Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
Хэргийн индекс | 146/2017/00010/И |
Дугаар | 146/ШШ2017/00027 |
Огноо | 2017-01-23 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 146/ШШ2017/00027
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, Хархорин сум, 6 дугаар баг, “Жалбаа” гэх газар оршин суух Боржгин овогтой Цэгмидийн Нямсүрэнгийн /РД:ЙР64041006/ хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Нямсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхнасан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Нямсүрэн нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ц.Нямсүрэн миний бие 1980 оны 06 дугаар сарын 01-нд Хархорин сумын 2 дугаар бригадад үтрэмчнээр ажилд орсон. 1980 оны тушаал олдоогүй учир 1981 онд ээлжийн амралт байгаа 1983 оны 04 сараас аавынхаа суурьт малчнаар шилжин ажилд орж түүнээс хойш 1992 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл тасралтгүй ажилласан. Гэтэл миний хөдөлмөрийн дэвтэрт тушаал буруу бичигдсэн ажилласан жил маань тогтогдохгүй байгаа тул миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Нямсүрэн нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Ц.Нямсүрэн нь 1980 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хархорин сумын Сангийн аж ахуйд үтрэмчнээр, 1984 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хархорин сумын Сангийн аж ахуйд малчин, саальчнаар тус тус ажиллаж байсан болох нь Хархорины сангийн аж ахуйн даргын 1981 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 98 дугаартай, 1983 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 69 дугаартай, 1984 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 164 дугаартай, 1987 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 190 дугаартай тушаалуудын хуулбарууд, Ц.Нямсүрэнгийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар зэргээр тогтоогдож байна.
Түүнчлэн Боржигон ишгэнийхэн овогтой Цэрэнпилийн Цэнджав нь “...Би 1977 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Хархорин Сумын Сангийн аж ахуйд малын ерөнхий эмч, мал аж ахуйн цехийн даргаар ажиллаж байсан. 1984 оноос Өвөрхангай аймгийн Хархорин сумын Сангийн аж ахуйд малчнаар ажиллаж байсан. Ц.Нямсүрэн нь Сангийн аж ахуйг тарах үе буюу 1992 оны 04 дүгээр сар хүртэл ажиллаж байсан. Бид тухайн үед нэг дор ажиллаж байсан тул би сайн мэднэ...” гэж, мөн Чонс овогтой Намсрайн Цогтоо нь “...Би 1968 оноос эхлэн Өвөрхангай аймгийн Хархорин сумын Сангийн аж ахуйн 2 дугаар тасагт “Тариа” бригадын даргаар ажиллаж байсан. Ц.Нямсүрэн 1980 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Сангийн аж ахуйн 2 тасагт үтрэмчнээр анх ажил орж ажиллаж байгаад 1983 оноос эхлэн ажлаасаа чөлөөлөгдөж малчин болж байсан. Би малчнаар байсан хугацааг нь сайн мэдэхгүй байна. Харин Хархорин Сангийн аж ахуйд ажиллаж байсан талаар нь бол сайн мэднэ ...” гэж мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгүүдийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.
Дээрх нотлох баримтуудаар Ц.Нямсүрэн нь 1980 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хархорин сумын Сангийн аж ахуйд үтрэмчнээр, 1984 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хархорин сумын Сангийн аж ахуйд малчин, саальчнаар тус тус ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Ц.Нямсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржгин овогтой Цэгмидийн Нямсүрэнг 1980 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хархорин сумын Сангийн аж ахуйд үтрэмчнээр, 1984 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хархорин сумын Сангийн аж ахуйд малчин, саальчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ц.Нямсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буву өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.САРАНТУЯА