| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2016/09578/и |
| Дугаар | 289 |
| Огноо | 2017-01-20 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 289
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******лол,-ын гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******т холбогдох,
Ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , хариуцагч ын итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Б.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Миний бие нь ын даргын 2010 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн тушаалаар*******ны манаачаар томилогдон ажиллаж байсан юм.
Энэ хугацаанд би ямар нэгэн зөрчил, алдаа дутагдал гаргаж байгаагүй ба дүүргийн 50 жилийн ойн медалиар шагнагдаж байсан удаатай.
Гэтэл*******ны Засаг дарга 2016 оны 06 дугаар сараас эхлэн намайг урвагч гэх мэтээр элдэв янзаар дарамталж, эсрэг намын сонгуулийн сурталчилгаанд явсан, өөр намд санал өгсөн гэх зэргээр хавчих болсон юм.
2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр*******ны ажилтны шуурхай хурал болж, намайг ажлаас халах тухай санал гаргаж, дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн байсан.
Би, 2016 оны орон нутгийн сонгуулийн дараа 11 дүгээр сарын дундуур хорооны хашаанд байсан сонгуулийн сурталчилгаанд ашигласан модыг Иргэний танхимын ажилтан т хэлж, манаач ын машинаар гэртээ хүргүүлсэн юм.
Тухайн үед хорооны дарга надаас “хашаанд байсан мод алга байна, хэн авсан бэ гэхэд нь миний бие ийг асуудалд оруулчих байх гэж бодоод мэдэхгүй гэж” хариулсан.
Гэвч , намайг тус модыг ав гэж хэлсэн атлаа хожим шуурхай хурал дээр болон даргад “ингэж хэлээгүй, намайг гүтгэсэн” гэсэн утгатай өргөдөл бичиж өгсөнд гомдолтой байна.
Би, тус модыг түлэх зорилготой авсан бөгөөд түлээд дууссан, тухайн үед хорооны дарга д энэ талаар хэлээгүйн миний буруу, ийг авч болно гэхэд нь авсан.
Иймд, намайг ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгч ыг ын даргын 2010 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн тушаалаар*******ны манаачаар томилж, түүнтэй дотоод журмын дагуу Хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажил үүргийг нь хүлээлгэж өгсөн.
Баянзүрх дүүргийн*******ны Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний албан бичгээр ыг “хорооны байран дээрээ удаа дараа эд зүйл зөвшөөрөлгүй авсан учраас ажлаас чөлөөлөх тухай” хүсэлт ирүүлсний дагуу холбогдох нотлох баримтыг үндэслэж түүнийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ноцтой зөрчлөөр ажлаас чөлөөлсөн юм.
Учир нь, нь орон нутгийн сонгуулийн дараа*******ны хашаанд байсан модыг зөвшөөрөлгүйгээр авч, хувьдаа ашигласан байсан нь тус хорооны 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хурлын тэмдэглэл, өөрийнхөн гаргасан тайлбар, мэдүүлгээр нотлогдсон юм.
Нэхэмжлэгчтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлд тухайн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл, нөхцлийг зохицуулсан ба хэрэв ажилтан шунахайн сэдэлтээр байгууллагын болон бусдын эд зүйл, өмч хөрөнгийг үрэгдүүлсэн, ашигласан, хулгайлсан тохиолдолд ажлаас чөлөөлөхөөр заасан.
Мөн Хөдөлмөрийн дотоод журмын 3.9-д албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлээр зөрчил гаргасан бол уг ажилтныг ажлаас шууд чөлөөлөхөөр зохицуулсан.
хүлээсэн үүргээ зөрчиж, байгууллагын эд зүйлийг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр авсан учраас түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан буюу ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй.
Иймд, ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй бүхэлд нь болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч аас хариуцагч ын газарт холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Энэхүү хэрэгт шүүхээс 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.
Шүүх хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэлд авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтаар ын даргын 2010 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 115 тоот тушаалаар ыг*******ны манаачаар томилж, түүний цалин, хөлсийг ТҮ-1-ийн 1 дүгээр шатлалаар тогтоосон байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байх бөгөөд тус хуулийн 33.3-д заасны дагуу Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлөх эрхтэй юм.
Хэрэг авагдсан ын дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.5, 3.6-д тус тус зааснаар төрийн үйлчилгээний албан тушаалд ажилтныг Тамгын газрын дарга томилж, хуульд зааснаар Хөдөлмөрийн гэрээ байгуулдаг ажээ.
Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.4, 9 дүгээр зүйлийн 9.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилладаг төрийн үйлчилгээний албан хаагч учраас түүнийг ын дарга ийнхүү ажилд томилж, Хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх тул талуудын хооронд хуульд заасан журмын дагуу зохих ёсоор Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байна.
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д зааснаар үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль болон хууль тогтоомжийн бусад актаар зохицуулах бөгөөд ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халагдсан болон шилжүүлсэн тухай ажилтны гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т зааснаар шүүх шийдвэрлэнэ.
Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 12 дугаар зүйлийн 12.1.4, 13 дугаар зүйлийн 13.1 болон Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар энэхүү хэргийг Иргэний хэргийн шүүх харъяалан шийдвэрлэх зүйтэй байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн ын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/290 тоот тушаалаар ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан буюу ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон Баянзүрх дүүргийн*******ны 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Шуурхай хуралдааны тэмдэглэлээс үзвэл нэхэмжлэгч нь хорооны үйл ажиллагаанд ашиглаж байсан модыг зөвшөөрөлгүйгээр авч, түлсэн байна.
Шүүх хуралдаанд хариуцагч талын “модыг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй авсан гэх” тайлбарыг нэхэмжлэл тал үгүйсгээгүй, зөвшөөрөлгүй авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж заасан.
Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т “Хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн” гэж заажээ.
Энэ нь, хөдөлмөрлөх явдал бол хүний хувьд аж төрөн амьдрах угаас заяасан үүрэг мөн бөгөөд ажил, хөдөлмөр эрхлэхдээ хууль, журмыг сахин биелүүлж, шударгаар хөдөлмөрлөж, түүний үр шимийг хүртэх ойлголтыг агуулдаг.
Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар ажилтан нь үнэнчээр хөдөлмөрлөх үүрэгтэй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасны дагуу төрийн албаны мөн чанар нь ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэх үүрэг байдаг тул ажилтан Хөдөлмөрийн гэрээ, ажил үүргийн тодорхойлолт буюу чиг үүргийнхээ эсрэг аливаа үйлдэл, эс үйлдэл хийж болохгүй.
Гэвч Баянзүрх дүүргийн*******ны манаачаар томилогдсоноор хорооны эд зүйлийг сахин хамгаалах, манах, аливаа этгээдийн хулгайлах, дээрэмдэх, завших зэрэг үйлдлээс урьдчилан сэргийлэх үүрэг бүхий ажилтан атлаа хорооны эд зүйлийг зөвшөөрөлгүйгээр хувьдаа ашигласан нь буруу юм.
Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд “тухайн модыг хорооны Иргэний танхимын ажилтан авч болно гэсэн” хэмээн тайлбарлаж буй боловч нь хорооны эд зүйлийг бусдад өгөх, захиран зарцуулах эрхтэй этгээд биш тул ыг эрх бүхий этгээдэд хандаж, зөвшөөрөл авсан гэж үзэхгүй.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т “иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж, мөн Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д “аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно” гэж заажээ.
Энэ нь, дээр дурьдсанаар иргэн ажил, хөдөлмөр эрхлэх, иргэний эрх зүйн харилцаанд оролцохдоо гэрээ болон хуулиар хүлээсэн эрх, үүргээ үнэнчээр биелүүлж, эд зүйлийг шударгаар олж авсан тохиолдолд түүнд уг эд зүйлийг өмчлөх, эзэмших, захиран зарцуулах эрх үүснэ.
Гэтэл нэхэмжлэгч Хөдөлмөрийн гэрээ болон өөрийн ажлын чиг үүргийн эсрэг үйлдэл хийж, зөвшөөрөлгүйгээр хорооны эд зүйлийг авсан байх тул түүнийг хуулиар хориглосон, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харш үйлдэл хийсэн гэж үзнэ.
Зохигчдын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.3-т “ажилтан шунахайн сэдлээр байгууллагын болон бусдын эд зүйл, өмч хөрөнгийг үрэгдүүлсэн, ашигласан, хулгайлснаас хохирол учирсан, энэ үйлдэл нь баримтаар нотлогдсон бол” Хөдөлмөрийн гэрээг цуцлах ажээ.
Хэдийгээр энэхүү заалт нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хамруулж, уг үйлдэл нь эрх бүхий байгууллагаар тогтоогдсон байхыг шаардах боловч нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа зохих этгээдийн зөвшөөрөлгүй авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-д “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан.
Нэхэмжлэгч ын шүүх хуралдаанд гаргасан “Би, 2016 оны орон нутгийн сонгуулийн дараа 11 дүгээр сарын дундуур хорооны хашаанд байсан сонгуулийн сурталчилгаанд ашигласан модыг Иргэний танхимын ажилтан т хэлж, манаач ын машинаар гэртээ хүргүүлсэн” гэх тайлбар,*******ны шуурхай хуралдааны тэмдэглэл, Тамгын газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/290 тоот тушаалаас үзвэл ажил олгогчоос хуульд заасан хугацаанд т сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Иймд, ыг хууль зөрчиж, ажилтныг ажлаас чөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР