Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвийн Туяа |
Хэргийн индекс | 103/2017/00070/И |
Дугаар | 103/ШШ2017/00089 |
Огноо | 2017-03-03 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 103/ШШ2017/00089
20*******7 оны 0******* сарын 0******* өдөр | Дугаар *******0*******/ШШ20*******7/00089 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
батлах тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, *******4А байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, *******9 дүгээр байрны тоотод оршин суух, ******* овогт холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20*******7 оны 02 дугаар сарын **************-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 20*******0-20*******6 он хүртэл С. хамтран амьдрах хугацаандаа 2-6 насны 2 хүүхэдтэй болсон. С. нь үр хүүхэд, гэр бүлээ гэсэн сэтгэлгүй архины хамааралтай болсон, энэ хүнийг засрахыг хүлээгээд гэрлэлтээ батлуулж чадаагүй өдий хүрсэн. С. нь 2 хүүхдээ өөрийн хүүхэд гэж хүлээн зөвшөөрдөг учраас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Э. шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нөхөр С. эвлэрч хамтран амьдарч байгаа тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Э. нь хариуцагч С.аас хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Э. нь хариуцагч С. эвлэрэн хамтран амьдарч байгаа тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний татгалзал нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолыг хөндөөгүй байна.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байх тул татгалзалыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******.*******.******* дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, 74.2-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
*******. ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, ******* овогт холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******.*******.******* дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******70 дугаар зүйлийн *******70.******* дэх хэсэгт зааснаар зохигч энэ шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ П.ТУЯА