Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 103/ШШ2017/00090

 

 

 

 

 

2*******7 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 103/ШШ2*******7/00090

Улаанбаатар хот

 

               

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, Залуус хэсэгт байрлах, ******* ******* ******* ******* ХЗХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 7*******7.936,16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2*******7 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХЗХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г. нь манай хадгаламж зээлийн хоршооноос барьцаат зээлийн гэрээ хийж, Г-228******* дугаартай газар барьцаалан сарын 1,2 хувийн хүүтэй, ******* сарын хугацаатай 1.000.000 төгрөг зээлсэн. Үлдэгдэл 667.009,44 төгрөг, хүү 7*******.772,27 төгрөг, алданги 1*******.1*******4,4******* төгрөг, нийт 7*******7.936,16 төгрөгийг иргэн Г.аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* ******* ******* ******* ХЗХ-ноос 1.000.000 төгрөг зээлсэн нь үнэн. Үлдэх 7*******7.936,16 төгрөгийг 3 сардаа багтааж төлж барагдуулах болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХЗХ нь хариуцагч Г.аас зээлийн гэрээний үүргийн биелэлт 7*******7.936,16 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Г. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь: Хариуцагч нь зөвшөөрлийн үндэслэл болсон ...нэхэмжилсэн 7*******7.936,16 төгрөгийг 3 сардаа багтааж төлж барагдуулна... гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ******* ******* ******* ХЗХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 7*******7.936,16 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22.740 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 11.370 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Г.аас 11.370 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ХЗХ-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА