Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 08

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бадрахгэрэл даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож

Улсын яллагч З.Алтансолонго

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаяр

Шүүгдэгч М.С   нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Т   овогт М  ын С  ид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1937000000062 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Булган аймгийн Гурванбулаг суманд 2000 оны 03 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 20  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эцэг, эх нарын хамт Булган аймгийн Гурванбулаг сумын Хөгнө багт оршин суух, РД:ГГ00230919, Т   овогт М  ын С  ,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч М.С   нь Ховд аймгийн Алтай сумын Бодонч багийн нутаг дэвсгэрт “Оцог хад” гэх нэртэй газарт 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хохирогч А.Цогцэндийн баруун гарын эрхий хурууны үеэр урж шарх үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.  Үүнд:

                Шүүгдэгч М.С  ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...А.Цогцэнд нь бороохой бариад манай харуул хамгаалтын албаны хамгаалагч О.Речин-Очирийг цохих гэхээр нь бороохойг ухасхийж татаж авах гээд оролдоод булааж авч чадаагүй тэр үед гэмтэл учирсан байх магадлалтай..." гэх мэдүүлэг,

                Хохирогч А.Цогцэндийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Цэлмэг хөшөөт ХХК-ний харуул хамгаалагч нар манай гэрийг ковшинд ачиж байхад би очиж тусгай хэрэгсэлээ авах зорилгоор Ренчин-очирын араас очиж бороохойгоо татхад миний зүүн гараас бариад авсан. Тэгээд би бороохойгоо баруун гартаа шилжүүлээд барихад Ц.Цогтжаргал ирээд бороохойны үзүүрээс барьж авахаар халимаг үстэй С   гэх залуу ирээд миний бороохой барьж байсан гарыг давхар барьж байгаад эрхий хурууг татсан. Тэр үед миний эрхий хуруу гэмтсэн. Миний толгой болон хавирга баруун гарт гэмтэл учирсан. С   гэх залуу учруулсан...” гэх мэдүүлэг,

                Хохирогч А.Цогцэндийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: Миний ажилладаг “Таван Дорж” ХХК-ний захирал Баасансүрэн гэх хүнтэй харуул хамгаалалтын тухай гэрээ байгуулсны дагуу би Ховд аймгийн Алтай сумын Бодонч багийн Оцог хад гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Талст молор” ХХК-ний талбайн нэгдүгээр амыг хамгаалалтанд авч ажиллахаар томилолтоор ирсэн харуулуудыг ахлан 2019 оны 05 дугаар сарын 02-ноос 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл ажилласан. ... “Цэлмэг хөшөөт” ХХК-ний харуул Агваандорж болон хэсэг бүлэг хүмүүс нэг цагийн дотор талбай чөлөөлж өөрсдөө буу, буухгүй бол бид нар хүчээр буулгана та нарт анхааруулсан шүү гэж хэлсэн. Дараа нь 13 цагийн үед хоёр машинтай 10 гарам залуучууд гарч ирээд гэрийн буулга гэхээр нь би хамгаалагч нараа гэрээ тойроод зогсож бай битгий буулгуулаарай гэсэн үүрэг өгсөн. ...Манай хамгаалагч нарыг би болиулаад хүч хүрэхгүй юм байна, хамаагүй битгий ноцолд гэж үүрэг өгөөд хараад сууж байсан. Хэсэг хугацааны дараа ковшинд манай гэрийг ачиж байхад би тусгай хэрэгсэлээ авах зорилгоор очиж Речин-Очирын араас нь бороохойгоо татахад миний зүүн гараас бариад авсан. Тэгээд би бороохойгоо баруун гартаа шилжүүлээд барихад Цогтжаргал ирээд бороохойны үзүүрээс барьж авахаар халимаг үстэй Сандаг-Очир гэх залуу ирээд миний барьсан баруун гарыг давхар барьж байгаад эрхий хурууг татсан. Тэр үед миний эрхий хурууны үеэр урагдаж гэмтэл учирсан. Миний хуруунд учирсан гэмтэлийг Сандаг-Очир учруулсан. Би баруун гартаа бороохой барьж байхад миний гарыг бороохойтой цуг давхар барьж байгаад эрхий хурууг хөшиж татахад миний гарны арьс язарсан...” гэх мэдүүлэг,

                Хохирогч А.Цогцэндийн биед учирсан гэмтлийн талаар Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Алтайбаатарын 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 572 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...

                1.     Иргэн А.Цогцэндийн биед баруун гарын эрхий хуруунд шарх, баруун мөр ууцанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

                2.     Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                3.     Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

                5.Тухайн хэрэг болох үед уг гэмтлүүд нь үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт,

   - гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл

   - ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

                 Шүүгдэгч М.С   нь Ховд аймгийн Алтай сумын Бодонч багийн нутаг дэвсгэрт “Оцог хад” гэх нэртэй газарт 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хохирогч А.Цогцэндийн баруун гарын эрхий хурууны үеэр урж шарх үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.Цогцэндийн мэдүүлэг, шинжээчийн 572 тоот дүгнэлт, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан харуул хамгаалагч нарын хоорондоо маргасан талаархи хэрэг учралын газарт хийсэн CD бичлэг зэрэг хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

             Хохирогч А.Цогцэндийн биед баруун гарын эрхий хуруунд шарх, баруун мөр ууцанд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан шүүгдэгч М.С  ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжүүдийг бүрэн хангасан байна. 

             Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна. Шүүгдэгч М.С   нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаварыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

             Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч М.С   нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

             Иймд Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас М.С  ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй, хуульд заасан журмын дагуу явагдсан байна.           

             Хохирогч А.Цогцэнд нь өөрт учирсан хохиролоо бүрэн барагдуулсан, цаашид гомдол санал байхгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.

           Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч М.С  ийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

  Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч М.С   нь цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан “Талст молор” гэсэн бичиглэлтэй, 7 минут 49 секундын үргэлжлэлтэй бичлэг, 423 MB бичсэн CD, харуул хамгаалагч нарын хоорондоо маргасан талаархи хэрэг учралын газарт хийсэн бичлэг болон аудио бичлэг зэргийг агуулсан хар өнгийн 7.48 GB багтаамжтай флашийг хэрэгт хавсарган хадгалахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч М.С  ид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

               1. Т   овогт М  ын С  ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.С  ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.С  ид оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч М.С   нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

           5. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгчийн ГГ00230919 дугаарын регистртэй иргэний үнэмлэхний лавлагааг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

               6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан “Талст молор” гэсэн бичиглэлтэй, 7 минут 49 секундын үргэлжлэлтэй бичлэг, 423 MB бичсэн CD, харуул хамгаалагч нарын хоорондоо маргасан талаархи хэрэг учралын газарт хийсэн бичлэг болон аудио бичлэг зэргийг агуулсан хар өнгийн 7.48GB багтаамжтай флашийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалсугай.

            7. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч М.С  ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.