| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2017/00483/и |
| Дугаар | 623 |
| Огноо | 2017-02-14 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 623
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******, 311 тоот хаягт байрлах “” хадгаламж,*******-ны гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,*******-д холбогдох,
6,092,800.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “” хадгаламж,ны Гүйцэтгэх захирал , хариуцагч , шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Б.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “” хадгаламж,ноос тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хоршооны Гүйцэтгэх захирал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Манай хадгаламж,ноос хариуцагч тай 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж, түүнд 5,000,000.00 төгрөгийг сарын 1.2 хувийн хүүтэй 18 сарын хугацаатай зээлдүүлсэн.
Бид энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар иргэн ийн өмчлөлийн тоот улсын бүртгэлийн дугаартай газар, тоот улсын бүртгэлтэй дугаартай орон сууцыг тус тус барьцаалсан.
Гэтэл зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийг төлөөгүй байна.
Энэхүү зээл нь Нийслэлийн төрийн сангаас хэрэгжүүлсэн төслийн зээл бөгөөд бид удаа дараа хариуцагчаас зээл, зээлийн хүүг нэхэмжилсэн боловч тэрээр оршин суугаа хаягтаа байхгүй, уг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, улмаар түүнийг эрэн сурвалжилж байсан юм.
Өнөөдрийн байдлаар зээлдэгчийн үндсэн зээлийн үлдэгдэл 5,000,000.00 төгрөг, зээлийн хүү 852,000.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 170,400.00 төгрөг, нийт 6,022,400.00 төгрөг байна.
Мөн энэ хугацаанд зээлдэгчийг олох ажиллагааг хийж, 70,400.00 төгрөгийг ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт улсын тэмдэгтийн хураамжид төлсөн.
Талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр дуусах хэдий ч хариуцагч тал энэ хугацаанд ямар ч зээл, зээлийн хүү төлөөгүй учраас гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг буцаан авах хүсэлттэй байна.
Иймд, хариуцагч аас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон зардалд нийт 6,092,800.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч аас шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие нэхэмжлэгч “” хадгаламж,ноос 5,000,000.00 төгрөгийг зээлсэн нь үнэн.
Анх энэхүү зээлийг авахад тэй тохирч, түүний өмчлөлийн газар, орон сууцыг барьцаалуулж, уг зээлийг авсан бөгөөд би 3,000,000.00 төгрөг, 2,000,000.00 төгрөгийг авч, ашигласан.
Иймд, би өөрийн авсан 3,000,000.00 төгрөгт ногдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөд татгалзах зүйлгүй.
Мөн би энэ хугацаанд 66,000.00 гаруй төгрөгийг төлсөн байхад зээл, зээлийн хүүнээс хасагдаагүй байна.
Зээлийг бизнесийн зориулалтаар авсан боловч үйл ажиллагаа явуулж чадаагүй, түрээсийн гэрээ цуцлагдсаны улмаас тухайн хаягт оршин суугаагүй, бизнесээ эрхлээгүй.
Надад, цаашид зээлийн гэрээг үргэлжлүүлж, зээлийг хэвийн төлөх боломж байхгүй” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “” хадгаламж, /цаашид “ХЗХ” гэх/-оос хариуцагч д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,022,400.00 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 70,400.00 төгрөг, нийт 6,092,800.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Энэхүү хэрэгт шүүхээс 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийг хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч “” ХЗХ нь хариуцагч тай 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, түүнд 5,000,000.00 төгрөгийг сарын 1.2 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохирсон байна /х.х-ийн 4-р хуудас/.
Талууд уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож иргэн ийн өмчлөлийн тоот улсын бүртгэлийн дугаартай *******,, тоот хаягт байрлах 512 м,кв талбайтай газар, тоот улсын бүртгэлийн дугаартай 15 м,кв талбайтай орон сууцыг тус тус барьцаалахаар болжээ /х.х-ийн 6-р хуудас/.
Иргэний хуулийн 36 дугаар зүйлийн 36.4-т “Эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор хэд, хэдэн этгээд сайн дураараа нэгдсэн, хамтын удирдлага, хяналт бүхий дундын эд хөрөнгө дээр үндэслэн үйл ажиллагаа явуулахаар байгуулсан хуулийн этгээдийг хоршоо” гэж, 36.5-д “Хоршоог үүсгэн байгуулах, бүртгэх, хоршооны үйл ажиллагааг дуусгавар болгох, хоршооны гишүүнчлэл, хяналт болон хоршоотой холбоотой бусад харилцааг хуулиар зохицуулна” гэж заасан.
Түүнчлэн Хадгаламж,ны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “хадгаламж, гэж гишүүдийнхээ эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээг хангах зорилгоор гишүүддээ хадгаламж, зээлийн үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үзүүлэх ардчилсан удирдлага, хамтын хяналт бүхий ашгийн төлөө бус хуулийн этгээдийг хэлнэ” гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл, хадгаламж, нь сайн дурын үндсэн дээр нэгдсэн, бие, биенийхээ аж ахуй, эдийн засаг, нийгмийн хэрэгцээг хангах зорилготой нэгдмэл ашиг сонирхолтой этгээдүүдийн нэгдэл юм.
Нэхэмжлэгч “” ХЗХ нь Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.4, Хадгаламж,ны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д тус тус зааснаар 2007 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдэж, улмаар 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан байна /х.х-ийн 11-12-р хуудас/.
Тодруулбал, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д “Хуулийн этгээд хуульд заасан зарим үйл ажиллагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ ...” гэж, 189 дүгээр зүйлийн 189.2-т “Нийгэм, хувь хүний ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор зарим төрлийн гэрээг гагцхүү төрийн эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр байгуулж болно” гэж мөн Хадгаламж,ны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т “Хадгаламж, нь хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр мөнгөн хадгаламж, зээлийн үйл ажиллагааг эрхэлнэ” гэж тус тус заасны дагуу “” ХЗХ-нд гишүүддээ зээл олгох, тэдгээрээс хадгаламж татах үйл ажиллагааг эрхлэхийг зөвшөөрсөн байна.
Хадгаламж,ны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Хадгаламж, нь энэ хууль болон хадгаламж,ны дүрэм, зээлийн үйл ажиллагааны журамд заасны дагуу зөвхөн гишүүддээ зээл олгож болно” гэж заасан ба хариуцагч 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр тус хоршоонд гишүүнээр элсэх өргөдөл гаргаж, улмаар “” ХЗХ-ны Тэргүүлэгчдийн зөвлөлийн хурлын 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн тогтоолоор түүнийг гишүүнээр элсүүлж, 241 тоот дугаартай гишүүний гэрчилгээг олгосон байна.
Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар зээлдүүлэгч “” ХЗХ-оос 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зээлдэгч ын ХХК дахь тоот данс руу 5,000,000.00 төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд талууд энэхүү үйл баримтын талаар маргахгүй байна.
Иргэний хуулийн 196 дугаар зүйлд талуудын хооронд гэрээ байгуулагдсанд тооцох үндэслэлийн талаар зохицуулсан ба 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно” гэжээ.
Иймд, нэхэмжлэгч “” ХЗХ болон хариуцагч нарын хооронд Иргэний хууль, Хадгаламж,ны тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, тэдгээрийн хооронд гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.
Тодруулбал, “” ХЗХ нь үйл ажиллагааны үндсэн зорилгын хүрээнд д зээл олгож, талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан үүргийн харилцаа үүсчээ.
Зохигчдын хооронд байгуулсан гэрээнд зааснаар зээлдэгч 5,000,000.00 төгрөгийг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаж, эргэн төлөх хуваарьт заасан дүнгээр 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хэсэгчлэн төлж, тухайн зээлийг хүү болох 759,630.00 төгрөгийн хамт төлж дуусгах үүрэг хүлээжээ.
Өөрөөр хэлбэл, зээлдэгч үндсэн зээлийг сар бүр тогтмол дүнгээр, зээлийг хүүг зээлийн үлдэгдлээс тооцож төлөх үүрэг хүлээсэн байна /х.х-ийн 7-р хуудас/.
Гэвч зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгч тэрээр Иргэний хуулийн 206, 208 дугаар зүйлд заасан “үүрэг гүйцэтгэгч гэрээгээр тохирсон үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх” үүргээ зөрчиж, зээлийг хүүгийн хамт төлөөгүй болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Хэдийгээр хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 66,000.00 төгрөгийг төлсөн хэмээн мэдүүлж буй боловч үүнийгээ баримтаар нотлоогүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, мөн 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т тус тус зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу татгалзал, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй юм.
Нэгэнт зээлдэгч зээл, зээлийн хүүг зохих ёсоор төлөөгүй байх тул түүнийг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч “” ХЗХ-оос хариуцагч тай байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийг түүний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт гаргуулахыг хүсчээ.
Хадгаламж,ны тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Хадгаламж,ны тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж заасан.
Энэ нь, хадгаламж,ны үйл ажиллагаанд Хадгаламж,ны тухай хуулиас гадна Монгол Улсын бусад хууль тогтоомж үйлчлэх юм.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “…Олгосон зээлийн ашиглалтыг зээлдүүлэгч шалгаж, тухайн зориулалтаар зээл эргэж төлөгдөх найдваргүй гэж үзвэл зээл олголтыг зогсоож, уг зээлийг хугацаанаас нь өмнө төлүүлэхийг шаардах эрхтэй” гэж заажээ.
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар зээлдэгч тал зээл, зээлийн хүүг хугацаанд нь төлөхгүй удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд нөгөө тал буюу зээлдүүлэгч тал гэрээг цуцлах эрхтэй байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл хариуцагч 2015 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр үндсэн зээлээс 277,770.00 төгрөг, хүүнд 62,000.00 төгрөг, нийт 339,770.00 төгрөгийг төлж эхлэх ёстой атал ямар ч төлөлт хийгээгүй, тухайн өдрөөс хойш үүргээ зөрчсөөр өнөөдрийг хүрчээ.
Тус зээлийн гэрээ, зээлийг буцаан төлөх эргэн төлөлтийн хуваариас дүгнэвэл талуудын хооронд урт хугацаатай зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж буюу цуцалж болох бөгөөд гагцхүү 221.3-д заасны дагуу гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал тус хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах хугацаанд цуцлаж болно гэж заасан.
Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэгч тал гэрээнд заасан үүргээ зөрчсөн нь гэрээг цуцлах буюу гэрээнээс татгалзах үндэслэл болж байвал Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3-т зааснаар нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй болох нь илэрхий, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь түүний ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүйгээр гэрээг цуцлах ба уг хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үздэг байна.
Нэгэнт хариуцагч гэрээнд заасан үүргээ зөрчиж, зээл, зээлийн хүүг төлөх үүргээ огт биелүүлээгүй, нэхэмжлэгч “” ХЗХ-ноос энэхүү зөрчлийг үндэслэн цаашид гэрээний харилцааг үргэлжлүүлэхээс татгалзаж буй шалтгаан нь хугацаа хэтрүүлсэн зөрчлөөс болсон байхаас гадна үүрэг гүйцэтгэгч тал үүргийг зохих ёсоор гүйцэтгэх боломжгүй хэмээн тайлбарлаж буй тул зээлдэгч тал Иргэний хуулийн 221.1, 221.3-т тус тус зааснаар гэрээг цуцлах эрхтэй.
Иймд, нэхэмжлэгч “” ХЗХ болон хариуцагч нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцлах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч “” ХЗХ-ноос хариуцагч д холбогдуулан үндсэн зээл 5,000,000.00 төгрөг, зээлийн хүү 852,000.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 170,400.00 төгрөгийг нэхэмжилжээ.
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тэдгээрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл хариуцагч 5,000,000.00 төгрөгийн зээлийг 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр буюу 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл нийт 14 сар, 19 хоногийн хугацаанд ашиглаж, энэ хугацаанд зээл, зээлийн хүүг зохих ёсоор төлөөгүй, үндсэн зээл хорогдоогүй байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.
Талуудын зээлийн гэрээ ёсоор хариуцагч 5,000,000.00 төгрөгт сар бүр 60,000.00 төгрөг, нийт 14 сар, 19 хоногийн хугацаанд 8,777,487.00 төгрөгийн хүү төлөх үүрэгтэй байна /5,000,000x1.2%x14=840,000 төгрөг/5,000,000x1.2%x12:365=1,973x19=37,487 төгрөг/.
Иймд, хариуцагч аас үндсэн зээл 5,000,000.00 төгрөг, зээлийн хүүнд 877,487.00 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “” ХЗХ-нд олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэж, 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан.
Тодруулбал, Хадгаламж,ны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8-д зааснаар зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээнд эргэн төлөлтийн хуваарьт хугацаанд зээлийг буцаан төлөөгүй тохиолдолд үндсэн хүү болох 1.2 хувиас хэтрэхгүй хэмжээгээр нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр харилцан тохиролцсон тохиолдолд зээлдэгч тус хүүг төлөх үүрэг хүлээнэ /1.2x20%=0.24%/.
Гэвч талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд нэмэгдүүлсэн хүүний талаарх тохиролцоо байхгүй байх тул нэхэмжлэгч тал 170,400.00 төгрөгийн хүү шаардах эрхгүй байна.
Гэрээний аль нэг тал хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа учирсан хохиролд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг тус тус хохиролд хамруулдаг.
Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасны дагуу гэрээний нэг тал үүргээ зөрчсөнөөс нөгөө тал гэрээг цуцлах болон гэрээнээс татгалзаж буй тохиолдолд учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй юм.
Нэхэмжлэгч “” ХЗХ-оос хариуцагч д холбогдуулан 70,400.00 төгрөгийг гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол хэмээн нэхэмжилж байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, Гүйцэтгэх захирал ийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл хариуцагч ын оршин суугаа хаягийг тогтоохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж, улсын тэмдэгтийн хураамжид 70,400.00 төгрөг төлсөн гэжээ.
Гэтэл хэрэгт хариуцагч ыг эрэн сурвалжлах талаар хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр байхгүй, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,400.00 төгрөг төлсөн эсэх нь тодорхойгүй байгаагаас гадна зээлдэгчийн оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байсан, тэрээр хаягаа өөрчилсөн тохиолдолд энэ талаар зээлдүүлэгч талд мэдэгдэх үүрэгтэй байсан гэх үйл баримтууд тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 70,400.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Ийнхүү шүүхээс дээр дурьдсаныг тус тус үндэслэн хариуцагч аас 5,877,487.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “” ХЗХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 215,313.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР