Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 1416

 

 

 

 

 

 

 

 

   2020        08           03                                  2020/ШЦТ/1416

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,

Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

Шүүгдэгч Л.С

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ш овогт Х.М, Б овогт Л.С нарт холбогдох эрүүгийн 2006 00000 1865 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Л.С нь 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тамир-Эрдэнэ” дэлгүүрийн гадна иргэн Х.Махаббатын бүсэлхийн тус газарт нь хөлөөрөө өшиглөж, улмаар эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч Х.М нь 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тамир-Эрдэнэ” дэлгүүрийн гадна иргэн Л.Сын цээжин тус газарт нь гараараа цохиж, улмаар эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.С мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.М мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

            Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, /хх-3/, хохирогч Л.Сын мэдүүлэг, /хх-7/, хохирогч Х.М мэдүүлэг, /хх-10/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7505 дугаатай дүгнэлт, /хх-18/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7645 дугаатай дүгнэлт, /хх-23/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Л.С нь 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тамир-Эрдэнэ” дэлгүүрийн гадна иргэн Х.Махаббатын бүсэлхийн тус газарт нь хөлөөрөө өшиглөж, улмаар эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч Х.М нь 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тамир-Эрдэнэ” дэлгүүрийн гадна иргэн Л.Сын цээжин тус газарт нь гараараа цохиж, улмаар эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, /хх-3/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Сын “...2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 21 дүгээр байрны хажууд байрлах “Тамир Эрдэнэ” дэлгүүр рүү орох үед Мустафа гэх хүний эхнэр, охин 2 нь сууж байсан ба би “юм зээлээч” гэхэд охин нь Мустафаг дуудсан ба Мустафа ирээд миний цээжний зүүн хэсэгт баруун, баруун хашаа хэсэгт цохисон. Би тухайн үед согтуу байсан болохоор сайн санахгүй байна. Тэгээд би цагдаагийн 102 тоот дугаарт дуудлага өгсөн...Намайг Мустафа гэх хүн миний цээж хэсэгт баруун гараараа хоёр удаа цохисон, баруун шанаа хэсэгт нэг удаа цохисон....” /хх-7/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.М “...Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тамир-Эрдэнэ” дэлгүүрийг түрээслэж ажиллуулдаг юм. 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр дэлгүүрийн арын амрах өрөөнд сууж байтал зүс таних Сэрчмаа гэх эмэгтэй гүйгээд орж ирсэн ба “Манай нөхөр намайг зодох гээд байна гэж хэлсэн” Тэр үед би амрах өрөөнөөс гартал хаалганы хажууд Сүхээ зогсож байхаар нь “миний хөгшин болио” гэж хэлээд гээд дэлгүүрээс гаргаж явуулсан. Тухайн үед Сүхээ нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой үнэртэж байсан ба 0.200 литрийн Хараа гэх нэртэй архийг гартаа бариад явж байсан. Удалгүй Сэрчмаа нь манай дэлгүүрээс гарч явсан. Дараа нь дэлгүүрийн үүдэнд тамхи татаад зогсож байтал дэлгүүрийн баруун талаас гарч ирээд чи миний эхнэрийг хамгаалдаг хэн юм бэ? хоёр гараараа миний цээж хэсэгт түлхсэн бөгөөд би хойш нэг алхсан. Тэр үед би Сүхээтэй юм яриад зогсож байтал Сүхээ намайг цохих гээд хоёр гараа далайсан ба тэр үед би баруун гараараа цээж хэсэгт нь нэг удаа түлхсэн ба өмдөө дээш нь татаж байгаад зүүн хөлөөрөө миний баруун ташаа орчимд нэг удаа өшиглөөд, баруун гараараа миний хүзүү орчимд нэг удаа цохисон ба Сүхээгийн хоёр гарнаас атгаад газар татаж унагаасан.” /хх-10 / гэх мэдүүлэг,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 7505 дугаатай ‘...Х.М биед бүсэлхийн 3-4, 4-5 дугаар нугалмын мөгөөрсөн цагаригийн урагдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” /хх-18/ гэх дүгнэлт,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 7645 дугаатай  “...Л.С биед зүүн 2 дугаар хавирганы далд хугарал, цээжний зүүн дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” /хх-23/ гэх дүгнэлт зэрэг болно.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Л.С нь 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тамир-Эрдэнэ” дэлгүүрийн гадна иргэн Х.Махаббатын бүсэлхийн тус газарт нь хөлөөрөө өшиглөж, улмаар эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч Х.М нь 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тамир-Эрдэнэ” дэлгүүрийн гадна иргэн Л.Сын цээжин тус газарт нь гараараа цохиж, улмаар эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тус тус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

          Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Л.С, Б.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Шүүгдэгч Л.С, Б.М нар нь бусдад төлөх төлбөргүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс шүүгдэгч Л.С, Б.М нар нь хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэлийг оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна. 

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч сайн дураар хүлээн зөвшөөрсөн нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Л.С, Б.М нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Х.М, Л.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.С, Б.М нарыг тус тус 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.С, Б.М нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 150.000, 150.000, 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.С, Б.М нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

          5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Л.С, Б.М нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

          6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.С, Б.М нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

          7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.С, Б.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА