| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 105/2020/1372/Э |
| Дугаар | 1436 |
| Огноо | 2020-08-05 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 1436
2020 08 05 2020/ШЦТ/1436
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Хулан,
Улсын яллагч Ц.Ганцэцэг,
Хохирогч Г.Золзаяа, Б.Ган-Эрдэнэ,
Шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.О холбогдох эрүүгийн 1906 02216 1181 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Боржигон овогт Д.О нь:
2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энхжил” эмнэлгийн 4 давхарын хэвтэн эмчлүүлэгчдийн тасгийн 7 дугаарын өрөөнд хууль бусаар нэвтэрч иргэн Ц.Алтанцэцэгийн эзэмшлийн самсунг А-7 маркийн гар утсыг хулгайлж бусдад 577.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянмонгол” хорооллын дунд иргэн Д.Батсайханыг “Би хүүхдээ хайгаад олохгүй байна, утастай явж байгаа юм, та утсаараа ганц яриулаач” хэмээн хуурч, улмаар 270.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг А-7 загварын гар утсыг нь авч залилсан,
2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Homeland” хотхоны урд насанд хүрээгүй хохирогч Б.Тэмүүлэнг “Хүүхэд алга болчихлоо, утсаараа яриулаач” хэмээн хуурч, улмаар “Дэлгүүр ороод нэгж авчих, би чамд мөнгө өгье” гэж хэлээд 1500 төгрөг өгч зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар 223.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг Эс-7 эджи загварын гар утсыг нь өөртөө шилжүүлэн авч залилсан,
2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 16 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Элизабет” хотхоны сааданд насанд хүрээгүй хохирогч О.Төгөлдөрийн айфони X загварын гар утсыг “утсаараа түр яриулчих” хэмээн хуурч залилан авч бусдад нийт 1.464.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төвийн 572 дугаар лангууны худалдагч иргэн Ц.Гансүхээс “куртик авъя” гээд шинэ куртик өмсөөд мөн “Миний утасны цэнэг дуусчихлаа, утсаараа яриулаач” хэмээн хуурч самсунг эс-7 загварын гар утас болон эрэгтэй хүний куртик зэрэг эд зүйлсийг нь хуурч өөрийн эзэмшилд шилжүүлж залилан авч бусдад нийт 219.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЭБО” ХХК-ий 3 давхарт байрлах “Дархан-Оточ” эмнэлгийн хэвтэн эмчлүүлэгчдийн 2 дугаарын өрөөнд хууль бусаар нэвтэрч хохирогч Г.Золзаяагийн эзэмшлийн самсунг эс-9, хохирогч Б.Ган-Эрдэнийн эзэмшлийн айфони икс загварын гар утаснуудыг хулгайлан авч бусдад нийт 2.750.000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 12 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн төвийн 1 дүгээр давхарт иргэн Н.Ууганбилэгээс Samsung J6 загварын 620.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж хуурч өөртөө шилжүүлэн авч залилсан,
2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Таны төлөө” эмнэлэгт хохирогч М.Сэрчмаагийн самсунг эс 10 и загварын гар утсыг “яриад өгье” гэж хуурч өөртөө шилжүүлэн авч 2.061.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Золзаяа, мэдүүлэхдээ: “Хохирол төлбөрөө авмаар байна. Би Айфон икс маркийн гар утсаа хулгайд алдсан ” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Ган-Эрдэнэ мэдүүлэхдээ: “Эхнэр нурууны хагалгаанд орсон учраас өөрөө сайн алхаж чадахгүй байсан. Тэгээд гарахад ах нь туслах уу гэхээр нь яах юм бэ гээд угаалгын өрөө орчихоод ирсэн чинь өрөөнд байсан бид хоёрын утас байхгүй” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас:
1. Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-н 7-9/,
2.Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /1хх-н 9/,
3.Камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1хх-н 10/11/,
4.Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх-н 12/,
5.Самсунг А7 маркийн гар утсыг 577.000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-н 25-26/
6.Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Алтанцэцэгийн мэдүүлэг /1хх-н 20/,
1.Иргэн Д.Батсайханы цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /1хх-н 72-73/,
2.Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Батсайханы мэдүүлэг /1хх-н 78-79/
3.Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-н 85-87/,
4.Самсунг А-7 загварын гар утсыг 270.000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн БЗ1-20-802 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-н 90-91/,
1.Б.Тэмүүлэнгийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /1хх-н 109-112/
2. Насанд хүрээгүй хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Тэмүүлэнгийн мэдүүлэг /1хх-н 117/
3. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-н 120-122/,
4. Самсунг эс 7 эджи маркийн гар утсыг 223.000 төгрөгөөр үнэлсэн Дамно ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-н 125-126/,
1.Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, иргэн О.Төгөлдөрөөс цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /1хх-н 170-171/,
2.Насанд хүрээгүй хохоирогч, иргэний нэхэмжлэгч О.Төгөлдөрийн мэдүүлэг /1хх-н 176-177/,
3.Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-н180-181/,
4.Iphone X маркийн , 64gb багтаамжтай гар утсыг 1.464.000 төгрөгөөр үнэлсэн Дамно ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-н 183-184/,
1.Иргэн Ц.Гансүхийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл, /1хх-н 212-213/,
2.Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Гансүхийн мэдүүлэг /1хх-н 218/,
3.Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-н 222-224/,
4.Дүрс бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1хх-н 232-233/,
5.Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх-н 234/,
6.“Дамно” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн БЗ1-20-1027 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан
7.Хавар намрын богино, ширмэл дотортой куртикийг 39.000 төгрөгөөр, Самсунг эс 7 маркийн хар хөх өнгийн утсыг 180.000 төгрөгөөр буюу нийт 219.000 төгрөгөөр үнэлсэн Дамно ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-н 237-238/,
1.Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /2хх-н 11-12/,
2.Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-н 17-23/,
3.Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /2хх-н 24/,
4.Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /2хх-н 25/,
5.Камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-н 27-45/,
6. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ган-Эрдэнийн мэдүүлэг /2хх-н 51/,
7.Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Золзаяагийн мэдүүлэг /2хх-н 57/,
8. Iphone X загварын гар утсыг 1.900.000 төгрөгөөр, самсунг эс-9 загварын гар утсыг 850.000 төгрөгөөр буюу нийт 2.750.000 төгрөгөөр үнэлсэн Ашид билгүүн ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-н 63-66/,
1.Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гөргасан өргөдөл /2хх-н 105-106/
2.Таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-н 107-114/,
3. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Ууганбилэгийн мэдүүлэг /2хх-н 123/,
4.Samsung J6 загварын гар утсыг 620.000 төгрөгөөр үнэлсэн Дамно ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-н 125-126/,
5.Камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /2хх-н 136/
6.Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /2хх-н 155/
7.Эрүүгийн мөрдөгчийн тэмдэглэл /2хх-н 142/,
8. Эд зүйл баримт бичиг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл /2хх-н 153-154/,
1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2хх-н 169/,
2.Таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-н 170-173/,
3.Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүгийн мөрдөгч , цагдаагийн дэслэгч А.Энх-Амгалангийн илтгэх хуудас, мөрдөгчийн тэмдэглэл /2хх-н 174-176/,
4. Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Сэрчмаагийн мэдүүлэг /2хх-н 180/,
5. Гэрч Д.Болор-Эрдэнийн мэдүүлэг /2хх-н 182/,
6. Samsung S10 e загварын гар утсыг 2.061.000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ий хөрөнгийн үнэлгээни тайлан /2хх-н 189-190/ зэрэг нотлох баримтуудыг судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Боржигон овогт Д.О нь:
1. 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энхжил” эмнэлгийн 4 давхарын хэвтэн эмчлүүлэгчдийн тасгийн 7 дугаарын өрөөнд хууль бусаар нэвтэрч иргэн Ц.Алтанцэцэгийн эзэмшлийн самсунг А7 маркийн гар утсыг хулгайлж бусдад 577.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-н 7-9/,
Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /1хх-н 9/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1хх-н 10-11/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх-н 12/,
Самсунг А7 маркийн гар утсыг 577.000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-н 25-26/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Алтанцэцэгийн: “...Би 2019 оны 03 дугаар сарын 22-нд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Энхжил нэртэй эмнэлэгт 7-р платанд хэвтсэн бөгөөд өнөөдөр буюу 2019 оны 03 дугаар сарын 30-ны 10 цагийн үед платныхаа 00-ын өрөөнд орчихоод гарч ирээд хэсэг байж байгаад утсаар ярих гэтэл утас өрөөнд байхгүй байхаар нь хүний утсаар залгаж үзтэл холбогдох боломжгүй, дуудлага хадгалах үйлчилгээнд бүртгэгдлээ гэхээр нь доошоо бууж жижүүр дээрээс камер шүүж үзэхэд 40-45 орчим насны хүн утас аваад гарч байгаа нь бичигдсэн байсан....гар утсаа Энхжил эмнэлгийн 7-р платанд миний орны хажуу талын разетканд цэнэглээд үлдээсэн байсан....” /1хх-н 20/ гэх мэдүүлэг,
2. 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянмонгол” хорооллын дунд иргэн Д.Батсайханыг “Би хүүхдээ хайгаад олохгүй байна, утастай явж байгаа юм, та утсаараа ганц яриулаач” хэмээн хуурч, улмаар 270.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг А-7 загварын гар утсыг нь авч залилсан болох нь:
Иргэн Д.Батсайханы цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /1хх-н 72-73/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Батсайханы: ”...Би 2019 оны 04-р сарын 16-ны өдөр 12 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хорооллын 416-р байрны урд өлгийтэй хүүхэд салхилуулаад зогсож байтал 40 орчим насны, нүдний шилтэй, бор царайтай, 170 см орчим өндөр, туранхай эрэгтэй хүн ирээд “Би хүүхдээ хайгаад олохгүй байна, утастай явж байгаа юм, та утсаараа ганц яриулаач” гэж хэлээд миний Самсунг А-7 загварын гар утсыг аваад хүн хайж байгаа юм шиг болж байгаад “Фреско” хүнсний дэлгүүр рүү орох гэхээр нь би “Хөөе, хаачих гэж байгаа юм” гэсэн чинь “Би дэлгүүрт байна уу үзээд ирье” гэхээр нь би араас нь дагаад орсон боловч байхгүй байсан... /1хх-н 78-79/ гэх мэдүүлэг,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-н 85-87/,
Самсунг А-7 загварын гар утсыг 270.000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн БЗ1-20-802 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-н 90-91/,
3. 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Homeland” хотхоны урд насанд хүрээгүй хохирогч Б.Тэмүүлэнг “Хүүхэд алга болчихлоо, утсаараа яриулаач” хэмээн хуурч, улмаар “Дэлгүүр ороод нэгж авчих, би чамд мөнгө өгье” гэж хэлээд 1500 төгрөг өгч зохиомол байдлыг зориудаар бий болгож, улмаар 223.000 төгрөгийн үнэлгээ бүхий Самсунг Эс-7 эджи загварын гар утсыг нь өөртөө шилжүүлэн авч залилсан болох нь:
Б.Тэмүүлэнгийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /1хх-н 109-112/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хасанд хүрээгүй хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Тэмүүлэнгийн:...би 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Homeland” хотхоны урд дугуй унаад явж байхад үл таних эрэгтэй хүн ирээд “хүүхэд алга болчихлоо утсаараа яриулаач” гэж хэлэхээр нь “нэгж алга” гэж хэлэхэд “дэлгүүр ороод нэгж авчих, би чамд мөнгө өгье” гэж хэлээд 1500 төгрөг надад өгсөн. Би дэлгүүр орж нэгж авч утсандаа хийгээд нөгөө хүнийг гэрийнхээ үүдэнд утсаар яриулахад тэр хүн тоглоомын талбайгаар хүүхэд хайгаад миний утсаар яриад яваад байхаар нь би араас нь дагаад л явж байтал тэр хүн “чи тайван байж бай, чи надад тус болж байна” гэж хэлсэн. Тэгээд дугуй явж болохгүй газраар явахаар нь тойроод урдуур нь очтол миний утсаар ярьж байсан хүн утсыг маань аваад алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг /1хх-н 117/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-н 120-122/,
Самсунг эс 7 эджи маркийн гар утсыг 223.000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-н 125-126/,
4. 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 16 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Элизабет хотхоны сааданд насанд хүрээгүй хохирогч О.Төгөлдөрийн айфони X загварын гар утсыг “утсаараа түр яриулчих” хэмээн хуурч залилан авч бусдад нийт 1.464.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, иргэн О.Төгөлдөрөөс цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /1хх-н 170-171/,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохоирогч, иргэний нэхэмжлэгч О.Төгөлдөрийн: “...2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 16 цагийн орчим Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Элизабет хотхоны сааданд ганцаараа сууж байтал 40 орчим насны эрэгтэй хүн ирээд “ах нь хүүхдүүдээ олдоггүй ээ, лагер явах гэсэн оройтлоо, гар утсаараа нэг яриулаач” гэж хэлэхээр нь өөрийн гар утасныхаа нэвтрэх нууц үгийг нь гаргаад өгтөл миний утсыг аваад цаашаа алхаад явчихаар нь араас нь очоод дуудсан тэгсэн хажууд зогсож байгаад “ах нь алга болохгүй ээ, ах нь мөнгийг нь өгье” гээд ярьж байгаад нэг харсан алга болчихсон байсан. Тэгээд ойролцоо газруудаар явж хайсан боловч олоогүй....айфони икс загварын хар өнгийн, 64gb багтаамжтай гар утас байсан...утас авч явсан хүн 40 орчим насны, 170 см өндөр, 75 кг орчим жинтэй, бор царайтай, харааны нүдний шилтэй, хар өнгийн саравчтай малгайтай, адидас гэсэн бичигтэй хар өнгийн богино ханцуйтай цамцтай, шар өнгийн өмдтэй, хар өнгийн гуталтай байсан...” /1хх-н 176-177/ гэх мэдүүлэг,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-н180-181/,
Iphone X маркийн , 64gb багтаамжтай гар утсыг 1.464.000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-н 183-184/,
5. 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төвийн 572 дугаар лангууны худалдагч иргэн Ц.Гансүхээс “куртик авъя” гээд шинэ куртик өмсөөд мөн “Миний утасны цэнэг дуусчихлаа, утсаараа яриулаач” хэмээн хуурч самсунг эс-7 загварын гар утас болон эрэгтэй хүний куртик зэрэг эд зүйлсийг нь хуурч өөрийн эзэмшилд шилжүүлж залилан авч бусдад нийт 219.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Иргэн Ц.Гансүхийн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл, /1хх-н 212-213/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Гансүхийн “...2019 оны 04-р сарын 03-ны 11 цагийн үед 40 орчим насны, 175 см өндөр, махлагдуу залуу миний ажиллуулдаг Дүнжингарав худалдааны төвийн 572 лангуун дээр ирээд “Куртик авъя” гээд шинэ куртик өмсөөд “Урд хаалгаар хүн орж ирж байгаа, тосоод аваад ирье” гэж ярьж цаашаа явж байгаад буцаж ирээд “Миний утасны цэнэг дуусчихлаа, утсаараа дахиад яриулаач” гэж хэлээд миний Самсунг Эс-7 загварын гар утсыг аваад цаашаа яваад өгсөн, би наймаа хийгээд завгүй байж байгаад нөгөө хүнийг хартал байхгүй болчихсон байсан... /1хх-н 218/ гэх мэдүүлэг,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-н 222-224/,
Дүрс бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1хх-н 232-233/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх-н 234/,
“Дамно” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн БЗ1-20-1027 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан
Хавар намрын богино, ширмэл дотортой куртикийг 39.000 төгрөгөөр, Самсунг эс 7 маркийн хар хөх өнгийн утсыг 180.000 төгрөгөөр буюу нийт 219.000 төгрөгөөр үнэлсэн Дамно ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-н 237-238/,
6. 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ЭБО” ХХК-ий 3 давхарт байрлах “Дархан-Оточ” эмнэлгийн хэвтэн эмчлүүлэгчдийн 2 дугаарын өрөөнд хууль бусаар нэвтэрч хохирогч Г.Золзаяагийн эзэмшлийн самсунг эс-9, хохирогч Б.Ган-Эрдэнийн эзэмшлийн айфони икс загварын гар утаснуудыг хулгайлан авч бусдад нийт 2.750.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /2хх-н 11-12/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-н 17-23/,
Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /2хх-н 24/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /2хх-н 25/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-н 27-45/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Ган-Эрдэнийн: “...2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 12 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байрлах ЭБО төвийн 3 давхарт байрлах Дархан-Оточ нэртэй эмнэлэгт 2 тоот өрөөнд манай эхнэр Г.Золзаяа нурууны хагалгаанд ороод хэвтэж байсан юм. 12 цагийн үед эхнэрээ түшээд 00 өрөө ороод ирсэн чинь бид хоёрын гар утас алга болсон байсан. Миний гар утас Iphone X загварын гар утас байсан. Манай эхнэрийн гар утас болохоор самсунг эс-9 загварын гар утас байсан....” /2хх-н 51/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Золзаяагийн: “...Би ЭБО төвийн 3 давхарт байрлах Дархан-Оточ эмнэлэгт нурууны хагалгаанд ороод сэргээн засах эмчилгээ хийлгээд хэвтсэн юм. Тэгээд би 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр эмчилгээ хийлгээд 11 цагаас 12 цагийн үед өрөөнөөсөө гараад нөхрөөрөө түшүүлээд 00 өрөө орсон юм, тэгээд буцаад өрөөндөө ороод гар утсаа авах гэтэл гар утас байхгүй байсан, тэгээд гар утсаа хайхад нөхөр бид хоёрын гар утас олдохгүй, хулгайд алдсан байсан... /2хх-н 57/ гэх мэдүүлэг,
Iphone X загварын гар утсыг 1.900.000 төгрөгөөр, самсунг эс-9 загварын гар утсыг 850.000 төгрөгөөр буюу нийт 2.750.000 төгрөгөөр үнэлсэн Ашид билгүүн ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-н 63-66/,
7. 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 12 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүл мэндийн төвийн 1 дүгээр давхарт иргэн Н.Ууганбилэгээс Samsung J6 загварын 620.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж хуурч өөртөө шилжүүлэн авч залилсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гөргасан өргөдөл /2хх-н 105-106/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-н 107-114/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Ууганбилэгийн /гэрчээр/: “...2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 11 цагийн орчим Сонгино хайрхан дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр эмнэлэг рүү эхнэр хүүхдийн хамт очиж цээжний зураг авахуулахаар ирсэн. 10 сартай хүүгээ хараад эмнэлгийн 1 давхарт хүлээлгийн танхимд сууж байсан. Сууж байхад үл таних залуу ирээд утсаараа ганц яриулчих тэгэхүү, боолт хийлгэх хүн гэж байгаа хүн маань алга болчихлоо гэсэн. гар утсаа өгтөл нэг хүнтэй ээж та хаана байна 3 давхарт байгаа юм уу? гээд яриад байсан. Буцаагаад гар утас өгөөд дахиад яръя гэж гуйгаад цаанаа, утсаар “та 3 давхартаа байж бай, бичиг баримт аваад ир гэснээ өө наадах чинь чадах юм уу? гэж миний утсыг дээшээ аваад гараад явсан. Араас нь гарах гэснээ хүүхэд тэвэрсэн, буцаад өөр шатаар буучих байх гэж бодоод доор хүлээж байтал ирээгүй....миний утас Samsung V-6 маркийн гар утас...гар утас авсан хүн 40 орчим насны бор царайтай, 165-170 см өндөртэй, харааны нүдний шилтэй, хар куртиктэй, хар даавуун өмдтэй, саарал өнгийн саравтай малгайтай хүн байсан. Эхэлж яриад нэгжний мөнгө өгье гээд байсан...” /2хх-н 123/ гэх мэдүүлэг,
Samsung J6 загварын гар утсыг 620.000 төгрөгөөр үнэлсэн Дамно ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-н 125-126/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /2хх-н 136/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /2хх-н 155/,
Эрүүгийн мөрдөгчийн тэмдэглэл /2хх-н 142/,
Эд зүйл баримт бичиг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл /2хх-н 153-154/,
8. 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Таны төлөө” эмнэлэгт хохирогч М.Сэрчмаагийн самсунг эс 10 и загварын гар утсыг “яриад өгье” гэж хуурч өөртөө шилжүүлэн авч 2.061.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2хх-н 169/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-н 170-173/,
Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүгийн мөрдөгч , цагдаагийн дэслэгч А.Энх-Амгалангийн илтгэх хуудас, мөрдөгчийн тэмдэглэл /2хх-н 174-176/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Сэрчмаагийн: “...2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 13 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Таны төлөө эмнэлгийн 2 давхарт сууж байх үед үл таних 40 орчим настай эрэгтэй хүн хүрч ирээд “утсаар чинь чриад өгье” гэж хэлээд миний самсунг эс-10 и загварын гар утсаар ярьж байгаа юм шиг цааш яваад миний гар утсыг аваад гүйгээд яваад өгсөн, хойноос нь гараад олоогүй.....гар утас авсан хүнийг хараад танина. 40 гаран настай, 165 см орчим өндөртэй бор царайтай, том чихний гэдэстэй, өтгөн хөмсөгтэй, зүүн хөмсөгний дээд үзүүрт мэнгэтэй байх шиг байсан...” /2хх-н 180/ гэх мэдүүлэг
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Болор-Эрдэнийн: “...Ажлын байран дээрээ байж байтал 13 цаг өнгөрч байхад би өлгүүрийн өрөөнд гарч очоод буцаад гараад иртэл дээшээ гардаг шатаар нэг эрэгтэй хүн явж байсан. Тэгэхээр нь би араас нь очоод дуудаад та хайчих гэж байгаа юм бэ? гэж асуутал би энд хүн үзүүлж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би та хувцасаа өлгүүлээд улавч өмсөөд ор гэж хэлсэн. Тэгтэл миний өөдөөс надад улавч авчихсан гээд улавч үзүүлээд гялс уулзаад гараад ирье гээд яваад өгсөн. Тэгээд удаагүй байж байтал манай ажлын эмэгтэй нэг ногоон бомбортой хүн гараад гүйчихлээ эж хэлсэн. Тэгтэл араас нь нэг эмэгтэй бууж ирээд тэр эрэгтэй утас аваад явчихлаа гэж хэлсэн... /2хх-н 182/ гэх мэдүүлэг,
Samsung S10 e загварын гар утсыг 2.061.000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-н 189-190/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Иймд шүүгдэгч Б овогт Д.О дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул түүнийг уг гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.О нь хохирогч Ц.Алтанцэцэгт 577.000 төгрөгийн хохирол, хохирогч Д.Батсайханд 270.000 төгрөгийн хохирол, насанд хүрээгүй хохирогч Б.Тэмүүлэнд 223.000 төгрөгийн хохирол, насанд хүрээгүй хохирогч О.Төгөлдөрт 1.464.000 төгрөгийн хохирол, хохирогч Ц.Гансүхэд 219.000 төгрөгийн хохирол, хохирогч Г.Золзаяад 850.000 төгрөгийн хохирол, хохирогч Б.Ган-Эрдэнэд 1.900.000 төгрөгийн хохирол, хохирогч Н.Ууганбилэгт 620.000 төгрөгийн хохирол, хохирогч М.Сэрчмаад 2.061.000 төгрөгийг төлөх төлбөртэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Д.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Д.Оы үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн урьд удаа дараа ял шийтгүүлж байсан хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.
Шүүгдэгч Д.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь заалтыг журамлан хорих ялуудыг нэмж нэгтгэн шүүгдэгч Д.Оы биечлэн эдлэх хорих ялын хугацааг 6 /зургаан/ жилээр тогтоохоор тогтоох нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Оы цагдан хоригдсон 86 хоногыг эдлэх ялын хугацаанд оруулан тооцох, эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг Сиди, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан оронд байранд нэвтэрч хулгайлах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 /гурав/ жилийн хорих ялаар,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь заалтыг журамлан шүүгдэгч Д.Од Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгч Д.Оы эдлэх хорих ялын хугацааг 6 /зургаан/ жилээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Од оногдуулсан 6 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оы цагдан хоригдсон 86 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Д.О -аас нийт 8.184.000 /найман сая нэг зуун наян дөрвөн мянган төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Алтанцэцэгт 577.000 /таван зуун далан долоон мянган/ төгрөгийг, хохирогч Д.Батсайхан 270.000 /хоёр зуун далан мянган/ төгрөгийг, насанд хүрээгүй хохирогч Б.Тэмүүлэн 223.000 /хоёр зуун хорин гурван мянган/ төгрөгийг, насанд хүрээгүй хохирогч О.Төгөлдөр 1.464.000 /нэг сая дөрвөн зуун жаран дөрвөн мянган/ төгрөгийг, хохирогч Ц.Гансүх 219.000 /хоёр зуун арван есөн мянган/ төгрөгийг, хохирогч Г.Золзаяа 850.000 /найман зуун тавин мянган/ төгрөгийг, хохирогч Б.Ган-Эрдэнэ 1.900.000 /нэг сая есөн зуун мянган/ төгрөгийг, хохирогч Н.Ууганбилэг 620.000 /зургаан зуун хорин мянган/ төгрөгийг, хохирогч М.Сэрчмаа 2.061.000 /хоёр сая жаран нэгэн мянган/ төгрөгийг тус тус олгуулсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан 4 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээх, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг хэрэгт авагдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА