Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 146/ШШ2017/00029

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Архангай аймгийн Хотонт сумын 5 дугаар баг, Орхон гэх газар оршин суух, 1962 онд төрсөн, 55 настай, Боржигон овгийн Равжаагийн Найгалийн хүсэлттэй,

“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Нарийн бичгийн дарга А.Батцог оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Р.Найгал шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Р.Найгал миний бие Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1984 оны 07 дугаар сараас 1992 оныг дуустал малчнаар ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтэр бичилт хийгдээгүй мөн тамга тэмдэгийн зөрчилтэй гэсэн тул ажиллаж байсан байдал тогтоогдохгүй байгаа. Иймд намайг Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд 1984 оны 07 дугаар сараас 1992 оныг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Миний бие 1981-1984 оны 06 дугаар сар хүртэл цэргийн алба хааж байсан. Иймд намайг 1984 оны 07 дугаар сараас 1992 оныг дуустал Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг мэдэх Г.Дондогсэрчин, Жамсранжав нарыг гэрчээр асууж өгнө үү...”гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Р.Найгал нь “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Р.Найгал нь 1984 оны 07 дугаар сараас 1992 оны 04 дүгээр сарын 01-нийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн №259 тоот Архивын лавлагаа, 1984, 1991 оны хөдөлмөрийн дэвтэр, гэрч Г.Дондогсэрчин, С.Жамсранжав нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар өөрийнх нь эзгүйд хэргийг шийдвэрлэх талаар хүсэлт ирүүлсэн байх тул хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Боржигон овгийн Равжаагийн Найгалыг 1984 оны 07 дугаар сараас 1992 оны 04 дүгээр сарын 01-нийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.         

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ЭНХ-АМГАЛАН