Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 1258

 

 

 

 

 

 

 

 

   2020        07           07                                   2020/ШЦТ/1258

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга И.Санаасайхан ,

Улсын яллагч Л.Галав,

Шүүгдэгч З.Э, түүний өмгөөлөгч Д.Ганчимэг нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

          Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуроос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт З.Од холбогдох эрүүгийн 2006 01780 1400 дугаар хэргийг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч З.О нь Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Оргил худалдааны төвийн гаднах автомашины ил зогсоол дээр 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Т.Алтанцэцэгээс Шингений орны виз гаргуулна гэж хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Э мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Х.Анхцэцэгийн мэдүүлэг /хх-9-11/, гэрч З.Мөнхзулын мэдүүлэг /хх-30-31/, яллагдагч З.Эийн мэдүүлэг /хх-20-22/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч З.Э нь Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Оргил худалдааны төвийн гаднах автомашины ил зогсоол дээр 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Т.Алтанцэцэгээс Шингений орны виз гаргаж өгнө гэж хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Анхцэцэгийн “...Шингений орны виз гаргадаг гэсэн З.Э гэдэг хүний хадам эгч Болорцэцэгээр дамжуулан 85756660 гэх дугаарыг нь аваад 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр өөрийн 89852562 дугаараас холбогдоод виз гаргуулах тухай хэлэхэд эгч нь виз гаргадаг урьдчилгаа мөнгө авахгүй виз гаргахаар нь нэг мөр 3000 евро авна гэж хэлээд бид хоёр 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Оргил худалдааны төвийн автомашины зогсоол дээр З.Этэй уулзах гэж ирэхэд тэр хүн нөхрийн хамт ирсэн байсан. Бид хэд уулзаад би З.Этэй автомашинд сууж уулзаад 2016 оны 05 дугаар сард Шингены орны визэнд материалаа өгөөд виз гараагүй тухай хэлэхэд тэгвэл эгч нь урьдчилгаа 500 евро буюу 1.500.000 төгрөг авна яагаад гэхээр чи өмнө визэнд орж байсан учраас авна. Чамайг мөнгөө өгсөн цагт би визийг хөөцөлдөнө гэхээр нь би одоо мөнгөө шилжүүлчье гэж хэлээд гадаад паспортаа үлдээгээд машинаас нь буугаад Оргил худалдааны төвийн баруун талд байдаг Итгэл хүнсний дэлгүүр дотор байдаг Хаан банкны АТМ-аар өөрийн 5033369393 дугаартай данснаас 5720948529 дугаартай З.Эийн эзэмшлийн дансруу 1.500.000 төгрөгийг шууд шилжүүлсэн. Мөнгө шилжүүлчээд З.Эд утсаар хэлэхэд мөнгө орж ирсэн байна, за чи энэ 7 хоногийн хагассайн өдөр буюу 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Бээжин хотруу Шингений визэнд орно шүү гэж хэлчээд гурван 7 хоног буюу 2019 оны 08 дугаар сар хүртэл дараа 7 хоногийн хагассайнд явна гэж 2-3 удаа худлаа хэлж намайг хүлээлгэсэн. Би яаралтай явах ажилтай байсан болохоор З.Эд итгэж мөнгө өгсөн. Би 2019 оны 08 дугаар сард З.Эийн 85756660 дугаарын утасруу нь за одоо больё би мөнгөө буцаагаад авья, өөр хүнээр гаргуулья гэж хэлэхэд мөнгийг чинь буцааж өгөх боломжгүй Польш улсаас урилгыг чинь надад өгсөн мөнгөөр чинь захиалчихсан байгаа гэж хэлэхээр би итгэж хүлээсэн, тэгээд би 7 хоногийн дараа буюу 2019 оны 08 дугаар сарын 6-ны өдөр З.Эээс виз юу болсон тухай асуухад би дүү З.Мөнхзул гэдэг дүүдээ бичиг баримтыг чинь өгчихсөн одоо Польш улсаас ирэх урилгыг чинь хүлээж байна ирэх хагас сайн буюу 2019 оын 08 дугаар сарын 10-ны өдөр урилга чинь ирээд явна гэж хэлсэн, тэгээд би 2019 оын 08 дугаар сарын 09-ний өдөр явах бэлтгэлээ хийгээд З.Эрүү залгаад маргааш явна биз дээ гэж асуухад урилга нь ирээгүй байна ирэх 7 хоногийн хагассайнд яг явна гэж хэлэхээр нь би ер нь өөрөө очиж уулзая гэж бодоод нөхөр Болор-Эрдэний хамт 2019 оны 08 дугаар сарын 10-ны З.Этэй Чингэлтэй дүүргийн хүнсний 1 дүгээр дэлгүүрийн орчуулгын төвд ажилладаг түүний дүү З.Мөнхзулын автомашин дотор уулзахад урилгыг чинь явуулсан баг бүрдүүлээд явуулдаг юмаа одоо хүлээж байна, явуулсан бичиг нь энэ байна гээд 6 хүний нэр гаргасан 1 хуудас цаас үзүүлсэн. Тэрнээс хойш би З.Эийн дүүгийнхэн Чингэлтэй дүүргийн хүнсний 1 дүгээр дэлгүүрийн орчуулгын төв дээр нь өдөр болгон ирж урилга ирсэн тухай асууж явсаар байгаад 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр урилга ирсэн гэхээр нь Бээжин явсан. Энэ хугацаанд З.Мөнхзул надаас урилгыг чинь хөөцөлдөхөд 800.000 төгрөг зарцуулагдна гэж хэлсэн, тэгэхээр нь би З.Эд урьчилгаа 1.500.000 төгрөг өгсөн, тэр мөнгө нь энэ урилга гаргахад шаардагдана гэж хэлсэн би одоо мөнгө өгөхгүй гэж хэлэхэд З.Э чи З.Мөнхзулын асуугаад байгаа 800.000 төгрөгийн 300.000 төгрөгийн өгчихөө, би виз чинь гарсаны дараа би чиний надаа өгөх ёстой 3000 еврогоос 500 еврог хасья гэж хэлсэн, тэгэхээр нь би З.Мөнхзулын эхнэрт нь тухайн орчуулгын төв дотор 2019 оны 08 дугаар сарын 23-нөдөр өгсөн. 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр миний урилга ирсэн гэхээр нь З.Мөнхзулын эхнэрийнхэн дүү Заяа гэдэг нэртэй зүс таних залуутай дөрвүүлээ явсан. Тэгээд бид хэд Бээжинд очиход надтай хамт явсан гурван хүний виз нь гарсан, миний виз гараагүй, би виз гарахыг хүлээгээд 14 хоног өнгөрсөн. Тэгээд энэ худлаа юм байна гэж бодоод 2019 оны 09 дүгээр сарын 07-ны хамт явсан 3 хүнтэй буцаж Монгол ирсэн. Тэгээд Монголд ирээд З.Этэй яриад миний визз гарсангүй би одоо таньд өгсөн 1.500.000 төгрөгөө авья гэж хэлэхэд чи надад өмнө нь визэнд орж байсэн гэж хэлээгүйгээс чинь болоод чиний энэ удаагийн виз чинь гарсангүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би —би танд анх уулзахдаа өмнө нь визэнд орж байснаа хэлэхэд та тэгвэл урьдчилгаа авна гэж хэлээд надаас 1.500.000 төгрөг авсан. Та надад барахгүй бол урьдчилгаа мөнгийг чинь өгнө гэж тохирцсон шүү дээ одоо би мөнгөө авья гэж хэлэхэд З.Э -за би ирэх 7 хоногт хэдэн хүн явуулна тэгээд мөнгийг чинь өгье гэж хэлсэн боловч одоог хүртэл маргааш өгье, орой өгье, ирэх 7 хоногт өгье гэж хэлсээр байгаад өнөөдрийг хүрсэн. Би З.Эийг виз гаргаж өгнө ямарч асуудалгүй гэж худал хэлсэнээс надад Бээжин явсан зардал-3.000.000 төгрөг, урьдчилгааны 1.500.000, З.Мөнхзулд өгсөн -300.000 төгрөг, виз гараад явна гэж бэлдсэн урсгал зардал 200.000 төгрөг, нийт 5.000.000 төгрөг болсон. Би З.Эээс урьдчилгаанд өгсөн 1.500.000 төгрөгийг л нэхэмжилнэ, бусад урсгал зардлыг нэхэмжлэхгүй, угаасаа өгөхгүй байх. Би энэ асуудлаас болоод өөрөө хүнд өртэй болчихсон ядаж энэ 1.500.000 төгрөгөө авмаар байна. Ер нь бол З.Э надаас худлаа ярьж мөнгө авсан байна лээ, тэр дүү гэх З.Мөнхзул нь виз гаргахдаа ямарч урьдчилгаа авдаггүй, хүмүүсийн визийг гаргаж өгсөнийхөө дараа мөнгө авдаг юм байна лээ ...” /хх-09-11/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч З.Мөнхзулын “...2019 оны 08-09 дүгээр сарын үед төрсөн эгч З.Э Анхцэцэг гэх эмэгтэйн Польшруу явах визний материалыг орчуулаад өгөөчээ гэж хэлсний дагуу орчуулж өгсөн, тухайн үед би Анхцэцэгийн материалыг 200.000-300.000 төгрөгөөр орчуулж өгсөн байх, би 2019 оны 08-09 дүгээр сард нийт 3-4 иргэний материаланд орчуулга хийгээд, урилгын хүсэлтийн Польшруу явуулсан, тэгээд 3-4 хүний урилга 7-14 хоногт ирсэн, би яг хэзээ хэдийд ирснийг бол санахгүй байна. Тухайн үед явуулсан 3-4 хүний урилга ирээд тэд бүгдээрээ Бээжинд байдаг Польш улсын элчин сайдын яамруу яваад ганцхан Анхцэцэгийн виз гараагүй, яагаад гараагүйг би Бээжинд байдаг Польш улсын элчин сайдын яамруу өөрийн 99017150 дугаарын утсаар яамны +861065069280 дугаарын утасруу холбогдоод асуухад Анхцэцэгийг өмнө нь Улаанбаатар хотод байдаг Чехийн элчин сайдын яамнаас хориг тавигдсан байна, иймд тухайн иргэн Анхцэцэгт виз гаргаж өгөх боломжгүй гэж хариулсан. Манай эгч тухайн үед Польшруу урилга хүссэн 3-4 хүнээс хэдэн төгрөг аваад, хаашаа яаж зарцуулсныг би мэдэхгүй байна, би зөвхөн орчуулга хийлгэх гэж ирсэн хүмүүсийн орчуулгыг өөрийн үнэлгээгээр орчуулж өгөөд хөлсөө авдаг. 2019 оны 08- 09 дүгээр сард Польш улсад үнэт чулууны үзэсгэлэн худалдаа болох гэж байсан тэрийг үзэх зорилготой хөөрөг хийдэг 2 эрэгтэй, 1 эмэгтэй явсан, тэр хүмүүсийн урилганы хүсэлттэй хамт Анхцэцэгийн урилганы хүсэлтийг явуулж байсан ...” /хх-30-31/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч З.Эийн “...2019 оны 08 дугаар сарын 25-ны үед Т.Анхцэцэгээс гадна 2 хүний урилга ирээд тэр хэд хамт Бээжин яваад, Анхцэцэгийн виз гаралгүй татгалзсан хариу авсан. Тухайн үед бүрдүүлсэн материалын би аваагүй, Хятад Улсын Бээжин хотод байдаг Польш улсын Элчин сайдын яаманд үлддэг. Харин Польш улсын Элчин сайдын яамнаас яагаад визний материалын татгалзсан тухай хариуг тухайн хүний гадаад паспортын хамт өөрт нь өгдөг. Т.Анхцэцэгийн урилгыг Польш улсруу захиалсан гэх баримт надад одоогоор байхгүй. Харин Польш улсаас бэр Тамирын мэйлээр ирсэн Т.Анхцэцэгийн урилганы хувь байгаа, ер нь урилганы эх хувь нь шууд факсаар Польш улсаас Хятад Улсын Бээжин хотод байдаг Польш улсын Элчин сайдын яаманд хүргэгддэг. Т.Анхцэцэгээс Польш Улсын виз гаргуулах гэж өгсөн урьдчилгаа 500 евро буюу 1.500.000 төгрөг байгаа. Би 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Т.Анхцэцэгээс орж ирсэн 1.500.000 төгрөгний 900.000 төгрөгийг Ц.Болортуяагийн 5753297827 дугаартай Хаан банкны данс руу, 500.000 төгрөгийг Мөнгөнцэцэгийн 5024187892 дугаартай Хаан банкны данс руу тус тус шилжүүлсэн. Т.Анхцэцэгээс 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр орж ирсэн 1.500.000 төгрөгийг Т.Анхцэцэгийн визний материалыг бүрдүүлэхэд зарцуулаагүй. 2019 оны 07 дугаар сарын 20-ны үед Франц улсад байдаг нагац дүү Мөнхзаяагаас 500 еврогийн авлагаа авч Т.Анхцэцэгийн урилгын захиалсан байгаа. Нагац дүү Мөнхзаяа надад өгөх 500 еврог мөнгөн гуйвуулгаар бэлнээр гаргуулж авсан. Надад Т.Анхцэцэгийн Польш улсруу явах урилга болон визний материалыг 500 еврогоор захиалсан гэх нотлох баримт байхгүй, Т.Анхцэцэгийн Польш улсын визэнд орох урилга ирээд өөрөө миний бүрдүүлж өгсөн визний материалыг аваад Монгол улсаас Хятад улсын Бээжин хотод байдаг Польш улсын Элчин сайдын яаманд очиж Польш улсын визэнд орох материалаа өгөөд татгалзсан хариу авсан нь үнэн. Үүнээс өөр надад өөрийгөө гэрчлэх баримт байхгүй. Польш улсын нэг байгууллагын урилгаар 3 хүний виз мэдүүлэхэд ганцхан Т.Анхцэцэгийн виз гараагүй, гараагүй шалгааныг Бээжин хотод байдаг Польш улсын Элчин сайдын яамнаас тодруулахад Т.Анхцэцэг урьд өмнө Монгол улсад суугаа Чех улсын Элчин сайдын яаманд виз мэдүүлээд татгалзсан хариу авсан учир Польш улсын виз мэдүүлэх боломжгүй тухай тайлбар өгсөн. Тийм учраас энэ бүхэн надаас шалтгаалаагүй учир би Т.Анхцэцэгт 500 евро буцааж өгөх шаардлаггүй гэж бодож байсан. Одоо харин надад өөрийгөө нотлох баримт байхгүй учраас би Т.Анхцэцэгээс авсан 500 еврог буцааж өгнө. Гэхдээ шууд өгөх боломжгүй байна. 2020 оны 05 дугаар сарын 25-ны үед миний болон манай хүүхдүүдийн цалин буух болохоор тэр үед Т.Анхцэцэгээс авсан 1.500.000 төгрөгийг өгөх бодолтой байна ...” /хх-20-22 / гэх мэдүүлэг зэрэг болно

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

 

Иймд шүүгдэгч З.Э нь Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Оргил худалдааны төвийн гаднах автомашины ил зогсоол дээр 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Т.Алтанцэцэгээс Шингений орны виз гаргаж өгнө гэж хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж 1.500.000 төгрөгийн учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүний уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

          Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч З.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Шүүгдэгч З.О нь бусдад төлөх төлбөргүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч З.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч С.Оюунгэрэлийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.

 

Шүүгдэгч З.О нь хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэлийг оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна. 

 

          Шүүгдэгч З.Оюунгэрэлд эрүүгийн хариуцлага оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

          Шүүгдэгч З.Оюунгэрэлд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт З.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч З.Эийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд сар бүр 200.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхийг тогтоосугай

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч З.Эд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

            6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч З.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч З.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА