Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 1444

 

 

 

 

 

 

 

   2020        08           06                                   2020/ШЦТ/1444

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

Улсын яллагч О.Баярсайхан,

Шүүгдэгч У.Ш, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

          Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Шд холбогдох эрүүгийн 1906 06025 1555 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч У.Ш нь 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр 1 дүгээр гудамж 194 тоот хашаанд байсан иргэн Д.Мөнгөнбаярын эзэмшлийн 88-58 ДАХ улсын дугаартай Дайбүү ланус маркын автомашины эд зүйлийг нууцаар, хууль бусаар авч 316.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Ш мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас  хохирогч Д.Мөнгөнбаярын мэдүүлэг /хх-14-15/, хохирогч Д.Мөнгөнбаярын дахин өгсөн мэдүүлэг /хх-16-17/, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Damno”                 ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-29-30/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч У.Ш нь 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр 1 дүгээр гудамж 194 тоот хашаанд байсан иргэн Д.Мөнгөнбаярын эзэмшлийн 88-58 ДАХ улсын дугаартай Дэйвоо ланус маркын автомашины эд зүйлийг нууцаар, хууль бусаар авч 316.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Мөнгөнбаярын “...2019 оны 10 дугаар сарын 06-ны орой 22 цагийн үед өөрийн эзэмшлийн 88-58 ДАХ дугаартай Дайбүү ланус маркын мөнгөлөг өнгөтэй машинаа ажлаасаа тараад ирэхэд зүгээр байсан тэгээд өглөө 2019 оны 10 дугаар сарын 07-ны 07 цагийн үед ажилдаа явах гээд гарч ирээд машиныхаа хаалгыг татаж үзсэн чинь онгорхой байсан тэгэхээр мотороо үзсэн чинь дээд талыг тайлаад аваад явчихсан байсан. Тэгээд машиныхаа хаалгыг түгжээд ажилдаа явчихаад өнөөдөр орой ирээд цагдаад мэдэгдсэн. Сэжиглэж байгаа хүн байгаа тухайн өдөр 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэрээсээ өөрийнхөө 90066664 дугаарын утаснаас дуудлагын засварын хүний 91077557 гэсэн дугаар руу залгаж дуудлага өгсөн тэгээд манай гэрт ирээд миний машиныг үзчихээд яваад өгсөн. Тэгээд тэр оройноо ирээд гэрэл тавьж байгаад засна гэж хэлээд явсан. Тэгсэн ахиж ирээд машиныхаа түлхүүрийг өгчих би өглөө ирээд засчихъя гэсэн тэгээд би түлхүүрээ өгөөд явуулсан. Маргааш өглөө нь ажилдаа явчихсан байсан тэгсэн над руу залгаад за машиныг чинь засвар хийхэд сэлбэг их орно гэхээр нь хамаагүй би засчихвал мөнгийг өгнө гэсэн. Тэгсэн тэр өдрөө 2 цаг орчмын дараа залгаад за машиныг чинь засчихсан асуудалгүй болсон 160.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь би гэртээ очоод машинаа үзсэн чинь яг хэвэндээ байсан тэгэхээр нь нөгөө засварын хүн рүү залгахад гар утсаа авахгүй байхаар нь мессеж бичсэн зассан машин чинь ерөөсөө болохгүй байна гэж хэлээд орхисон. Фэйсбүүк дээр верна аксент засвар үйлчилгээ гэсэн зар байсан. Моторын дээд хэсэг нь байхгүй болчихсон байсан...” /хх-14-15/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Мөнгөнбаярын дахин өгсөн “...Тухайн үед миний автомашинаас моторын дээд анги болон, акумлятор хулгайд алдагдсан. Би 1 жилийн хорих ял эдэлж байгаа болохоор шүүх хуралд оролцох боломжгүй мөн хохирлоо өөрийн дансанд хийлгэх хүсэлттэй байна...” /хх-16-17/ гэх мэдүүлэг,

 

2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Damno” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-29-30/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

 

Иймд шүүгдэгч У.Ш нь 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр 1 дүгээр гудамж 194 тоот хашаанд байсан иргэн Д.Мөнгөнбаярын эзэмшлийн 88-58 ДАХ улсын дугаартай Дэйвоо ланус маркын автомашины эд зүйлийг нууцаар, хууль бусаар авч 316.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

          Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч У.Шт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Шүүгдэгч У.Ш нь хохирогч Д.Мөнгөнбаярт 316.000 төгрөгийн төлбөртэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч У.Шт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч У.Шын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, оюун ухааны хөнгөн хомсдолтой, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч У.Шт 300 цаг нийтэд тустай ажил хийлгэхээр шийдвэрлэв.

 

          Мөн шүүгдэгч нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/471 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялд нэмж нэгтгэн, нийтэд тустай ажил хийлгэх нийт ялын хэмжээг 540 цагаар тогтоох нь зүйтэй.  

 

          Шүүгдэгч У.Шт эрүүгийн хариуцлага оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

          Шүүгдэгч У.Ш нь энэ хэрэгтээ эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

 

          1.  Шүүгдэгч У.Шг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч У.Шыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч У.Шт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/471 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын нийт хэмжээг 540 цагаар тогтоосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад зааснаар шүүгдэгч У.Ш нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын 8 цагын ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

          5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч У.Шт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар У.Ш-аас 316.000 /гурван зуун арван зургаан мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Д.Мөнгөнбаярт олгосугай.

 

          7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч У.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

          8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч У.Шт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА