Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 397

 

 

 

 

 

 

 

 

 

2020           05          26                                   2020/ШЦТ/397

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч П.Итгэл,

шүүгдэгч М.Б,

нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Хавхчин овогт М.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011007720452 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оператор мэргэжилтэй, Зотолын хишиг ХХК, ам бүл 5, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо 39-1969 тоотод оршин суух, урьд нь ял шийтгүүлж байгаагүй. Хавхчин овогт М.Б

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч М.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Б нь согтуугаар 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг "Rich hotel" зочид буудлын гадаа хохирогч Х.Ганганмөрөнтэй маргалдан улмаар түүний нүүрэнд нь өшиглөж баруун хацрын зулгаралт, дээд, доод уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулын баруун талын дотор салст шилжих нугалаасны язарсан шарх, хүзүүний өмнөд хэсгийн цус хуралт, баруун гарын чигчий хурууны хумсны толионы цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч Х.Ганганмөрөнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 12 цагийн үед өөрийн найз Насанбатын хамтаар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах Rich Hotel зочид буудалд орж үйлчлүүлсэн. Өдөр 15 цагийн үед манай найз Есүгэй найз ирээд бид нар 1 шил Eden нэртэй архи аваад хувааж уусан бөгөөд орой 22 цагийн орчимд Насанбат найз маань өөрийн эмэгтэй найзтай уулзах гээд гарсан. Тэрээр буцаж орж ирэхгүй удаад байхаар нь Есүгэй миний урд түрүүлээд буудлаас гарсан. Тэгсэн чинь Насанбат хэдэн залуучуудтай маргалдсан шинжтэй байсан ба тэдгээр залуучууд нь Насанбат руу дайраад байхаар нь Есүгэй бид хоёр салгах гээд дундуур нь орсон. Тэгээд салгах явцад тэдгээр залуучуудад зодуулсан... Би найз Есүгэй болон хар савхин куртиктэй залуу /Баярсайхан/ салгах гээд зууралдаж байтал өндөр биерхүү, шар куртиктэй залуу /Баасанжав/ миний зүүн талын шанаа орчимд гараараа 1 удаа цохисон. Тэгээд цааш булан тойроод нөгөө залуучуудын настай эрэгтэй /Ганзориг/ хүн миний хажуу талаас буюу аймхай руу хөлөөрөө 1 удаа өшиглөхөд би газар унаад биеэ хамгаалж толгой нүүрэз гараараа хааж байхад нүүр лүү өшиглөсөн. Би хэн миний нүүр лүү өшиглесөн гэдгийг хараагүй. Тэгээд тэд гүйлдээд яваад өгсөн. Тэдгээр залуучууд бүгд согтуу. Хэл амаа олоцох боломжгүй учир зүггүй зууралдаад салгах гэсэн боловч салж өгөхгүй. Сүүлд Ганзориг гэх нөгөө 2 оосоо арай нас ахиу хүн гарч ирсэн чинь нөгөө 2 нь бүр их зууралдаж эхэлсэн." гэх мэдүүлэг /хх-ийн 28-29х/,

- гэрч И.Батжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр би 22:40 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Хаан банктай эцсийн буудлын орчимд дэлгүүрийн хашлага орчимруу өөрийн саарал өнгийн Приус-30 маркийн 76-17 УБД улсын дугаартай автомашинаа байрлуулж тавиад дэлгүүр орж талх авчихаад гарч ирэхэд миний машиныг хааж 29-50 УНЧ улсын дугаартай Хонда Инсайт маркийн автомашин зогссон байсан ингээд би 5-10 минут хүлээхэд уг машины эзэн гэх залуу замын эсрэг талын дэлгүүрээс гарч ирсэн ингээд би тэр залууг машинаа зөв тавихад яадаг юм бэ гэж хэлэхэд уг залуу өөдөөс хэдэрлээд пизда минь чамайг цаг хүлээлгэсэн юм уу гэж хэлсэн ингээд би юу яриад байгаа юм бэ над шиг пиздаг чи хаана харсан юм бэ гээд бид хоёр барьцалдаад авсан юм. Тэр залуу намайг нүүр рүү мангасдаад авахаар нь би зөрүүлээд уг залууг мангасдаад авсан тэгтэл тэр залуу миний нүүр рүү мөргөсөн юм тэгтэл миний толгой манарсан бид хоёр зууралдаад нилээд удсан энэ хооронд 2-3 удаа газарт унасан намайг газарт унагасан байхад дээрээс дараад байсан ингээд би босож чадахгүй газарт байж байхад тэр хавиар явж бйасан бололтой 2 залуу надаас миний миний машиныг хааж тависан намайг зодсон залууг надаас салгаад тэр залуу машинаа унаад яваад өгсөн" гэх мэдүүлэг /хх-ийн 9-10х/,

- гэрч Б.Есүгэйгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "Миний бие өчигдөр буюу 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 15 цагийн орчимд өөрийн найз Ганганмөрөн, Насанбат нартай уузахаар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах Рич зочид буудалд очсон бөгөөд тэндээ бид хамтдаа 1 шил Эддэн нэртэй архи хувааж уусан бөгөөд оройн 22 цагийн орчимд Насанбат найз маань өөрийн нэгэн эмэгтэй найзтай уулзахаар буудлаас гарсан бөгөөд буцаж орж ирэхгүй удаад байсан ба Ганганмөрөн бид 2 яагаад удаад байгаа юм бол гэж бодоод буудлаас гарсан бөгөөд буудлын үүдэнд Насанбат нь хэдэн залуутай маргалдсан шинжтэй байсан бөгөөд тэдгээр залуус нь Насааруу дайраад байсан бөгөөд миний бие тэдгээр муудалцаад байгаа залуусыг найзаасаа салгасан бөгөөд хэсэг гайгүй болоод учраа олох гэж байтал тэдгээр залуустай хамт явж байсан бололтой нэг настайвтар ах /9606292/ гарч ирээд шууд Ганганмөрөн найзыг өшиглөсөн бөгөөд уүнээс болоод эдгээр маргаан дахин эхэлж, харин намайг хэн нэгэн нь шууд элэгдсэн ба би газарт унасан. Тэгээд газарт унасан байхад намайг энэ тэндээс цохиод, дэвсээд байсан ба Ганганмөрөн бид 2 огт эсэргүүцэж чадаагүй, зодуулсан юм. Тухайн үед Насанбатыг зодож байсан эсэхийг анзаарч харах сөхөөгүй байсан.

Ингээд хэн нь тодорхойгүй танихгүй хүмүүс Ганганмөрөн бид 2-ийг зодсон бөгөөд миний элэгрүү нэг удаа цохиж, толгойруу 2 удаа өшиглөсөн ба би удалгүй босоод зугтааж буудлыг тойрсон бөгөөд араас 1 нь зодох гээд гүйгээд байсан юм.

Тэгээд удалгүй буудлыг тойроод ирэхэд тэдгээр залуу нь машиндаа сууцгаагаад яваад өгсөн." гэх мэдүүлэг /хх-ийн 31х/,

  • гэрч Ж.Насанбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "Хариулт: 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр би найз Гангамөрөн Есүгэй нарын

хамт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах Rich hotel зочид буудалд өрөө авч орсон. Бид 3 хамт архи ууж байгаад /яг хэр зэрэг уусан хэмжээг санахгүй байна/ орой 22 цаг өнгөрч байхад би Есүгэйтэй хамт буудлын гадаа гарсан. Миний санаж байгаагаар Есүгэйгийн машинаас тамхи авах гэж гарсан санагдаж байна. Тэгээд буудлаас дөнгөж гараад зогсож байтал хажуугаар надаас арай ахмад настай 2 залуу өнгөрсөн. Тэр хоёр надаас тамхи байна уу гэж асуухаар нь би байхгүй гэж хэлсэн. Би тухайн үед нэлээн согтсон байсан болохоор тамхи байхгүй гэж хэлэхдээ нэлээн эвгүй байдалтай хэлсэн юм шиг байна лээ. Тэр хоёр залуу над дээр ирээд яасан овоо муу бацаан бэ? Гэж хэлээд хэн гэдгийг нь мэдэхгүй /өндөр, хар саравчтэй малгайтай, шар өнгийн куртиктэй эрэгтэй/ гараараа нүүр лүү 1 удаа түлхээд явсан. Тэгэхээр нь би хөөе яаж байна аа гэсэн чинь яасан том дуутай бацаан бэ, энэ бацааныг алчих уу гэж хэлж байсан. Тэгээд хэрүүл маргаан эхэлсэн. Намхан хар өнгийн савхин куртиктэй залуу нь над руу дайраад миний нүүр лүү гараараа цохихоор нь би зөрүүлээд цохисон. Тэгээд зодоон эхэлсэн. Бид хоёрыг зууралдаад эхэлэхэд Есүгэй салгах гээд ирсэн. Дараа нь Гангамөрөн ирээд салгах гээд дундуур орж иртэл шар куртиктэй өндөр залуу ирээд бид нарыг түлхээд угзарч татсан. Тэр үед бид нар унасан. Газар унах хооронд хар савхин куртиктэй залуу Есүгэйн нүүр лүү гараараа цохисон чинь Есүгэй уурлаад маргалдэж эхэлсэн. Тэгээд Гангамөрөн Есүгэй болон хар савхин куртизтэй залууг сапгах гээд голоор нь ороод зууралдаж байсан. Тэр үед шар куртиктэй залуу алив ийшээ ийшээ гээд камергүй газар луу оруулах гээд байсан. Намайг буудпын ресепшин болон үйлчлэгч эмэгтэй буудал дотор оруулсан. Намайг буудал руу орох хооронд Гангамөрөнг буудлаас сүүлд гарч ирсэн настай эрэгтэй болон хар савхин болон шар өнгийн куртиктэй залуучууд нийлээд зодож байсан. Настай эрэгтэй нь хөлөөрөө жийж унагаагаад шар куртиктэй залуу нь цохиж харин хар савхин куртиктэй залуу нь нүүр лүү нь өшиглөж байгаа харагдсан. Тэгээд тэр хүмүүс зодчихоод яваад өгсөн. Би буудлын өрөө рүү ороход үйлчлэгч эмэгтэй салфетик аваад миний нүүрийг арчиж өгсөн. Тэгээд би буудлын өрөөнд ороод унтаад өгсөн. Маргааш нь Гангамөрөнг харсан чинь уруул руугаа өшиглүүлчихлээ гээд уруул нь язарсан, нүд нь хөхөрсөн байсан. Есүгэй харин бэртэж гэмтсэн зүйл харагдаагүй... Надад бэртэл гэмтэл учирсан зүйл байхгүй байсан болохоор эмнэлэгт үзүүлэх шаардлаггүй гэж үзсэн." гэх мэдүүлэг /хх-ийн 32-33х/,

- гэрч Б.Буянхишигийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "2020 оны 03 дугаар сарын 22-ны орой 22 цагийн үед намайг буудлын 1 давхрын ресепшины ширээнд сууж байхад буудлын 5 давхараас 2 эрэгтэй хүн буугаад гадагш гарсан. Тэр хоёр хүний араас нь дахиад 2 залуу эрэгтэй хүн гарсан. Тэгээд удалгүй гадаа зодоон болоод байх шиг байхаар нь би ресепшин Батдэлгэрт хэлсэн чинь Батдэлгэр гадагш гараад тэр зодолдож байсан залуучуудыг салгасан. Нэг залуу нь орж ирээд өрөө рүүгээ орсон. Бусад нь буудалд руу орж ирэхгүй удаад байсан. Харин нэлээн хэсэг хугацааны дараа сүүлд гарсан 2 залуухан эрэгтэй буудалд найз руугаа орлоо гээд яваад| орсон... 507 тоотод байсан залуучууд гадаа байсан. Харин араас нь 501 тоот өрөөнд байсан залуучууд гараад тэд нартай маргалдаад зодолдсон байх гэж бодож байна. 501 тоот өрөөнөөс гарсан залуу "миний хамар луу цохичихлоо" гээд хамарнаас нь цус гарч байсан. Бусад залуучуудыг яаж бэртэж гэмтсэн байхыг анзаарч хараагүй." гэх мэдүүлэг /хх-ийн 34х/,

- гэрч П.Батдэлгэрийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "2020 оны 03 дугаар сарын 22-ны өдөр би 17 цагийн үед ажил дээрээ ирэхэд буудлын 507 тоотод 2 эрэгтэй хүн орсон байсан. Харин орой 20 цагийн үед халамцуу залуу орж ирээд 501 тоот өрөөг аваад орсон. Би тэр залуучуудыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна, согтуу хүн үйлчлэхгүй гэсэн боловч тэд нар хэсэгхэн унтаад архиа гаргаад орой явцгаана гэж хэлж гуйсаар байгаад орсон. Тэгээд орой 22 цаг өнгөрч байхад би нойл ороод ирэх хооронд манай буудлын хашаанд зодоон болж байсан. Би яваад очтол 507 тоот өрөөнд байсан нэг нь арай ахимаг 50 орчим настай нэг нь 30 орчим настай эрэгтэй болон 501 тоотод орсон 3 халамцуу залуу тэд нартай маргалдаад, бие биенээсээ зууралдаж барыдалдаад түлхэлцээд байсан. Би тэд нарыг салгаад 501 тоот өрөөнд орсон байсан 1 залууг нь буудал руу оруулсан. Нөгөө 2 залуу нь орохгүй маргалдаад байсан. 507 тоотод орсон 2 эрэгтэй хүн буудал руу буцаж оролгүй яваад өгсөн... 501 тоот өрөөнд орсон залуугийн нэгнийх нь Хувцас нь урагдсан байсан. Нөгөө нэг залуугийн уруул нь хавдаад, хамраас нь цус гарсан байсан санагдаж байна. 507 тоот өрөөнд орсон хүмүүс зүгээр хэвийн харагдсан." гэх мэдүүлэг /хх-ийн 35х/,

- гэрч Т.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 19 цагийн үед би хамт ажилладаг Баасанжавтай хамт Rich Hotel гэх зочид буудалд яваад очтол тэнд Эрболд Баярсайхан нар хамт байсан. Бид нар 0,75 литрийн 1 шил архи, 0,5 литрийн тал шилтэй архи хувааж уугаад байж байтал Эрболд согтоод унтаад өгсөн. Тэгээд байж байтал Баярсайхан, Баасанжав хоёр дуудлагын жолооч дуудна гээд буудлаас гарсан. Хэсэг хугацааны дараа буудлын үйчлэгч намайг гарах гээд явж байтал ирээд танай өрөөний хүмүүс гадаа зодолдоод байна гэхээр нь би гараад очтол Баярсайхан Баасанжав нар хэдэн согтуу залуучуудтай буудлын үүдэнд маргалдаад зууралдаж байсан.  Би салгах гэтэл тэд нар салахгүй зууралдаад газар ойчоод, дээр доороо ороод байсан. Тэгээд би тэр хоёрыг арай хийж салгаад дуудлагын жолооч ирсэн байхаар нь машиндаа суугаад яваад өгсөн... Ямар хүмүүс байсныг огт мэдээгүй. Ямар ч байсан 20-иод насны залуучуд байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэж бодож байна. Учир нь орилж хашигичаад биеэ авч явж байгаа байдлыг харахад эрүүл байгаагүй. Нэлээн согтуу байсан байх. Баярсайхан Баасанжав нарын биед бэртэж гэмтсэн зүйл харагдаагүй." гэх мэдүүлэг /хх-ийн 36-37х/,

- гэрч Т.Баасанжавын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "2020 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 19 цаг өнгөрч байхад хамт ажилладаг Ганзоригийн хамт Rich Hotel зочид буудлаас Эрболдыг авах гээд очиход Эрболд тухайн буудлын 507 тоотод Баярсайхан, Ганзориг, Болорбат нар байсан. Удалгүй Болорбат Ганзориг нар гараад явсан бөгөөд Эрболд, Ганболд, Баярсайхан 1 шил 0,75 литрийн архи авч хувааж уусан. Тэгээд Эрболд Баярсайхан нар унтаж байсан. Эрболд архи уугаад ажилдаа ирэхгүй байсан болохоор Ганзориг бид хоёр Эрболдыг авах гэж очсон байсан. Би жолоо барьж байсан боловч буудалд архи амссан байсан болохоор Баярсайхан дуудлагын жолооч дуудсан байсан. Тэгээд би Баярсайханы хамт дуудпагын жолоочоо тосож авах гээд буудлаас гарсан. Тэгээд Баярсайхан бид хоёр буудлын хашаанд явж байтал тэнд байсан үл таних 20 гаран насны 2 согтуу залуутай үл ялих шалтгааны улмаас маргалдаж эхэлсэн. Улмаар тэр 2 залуу Баярсайхан руу дайрж хэрүүл маргаан хийгээд газар унагаагаад зодож байтал араас нь дахиад зууралдаад дээр доороо орж унаад, нэг залуу нь миний гадуур хувцаснаас татсан. Удалгүй буудлын ресепшин эмэгтэй ирээд чи арай эрүүл байх шиг байна наад хүмүүсээ салгаач ээ гэж хэлсэн. Тухайн үед бид нартай маргалдаж зодолдсон залуучууд нэлээн согтолттой, үг авахгүй байсан. Баярсайхан нэг залууг өшиглөж байсан. Тэгээд бид нар салаад явцгаасан." гэх мэдүүлэг /хх-ийн 38х/,

- Шинжээч Н.Энхцолмонгийн "Дээд, доод уруулын цус хуралт, зөөлөн эзийн няцрал, доод уруулын баруун талын дотор салст шилжих нугалаасны шарх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой ба дангаараа гэмтлийн хөнгөн гэмтэл зэрэгт, баруун гарын чигчий хурууны хумсны толионы цус хуралт бусад гэмтэл дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй" гэх мэдүүлэг /хх-ийн 42-43х/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Н.Энхцолмонгийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 3895 дугаартай "Х.Ганганмөрөнгийн биед баруун хацрын зулгаралт, дээд, доод уруулын цус хуралт, зөөлөн эзийн няцрал, доод уруулын баруун талын дотор салст шилжих нугалаасны язарсан шарх, хүзүүний өмнөд хэсгийн цус хуралт, баруун гарын чигчий хурууны хумсны толионы цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." гэх дүгнэлт /хх-ийн 45-47х/ зэрэг нотлох баримтууд болон бусад хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч М.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

М.Бы орлого олох боломж, өөрийнх нь хүсэлтийн дагуу шүүх түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төлүүлэхээр тогтоосон хэдий ч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар 90 хоногийн хугацаанд төлж барагдуулахыг дурдах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СиДи 1 ширхэгт тус хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий баримт авагдсан байх тул хэрэгт нь үлдээх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

              1. Шүүгдэгч Хавхчин овогт М.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Быг 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд оногдуулсан ялыг төлөх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, , бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэгийг хэрэгт нь үлдээсүгэй.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

 

8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                                               

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ