Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 103/ШШ2017/00096

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

 биелүүлснийг  баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

           Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, *******5 дугаар байрны *******7 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух овогт холбогдох орон сууц хөлслөх гэрээний үүргийн биелэлт 600.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20*******7 оны 02 дугаар сарын *******3-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Л. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ой 20*******6.08.22-ны өдөр орон сууц хөлслөх гэрээг бичгээр байгуулан ******* дүгээр хорооны ******* дугаар байрны ******* тоот байрыг ******* жилийн хугацаагаар хөлслүүлсэн. Байрны хөлсийг сарын 200.000 төгрөгөөр, сар бүрийн *******0-ны өдөр төлөхөөр тохиролцсон. нь 9,*******0 сарын төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлсөн. ************** сарын төлбөрийг хугацаандаа төлөөгүй, ************** сарын сүүлээр *******00.000 төгрөг, 20*******7 оны ******* сард *******00.000 төгрөг төлсөн. Одоо *******2, 0*******, 02 сарын төлбөр 600.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, байнга хугацаа хэтрүүлж байх тул 600.000 төгрөг гаргуулж өгнө үү. Миний зүгээс хөлслөгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй гэрээгээ удаа дараа зөрчиж байгаа тул гэрээгээ цуцлах хүсэлтэй байна гэжээ. 

Нэхэмжлэгч Л. шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Ч. нь нэхэмжлэл гаргаснаас хойш байрны төлбөртэй эсэхийг шалгахад орон сууц хөлслөгч 20*******6.09 сараас, 2 сарын дулааны төлбөр *******26.873,73 төгрөг, СӨХ-ны төлбөр 20*******6 оны ************** сараас, 20*******7 оны 2 дугаар сарын төлбөр 36.*******60 төгрөг нийт *******63.033,73 төгрөгийн өр төлбөртэй байна. Орон сууц хөлслөх гэрээнийн ******* дэх хэсгийн 6 дахь заалтад зааснаар орон сууц хөлслөгч нь гэрээний заалтыг биелүүлээгүй төлбөрөө төлөөгүй, баримтуудыг хөлслөгчид огт өгөөгүй учраас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

Хариуцагч Ч. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие шүүхээс нэхэмжилсэн 600.000 төгрөгийг 20*******7 оны 02 дугаар сарын *******-ны өдрийн *******8 цагийн үед төлж барагдуулсан. Мөн нэмж нэхэмжилсэн дулаан, сөх, тог, усны мөнгийг төлж барагдуулсан болно гэжээ.

Нэхэмжлэгч Л. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ч.оос гэрээний үүргийн биелэлт 600.000 төгрөг, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаар *******63.033,73 төгрөг нийт 763.033,73 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч Ч. 20*******7 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн байдлаар төлөх ёстой төлбөрийг бүрэн барагдуулсан байна гэжээ.

                                                       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л. нь хариуцагч Ч.оос орон сууц хөлслөх гэрээний үүргийн биелэлт 763.033,73 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ

 Хариуцагч Ч. нь орон сууц хөлслөх гэрээний үүргийн биелэлт 763.033,73 төгрөгийг нэхэмжлэгч Л.ад төлж барагдуулсан болох нь түүний шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын  тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, 74.2-д заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь :

        *******. Нэхэмжлэгч ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй хариуцагч овогт холбогдох орон сууц хөлслөх гэрээний үүргийн биелэлт 763.033,73 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  24.200 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож *******2.*******00 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Ч.оос *******2.*******00 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн    74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.   

 

 

ШҮҮГЧ                                    П.ТУЯА