Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 47

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч  Л.Түвшинжаргал даргалж,

Улсын яллагчаар  хяналтын прокурор Э.Алтанцэцэг

Шүүгчдэгчийн өмгөөлөгч Б.Ганзориг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа, шүүгдэгч Б.Б   нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Ш   овогт Б  ын Б  д  холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1, 2.4-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2037000000023 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.                                                                                                                                                                                                                                          

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Дарви сумын харъяат, 19 оны 0 дугаар сарын 0 ний өдөр төрсөн,  настай, эрэгтэй,  бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-, эхнэр хүүхдийн хамт Ховд аймгийн Дарви сумын Мөрөн багт оршин суух, Ш   овогт Б  ын Б  . /РД:        /

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

           Шүүгдэгч Б.Б   нь 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Ховд аймгийн Цэцэг сумын Хөшөөт багийн нутаг дэвсгэрт байх Цэцэг сумын санхүүгийн балансад бүртгэлтэй хуучин цэцэрлэгийн барилгад нэвтэрч улмаар иргэн П.Батбаярын эзэмшлийн 75-04 ХОҮ улсын дугаартай пронтер маркийн тээврийн хэрэгслийг ашиглан шалны моднуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 2.396.000 төгрөгний хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.  Үүнд:

            Шүүгдэгч Б.Б  ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Шалны модыг хөшөөтийн хуучин цэцэрлэгээс портер машинаар ачсан. Хаалга цонх нь онгорхой байсан. Цонхоор нь ачсан. Модыг хуулаад тавьчихсан байсан. Шалны мод авах талаар даргатай нь уулзаж байсан. Тухайн үед ав гэж хэллээ гэж ойлгосон. Би хүүтэйгээ хамт очиж авсан. Машин миний машин биш, шалны модыг бүгдийг нь буцааж өгсөн. Хаалга цонхнууд нь онгорхой хагархай байсан ” гэх мэдүүлэг,

           Шүүгдэгч Б.Б  ын хэрэг бүртгэлт мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн: Би найз Түмбээгийн эхнэр тэр Хөшөөт багийн цэцэрлэгт багш Бүжинхандад танай Хөшөөтөд байх цэцэрлэгийн барилгын шалыг авмаар байна. Ямар үнэтэй байх болоо гэж асуухад би мэдэхгүй байна, эрхлэгчээс асуугаад хариу хэлье гэсэн. Тэгээд надад актлах байх, актлахаар нь ав мөнгийг нь бэлэн авна гэж байна гэхээр нь авч болох юм байна гэж ойлгоод хүүтэй, найзынхаа машиныг авч очиж ачиж авсан. Банз авах талаар хэлчихсэн юм чинь мөнгийг нь дараа өгчихье гэж бодсон. 590 ширхэг банз ачигдсан байсан. Хулгайлсан эд зүйлээ бүгдийг нь буцааж өгч хохирлоо бүрэн барагдуулсан. Би өмнө нь янз бүрийн гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Буруу ойлгосны улмаас анх удаагаа тохиолдлын байдлаар энэ гэмт хэргийг үйлдсэндээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,        

         Хохирогч Б.Буяндэлгэрийн хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би яг хэзээ гэдгийг мэдэхгүй байна. Нэг хүн утсаар яриад хуучин барилгын шалаа зарах уу гэхээр нь төрийн өмчийн хороо мэднэ. Би мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд утсаа тасалсан, хэн гэж хүн ямар дугаарын утсаар ярьж байсныг тухайн үед анзаараагүй, тэр Б.Б   гэдэг хүнийг би танихгүй...” гэх  мэдүүлэг,

         Иргэний нэхэмжлэгч Д.Батбаярын хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн ”...2011 онд Улаанбаатар хотоос 1.100.000 төгрөгөөр худалдаж аваад одоог хуртэл тасралтгүй явсан машин байгаа юм Одоогийн ханшаар 1.500.000 төгрөгөөр үнэлж байна. Иргэн Б.Б   нь миний машиныг түр гуйсан юм. Улсын орлого болговол эд хөрөнгөөр хохирох тул автомашинаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг,

          Гэрч  Б.Бүжинхандын хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2020 оны 4 дүгээр сарын 12-ны орой 20 цагийн орчим Мо-Эн-ко ХХК-нд ажилладаг Нямсүрэн гэдэг хүн надруу утсаар яриад танай цэцэрлэгийн хуучин барилгын модон шалыг цэнхэр өнгөтэй портер машинаар ачиж байна гэхээр нь би цэцэрлэгийн эрхлэгч Ч.Буяндэлгэрт утсаар ярьж мэдэгдсэн. Хулгайлж авч явсан хүн Хөшөөтийн цэцэрлэгийн хашаанд 590 гаруй банз буулгасан гэж манай сахиул хэлж байна лээ...” гэх  мэдүүлэг,

          Гэрч Б.Даваагийн хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Тухайн өдөр би ажлаа тараад Хөшөөтийн уурхайгаас Цэцэг сумын Хөшөөт багт байх гэрлүүгээ явах гээд Мо-Эн-ко ХХК-ний ажилчдын автобусанд суугаад явж байхад автобусанд сууж явсан хүмүүс цэцэрлэгийн шал ачиж байна гэхээр нь цонхоор харахад Хөшөөтийн багийн хуучин цэцэрлэгийн байрны цонхны доод талд цэнхэр өнгийн портер машин зогсож байсан. Тэгээд гэртээ ирчхээд Бүжинханд руу утсаар залгаад танай хуучин цэцэрлэгийн байшингаас хүмүүс юм ачиж байна. Та нар мэдсэн юм уу? гэж асуухад бид нар мэдээгүй ээ за би эрхлэгчрүүгээ яръя гээд утсаа салгасан...” гэх мэдүүлэг,

          Гэрч Б.Болдбаатарын хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн ”...Хөшөөт багийн хуучин цэцэрлэгийн барилга дээр очиход ихэнх цонх нь хагарсан хаалганууд нь онгорхой 2 том өрөө, 3 жижиг өрөөний модон шалыг хуулсан модон шалны хугархайнууд дүүрэн байсан. Хэргийн газар очиж тухайн барилга руу ороход хаалга нь онгорхой хаалганы хажууд ногоон өнгийн резинээр бүрсэн хятад цоож газар уначихсан хэргийн газрын үзлэгээр хураан авсан. Тэгээд хойд талаасаа 3-4 дахь гудамжинд Б.Б  ын хашаанд хуучин шар өнгийн будагтай модон шал олон тоогоор овоолон буулгаж  Б.Б   тухайн модон шалнуудын хадаасыг авч цэгцлээд байшингийнхаа хойд талд хурааж байсан. Б.Б  ыг би хэргийг сайн дураараа хүлээсэн гэж бодохгүй байна. Үйлдэл дээрээ баригдсан харин тухайн модыг тухайн өдөртөө ачиж ирээд цэцэрлэг дээр нь хүлээлгэн өгсөн...” гэх  мэдүүлэг,

         Гэрч Б.Туулсүрэнгийн хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн ”...2019 оны 10 дугаар сарын дундуур цэцэрлэг шинэ баригдсан барилга руу нүүж орсон. Манайх цэцэрлэгийн барилга дотроос эд хогшлоо аваад цэцэрлэгийг цоожлоод үлдээсэн. Бид нарыг эд зүйлээ аваад нүүхэд хаалга цонх бүрэн бүтэн үлдээсэн...” гэх мэдүүлэг,

                - гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан  тэмдэглэл

                - хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл

                - гэрэл зургийн үзүүлэлт

                - эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл

                - эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоол

                - эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл

                - эд зүйлд үнэлгээ ,

                - ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг  болно.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, яллагдагч гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч Б.Б   нь 2020 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Ховд аймгийн Цэцэг сумын Хөшөөт багийн нутаг дэвсгэрт байх Цэцэг сумын санхүүгийн балансад бүртгэлтэй хуучин цэцэрлэгийн барилгад нэвтэрч улмаар иргэн П.Батбаярын эзэмшлийн 75-04 ХОҮ улсын дугаартай пронтер маркийн тээврийн хэрэгслийг ашиглан шалны моднуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.396.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, яллагдагчийг байцаасан тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Б  ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзлээ.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт харилцан хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хууль ёсны байх ба уг баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа нь энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

         Шүүгдэгч Б.Б   нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролыг төлсөн бөгөөд хохирогч Ч.Буяндэлгэр нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол, хор уршгийг арилгасан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх нь зүйтэй байна.

          Иймд шүүгдэгч Б.Б  д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Б   нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж Эрүүгийн 2037000000023 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн цоожийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б  ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 2000.000 /хоёр сая/ төгрөгийг шүүгдэгч Б.Б  аас гаргуулан улсын орлогод оруулж, kia Frontier маркийн 7504 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Б.Б  ын эзэмшлийн Г-1604000105 дугаарын гэрчилгээтэй 1032 м/кв талбайтай газар зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож, уг тээврийн хэрэгсэл болон эзэмшлийн газрыг хууль ёсны эзэмшигч нарт буцаан олгох нь зүйтэй.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Ш   овогт Б  ын Б  ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан хулгайлах гэмт хэргийг орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, тээврийн хэрэгсэл ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Б  ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б  д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

            4. Шүүгдэгч Б.Б   нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг тус тус дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн цоожийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 2000.000 /хоёр сая/ төгрөгийг шүүгдэгч Б.Б  аас гаргуулж улсын орлогод оруулсугай.

             6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1,6, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.8-д зааснаар эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 15, 16 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгож, kia Frontier маркийн 75-04 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Б.Б  ын эзэмшлийн Г-1604000105 дугаарын гэрчилгээтэй 1032 м/кв талбайтай газар зэргийг ёсны эзэмшигч нарт буцаан олгосугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч  Б.Б  д урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

           8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай