Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 103/ШШ2017/00087

 

 

 

 

 

20*******7 оны 03 сарын 02 өдөр

Дугаар *******03/ШШ20*******7/00087

Улаанбаатар хот

 

             

 

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч Багануур дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар байрны ************** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ******* ******* ТӨХК-ны байрны тоотод байрлах ХХК-д холбогдох Багануур дүүргийн ******* дүгээр хороо, дугаар байрны ******* дүгээр орцны тоот 2 өрөө орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 20*******7 оны 2 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Д. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 20************** оны 8 дугаар сарын 3*******-ний өдөр ХХК-тай, Багануур дүүргийн ******* дүгээр хороо, дугаар байрны тоот, 49.08 метр квадрат талбайтай, 2 давхрын 2 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулан, 28.275.000 төгрөгөөр худалдаж аваад, төлбөрөө бүрэн төлсөн. 20*******3 онд байр ашиглалтанд орсон боловч одоог хүртэл бичиг баримтгүй, улсын комисс хүлээж аваагүй байгаа тул уг байрны өмчлөгчөөр намайг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч ХХК-ийн захирал Д. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Багануур дүүргийн ******* дүгээр хороо, дугаар байрны тоот байрны захиалагч Д. мөн бөгөөд байрны төлбөрөө бүрэн төлсөн. 20*******3 оны *******0 дугаар сард байрандаа орж одоог хүртэл оршин сууж байгаа тул гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Д. нь ямар нэгэн төлбөрийн тооцоогүй тул дугаар байрны тоотын хууль ёсны өмчлөгч гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

Иймд Багануур дүүргийн ******* дүгээр хороо, дугаар байрны тоот байрыг Д.******* өмч болохыг тогтооход татгалзах зүйлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Д., хариуцагч ХХК-д холбогдуулан Багануур дүүргийн ******* дүгээр хороо, дугаар байрны тоот, 2 давхарын 49.08 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Д. нь хариуцагч ХХК-тай 20************** оны 8 дугаар сарын 3*******-ний өдөр Багануур дүүргийн *******-р хороо Наран хороолол 82 дугаар байрны 2 давхрын 2 өрөөтэй 49,08 м2 талбайтай 5 тоот орон сууцыг 28.275.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулжээ.

Талууд 20*******3 оны 04 дүгээр сарын **************-ний өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний Газар, хот байгуулалт газрын кадастр, мэдээллийн хэлтсийн даргын 20*******3.03.**************-ний өдрийн 3/349 тоот шийдвэрийн дагуу гэрээгээр худалдаж буй орон сууцны хаягийг Наран хороолол дугаар байрны ******* дүгээр орц 2 давхрын тоот болгож өөрчилсөн байна.

Нэхэмжлэгч Д. нь худалдах худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болох нь төлбөр төлсөн баримт, ХХК-иас олгосон тооцооны үлдэгдэлгүй талаарх баримт, хариуцагчийн хариу тайлбар зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч ХХК-ны захирал Д. нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, Багануур дүүргийн ******* дүгээр хороо, дугаар байрны тоот орон сууцны захиалагч Д. мөн бөгөөд байрны төлбөрөө төлсөн, ямар нэг зөрчилгүй байх тул Багануур дүүргийн ******* дүгээр хороо, дугаар байрны тоот орон сууц Д.******* өмч болохыг тогтооход татгалзах зүйлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

*******. Нэхэмжлэгч Д.******* нэхэмжлэлтэй хариуцагч ХХК-нд холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэрэгт Багануур дүүргийн ******* дүгээр хороо дугаар байр, ******* дүгээр орц тоот 2 өрөө орон сууцны өмчлөгч Д. болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, улсын тэмдэгтийн хураамж 35.*******00 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 35.*******00 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75. дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА