Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 649

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******,*******-гийн гаргасан,

 

Хариуцагч: Улаанбаатар хот,*******,*******, Жуковын өргөн чөлөө хаягт байрлах “Улаанбаатар зам засвар, арчлалт” азарт холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , хариуцагч “Улаанбаатар зам засвар, арчлалт” азрын итгэмжлэгдсэн төлөөлөгч , , шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Б.Ундрах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Миний бие 2014 онд “” азарт хүний нөөцийн мэргэжилтнээр орж ажиллаж байсан.

 

Би ажиллах хугацаандаа аливаа алдаа дутагдал гаргаж байгаагүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь гүйцэтгэж байсан юм.

 

Гэтэл манай байгууллага 2016 оны 09 дүгээр сард татан буугдаж, нийт ажилтнуудыг 3 хэсэгт хувааж, намайг “Улаанбаатар зам засвар, арчлалт” азарт шилжүүлсэн.

 

Ингээд намайг ажлаа хийгээд явж байтал 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр манай байгууллагын дарга , Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга , Хуулийн зөвлөх нар ажилтнуудтай нэгбүрчлэн уулзаж, надад “хүний нөөцийн 1 орон тооны ажилтан ажиллах болсон, жирэмсэн учраас түүнийг ажлаас чөлөөлөх боломжгүй байна гээд” намайг ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл өгсөн.

 

Анх “” азар нь 1000 гаруй ажилтантай, нийт 3 хүний нөөцийн ажилтан байсан ба үүнээс “Улаанбаатар зам засвар, арчлалт” азарт 200 гаруй ажилтныг 2 хүний нөөцийн ажилтан хариуцаж ажиллахаар шилжиж ирсэн юм.

 

Надад, бүтэц орон тоо өөрчлөгдсөн талаар тодорхой мэдэгдээгүй, миний бие “” азрын Захиргаа, санхүүгийн хэлтэс нийт 24 гаруй хүнтэй байсныг 19 хүнтэй болгож өөрчилснийг хожим мэдсэн, ер нь 230 гаруй ажилтанд 1 хүний нөөцийн мэргэжилтэн байх нь зохимжгүй, дор хаяж 2-оос дээш байх шаардлагатай байдаг.

 

ыг жирэмсэн гэдгийг мэдэх боловч жирэмсэн хүнийг орон тооны цомхотголд оруулахгүй гэсэн хууль байхгүй, хэрэв орон тооны цомхотгол хийх байсан бол энэ талаар урьдчилан надад мэдэгдэж, тухайн ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт явуулах ёстой байсан юм.

 

            Гэтэл хариуцагч “Улаанбаатар зам засвар, арчлалт” азраас ийм арга хэмжээ авахгүйгээр шууд намайг ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна.

 

            Намайг ажлаас гарсаны дараа жирэмсний болон хүүхэд асрах чөлөө авсан бөгөөд түүний оронд өөр хүн авсан байсан, гэтэл би энэ хугацаанд ажиллах боломжтой гэдгийг хариуцагч тал мэдэж байсан.

 

            Түүнчлэн би зөвхөн хүний нөөцийн мэргэжилтэй бус өөр мэргэжилтэй байтал надад өөр ажил, албан тушаал санал болгосонгүй.

           

 Иймд, нэхэмжлэгч намайг үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү” гэв.

 

 

Хариуцагч “Улаанбаатар зам засвар, арчлалт” азрын итгэмжлэгдсэн төлөөлөгч , нар шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 14 тоот тогтоолоор “” азрыг татан буулгаж, ажилтан, эрхэлж байсан чиг үүргийг Хот тохижилтын газар, Улаанбаатар зам засвар, арчлалт болон Геодизи, усны барилга байгууламжийн газар азарт тус тус шилжүүлсэн юм.

 

Манай “Улаанбаатар зам засвар, арчлалт” азар нь 232 гаруй ажилтантай, үүнээс ихэнхи ажилтнууд улирлын шинж чанартай ажил үүргийг гүйцэтгэдэг.

 

Анх “” азар 1000 гаруй ажилтантай байсан бөгөөд татан буугдаж, ажилтнуудыг 3 хэсэгт хуваарилахад манай байгууллагад 2 хүний нөөцийн ажилтан шилжиж ирсэн.

 

Гэвч Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/662 тоот тушаалаар манай байгууллагын Захиргаа, санхүүгийн газрын орон тоог батлахдаа 23 ажилтныг 19 болгон өөрчилж, улмаар 1 хүнийн нөөцийн ажилтантай ажиллах шаардлагатай болсон.

 

Хүнийн нөөцийн ажилтан жирэмсэн байсан бөгөөд бид батлагдсан бүтцийн хүрээнд орон тоо цөөрүүлж, г Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу ажлаас чөлөөлсөн.

 

 Иймд, г үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөөгүй учраас түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч гаас хариуцагч “Улаанбаатар зам засвар, арчлалт” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Энэхүү хэрэгт шүүхээс 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Шүүх хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэлд авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтаар г 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр “” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт Хүний нөөцийн мэргэжилтнээр томилж, түүнтэй Хөдөлмөрийн гэрээг 12 сарын хугацаатай байгуулжээ /х.х-ийн 4, 82-84-р хуудас/.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар Хөдөлмөрийн гэрээг  хугацаатай болон хугацаагүй байгуулах ба байнгын ажлын байранд хугацаагүй гэрээ байгуулах бол ажил, албан тушаалын онцлог, түүний шинж чанараас хамаарч хугацаатай гэрээ байгуулах талаар ажил олгогч болон ажилтан харилцан тохиролцож болно.

 

Хэдийгээр нэхэмжлэгч гийн Хөдөлмөрийн гэрээ ийнхүү 12 сарын хугацаатай боловч зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар түүнийг Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөөгүй байна /х.х-ийн 3-р хуудас/.

 

Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т “Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно” гэж заасан ба нэгэнт ажил олгогчийн зүгээс Ц.Лхагвагтуяаг тус хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т “Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон” гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлөөгүй байх тул талуудын хооронд хүчин төгөлдөр Хөдөлмөрийн гэрээний харилцаа зохих ёсоор үргэлжилж байсан гэж үзэв.

 

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д  “Төрийн өмчит үйлдвэрийн газар гэдэгт дан ганц төрийн өмчид үндэслэсэн болон улсын төсвөөс санхүүждэг үйлдвэрийн газар орох бөгөөд тэдгээрийг эд хөрөнгийн эрхийн байдлаар нь аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, улсын төсөвт үйлдвэрийн газар гэж ангилна” гэж, мөн 15.2-т “Өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж, бие даан иргэний гүйлгээнд ордог хуулийн этгээдийг аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар гэнэ” гэж тус тус заажээ.

 

Тодруулбал, ажил олгогч “” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдэл бүхий хуулийн этгээд мөн бөгөөд өөрийн үйл ажиллагаанаас олсон орлогоос санхүүждэг ажээ.

 

 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.3ж, 20 дугаар зүйлийн 20.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2.4, Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т тус тус заасны дагуу Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 100 дугаар тогтоолоор хэд хэдэн хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, “” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг үүсгэн байгуулсан байна /х.х-ийн 33-р хуудас/.

 

Өөрөөр хэлбэл, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, өмчлөх эрх хэмжээг тухайн сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал шийдвэрлэх эрх хэмжээтэй юм.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 14 тоот тогтоолоор “” орон нутгийн  өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг шинээр бий болгосон Хот тохижилтын газар, Улаанбаатар зам засвар, арчлалт болон Геодизи, усны барилга байгууламж орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт тус тус шилжүүлж, тус хуулийн этгээдийг хуваасан байна /х.х-ийн 23-32-р хуудас/.

 

Энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Нийслэлийн засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/638 тоот захирамжаар татан буугдаж байгаа дээрх хуулийн этгээдийн ажилчдыг орон тоо, цалингийн сан, эзэмшиж байгаа мэдээ, баримт бичиг, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, эд хөрөнгийн хамт дээр нэр дурьдсан 3 хуулийн этгээдэд шилжүүлж, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтөөр үүрэгт ажлаас чөлөөлөгдөх ажилтнуудад Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар тэтгэмж олгохоор болжээ /х.х-ийн 39-р хуудас/.

 

Хэрэгт авагдсан “” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/76 тоот Ажилтнуудыг шилжүүлэх тухай тушаалаас үзвэл нэхэмжлэгч г шинээр үүсгэн байгуулсан “Улаанбаатар зам засвар, арчлалт” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт шилжүүлж, түүнийг хүний нөөцийн мэргэжилтнээр томилсон байна /х.х-ийн 62-69-р хуудас/.

 

Тодруулбал, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 14 тоот тогтоол, Нийслэлийн засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/638 тоот захирамжийн дагуу ажил олгогч “” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгаж, түүний чиг үүрэг, ажилтнуудыг шинээр байгуулсан хуулийн этгээдэд шилжүүлэхдээ г хариуцагч “Улаанбаатар зам засвар, арчлалт” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Захиргаа, санхүүгийн хэлтэст шилжүүлжээ /х.х-ийн 4-р хуудас/.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” тохиолдолд талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болно.

 

Иймд, “” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар татан буугдсан байх тул гийн энэхүү хуулийн этгээдтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болж, харин нэхэмжлэгч болон хариуцагч болох шинээр үүсгэн байгуулагдсан “Улаанбаатар зам засвар, арчлалт” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын хооронд Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Нийслэлийн засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/662 тоот захирамж, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч “Улаанбаатар зам засвар, арчлалт” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтэц, ажилтнуудын орон тооны дээд хязгаарыг баталж, 5 газар бүхий нийт 232 ажилтантай, үүнээс Захиргаа, санхүүгийн хэлтэст 23 ажилтан байсныг 19 болгон өөрчилжээ /х.х-ийн 36-38-р хуудас/.

 

Өөрөөр хэлбэл, “Улаанбаатар зам засвар, арчлалт” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын дүрмийн 2 дугаар зүйлийн 2.8-д зааснаар Нийслэлийн засаг дарга нь тухайн хуулийн этгээдийн дүрэм, бүтэц, орон тооны дээд хязгаарыг батлах эрх хэмжээтэй этгээд бөгөөд “” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн орон тоо 23 байсныг “Улаанбаатар зам засвар, арчлалт” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт 19 ажилтантай байхаар цөөрүүлж шийдвэрлэсэн үйл баримтын талаар маргахгүй байгаагаас гадна дээр дурьдсан 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/662 тоот захирамж хүчин төгөлдөр хэвээр байна /х.х-ийн 27-29, 36-38, 62-69-р хуудас/.

 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.11, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.2-д тус тус зааснаар Засаг дарга нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас орон нутгийн өмчийн эд хөрөнгийн талаар гарсан шийдвэрийг Засгийн газрын бодлогод нийцүүлэн хэрэгжүүлж, орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эрх баригчийг томилох эрхийнхээ хүрээнд 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ийг “Улаанбаатар зам засвар арчлалт” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргаар томилсон байна /х.х-ийн 76-р хуудас/.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн “Улаанбаатар зам засвар, арчлалт” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/1 тоот тушаалаар Нийслэлийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/662 тоот захирамжид нийцүүлж, тус газрын чиг үүрэг, бүтэц орон тоог батлахдаа Захиргаа, санхүүгийн хэлтсийн 23 ажилтныг 19 болгон цөөрүүлсэн байна /х.х-ийн 70-75-р хуудас/.

 

Тодруулбал, Нийслэлийн Засаг даргаас хариуцагч “Улаанбаатар зам засвар, арчлалт” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтэц, ажилтнуудын орон тооны дээд хязгаарыг тогтоосон хэмжээнд нийцүүлэн зарим орон тоог хасч, цөөрүүлжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар тухайн ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ цуцлагдах үндэслэл болно.

 

Өөрөөр хэлбэл, тухайн ажил олгогч хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын нэг буюу хэд, хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоо хасагдсан, цөөрүүлсэн тохиолдолд тухайн орон тоон дээр ажиллаж байгаа ажилтны Хөдөлмөрийн гэрээ цуцлагдах юм.

 

Энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар ажил олгогч Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй бөгөөд хэрэгт авагдсан баримтаар “Улаанбаатар зам засвар, арчлалт” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас д 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр “Орон тоо цөөрүүлж, 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлөх” талаар зохих ёсоор мэдэгдэж, улмаар 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/255 тоот тушаалаар түүнийг ажлаас чөлөөлсөн байна /х.х-ийн 3, 6-р хуудас/.

 

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 14 тоот тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/638 тоот болон 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/662 тоот захирамж мөн “Улаанбаатар зам засвар, арчлалт” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/1 тоот тушаал зэргээс тус тус дүгнэвэл хариуцагч талын орон тоо цөөрүүлэх болсон үндэслэл нь ажил олгогч байгууллагын үйл ажиллагааны зорилго, зорилтыг хангахад чиглэгдсэн, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын өмчлөгчийн хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хийгдсэн үйл ажиллагаа байх бөгөөд ажилтан, албан хаагчаас үл хамаарсан нөхцөл байдлаас улбаатай байна.

 

Иймд, хариуцагч “Улаанбаатар зам засвар, арчлалт” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг үндэслэлгүйгээр орон тоо цөөрүүлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхаас гадна хуульд заасан журмын дагуу орон тоо цөөрүүлж, энэ талаар ажилтанд мэдэгдсэн байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “ыг ажлаас чөлөөлөхгүйгээр намайг чөлөөлсөн, түүнийг жирэмсэн гэсэн үндэслэлээр орон тоо цөөрүүлэх үндэслэлд хамруулсангүй” хэмээн маргаж байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл, жирэмсэн эмэгтэй, 3 хүртлэх насны хүүхэдтэй эх болон гурав хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эцгийг зөвхөн аж ахуйн нэгж татан буугдсан, давтан болон ноцтой зөрчил гаргасан эсхүл мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан албан үүргээ буруугаар ашиглаж, ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл, эс үйлдэл хийсэн гэсэн эдгээр үндэслэлээр ажлаас чөлөөлөх бөгөөд харин орон тоо хассан болон цөөрүүлсэн гэсэн үндэслэлээр тэдгээрийг ажлаас чөлөөлөх ёсгүй юм.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн “” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/76 тоот Ажилтнуудыг шилжүүлэх тухай тушаалаас үзвэл ыг хариуцагч “Улаанбаатар зам засвар, арчлалт” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт шилжүүлсэн байх бөгөөд түүнийг жирэмсэн гэх үйл баримтын талаар зохигчид маргахгүй байна /х.х-ийн 62-69-р хуудас/.

 

Нэгэнт орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын өмчлөгчөөс тухайн байгууллагын үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг шинээр үүсгэн байгуулсан хуулийн этгээдэд шилжүүлэхээр болсон, тухайн хуулийн этгээдийн дарга нь эрх бүхий этгээдээс тогтоосон хэмжээ хязгаарт нийцүүлэн байгууллагынхаа бүтэц орон тоог батлахдаа зайлшгүй шаардлагаар ийнхүү орон тоо цөөрүүлсөн байх тул г үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж үзэхгүй юм.

 

Иймд, дээр дурьдсаныг тус тус үндэслэн г ажлаас үндэслэлгүй халагдсан гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

   

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч гийн гаргасан хариуцагч “Улаанбаатар зам засвар, арчлалт” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар дээрх нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Б.МАНДАЛБАЯР