| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2015/02483/и |
| Дугаар | 240 |
| Огноо | 2017-01-17 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 240
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч З.Баярмаа, Л.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: , *******,*******,*******-ийн гаргасан,
Хариуцагч: , *******,*******,*******, ******* нарт холбогдох,
1,806,584.16 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, Иргэдийн төлөөлөгч , шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Б.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч -иас тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Тус банкны харилцагч ын тоот данстай, тоот дугаартай /2011/11/28-ны өдөр хэвлэгдсэн/ картад 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн визагийн гүйлгээгээр 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ХБНГУ-д байрлах “” таван одтой зочид буудлын захиалгын төлбөрт 613.65. ам.долларын 2 удаагийн гүйлгээгээр нийт 1,227.30 ам.долларын нэхэмжлэх манай банкинд ирсэн.
Бид, уг гүйлгээг шалгахад визагийн “Floor limit” буюу карт хүлээн авахдаа картын үлдэгдэл, түүний төрлийг шалгаагүй, карт гаргагчаас зөвшөөрөл аваагүй, зөвхөн картын идэвхитэй төлвийг шалгаж, гүйлгээ оруулах эрхтэй үйлчилгээний байгууллагын хүсэлтийг хүлээн авсан байсан.
Манай банк 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 2 удаагийн гүйлгээг буцаан нэхэмжлэх “Chargeback” үүсгэж, маргаан гаргасан хэдий ч уг мөнгийг 2013 оны 06 дугаар сарын 04-ний өдөр карт хүлээн авагч банкнаас үйлчилгээ үзүүлсэн хэмээн “Repsentment” хийж, буцаан татсан.
Гүйлгээний баримтыг үндэслэн карт хүлээн авагч банкны холбогдох ажилтнуудтай и-мэйлээр холбогдож, гүйлгээг буцаах гэсэн боловч “No show bill” буюу томоохон үйлчилгээний байгууллагууд захиалга өгсний дараа тодорхой хугацааны дотор захиалгыг цуцлахгүй бол үйлчилгээ үзүүлсэн эсэхээс үл хамаарч зочид буудлын өрөө хадгалсны хөлсийг авдаг, буцаах боломжгүй үйлчилгээ гэсэн хариу өгсөн.
Төрийн банкнаас энэ талаар тай холбогдож, тодруулахад “миний эзэмшдэг карт дотоодын карт бөгөөд байрны мөнгө төлөхөд ашиглагддаг, гадаад төлбөр тооцоо гүйцэтгэж болохгүй, гүйлгээнүүдийг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн хариу өгөхөд түүгээр “гүйлгээ үл хүлээн зөвшөөрөх тухай маягт” бөглүүлсэн юм.
Гэвч карт хүлээн авагч банкнаас ирүүлсэн гүйлгээний баримтад “,*******лол, тоот хаягт оршин суугч гэдэг хүн тухайн захиалгыг хийсэн байна гэсэн.
Ингээд энэ талаар дахин аас тодруулахад “ бол миний эхнэр, картаар гүйлгээ хийсэн эсэхийг тодруулж өгье” гэсэн ба уг асуудлыг тодруулсан эсэхийг түүнээс лавлахад “эхнэр маань санахгүй байна, энд, тэнд уншуулсан байж магадгүй, надтай энэ асуудлаар дахиж битгий ярь, би мэдэхгүй гэсэн хариу өгсөн.
Манай банкнаас , нарын энэхүү үйлдлийг шалгуулахаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт хандахад хариуцагч аас “цагдаад өгсөн өргөдлөө татаж авна уу, хохирлыг 2014 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө төлнө” гэсэн хүсэлт өгч байсан.
Гэтэл Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газраас уг асуудлыг хэлэлцээд иргэний журмаар хянан шийдвэрлэх асуудал учраас эрүүгийн хэрэг үүсгэхгүй гэсэн.
Хэрэгт авагдсан хариуцагчдын тайлбараас үзвэл хариуцагч нь ХБНГУ руу явахаар “” таван одтой зочид буудалд өрөөний захиалга өгч, өөрийнхөө визийг мэдүүлсэн байдаг.
болон нарын хооронд байгуулсан Картын гэрээнд үйлчлүүлэгч нь картын нууц дугаарыг бусдад задруулахгүй байх, картыг бусдад өгч, төлбөр тооцоо гүйцэтгэхгүй байх тухай тодорхой зохицуулсан.
Гэвч хариуцагч нь энэхүү үүргээ зөрчиж, өөрийн эхнэр д карт, нууц кодыг өгсөн байна, мөн хариуцагч тухайн картыг дотоодын төгрөгийн карт гэдгийг мэдсэн атлаа ХБНГУ руу явахаар “” зочид буудалд өрөө хадгалах захиалга өгснөөс улбаалан манай компанид 1,806,584.16 төгрөгийн гэм хорын хохирол учирсан.
Хариуцагчид шүүхэд гаргасан тайлбартаа “дансны доод үлдэгдэл хүрэлцэхгүй байсан, данснаас гадаад төлбөр тооцоо хийгдээгүй” гэж тайлбарладаг, гэвч энэхүү төлбөрийг манай гадаад банкин дахь данснаас шууд суутган авсан бөгөөд -ийн дүрэм, түүнтэй байгуулсан гэрээний дагуу “Credit” буюу дансны доод үлдэгдлийг чухал болгодоггүй, картын идэвхитэй төлвийг үндэслэн тухайн хүнд итгэдэг томоохон үйлчилгээний байгууллагад захиалга өгсөн ба “No show bill”-ын хүрээнд татгалзах боломжгүй үйлчилгээ болсон юм.
Иймд, хариуцагч , нараас 1,806,584.16 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч , нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Иргэний хуульд төлбөр тооцоог картаар гүйцэтгэж болохоор зохицуулсан боловч энэхүү карт нь “Valid only Mongolia” буюу зөвхөн Монгол Улсад хүчинтэй карт тул гадаад төлбөр тооцоо гүйцэтгэх боломжгүй юм.
Мөн тус картанд 4,893.40 төгрөгийн үлдэгдэлтэй байхад 1,227.30 ам.долларын гүйлгээ хийгдэж буй нь үндэслэлгүй, нь энэ төрлийн гүйлгээг хийх бол харилцах дансны үлдэгдлийн хэмжээнд гүйцэтгэх ёстой.
Иргэний хуулийн 445.4-т зааснаар харилцагчийн зөвшөөрлөөр төлбөр тооцоо гүйцэтгэх ёстой атал дансны үлдэгдэл хүрэлцэхгүй байхад 1,227.30 ам.долларын гүйлгээ хийгдсэн нь нэхэмжлэгч -ийн хариуцлагын асуудал юм.
Тус тоот дугаартай дансны 2011 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацааны зарлагын гүйлгээг шүүж үзэхэд гадаад улс руу хийгдсэн гүйлгээ байхгүй.
Маргааны гол асуудалд шинжээчийн дүгнэлтээр хариулт өгсөн гэж ойлгож байна. -иас хариуцагч т зөвхөн Монгол Улсад гүйлгээ хийгддэг карт өгч, төгрөгийн картын гэрээ байгуулсан ба энэхүү гэрээний үндсэн дээр олон улс дамжсан гүйлгээ хийж болох уу гэдэг асуултанд шинжээч “ болон нарын хороонд дотоодын гүйлгээний карт олгогдсон байна, энэ картаар олон улсын гүйлгээ хийх боломжгүй” гэсэн байна.
Дотоодын гүйлгээ, олон улсын гүйлгээ, төгрөгийн данс, ам.долларын данс гэсэн асуудал байна, хариуцагч ын төгрөгийн дансанд 4,000 гаруй төгрөг байсан боловч уг данснаас 1,227.30 ам.долларын гүйлгээ гарсан гэсэн.
Гэтэл Банкны тухай хуулийн 11.1, 11.2-т зааснаар банк нь харилцагчтай байгуулсан гэрээний дагуу, харилцах дансны үлдэгдэлд багтаан гүйлгээг хийнэ гэж заасан байхад түүнээс давсан гүйлгээ гарсан нь банкны өөрийн дотоод зохион байгуулалт, ажилтнуудын хариуцлагатай холбоотой юм.
Нэхэмжлэлд дурьдаад байгаа 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 1,200.00 ам.доллар нэхэмжлэх тус банкинд ирээд 29-ний өдөр банкнаас төлбөрийг буцаан нэхэмжилсэн байдаг. Үүнээс 2 хоногийн дараа шилжсэн мөнгө нь буцаад -ийн дансанд ороод ирсэн, банк өөрийн дансанд тухайн мөнгө орж ирсний дараа 06 дугаар сарын 04-ний өдөр Олон улсын виза интернейшнл ХХК-нд буцаагаад өгсөн.
Гэтэл энэ мөнгө -ийн дансанд 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 06 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд байхад буцаан шилжүүлэхгүй байх боломжгүй байсан уу?.
Шинжээчийн дүгнэлтэд зааснаар ам.долларын гүйлгээ хийх хэмжээ тогтоох, аливаа эрсдэл гарахаас урьдчилан сэргийлэх нь банкны өөрийн үүрэг, банк уг асуудалтай холбоотойгоор урьдчилан сэргийлэх арга хэмжээ, хязгаарлалтуудыг авсан бол ийм асуудал үүсэхгүй байсан гэж дүгнэсэн байна.
Данснаас гүйлгээ хийдэг лимит гэж байгаа, банк өөрөө хязгаар тогтоосон бол тухайн мөнгө шилжих ёсгүй байсан, болон иргэн нарын хооронд байгуулсан гэрээний 6.1.1, 6.1.4-т зааснаар үйлчилгээний байгууллага өдөрт үйлчлүүлэх гүйлгээний тоо, мөнгөний дээд хэмжээ, цахим банкны гүйлгээ, шилжүүлгийн дээд хэмжээ зэргийг тогтоох боломжтой.
Гэм хор учруулсан гэж яриад байна, хариуцагч нь байгуулсан гэрээний үүргээ зөрчсөнөөр банкинд хохирол учирсан уу эсхүл түүний эхнэр картыг уншуулснаас болж хохирол учирсан уу гэдгийг тодруулах хэрэгтэй байна.
Хэрэв хариуцагч Ц.Болормаа нь карт уншуулсан үйлдэлд гэм буруутай бол ын гэм буруутай үйлдэл энд ямар хамаатай вэ гэдэг асуудал яригдана.
Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэл, болон шинжээчийн дүгнэлтэд анхаарал хандуулж, шийдвэр гаргаж өгнө үү гэж хүсч байна.
Иймд, дээр дурьдсаныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч -иас хариуцагч , нарт холбогдуулан гэм хорын хохиролд 1,806,584.16 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчдад нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Нэхэмжлэгч -ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбаатарын шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч ыг Төлбөрийн карт болон цахим банкны үйлчилгээний гэрээг зөрчиж, карт болон нууц дугаарыг бусдад шилжүүлсэн гэж, хариуцагч г дотоодод үйлчлэх эрхтэй картаар олон улсын буюу гадаад улсад үйл ажиллагаа явуулдаг иргэн, хуулийн этгээдэд захиалга өгснөөс улбаалан 1,806,584.16 төгрөгийн хохирол учирсан хэмээн буруутгаж байгаа бол хариуцагчдын зүгээс нэхэмжлэгчийг Банкны тухай хууль, Иргэний хуулийг зөрчиж, дансан дахь мөнгөн хөрөнгийн хэмжээ хүрэлцэхгүй байхад гүйлгээг хүлээн зөвшөөрсөн, дотоодод үйлчлэх төгрөгийн картаар олон улсын гүйлгээ хийх хязгаарлалтыг тавиагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлээс татгалзаж байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Монголбанкны Ерөнхийлөгчийн 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А-62 тоот тушаалаар -нд төлбөр тооцооны үйлчилгээ буюу бэлэн бус төлбөр тооцоог картаар гүйцэтгэх үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрлийг олгожээ /х.х-ийн 24-р хуудас/.
Энэхүү зөвшөөрлийн дагуу хариуцагч аас -нд хандаж, Монгол Улсын Засгийн газраас иргэдэд олгох хишиг хувийг авах зориулалтаар карт эзэмших хүсэлт гаргахад тус банкнаас хүсэлт гаргагчийн 3 тоот дугаартай иргэдийн энгийн харилцах дансанд тоот дугаартай “төгрөгийн дотоодын энгийн дебит виза карт” олгосон байна /х.х-ийн 146-147, 205-206-р хуудас/.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь -нд 3 тоот дугаартай иргэдийн энгийн харилцах данс эзэмшдэг байсан бөгөөд тус данс дахь мөнгөн хөрөнгөөр төлбөр тооцоог түргэн шуурхай гүйцэтгэх болон орлого, зарлагын гүйлгээ хийх зорилгоор тоот дугаартай төгрөгийн дотоодын энгийн виза картын эзэмшигч болжээ.
Төгрөгийн дотоодын карт нь Төв банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “Монгол Улсын мөнгөн тэмдэгтийн албан ёсны нэгж нь төгрөг байна”, 8 дугаар зүйлийн 8.1-д “Монголбанкнаас гүйлгээнд гаргасан төгрөг нь өөрийн нэрлэсэн дүнгээрээ Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх төлбөр тооцоонд хэрэглэгдэх төлбөрийн хууль ёсны хэрэгсэл мөн” гэж заасны дагуу Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.3-т “бэлэн бус төлбөр тооцоог картаар гүйцэтгэж болно” гэж зааснаар бараа, ажил үйлчилгээний үнийг бэлэн бусаар гүйцэтгэхэд зориулсан хэрэгсэл юм.
Валютын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 болон 4 дүгээр зүйлийн 4.1.д зааснаар бараа, ажил үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн эргэлтэд байгаа төлбөрийн чадвар бүхий үндэсний мөнгөн дэвсгэрт болох төгрөгөөр гүйцэтгэх бөгөөд -иас энэхүү картыг бэлэн бус төлбөр тооцоонд хэрэглэх зориулалалтаар гаргасан бүтээгдэхүүн үйлчилгээ болно.
Энэ нь, заавал бэлэн төгрөгөөр төлбөр тооцоог гүйцэтгэх бус харин Төв банкны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасан “хуульд өөрөөр заагаагүй бол төгрөгийг орлох төлбөрийн бусад хэрэгслийг Монголбанкны зөвшөөрлөөр төлбөр тооцоонд хэрэглэж болно” гэсний дагуу зохих ёсоор зөвшөөрөгдсөн төлбөр гүйцэтгэх хэрэгсэл юм.
Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээр дамжуулан хийгдэх мөнгөн хадгаламж, зээл, харилцах дансны орлого, зарлагын гүйлгээ нь бэлэн болон бэлэн бус хэлбэрээр байж болно” гэж, 15 дугаар зүйлийн 15.2-т “Бэлэн бус мөнгөний төлбөр тооцоог төлбөрийн даалгавар, төлбөрийн нэхэмжлэл, аккердатив, чек, вексель, төлбөрийн карт болон төлбөр тооцооны бусад баримтаар гүйцэтгэнэ” гэж заасан.
Иймд, дээр дурьдсанаар хариуцагч ын тоот дугаартай төгрөгийн дотоодын энгийн виза карт нь зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил үйлчилгээ худалдан авсаны төлбөрийг гүйцэтгэхэд хүчинтэй бөгөөд автомат теллер машин /АТМ/-д орлого, зарлагын гүйлгээ хийх, ПОС терминал буюу худалдаа, үйлчилгээ эрхэлдэг иргэн, хуулийн этгээдийн карт унших төхөөрөмжид уншигдаж, төлбөр гүйцэтгэх болон банк, түүний салбар, нэгжүүдэд байршуулсан ПОБ терминал, интернэтэд холбогдсон МПОС терминалаар тус тус гүйлгээ хийх боломжтой /Монгол банкны Ерөнхийлөгчийн 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 553 тоот тушаалаар батлагдсан Төлбөрийн картын журам/.
Нэхэмжлэгч -ийн Дотоод аудитын газрын 05/2015 тоот дугаартай шалгалтын тайлангаар хариуцагч ын эзэмшдэг тус карт нь улайлтын эрхгүй, битүүмжтэй дебит карт юм гэжээ /х.х-ийн 146-147-р хуудас/.
Өөрөөр хэлбэл, хариуцагчийн эзэмшдэг энэхүү карт нь зээлийн эрхгүй буюу тухайн картын данс дахь мөнгөн хөрөнгийн хэмжээнд төлбөр тооцоо гүйцэтгэх боломжтой ба гагцхүү карт эзэмшигч ашиглаж, төлбөр тооцоо гүйцэтгэнэ /Монгол банкны Ерөнхийлөгчийн 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 553 тоот тушаалаар батлагдсан Төлбөрийн картын журам/.
Гэтэл 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ХБНГУ-ын Берлин хотод байрлах “Teltow” зочид буудалд ын эзэмшдэг тус картаар өрөөний захиалга өгч, нийт 1,227.30 ам.долларыг өрөө захиалсан үйлчилгээний төлбөрт тооцож, баталгаажуулсан байна /х.х-ийн 25-28-р хуудас/.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт “энэхүү захиалгыг томоохон үйлчилгээний байгууллагууд “Floor limit” буюу дансны доод үлдэгдлийг харгалзахгүйгээр картын идэвхитэй төлвийг үндэслэн тухайн этгээдэд итгэж, захиалгыг хүлээн авдаг үйлчилгээнд багтсан бөгөөд хариуцагч ын карт 4063 гэсэн Пан кодоор эхэлсэн визагийн карт учраас -ийн гишүүн карт гаргагч, хүлээн авагч банкуудад хүчинтэй”-д тооцогддог тул манай гадаад дахь дундын данснаас 1,806,584.16 төгрөгтэй тэнцэхүйц гадаад валютыг шууд суутган авсан гэжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаас үзвэл энэхүү захиалагдсан үйлчилгээг -ийн зүгээс харилцагч ын тоот дугаартай дансанд авлагаар бүртгэж, улмаар тус авлагыг 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр -тай байгуулсан Шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу нэхэмжлэгч талд шилжүүлсэн байна /х.х-ийн 5, 52-54-р хуудас/.
Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д “Шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ” гэж, 123.4-т “Үүрэг гүйцэтгэгч нь шаардах эрх шилжих тухай мэдэгдэл хүлээн авах үеийн бүх татгалзал, хариу шаардлагыг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид гаргах эрхтэй” гэж зааснаас гадна мөн 123.8-т “Хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцлийн хувьд шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлнэ” гэж заажээ.
Зохигчид шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 1,806,584.16 төгрөгтэй холбоотой шаардах эрх шилжсэн талаар хариуцагчид мэдэгдсэн болон ийнхүү зохих ёсоор шилжсэн эсэх талаар маргадаггүй ба хэрэгт авагдсан Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 5/1506 тоот хариу мэдэгдэх хуудас, хариуцагч ын өргөдөл болон -ийн Эрсдэлийн удирдлагын хорооны 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хурлын 15/03 тоот шийдвэр, Дотоод аудитын газрын 05/2015 тоот дугаартай шалгалтын тайлан зэргээс үзвэл шаардах эрх шилжсэн байна /х.х 204, 207, 213-214-р хуудас/.
Хариуцагч , хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа “г ХБНГУ-д виз мэдүүлэхдээ уг картыг ашиглан “Teltow” зочид буудалд өрөөний захиалга өгсөн” гэх үйл баримтын талаар маргадаггүй ба гагцхүү “Т” буюу төгрөгийн картаар олон улсын худалдаа, үйлчилгээний захиалга өгөх, хүлээн авах боломжгүй, нэхэмжлэгчийн алдаатай үйл ажиллагаа хэмээн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна /х.х-ийн 15-16-р хуудас/.
Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан Төлбөрийн карт болон цахим үйлчилгээний гэрээгээр карт эзэмшигч нь гэрээний 5.1.3-д “төлбөрийн картыг зааврын дагуу хэрэглэх”, 5.1.8.4-т “өөрийн пин код болон бусад кодыг эрх олгогдоогүй гуравдагч этгээд мэдсэн байж болзошгүй тухай мэдэгдэх”, мөн 5.2.2-т “гуравдагч этгээдэд итгэмжлэл олгож дансаа захиран зарцуулах” зэрэг эрх, үүргийг тус тус хүлээсэн байна /х.х-ийн 212-р хуудас/.
-ийн Гүйцэтгэх захирлын 2011 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 340 тоот тушаалаар батлагдсан Картын үйлчилгээний журмын 1.2.3, 1.2.4 болон 1.2.5, 2012 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 369 тоот тушаалаар батлагдсан Картын үйлчилгээ, үйл ажиллагааны журмын 1.2.3, 1.2.5, 1.2.5-д тус тус зааснаар банкны аль нэг төрлийн картыг эзэмшиж буй этгээдийг үндсэн эзэмшигч гэх бөгөөд тэрээр тухайн картыг бусад этгээдтэй хамтран эзэмшиж болно /х.х-ийн 101-116, 229-236-р хуудас/.
Түүнчлэн Картын үйлчилгээний журмын 1.2.9, 1.2.10-д заасны дагуу Пан код гэж картын дансыг төлөөлөх, картын системээс боловруулж өгсөн 16 орон бүхий тоо бол харин Пин код нь карт эзэмшигчийг тухайн картын жинхэнэ эзэмшигч мөн гэдгийг нотлох 4 орон тоотой нууц код ажээ.
Энэ нь, ын тоот данс дахь картын Пан код нь гэсэн 16 орон бүхий тоо бол Пин кодыг зөвхөн карт эзэмшигч этгээд мэддэг, тухайн картаар төлбөр тооцоо гүйцэтгэхдээ өөрийн эзэмшлийн карт гэдгийг таниулах нууц код юм.
Гэтэл хариуцагч энэхүү картыг тай хамтран эзэмшдэггүй, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтаар тоот данс болон тоот дугаартай картыг зөвхөн эзэмшдэг, Төлбөрийн карт болон цахим үйлчилгээний гэрээ, Картын үйлчилгээний журмын дагуу картыг Пин кодын хамт бусдад өгөхгүй байх, дансыг гагцхүү итгэмжлэлээр захиран зарцуулах үүрэг хүлээсэн атлаа эхнэр д өгсөн нь түүнийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.
Харин хариуцагч нь тухайн картыг эзэмших, карт дахь мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй, мөн зөвхөн дотоодод хэрэглэх боломжтой картыг буруугаар ашиглаж, ХБНГУ-д виз мэдүүлэхдээ “Teltow” зочид буудалд өрөөний захиалга өгсөн, түүний энэхүү үйлдлийн улмаас нэхэмжлэгч -иас 1,806,584.16 төгрөгийн зардал гарсан байх тул түүнийг гэм буруутай байна гэж дүгнэв.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлд үүрэг зөрчсөнөөс үүсэх хариуцлагын талаар зохицуулсан бөгөөд 227.3-д “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно”, 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан ба бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгах хэмжээг тус хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.
Дээр дурьдсанаар хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, д өөрийн эзэмшлийн картыг Пин кодын хамт өгсөн, нь тухайн картыг зориулалтын бусаар ашиглаж, өөрт ашигтай үйлдэл хийх зорилгоор бусад этгээдэд захиалга өгснөөс ийнхүү -нд 1,806,584.16 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй байх тул хариуцагчид уг хохирлыг нэхэмжлэгч талд нөхөн төлөх үүрэгтэй болно.
Гэвч шүүх бүрэлдэхүүн гэм хор учрахад нэхэмжлэгчийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэж үзэж, хариуцагчдын нөхөн төлөх хохирлын хэмжээг бууруулахаар шийдвэрлэв.
Учир нь, Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т “Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ” гэж, 514 дүгээр зүйлийн 514.1-д “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж заажээ.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.4, 446 дугаар зүйлийн 446.1.3-т зааснаар төлбөр тооцоог харилцагчийн данснаас түүний өгсөн үүрэг буюу зөвшөөрлийн үндсэн дээр дансан дахь мөнгөн хөрөнгийн хэмжээнд гүйцэтгэх үүрэгтэй. Мөн хариуцагч т олгосон картаар зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр бараа, ажил үйлчилгээ худалдан авахад төлөх төлбөр тооцоог гүйцэтгэхэд хэвийн ажиллах нөхцлийг бүрдүүлэх, гарч болох аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй юм.
Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагчийн эзэмшдэг тоот дугаартай карт зөвхөн дотоодод хэрэглэгдэх, зээлийн эрхгүй карт бөгөөд 4,000.00 гаруй төгрөгийн үлдэгдэлтэй түүнчлэн бусад улсын валютад хөрвөх боломжгүй байхад ийнхүү гадаад улсын үйлчилгээний байгууллагад гадаад валютаар төлбөр тооцоо гүйцэтгэх захиалга хийгдэх боломж, нөхцөлийг бүрдүүлсэн, үүнд зохих ёсоор хяналт, хязгаарлалт тавих үүргээ биелүүлгээгүй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын хүсэлтээр томилогдсон шинжээчийн дүгнэлтэд “улс дамжсан олон улсын гүйлгээ хийх боломжгүй, карт гаргагч банкнаас бүтээгдэхүүний зориулалтанд нийцүүлж хязгаарлалт хийсэн бол ийм гүйлгээ хийгдэхгүй байсан, харилцах дансны үлдэгдэлд багтаан гүйлгээ хийх үүрэгтэй байсан болон -ийн зөвшөөрөлгүйгээр өөр хэн нэгэн этгээд татан авах боломжгүй” гэж дүгнэсэн /х.х-ийн 71-73, 171-174-р хуудас/.
Банкны тухай хууль, Банк эрх, бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль болон Монгол банкны Ерөнхийлөгчийн 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 553 тоот тушаалаар батлагдсан Төлбөрийн картын журмаас тус тус үзвэл нэхэмжлэгч нь зах зээлд нэвтрүүлсэн энэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд дотоодод хэрэглэгдэх төгрөгийн картаар гадаад улсын иргэн, хуулийн этгээдэд бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний захиалга өгөх, төлбөр тооцоог гүйцэтгэх боломжгүй байх техник, программ хангамжийн хэвийн найдвартай ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх, ийм төрлийн гүйлгээ хийгдэхээс урьдчилан сэргийлэх үүрэг бүхий онцгой субьект юм.
Иймд, гэм хор учрахад зохигчдын хэн альны буруутай үйлдэл байх тул Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх заалтыг үндэслэн хариуцагч , нарын хариуцах хохирлын хэмжээг 50 хувиар багасгаж, 903,292.00 төгрөг төлөх нь зүйтэй гэж үзэв.
Шүүхээс дээр дурьдсаныг нэгтгэн дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагаас 903,292.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчдаас 903,292.00 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД З.БАЯРМАА
Л.ЭНХЖАРГАЛ