| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 105/2017/0354/Э |
| Дугаар | 55 |
| Огноо | 2018-01-18 |
| Зүйл хэсэг | 096.2.1, 148.2., 149.3., |
| Улсын яллагч | У.Дэндэвдорж |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 55
Б.Б, Г.Б, Д.Л, Б.С, Н.Г, Н.О, Б.З нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Дэлгэрмөнх,
шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч Б.Тэнгис, Б.Мөнхгэрэл,
шүүгдэгч Д.Л, түүний өмгөөлөгч Л.Мөнхсайхан,
шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Т.Сайнбаяр,
шүүгдэгч Н.Г, түүний өмгөөлөгч Ж.Болдбаатар,
шүүгдэгч Н.О, түүний өмгөөлөгч Т.Булган,
шүүгдэгч Б.З,
шүүгдэгч Г.Б, Б.З нарын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,
нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч С.Өсөхбаяр, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 648 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, шүүгдэгч Д.Л, түүний өмгөөлөгч Л.М, шүүгдэгч Б.С, шүүгдэгч Н.Г, түүний өмгөөлөгч Ж.Болдбаатар, шүүгдэгч Н.О, түүний өмгөөлөгч Т.Булган, шүүгдэгч Б.З, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, хохирогч Л.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Б, Г.Б, Д.Л, Б.С, Н.Г, Н.О, Б.З нарт холбогдох 201601000205 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. С овгийн Б-ийн Б, 19.. оны .. дугаар сарын 21-ний өдөр ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ............. дүүргийн 1 дүгээр хороо, ........... 10-02 тоотод оршин суух бүртгэлтэй боловч ........... дүүргийн ..... дугаар хороо, .....дугаар байрны 57 тоотод оршин суух,
Төв аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 20.. оны 2 дугаар сарын 19-ний өдрийн .. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж Багануур дүүргийн шүүхийн 2004 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 107 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 7 сар 14 хоногийг хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,
Баянгол дүүргийн шүүхийн 20.. оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 4 сар хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Багануур дүүргийн шүүхийн 64 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 27 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, /РД: ..../;
2. М овгийн Г-н Б, 19.. оны .. дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Д... М...” хөдөлгөөний тэргүүн ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ........ дүүргийн 7 дугаар хороо, .. дугаар хороолол, ..-... тоотод оршин суух,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 174 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоног хорих ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 20 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 10 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэж суллагдсан, /РД: .............../;
3. Х овгийн Д-ны Л, 19.. оны .. дүгээр сарын 1-ний өдөр ....... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторч мэргэжилтэй, “Х.... М...” хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүн ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт .... дүүргийн .. дугаар хороо, ..... хорооллын ... дүгээр байрны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ..../;
4. Б овгийн Б-ын С, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураач мэргэжилтэй, “М.. и..” ХХК-д зураач ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт ..........дүүргийн ....... дугаар хороо, .. дугаар хороолол, 27-3 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............/;
5. Б овгийн Н-ийн Г, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, усны барилга, байгууламжийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт .......... дүүргийн ...дугаар хороо, .. дугаар хороолол, ..-.. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ......../;
6. Б овгийн Н-ийн О, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ........ дүүргийн .. дугаар хороо, .. дугаар .. , ..-.. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ........../;
7. Б овгийн Б-ийн З, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр ... аймгийн ...... суманд төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, “Н... ш...” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ........... дүүргийн .. дугаар хороо, ...... гудамж, ..-.. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .........../;
Б.Б нь Н.О, Н.Г нарын захиалсны дагуу Г.Б, Д.Л, Б.С нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Х.Э-ыг зарын дагуу ярьж байна гэж хуурч мэхлэн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул голын бургасан дунд авч очиж, хүч хэрэглэхээр заналхийлэн 200.000.000 төгрөг буюу онц их хэмжээний мөнгө өгөхийг шаардаж, улмаар түүнээс биет 2.000.000 төгрөгийг далайлган сүрдүүлж авсан,
давтан үйлдлээр 2013 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Н” зочид буудалд иргэн Ш.Б-ийг танхайн сэдэлтээр зодож, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан,
2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байхдаа тус хорих ангид хоригдож байсан Л.Б-ыг зодож, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан,
мөн 2013 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Н” зочид буудалд иргэн Ш.Б-ийг танхайн сэдэлтээр зодож, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэх эрүүгийн 201301010593 дугаартай хэрэгт 2013 оны 5 дугаар сарын 2-ны өдөр гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээ авагдан шалгагдаж байхдаа 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн,
Г.Б нь Н.О, Н.Г нарын захиалсны дагуу Б.Б, Д.Л, Б.С нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Х.Э-ыг зарын дагуу ярьж байна гэж хуурч мэхлэн, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул голын бургасан дунд авч очиж, хүч хэрэглэхээр заналхийлэн, 200.000.000 төгрөг буюу онц их хэмжээний мөнгө өгөхийг шаардаж, улмаар түүнээс биет 2.000.000 төгрөгийг далайлган сүрдүүлж авсан,
Д.Л нь Н.О, Н.Г нарын захиалсны дагуу Б.Б, Г.Б, Б.С нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Х.Э-ыг зарын дагуу ярьж байна гэж хуурч мэхлэн, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул голын бургасан дунд авч очиж хүч хэрэглэхээр заналхийлэн 200.000.000 төгрөг буюу онц их хэмжээний мөнгө өгөхийг шаардаж, улмаар түүнээс биет 2.000.000 төгрөгийг далайлган сүрдүүлж авсан,
Б.С нь Н.О, Н.Г нарын захиалсны дагуу Б.Б, Г.Б, Д.Л нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Х.Э-ыг зарын дагуу ярьж байна гэж хуурч мэхлэн, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул голын бургасан дунд авч очиж, хүч хэрэглэхээр заналхийлэн 200.000.000 төгрөг буюу онц их хэмжээний мөнгө өгөхийг шаардаж, улмаар түүнээс биет 2.000.000 төгрөгийг далайлган сүрдүүлж авсан,
давтан үйлдлээр 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.М-д өөрийгөө Эрхэс гэж танилцуулан “ВМW Х6” загварын автомашиныг “Сайн” ломбардад хямдхан тавьсан байна, үүнийг аваад буцаагаад өндөр үнээр зараад мөнгийг чинь өгье” гэж хуурч мэхлэж, түүнээс 11.500.000 төгрөг залилан мэхлэн авч, үлэмж хэмжээний хохирол учруулсан,
2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Б-д өөрийгөө Эрхэс гэж танилцуулан “ВМW Х6” загварын авто машиныг “Сайн” ломбардад хямдхан тавьсан байна, үүнийг аваад буцаагаад өндөр үнээр зараад мөнгийг чинь өгье” гэж хуурч мэхлэн, түүнээс 1.600.000 төгрөг залилан мэхлэн авч бага бус хэмжээний хохирол учруулсан,
2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 4-18 тоотод түр орших суудаг иргэн Т.А-д өөрийгөө Эрхэс гэж танилцуулан түүний 700.000 төгрөгийн үнэ бүхий “Эйч Пи” загварын зөөврийн компьютерийг хэрэглээд буцаагаад өгье гэж хуурч мэхлэн, залилан авч 700.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,
Н.Г нь Н.О-той урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, Б.Б, Г.Б, Д.Л, Б.С нарт 20 сая төгрөгийн хөлс өгөхөөр тохирч, тэднээр 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Х.Э-ыг зарын дагуу ярьж байна гэж хуурч мэхлэн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул голын бургасан дунд авч очиж хүч хэрэглэхээр заналхийлэн 200.000.000 төгрөг буюу онц их хэмжээний мөнгө өгөхийг шаардаж, улмаар түүнээс биет 2.000.000 төгрөгийг далайлган сүрдүүлж авсан гэмт хэрэг үйлдүүлэхийг захиалсан,
Н.О нь Н.Г-тай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, Б.Б, Г.Б, Д.Л, Б.С нарт 20 сая төгрөгийн хөлс өгөхөөр тохирч, тэднээр 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Х.Э-ыг зарын дагуу ярьж байна гэж хуурч мэхлэн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул голын бургасан дунд авч очиж, хүч хэрэглэхээр заналхийлэн 200.000.000 төгрөг буюу онц их хэмжээний мөнгө өгөхийг шаардаж, улмаар түүнээс биет 2.000.000 төгрөгийг далайлган сүрдүүлж авсан гэмт хэрэг үйлдүүлэхийг захиалсан,
Б.З нь Н.О Н.Г нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, Б.Б, Г.Б, Д.Л, Б.С нарт 20 сая төгрөгийн хөлс өгөхөөр тохирч тэднээр 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Х.Э-ыг зарын дагуу ярьж байна гэж хуурч мэхлэн, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул голын бургасан дунд авч очин, хүч хэрэглэхээр заналхийлж, 200.000.000 төгрөг буюу онц их хэмжээний мөнгө өгөхийг шаардаж, улмаар түүнээс биет 2.000.000 төгрөгийг далайлган сүрдүүлж авсан гэмт хэрэг үйлдүүлэхийг захиалж, Б.Б, Г.Б, Д.Л, Б.С нар гүйцэтгэсэн үйлдэлд учрах саадыг арилган, зааж зөвлөж буюу Н.Г, Г.Б нарыг хооронд нь уулзуулж хамжигчаар оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Б.Б-н үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.4, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.3 дахь хэсэгт зааснаар, Б.С-н үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.3 дахь хэсэгт зааснаар, Д.Л, Г.Б нарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.3 дахь хэсэгт зааснаар, Н.Г, Н.О нарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.3 дахь хэсэгт зааснаар, Д.З-н үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Б-д Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Нийслэлийн прокурорын газраас Б.Б-д 2002 оны Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт болгон, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон,
шүүгдэгч Д.Л-т прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон,
шүүгдэгч Г.Б-д прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон,
шүүгдэгч Б.С-т прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.5. 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон, 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон,
шүүгдэгч Н.Г-д Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.2. 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон,
шүүгдэгч Н.О-т Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон,
шүүгдэгч Д.З-д 2002 оны Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус өөрчилж,
шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэм буруутайд, Г.Б-г бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.Л-г бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд, Б.С-г бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, залилах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд, Н.Г-г бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд, Н.О-г бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд, Д.З-г бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-г 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Л-г 1 жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Б-г 1 жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.С-г 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Г-г 1 жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.О-г 2 жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.З-г 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-д оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь нэмж, нийт 5 жилийн хугацаагаар хорих ял, Б.С-т оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нийт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б, Г.Б, Д.Л, Б.С, Н.Г, Н.О, Б.З нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-н цагдан хоригдсон 395 хоног, Г.Б-н цагдан хоригдсон 100 хоног, Д.Л-н цагдан хоригдсон 60 хоног, Б.С-н цагдан хоригдсон 79 хоног, Д.З-н цагдан хоригдсон 3 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Н.Г, Н.О нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б-н 5.0 сая төгрөг барьцаалсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, барьцаанд тавьсан 5.0 сая төгрөгийг өөрт нь буцаан олгох, Г.Б, Д.Л, Б.С, Н.Г, Н.О, Д.З нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гурван ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, нэг ширхэг бороохойг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тооцох зардалгүй, Б.Б, Г.Б, Д.Л, Б.С, Н.Г, Н.О, Б.З нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдолдоо: “... Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэсэгчлэн зөвшөөрөхгүй байна. 2013 оны 3 дугаар сарын 7-ны өдөр болсон асуудлын хохирогч Б-д учирсан гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн шинжээч эмчийн тайлбар, мөн 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн А/216 гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар хохирогч Б-н биед учирсан гэмтэл нь хүнд гэмтэлд хамаарахгүй хүндэвтэр гэмтэлд хамаарна гэсэн дүгнэлтийг харгалзан үзээгүй. Мөн 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Л.Б-тай маргалдсан бөгөөд тэрээр зодоон болсны дараа өөрийн биедээ гэмтэл учруулсан. Тухайн зодоон болоход байсан гэрч болон хохирогч нарын мэдүүлгийг авч хэлэлцээгүй таамаглалд үндэслэн ял оногдуулсанд, зөвхөн яллах талыг баримталсанд гомдолтой байна. Хохирогч Л.Б-н хажууд хоригдогч У.Баатаржав байсан боловч түүнээс байцаалт аваагүй. Тухайн үед миний бие нурууны таталт өгөөд эмчийн акттай байсан. Иймд гомдлыг хүлээн авч, хэргийг хуулийн хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Б.Тэгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Б-н гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Л.Б-т хүнд гэмтэл учруулсан гээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй эсэхэд өмгөөлөгчийн зүгээс эргэлзээтэй байдаг. Энэ талаар хохирогч тодорхой мэдүүлж, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Цагдан хорих 461 дүгээр ангид тухайн цаг хугацаанд үүрэг гүйцэтгэж байсан гэрч мөн байдаг. Иймд шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд онцгой анхаарч үзнэ үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль хэрэглэхэд эргэлзээ бүхий байвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлан, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Б.Б-н өмгөөлөгч Б.Мөнхгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэмж хэлэх тайлбаргүй” гэв.
Шүүгдэгч Д.Л давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие анхан шатны шүүхээс 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлэхээр шийтгүүлсэн. Би дээрх ял шийтгэлийг эдлэхэд ар гэрийн байдал хүнд, эрүүл мэндийн байдал муу бөгөөд тус хэрэгт оролцсон оролцоо бага байгаа юм. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хэрэгт холбогдсон, хохирол гомдол бүрэн барагдсан, нөхцөл байдлыг буруугаар ойлгож андуурсан зэргийг тус тус харгалзан үзэж, надад оногдуулсан хорих ялыг өөр төрлийн ялаар сольж өгөхийг хүсэж байна. Би гэм буруугаа ухаарч, чин санаанаасаа гэмшиж байгаа ба дахин ямар нэгэн хэрэгт холбогдохгүй байж чадна гэдгээ батлан амлаж байна...” гэв.
Шүүгдэгч Д.Л-н өмгөөлөгч Л.Мөнхсайхан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:
Миний үйлчлүүлэгч Д.Л нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаагаа илэрхийлсэн тул өмгөөлөгчийн хувьд шүүхийн мэтгэлцээн дээр түүний гэм буруугийн талаар маргаагүй. Тэрээр залуу гэр бүл бөгөөд нялх бага хүүхэдтэй, ихийг бүтээх чин хүсэл эрмэлзэлтэй учир нийгмээс тусгаарлагдахгүй байж, торгуулийн ял оноож өгөхийг хүсч, ялыг чин шударгаар биелүүлэхээ илэрхийлсэн ч шүүх түүнд 1 жилийн хорих ял оногдуулсан. Тэрээр үйлдсэн хэргийнхээ талаар үнэн бодитой мэдүүлэг өгсөн ба уг болсон асуудалд түүний оролцоо бага байсан. Д.Л-н аав, ээж нь тогтсон ажилтай, түүний засрал хүмүүжилд байнга хяналт тавиад явах боломжтой. Иймд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал түүний хувьд байгааг харгалзан үзэж, мөн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү. Торгох ялын мөнгө бэлэн байгаа бөгөөд хохирогч Х.Э нь шүүгдэгч нарт торгох ял оногдуулахад татгалзах зүйлгүй гэсэн тайлбар ирүүлснийг харгалзан үзнэ үү...” гэв.
Шүүгдэгч Б.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Хохирогч гэх М-н “Тоёота приус” загварын автомашиныг 7.100.000 төгрөгөөр зарж, түүний эгч М-с 4.000.000 төгрөгийн нийт 11.500.000 төгрөгийг бэлнээр авсан мэтээр бодит хохирлыг үнэн зөвөөр тогтоолгүй, их хэмжээний хохирол учруулсан гэж намайг ялласанд гомдолтой байна. Иймд Ц.М-н машиныг зараад авто ломбардад төлсөн барьцаа болох 3.600.000 төгрөгийг тогтоолгох, тус машины үлдсэн мөнгө болох 3.500.000 төгрөгийг Одбаяр авч Гомбын дансанд тэр өдрөө шилжүүлснийг тогтоолгох, эгч М-с 2.000.000 төгрөг авсныг 4.000.000 төгрөг бэлнээр өгсөн гэдгийг тогтоолгох хүсэлтэй байна. Нийт хохирлын хэмжээг үнэн зөвөөр тогтоолгож, хэргийг мөрдөн байцаалтад буцааж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Б.С-н өмгөөлөгч Т.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Б.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнээ өөрөө хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргадаггүй. Харин 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дугаар зүйлд зааснаар ял оногдуулахдаа нотолбол зохих байдлуудыг бүрэн нотолж чадаагүй. Энэ гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нь “Сайн” ломбардад байсан “BMW Х6” автомашиныг барьцаанаас суллаж өндөр үнээр зарсан гэх асуудал яригдаж байгаа. Гэтэл “Сайн” ломбардад байгаа авто машины талаар ерөөсөө лавлагаа аваагүй. Мөн хохирогч М нь “би “Хан агь” ББСБ-т эргэн төлөлт 710.000 төгрөг төлсөн” гэж мэдүүлдэг. Өөрийнхөө ““Тоёота приус-20” загварын автомашиныг 3.000.000 төгрөгөөр тавьсан, 710.000 төгрөгийг буцаан төлсөн гэдэг боловч “Хан агь” ББСБ-аас буцаан төлсөн 710.000 төгрөгийн талаар лавлагаа аваагүй. Мөн Одбаярыг сэжигтнээр татаж шалгасан. Гэтэл Одбаярын хэргийг яаж шийдвэрлэсэн талаарх баримт хавтаст авагдаагүй. Мөн Б-ээс 1.600.000 төгрөг зээлсэн асуудалд Одбаяр яваад байдаг. М-ийн “Тоёота приус” загварын автомашиныг Одбаярын найзад зараад Одбаяр нь зарсан автомашинаас 3.000.000 төгрөгийг М-тай цуг явж байхдаа Гомбо руу шилжүүлсэн. Хамтран оролцсон хэлбэр байгаад байхад Одбаярыг хамтран хариуцагчаар татаагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд М-д 11.500.000 төгрөгийн буюу үлэмж их хэмжээний хохирол учруулсан гэж бичсэн. Гэтэл энэ хохирлыг тооцохдоо автомашин зарсан 7.500.000 төгрөг дээр М-аас авсан 4.000.000 төгрөг нэмэгдсэн. Ломбардад буцаагаад хэдэн төгрөг шилжүүлж өгсөн талаар дүгнэлт хийж шалгаагүй. Дээрх зүйлүүдийг зайлшгүй тодруулах шаардлагатай тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Н.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Надад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт болгон шийдвэрлэсэн. Ялыг хөнгөрүүлэх зүйл, заалт болон анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг анхан шатны шүүх харгалзан үзэж, 1 жилийн хорих ял оногдуулсан. Би бусдад төлөх төлбөргүй бөгөөд гэм буруугаа ойлгож гэмшиж байна. Мөн миний бие чихрийн өвчтэй тул цагдан хорих ангид хэвтэж эмчлүүлсэн. Цаашид эмчийн хяналтад орж байнга эмчлүүлэх болсон зэргийг харгалзан үзэж надад оногдуулсан хорих ялыг торгох ял болгож өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Н.Г-н өмгөөлөгч Ж.Болдбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 648 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Н.Г-д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь ял шийтгэл хүндэдсэн гэж үзэж, давж заалдах гомдол гаргаж байна.
Н.Г-н хувьд үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа бөгөөд анхан шатны шүүх хуралдаан дээр энэ талаараа маш тодорхой илэрхийлсэн. Тус эрүүгийн хэргийн хохирогч гэх Э-д учирсан 2.000.000 төгрөгийн хохирол төлбөр шүүхийн шатанд төлөгдсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1-т заасан ялын санкцийн хувьд 10.000-аас 40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг. Н.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээж байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад заасны дагуу заавал хорих ял оногдуулахгүйгээр 10.000 нэгжийн хоёрны нэг буюу 5000 нэгжээр торгох ял оногдуулах бүрэн боломж байна. Н.Г анхан шатны шүүх хуралдаанаас хойш сар гаран хоригдож байгаа бөгөөд энэ хугацаандаа маш их гэмшиж, хорих ялын хүнд бэрхийг маш сайн ойлгож байгаа болно. Иймд залуу хүний цаашдын ирээдүйг бодолцож, түүнд торгох ял оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Н.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Хэргийг мөрдөн шалгах явцад Б, С, Б, Л нарт мөнгө төгрөгийн хөлс өгч Х.Э-с мөнгө нэхүүлэхээр Г, З нартай үгсэн тохиролцож, бүлэглэн захиалсан буюу хатгасан гэх хэрэгт холбогдуулан ялласанд гомдолтой байна. Н.Г нь 2016 оны 8 дугаар сард над руу гэнэт залгаад Х.Э-аас мөнгө аваад өгөөч гэж ярьсан. Эрдэнэбулган өгөхгүй ээ, бөөн асуудал тоочоод байдаг тухай хэлсэн. Тэгтэл Н.Г өөрөө “Тэгэхээр нь би өөрийн найз Алтанбаатараараа хүн олж өгөхийг гуйж уулзаж, З-тай холбогдсон” талаар мэдүүлэг өгсөн байдаг. Энэ нь намайг татгалзахад өөрөө санаачлан өөрийн найзаараа дамжуулан шүүгдэгчтэй холбогдсон болохыг нь нотолдог. Үүнээс хойш Н.Г нь над руу байнга залгаж, “мөнгө авмаар байна” гэж утасдах болсон. Би Н.Г намайг Х.Э-аас мөнгө авчихаад өөрт нь өгөхгүй байна гэж хардаад элдэв бичиг цаас, сүүлдээ найз гэх залуутай ирж бичлэг ч хамаагүй хийж өгөхийг шаардсан. Би хардлагыг нь ор үндэсгүй болохыг нотлох гэж Х.Э-тай ярьж, яриагаа бичиж өгсөн. Намайг энэ хэрэгт холбогдолгүй байсныг гэрч болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн бусдын мэдүүлгээс харж болно. Үүнд:
1. Хохирогч Х.Э-ны мэдүүлэгт О захиалсан гэсэн мэдүүлэг байхгүй,
2. Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ шүүгдэгч нараас ганцхан Б танина. О-ыг танихгүй, захиалга өгч авалцаагүй, огт холбогдож байгаагүй гэж мэдүүлсэн.
3. Г.Б болон Л, З, С нар нь О-г танихгүй, урьд нь ерөөсөө уулзаж байгаагүй гэж мэдүүлсэн.
4. Алтанбаатар нь өөрийн найз Н.Г нь өртэй хүнээс мөнгөө авч чадахгүй байгаа, энийг аваад өгөх хүн байна уу гэж хүссэний дагуу дунд сургуулийн найз З-д хандсан гэж мэдүүлсэн. Миний талаар огт дурдаагүй.
5. Н.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт “О намайг гүтгэж байна, над руу залгаж байсан” гэж хэлсэн. Би мөрдөн байцаалтын шатанд “ямар нэгэн ашиг сонирхлоор Н.Г руу залгаж байгаагүй” гэж мэдүүлж байсан. Н.Г л над руу залгаж ярьж байсныг олох байсан. Гэтэл миний утасны биллийг аваагүй.
6. Шүүхийн хэлэлцүүлэгт Н.Г нь “...О ах “Э мөнгөө өгөхгүй, намайг ярихаар шалтаг тоочоод байна, чамд хэлчихээр таньдаг хүн байна уу” гэхэд нь би З-тай уулзсан...” гэж өмнөх мэдүүлгүүдээсээ зөрүүтэй мэдүүлэг өгсөн нь намайг гүтгэж байгаа нь тодорхой байна.
Н.Г өөрөө найз Алтанбаатарт хүсэлт тавьсны дагуу З-тай өөрийн биеэр аваачин уулзуулсан болохыг Алтанбаатар гэрчилсэн. Мөн Г-н мэдүүлэгт Г.Б, З нартай уулзаж гэдгийг Э-тай уулзуулахаар болсон тухайгаа мэдүүлсэн байдаг... Эдгээр мэдүүлгүүдээс харахад Н.Г нь өөрөө Г.Б, З нарт мөнгө өгөхөөр төлөвлөж, энэ хэргийг сэдсэн нь харагдаж байна. Мөн энэ үедээ О гэх нэрийг хамтатгаж дурдаагүй нь намайг үгсэн хуйвалдаагүй гэдгийг нотолж байна. З нь шүүхийн хэлэлцүүлэгт “Амгаланбаатар, Г хоёр манай ажил дээр ирж уулзсан” гэж мэдүүлсэн. Мөн О-ыг танихгүй, уулзаж байгаагүй гэж мэдүүлсэн. Мөн найз Батхишигт ярихдаа “Амгаланбаатарын найз Н.Г нь тендерийн хороонд ажилладаг, 2 тэрбум төгрөгийн тендерийн ажил хүнд авч өгсөн чинь шагналын мөнгөө өгөхгүй байгаа юм байна лээ, чи Г.Б-тай уулзуулаад өгөөч гэж ярихаар нь ийм л асуудал байгаа юм байна гэж ойлгосон” гэсэн байдаг. Уг мэдүүлэгт О гэдэг нэр огт дурдагдаагүй.
Дээрх мэдүүлгүүд болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч нар нь надтай холбоотой байсан гэж мэдүүлээгүй, мөн намайг тэдэнтэй холбогдсон, үгсэн хуйвалдсан, хатгасан, захиалсан гэх нотлох баримтууд байхгүй байхад гэм буруутайд тооцсонд гомдолтой байна.
Миний бие нүдний хагалгаанд орох шаардлагатай, байнгын хоолны дэглэм, эмчилгээ асаргаанд байдаг болохоор хоригдоход нэн хүндрэлтэй байна. Дээрх нөхцөл байдлууд болон өвчний байдлыг харгалзан үзэж, надад ашигтайгаар хэргийг шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Н.О-н өмгөөлөгч Т.Булган давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Н.О-т 2 жилийн хорих ял оногдуулсныг эс зөвшөөрч энэ гомдлыг гаргаж байна. Учир нь хэргийг мөрдөн шалгах явцад Н.О нь Б.Б, Б.С, Г.Б, Д.Л нарт 20 сая төгрөгийн хөлс өгч, Х.Э-аас мөнгө нэхүүлэхээр Н.Г, Д.З нартай үгсэн тохиролцож, бүлэглэн захиалсан болон хатгасан гэх байдал тогтоогдоогүй. Тухайлбал, 1 дүгээр хавтаст хэргийн 5-6 дугаар хуудаст хохирогч Х.Э-ны мэдүүлэгт О захиалсан гэсэн утга бүхий текст байдаггүй. Мөн хохирогч Х.Э-ны мэдүүлгээс харвал Б.Б нар уг гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийнхөө сургаар сонссон О-ын нэрийг л ашиглаж мөнгө нэхсэн, энэ тухайгаа ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж, Н.О-ыг танихгүй, захиалга өгөөгүй тухай дурдсан байгаа. Харин тухайн үед тэдгээр хүмүүсийн яриад байсан О гэх хүнд мөнгө төгрөг өгнө гэж амласан асуудал байхгүй. Харин О нь энэ хэрэг болохоос 2 хоногийн өмнө над руу залгаад “мөнгөний боломж байвал өгөөч” гэхээр нь би “...“И... э...” ХХК-д хулхидуулаад ганц төгрөг ч авч чадаагүй байна, хэрэв авах юм бол би танд 1-2 сая төгрөг өгч болох юм аа” гэсэн гэж Х.Э-ны ярьсныг Н.О бичиж авсан нь Н.Г-д Х.Э-аас ямар ч мөнгө аваагүй гэдгээ нотлох үүднээс бичсэн бичлэг гэдгийг Н.О байнга мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл талд Н.О-ын өгсөн мэдүүлгээс харвал Н.Г нь Н.О-ыг Х.Э-аас мөнгө авсан гэж бодож байнга мөнгө нэхэж байсан байдаг. Энэ нь Н.Г хэрэг гарах үед мөнгөний хэрэгцээтэй буюу байрны түрээсийн мөнгөгүй болж байсан гэдгээ шүүхийн хэлэлцүүлгийн явцад мэдүүлсэн. Тийм учраас Н.О-н нэрийг барьж Х.Э-с мөнгө авч өөрт байгаа мөнгөний хэрэгцээгээ хангах нь зөв гэж бодон хохирогчийн утасны дугаарыг Н.О-с авч Д.З-д өгснөө мэдүүлсэн. 1 дүгээр хавтаст хэргийн 78 дахь талд Н.Г гэрчээр өгсөн мэдүүлэгт: "Х.Э-ны дугаар, нэр хоёрыг нь О ахаас авч Г.Б, З нарт өгөөд салсан. Тэрнээс хойш Г.Б, З нартай уулзаагүй. О бид 2-ын хооронд өр, авлагын асуудал байхгүй. Би тухайн үед Г.Б, З нарыг Э-тай уулзчихвал Э О ахтай яриад хэдэн төгрөг өгчих байх, тэр мөнгөнөөс надад өгөхөөр нь Г.Б, З нарт тодорхой хэмжээний мөнгө өгье гэж бодож байсан" гэснээс харахад захиалагч нь Н.Г өөрөө бөгөөд Г.Б, З нарт мөнгө өгөхөөр төлөвлөсөн байсан нь ил байна. Хэргийг захиалсан гэдгээ Н.Г өөрөө хүлээгээд шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгчийн эцсийн үг хэлэхдээ хөнгөн ял оноож өгөхийг гуйсан, гэхдээ Н.О-той бүлэглэн, үгсэн тохиролцсон гэж огт хэлж байгаагүй нь Н.О-ыг энэ хэрэгт захиалагч болон хатгагчаар оролцоогүй болохыг нотолно. Мөн гэрч Д.Алтанбаатарын "Би З-той 2016 оны 6 дугаар сард Циркийн хойд талын “К..-24” гээд бааранд танилцаж дугаараа солилцож байсан, найз нөхдийн холбоо байхгүй…Тухайн үед миний хажууд утсаар ярьж байхдаа найз нөхөд нь өр барагдуулдаг гэж ярьж байсан болохоор би өөрийн найз Г-ыг өртэй хүнээс мөнгөө авч чадахгүй байна гэхээр нь З-той ярьж уулзуулж өгсөн" гэсэн мэдүүлгээс харахад Н.Г, Д.З нар 2016 оны 6 сараас танилцаж энэ хэргийг зохион байгуулсан байх магадлалтай боловч Н.О-н талаар энд огт дурдагдаагүй тул Н.О энэ хэргийг захиалсан гэх үндэслэлгүй юм.
Б.З-н гэрч, сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Н.Г-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгт Н.О-ыг захиалагч, О-ын захиалгаар энэ хэрэг үйлдэгдсэн гэсэн мэдүүлэг огт байхгүй. Гэрч болон бусад шүүгдэгч, хохирогч нар нь Н.О-ыг энэ хэргийг захиалсан гээгүй байхад түүнийг гэм буруутайд тооцож, 2 жил хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэж байна. Мөн мөрдөгч, улсын яллагч, шүүгч нь Н.О-т холбогдох хэргийг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаагүй, нотлох баримтын хувьд дээрх эргэлзээ бүхий байхад шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул Н.О-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Б.З, давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие тухайн үед Г.Б-тай танилцуулаад өгөөч гэсэн хүсэлтээр дунд сургуулийн танил Батхишигт тус болж байна гэж бодож, утас дугаараар холбож өгч, гэмт хэрэгт хамжигчаар татагдан оролцсон явдалдаа би чин санаанаасаа харамсаж байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон тул миний өмгөөлөгч Мөнхсүлд гэм буруугаа хүлээсэн. Үүнийг нь миний өмнөөс гэм буруугаа хүлээж байна гэж ойлгож шүүх бүрэлдэхүүнд үг хэлээгүй юм. Энэ нь намайг гэм буруугаа хүлээгээгүй гэж ойлгогдон хоёр жилийн хорих ялаар шийтгэгдсэн. Иймд миний бие өөрийн хэнэггүй зангаасаа болж, өөрийн найздаа тус болох гэснээс болж, мөн хуулийн мэдлэггүйгээс болж гэмт хэрэг үйлдсэн явдалдаа гэм буруугаа хүлээж, маш их харамсаж байна. Би 2014 онд авто осолд орж, хугарал гэмтэл авсан ба баруун хөлөндөө ялтас төмөр, зургаан хадаас төмөртэй байгаа. Цагдан хоригдсоноос хойш маш их зовиуртай байна. Би мэс засалд орж, нөхөн сэргээх эмчилгээ үргэлжлүүлэн хийлгэх шаардлагатай байгааг харгалзан үзэж, биеэр эдлэх ялыг торгох ял болгон сольж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Г.Б, Б.З нарын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Б.З-д 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь хуульд заасан хэмжээний дотор оногдуулсан боловч түүнд шүүхээс ял оноохдоо хэрэгт оролцсон оролцоо болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, биеийн эрүүл мэндийн байдал, хэргийн улмаас учруулсан хохирол нь бүрэн барагдсан, анх удаа тохиолдлын чанартайгаар гэмт хэрэгт хамтран оролцсон, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг үндэслэн ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас сонгон хэрэглэх бүрэн боломжтой гэж үзэж өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: Шүүгдэгч Б.З нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа бөгөөд тохиолдлын чанартайгаар, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хэргийн улмаас хохирогч Э-д учирсан 2.000.000 төгрөгийг авсан болохыг огт мэдээгүй байх бөгөөд уг хохирол нь бүрэн төлөгдсөн. Б.З нь авто осолд орж баруун хөлөндөө төмөр хадаас хадуулсан бөгөөд одоо биеийн эрүүл мэнд муудаж баруун шагай хэсэг нь харлаж үхжилт явагдаж байж болзошгүй ноцтой шинж тэмдэг илэрч байгаа бөгөөд хорих ангийн эмнэлгийн тодорхойлолтоор яаралтай хадаас төмрийг авахуулах шаардлагатай болохыг тодорхойлсон. Бид хэргийн зүйлчлэлийн хувьд ямар нэгэн маргаан байхгүй. Б.З нь хууль эрх зүйн мэдлэг дутуу, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуультай сайтар танилцаагүй, гэм буруугийн шинж чанартаа буруу дүгнэлт өгсний улмаас хуульд заасан гэм буруу хүлээсэн хүнд ял хөнгөрүүлэн оногдуулах боломжтой болохыг ойлгож мэдээгүйн улмаас гэм буруугийн талаар анхан шатны шүүх хуралдаанд буруу байр суурьтай оролцсон. Гэвч одоо гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж, дахин хэрэг зөрчилд холбогдохгүй байж чадахаа энэхүү хүсэлт, гомдлоор уламжилж байгаа болно. Эдгээр нөхцөл байдлуудыг үндэслэн Б.З-д анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон хэрэглэж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.
Хохирогч Л.Б тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг зөвшөөрөхгүй тул дараах гомдлыг гаргаж байна. Миний бие хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байхдаа хоригдогч Б.Б-тэй маргалдан цохих гэж далайхад Б.Б биеэ хамгаалан миний нүүрэнд нэг цохисон. Би тухайн маргааныг ашиглан батлан даалтад гарахын тулд өөрийн биед гэмтэл учруулсан гэдгээ анхан шатны шүүхэд үнэн зөвөөр мэдүүлсэн байтал миний мэдүүлгийг авч хэлэлцээгүйд, мөн Б.Б-д ял оногдуулсанд гомдолтой байна. Тухайн үед буюу зодоон болсны дараа гэдсээ даран баашилж эмнэлэгт хэвтэн, эход харуулахад ямар ч гэмтэл илрээгүй. Угаасаа Б.Б миний гэдсэнд цохиогүй. Би хорих ангийн эмнэлэгт хэвтэж байхдаа нойлын суултуур дээрээс унаж, тухайн гэмтлийг өрийн биед учруулсан. Батлан даалтад гарна гэж тооцоолсон маань буруу үр дагаварт хүрснийг ойлгож байна. Иймд Б.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний бие өөрийн биедээ гэмтэл учруулсанд хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн байгаа тул гомдлыг хүлээн авч эцэслэн шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Прокурор А.Дэлгэрмөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгч Б.Б болон хохирогч Л.Б нарын давж заалдах гомдлуудад тайлбар хэлье. Анхан шатны шүүх хуралдааны явцад хохирогч Л.Б нь “Би өөрөө унасан” гэх байдлаар мэдүүлэг өгсөн. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад огт мэдүүлж байгаагүй. Тухайн үед болсон асуудлын талаар өөрөө мэдүүлэг өгсөн. Тэгэхээр өөрөө унаж, хүнд гэмтэл авсан гэж үзэх боломжгүй. Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Б өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрсөн тул шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж, хэргийг шийдвэрлэсэн. Шүүгдэгч Б.С-ын өмгөөлөгчөөс “хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэсэн давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Одбаярыг хамтран оролцсон байж болзошгүй гэж үзэн шалгасан боловч гэмт үйлдэл тогтоогдохгүй байсан учир прокурор өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн. Б.С-г М-д 11.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн. Машин ломбардад тавигдаад хэдэн төгрөг орж гарсан талаар Мөнхзаяа тогтвортой мэдүүлэг өгдөг. Тэгэхээр хохирлын асуудал дээр маргах зүйлгүй, шүүх үүнийг зөв дүгнэсэн гэж үзэж байна. Н.О, Н.Г нар урьдчилан үгсэн тохирч, бүлэглэн Б.Б, Г.Б, Д.Л, Б.С нарт 20.000.000 төгрөгийн хөлс өгөхөөр тохирч, дээрх хүмүүсээр хохирогч Х.Э-ыг далайлган сүрдүүлэх гэмт хэрэг үйлдэхийг захиалж, Б.Б, Г.Б, Д.Л, Б.С нар гүйцэтгэсэн үйлдэлд нь учрах саадыг арилган, зааж зөвлөх буюу Н.Г, Г.Б нарыг хооронд нь уулзуулж, хамжигчаар оролцсон гэдгийг тодорхойлж өгсөн. Үүний дагуу шүүх гэм бурууд нь тохирсон ял шийтгэл оногдуулсан. Анхан шатны шүүх шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг биеэр эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Б.Б, Г.Б, Д.Л, Б.С, Н.Г, Н.О, Б.З нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан “тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүд тогтоогдож байгаа тул уг тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч нарын гэмт хэрэгт хэрхэн яаж хамтран оролцсон талаар хууль зүйн үндэслэлтэй зөв тодорхойлж чадаагүй байна.
Тухайлбал, Д.З-ыг Н.О Н.Г нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, Б.Б, Г.Б, Д.Л, Б.С нарт хөлс өгөхөөр тохирч далайлган сүрдүүлж авах гэмт хэргийг үйлдүүлэхийг захиалж, Б.Б, Г.Б, Д.Л, Б.С нар гүйцэтгэсэн үйлдэлд учрах саадыг арилган, зааж зөвлөж буюу Н.Г, Г.Б нарыг хооронд нь уулзуулж хамжигчаар оролцсон гэж хамтран оролцох хэлбэрийг дүгнэсэн атал түүнтэй хамтран оролцсон бусад шүүгдэгч нарын үйлдэлд Д.З оролцоогүй байдлаар бичсэн нь ойлгомжгүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Түүнчлэн Б.З-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасан “хамжигч”-аар оролцсон гэж яллах дүгнэлт үйлдсэн байхад анхан шатны шүүх шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хатгагч”-аар оролцсон гэж эрх зүйн байдлыг нь хүндрүүлж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэснээс гадна шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 2 дахь заалтад “Гэмт хэргийн хатгагчийг түүний хатгаснаар үйлдсэн гэмт хэргийн гүйцэтгэгчид оногдуулах ялаас багагүй ял оногдуулна” гэж заасан байхад шүүх шүүгдэгч Н.Г-д гэмт хэргийн гүйцэтгэгчид оногдуулсан ялтай ижил хэмжээний ял оногдуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.
Мөн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж, гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэж заасан байхад анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоог харгалзан үзэлгүйгээр шүүгдэгч нарт оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хавтгайруулан хэрэглэснийг цаашид анхаарвал зохино.
Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Б, Г.Б, Д.Л, Б.С, Н.Г, Н.О, Б.З нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шийтгэх тогтоолыг дээрх үндэслэлээр хүчингүй болгосон тул шүүгдэгч Б.Б, шүүгдэгч Д.Л, түүний өмгөөлөгч Л.М, шүүгдэгч Б.С, шүүгдэгч Н.Г, түүний өмгөөлөгч Ж.Б, шүүгдэгч Н.О, түүний өмгөөлөгч Т.Булган, шүүгдэгч Б.З, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, хохирогч Л.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэлэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.