Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 424

 

 

 

 

 

 

 

 

 

     2020        06         03                                   2020/ШЦТ/

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч С.Солонго,

шүүгдэгч Э.Б, өмгөөлөгч Ю.Тогмид,

нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хоролжав овогт Э.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911026000258 тоот хэргийг 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1999 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар их сургуулийн 4 дүгээр курсын оюутан, ам бүл 2, эгчийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Моносын 1-6 тоотод түр оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хоролжав овогт Э.Б

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч Э.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийтийн 8 дугаар байрны 01 тоотод хохирогч А.Азжаргалын согтуурсны улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг нь далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт үйлдэл хийсэн болох нь: 

- шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Бгийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,  

- хохирогч А.Азжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: "...Сумъяагийн найз Баярхүү, Тогтохоо, Ганаа гэх 3 найз нь ирсэн бөгөөд бид 5 эхлээд UB palace-н 24 цагийн караоке орж тэндээ уугаад сууж байгаад бараг үүр цайтал нийт 2 шил архи, 5-6 пиво ууцгаасан. Уугаад сууж байгаад Сумъяа нь дундаас нь гараад гэртээ харьсан. ...барагцаагаар үүрийн 4-5 цагийн хооронд бид 4 хамтдаа Ганаа гэх залуугийн гэрт ирсэн бөгөөд тус ирсэн байр нь нийтийн байр байсан. ...Тухайн үед миний бие их согтолттой байсан учраас шууд унтахаар хэвтсэн. Нэг мэдэхэд миний дээр Баярхүү гэх залуу гараад уруул дээр үнсээд, үргэлжлүүлээд миний хувцсыг тайлаад миний бэлэг эрхтэнд гараа хүргээд байсан. Тухайн үед би түүнд "болиоч, би хүсэхгүй байна гэдгээ хэлж Баярхүүг өөрөөсөө түлхээд, нүүр, гэдэс рүү нь гараараа цохиод байхад тэр үргэлжлүүлээд байсан ба миний 2 гарыг атгаад бариад авсан. Баярхүү нь намайг оролдож байхдаа дээгүүрээ цамцтайгаа байсан ч өмдөө тайлчихсан, түүний бэлэг эрхтэн нь хөл болон биеийг шүргээд байсан нь мэдрэгдсэн. ...ингээд миний бие Баярхүүг эсэргүүцэж байсан боловч цааш юу болсныг сайн санаж өгөхгүй байгаа бөгөөд нэг мэдэхэд үүр цайчихсан, гадаа гэгээ орчихсон байсан. Намайг сэрэхэд миний өмд, дотоож тайлагдсан хөлний үзүүрт байсан. Баярхүү нь тухайн үед сэрүүн хувцастай сандал дээр сууж байсан. Удалгүй би өмд болон дотоожоо өмсөх гээд өндийхөд бэлэг эрхтэн дотор шингэн, нойтон зүйл мэдрэгдсэн ба тухайн үед би өөрийгөө Баярхүүд хүчиндүүлсэн гэдгээ ойлгосон. Би шөнө нь үнэхээр их согтсон байсан зарим зүйлээ одоогоор сайн санахгүй байна. ...миний бие гэртээ ирээд шууд ядраад унтчихсан. Харин орой 21  цагийн орчим сэрэхэд манай эгч Өлзий “...өчигдөр хоносон газар чинь хаана юм бэ" гээд асуугаад эхэлсэн. ...эгчээсээ би "та яагаад миний өчигдөрийн хоносон газрыг асуугаад байгаа юм бэ гэхэд Өлзий эгч надад чи өнөөдөр өглөө гэртээ ирэхдээ, би хүчиндүүлчихлээ" гэж хэлээд уйлсан, орж ирээд шууд унтсан шүү дээ гэж хэлсэн..." гэх,

- хохирогч А.Азжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор өгсөн: "...би 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүрэг дэх нэгдүгээр хэлтсийн мөрдөгчид мэдүүлэг өгөхдөө болсон асуудлыг үнэн зөвөөр мэдүүлж ярьсан байгаа. ...би тухайн үед нилээн согтуу байсан бөгөөд Э.Бтэй харилцан тохиролцож бэлгийн харьцаанд орсон зүйл байхгүй. Намайг согтуу байхыг далимдуулаад Баярхүү надтай бэлгийн харьцаанд орсон юм. Би түүнийг цохиж түлхээд эсэргүүцсэн боловч дийлээгүй юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 19-20, 22-23 дугаар хуудас/,

- гэрч Г.Өлзийцэндийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...өглөө 11 цагийн үед дүү Азжаргал маань уйлчихсан, гэрт орж ирээд юу ч дуугарахгүй хэвтээд байсан. Би түүнээс юу болсон талаар асуухад эхэндээ надад юу ч хэлэхгүй уйлаад л байсан. Нилээн согтуу байгаа бололтой архи үнэртээд байсан. Би гайхаад түүнд "ямар зүйл тохиолдсон юм бэ надад хэлээч" гэхэд дүү Азжаргал маань надад "намайг хүчиндчихсэн гэж хэлсэн. Би түүнээс "хаана, чамайг хүчиндсэн юм, юу болсон юм" гэж асуухад надад Азжаргал нь "хаана гэдгийг сайн санахгүй байна, манай нөхрийн найз намайг хүчиндчихлээ" гэсэн бөгөөд би түүнийг тайвшруулаад шууд унтуулсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 24х/,

- гэрч Э.Сумъябазарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...11 цагийн орчим миний бие Баянбүрдэд байрлах Ганаагийн гэрт очиж гар утас, машиныхаа түлхүүрийг очиж авсан. Намайг очих үед ...Азжаргал, Баярхүү, Ганаа гурав газар дээр гудсан дээр зэрэгцээд хэвтэж байсан. Би тэднийг бүгдийг нь сэрээсэн бөгөөд тэд зэрэг сэрцгээсэн. Азжаргал нь тухайн үед уурлаад Ганаагийн гэрээс зөрөөд гараад явсан. Харин орой 20 цагийн орчим санагдаж байна, Азжаргалын эгч гэх эмэгтэй надруу залгаад "зурагтын эцэс дээр хүрээд ир, Азжаргал машинд чинь нөөтбүкээ үлдээсэн байна" гэхэд би машинтайгаа нөтбүүкийг нь хүргэж өгөхөөр зурагтын эцэс дээр 20 цаг өнгөрч байхад очсон. Тухайн үед надаас "өчигдөр Азжаргал ямар айлд хоносон бэ, тэр айлыг нь заагаад өг" гэж хэлсэн бөгөөд миний бие Ганаагийн гэрийг зааж өгсөн. Азжаргалын эгч Ганаагийн гэрийн хаягийг мэдчихээд цагдаад ирж өргөдөл гаргасан байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 26-27х/,

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5483 дугаартай "...Шинжилгээнд хүргүүлсэн хар өнгийн дотоожинд үрийн шингэн, эр бэлгийн эс илэрч байна. Илэрсэн үрийн шингэн, эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоцыг хүний геномын микросателлитын 16 локусаар тогтоов..." гэсэн дүгнэлт /хх-ийн 45х/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 6634 дугаартай '...Э.Бгийн гэх цус нь №5483 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон хар өнгийн дотоожинд илэрсэн үрийн шингэн, эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна..." гэсэн дүгнэлт /хх-ийн 49х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Э.Бг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч А.Азжаргалын согтуурсаны улмаас биеэ хамгаалах чадваргүй байгааг далимдуулан, түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч А.Азжаргал нь тус хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байхад өөрт учирсан хохиролд нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх агуулга бүхий мэдүүлгийг өгсөн тул шүүгдэгч Э.Бг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Э.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шудрага ёсны зарчимыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хэрэг учрал болох үед шүүгдэгч, хохирогч нар нь хамтадаа хэн алин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа тухайн үйл явдал болсон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг нь харгалзан түүнийг нийгмээс тусгаарлаж хүмүүжүүлэх шаардлаггүй гэж шүүх үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, гэмт хэрэг үйлдэхдээ согтуугаар үйлдсэнийг нь үндэслэн хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч шүүх шийдвэрлэв.  

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хар өнгийн дотоожийг тус хэрэг гарах үед хохирогч өмсөж явсан байх ба энэ хэрэгт хамааралтай байх тул тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд зүйл усгах комисст шилжүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

              1. Шүүгдэгч Хоролжав овогт Э.Б хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсаны улмаас биеэ хамгаалах чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр  2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасныг баримтлан Э.Бг тэнсэнгийн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч, хяналтандаа байлгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

              4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

    5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар  энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хар өнгийн дотоожийг тогтоол хүчин төгөлдөр болмогц тус шүүхийн эд зүйл усгах комисст шилжүүлж устгасугай.

              6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

              7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ