Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 1439

 

 

 

 

 

 

 

 

   2020        08           05                                  2020/ШЦТ/1439

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,

Улсын яллагч О.Баярсайхан,

Шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д.Н холбогдох эрүүгийн 1906 02892 1349 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Д.Н нь багшлах эрхийн үнэмлэх гаргаж өгнө гэж иргэн Т.Оюунчимэгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2018 оны 03 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сарын хооронд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Жамсран Уулын өврийн 6-2213 тоот гэртээ байхад нь өөрийн 5315287219 дугаарын дансаар 3 удаагийн үйлдлээр нийт 1.220.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Н мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

            Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас  хэрэг бүртгэлтийн явцад хэрэгт цугларсан иргэн Т.Оюунчимэгийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-19/, хохирогч Т.Оюунчимэгийн мэдүүлэг /хх-68-69/, хохирогч Т.Оюунчимэгийн 5064245907 дугаартай дансны хуулга /хх-28-30/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Д.Н нь багшлах эрхийн үнэмлэх гаргаж өгнө гэж иргэн Т.Оюунчимэгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2018 оны 03 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сарын хооронд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Жамсран Уулын өврийн 6-2213 тоот гэртээ байхад нь өөрийн 5315287219 дугаарын дансаар 3 удаагийн үйлдлээр нийт 1.220.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Хэрэг бүртгэлтийн явцад хэрэгт цугларсан иргэн Т.Оюунчимэгийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Оюунчимэгийн “...Би 2018 оны 03 дугаар сард багшлах сургалт явагдаад манай дүү хамрагдаж чадаагүй хоцорчихсон юм. Тэгээд би Гэрэлтуяад энэ талаар хэлээд сургалтанд хамрагдсан гээд гэрчилгээ аваад өгөх хүн байна уу гэхэд Гэрэлтуяа нь миний таньдаг нэг хүн байгаа би асуугаадахъя гэсэн үнэтэй байдаг юм байна 1.500.000-2.000.000 төгрөгийн хооронд байдаг гэж байна гэхээр нь надад байгаа нь гээд 1.000.000 төгрөг байна энэ мөнгөнд гаргаад өгөөч гэхэд бичиг баримтны бүрдүүлэлт гээд 50.000 төгрөг болох юм байна эхний ээлжинд өгчих гэж байсан. би Гэрэлтуяад мөнгөө өгч байсан. Гэрэлтуяа цаашаа мөнгийг нь өгчихсөн шүү 5 сард гэрчилгээ нь гарна гэжбайна шүү гэсэн. Надад Наранцацралт гэх хүний дугаарыг өгөөд би утсаар ярьхад мөнгөө дутуу авсан байгаа мөнгө нь дутуу байгаа болохоор хөөцөлдүүлж байгаа хүн нь хөдлөхгүй байна гэхээр нь би найз Гэрэлтуяа руу холбогдоход надад 400.000 төгрөгийг нь над руу шилжүүлэхээр нь би шууд Наранцацралт руу шилжүүлж байсан юм. Би нийт 1.220.000 төгрөг өгсөн байгаа ингэхдээ найз Гэрэлтуяагийн данснаас 600.000 төгрөг билүү 650.000 төгрөг, өөрийн данснаас 2018 оны 08 сард 400.000 төгрөг, манай дүү Отгончимэгийн данснаас 2018 оны 11 сар билүү 10 сард гэж санаж байна 170.000 төгрөг ингээд нийт 1220.000 төгрөг шилжүүлж байсан. ...” /хх-ийн 68-69 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Оюунчимэгийн 5064245907 дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 28-30 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Д.Нын 5315287219 дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 31-36 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Д.Нын мэдүүлэг /хавтаст хэргийн 87-88 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч Д.Н нь багшлах эрхийн үнэмлэх гаргаж өгнө гэж иргэн Т.Оюунчимэгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2018 оны 03 дугаар сараас 2018 оны 11 дүгээр сарын хооронд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Жамсран Уулын өврийн 6-2213 тоот гэртээ байхад нь өөрийн 5315287219 дугаарын дансаар 3 удаагийн үйлдлээр нийт 1.220.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

          Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Н нь бусдад төлөх төлбөргүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Н нь хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэлийг оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна. 

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч сайн дураар хүлээн зөвшөөрсөн нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Н нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Д.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ныг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 150.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

          5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Д.Нд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

          6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Н нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

          7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА