Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 114/2021/0001/З/Н |
Дугаар | 221/МА2022/0062 |
Огноо | 2022-01-13 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2022/0062
О.С нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү,
Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгч О.С, Д.Н, Я.Б, П.Т, О.О, Э.М нар
Хариуцагч Дархан*******Уул аймгийн бүртгэлийн хэлтэс
Хариуцагч Дархан*******Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар
Гуравдагч этгээд Д.Б
Гуравдагч этгээд “Л” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага:
*******Улсын бүртгэлийн газрын шийдвэрээр бүртгэн Д.Б*******гийн нэр дээр гэрчилгээ олгосон Ү*******2003021861, Ү*******2003021862 дугаарт бүртгэлтэй гэрчилгээнд бичигдсэн 10А блокийн 05, 25, 47, 54 тоотууд, 10Б блокийн 13, 14, 16, 28 тоотууд бүхий нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг 8 байрны улсын бүртгэлд бүртгэгдсэн бүртгэл, гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах,
*******“Л” ХХК*******ийн барилгын 50 хувь болон 100 хувийн гүйцэтгэлтэйд тооцон бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах,
Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага:
*******2016 оны 11 дүгээр сарын 02*******ны өдрийн 16/2016 дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актыг хүчингүй болгуулах,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр:
Дархан*******Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01*******ний өдрийн 16 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч О.С*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, нэхэмжлэгч С.О*******гийн өмгөөлөгч Л.С, нэхэмжлэгч Э.М, түүний өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, С.У, гуравдагч этгээд Д.Б, түүний өмгөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул
Хэргийн индекс: 114/2021/0001/З/Н
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нар болон гуравдагч этгээд дараах нэхэмжлэл болон бие даасан шаардлагыг гаргасан байна. Үүнд:
1.1. Нэхэмжлэгч нараас Дархан*******Уул аймгийн бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Улсын бүртгэлийн газрын шийдвэрээр бүртгэн Д.Б*******гийн нэр дээр гэрчилгээ олгосон Ү*******2003021861, Ү*******2003021862 дугаарт бүртгэлтэй гэрчилгээнд бичигдсэн 10А блокийн 05, 25, 47, 54 тоотууд, 10Б блокийн 13, 14, 16, 28 тоотууд бүхий нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг 8 байрны улсын бүртгэлд бүртгэгдсэн бүртгэл, гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах”*******аар,
1.2. Нэхэмжлэгч О.С Дархан*******Уул аймгийн бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Л” ХХК*******ийн барилгын 50 хувь болон 100 хувийн гүйцэтгэлтэйд тооцон бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах”*******аар
1.3. Гуравдагч этгээд “Л” ХХК*******аас Дархан*******Уул аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан “2016 оны 11 дүгээр сарын 02*******ны өдрийн 16/2016 дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актыг хүчингүй болгуулах”*******аар бие даасан шаардлага гарган маргасан байна.
2. Дархан*******Уул аймаг дахь Захиргааны хэргийн шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01*******ний өдрийн 16 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С*******нийн Дархан*******Уул аймгийн бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Л” ХХК*******ийн барилгын 50 хувь болон 100 хувийн гүйцэтгэлтэйд тооцон бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” тухай шаардлага, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан “2016 ны 11 дүгээр сарын 02*******ны өдрийн 16/2016 дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актыг хүчингүй болгуулах” тухай бие даасан шаардлагуудыг тус тус хүлээн авахаас татгалзаж, тухайн шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож,
2.1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 19 дүгээр зүйл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, 11.9, 30 дугаар зүйлийн 30.1.4, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Д.Б*******гийн нэр дээр гэрчилгээ олгосон Ү*******2003021861, Ү*******2003021862 дугаарт бүртгэлтэй гэрчилгээнд бичигдсэн Дархан сумын 11 дүгээр багийн 13 дугаар хороолол 10А блокийн 05, 25, 47, 54 тоотууд, 10Б блокийн 13, 14, 16, 28 тоотууд бүхий нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг 8 байрны улсын бүртгэлд бүртгэгдсэн бүртгэл, гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга:
3.1. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Л.О*******д дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1.1. Д.Б*******д 2,5 тэрбум төгрөгийг бэлнээр гаргуулах тухай захирамжилсан байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа тухайн нөхцөл байдлыг харгалзан үзэхгүй, дуудлага худалдаанд оруулах, үнийн санал дээр талууд харилцан тохиролцоогүй тохиолдолд үнэлгээ гаргуулах зэрэг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдолтой процессын үйл ажиллагаа явуулах ёстой байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдахаас өмнө буюу Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 07 дугаар сарын 09*******ний өдрийн 09396 дугаартай захирамж гарсан бөгөөд уг захирамжид “Ласти интернэшнл” ХХК*******ийн мөнгө болон эд хөрөнгийг үнийн дүнгээр битүүмжлэхээр захирамжилсан байдаг. Уг захирамж нь хүчин төгөлдөр байхад үүнийг харгалзан үзэлгүй улсын бүртгэл хийж, “Л” ХХК*******ийн Ү*******2003018160 дугаарт бүртгэлтэй орон сууцнаас Д, Д.Б нарт салгаж өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж улсын бүртгэлд бүртгэсэн байна.
3.1.2. Я.Б*******ын хувьд итгэмжлэл аваад оролцож байгаа 2 орон сууцны төлбөрийг 144 айлын орон сууцны галын дохиолол, телефон, домофон систем, интернэт, телевизийн шугамыг монтажилж угсрах ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, гэрээний хүрээнд төлбөрийг бартераар төлөхөөр давхар гэрээ байгуулсан байдаг. Д.Н, П.Т*******ийн хувьд ч “Л” ХХК*******тай ажил гүйцэтгэх болон орон сууц захиалан бариулах гэрээг хийж байр ашиглалтанд орсон цаг хугацаанаас өнөөг хүртэл гэрээт байранд амьдарч ирсэн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.
3.2. Нэхэмжлэгч Э.М дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.2.1. Анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулгыг тусгахдаа нэхэмжлэлийн үндэслэл болгож буй хууль зүйн үндэслэлүүдийг бүрэн тусгаагүй.
3.2.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хуулийн заалтууд нь хэргийн нөхцөл байдалд нийцээгүй, шүүх хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Нэхэмжлэгч орон сууц захиалгаар бариулах гэрээний үүргээ зөрчөөгүй бөгөөд үлдэгдэл төлбөрөө төлөхөөс өмнө нь “Л” ХХК нь гэрээний үүргээ зөрчиж эрхийн зөрчил үүсгэсэн бөгөөд бусдын өмчлөлд орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон Дархан*******Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүргээ биелүүлээгүй, сонсох ажиллагаа хийх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй.
Анхан шатны шүүхийн шийдвэрийг 2 дахь заалтын нэхэмжлэгчид хамаарах хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Э.М*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.
3.3. Нэхэмжлэгч О.О, түүний өмгөөлөгч Л.С нар анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. Үүнд:
3.3.1. О.О нь “Л” ХХК*******ийн нягтлан бодогчоор ажиллаж байсан бөгөөд байраа худалдахаар тохирсон учир байрны гэрчилгээгээ өгсөн. Гэтэл миний байрыг ББСБ*******д барьцаанд тавьж, зээл авсан бөгөөд мөнгийг О.О аваагүй гэдгийг нотлох баримт байгаа нь 213 тоот гарын үсгийн шинжилгээ хийсэн Шинжээчийн дүгнэлт байгааг хэрэгт хавсаргасан. Энэ байр, иргэд хөрөнгө оруулагч нарын захиалгын үндсэн дээр боссон орон сууц бөгөөд байр болгонд хүн амьдарч байхад улсын бүртгэлийн байгууллага хуульд заасны дагуу шаардлага шахалтаар өмчлөлийн гэрчилгээг бүртгэж, хөрөнгө оруулагчийн ашгийг тооцож, иргэдийн эрх, мөнгө санхүү, орон гэрээг хохироосон нь олон баримтаас тодорхой харагдаж байна. Амьдарч сууж байгаа хүмүүсийн эрх ашгийн талаар хуульд заасан арга хэмжээ аваагүй. Хууль бусаар бусдын өмчлөлд шилжүүлж, улсын бүртгэл хийгдсэн.
3.3.2. Захиалагч нарын эрх, ашиг хөндөгдөх эсэх, нэрсийн жагсаалтыг шаардах, уг байранд амьдарч байгаа иргэдийн эрх зөрчигдөж болох эсэхэд төрийн бүртгэлийн байгууллага хайхрамжгүй, тууштай биш байсантай холбоотой иргэдийн эрх зөрчигдөж, хохирч байна гэж үзэн гомдолтой байна.
3.3.3. Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2019 оны 03 дугаар сарын 25*******ны өдрийн 02 дугаар албан шаардлагад хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болох этгээдийг тогтоон Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан ажиллагааг баримтлахыг заасан. Энэ талаар хариуцагчаас ямар нэгэн ажил зохион байгуулж, арга хэмжээ аваагүй гэх бөгөөд Д.Б*******д өмчлөх эрхийн гэрчилгээ олгохдоо сонсох ажиллагааг хийсэн гэх боловч албан шаардлагад заасан ажиллагаа хийгдээгүй, иргэдийн эрх ашиг хохирсон хэвээр байна.
3.3.4. Захиалгаар бариулсан орон сууцны жагсаалтад 18 хүний нэр бичигдсэн байсныг улсын бүртгэлд гаргаж өгсөн гэх боловч энэ олон нэхэмжлэгч нарын эрх зөрчигдсөн нь тодорхой баримттай, компани болон өмчлөгчөөр гэрчилгээ авах этгээдүүд санаатайгаар жагсаалтыг гаргаж өгөөгүй нь тодорхой байгаа бөгөөд өөр хэрэг болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас гаргуулсан жагсаалтад О.Оюунчимэгийн нэр, байрны дугаар, авто зогсоолын баримт байгааг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үеэр хэргээс уншуулсан.
3.3.5. Нэхэмжлэгч нараас гадна энэ хэргийн гуравдагч этгээдүүдийн эрх ашиг зөрчигдсөн талаар тэд тайлбар дүгнэлтээ шүүхэд гаргасан. “Л” ХХК ч олон иргэдийн эрх, ашиг хохирч, улсын бүртгэл хууль бус болж, нэг иргэний ашиг олох хөрөнгө оруулалтын золиос нь хэдэн сая төгрөг, ажил үүрэг, орон гэрээ алдах, одоо давхар гэрээ хийгдэж хохирогчдын тоо нэмэгдсээр байгааг тайлбарлаж байгаа. Энэ бүхэнд бодитой дүгнэлт хийгээгүй, хэргийн нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байгаад болон шүүхийн шийдвэрийг шударга гэж үзэхгүй гомдолтой байгаа тул хэргийн үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтуудад шударга, эргэлзээгүй, үнэн зөв дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү.
3.4. Нэхэмжлэгч О.С, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С нар анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:
3.4.1. О.С нь орон сууцны төлбөрийг “Л” ХХК*******ийн ХХБанкны 464004610 тоот дансанд 2014 оны 06 дугаар сарын 30*******ны өдөр 17 000 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 19*******ний өдөр 50 219 200 төгрөг тус тус төлж төлбөрийг гэрээнд заасны дагуу үүргээ биелүүлсэн. Миний орон сууц захиалах гэрээний дагуу худалдан аван амьдарч байгаа 54 тоот байрыг барьцааны гэрээний дагуу байрнуудын тоотыг нь өөрчлөн сүүлд сольж гэрчилгээ гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад болон Дархан*******Уул аймгийн Улсын бүртгэлийн газарт гаргасан хүсэлт зэргээр нотлогдоно.
3.4.2. Д.Б*******г Улсын бүртгэлд бүртгэх эсэх шийдвэр буруу гарсан, мэдүүлэг гаргагчийн болон урьд нь бүртгэгдсэн бүртгэлтэй холбоотой баримт авагдсан байхад нотлох баримт зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн байхад улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан Дархан*******Уул аймгийн Улсын бүртгэлийн газрын бүртгэгч Ц*******нг дарамтад оруулж, иргэн Д.Б гэгчийн шаардлагаар хууль бус ажиллагааг явагдсан гэж үзэх бүрэн үндэслэлтэй байхад шүүгч үүнийг зөв, буруу эсэхийг үндэслэл хэсэгт дүгнэлт хийгээгүй шууд бүрхэг байдлаар үндэслэл муутай дүгнэлт гаргасан гэж бидний зүгээс үзэх үндэслэлтэй байна.
3.4.3. Нэхэмжлэгч нар нь иргэний шүүхэд хандаагүй, захиргааны байгууллагын эрх бүхий акт нэхэмжлэгч нарын эрхийг зөрчсөн, улсын бүртгэл хууль зөрчиж явагдсан талаар шаардлага гаргасан. Шүүх нэхэмжлэгч нарын хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шалтгаант холбоотой баримт, үйл баримтыг тэдний хэлсний дагуу шийдвэртээ дурдсан байх боловч гэрээний дагуу мөнгөө төлсөн, ажил үүрэг гүйцэтгэсэн зэрэг ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар бүрэн бодитой дүгнэлт хийхгүй байгаа нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангахгүй байна. Шүүх улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн дүгнэлт, албан шаардлага энэ хэрэгт улсын бүртгэлтэй холбоотой ямар ч баримтыг дурдахгүй байгаа нь хэрэгт ач холбогдол бүхий баримтад бүрэн бодитой дүгнэлт хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
3.4.4. “Л” ХХК нь олон иргэдийн эрх, ашгийг хохироож, улсын бүртгэл хууль бус болсон. Хэрэгт цугларсан нотлох баримтуудад шударга, эргэлзээгүй, үнэн зөв дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэгч нарын зөрчигдсөн эрхийг хангаж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч О.С*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Дархан*******Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Л” ХХК*******ийн барилгын 50 хувь болон 100 хувийн гүйцэтгэлтэйд тооцон бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” тухай шаардлага, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан “2016 ны 11 дүгээр сарын 02*******ны өдрийн 16/2016 дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актыг хүчингүй болгуулах” тухай бие даасан шаардлагуудыг шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
2.1. Үүнийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч О.С, гуравдагч этгээд “Л” ХХК нь давж заалдах гомдол гаргаагүй тул шүүх уг хэсэгт дүгнэлт өгөөгүй.
3. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын Дархан*******Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Д.Б*******ийн нэр дээр гэрчилгээ олгосон Ү*******2003021861, Ү*******2003021862 дугаарт бүртгэлтэй гэрчилгээнд бичигдсэн 10А блокийн 05, 25, 47, 54 тоотууд, 10Б блокийн 13, 14, 16, 28 тоотууд бүхий нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг 8 байрны улсын бүртгэлд бүртгэгдсэн бүртгэл, гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв байна.
3.1. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч нар гуравдагч этгээд “Л” ХХК*******тай “Орон сууц захиалгаар бариулах”, “Ажил үүрэг гүйцэтгэх”, “Ажил гүйцэтгэх”, “Орон сууц худалдах, худалдан авах” гэрээнүүдийг байгуулж, гэрээний дагуу тодорхой ажил гүйцэтгэж, бараа нийлүүлэх, урьдчилгаа төлбөрийг төлсөн байх бөгөөд үүнтэй хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар маргаагүй, маргаж буй орон сууцтай холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэхгүй.
3.2. Гуравдагч этгээд Д.Б, “Л” ХХК нь 2014 оны 12 дугаар сарын 22*******ны өдрийн 01 дугаартай хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, 2016 оны 03 дугаар сарын 11*******ний өдрийн 16/001/01 дугаартай барьцааны гэрээгээр баригдаж буй орон сууцны барилгаас 1 м.кв талбайг 750 000 төгрөгөөр тооцон 2667,22 м.кв талбай бүхий 46 айлын орон сууцыг барьцаалж, уг гэрээг эрх бүхий байгууллагад бүртгүүлжээ.
3.2.1. Дээрх гэрээтэй холбоотойгоор Хан*******Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 30*******ны өдрийн 183/ШЗ2017/08942 дугаар захирамжаар гуравдагч этгээд “Л” ХХК*******аас 2,500,000,000 төгрөгийг Д.Б*******д олгохоор шийдвэрлэж, улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2018 оны 11 дүгээр сарын 28*******ны өдөр Дархан*******Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэст 1/19496 дугаар албан бичгээр 2018 оны 4/577, 4/2245, 4/3457, 03/400, 3/244, 4/6940, 4/11880, 4/14056 дугаар албан бичгүүдээр түдгэлзүүлсэн улсын эрхийн бүртгэлийн Ү*******2003021860 дугаарт бүртгэгдсэн Дархан*******Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 144 айлын 8470,0 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөс жагсаалтад заагдсан /улсын эрхийн бүртгэлийн Ү*******2003021861 дугаарт 10А байрны ...5, ...25, ...47, ...54, ...тоот орон сууц, Ү*******2003021862 дугаарт 10Б байрны ...13, 14, 16, ...28, ... тоот орон сууц / орон сууцнуудын захиран зарцуулах эрхийг сэргээж, тоот тус бүрээр өмчлөх эрхийг төлбөр авагч Д.Б*******агийн нэр дээр шилжүүлэн бүртгэж, гэрчилгээг ирүүлэхийг мэдэгдсэний дагуу хариуцагч дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн захиран зарцуулах эрхийг сэргээж, өмчлөх эрхийг Д.Б*******гийн нэр дээр бүртгэж, гэрчилгээг олгосон байна.
4. Маргаж буй орон сууцнуудыг “Л” ХХК*******аас Д.Б*******гийн нэр дээр шилжүүлэх ажиллагаа нь эрх бүхий байгууллагын шийдвэр буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэрийн дагуу явагдсан, нэхэмжлэгч нар тухайн орон сууцыг барьцаалсан, худалдан авсан гэх мэдүүлгийг эрх бүхий байгууллагад гаргаж байгаагүй байх тул хариуцагчийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 29.1*******д заасан мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах, эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үүргээ биелүүлээгүй гэж буруутгах боломжгүй байхын зэрэгцээ анхан шатны шүүх “...хариуцагч нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4*******д заасныг зөрчөөгүй, хуулиар хүлээлгэсэн үүргийг биелүүлж гаргасан шийдвэрүүд гэж үзэх үндэслэлтэй” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй юм.
4.1. Хэдийгээр дээр дүгнэсэнчлэн нэхэмжлэгч нар тухайн орон сууцнуудтай холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй ч гуравдагч этгээд Д.Б*******гийн нэр дээр бүртгэгдсэн улсын эрхийн бүртгэлийн Ү*******2003021861, Ү*******2003021862 дугаар бүртгэлүүд, гэрчилгээнүүд нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, түүнчлэн захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаа тогтоогдохгүй байна.
5. Нэхэмжлэгч нараас давж заалдах гомдолдоо “..маргаж буй орон сууцнуудын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байсан, тухайн байранд бодитоор оршин сууж байна” хэмээн дурдсан бөгөөд дээрх 8 орон сууцыг Д.Болормаагийн нэр дээр шилжүүлэхэд эрх бүхий байгууллагын шийдвэрээр захиран зарцуулах эрхийг сэргээсэн төдийгүй тухайн орон сууцанд нэхэмжлэгч нар оршин сууж байгаа нь уг орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй.
5.1. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
6. Энэхүү шүүхийн шийдвэр нь нэхэмжлэгч нарын “Л” ХХК*******аас “Орон сууц захиалгаар бариулах”, “Ажил үүрэг гүйцэтгэх”, “Ажил гүйцэтгэх”, “Орон сууц худалдах, худалдан авах” гэрээний дагуу шилжүүлсэн төлбөр, гүйцэтгэсэн ажлын хөлсөө нэхэмжлэх эрхийг хязгаарлахгүй болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1*******д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан*******Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01*******ний өдрийн 16 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3*******д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН