Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 32

 

                                                                                                                  

   Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

   баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ч.Б

Хариуцагч: А аймгийн Засаг дарга

Гуравдагч этгээд: М ҮХБ А аймгийн салбар,

Нэхэмжлэлийн шаардлага: Газрын хэмжээг зөв тогтоож, миний өмч болох Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутагт орших Батлан хамгаалахын ард 6*9 хэмжээтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийг харгалзан, байшингийн доорх газрын газар эзэмших эрх олгох захирамж гаргахыг аймгийн Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Ц.Б, хариуцагч А аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, гуравдагч этгээд М ҮХБ А аймгийн салбарын дарга М.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Б шүүх хуралдааны явцад гаргасан хүсэлтэндээ: Нэхэмжлэгч Ч.Б би “Газрын хэмжээг зөв тогтоож миний өмч болох Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутагт орших Батлан хамгаалахын ард 6*9 хэмжээтэй байшингийн доорх газрын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийг харгалзан газрын доорх газар эзэмших эрх олгох захирамж гаргахыг аймгийн Засаг даргад даалгах тухай “ нэхэмжлэл гаргасан билээ. Нэхэмжлэгч Ч.Б би гуравдагч этгээдийн хууль ёсны төлөөлөгч М.Б, Ө.Х нартай харилцан тохирсны үндсэн дээр өөрийн өмч болох 6*9 хэмжээтэй, цэвэр бохирт холбогдсон 54м2  хэмжээтэй үл хөдлөх хөрөнгөө  М нийгэмлэгт 9 /ес/ сая төгрөгөөр худалдахаар тохирсон тул нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Ч.Б-аас А аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Газрын хэмжээг зөв тогтоож, миний өмч болох Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутагт орших Батлан хамгаалахын ард 6*9 хэмжээтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийг харгалзан, байшингийн доорх газрын газар эзэмших эрх олгох захирамж гаргахыг аймгийн Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлд  тус шүүх 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 109/ШЗ2018/0158 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй А аймгийн У хороо буюу М ҮХБ А аймгийн салбарыг гуравдагч этгээдээр татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна.  

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч Ч.Б-с нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаа талаар хүсэлт гаргаж, уг хүсэлтэндээ: “ ... нэхэмжлэгч Ч.Б би гуравдагч этгээдийн хууль ёсны төлөөлөгч М.Б, Ө.Х нартай харилцан тохирсоны үндсэн дээр өөрийн өмч болох 6*9 хэмжээтэй, цэвэр бохирт холбогдсон 54м2 хэмжээтэй үл хөдлөх хөрөнгөө М нийгэмлэгт 9 /ес/ сая төгрөгөөр худалдахаар тохирсон тул нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ...” гэжээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1.“... нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах...”, 66 дугаар зүйлийн 66.1-д “...нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах болно...”, 66.2.-т “...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх…” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ч.Б нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлсэн байна.

Иймд нэхэмжлэгч Ч.Б-г “Газрын хэмжээг зөв тогтоож, миний өмч болох Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутагт орших Батлан хамгаалахын ард 6*9 хэмжээтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийг харгалзан, байшингийн доорх газрын газар эзэмших эрх олгох захирамж гаргахыг аймгийн Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, иргэн Ч.Б-гийн нэхэмжлэлтэй А аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.  

Мөн нэхэмжлэгч Ч.Б нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан тул, нэхэмжлэгчийг нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжийн улмаас гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй болохын тэмдэглэв.

Хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйл, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь заалтыг танилцуулж, шүүгчийн захирамжийн үр дагаврыг тайлбарлан, баримт үйлдсэн болохыг дурьдвал зохино.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1., 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.-д зааснаар нэхэмжлэгч Ч.Б-г “Газрын хэмжээг зөв тогтоож, миний өмч болох Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутагт орших Батлан хамгаалахын ард 6*9 хэмжээтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийг харгалзан, байшингийн доорх газрын газар эзэмших эрх олгох захирамж гаргахыг аймгийн Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, иргэн Ч.Б-гийн нэхэмжлэлтэй А аймгийн Засаг даргад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1., 47 дугаар зүйлийн 47.5.-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2.-т зааснаар хэргийн оролцогчид нь энэ захирамжинд гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           С.ГАНБАТ