Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 138/ШШ2016/00725

 

Хариуцагчийн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа би: 

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн сумын 7-р багт байрлах “Дорнод нийтийн ******* *******” ******* ******* ******* ******* *******н ******* газрын нэхэмжлэлтэй   

Хариуцагч: Дорнод аймгийн сумын баг байрны тоотод оршин суух, овогт д холбогдох,

Орон сууцны үйлчилгээний хөлс 383561 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “Дорнод нийтийн ******* *******” ******* ******* ******* ******* *******н ******* газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Д. нь ******* сууцны үйлчилгээний хөлс 383561 төгрөг төлөхгүй Орон сууц өмчлөгчийн гэрээний 2.2-т заасан үүргээ зөрчиж, байгууллагын санхүүд хүндрэл учруулж байгаа тул төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.   

Хариуцагч Д. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Дорнод аймгийн сумын 7-р багт байрлах “Дорнод нийтийн ******* *******” ******* ******* ******* ******* *******н ******* газраас нэхэмжилж байгаа ******* сууцны үйлчилгээний хөлс 383561 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Иймд өөрийн боломжийн нөхцлөөр хоёр хуваан 2016 оны 06-р сарын 15-нд 1910 төгрөгийг, 2016 оны 07-р сарын 15-нд үлдэгдэл 1911 төгрөгийг бүрэн төлж барагдуулна. Мөн улсын тэмдэгтийн хураамж болох 6080 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ. 

ҮНДЭСЛЭХ НЬ:

     Нэхэмжлэгч “Дорнод нийтийн ******* *******” ******* ******* ******* ******* *******н ******* газар нь хариуцагч Д.д холбогдуулан ******* сууцны үйлчилгээний хөлс 383561 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гарг*******ээ.  

Хариуцагч Д. нь ******* сууцны үйлчилгээний хөлс 383561 төгрөгийг нэхэмжлэгч “Дорнод нийтийн ******* *******” ******* ******* ******* ******* *******н ******* газарт төлөөгүй болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтаар тогтоогджээ.   

Хэрэг хянан шийдвэрлэх *******иллагааны явцад хариуцагч Д. нь нэхэмжлэлийн шаардлага 383561 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталга*******уулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь хуульд харшлахгүй, гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй байна. 

Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид тохиролцоогүй байх тул хуульд зааснаар шийдвэрлэсэн болно. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “Дорнод нийтийн ******* *******” ******* ******* ******* ******* *******н ******* газрын нэхэмжлэлсэн 383561 төгрөгийг хариуцагч Д. нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Дорнод нийтийн ******* *******” ******* ******* ******* ******* *******н ******* газрын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12157 төгрөгөөс 6079 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 6079 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч Д.аас улсын тэмдэгтийн хураамжид 6079 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Дорнод нийтийн ******* *******” ******* ******* ******* ******* *******н ******* газарт олгосугай.    

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д. сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах болон хяналтын шатны шүүхэд шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.     

 

 

      

ШҮҮГЧ                         Т.БАЙГАЛМАА