Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 146/ШШ2017/00014

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч:  Монгол Улсын иргэн, 1962 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 55 настай, эмэгтэй, Өвөрхангай аймаг, Хархорин сум, Вангийн овоо баг, Одын 2-23 тоотод оршин суух, ЙР62012206 дугаарын регистртэй, Юулт толь овгийн Самдангийн Нямдуламын

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгээд, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч С.Нямдулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.Нямдулам нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ:

“...С.Нямдулам миний бие Өвөрхангай аймгийн Усны аж ахуйн удирдах газар 1982 оны 07 дугаар сарын 07-нд орж 1983 оны 05 дугаар сарын 11-нд гарсан, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Сангийн аж ахуйд 1985 оны 10 дугаар сарын 02-нд орж 1990 оны 03 дугаар сарын 05-ныг хүртэл ажилласан. Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр цэцэрлэгт 1990 оны 03 дугаар сарын 05-нд орж 1992 оны 09 дүгээр сар хүртэл ажилласан. 1992 оны 09 дүгээр сараас Хархорин сумын “Шанх” ХКомпанид ажиллаж 1997 оны 03 дугаар сарын 01-нд ажлаас чөлөөлөгдсөн. Хөдөлмөрийн дэвтэр архив шатсан үндэслэлээр алга болсон тул ажилласан жил тооцогдохгүй байгаа тул ажилласан жилүүдийг тогтоож өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч С.Нямдулам ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч С.Нямдулам нь Өвөрхангай аймгийн Усны аж ахуйн удирдах газар 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд гагнуурчинаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрийнн №52 дугаартай Өвөрхангай аймгийн Усны аж ахуйг удирдах газрын даргын тушаалын хуулбар, 1983 оны 05 дугаар сарын 11-ний өдрийнн №41 дугаартай Өвөрхангай аймгийн Усны аж ахуйг удирдах газрын даргын тушаалын хуулбар, гэрч Л.Эрдэнэчимэг, С.Сарантуяа нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Хархорины Сангийн аж ахуйд 1985 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл засварчинаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Хархорины сангийн аж ахуйн даргын 1985 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №195 дугаартай тушаалын хуулбар, Хархорины сангийн аж ахуйн даргын 1991 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн №60 дугаартай тушаалын хуулбар, гэрч Ж.Сарантуяа, М.Гаапалмаа нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Хархорины 1 дүгээр цэцэрлэгт 1990 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сар хүртэл ахуйн ажилчинаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, 1990 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн №05 дугаартай Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны захирамжийн хуулбар, гэрч С.Дашсүрэн, Мандах нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Шанх” ХКомпанид 1992 оны 09 дүгээр сараас 1997 оны 03 дугаар сарын 01-нийг хүртэл тогоочоор ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, 1992 оны 02 дугаар 01-ний өдрийн №35 дугаартай Шанх ХКомпанийн захирлын тушаалын хуулбар, 1997 оны 01 дүгээр сарын 31-ны өдрйин №06 дугаартай Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх хувьцаат компанийн захирлын тушаалын хуулбар, гэрч Ц.Уранжаргалын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи бичгийн нотлох баримт болон хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргийг үндэслэн Юулт толь овгийн Самдангийн Нямдуламыг Өвөрхангай аймгийн Усны аж ахуйн удирдах газар 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд гагнуурчинаар, Өвөрхангай аймгийн Хархорины Сангийн аж ахуйд 1985 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1990 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл засварчинаар, Өвөрхангай аймгийн Хархорины 1 дүгээр цэцэрлэгт 1990 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сар хүртэл ахуйн ажилчинаар, Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Шанх” ХКомпанид 1992 оны 09 дүгээр сараас 1997 оны 03 дугаар сарын 01-нийг хүртэл тогоочоор ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн

115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг

тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Юулт толь овгийн Самдангийн Нямдуламыг Өвөрхангай аймгийн Усны аж ахуйн удирдах газар 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд гагнуурчинаар, Өвөрхангай аймгийн Хархорины Сангийн аж ахуйд 1985 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ны өдрийг хүртэл засварчин гагнуурчинаар, Өвөрхангай аймгийн Хархорины 1 дүгээр цэцэрлэгт 1990 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 09 дүгээр сар хүртэл ахуйн ажилчинаар, Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Шанх” ХКомпанид 1992 оны 09 дүгээр сараас 1997 оны 03 дугаар сарын 01-нийг хүртэл тогоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч С.Нямдуламын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                           Ц.ДАГИЙМАА