Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2022/0131

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

З.Н*******гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.М

Нэхэмжлэгч З.Н

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар

Гуравдагч этгээд Л.Б, Д.М

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21*******ний өдрийн 690 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч З.Н,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.М,

Гуравдагч этгээд Л.Б,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 128/2020/0815/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч З.Нарангаас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “...Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 40, 50 мянгат /15171/, Бакула ринбүчийн гудамж, 30 дугаар байрны 3 давхрын оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн анхны өмчлөгч З.Н*******гаас иргэн Д.М*******д шилжүүлсэн Сонгинохайрхан дүүрэг дэх нэг цэгийн үйлчилгээний улсын бүртгэгч Г.О*******ийн 2018 оны 01 дүгээр сарын 31*******ний өдрийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хийсэн үйлдлийг хууль бус үйлдэл болохыг тогтоож, бүртгэлийг хүчингүй болгуулах”*******аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21*******ний өдрийн 690 дүгээр шийдвэрээр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.5, 13.6, 14 дүгээр зүйлийн 14.1, 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан З.Н*******гаас гаргасан “Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 40, 50 мянгат /15171/ Бакула ринбүчийн гудамж, 30 дугаар байрны 3 давхрын оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн анхны өмчлөгч З.Н*******гаас, иргэн Д.М*******д шилжүүлсэн Сонгинохайрхан дүүрэг дэх нэг цэгийн үйлчилгээний улсын бүртгэгч Г.О*******ийн 2018 оны 01 дүгээр сарын 31*******ний өдрийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хийсэн үйлдлийг хууль бус үйлдэл болохыг тогтоож, бүртгэлийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.М дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Сонгинохайрхан дүүрэг дэх нэг цэгийн үйлчилгээний улсын бүртгэгч Г.О нь 2018 оны 01 дүгээр сарын 31*******ний өдөр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн үйлдэл хийхдээ “Үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан үнийн төлбөрийн тухай” гэрээг мэдүүлэг гаргагч Д.М*******аас хүлээн аваагүй, энэ талаар анх мэдүүлсэн баримтад байхгүй, энэ гэрээг улсын бүртгэгч огт танилцаагүй байтал шүүхээс “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, “Үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан үнийн төлбөрийн тухай” гэрээг тус тус байгуулсаныг үндэслэн бүртгэлийн үйлдэл хийсэн байна гэсэн нь үндэслэлгүй байна.

3.2. Мөн дүгнэлтэд “...Хан*******Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 15238 дугаар “Шүүхийн гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” захирамжаар мөн шүүхийн 2019 оны 2580 дугаар шийдвэрийн дагуу явуулж байгаа гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэжээ... 2020 оны 10 дугаар сарын 02*******ны өдрийн албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар нийтэд зарлахад худалдан борлогдоогүй тул 2020 оны 10 дугаар сарын 29*******ний өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар нийтэд зарлахад 221 сая төгрөгөөр Л.Б худалдан авчээ ... гэх зэргээр дүгнэсэн нь хэрэгт авагдсан баримтаас эрс зөрүүтэй үндэслэлгүй бөгөөд 2019 оны 2580 дугаар шийдвэрийн дагуу явуулж байгаа гүйцэтгэлийн ажиллагааг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13*******ны өдрийн 403 дугаар бүхий захирамжаар түдгэлзүүлсэн бөгөөд гуравдагч этгээд болох Л.Б нь 221 сая төгрөгөөр худалдан авах үнийн санал өгсөн ба эцсийн худалдан авагч нь албан ёсны шийдвэр гараагүй бөгөөд энэ ажиллагаа дээрх шүүхийн шийдвэрээр түдгэлзсаэн байгаа бөгөөд анхан шатны шүүхээс дээрх үл хөдлөх хөрөнгийг гуравдагч этгээд болох Л.Б нь худалдан авч эзэмшигч нь болсон мэтээр дүгнэж байгаа нь мөн хууль зүйн үндэслэлгүй юм.

3.3. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.*******д “Иргэн, хуулийн этгээд нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад бичгээр гаргах бөгөөд мэдүүлгийг төлөөлөгчөөрөө дамжуулан гаргаж болно” гэж заасны дагуу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Д.М*******ыг улсын бүртгэлд бүртгэсэн нь хуульд нийцсэн гэж үзэхээр байна гэсэн нь мөн хуулийн шаардлага хангаагүй үндэслэлгүй бөгөөд тухайн үл хөдлөх хөрөнгө нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байсаар байтал дээрх хуулийн “улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад бичгээр гаргах” гэсэн журмыг зөрчин Сонгинохайрхан дүүрэгт байрлах нэг цэгийн үйлчилгээний газарт мэдүүлгийг гаргаж Сонгинохайрхан дүүрэг дэх нэг цэгийн үйлчилгээний улсын бүртгэгч Г.О нь уг бүртгэлийн үйлдлийг хийсэн нь энэ хуулийг зөрчсөн байгаа бөгөөд шүүхээс дүгнэхдээ дээрх Сонгинохайрхан дүүргийн бүртгэгч нь ямар хуулийн хүрээнд өөр дүүргийн үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэсэн талаар хууль зүйн үндэслэлийг тайлбарлаагүй байна. Өөрөөр хэлбэл, тухайн нийслэлийн бүх дүүрэгт нэг цэгийн үйлчилгээ явуулж байгаа төр захиргааны байгууллага, байгууллагын ажилтан нь тухайн цэгтээ Улаанбаатар хотын бүх дүүргийн бүртгэлийг харьяалал харгалзахгүй хүлээн авч бүртгэнэ гэсэн журам байхгүй бөгөөд харьяаллын бус материал хүлээн авсан нь хууль зөрчсөн гэж үзэхээр байна.

3.4. Шүүхээс дүгнэхдээ “...Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13.5, 13.5.1, 13.6 тус тус заасны дагуу маргаан бүхий .... үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Д.М*******ыг улсын бүртгэлд бүртгэсэн нь хуульд нийцсэн гэж үзэхээр байна гэсэн нь хуулийн үндэслэлгүй бөгөөд Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой үл хөдлөх эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 10.6*******д заасан “...Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой үл хөдлөх эд хөрөнгийн бусад эрх дуусгавар болсныг бүртгэхдээ гэрээгээр хүлээсэн үүрэг хангагдсан талаарх нотлох баримтыг үндэслэнэ”, мөн журмын 10.7*******д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой үл хөдлөх эд хөрөнгийн бусад эрхэд үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдсэн бол эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдийн бичгээр гаргасан зөвшөөрлийг авч, хувийн хэрэгт хавсаргана” гэсэн журмыг зөрчиж улсын бүртгэлд бүртгэсэн гэж үзэж байна.

3.5. Учир нь шүүх 2018 оны 01 дүгээр сарын 28*******ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”*******ний 7*******т энэ гэрээг үндэслэн дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас худалдан авагч нэр дээрээ шилжүүлж авахыг Д.М*******д зөвшөөрөв” гэж зааснаас үзвэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх эрхийг Д.М*******д үүгээр олгосон байх бөгөөд гэж дүгнэхдээ Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 7 дахь хэсгийг үндэслэн улсын бүртгэгчийн үйлдэл хууль ёсны гэж үзэж байгаа нь хуульд нийцэхгүй байгаа ба 2018 оны гэрээний 1*******7 хүртэлх заалт бүхий гэрээ бөгөөд гэрээний 3 болон 6 дахь хэсаэгт тухайн үл хөдлөх хөрөнгийн үнийг төлөх талаар, үнэ төлөх нөхцөлийг тусгайлан гэрээгээр зохицуулахаар заасан байтал 7 дугаар хэсгийг гэрээнээс салгаж хууль ёсны үйлдэл хийсэн мэтээр тайлбарлан дүгнэж байгаа нь “...эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой үл хөдлөх эд хөрөнгийн бусад эрх дуусгавар болсныг бүртгэхдээ гэрээгээр хүлээсэн үүрэг хангагдсан талаарх нотлох баримтыг үндэслэнэ” мөн үл хөдлөх эд хөрөнгийн бусад эрхэд үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдсаэн бол эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдийн бичгээр гаргасан зөвшөөрлийг авч, хувийн хэрэгт хавсаргана” гэсэн хуулийн үндэслэлийг зөрчин Иргэний хуулийн 44 дүгээр зүйлд заасныг баримтлан тайлбарлаж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна.

3.6. Өөрөөр хэлбэл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 8.3*******д зааснаар “өмчлөх эрхийг шилжүүлэхэд тодорхой болзол тавьсан эсвэл гэрээний үүргийг хэсэгчлэн биелүүлэхээр гэрээнд заасан тохиолдолд өмчлөх эрхийг хэдийд шилжүүлэх тухай гэрээний заалтыг баримтлана” Болзол хангагдсаны дараа өмчлөх эрхийг шилжүүлэхээр гэрээнд заасан бол өмчлөх эрхийг шилжүүлэх нөхцөл хангагдсан тухай эрхээ шилжүүлж байгаа этгээдийн тодорхойлолтыг мэдүүлэгт хавсарган авна. Энэ тодорхойлолт нь хуулийн этгээдийн хувьд эрх бүхий этгээдийн гарын үсэг, тамга, тэмдгээр, иргэний хувьд гарын үсгийг хуульд зааснаар гэрчлүүлж тус тус баталгаажсан байна гэсэн журмын зөрчин эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж бүртгэл хийсэн бөгөөд 2018 онд батлуулсан “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах үнийн төлбөрийн тухай гэрээ”*******нд 2 дахь заалтад гэрээ байгуулсан өдрөөс 14 хоногийн дотор төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэг оногдуулсан заалт байсаар байтал өмчлөх эрхийг шилжүүлэх болзол хангагдсан эсэх талаар тодорхойлолт мэдээлэл баримтыг аваагүйгээр өмчлөх эрхийн бүртгэлийг шилжүүлсэн зэрэг нь хууль зүйн хувьд үндэслэлгүй дүгнэлт гаргаж нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтойгоор зөрчин нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3.7. Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт гуравдагч этгээд Д.М*******ын шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбарыг дурьдаж, өнөөдрийн байдлаар гуравдагч этгээд болох Д.М нь хохирогч З.Н*******гийн өмчлөлийн болох ... 128.76 м.кв талбайтай оффис үйлчилгээний зориулалттай обьектыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан аргаар хууран мэхлэж залилан авсан нь тогтоогдож тус хэрэгт Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын 1*******р хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж Д.М*******д холбогдох хэргийг тус дүүргийн прокурорын газраас дээрх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэн 2022 оны 01 дүгээр сарын 10*******ны өдөр тухайн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан болохоор хурлын тов гарсан байгаа бөгөөд шүүгчдэгч Д.М нь одоогоор тус хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдан хоригдож байгаа бөгөөд нэхэмжлэгч З.Н*******гийн үл хөдлөх хөрөнгийн хууль бус аргаар өөртөө шилжүүлэн авсан болох нь тогтоогдсон захиргааны шүүх нэхэмжлэгч З.Нарангийн нэхэмжлэлийг хэлэлцэх шүүх хуралдаанд мөн Д.М*******тыг оролцуулахгүйгээр хуралдааныг явуулж гуравдагч этгээдийн шийдвэрт нөлөөлж болохуйц байсан тайлбар мэдүүлгийг сонсож хэлэлцэхгүйгээр шийдвэр гаргасан нь нэхэмжлэгч З.Н*******гийн өөрийн нэхэмжлэлийг үнэн зөв шударгаар шийдвэрлүүлэх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

3.8. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4 дэх хэсаэгт заасны дагуу анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч З.Н*******гаас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “...Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 40, 50 мянгат /15171/, Бакула ринбүчийн гудамж, 30 дугаар байрны 3 давхрын оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн анхны өмчлөгч З.Н*******гаас иргэн Д.М*******тад шилжүүлсэн Сонгинохайрхан дүүрэг дэх Нэг цэгийн үйлчилгээний улсын бүртгэгч Г.О*******лийн 2018 оны 01 дүгээр сарын 31*******ний өдрийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хийсэн үйлдлийг хууль бус үйлдэл болохыг тогтоож, бүртгэлийг хүчингүй болгуулах”*******аар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүхээс маргааны үйл баримттай холбогдуулан нотлох баримтыг цуглуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчилгүй хэргийг шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...хэргийг дахин хэлэлцүүлэх тухай...” давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

3. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч З.Н нь маргаан бүхий “...128.76 м.кв талбайтай, оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө”*******ийг иргэн Д.М*******д 2018 оны 01 дүгээр сарын 27*******ны өдөр 385,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, “Үл хөдлөх эд хөрөнгө, худалдах, худалдан авах гэрээ”, “Үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан үнийн төлбөрийн тухай” гэрээг тус тус байгуулсныг үндэслэн хариуцагчаас тус үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Д.М*******ыг Ү*******22020255495 дугаарт бүртгэж, гэрчилгээ олгожээ. Үүний дараагаар Д.М нь 2018.06.23*******2018.07.23*******ны өдрийг хүртэл 1 сарын 4%*******ийн хүүтэйгээр 77,000,000 төгрөгийг Л.Б*******аас зээлж, зээлийн гэрээ байгуулж, тус зээлийн барьцаанд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалж, зээлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас Л.Б иргэний хэргийн шүүхэд хандсан, улмаар Хан*******Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02*******ны өдрийн 2580 дугаар шийдвэрээр Д.М*******аас зээлийн гэрээний үүрэгт 83,283,200 төгрөгийг гаргуулан Л.Б*******т олгож шийдвэрлэсэн бөгөөд Д.М*******ын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан маргаан бүхий обьектыг “....албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулснаар” 221,780,000 төгрөгөөр Л.Б худалдан авсан үйл баримт тогтоогдсон байна.

 

4. Маргаан бүхий обьектыг гуравдагч этгээд Д.М*******аас бүртгүүлэхдээ нэхэмжлэгч З.Н*******тай байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын 28*******ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” болон “Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсан үнийн төлбөрийн тухай гэрээ” зэрэгт үндэслэн улсын бүртгэлийн байгууллагад хүсэлтээ гаргасан байна. Өөрөөр хэлбэл, тус “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”*******ний 7 дугаар зүйлд “...гэрээг үндэслэн дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас худалдан авагч нэр дээрээ шилжүүлж авахыг Д.М*******д зөвшөөрөв” гэж гэрээнд заасны дагуу гуравдагч этгээд Д.М*******д тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэлийн газарт бүртгүүлэх эрхийг олгосон, уг эрхийн хүрээнд мэдүүлэг гаргасныг хариуцагч улсын бүртгэлийн байгууллагаас Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу бүртгэснийг буруутгах үндэслэлгүй юм.

4.1. Учир нь гуравдагч этгээд Д.М*******ын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхээр гаргасан мэдүүлэг болон хавсаргасан баримтууд нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 он/ хуулийн 13 дугаар зүйлд заасныг хангасан, мөн хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар мэдүүлэг гаргагчийн мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдохгүй байхад шүүхээс маргаан бүхий “...128.76 м.кв талбайтай оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Д.М*******ыг Ү*******2202025495 дугаарт бүртгэж гэрчилгээ гаргасан үйлдлийг буруутгаж, хууль бус үйлдэл болохыг тогтоох боломжгүй.

4.2. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...өмчлөх эрхтэй холбоотой үл хөдлөх эд хөрөнгийн бусад эрхэд үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдсэн бол эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдийн бичгээр гаргасан зөвшөөрлийг авч, хувийн хэрэгт хавсаргана” гэснийг зөрчсөн гэх давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй, өөрөөр хэлбэл маргаан бүхий обьектын өмчлөх эрхийн гэрчилгээг хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас худалдан авагч нэр дээрээ шилжүүлэх эрхийг нэхэмжлэгч З.Н*******гаас Д.М*******д зөвшөөрсөн нь “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр тогтоогдож, тус гэрээг ямар нэгэн байдлаар шүүхээс хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон үйл баримт тогтоогдохгүй байх тул энэ талаарх гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

 

5. Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...128.76 м.кв талбайтай оффис үйлчилгээний зориулаттай обьектыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан аргаар хууран мэхлэж залилан авсан нь тогтоогдож тус хэрэгт ... мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Д.М*******д холбогдох хэргийг ... прокурорын газраас ... яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэн ... тухайн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан болохоор хурлын тов гарсан байгаа, шүүгчдэгч Д.М нь одоогоор тус хэрэгт цагдан хорих таслан сэргийлах арга хэмжээ авагдан хоригдож байгаа..., тус З.Н*******гийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт гуравдагч этгээд Д.М*******тыг оролцуулалгүйгээр хуралдааныг явуулж гуравдагч этгээдийн шийдвэрт нөлөөлж болохуйц байсан тайлбар мэдүүлгийг сонсож хэлэлцэхгүйгээр шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийн өөрийн нэхэмжлэлийг үнэн зөв шударгаар шийдвэрлүүлэх эрхийг ноцтой зөрчсөн тул, ... анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлээж өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй бөгөөд энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болон шүүхийн шийдвэрт нөлөөлөхөөргүй, давж заалдах шатны шүүх хуралдаанаар шууд шийдвэрлэх боломжгүй байх явдалд хамаарахааргүй байна.

5.1. Тодруулбал, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурьдсан гуравдагч этгээд Д.М*******ад холбогдох эрүүгийн хэрэг нь хэрхэн шийдвэрлэснээс үл хамааран тус маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг анхны өмчлөгч З.Н*******нгаас Д.Мөнхбатад шилжүүлсэн хариуцагч улсын бүртгэлийн байгууллагын бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой буюу ач холбогдолтой гэж үзэхээргүй байна. 

5.2. Мөн гуравдагч этгээд Д.М*******д шүүхээс хурлын товыг 2021 оны 10 дугаар сарын 15*******ны өдөр мэдэгдсэн, заавал шүүх хуралдаанд оролцуулах үүргийг шүүхээс шаардахгүй, тэрээр шүүх хуралдаанд оролцож өөрийн байраа сууриа хэрхэн илэрхийлэх нь түүний эрхийн асуудал байна.

 

6. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурьдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1*******д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21*******ний өдрийн 690 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

 

 

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН