Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
Хэргийн индекс | 146/2017/00018/И |
Дугаар | 146/ШШ2017/00025 |
Огноо | 2017-01-23 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 146/ШШ2017/00025
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар баг, 08-10 тоотод оршин суух, 1962 онд төрсөн, 55 настай, Гүнсэн овгийн Дүгэрийн Уранчимэгийн хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга А.Батцог оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Уранчимэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Д.Уранчимэг миний бие 1982 оны 08 дугаар сарын 01-нээс 1985 оны 09-р сарын 08-ныийг хүртэл Нийтийн Аж Ахуйн Үйлчилгээнд үйлчлэгчээр, 1985 оны 09 дүгээр сарын 09-өөс 1988 оны 08 дугаар сарын 10-нийг хүртэл Сумын Ардын Депутатын Хурлын Гүйцэтгэх Захиргаанд бичээч, бичиг хэргийн эрхлэгчээр ажилласан. Мөн 1989 оны 07-р сарын 10-наас 1989 оны 12 дугаар сарыг дуустал Нийтийн Аж Ахуйн үйлчилгээнд үйлчлэгчээр ажилласан. Гэтэл хөдөлмөрийн дэвтэр байхгүйн улмаас ажилласан хугацаа тогтоогдохгүй байна. Иймд дээрх жилүүдэд ажиллаж байсныг тогтоож өгнө үү...”гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Уранчимэг нь “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Д.Уранчимэг нь
- 1982 оны 08 дугаар сараас 1985 оны 09 дүгээр сарын 08-ныг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Нийтийн аж ахуй үйлчилгээнд үйлчлэгчээр,
- 1985 оны 09 дүгээр сарын 09-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 10-ныг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд бичээч-бичиг хэргийн эрхлэгчээр,
- 1989 оны 07-р сарын 10-наас 1989 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Нийтийн аж ахуй үйлчилгээнд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргын тамгын газрын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 3/232 тоот Архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №678 тоот Архивын лавлагаа, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1985 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №40 дугаартай “Зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай” захирамж, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1988 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн №38 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” захирамж, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Нийтийн Аж Ахуй үйлчилгээний төвийн даргын 1991 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаартай тушаал, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Нийтийн Аж Ахуй үйлчилгээний төвийн даргын 1989 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 14 дугаартай “Хүүхэд арчлах тэтгэмжтэй чөлөө олгох тухай” тушаал, гэрч Ц.Ганхуяг, М.Цэцэгмаа нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар өөрийнх нь эзгүйд хэргийг шийдвэрлэх талаар хүсэлт ирүүлсэн байх тул хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Гүнсэн овгийн Дүгэрийн Уранчимэгийг
- 1982 оны 08 дугаар сараас 1985 оны 09 дүгээр сарын 08-ныг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Нийтийн аж ахуй үйлчилгээнд үйлчлэгчээр,
- 1985 оны 09 дүгээр сарын 09-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 10-ныг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд бичээч-бичиг хэргийн эрхлэгчээр,
- 1989 оны 07-р сарын 10-наас 1989 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Нийтийн аж ахуй үйлчилгээнд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН