Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 45

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч  Л.Түвшинжаргал даргалж,

Улсын яллагч хяналтын прокурор Э.Алтанцэцэг

Шүүгчдэгчийн өмгөөлөгч Б.Ганзориг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа, шүүгдэгч Н. Э   нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Х   овогт Э  ийн  Э  т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2037000570040 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.                                                                                                                                                                                                                                          

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Алтай сумын харъяат, 19 оны 0 дүгээр сарын -ны өдөр төрсөн,  настай, эрэгтэй,  дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, “Алтайн уулсын өндөрлөг” нөхөрлөлийн захирал ажилтай, ам бүл , эхнэр 2 хүүхдийн хамт  Ховд аймгийн  Алтай сумын Тахилт багт оршин суух, Х    овогт Э  ийн  Э  . /РД:          /

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

           Ховд аймгийн Алтай сумын нутаг дэвсгэрт үйл ажилллагаа явуулдаг “Алтайн өндөрлөг уулс” нөхөрлөлийн малын эмч  Э.  Э   нь  хуурамч бичиг баримт үйлдэж 2019 онд улсын төсвөөс 1.462.898 төгрөгний санхүүжилт илүү авч ашиглаж хувьдаа завшсан  гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 захь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

            Шүүгдэгч Э. Э  ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...2019 онд санхүүжилт авч 15000 гаруй малд тарилга хийсэн. Би 1 удаа хийх вакциныг 2 удаа хийж 1.462.898 төгрөгийг гаргаж авсан” гэх мэдүүлэг,

           Шүүгдэгч Э. Э  ын  хэрэг бүртгэлт мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн: “....Би 2019 онд нийт 2560 толгой малд вакцин хийх ёстой байснаас 1266 малд вакцин хийчихээд 2560 толгой малд вакцин хийсэн гэж хуурамч бичиг баримт үйлдэж 1.227.902 төгрөгийн илүү санхүүжилт авсан. Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дотрын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх “ДХХ” 6 литр 330 грамм илүү авсан...” гэх мэдүүлэг,        

         Хохирогч С.Нэхэмжаргалын хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Уг компани олгосон санхүүжилтийг зохих журмын дагуу зарцуулаагүй, малчдын малд хийх ёстой 2 удаагийн тарилгыг нэг удаа хийж, хоёр удаа хийсэн мэтээр худал баримт бүрдүүлсэн зөрчил илэрсэн. Би Ховд аймаг дахь Төрийн аудитын газраас хийсэн санхүүгийн тайлангийн аудитын шалгалтаар илэрсэн 1.462.898 /нэг сая, дөрвөн зуун жаран хоёр мянга, найман зуун ерөн найм/ төгрөгийг Алтай өндөрлөг уулс ХХК-аас нэхэмжилж байна...” гэх  мэдүүлэг,

         Гэрч Ч.Энхтөрийн  хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн”... Нэгжүүдэд илүү санхүүжилт олгосон байсан. Нэгжүүд хуучин санхүүжилт авдаг журмыг баримталж илүү санхүүжилт авсан байсан. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль 2018 онд батлагдаж мөн оныхоо 6 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн энэ хуулийн зүйл заалтыг зөрчиж илүү санхүүжилт авсан байсан. Манай сумын 3 үйлчилгээний нэгж дээр нийтдээ 3 сая гаруй төгрөгний асуудал яригдаж байгаа,  нэгжүүд илүү авсан мөнгөө хүлээн зөвшөөрч. буцаан төлөх гэж байгаа. Алтайн 5 сувд ХХК илүү авсан мөнгөө төлсөн боловч банкны харилцах болохгүй байгаатай холбоотойгоор яг одоо төрийн санд гүйлгээ хийгдээгүй байна. Энэ компани өнгөрсөн 5 дахь өдөр мөнгөө хийсэн боловч одоо болтол төрийн санд гүйлгээ хийгдэхгүй байгаад байна...” гэх мэдүүлэг,

          Гэрч  Г.ТүмэнН  гийн хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Нийт 3417391 төгрөгний асуудал яригдаж байгаа. Үүнээс "Мэнд сүрэг” ХХК-д 1.194.153 төгрөг, “Алтайн таван сувд” ХХК-нд 760340 төгрөг, “Алтайн уулсын өндөрлөг” ХХК-д 1462898 төгрөгийн санхүүжилтийг илүү олгосон гэдэг асуудал яригдаж байгаа. Бид цаанаасаа батлагдаад ирсэн төсвийг хуваарилж өгсөн. Зарцуулалтынх нь талаар мэдэх зүйл байхгүй. Аймгийн мал эмнэлэгийн газартай нийлсэн тооцоо нь зөрүүтэй гараад байгаа гэсэн...” гэх  мэдүүлэг,

          Гэрч  Д.Батцэнгэлийн хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Алтай сумын мал эмнэлэгийн нэгжүүд 2 удаа тариа хийх ёстой мөртлөө 1 удаа тариа хийчхээд 2 удаагийн тарилгаар тооцож төсвөөс илүү мөнгө гаргаж авсан байгаа. Уг нь 1 удаагийнхаа тарилгын мөнгөөр авах ёстой байтал 2 удаа тарьсан мэтээр тооцоо гаргаж мөнгө авсан байна. Эхний тариа хийсний дараа 14-21 хоногийн зайтай дараагийн тариа буюу 2 дахь тариаг хийх ёстой байсан. Гэтэл 1 удаа тариа хийчихээд 2 удаа тарьсан мэтээр тарианы тунгийн тооцоог нэмж оруулсан байгаа юм...” гэх мэдүүлэг,

          Гэрч Ж.Оюунбаатарын хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн”... Э. Э   2019 оны 8 дугаар сарын 20-ны үеэр ишиг, хурганд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тариа хийгээд давтаж вакцин хийгээгүй...” гэх  мэдүүлэг,

           Гэрч Э.Батбаярын хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн”... Манай малд 2019 оны 6 дугаар сард хийснээс хойш буюу 14 хоногийн дараа давтан вакцин хийгээгүй... гэх мэдүүлэг,

 Гэрч Т.Өнөржаргалын хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн ”...Миний ойлгосноор 2 тарих ёстой тарилгыг 1 удаа тарилга хийж 2 удаа хийсэн гэж баримт бүрдүүлэн илүү санхүүжилт авсан гэж ойлгож байгаа. Манай эцэг Тоня мал эмнэлгийн аж ахуйн нэгжтэй учир санхүүжилтийн асуудалд би оролцдоггүй юм. Улсын байцаагч мал эмнэлгийн тарилга хийсэн актыг, баталсаны дараа санхүүжилтийг олгодог. Тухайн уед зөвшөөрөл авдаг механизм байгаагүй. 2020 оны 3 дугаар сараас эхлэн мал эмнэлгийн тасаг нь өөрийн бланк тамга тэмдэгтэй болсноос хойш санхүүжилт өгөх зөвшөөрөл олгодог болсон юм...” гэх мэдүүлэг,

Гэрч  Ц.Аззаяагийн хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн ”...Алтайн өндөрлөг уулс” нэгж нь 1.597.200 төгрөгний санхүүжилт авах ёстой. Гэтэл 3.060.098 төгрөгийн санхүүжилт авсан. 1.462.898 төгрөгийн санхүүжилт илүү авсан нь зардал хяН   баримтаар тогтоогдож байсан...” гэх мэдүүлэг,   

                - гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл

                - хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл

                - гэрэл зургийн үзүүлэлт

                - эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл

                - эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоол

                - эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл

                 - ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг  болно.

 Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, яллагдагч гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч Ховд аймгийн Алтай сумын нутаг дэвсгэрт үйл ажилллагаа явуулдаг “Алтайн өндөрлөг уулс” нөхөрлөлийн малын эмч Э   овогтой  Э   нь  хуурамч бичиг баримт үйлдэж 2019 онд улсын төсвөөс 1.462.898 төгрөгний санхүүжилт илүү авч ашиглаж хувьдаа завшсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, яллагдагчийг байцаасан тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч  Э. Э  ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн  1-д  зааснаар  хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн 2037000570040 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурьдах нь  зүйтэй байна.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг,36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Х   овогт Э  ийн  Э  ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг журамлан шүүгдэгч Э. Э  т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн  хугацаагаар тэнсүгэй

          3.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Э. Э   тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э. Э   нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, албадлагын арга хэмжээг зөрчвөл  шүүх тэнссэн  шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй. 

5. Шүүгдэгч Э. Э   нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүйг тус тус дурьдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Э. Э  т  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.