Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 617

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: ОҮ ХХК,

Хариуцагч: “ҮЦХ” ОНӨТҮГ-ын Тендерийн үнэлгээний хороо,

Гуравдагч этгээд: “ОСБ” ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: “ҮЦХ” ОНӨТҮГ-ын Тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, “ҮЦХ” ОНӨТҮГ-ын Ү*******ҮГ-201804010 дугаар Тендер сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах, гэрээ байгуулахыг “ҮЦХ” ОНӨТҮГ-т даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “ОҮ” ХХК-ийн захирал Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, өмгөөлөгч Б.О, гуравдагч этгээд “ОСБ” ХХК-ийн захирал Г.Т, өмгөөлөгч Г.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “ОҮ” ХХК-ийн захирал Ц.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ: “Миний бие “ҮЦХ” ОНѲТҮГ-ын ерѳнхий нягтлан бодогч С.Б Тендерийн үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл болон тендер шалгаруулалтын хүснэгтийг хуулбарлаж ѳгѳхийг биечлэн очиж хүссэн боловч “…үзүүлэх ёсгүй байдаг” хэмээн үзүүлээгүй. Манай компани 2018 оны 06 сарын 12-ны ѳдѳр Сангийн яаманд гомдол гаргаж, Сангийн яамнаас 2018 оны 06 сарын 25-ны 6-1/4089 албан тоотоор гомдлын хариуг үнэн зѳвѳѳр шийдвэрлэж дахин тендер зарлахыг “ҮЦХ” ОНѲТҮГ-т даалгасан. Манай компани дахин тендер зарлагдахыг хүлээж, 2018 оны 07 сарын 06-ны ѳдѳр зарласан ҮЦХОНѲТҮГ-******* Мод сѳѳгний усалгаа, ҮЦХОНѲТҮГ-201804027 Зүлэгжүүлэлтийн ажлын тендерт материалаа илгээсэн. Уг тендерт манай компани Тѳрийн болон орон нутгийн ѳмчийн хѳрѳнгѳѳр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.7.4-т заасан “Хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ” гэснийг бүрэн хангаж байсан боловч 2017 оны санхүүгийн 2 дугаар улирлын тайлан ѳгѳѳгүй, ижил тѳстэй ажлын туршлага хангалтгүй, санал болгосон үнийн дүнд багтаан тухайн ажлыг дуусгаж хүлээлгэж ѳгѳх баталгаа ирүүлээгүй гэсэн үндэслэлээр манай компанийн тендерийг хассан.

Манай компани 2017 оны 05 дугаар сарын 02-ны ѳдѳр “ҮЦХ” ОНѲТҮГ-тай “Ногоон байгууламжийн арчилгаа гүйцэтгэх ажлын” “Зүлэгжүүлэлтийн ажил хийх” гэрээ байгуулан 0.5 га талбайг зүлэгжүүлэн хүлээлгэн ѳгсѳн. 2017 оны 06 дугаар сарын 02-ны ѳдѳр “МХХЦ” БСБ-тай цэцэрлэгийн гадна талбайн зүлэгжүүлэлтийн ажил гүйцэтгэх, хамтран ажиллах гэрээгээр 60 м.кв талбайг зүлэгжүүлж, тухайн үнийн дүнд багтаан цэцэрлэгт хүүхэд суралцуулахаар тохиролцон гэрээ байгуулан хамтран ажилласан. 2018 оны 06 дугаар сарын 04-ний ѳдѳр гадна талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх усалгаа, арчилгааны ажил гүйцэтгэх гэрээг “А” СѲХ-той байгуулан ажиллаж байна.  

Мѳн  санал болгосон үнийн дүнд багтаан тухай ажлыг дуусгаж хүлээлгэн ѳгѳх баталгаа ирүүлээгүй гэсэн үндэслэлийн хувьд Тѳрийн болон орон нутгийн ѳмчийн хѳрѳнгѳѳр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1.7-т “тендерийн баталгаа” гэж гэрээ байгуулах хүртэл, эсхүл тендерийн хүчинтэй байх хугацаа дуустал тендер хүчин тѳгѳлдѳр байх, шалгарсан тохиолдолд гэрээ байгуулахыг баталгаажуулж, тендерт оролцогчоос захиалагчид ирүүлсэн банкны баталгаа, Засгийн газрын бонд, Засгийн газраас зѳвшѳѳрсѳн үнэт цаасыг хэлнэ” гэж заасан. 

Манай компанийн илгээсэн Тендерийн баримт бичгийн 1, 3 дугаар хуудсанд “…шалгарсан тохиолдолд гэрээний ерѳнхий болон тусгай нѳхцѳлийг хүлээн зѳвшѳѳрч, ажил гүйцэтгэсний дараах аливаа гологдол гарсан тохиолдолд дор бүр нь шийдвэрлэж зѳрчлийг арилгахаар” баталгаа гаргаж, албан тоотоор илгээсэн.

“ҮЦХ” ОНѲТҮГ-аас 2018 оны 07 дугаар сарын 16-ны ѳдѳр манай компанид ирүүлсэн албан мэдэгдэлд манай компанийн тендерийг “лавлагаагаар санхүүгийн 2017 оны 2 дугаар улирлын тайлан ѳгѳѳгүй, ижил тѳстэй ажлын туршлага хангалтгүй, санал болгосон үнийн дүнд багтаан тухайн ажлыг дуусгаж, хүлээлгэж ѳгѳх баталгаа ирүүлээгүй” гэсэн 3 үндэслэл дурдаж хассан. Гэтэл манай компани дээрх 3 нѳхцѳлийг бүрэн хангаж байсан. Мѳн хянан үзэх хуудсаар манай компанийн тендерт хангалтгүй гэсэн үнэлгээнүүд ѳгсѳн. “Гэрээг хэрэгжүүлэх чадвартай эсэх, тендерийн иж бүрдэл, тендерийн баталгаа, ажлын барааны тоо хэмжээ бүрэн эсэх, тендерийн баримт бичгийн үндсэн шаардлага хангасан эсэх гэсэн хэсгүүдэд “Үгүй” гээд, “Шаардлагад нийцээгүй” гэж дүгнэснийг манай компани хүлээн зѳвшѳѳрѳхгүй. Бид www.tender.gov.mn сайт дээрх бүх шаардлагыг хангасан материал хүргүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж ѳгнѳ үү” гэжээ. 

Хариуцагч “ҮЦХ” ОНӨТҮГ-ийн дарга С.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Тус байгууллага нь Туул голын ай сав газрыг цэцэрлэгжүүлэх, нийслэлийн иргэдийн ундны цэвэр усны нѳѳцийг нэмэгдүүлж, хамгаалалтыг сайжруулан, иргэдийн чѳлѳѳт цагаа зѳв зохистой ѳнгѳрүүлэх, дэлхийн ѳндѳр хѳгжилтэй улс орнуудын жишигт нийцсэн амралт, зугаалгын тѳв байгуулахаар ерѳнхий тѳлѳвлѳгѳѳний дагуу үе шаттайгаар ажлууд хийгдэж, 2020 онд гүйцэтгэгдэж дууссан байхаар тѳлѳвлѳн ажиллаж байна. Манай байгууллагаас байгаль орчныг хамгаалах, нѳхѳн сэргээх ажлын хүрээнд Z.2.2 талбайд мод сѳѳгний усалгааны ажил гүйцэтгэх ҮЦХОНѲТҮГ-******* дугаар тендер зарласан.

Тендерийн бичиг баримтыг цахим худалдан авах ажиллагааны систем www.tender.gov.mn хаягаар, цахим хэлбэрээр 2018 оны 06 дугаар сарын 29-ний ѳдѳр зарлаж, 208 оны 07 дугаар сарын 06-ны ѳдрийн 09:00 цаг хүртэлх хугацаанд тендерийн баримт бичгийг хүлээн авсан.

Уг хугацаанд “ОҮ” ХХК, “ОСБ” ХХК-иас тус тус тендерийн бичиг баримт ирүүлснийг “ҮЦХ” ОНѲТҮГ-ын даргын 2018 оны 04 дүгээр сарын 16-ны ѳдрийн А/11 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хорооны 2018 оны 07 дугаар сарын 16-ны ѳдрийн хуралдаанаар Z2.2 талбайд мод сѳѳгний усалгааны ажилд тендерийн баримт бичгийн бүрдлийг бүрэн хангасан, хамгийн сайн үнэлгээ авсан “ОСБ” ХХК-ийг шалгаруулсан.

Харин “ОҮ” ХХК-ийн аж ахуй нэгжийн санхүүгийн тайлан ѳгсѳн байдлыг Засгийн газрын худалдан авах ажиллагааны удирдлага, хяналт шинжилгээ үнэлгээний системээс лавлахад санхүүгийн тайлангаа дутуу ѳгсѳн, ижил тѳстэй ажлын туршлагагүй, санал болгосон үнийн дүнд багтаан тухайн ажлыг дуусгаж, хүлээлгэн ѳгѳх баталгаа ирүүлээгүй үндэслэлээр тендерт шалгараагүй болохыг тус компанид 2018 оны 07 сарын 16-ны ѳдрийн 413 тоот албан бичгээр мэдэгдсэн.

Уг мэдэгдлийг нэхэмжлэгч “ОҮ” ХХК-ийн захирал Ц.Э 2018 оны 07 дугаар сарын 16-нд хүлээн авч, гарын үсэг зурсан.

Нэхэмжлэгч мэдэгдэл хүлээн авснаасаа хойш Тѳрийн болон орон нутгийн ѳмчийн хѳрѳнгѳѳр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан үндэслэлээр гомдол гаргаагүй тул мэдэгдлийг хүлээн зѳвшѳѳрсѳн гэж үзсэн.

Гэтэл мэдэгдэх хуудас хүлээн авсан хугацаанаас хойш Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүхэд 2018 оны 08 дугаар сарын 22-ны ѳдѳр буюу 36 хоногийн дараа нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 “Хуульд ѳѳрѳѳр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерѳнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж заасан хугацааг хэтрүүлсэн байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 “Шүүгч дараах тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.8. “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэж заасан байна.

Иймд ҮЦХОНѲТҮГ-******* дугаар тендерийг Тѳрийн болон орон нутгийн ѳмчийн хѳрѳнгѳѳр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулсан тул “ОҮ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зѳвшѳѳрѳхгүй байна.

Мѳн нэхэмжлэгч хуульд заасан нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлэн нэхэмжлэл гаргасан байгаа нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болно гэж үзэж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн тѳлѳѳлѳгч Б.А шүүхэд гаргасан тайлбартаа: “ОҮ” ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны ѳдѳр гаргасан нэхэмжлэлд “ҮЦХ” ОНѲТҮГ-аас ҮЦХОНѲТҮГ-******* дугаар тендер болон Үнэлгээний хорооны 2018 оны 07 сарын 16-ны ѳдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, гэрээ байгуулахыг “ҮЦХ” ОНѲТҮГ-т даалгах” гэжээ.

Манай байгууллага нь Тѳрийн болон орон нутгийн ѳмчийн хѳрѳнгѳѳр бараа 

ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд тухайн тендер сонгон шалгаруулалтыг   зохион   байгуулж   ажилласан   бѳгѳѳд   нэхэмжлэлийг     хүлээн 

зѳвшѳѳрѳхгүй, үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгөн үү.

Хариуцагчийн ѳмгѳѳлѳгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллагаас байгаль орчныг хамгаалах, нѳхѳн сэргээх ажлын хүрээнд “Z.2.2 талбайд мод сѳѳгний усалгааны ажил гүйцэтгэх” ҮЦХОНѲТҮГ-******* дугаар бүхий тендер зарласан. Тендерийн бичиг баримтыг цахим худалдан авах ажиллагааны систем www.tender.gov.mn хаягаар, цахим хэлбэрээр 2018 оны 07 дугаар сарын 06-ны ѳдрийг дуусталх хугацаанд хүлээн авсан. Уг тендерт цаасан хэлбэрээр ганц ч материал хүлээн аваагүй.

Уг хугацаанд “ОҮ” ХХК, “ОСБ” ХХК-иас тус тус тендерийн бичиг баримт ирүүлснийг “ҮЦХ” ОНѲТҮГ-ын даргын 2018 оны 04 дүгээр сарын 16-ны ѳдрийн А/11 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороо 2018 оны 07 дугаар сарын 16-ны ѳдѳр хуралдаанаар Z2.2 талбайд мод сѳѳгний усалгааны ажилд тендерийн баримт бичгийн бүрдлийг бүрэн хангасан, хамгийн сайн үнэлгээ авсан “ОСБ” ХХК-ийг шалгаруулсан.

Тѳрийн болон орон нутгийн ѳмчийн хѳрѳнгѳѳр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1.5. “тендерийн баримт бичиг” гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нѳхцѳл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг хамааруулахаар заасан. Нэхэмжлэгч нь 2018 оны 07 дугаар сарын 16-ны ѳдрийн 413 тоот мэдэгдэлд дурдсан шалгуур үзүүлэлтүүдийг хангаагүй болох нь

1-рт. Тендер шалгаруулалтын ѳргѳдлийн хүснэгтэд бичиг баримтад тавих шалгуур үзүүлэлтүүдээ тодорхой заасан. Үүнд тендерт оролцогч нь сүүлийн нэг жил 2 болон 4 дүгээр улирлын тайлан ѳгсѳн байх, жилийн эцсийн тайлан ашигтай гарсан байх шаардлага тавигдсан. “ОҮ” ХХК-ийн аж ахуй нэгжийн санхүүгийн тайлан ѳгсѳн байдлыг Засгийн газрын худалдан авах ажиллагааны удирдлага, хяналт шинжилгээ үнэлгээний системээс лавлагаагаар авахад санхүүгийн 2-р улирлын тайлангаа ѳгѳѳгүй байдал нь баталгаажсан.

2-рт. Тендер шалгаруулалтын ѳргѳдлийн хүснэгтэд “Тендерт оролцогч нь санал болгосон үнийн дүнд багтаан тухайн ажлыг дуусгаж хүлээлгэн ѳгѳх баталгааг бичгээр гаргаж ирүүлнэ. Баталгаа гаргаагүй тохиолдолд тендерээс татгалзах үндэслэл болно” гэж шалгуур үзүүлэлтэд заасан /ХХ-59-60 тал/. Гэтэл  нэхэмжлэгч санал болгосон үнийн дүнд багтаан тухайн ажлыг дуусгаж, 

хүлээлгэн ѳгѳх баталгаа ирүүлээгүй байсан.

3-рт. Нэхэмжлэгч мод сѳѳг усалгааны ижил тѳстэй ажлын туршлагагүй. Зѳвхѳн 2018 онд хийгдсэн 720’000 тѳгрѳгийн гэрээтэй, 2017 онд “МХХОЦ” БСБ-тэй хийсэн ажил санхүүгийн тайлангаар баталгаажаагүй байсан. Тѳрийн болон орон нутгийн ѳмчийн хѳрѳнгѳѳр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2. ”сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын жагсаалт, тэдгээрээс гүйцэтгэсэн ижил тѳстэй ажлын ѳртѳг, хугацаа, байршил, бүрэн гүйцэтгэсэн болохыг тодорхойлсон ѳмнѳх үйлчлүүлэгчийн тодорхойлолт” гэж заасан шалгуурыг хангаагүй болно.

Нэхэмжлэгч мэдэгдэл хүлээн авснаасаа хойш Тѳрийн болон орон нутгийн ѳмчийн хѳрѳнгѳѳр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан үндэслэлээр гомдол гаргаагүй тул мэдэгдлийг хүлээн зѳвшѳѳрсѳн гэж үзсэн.

Иймд ҮЦХОНѲТҮГ-******* дугаар тендерийг Тѳрийн болон орон нутгийн ѳмчийн хѳрѳнгѳѳр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулсан тул “ОҮ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зѳвшѳѳрѳхгүй, хэрэгсэхгүй болгож ѳгнѳ үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн тѳлѳѳлѳгч Г.Т шүүхэд гаргасан тайлбартаа: Монгол Улсын хуулийн этгээд болох “ОҮ” ХХК-ийн нэхэмжлэлтэй ҮЦХ орон нутгийн ѳмчит тѳсѳвт үйлдвэрийн газрын ҮЦХОНѲТҮГ-******* тоот Тендерийн сонгон шалгаруулалтын үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэрэгт “ОСБ” ХХК нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байгаа. “ОСБ” ХХК-ийн зүгээс уг захиргааны хэрэгт хариуцагч “ҮЦХ” ОНѲТҮГ-ын ҮЦХОНѲТҮГ-******* тоот тендерийн сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны байр суурийг дэмжиж оролцож байгаа бѳгѳѳд хариуцагчийн гаргасан тайлбарыг бүрэн дэмжиж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж ѳгнѳ үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн ѳмгѳѳлѳгч Г.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ОСБ” ХХК нь уг хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа. Манай зүгээс хариуцагчийн байр суурийг дэмжиж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, хууль зүйн үндэслэл болоод хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэдэг байр суурьтай оролцож байгаа. 

Нэгдүгээрт татварын тайлангийн асуудлыг ярьсан. Нэхэмжлэгч компанийн зүгээс хариуцагчийн гаргасан 2018 оны 07 дугаар сарын 16-ны ѳдрийн 413 тоот мэдэгдэл, түүнд бичигдсэн агуулгыг буруу ойлгосноос болоод шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэж ойлгож байна. Мѳн хавтаст хэргийн 92 дугаар талд “ОСБ” ХХК-иас гаргасан тухайн тендерийн ажлыг тухайн үнийн дүнд багтаан хийж гүйцэтгэх талаарх баталгаа авагдсан байгаа. Харин “ОҮ” ХХК-ийн зүгээс ямар нэгэн баталгаа гаргаж ѳгѳѳгүй. Тийм учраас хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэж байна. Мѳн нэхэмжлэгч “ҮЦХ” ОНѲТҮГ-ын ҮЦХ ОНѲТҮГ-******* тоот Тендерийн сонгон шалгаруулалтын үнэлгээний хороог уг хэрэгт хариуцагчаар татсан. Захиргааны ерѳнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт захиргааны байгууллагыг тодорхойлсон. “ҮЦХ” ОНѲТҮГ-ын Тендерийн үнэлгээний хороо нь байнгын үйл ажиллагаатай бус хороо. Ѳѳрѳѳр хэлбэл тухайн тендерийн сонгон шалгаруулалтыг хийгээд эрх, үүрэг нь дуусдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн тѳлѳѳлѳгчѳѳр “ҮЦХ” ОНѲТҮГ-аас итгэмжлэл аваад, ѳмгѳѳлѳл хийгээд явж байгаа хоёр хүн оролцож байна. Ѳѳрѳѳр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд авагдсан хариуцагч нь Захиргааны ерѳнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заагдсан захиргааны байгууллага мѳн үү? Нэхэмжлэгч “ҮЦХ” ОНѲТҮГ-ын Тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 07 дугаар сарын 06-ны ѳдрийн шийдвэрийг хүчингүй болгох, тендерийн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах, гэрээ байгуулахыг “ҮЦХ” ОНѲТҮГ-т даалгах гэсэн 3 нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Нэхэмжлэгчийн тѳлѳѳлѳгч нэхэмжлэлийн эхний шаардлагаа “ҮЦХ” ОНѲТҮГ-ын 2018 оны 07 дугаар сарын 16-ны ѳдрийн 413 тоот мэдэгдлийн хүрээнд тайлбарлаад байх шиг байна. Тендерийн үнэлгээний хороо нь тэмдэглэлээр сонгон шалгаруулалттай холбоотой үнэлгээг дүгнээд, гэрээ байгуулах зѳвлѳмжийг захиалагчид хүргүүлдэг. Мѳн “ҮЦХ” ОНѲТҮГ-ын 2018 оны 07 дугаар сарын 16-ны ѳдрийн 413 тоот мэдэгдэл нь Захиргааны ерѳнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны актын үндсэн шинжийг агуулаагүй байна. Захиргааны акттай холбоотой асуудлыг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэх ёстой. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдэх маргаан биш юм. Мѳн нэхэмжлэгч “ОҮ” ХХК-иас “ҮЦХ” ОНѲТҮГ-ын ҮЦХ ОНѲТҮГ-******* тоот тендерийн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгчийн тѳлѳѳлѳгч тус шаардлагын хүрээнд “Хамгийн сайн тендер хамгийн бага үнийн саналтай тендер байна” гэж тайлбарлаж байна. Тендерт оролцогчид ѳгѳх зааварчилгааны 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “…Аливаа тендерийг нарийвчлан үнэлэхээс ѳмнѳ дараах шаардлагыг хангаж буйг хянан үзнэ” гээд а-д нь “…ТОѲЗ-ийн 4 дүгээр зүйлд заасан эрх бүхий тендерт оролцогч байх шаардлагыг хангасан эсэх”, б-д “…тендерт зохих ёсоор гарын үсэг зурж баталгаажуулсан эсэх”, в-д “…зѳвшѳѳрѳгдсѳн маягтын дагуу захиалагчийн шаардлагад нийцсэн тендерийн баталгаа ирүүлсэн эсэх”, г-д “…тендерийн баримт бичигт тавигдсан бусад шаардлагад нийцсэн эсэх”, д-д “…тендерт оролцогч гэрээг хэрэгжүүлэх чадварыг хангасан эсэх” гэсэн шаардлагуудыг заасан. Мѳн зааварчилгааны 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт “…ТОѲЗ-ийн 31.1 дэх заалтын “а-д”-д заасан заалт тус бүрийг хангаж буй тохиолдолд шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж заасан байдаг. Тэгэхээр хамгийн бага үнийн дүнтэй тендерийг хамгийн сайн үнэлгээтэй тендер гэж үзэхээс гадна тухайн үнийн дүнтэй холбоотойгоор гаргаж ѳгсѳн тендерийн баримт бичиг нь ѳѳрѳѳ хууль ёсны бѳгѳѳд шаардлагад нийцсэн эсэхийг хянаж үзнэ. Ѳѳрѳѳр хэлбэл захиалагчийн зүгээс тавьсан баримт бичгийн бүрдүүлбэр болон Тендерт оролцогчид ѳгѳх зааварчилгааг хангаагүй байсан. Харин “ОСБ” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичиг нь тендерийн бүрдүүлбэр хангасан, хамгийн бага үнийн санал ѳгсѳн байсан учир тендерт шалгарсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байгаа учир хариуцагчийн хариу тайлбар хууль ёсны, үндэслэлтэй байна. Мѳн нэхэмжлэлийн 3 дахь шаардлага нь “Гэрээ байгуулахыг “ҮЦХ” ОНѲТҮГ-т даалгах” гэсэн шаардлага байгаа. Нэгдүгээрт тус хэргийн хариуцагч нь “ҮЦХ” ОНѲТҮГ-ын Тендерийн үнэлгээний хороо байгаа. Тэгэхээр хариуцагч бус этгээдэд даалгах нэхэмжлэлийн шаардлага байгаа учир энэ хэрэгт хамааралгүй. Тийм учраас тус нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжгүй. 

Хоёрдугаарт тус нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байна. Мѳн нэхэмжлэгч компани Тѳрийн болон орон нутгийн ѳмчийн хѳрѳнгѳѳр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд сонгон шалгаруулалт явагдсанаас хойш 5 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй байсан. Гэвч гомдол гаргаагүй учир хариуцагч, гуравдагч этгээд болох “ОСБ” ХХК-тай гэрээ байгуулсан. Нэгэнт гэрээ байгуулагдсан байхад гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэл гаргаж байгаа нь тодорхойгүй байна. Тэгэхээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож ѳгнѳ үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “ОҮ” ХХК нь “ҮЦХ” Орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын /цаашид ОНӨТҮГ гэнэ/ Ү*******ҮГ-201804010 дугаар Тендер сонгон шалгаруулалтын үнэлгээний хороонд холбогдуулан “ҮЦХ” ОНӨТҮГ-ын Тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, “ҮЦХ” ОНӨТҮГ-ын Ү*******ҮГ-201804010 дугаар Тендер сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах, гэрээ байгуулахыг “ҮЦХ” ОНӨТҮГ-т даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд  гаргажээ.   

Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Маргааны үйл баримтаас үзэхэд “ҮЦХ” ОНӨТҮГ-аас байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын хүрээнд “Z2.2 талбайд мод сөөгний усалгааны ажил гүйцэтгэх” Ү*******ҮГ- ******* дугаар тендер сонгон шалгаруулалтыг  зарласан байх бөгөөд уг сонгон шалгаруулалтад “ОҮ” ХХК, “ОСБ” ХХК-иуд нь тус тус тендерийн баримт бичиг ирүүлснийг “ҮЦХ” ОНӨТҮГ-ын даргын 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/11 дүгээр тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороо хянан үзээд  2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, “ОСБ “ ХХК-ийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, мөн өдрийн Үнэлгээний хорооны зөвлөмжөөр гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, тендерт оролцогч “ОҮ” ХХК-д шалгараагүй үндэслэлийг албан бичгээр   мэдэгдэж, тендерт шалгарсан “ОСБ” ХХК-тай “Z2.2 талбайд мод сөөгний усалгааны ажил гүйцэтгэх 

гэрээ байгуулжээ.

Нэхэмжлэгч “ОҮ” ХХК нь нэхэмжлэлийн үндэслэлээ “Манай компани 

... тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн дагуу материалаа бүрдүүлж өгсөн ... Хамгийн бага үнийн дүнтэй тендерийг “хамгийн сайн тендер” гэж үзнэ гэснийг зөрчиж, гэрээ байгуулсан ... Тендерийн баталгаа гаргаж ирүүлээгүй, ижил төстэй ажлын туршлага хангалтгүй, санхүүгийн 2017 оны 2 дугаар улирлын тайлан ирүүлээгүй гэж тендерээс хассан нь үндэслэлгүй” гэж, хариуцагч нь “ ... “ ОҮ” ХХК нь ... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан үндэслэлээр гомдол гаргаагүй ... Тендер сонгон шалгаруулалтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион явуулсан...” гэж маргажээ. 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “тендер” гэж захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж, түүнд ирүүлсэн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай сонирхогч этгээдийн саналыг ойлгоно” гэж, 5 дугаар зүйлийн 5.1.2-т “тендер шалгаруулалт” гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж, бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг ойлгоно” гэж тус тус хуульчлан тогтоожээ. Дээрх хуулийн заалтын агуулгаас үзэхэд тендерт оролцогч нь захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу тодруулбал захиалагчийн санал болгож байгаа шалгуур үзүүлэлт, аргачлалын дагуу бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх саналыг ирүүлэх үүрэгтэй байх бөгөөд захиалагчийн тендерийн баримт бичигт заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянан үзээд, шаардлагад нийцсэн тендерт үнэлгээ хийж, “хамгийн сайн үнэлэгдсэн” тендерийг шалгаруулах хуулийн зохицуулалттай байна.   

Маргаан бүхий “Ногоон байгууламжийн мод сөөгний усалгааны ажил худалдан авах” буюу “Z2.2 талбайд мод сөөгний усалгааны ажил гүйцэтгэх” тендерийн баримт бичгийн тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны /цаашид ТОӨЗ гэнэ/ тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 1.1-д сүүлийн нэг  жилийн 2 болон 4 дүгээр улирлын тайлан өгсөн байх бөгөөд жилийн эцсийн тайлан ашигтай гарсан байх, сүүлийн нэг жилийн туршлагын мэдээлэл /ижил, төстэй ажил/, тендерт оролцогч нь санал болгосон үнийн дүнд багтаан тухайн ажлыг дуусгаж, хүлээлгэн өгөх баталгааг бичгээр гаргаж ирүүлнэ” гэж тус тус заажээ. 

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд “ОҮ” ХХК нь тендерийн баримт бичигт 2017 оны 2 дугаар улирлын тайланг хавсаргаж ирүүлсэн байх боловч Сангийн яамны удирдлага, хяналт шалгалтын системд уг тайланг оруулж баталгаажуулаагүй, түүнчлэн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасан санал болгосон үнийн дүнд багтаан тухайн ажлыг дуусгаж, хүлээлгэн өгөх баталгааг бичгээр гаргаж ирүүлээгүй байх бөгөөд нэхэмжлэгч нь энэхүү үйл баримтыг бүрэн дүүрэн үгүйсгэж чадахгүй байна. 

Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2, 16.1.3 дахь заалтад зааснаар тендерт оролцогчийн туршлагыг сүүлийн 5 жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын жагсаалт, тэдгээрээс гүйцэтгэсэн ижил төстэй ажлын өртөг, хугацаа, бүрэн гүйцэтгэсэн болохыг тодорхойлсон өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт, нийлүүлсэн бараа, үйлчилгээ, тэдгээрийн үнийн дүн, хугацаа болон худалдан авагчдын жагсаалт зэрэг үзүүлэлтийг үндэслэн тогтоох ёстой. 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “ОҮ” ХХК нь “МХХОЦ” БСБ-ээс зарласан “Цэцэрлэгийн гадна талбайн зүлэгжүүлэлтийн ажил гүйцэтгэх”, “ҮЦХ” ОНӨТҮГ-аас зарласан “Ногоон байгууламжийн арчилгаа гүйцэтгэх ажлын зүлэгжүүлэлтийн ажил хийх” тендерт шалгарч ажил, үйлчилгээ гүйцэтгэсэн байх ба энэхүү ажил, үйлчилгээг Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 1.1-д заасан ижил төстэй ажил гэж үзэхгүй. Тодруулбал нэхэмжлэгчээс тендерт оролцохоор ирүүлсэн баримт бичиг нь зөвхөн зүлэгжүүлэлтийн ажил хийж гүйцэтгэж байсныг нотлох баримт /гэрээ/-ууд байна. Өөрөөр хэлбэл тухайн тендерт оролцож байгаа  мод сөөгний усалгааны ажил биш байх тул Тендерийн үнэлгээний хороо “ОҮ” ХХК-ийг   ижил төстэй ажлын туршлага хангалтгүй гэж үзсэнийг шүүх буруутгах боломжгүй байна. 

Үүний зэрэгцээ нэхэмжлэгч хуулийн этгээд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар захиалагчийн гаргасан шийдвэрийн талаар төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргаагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна. 

Иймд хариуцагч захиргааны байгууллага нь захиалагчаас тогтоосон нөхцөл, шаардлагыг хангаагүй гэж үзэж, нэхэмжлэгч хуулийн этгээдийг тендерт шалгаруулаагүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна. Өөрөөр хэлбэл захиалагч нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн тендерийн баримт бичгийг шаардлага хангаагүй гэж үзсэнийг шүүх буруутгах боломжгүйн зэрэгцээ уг тендер шалгаруулалтыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.  

Нэхэмжлэгч хуулийн этгээд нь “ҮЦХ” ОНӨТҮГ-ын тендерт шалгараагүй тухай 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн мэдэгдлийг хүлээн авснаас хойш 24 хоногийн дараа буюу 2018 оны 08 дугаар сарын 10-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэсэн тайлбар үндэслэлгүй.

Түүнчлэн шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн өмгөөлөгч нь “ ... мэдэгдэл нь захиргааны актын шинжийг агуулаагүй” гэж тайлбарлаж байх боловч хэргийн оролцогч нар энэ асуудлаар маргаагүй тул шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно. 

Дээрх үндэслэлээр маргаан бүхий захиргааны акт нь холбогдох хуулийг зөрчөөгүй, актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ. 

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5 дугаар зүйлийн 5.1.2, 27 дугаар зүйлийн 27.3, 28.3, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийг тус тус баримтлан  “ОҮ” ХХК-ийн “ҮЦХ” ОНӨТҮГ-ын Ү*******ҮГ-201804010 дугаар Тендер сонгон шалгаруулалтын үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “ҮЦХ” ОНӨТҮГ-ын Тендерийн үнэлгээний хорооны 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, “ҮЦХ” ОНӨТҮГ-ын Ү*******ҮГ-201804010 дугаар Тендер сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах, гэрээ байгуулахыг “ҮЦХ” ОНӨТҮГ-т даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч “ОҮ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.Б