| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхдөлийн Түмэннаст |
| Хэргийн индекс | 105/2020/1349/Э |
| Дугаар | 1376 |
| Огноо | 2020-07-27 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Н.Ганзориг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 27 өдөр
Дугаар 1376
2020 07 27 2020/ШЦТ/1376
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,
Улсын яллагч Н.Ганзориг,
Нарийн бичгийн дарга Д.Оюун-Эрдэнэ,
Шүүгдэгч Э.Г нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Э.Год холбогдох эрүүгийн 2006 01739 1477 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Г нь 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 16 цагийн орчим Facebook цахим хуудас ашиглаж “төгрөг зээлдүүлнэ” гэсэн агуулга бүхий хуурамч мэдээлэл байршуулж, хохирогч Ш.Ариунсанааг Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Ж.Мөнгөнцоожийн Хаан банкны /...../ дугаартай дансаар 15,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 16 цагийн орчимд Facebook цахим хуудас ашиглаж “төгрөг зээлдүүлнэ” гэсэн агуулга бүхий хуурамч мэдээлэл байршуулж, хохирогч П.Оюунтуяаг Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Ж.Мөнгөнцоожийн Хаан банкны /...../ дугаартай дансаар 50,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2020 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Facebook цахим хуудас ашиглаж “төгрөг зээлдүүлнэ” гэсэн агуулга бүхий хуурамч мэдээлэл байршуулж, хохирогч О.Пүрэвжаргалыг Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Ж.Мөнгөнцоожийн Хаан банкны /...../ дугаартай дансаар 30,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 19 цагийн орчимд Facebook цахим хуудас ашиглаж “төгрөг зээлдүүлнэ” гэсэн агуулга бүхий хуурамч мэдээлэл байршуулж, хохирогч А.Энхзулыг Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Ж.Мөнгөнцоожийн Хаан банкны /...../ дугаартай дансаар 45,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 14 цагийн орчимд “төгрөг зээлдүүлнэ” гэсэн агуулга бүхий хуурамч мэдээлэл байршуулж, хохирогч С.Пүрэвбалжинг Сонгиохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Ж.Мөнгөнцоожийн Хаан банкны /...../ дугаартай дансаар 60,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Facebook цахим хуудас ашиглаж “бие даалт хийнэ” гэсэн агуулга бүхий хуурамч мэдээлэл байршуулж, хохирогч М.Халиуныг Багануур дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Ж.Мөнгөнцоожийн Хаан банкны /...../ дугаартай дансаар 24,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Facebook цахим хуудас ашиглаж “бие даалт хийнэ” гэсэн агуулга бүхий хуурамч мэдээлэл байршуулж, хохирогч Д.Цэрэнпагмыг Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Ж.Мөнгөнцоожийн Хаан банкны /...../ дугаартай дансаар 60,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 14 цагийн орчимд Facebook цахим хуудас ашиглаж “төгрөг зээлдүүлнэ” гэсэн агуулга бүхий хуурамч мэдээлэл байршуулж, хохирогч Ш.Алтаншагайг Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Ж.Мөнгөнцоожийн Хаан банкны /...../ дугаартай дансаар 28,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн үйл баримтын талаар
Шүүгдэгч Э.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд бүх зүйлээ үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг[1],
Шүүгдэгч Э.Гын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 2 сарын эхнээс эхэлж бага хэмжээгээр мөнгөөр хүүтэй мөнгө зээлж урьдчилгаа зээлэх мөнгөн дүнгийн 10 хувь, мөнгөө зээлэх хүмүүс нь чатаар холбогдоно уу гэж зар байрлуулж эхэлсэн. Тэгтэл хүмүүс холбогдож эхэлсэн л дээ 2020 оны 3 сарын 28-ны өдрийг хүртэл хүмүүсээс зээл авъя гэхээр нь урьдчилгаа хүүгээ өг гэж хэлээд зүс таних эмэгтэй болох Мөнгөнцоожийн Хаан банкны данс, картыг нь ашиглан хүмүүс рүү явуулж, урьдчилгаа мөнгө авах болсон. Би ..... дансаар хүмүүсээс мөнгө авдаг байсан..” гэх мэдүүлэг[2],
Хохирогч Ш.Ариунсанаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 3-р хороо дугаар хороо 10 дугаар байрны 00 тоотод байхдаа өөрийн “Ари Ука” нэртэй фейсбүүк хаягнаас мөнгө зээлдүүлэх зээлэх гэсэн нэртэй хаяг руу найзын хүсэлт илгээсэн. Тэгсэн мөнгө зээлэх үү гэж чат бичсэн тэгсэн чинь хариу нь ирээд харилцаж чат бичсэн энэ чатыг би хэвлэж авчирсан байгаа юм. Тэгээд би 100,000 төгрөг зээлэхээр боллоо гэсэн чинь хүү нь 15,000 төгрөг болно. Хаан банкны ..... дугаарын данс руу хүүний мөнгөө өгөөд утга дээр нь нэрээ бичээрэй гэсэн. Тэгээд би Баянзүрх дүүргийн 3-р хороонд байрлах Сансарын тунел дээр байдаг Хаан банкны экспресс банкнаас өөрийн .... тоот дугаарын данснаас 15,000 төгрөг шилжүүлсэн. ..... дугаарын эзэмшигч нь Жанчив овогтой Мөнгөнцоож гэсэн нэртэй байсан тэгээд мөнгөө шилжүүлээд нөгөө фейсбүүк хаяг руу чат бичихэд миний чатыг уншаад фейсбүүкийг блоклосон...” гэх мэдүүлэг[3],
Хохирогч П.Оюунтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр яаралтай мөнгө хэрэгтэй болоод фейсбүүк харж байтал мөнгө зээлдүүлэх зээлэх гэсэн нэртэй хүнтэй чатаар холбогдсон. 500,000 төгрөг зээлэхээр чаталсан чинь хураамж болох 50,000 төгрөг урьдчилж шилжүүл гээд Хаан банкны ..... тоот дугаарын данс, эзэмшигч Ж.Мөнгөнцоож гээд чат ирүүлсэн. Утга дээр нэрээ бичээд мөнгөө шилжүүлээрэй. Надад яаралтай мөнгө хэрэгтэй байсан болохоор итгээд 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 19 цаг 50 минутад өөрийн Хаан банкны .... тоот дугаарын данснаас Хаан банкны Ж.Мөнгөнцоож гэсэн нэртэй ..... тоот дугаарын данс руу 50,000 төгрөг шилжүүлсэн. Шилжүүлсний дараа чаталж байсан фейсбүүк нь миний хаягийг блок хийсэн байсан...” гэх мэдүүлэг,[4]
Хохирогч О.Пүрэвжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 3 дугаар сарын 08-ны өдөр яаралтай мөнгө хэрэгтэй болоод фейсбүүк харж байтал мөнгө зээлдүүлэх зээлэх гэсэн нэртэй хүнтэй чатаар холбогдсон. 200,000 төгрөг зээлэхээр чаталсан чинь хүү нь 30,000 төгрөг болно урьдчилж шилжүүл гээд Хаан банкны ..... тоот дугаарын данс, эзэмшигч Ж.Мөнгөнцоож гэж чат ирүүлсэн. Утга дээр нь нэрээ бичээд мөнгөө шилжүүлээрэй. Бас шилжүүлсэн баримтаа явуулах хэрэгтэй шүү гэсэн. Надад яаралтай мөнгө хэрэгтэй байсан болохоор итгээд 2020 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн 19 цаг 11 минутад өөрийн Хаан банкны .... тоот данснаас Хаан банкны Ж.Мөнгөнцоож гэсэн нэртэй ..... тоот дугаарын данс руу 30,000 төгрөг шилжүүлсэн. Шилжүүлсний дараа чаталж байсан фейсбүүк нь миний хаягийг блок хийсэн байсан...” гэх мэдүүлэг,[5]
Хохирогч А.Энхзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр яаралтай мөнгө хэрэгтэй болоод фейсбүүк харж байтал мөнгө зээлдүүлэх зээлэх гэсэн нэртэй хүнтэй чатаар холбогдсон. 450,000 төгрөг зээлэхээр чаталсан чинь 10 хувийн хүү болгож 45,000 төгрөг урьдчилж шилжүүл гээд Хаан банкны ..... дугаарын данс, эзэмшигч Ж.Мөнгөнцоож гэж чат ирүүлсэн. Утга дээр нь нэрээ бичээд мөнгөө шилжүүлээрэй. Надад яаралтай мөнгө хэрэгтэй байсан болохоор итгээд 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 19 цаг 27 минутад өөрийн эзэмшлийн Хаан банкны ..... дугаарын данснаас Хаан банкны Ж.Мөнгөнцоож гэсэн нэртэй ..... дугаарын данс руу 45,000 шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,[6]
Хохирогч С.Пүрэвбалжины мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр яаралтай мөнгө хэрэгтэй болоод фейсбүүк харж байтал мөнгө зээлдүүлэх зээлэх гэсэн нэртэй хүнтэй чатаар холбогдсон. 600,000 төгрөг зээлэхээр чаталсан чинь 10 хувийн хүү болгож 60,000 төгрөг урьдчилж шилжүүл гээд Хаан банкны ..... дугаарын данс, эзэмшигч Ж.Мөнгөнцоож гэж чат ирүүлсэн. Утга дээр нь нэрээ бичээд мөнгөө шилжүүлээрэй. Надад яаралтай мөнгө хэрэгтэй байсан болохоор итгээд 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 14 цаг 04 минутад өөрийн Хаан банкны .... дугаарын данснаас Хаан банкны Ж.Мөнгөнцоож гэсэн нэртэй ..... дугаарын данс руу 60,000 шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,[7]
Хохирогч М.Халиуны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хичээлийн бие даалтаа хийх байсан болохоор МУИС-ийн оюутнуудын нэгдсэн групп дээр бие даалт хийнэ, эссэ бичнэ гэсэн постны дагуу бие даалт хийнэ, эссэ бичнэ гэсэн нэртэй фейсбүүк группийн хүнтэй өөрийн М.Халиунаа гэсэн нэртэй фейсбүүкээр харьцсан. Тэгсэн бие даалт хийж болно урьдчилгаа мөнгө 24,000 төгрөг өгдөг юм гэсэн. Бие даалтаа авсны дараа мөнгө өгч болохгүй юу гэсэн чинь чамаас гадна олон хүн байгаа хэн түрүүлж мөнгөө хийсэн нь баталгааждаг гэхээр нь өөрийн Хаан банкны ..... дугаарын данснаас Хаан банкны ..... дугаарын Ж.Мөнгөнцоож гэсэн данс руу 24,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,[8]
Хохирогч Б.Цэрэнпагмын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр яаралтай мөнгө хэрэгтэй болоод Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд фейсбүүк харж байтал мөнгө зээлдүүлэх зээлэх гэсэн нэртэй хүнтэй чатаар холбогдсон. 600,000 төгрөг зээлэхээр чаталсан чинь 10 хувийн хүү болгож 60,000 төгрөг урьдчилж шилжүүл гээд Хаан банкны ..... дугаарын данс, эзэмшигч Ж.Мөнгөнцоож гэж чат ирүүлсэн. Утга дээр нь нэрээ бичээд мөнгөө шилжүүлээрэй. Надад яаралтай мөнгө хэрэгтэй байсан болохоор итгээд 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 18 цаг 53 минутад өөрийн төрсөн охин Энэбишийн Цолмонгийн Хаан банкны .... дугаарын данснаас интернет банкаар нь Хаан банкны Ж.Мөнгөнцоож гэсэн нэртэй ..... дугаарын данс руу 60,000 шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,[9]
Хохирогч Ш.Алтаншагайгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр яаралтай мөнгө хэрэгтэй болоод фейсбүүк харж байтал мөнгө зээлдүүлэх зээлэх гэсэн нэртэй хүнтэй чатаар холбогдсон. 300,000 төгрөг зээлэхээр чаталсан чинь урьдчилгаа болгоод 28,000 төгрөг шилжүүл гээд Хаан банкны ..... дугаарын данс, эзэмшигч Ж.Мөнгөнцоож гэж чат ирүүлсэн. Надад яаралтай мөнгө хэрэгтэй байсан болохоор итгээд 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 14 цаг 51 минутад өөрийн Хаан банкны .... дугаарын данснаас Хаан банкны Ж.Мөнгөнцоож гэсэн нэртэй ..... дугаарын данс руу 28,000 шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,[10]
Гэрч Ж.Мөнгөнцоожийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хаан банкны ..... дугаартай данс миний өөрийн эзэмшлийн данс мөн. Уг дансыг би 2020 оны 2 дугаар сар хүртэл би өөрөө ашиглаж байсан бөгөөд би өөрийн картыг 2020 оны 3 дугаар сарын эхээр өөрийн хуурай дүү болох Э.Г гэх хүнд өгсөн байгаа...” гэх мэдүүлэг[11],
Мөнгө шилжүүлсэн баримт[12],
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Иргэний үнэмлэхийн лавлагаа[13],
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[14] зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Г нь 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 16 цагийн орчим Facebook цахим хуудас ашиглаж “төгрөг зээлдүүлнэ” гэсэн агуулга бүхий хуурамч мэдээлэл байршуулж, хохирогч Ш.Ариунсанааг Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Ж.Мөнгөнцоожийн Хаан банкны /...../ дугаартай дансаар 15,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 16 цагийн орчимд Facebook цахим хуудас ашиглаж “төгрөг зээлдүүлнэ” гэсэн агуулга бүхий хуурамч мэдээлэл байршуулж, хохирогч П.Оюунтуяаг Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Ж.Мөнгөнцоожийн Хаан банкны /...../ дугаартай дансаар 50,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2020 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Facebook цахим хуудас ашиглаж “төгрөг зээлдүүлнэ” гэсэн агуулга бүхий хуурамч мэдээлэл байршуулж, хохирогч О.Пүрэвжаргалыг Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Ж.Мөнгөнцоожийн Хаан банкны /...../ дугаартай дансаар 30,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 19 цагийн орчимд Facebook цахим хуудас ашиглаж “төгрөг зээлдүүлнэ” гэсэн агуулга бүхий хуурамч мэдээлэл байршуулж, хохирогч А.Энхзулыг Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Ж.Мөнгөнцоожийн Хаан банкны /...../ дугаартай дансаар 45,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 14 цагийн орчимд “төгрөг зээлдүүлнэ” гэсэн агуулга бүхий хуурамч мэдээлэл байршуулж, хохирогч С.Пүрэвбалжинг Сонгиохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Ж.Мөнгөнцоожийн Хаан банкны /...../ дугаартай дансаар 60,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Facebook цахим хуудас ашиглаж “бие даалт хийнэ” гэсэн агуулга бүхий хуурамч мэдээлэл байршуулж, хохирогч М.Халиуныг Багануур дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Ж.Мөнгөнцоожийн Хаан банкны /...../ дугаартай дансаар 24,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Facebook цахим хуудас ашиглаж “бие даалт хийнэ” гэсэн агуулга бүхий хуурамч мэдээлэл байршуулж, хохирогч Д.Цэрэнпагамыг Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Ж.Мөнгөнцоожийн Хаан банкны /...../ дугаартай дансаар 60,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 14 цагийн орчимд Facebook цахим хуудас ашиглаж “төгрөг зээлдүүлнэ” гэсэн агуулга бүхий хуурамч мэдээлэл байршуулж, хохирогч Ш.Алтаншагайг Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, Ж.Мөнгөнцоожийн Хаан банкны /...../ дугаартай дансаар 28,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:
Шүүгдэгч Э.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд бүх зүйлээ үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх[15],
Шүүгдэгч Э.Гын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 2 сарын эхнээс эхэлж бага хэмжээгээр мөнгөөр хүүтэй мөнгө зээлж урьдчилгаа зээлэх мөнгөн дүнгийн 10 хувь, мөнгөө зээлэх хүмүүс нь чатаар холбогдоно уу гэж зар байрлуулж эхэлсэн. Тэгтэл хүмүүс холбогдож эхэлсэн л дээ 2020 оны 3 сарын 28-ны өдрийг хүртэл хүмүүсээс зээл авъя гэхээр нь урьдчилгаа хүүгээ өг гэж хэлээд зүс таних эмэгтэй болох Мөнгөнцоожийн Хаан банкны данс, картыг нь ашиглан хүмүүс рүү явуулж, урьдчилгаа мөнгө авах болсон. Би ..... дансаар хүмүүсээс мөнгө авдаг байсан..” гэх[16],
Хохирогч Ш.Ариунсанаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...өөрийн ... тоот дугаарын данснаас 15,000 төгрөг шилжүүлсэн. ..... дугаарын эзэмшигч нь Жанчив овогтой Мөнгөнцоож гэсэн нэртэй байсан...” гэх[17],
Хохирогч П.Оюунтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “өөрийн Хаан банкны .... тоот дугаарын данснаас Хаан банкны Ж.Мөнгөнцоож гэсэн нэртэй ..... тоот дугаарын данс руу 50,000 төгрөг шилжүүлсэн.” гэх,[18]
Хохирогч О.Пүрэвжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “өөрийн Хаан банкны ...... тоот данснаас хаан банкны Ж.Мөнгөнцоож гэсэн нэртэй ..... тоот дугаарын данс руу 30,000 төгрөг шилжүүлсэн...” гэх,[19]
Хохирогч А.Энхзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “өөрийн эзэмшлийн Хаан банкны .... дугаарын данснаас Хаан банкны Ж.Мөнгөнцоож гэсэн нэртэй ..... дугаарын данс руу 45,000 шилжүүлсэн...” гэх,[20]
Хохирогч С.Пүрэвбалжингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “өөрийн Хаан банкны .......... дугаарын данснаас Хаан банкны Ж.Мөнгөнцоож гэсэн нэртэй ..... дугаарын данс руу 60,000 шилжүүлсэн...” гэх,[21]
Хохирогч М.Халиуны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “өөрийн Хаан банкны ......... дугаарын данснаас Хаан банкны ..... дугаарын Ж.Мөнгөнцоож гэсэн данс руу 24,000 төгрөг шилжүүлсэн...” гэх,[22]
Хохирогч Б.Цэрэнпагмын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “өөрийн төрсөн охин Энэбишийн Цолмонгийн Хаан банкны ...... дугаарын данснаас интернет банкаар нь Хаан банкны Ж.Мөнгөнцоож гэсэн нэртэй ..... дугаарын данс руу 60,000 шилжүүлсэн...” гэх,[23]
Хохирогч Ш.Алтаншагайгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “өөрийн Хаан банкны ....... дугаарын данснаас Хаан банкны Ж.Мөнгөнцоож гэсэн нэртэй ..... дугаарын данс руу 28,000 шилжүүлсэн...” гэх,[24]
Гэрч Ж.Мөнгөнцоожын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хаан банкны ..... дугаартай данс миний өөрийн эзэмшлийн данс мөн. Уг дансыг би 2020 оны 2 дугаар сар хүртэл би өөрөө ашиглаж байсан бөгөөд би өөрийн картыг 2020 оны 3 дугаар сарын эхээр өөрийн хуурай дүү болох Э.Г гэх хүнд өгсөн байгаа...” гэх мэдүүлгүүд[25], Мөнгө шилжүүлсэн баримт[26] зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “цахим хэрэгсэл ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.
Шүүгдэгч Э.Г нь хохирогч Ш.Ариунсанаа, П.Оюунтуяа, О.Пүрэвжаргал, А.Энхзул, С.Пүрэвбалжин, Ш.Алтаншагай нараас мөнгө зээлдүүлнэ урьдчилгаа мөнгө шилжүүл гэж, М.Халиун, Д.Цэрэнпагам нараас бие даалт хийнэ гэж цахим хэрэгсэл ашиглаж тэдгээрээс мөнгө шилжүүлж авсан нь “Залилах” гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэв.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г нь залилах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогч нарт хохиролгүй болсон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч Э.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Ш.Ариунсанаа, П.Оюунтуяа, О.Пүрэвжаргал, А.Энхзул, С.Пүрэвбалжин, М.Халиун, Д.Цэрэнпагам, Ш.Алтаншагай нар нь “...хохирлоо барагдуулж авсан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү”[27] гэсэн хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Э.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, Э.Г уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.
Шүүх шүүгдэгч Э.Год эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдав.
Шүүгдэгч Э.Год урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Прокурорын зүгээс хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт эрүүгийн хариуцлагын талаарх санал гаргаж, яллагдагчид танилцуулах ажиллагаа болон яллах дүгнэлтийг гардуулах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3, 32.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт тус тус зааснаар тус тусдаа хийгдэх ажиллагаа болохыг цаашид анхаарвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Гыг цахим хэрэгсэл ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Гыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Э.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Э.Год урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.ТҮМЭННАСТ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Хавтаст хэргийн 34 дугаар хуудас
[3] Хавтаст хэргийн 7 дугаар хуудас
[4] Хавтас хэргийн 50 дугаар хуудас
[5] Хавтас хэргийн 71 дүгээр хуудас
[6] Хавтас хэргийн 92 дугаар хуудас
[7] Хавтас хэргийн 113 дугаар хуудас
[8] Хавтас хэргийн 130 дугаар хуудас
[9] Хавтас хэргийн 147 дугаар хуудас
[10] Хавтас хэргийн 166 дугаар хуудас
[11] Хавтаст хэргийн 16 дугаар хуудас
[12] Хавтаст хэргийн 11, 55, 76, 97, 152 дугаар хуудас
[13] Хавтаст хэргийн 172 дугаар хуудас
[14] Хавтаст хэргийн 174 дугаар хуудас
[15] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[16] Хавтаст хэргийн 34 дугаар хуудас
[17] Хавтаст хэргийн 7 дугаар хуудас
[18] Хавтас хэргийн 50 дугаар хуудас
[19] Хавтас хэргийн 71 дүгээр хуудас
[20] Хавтас хэргийн 92 дугаар хуудас
[21] Хавтас хэргийн 113 дугаар хуудас
[22] Хавтас хэргийн 130 дугаар хуудас
[23] Хавтас хэргийн 147 дугаар хуудас
[24] Хавтас хэргийн 166 дугаар хуудас
[25] Хавтаст хэргийн 16 дугаар хуудас
[26] Хавтаст хэргийн 11, 55, 76, 97, 152 дугаар хуудас
[27] Хавтас хэргийн 8, 52, 73, 94, 115, 132, 149, 168 дугаар хуудас