| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
| Хэргийн индекс | 154/2020/00041/Э |
| Дугаар | 44 |
| Огноо | 2020-06-29 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 44
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Түвшинжаргал даргалж,
Улсын яллагч хяналтын прокурор Б.Оюунцэцэг
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож, шүүгдэгч Н.Б , Н.Г нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Э овогт Н гийн Б д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д, Х овогт Н ын Г од холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2037000280043 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Үенч сумын харъяат, 19 оны дугаар сарын -ний өдөр төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл-, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Үенч сумын Улиаст багт оршин суух, Э овогт Н гийн Б . /РД: /
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Булган сумын харъяат, 19 оны дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банкны эдийн засагч, мэдээлэл зүйч мэргэжилтэй, ам бүл-, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Үенч сумын Хөх үзүүр багт оршин суух, Х овогт Н ын Г . /РД: /
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Н.Б нь Ховд аймгийн Үенч сумын Засаг даргын тамгын газрын санхүүгийн албаны дарга, сум хөгжүүлэх сангийн зээлийн төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн нарийн бичгийн даргын албан тушаалын байдлаа урвуулан
ашиглаж, сум хөгжүулэх сангийн журмын 4.1, 4.4, 4.5 дахь хэсгийг зөрчиж төсөл ирүүлээгүй, сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөлөөр хэлэлцэгдээгүй, сумын Засаг даргын шийдвэр гараагүй байхад Т.Мөнхбаярын нэр дээр баримт бүрдүүлэн сум хөгжүүлэх сангаас 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 2.000.000 төгрөгийн хөнгөлттэй зээлийг тус сумын Хаан банкны харилцааны менежер, сум хөгжүүлэх сангийн зээлийн төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн гишүүн Н.Г од гаргаж өгч, дэмжпэг үзүүлж бусдад давуу байдал бий болгосон,
Шүүгдэгч Ховд аймгийн Үенч сумын орон тооны бус зөвлөлийн гишүүн Н.Г нь сум хөгжүүлэх сангийн журмын 4.1, 4.4, 4.5 дахь хэсгийг зөрчиж сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөлөөр төслөө хэлэлцүүлээгүй, сумын Засаг даргын шийдвэр буюу захирамж гараагүй байхад 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 2.000.000 төгрөгийн хөнгөлттэй зээлийг Ховд аймгийн Үенч сумын Засаг даргын тамгын газрын санхүүгийн албаны дарга, сум хөгжүүлэх сангийн зээлийн төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.Бат- Эрдэнээр гаргуулан авч түүнийг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, үйлдлээрээ санаатай нэгдэж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...2019 онд сум хөгжүүлэх сангаас хурлын шийдвэрээр зээл олгосон. Уг 2.0 сая төгрөгийг зээлийн төсөл байхгүй, сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлөөр хэлэлцэгдээгүй, сумын Засаг дарга зээл олгох шийдвэр буюу захирамж гаргасан зүйл байхгүй байсан. Уг нь төрийн сангийн журмаар нягтлан бодогч бичиг баримт бүрдүүлж Засаг даргаас захирамж гарах ёстой байсан. Нарийнгол багийн нэг зээлдэгч хүссэн хэмжээнд хүрээгүй гээд зээлээ буцаасан тул Н.Г ыг материалаа бүрдүүлж өгнө үү гээд ийм асуудал болсон. Хууль бус үйлдэл гэдгийг ойлгож байна. Уг зээл хэлэлцэгдээгүй зээл гэдгийг би мэдэж байсан. Би засаг даргын гарын үсэггүй зээл олгосон нь миний буруу тул гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Н.Г ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Зээл хэлэлцүүлэх талаар би мэдсэн. Би орон тооны бус зөвлөлийн гишүүн юм. Би сум орон нутагт баншны үйлдвэрлэл эрхлэх хүсэлтийг удаа дараа өгч байсан. Зөвлөлөөр хэлэлцэгдэж шийдвэрлэгдээгүй, засаг даргын захирамж гараагүй байхад би материал бүрдүүлж өгсөн нь хууль бус гэдгийг ойлгож байна. Хүсэлтээ удаа дараа тавьж байсан учраас болж байгаа юм байна гэж ойлгоод авсан юм. 2019 онд сум хөгжүүлэх сангаас миний орсон 2 хурлаас 17-18 сая төгрөгний зээл олгосон. Би гэм буруугаа ойлгож, хүлээн зөвшөөрч байна. Мөнхбаярын нэр дээр би материал бүрдүүлж өгсөн. Мөнхбаяр нь манай эхнэрийн дүү юм” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Н.Бат-эрдэний хэрэг бүртгэлт мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би сум хөгжүүлэх сангийн зээлийн төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн гишүүнээр 2015-2018 он хүртэл, тус зөвлөлийн нарийн бичгийн даргаар, 2018 оны 10 дугаар сараас өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Би сум хөгжүүлэх сангийн журмын дагуу орон тооны бус зөвлөл төсөл сонгон шалгаруулаагүй, сумын Засаг дарга захирамж гаргаагүй байхад журмыг зөрчиж Н.Г од 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 2.0 сая төгрөгийн хөнгөлттэй зээл олгосон нь үнэн. Уг журмыг зөрчиж зээл олгосон нь миний буруу. Уг 2.0 сая төгрөгийг зээлийн төсөл байхгүй, сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлөөр хэлэлцэгдээгүй, сумын Засаг дарга зээл олгох шийдвэр буюу захирамж гаргасан зүйл байхгүй. Н.Г над дээр ирээд би өөрийнхээ нэр дээр зайрмагны цехийн тоног төхөөрмж сайжруулмаар байна гэж хэлсэн. Тэгэхээр нь Г од Нарийн гол багийн иргэн 2.0 сая төгрөгийн зээл авахгүй гэж байна. Чи сумын Засаг даргатай яриад үз, сумын Засаг дарга сум хөгжүүлэх сангийн зээлийн төсөл сонгон шалгаруулах, орон тооны бус зөвлөлийг хуралдуулж шийдвэр гаргавал зээл авч болно гэж хэлсэн. Гэвч сумын Засаг дарга уг зөвлөлийг хуралдуулж, зээл олгох шийдвэр гаргаагүй байхад би Н.Г од зээл олгосон нь миний буруу. Нэгдүгээр гарын үсэггүй, төлбөрийн хүсэлттэй гүйлгээг хянаж баталгаажуулсан нь миний буруу. Уг заалтын дагуу журмаараа болбол би уг гүйлгээг дамжуулж, мөнгийг шилжүүлэх биш, үндэслэлгүй баримт бичиг гэж уг гүйлгээг хянаж баталгаажуулахаас татгалзаж буцаах ёстой юм. Товчхондоо болбол уг 7 дахь заалтыг биелүүлээгүй...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Н.Г ын хэрэг бүртгэлт мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би өөрийн эхнэр болон эхнэрийн төрсөн дүү Цэрэнтогтох, Цэрэнтогтохын эхнэр Мөнхбаяр нарын хамт сум хөгжүүлэх сангаас 2.0 сая төгрөг авч, сум орон нутагтаа баншны цехийн үйлдвэрлэл эрхлэх зорилгоор авсан. Эхнэрийн дүү Цэрэнтогтохынд миний 130 гаруй бог мал, 20 гаруй бод мал байдаг юм. Мөн Цэрэнтогтох нь мянгат малчин юм. Тэгээд нийлээд Үенч сумандаа бууз, баншны цех байгуулъя гэж 2018 оноос хойш ярилцсан. Тэгээд бид нар 2019 онд дахин ярилцаад, би сум хөгжүүлэх сангаас зээл авч уг ажпыг хийе гэж анх санаачилсан, түүнийг эхнэр болон Цэрэнтогтох, Мөнхбаяр нар дэмжсэн. Би эхнэрийнхээ данснаас 2 дугаар гарын үсгээр нэвтэрч интернет банкаар гүйлгээ хийдэг юм. Уг 2.0 сая төгрөгийг 2019 оны сүүлчээр хувийн хэрэгцээндээ зарцуулж байгаад 2020 оны 01 дүгээр сарын 20-ны үед буцааж сум хөгжүүлэх сангийн дансанд хүүгийн хамт төлсөн байгаа. Уг 2.0 сая төгрегөөр бууз, баншны цех байгуулсан зүйл байхгүй. Учир нь тоног төхөөрөмжийн үнэ судалгаа хийгдсэнээс илүү өндөр болчихсон болохоор уг мөнгийг буцааж төлсөн юм. Би 2019 онд сум хөгжүүлэх сангийн орон тооны бус зөвлөлийн хурлаар “Бууз баншны цех" байгуулах төсөл бичиж оруулсан зүйл байхгүй. Би 2019 оны 10 дугаар сард сумын захиргааны дээр ажил хөөцөлдөж яваад санаандгүй Н.Б эс “Танай сум хөгжүүлэх сан дээр санхүүжилт байгаа юу, би нөгөө бууз, баншны цехийнхээ төсөл бичих үү, материал аа бүрдүүлэх үү” гэж асуусан. Тэгэхэд Н. Б урдаас “Нэг хүн 2.0 сая төгрөгийн төсөл авахаа больчихлоо, түүнийг авах юм уу” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Тэгье”, гэхдээ нөгөө хүн чинь авна гэх вий дээ, ажиглаж байгаад хариу хэлээрэй гэсэн юм, тэгээд би дахиад 7-8 хоногийн дараа орж Б тэй уулзахад “Нөгөө 2.0 саяын төслөө авахгүй нь баталгаатай боллоо” гэж надад хэлсэн. Тэгвэл би материалаа бүрдүүлье гэж хэлээд Б эс “уг төслийг би өөрийнхөө нэр дээр авч болох уу” гэж асуусан. Тэгэхэд Б надад “Чи урьд зайрмагны цехийн төсөлд 2.0 сая төгрөгийн зээл авсан болохоор өөрийнхээ нэр дээр болохгүй гэсэн, тэгвэл “хадам дүү Цэрэнтогтохын нэр дээр авч болох уу” гэж асуусан, тэгэхэд Бат- Эрдэнэ надад “Цэрэнтогтох нь багийн иргэдийн нийтийн хурлын дарга болохоор болохгүй, хэрэггүй гэсэн. Тэгээд би дахиад Цэрэнтогтохын эхнэр Т.Мөнхбаярын нэр дээр тэгвэл уг 2.0 сая төгрөгийг авч болох уу” гэж асуухад Б надад “Мөнхбаярын нэр дээр уг 2.0 сая төгрөгийг авч болно” гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрөө Мөнхбаярын нэр дээр зээл авах хүсэлт, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг материалыг бүрдүүлж уг 2.0 сая төгрөгийг сум хөгжүүлэх сангаас авсан юм...” гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Нандинцэцэгийн хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...иргэн Т.Мөнхбаярт зээл олгосон материалыг харахад сум хөгжүүлэх сангийн журмын 4.1, 4.4, 4.5 дахь хэсэг зөрчигдсөн байна. Иргэн Т.Мөнхбаяраас ямар нэгэн төсөл ирүүлээгүй, сум хөгжүүлэх сангийн зөвлөл хуралдаж Т.Мөнхбаярт зээл олгох талаар ямар нэгэн шйидвэр гаргаагүй, тухайн сумын Засаг дарга зээл олгох эсэхийг шийдвэрлээгүй байхад 2.0 сая төгрөгний хөнгөлттэй зээл олгосон байна. Мөн Т.Мөнхбаяртай байгуулсан гэрээнд сумын засаг дарга гарын үсэг зураагүй, захирамж гаргаагүй, төлбөрийн хүсэлтийн 1 дүгээр гарын үсэг зурагдаагүй байхад 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 2.0 төгрөгний зээл олгосон байна. Уг мөнгийг 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдөр төлж барагдуулсан. Ер нь бол сум хөгжүүлэх сангийн журам зөрчигдөх ёсгүй...” гэх мэдүүлэг,
Гэрч М.Дэнсмаагийн хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн ”...Уг 2019 оны 09 дүгээр 27-ны өдрийн сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн хурлаар Т.Мөнхбаяр болон Н.Г гэх хүний төсөл орж, хэлэлцэгдсэн зүйл байхгүй. Харин уг өдрийн хурлаар Б.Норовын “Хорхой ааруул", С.Өнөрийн “Сүү, цагаад идээ", К.Алмагүлийн “Сүү, сүүн бүтээгдэхүүн", Ж.Тэрбишийн “Эрүүл хүнс”, Г.Батбаярын “Буйдан тавилга", Д.Н жавын “Сүү, цагаан идээ”, Б.Ариунболдын “Сүү, цагаан идээ" зэрэг төслүүд орж хэлэлцэгдсэн. Үүнээс өөр төсөл орж хэлэлцэгдсэн зүйл байхгүй. Тэгэхээр иргэн Т.Мөнхбаяр, Н.Г нарын ямар нэгэн төсөл 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр уг зөвлөлийн хурлаар ороогүй. Үенч сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 33 дугаартай тогтоолоор сум хөгжүүлэх сангийн зөвлөлийн гишүүдийг шинэчлэн баталсан. Тэгэхэд Н.Г Хаан банкны төлөөлөлөөр уг зөвлөлийн бүрэлдэхүүнд орсон. Харин би бизнесийн төлөөлөл болж орсон. Өнөөдөр ч гэсэн Н.Г болон миний бие сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн гишүүн хэвээр байгаа...” гэх мэдүүлэг,
Гэрч Т.Батсүхийн хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би иргэн Т.Мөнхбаярт уг зээлийг олгох захирамж гаргаагүй. Гэтэл манай Үенч сумын ЗДТГ-ын санхүүгийн албаны дарга Н.Бат- Эрдэнэ нь сум хөгжүүлэх санг хариуцаж ажиллаж байгаад 2.0 сая төгрөгийг Мөнхбаярт гаргаж өгсөн юм байна лээ. Ямар үндэслэлээр гэдгийг мэдэхгүй байна. Т.Мөнхбаярын төсөл нь 2019 онд сум хөгжүүлэх сангийн зөвлөлийн хурлаар ороогүй, батлагдаж шийдэгдээгүй юм. Тэгэхээр ямар ч тохиолдолд Т.Мөнхбаярт уг 2.0 сая төгрөгийг олгох боломжгүй. Би тухайн үед Улаанбаатар хотод ажилтай явж байсан. Тэгэхэд миний захирамж шийдвэргүйгээр Н.Б , П.Булганбат нар нь Т.Мөнхбаярт сум хөгжүүлэх сангаас 2.0 сая төгрөг олгосон байсан. Би үүнийг Улаанбаатар хотоос ирсэний дараа Хаан банкны теллер Н.Г миний өрөөнд орж ирээд “Нэг зээл авах гээд танд танилцуулах гэхэд тантай холбогдож чадсангүй ээ” гэсэн. Тэгээд би хариуд нь “би захирамж гаргаж зээл олгодог хүн биш ээ, сум хөгжүүлэх сангийн зөвлөл хуралдаж шийдвэрлэсэний дараа шийдвэрийг үндэслэж захирамж гаргадаг юм” гэж хэлсэн. Тэгээд Н.Г миний өрөөнөөс гараад явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа 2019 оны 11 дүгээр сарын эхээр сумын ИТХ- ын тэргүүлэгч нарын хурлаар ажилтнуудын тайланг сонсож байтал сум хөгжүүлэх сангаас Т.Мөнхбаярт 2.0 сая төгрөгийн зээл олгосон мэдээлэл харагдсан.Тухайн уед буюу 2019 оны 10 дугаар сарын 18-ны үед Н.Б , П.Булганбат хоёр нь надаас Т.Мөнхбаярт зээл олгох талаар болон суманд ирээд нөхөж захирамж гаргахталаар асууж тодруулсан зүйл байхгүй. Надаас тэгж асуусан ч би зөвшөөрөхгүй байсан. Сүулд суманд ирэхэд Н.Б надаас нөхөж захирамж гаргаж болох талаар асууж байсан. Би тэгэхээр нь чи сум хөгжүүлэх сангийн журмыг мэдэж байгаа шүү дээ, нөхөж захирамж гаргах боломжгүй шүү дээ гэж хэлсэн юм. Үүнээс өөр энэ талаар мэдэх зүйл алга. Намайг хэлсэний дараа тэд уг 2.0 сая төгрөгийг буцааж төлсөн юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг,
Гэрч Т.Мөнхбаярын хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би өөрийн биеэр очиж шилжүүлсэн юм. Нөхөр шилжүүлчих гэхээр шилжүүлсэн юм” гэх мэдүүлэг...” гэх мэдүүлэг,
Гэрч Д.Энх-Амгалангийн хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн ”...Би уг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хүсэлтийг төрийн сангийн программд шивж оруулсан. Уг төлбөрийн хүсэлтийг нягтлан бодогч П.Булганбат над руу авч ирсэн. Тэгэхээр нь би Булганбатад 1 дүгээр гарын үсэггүй гүйлгээг шивэхгүй гэж хэлээд буцааж өгсөн. Тэгэхэд Санхүүгийн албаны дарга хажуунаас надад “Наад зээлийн материал чинь бүрэн болчихсон, өргөдөл материалаа өгчихсөн, сумын Засаг даргатай би яриад тохирчихсон, гүйлгээг нь цахим санд шивчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь Б д “Та санхүүгийн албаны дарга юм чинь өөрөө мэдэж байгаа байлгүй дээ” гэж хэлээд уг гүйлгээг төрийн сангийн программд өөрийнхөө кодоор шивж оруулсан...” гэх мэдүүлэг,
Гэрч П.Булганбатын хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн ”...Би уг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн гүйлгээг хийсэн. Уг 2.0 сая төгрөг уг төлбөрийн хүсэлтээр Т.Мөнхбаярын 111200035274 тоот данс руу шилжүүлсэн. Тухайн үед сумын Засаг дарга Улаанбаатар хотод байсан. Энэ өдөр манай санхүүгийн албаны дарга Н.Б надад “Мөнхбаярын хамаатан Г гэх хүн Засаг даргатай утсаар ярьсан гэнэ, материал нь бүрдчихсэн над дээр байна, чи төлбөрийн хүсэлтээ аваад ир" гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би материалыг нь хараад төлбөрийн хүсэлтээ аваачаад Б д өгчихсөн. Тэгээд Б дарга, төрийн сангийн мэргэжилтэн Д.Энх-Амгалан санд шивж, Санхүүгийн албаны дарга цахим санд баталгаажуулан уг гүйлгээг хийсэн...” гэх мэдүүлэг,
- гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл
- бичмэл нотлох баримт хуулбарлан авсан тухай тэмдэглэл
- Үенч сумын “сум хөгжүүлэх сангаас” зээл олгох гэрээ
- төлбөрийн хүсэлт
- албан тушаалын тодорхойлолт
- Үенч сумын Засаг даргын Тамгын газрын даргын тушаал
- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, яллагдагч гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч Н.Б нь Ховд аймгийн Үенч сумын Засаг даргын тамгын газрын санхүүгийн албаны дарга, сум хөгжүүлэх сангийн зээлийн төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.Б нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, сум хөгжүулэх сангийн журмын 4.1,4.4, 4.5 дахь хэсгийг зөрчиж төсөл ирүүлээгүй, сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөлөөр хэлэлцэгдээгүй, сумын Засаг даргын шийдвэр гараагүй байхад Т.Мөнхбаярын нэр дээр баримт бүрдүүлэн сум хөгжүүлэх сангаас 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 2.000.000 төгрөгийн хөнгөлттэй зээлийг тус сумын Хаан банкны харилцааны менежер, сум хөгжүүлэх сангийн зээлийн төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн гишүүн Н.Г од гаргаж өгч, дэмжпэг үзүүлж бусдад давуу байдал бий болгосон,
Шүүгдэгч Н.Г нь Ховд аймгийн Үенч сумын орон тооны бус зөвлөлийн гишүүн Н.Г нь сум хөгжүүлэх сангийн журмын 4.1, 4.4, 4.5 дахь хэсгийг зөрчиж сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөлөөр төслөө хэлэлцүүлээгүй, сумын Засаг даргын шийдвэр буюу захирамж гараагүй байхад 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 2.000.000 төгрөгийн хөнгөлттэй зээлийг Ховд аймгийн Үенч сумын Засаг даргын тамгын газрын санхүүгийн албаны дарга, сум хөгжүүлэх сангийн зээлийн төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.Бат- Эрдэнээр гаргуулан авч түүнийг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, үйлдлээрээ санаатай нэгдэж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг ,яллагдагчийг байцаасан тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Н.Бат-эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн
Шүүгдэгч Н.Г ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн 2037000280043 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг,36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э овогт Н гийн Бат-эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Х овогт Н ын Г ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Э овогт Н гийн Бат-эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч Х овогт Н ын Г ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Н.Б , Н.Г нар тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б , Н.Г нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, албадлагын арга хэмжээг зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Н.Б , Н.Г нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүйг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б , Н.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.