 01-нээс 1990 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэл Батзам нэгдэлд малчинаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү...” гэжээ.
Хүсэлт гаргагч И.Ренчинжагдаг нь 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлтэндээ: “...Миний бие И.Ренчинжагдаг нь тус шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Одоо Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 дүгээр баг Бургас гэх газарт өвөлжиж байгаа олон дахин шүүхэд ирэх боломжгүй цас их орсон байдлыг минь харгалзаж үзээд намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч И.Ренчинжагдаг нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч И.Ренчинжагдаг нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчинаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, 2016 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн №713 дугаартай архивын лавлагааны хуулбар, 1981 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №144 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Ц.Жигмэдсэрчин, Б.Бямбацэрэн нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи бичгийн нотлох баримт болон хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргийг үндэслэн Намсрай овгийн Ичинноровын Ренчинжагдагийг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчинаар ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хүсэлт гаргагч И.Ренчинжагдаг нь өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байх тул түүний хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдсан болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн
115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг
тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Намсрай овгийн Ичинноровын Ренчинжагдагийг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчинаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч И.Ренчинжагдагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигчид анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА