Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 01

 

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бадрахгэрэл даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Алтантуяа

Улсын яллагч Б.Оюунцэцэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаяр

Шүүгдэгч Л.А   нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Б   овогт Л   гийн А  од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1837000340065 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

         Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19 оны  дугаар сарын -ны өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, настай, эрэгтэй, боловсролгүй, жолооч мэргэжилтэй, Ховд аймгийн Алтай сумын Засаг даргын Тамгын газарт жолооч ажилтай, ам бүл   эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Алтай сумын Бодонч багт оршин суух, РД:, Б   овогт Л   гийн А   

Холбогдсон хэргийн талаар: / яллах дүгнэлтэд дурьдсанаар/

           Яллагдагч Л.А   нь Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багийн нутаг дэвсгэрт байрлах “Цагаан эрэг” гэх газраас 2018 оны 05 дугаар сард Ц.Л   гийн эзэмшлийн вольфром угаах зориулалт бүхий 3 м урттай 80 см өргөнтэй 2 ширхэг усан бууны зам хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.  Үүнд:

 

                 Шүүгдэгч Л.А  ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...манай эх Пүрэвийн Дүүдээ Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дэвсгэр Цагаан-эрэг гэх газарт гуанз ажлуулдаг байсан. Тэгээд би ээжийнхээ гэрээр очиж явж байхад Цагаан-эрэг гэх газарт зэв идсэн ёнгос, листэн төмөр эд зүйл авч очиж хаясан байсан. Би тэр төмөрнөөс 2 ширхэг листэн төмөр авсан юм.  Усан буунд ашигладаг төмөр байсан. Цагаан эргийн “цагаан толгой” гэх газар байхаар өргөж явж байгаад хүнд болохоор орхичихоод маргааш нь машинтай очиход миний үлдээсэн газар байж байхаар нь аваад явсан...” гэсэн мэдүүлэг,

- Хохирогч Ц.Л   гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багийн нутаг “Цагаан эрэг" гэх нэртэй газарт “Өгөөжтэй өв” ХХК-ний туслан гүйцэтгэгчээр Хэрлэнчимэг захиралтай “ZКА”-д ажиллаж байсан юм. “ZКА” ХХК нь вольфром угаах ажилд ямар ч туршлага мэдлэггүй хүмүүс байсан. Тэгээд Хятад руу төхөөрөмж захиж ирэхээр авч ирж угсарч ажлуулна гэсээр байтал намар орой болоод буух болно гэж бодсон. Тэгээд тэр компанид ажиллаж байгаагийн хувьд Алтай сум орчмоос алт угаадаг усан буу олно гэж бодоод сураглахад Барлаг багийн засаг дарга Эрдэнэсүрэнд төхөөрөмж байна гэж сонсоод тэр хүнтэй уулзаад авч ажлуулахаар тохирсон юм. Уг төхөөрөмжийг Цагаан эрэгт байрлуулаад алт угаадаг замыг нь солиод гянтболд угаадаг болгож сольсон. Листэн төмрийг 2017 оны 10 дугаар сард Улаанбаатар хотоос авч ирсэн юм. Тэр төмрүүдээс 3 ширхэг төмрөөр зам хийсэн. Дээрх төмөр нь 1м х 2 м хэмжээтэй байсан. Эрдэнэсүрэн гэдэг хүнээс авсан төхөөрөмжний алт угаадаг зам богинохон, доторх баригч нь 5 см орчим байсныг тэр чигт нь солиод 15-20 см орчим өндөрсгөөд хуучин зам дээр нэг зам нэмж хийж уртасгасан. Эдгээрийг шинээр хийхэд 3 ширхэг төмөр орсон. Тэр листэн төмрөөр хийсэн замаасаа 2 ширхэг замаа алдчихсан юм. Тэр замыг Л.А   хулгайлж аваад П.Балдорж гэх хүнд зарсан байсан...” гэсэн мэдүүлэг

                  гэрч П.Балдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:"... 2018 оны 6 дугаар сард чиргүүлийн шал хийх гээд хайж байсан юм. Гэтэл Л.А   /Жайпа/ листэн төмөр зарна гээд явж байсан гэсэн сураг дуулаад очиж уулзахад Бат-Эрдэнэ гэдэг айлын хашаанд байгаа гэхээр нь очиж үзсэн. Тэнд айлын хашаа дагуулаад тавьчихсан төмрөөр хийсэн эд зүйл байсан. Надад 300.000 төгрөг гэхээр яриад 200000 төгрөгөөр худалдаж авсан. Уртаараа 3 метр орчим, өргөн нь 80 см -1 метр орчим байсан байх, 2 хажуу талаараа 15 см орчим өндөр хүрээтэй “П” үсэг хэлбэртэй эд зүйл байсан...” гэх мэдүүлэг

                 - тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл,

                 - гэрэл зургийн үзүүлэлтүүд

                 - эд зүйлс үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт

    - ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.         

    Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

              Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Л.А   нь Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багийн нутаг дэвсгэрт байрлах “Цагаан эрэг” гэх газраас 2018 оны 05 дугаар сард Ц.Л   гийн эзэмшлийн вольфром угаах зориулалт бүхий 3 м урттай 80 см өргөнтэй 2 ширхэг усан бууны зам хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч, хохирогч нарын мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлс үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.А   нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

Шүүгдэгч Л.А  ын Ховд аймгийн Цэцэг сумын Баян-Овоо багийн нутаг дэвсгэрт байрлах “Цагаан эрэг” гэх газраас 2018 оны 05 дугаар сард Ц.Л   гийн эзэмшлийн вольфром угаах зориулалт бүхий 3 м урттай 80 см өргөнтэй 2 ширхэг усан бууны зам хулгайлж 794000 төгрөгийн хохирол учруулсан шууд санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг бүрэн хангасан.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай, шунахай сэдэлтээр үйлдэгдсэн. Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно. Шүүгдэгч Л.А   нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Л.А  ын бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

Шүүгдэгч Л.А  ын зүгээс улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

         Хохирогч Ц.Л   гийн “... Л.А   надад хохирол барагдуулж өгье гээд утсаар яриад байсан. Тэгээд бяруутай үхэр аваад уг үхрийг идэшний үхрээр солиод идэшэндээ хэрэглэсэн” гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн “би 800000 төгрөгөнд тооцож бяруутай үхэр өгсөн” гэх мэдүүлэг, эд зүйлс үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт зэргээр шүүгдэгч Л.А  оос гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

      Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас гаргуулах хохирол төлбөргүйг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.А  оос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан ба шүүгдэгч Л.А  ын үйлдсэн энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгүүлж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршигийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 624 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, шүүгдэгч нь 78 хоног цагдан хоригдсон ба цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хйлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас нь хасаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.А  оос гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгчийн эзэмшлийн 10 тооны 2.690.000 төгрөгний үнэлгээтэй бод мал битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. Шүүгдэгч Л.А  ыг бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А  ыг 624 /зургаан зуун хорин дөрөв/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Л.А  ын цагдан хоригдсон 78 /далан найм/ хоногийг шүүгдэгчийн эдлэх ялаас хасаж, шүүгдэгч Л.А  од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

           4. Шүүгдэгч Л.А  оос гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

              5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шүүгдэгчийн эзэмшлийн 10 тооны 2.690.000 төгрөгний үнэлгээтэй бод мал битүүмжилсэн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 79 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.