Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 0057

 

 

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын  шүүхийн шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: ******* Сэлэнгэ аймгийн Сайхан сум Хөтөл бизнес зээлийн төвийн нэхэмжлэлтэй

Хариуцагчийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан  хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш, ******* Сэлэнгэ аймгийн Сайхан сум Хөтөл бизнес зээлийн   төвийн эрхлэгч *******  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч: ******* Сэлэнгэ аймгийн Сайхан сум Хөтөл бизнес зээлийн  төв  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            Харилцагч Цалинч овогт ******* нь тус тооцооны төвөөс 2013 оны 08-р сарын 06-ны өдөр 995 тоот гэрээгээр 8000.000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй цалингийн зээлийн нөхцлөөр 36 сарын хугацаатай буюу 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр авсан. Зээлдэгч нь 2015 оны 12 дугаар сарын 10 нд 209000 төгрөг төлсөн бөгөөд үүнээс хойш огт төлөлт хийгдээгүй утсаа авахгүй хаана байгаа нь тодорхойгүй, бидний ажилд хүндрэл учруулж байгаа *******ийг/РД:ПЖ/ эрэн сурвалжилж өгнө үү  гэв.    

            Шүүх хуралдаанд  бичмэл  нотлох баримтуудыг уншин сонсгож шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ  нь :

            ******* Сэлэнгэ аймгийн Сайхан сум Хөтөл бизнес зээлийн төв нь иргэний эрхзүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Цалинч овогт *******ыг  оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа учир эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан байна.

            ******* нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р баг, Жимстэй хороололд оршин суух хаягийн бүртгэлтэй боловч тухайн хаягт оршин суудаггүй тул түүнийг эрэн сурвалжлах үндэслэлтэй байна.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар ******* Сэлэнгэ аймгийн Сайхан сум Хөтөл бизнес зээлийн төвийн төлсөн 70200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг  орон нутгийн орлого болгох нь зүйтэй.             

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                       

  ТОГТООХ  нь:

            1.Монгол улсын  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-д заасныг баримтлан *******ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоохыг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Цагдаагийн тасагт даалгасугай.

            2.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57дугаар зүйлийн 57.1-д зааснаар ******* Сэлэнгэ аймгийн Сайхан сум Хөтөл бизнес зээлийн төвийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ                        Г.САРАНТУЯА