Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 0056

 

 

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын  шүүхийн шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: ******* Сэлэнгэ аймгийн Сайхан сум Хөтөл бизнес зээлийн төвийн нэхэмжлэлтэй

            Хариуцагчийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан  хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Цэнд-Аюуш, ******* Сэлэнгэ аймгийн Сайхан сум Хөтөл бизнес зээлийн   төвийн эрхлэгч *******  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч: ******* Сэлэнгэ аймгийн Сайхан сум Хөтөл бизнес зээлийн  төв  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            Харилцагч ******* нь тус тооцооны төвөөс 2013 оны 12-р сарын 09-ны өдөр 513 тоот гэрээгээр 10.600.000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй цалингийн зээлийн нөхцлөөр 36 сарын хугацаатай  авсан. Зээлдэгч нь 2016 оны 08 дугаар сарын 30 нд 31700 төгрөг төлсөн бөгөөд үүнээс хойш огт төлөлт хийгдээгүй утсаа авахгүй хаана байгаа нь тодорхойгүй, бидний ажилд хүндрэл учруулж байгаа тул  *******/Рд: РЮ80082220/, хамтран үүрэг гүйцэтгэгч ******* нарыг /Рд: МЭ86072719/ эрэн сурвалжилж өгнө үү  гэв.     

            Шүүх хуралдаанд  бичмэл  нотлох баримтуудыг уншин сонсгож шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ  нь :

            ******* Сэлэнгэ аймгийн Сайхан сум Хөтөл бизнес зээлийн төвийн нь иргэний эрхзүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Хавчууд овогт *******, Боржигон овогт *******т нарын   оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа учир эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан байна.

            *******, ******* нар нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р баг, 39-3 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч тухайн хаягт оршин суудаггүй тул түүнийг эрэн сурвалжлах үндэслэлтэй байна.

             *******, ******* нар нь нэг гэр бүлийн эхнэр нөхөр бөгөөд эхнэр ******* Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Ерөнхий боловсролын сургуульд багшаар ажиллаж байгаад ажлаасаа гарсан. Утас нь 99215887 байх боломжтой, нөхөр ******* Хөтөлийн цементийн үйлдвэрт ажиллаж байгаад мөн ажлаасаа гарсан, утас нь 99325887 байх боломжтой гэсэн мэдээлэл байна.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар ******* Сэлэнгэ аймгийн Сайхан сум Хөтөл бизнес зээлийн төвийн төлсөн 70200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг  орон нутгийн орлого болгох нь зүйтэй.

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                             

  ТОГТООХ нь:

            1.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-д заасныг баримтлан Хавчууд овогт *******, Боржигон овогт *******т нарыг  эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоохыг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Цагдаагийн тасагт даалгасугай.

            2.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57дугаар зүйлийн 57.1-д зааснаар ******* Сэлэнгэ аймгийн Сайхан сум Хөтөл бизнес зээлийн төвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            4.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш  зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.

            5.Монгол улсын  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг  эс зөвшөөрвөл зохигч  шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Г.САРАНТУЯА