Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 18

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч  Л.Түвшинжаргал даргалж,

Улсын яллагч Б.Оюунцэцэг

Шүүгчдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Х  овогт Ц  ын Г  т  холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 1.9 дүгээр зүйлийн 1дэх хэсгийг журамлан тусгай ангийн17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн  2037000270015 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.                                                                                                                                                                                                                                          

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Цэцэг сумын харъяат, 19 оны  дугаар сарын -ны өдөр төрсөн,  настай, эрэгтэй,  бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-, ахын  хамт Ховд аймгийн Цэцэг сумын  Баян-овоо багт оршин суух, Х  овогт Ц  ын Г  . /РД:        /

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

           Шүүгдэгч Ц.Г   нь Ховд аймгийн Цэцэг сумын Баяновоо багийн нутаг “Балгатай” гэх  газраас 2018 оны 10 дугаар сарын 22-ноос 27-ны өдрүүдэд Л.Ганбатын эзэмшлийн эвэртэй хар, мухар хар зүсний 2 тооны үхрийг бэлчээрээс нь хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 захь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.  Үүнд:

            Шүүгдэгч  Ц.Г  ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...2019 оны 10 сард би ахтайгаа хамт мал маллаж өвөлжиж байсан. Би Л.Ганбатыг танина. Манайхан худ ургийн холбоотой хүмүүс юм. Би Л.Ганбатын эвэртэй хар үхэр, мухар хар үхрийг Балгатай гэдэг газар нуруун дээр байхад нь хулгайлж авч зарсан нь үнэн. Би эвэртэй хар үхрийг Баасандорж гэдэг хүнд зарсан. Баасандорж нь Л.Ганбатын хүргэн ах юм. Мухар хар үхрийг мал авдаг хүмүүст 300.000 төгрөгөөр зарсан. Хохиролд 1.400.000 төгрөг өгсөн. Буруу зүйл хийснээ ойлгож гэмшиж байна” гэх мэдүүлэг,

          Шүүгдэгч Ц.Г  ийн хэрэг бүртгэлт мөрдөн шалгах ажиллагааны явцад  өгсөн: Би Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багийн нутагт ахтай хамт мал маллаж амьдардаг юм. Л.Ганбатын үхэр Баян-Овоо багийн Балгатай гэх газарт байдаг юм. 2018 оны 11 дүгээр сарын эхээр Бямбабатын гэрт Балгатай гэх газар Мөст сумын харъяат Баасандорж гэдэг хүн эхнэр Гэрэлчулууны хамт Л.Ганбатын саадаг үхрийг маллаж сааж байсан юм. Нэг өдөр Баасандорж Гэрэлчулуун хоёр надаас нэг идэшний үхэр олоод өгөөч 500.000 төгрөгөөр худалдаж авъя гэхээр Л.Ганбатын үхрүүдийг нуруун дээрээс буулгаж ирээд  эвэртэй эм шүдлэн үхэр барьж өгөөд нядлуулсан. Тэр хоёроос 500.000 төгрөг авахаар тохиролцсон боловч надад 100.000 төгрөгөнд бодож 2 шил 0.75 граммын ерөөл архи, нэг паачик bond нэртэй тамхи өгсөн үлдсэн мөнгийг нь өгнө гэж байгаад өгөөгүй. Би сүүлд 2019 оны 1 дүгээр сард гэрт нь очоод мөнгөө авмаар байна гэхэд одоохондоо мөнгө алга дараа өгье гэж хэлсэн. Түүнээс хойш мөнгө нэхээгүй. Л.Ганбат гэдэг хүний алдагдсан халзан шарын талаар мэдэх зүйл байхгүй. Харин эвэртэй хар үнээ, мухар хар үнээ хоёрыг хулгайлж бусдад зарсан. Эвэртэй хар үнээг Мөст сумын иргэн Ч.Баасандоржид зарсан, мухар хар үнээг идэшний үеэр мал авч байсан хүмүүст зарсан. Тэдгээр үхрүүдийг 500.000 төгрөгөөр зарсан .Ч.Баасандоржид өгсөн үхрийн мөнгийг бүрэн аваагүй. Мухар хар үнээг 500.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг,        

         Хохирогч Л.Ганбатын хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр цагдаад гомдол мэдээлэл өгсний дараа Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багийн иргэн Ц  ын Г   манайд ирээд таны үхрүүдийг би Чалхаа овогтой Баасандорж гэдэг хүнд зарчихсан. Би эвэртэй хар үнээ, мухар хар үнээг зарсан. Халзан шарыг би зараагүй намайг уучлаарай таныг хохиролгүй болгож өгнө гээд 2 үхрийг 700.000 төгрөгөөр бодож 1.400.000 төгрөг өгсөн. Намайг цагдаагаас гомдолоо татаад авчхаач гэж гуйсан...” гэх  мэдүүлэг,

          Гэрч  Б.Батзоригийн хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Манайх Баян-Овоо багийн нутаг “Ар булаг’ гэх газар байсан. Л.Ганбат манайд ирж хоносон. 2018 оны 10 дугаар сард үхэр алдчихлаа гэж хайж явсан. Л.Ганбат 10 гаруй сарлаг үхэртэй ямар зүсний үхэр алдсан талаар мэдэхгүй байна ямар ч байсан үхэр хайж байна гээд явж байсан. Л.Ганбатын үхэр “Балгатайн”, “Ар булаг” гэх газруудад байдаг энэ хоёр газрын хооронд холдоогүй байршсан. Манай ойролцоо Бямбаа, Хүдрээ гэдэг айлуул байсан...” гэх  мэдүүлэг,

          Гэрч Ч.Баасандоржийн хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би 2018 оны 10 дугаар сард Цэцэг сумын Баян-овоо багийн малчин Л.Ганбатын үхрийг эхнэр Гэрэгчимэгийн хамт 7 хоног хурааж сүү саалийг нь бэлдэж авсан юм. 2018 оны 10 дугаар сарын 20-ны үед эхнэр бид хоёр айлын гэрт Баян-Овоо багийн Балгатай зуух гэдэг газар байсан. Ойролцоо байсан  Ц.Г   манайд хонио хариулаад өдөр болгон ирдэг байсан. Нэг удаа ирэхэд  Ц.Г  т ахын дүү идэшний үхэр зарах хүн байна уу гэхэд надад эм суваа үхэр байна та голохгүй бол аваач гэхээр би авмаар байна.Удалгүй 3-4 хоногийн  дараа нэг эм шүдлэн суваа хар үнээ авч ирсэн. Суваа эм үхэр 500.000 төгрөгний үнэтэй байна би 300.000 төгрөгөөр авъя гэхэд аваач гээд надад барьж өгөөд бид  хоёр хамт нядлаж бэлдсэн.Би 300.000 төгрөг өгсөн үүнээс 200.000 төгоөгийг бэлэн тэр дор нь өгсөн 100.000 төгрөгт тамхи, будаа, гурил хэрэгтэй байна гэхээр өгч  явуулсан...” гэх мэдүүлэг,

          Гэрч  Л.Гэрэлчимэгийн хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн.... Ц.Г   тухайн үед манайхтай сахалт айл байсан манайд үхрээ хурааж хонио хариулаад ирж очоод явдаг байсан. Манай нөхрийн ах Хархүү миний дүү Л.Ганбатаас нэг үхэр идшиндээ авахаар болсон.Тэр үед бид хоёр эндээс идшээ бэлдэж аваад явах талаар ярьж байсан. Манай нөхөр Ц.Г  ээс зарах үхэр байна уу гэж асуухад Ц.Г   зарах үхэр байна гэсэн.Нөхөр бид хоёр 300.000 төгрөгөөр бага үхэр авмаар байна гэсэн удалгүй 2-3 хоногийн дараа Ц.Г   эвэртэй гунжин үнээ үхрүүдтэй хамт тууж авч ирээд манай нөхөр хамт бариад нядлалцаж өгсөн. Жижиг биетэй эвэртэй хар үнээ байсан. Ц.Г  т мөнгийг нь бэлнээр өгсөн...” гэх  мэдүүлэг,

          Гэрч  Л.Гантулгын  хэрэг бүртгэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн.... 2018 оны өвөл Л.Ганбатын 2 тооны үхрийг манай дүү хүнд өгөөд зарсан гэж надад хэлсэн тэгээд цагдаа намайг очоод гэрээс авч ирлээ ахаа яах вэ гээд байхаар нь Л.Ганбаттай уулзаад одоо яах вэ найз нөхөд хүмүүс байна манай дүүгийн хулгай хийдэг түмэн буруу Ц.Г  ийн хулгайлж зарсан үхрүүдийн мөнгийг бид өгнө гэж уулзаад Ц.Г   данснаасаа 1.400.000 төгрөг авч Л.Ганбатад өгсөн...” гэх мэдүүлэг,

                - гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан  тэмдэглэл

                - эд зүйлд үнэлгээ тогтоосон баримт,

                - мал үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт,

                -Цэцэг сумын Баян-овоо багийн Засаг даргын тодорхойлолт,

                 - ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг  болно.

 Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, яллагдагч гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч Ц.Г    нь Ховд аймгийн Цэцэг  сумын Баяновоо багийн нутаг “Балгатай” гэх  газраас 2018 оны 10 дугаар сарын 22-ноос 27-ны өдрүүдэд Л.Ганбатын эзэмшлийн эвэртэй хар, мухар хар зүсний 2 тооны үхрийг бэлчээрээс нь хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, яллагдагчийг байцаасан тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.Г  ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Үнэлгээний мэргэжилтэн Ч.Мөнхцоож 2019 оны 10 дугаар сарын байдлаар 3 настай эм сарлаг үхрийн үнэлгээ 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөг болохыг тодорхойлж ирүүлсэн байна.

            Шүүгдэгч Ц.Г   нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 2 тооны үхрийн үнэ 1400.000 төгрөгийг төлж барагдуулсан. Хохирогч Л.Ганбат нь хохирол 1.400.000 төгрөгийг бэлнээр авсан. Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэснийг дурьдах нь зүйтэй байна.

            Шүүгдэгч нь хувийн амьдралын хувьд ахтайгаа хамт амьдардаг, түүний өмчлөлд ямар нэгэн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй зэргийг дурьдаж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Ц.Г  ийг бусдын хоер тооны үхрийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон тул Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх эрүүгийн хуулийн шудрага ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагчаас гаргасан дүгнэлт, тайлбар, шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт тайлбар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Г  д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил, 05 сарын хугацаагаар тэнсэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар  ...тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх... үүргийг хүлээлгэхээр тогтов.

Эрүүгийн 2037000270015 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурьдах нь  зүйтэй байна.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг,36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

               1 . Шүүгдэгч Х  овогт Ц  ын Г  ийг бусдын мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Ц.Г  ийг  1 /нэг/ жил 05 /таван/ сарын хугацаагаар тэнссүгэй.

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Ц.Г  т тэнссэн хугацаанд зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай. 

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г   нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, албадлагын арга хэмжээг зөрчвөл бол шүүх тэнссэн  шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй. 

             5. Шүүгдэгч Ц.Г   нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүйг тус тус дурьдсугай.

              6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.  

          7. Давж заалдах гомдол гарсан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчинтэй болтол шүүгдэгч Ц.Г  т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.