Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 138/ШШ2016/01128

 

Хариуцагч зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа би:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 7-р багт байрлах “*******-Өргөө” ******* ******* *******ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 7-р баг “*******” ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, овогт од холбогдох,

“Дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөр 169660 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2016 оны 09 сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “*******-Өргөө” ******* ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б. нь Сууц ******* *******ны эрх зүйн байдал, Нийтийн зориулалттай орон *******ны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай Монгол Улсын хуулийн 13 дугаар зүйлийн 2.3, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийг тус тус зөрчиж 2013 оны 05-12-р сарын 34930 төгрөг, 2014 оны 04-12-р сарын 39920 төгрөг, 2015 оны 01-12-р сарын 54890 төгрөг, 2016 оны 01-8-р сарын 39920 төгрөг, нийт 169660 төгрөгийг төлөөгүй байна. Иймд Б.оос 169660 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******-Өргөө” ******* ******* *******нд 169660 төгрөг төлөөгүй нь үнэн. Уг төлбөрийг 2016 оны 12 сард багтаан төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “*******-Өргөө” ******* ******* ******* нь хариуцагч Б.од дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөр 169660 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд хандан гаргажээ.

Хариуцагч Б. нь нэхэмжлэгч “*******-Өргөө” ******* ******* *******нд засвар үйлчилгээний төлбөр 2013 оны 05-12-р сарын 34930 төгрөг, 2014 оны 04-12-р сарын 39920 төгрөг, 2015 оны 01-12-р сарын 54890 төгрөг, 2016 оны 01-8-р сарын 39920 төгрөг, нийт 169660 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбараар батлагдаж байна.

Хариуцагч Б. нь нэхэмжлэгч “*******-Өргөө” ******* ******* *******нд засвар үйлчилгээний төлбөр 169660 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаажуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч “*******-Өргөө” ******* ******* *******ны нэхэмжлэлийн шаардлага 169660 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 5740 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 2870 төгрөг, хариуцагч Б.оос 2870 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*******-Өргөө” ******* ******* *******нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б. сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг мэдэгдсүгэй.

4. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                             Т.БАЙГАЛМАА