Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 228

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

 Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ийн гаргасан,

 

            Хариуцагч: *******,*******,*******,*******,-д холбогдох,

 

            Тоёото приус маркийн автомашинаас өөрт болон 3 хүүхдэдээ ногдох хэсгээ гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , хариуцагч , шүүх хуралдааны Нарийн бичгийн дарга Б.Ундрах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан гаргасан тайлбартаа:

 

“Миний бие той 2005 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр гэрлэж, тодорхой шалтгааны улмаас 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулсан.

 

Бидний гэрлэлтийг шүүхийн журмаар цуцлахад эд хөрөнгийн маргааныг шийдвэрлээгүй бөгөөд хамтран амьдрах хугацаанд бий болсон тоот улсын дугаартай Приус 20 маркийн автомашиныг 9,500,000.00 төгрөгөөр үнэлж, түүнээс өөрт болон 3 хүүхдэдээ ногдох хэсгээ гаргуулах хүсэлттэй.

 

Гэтэл шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээр автомашины үнэлгээг 6,800,000.00 төгрөг гэж үнэлсэн, энэхүү дүгнэлтийн талаар санал, хүсэлт байхгүй.

 

Надад болон миний хүүхдүүдэд автомашин маш их хэрэгтэй байгаа боловч хариуцагч тус машиныг өгөхгүй гэж байх тул өөрт болон 3 хүүхдэд ногдох хэсгийг мөнгөн хэлбэрээр гаргуулж, автомашиныг хариуцагчид үлдээх хүсэлттэй байна.

 

Анх надад миний төрсөн ааваас орон сууц гэрээслэж, тухайн орон сууцыг худалдаж, үлдэгдэл мөнгөөр “Аксент” маркийн машин авсан, үүний дараа “Марч” маркийн машин авч, улмаар уг машин болон ын “Микро” маркийн автомашиныг худалдаж, тоот улсын дугаартай Приус 20 маркийн машиныг авсан.

 

Биднийг хамтран амьдрах хугацаанд , , нар төрж, одоо надтай хүүхдүүд маань амьдарч байгаа бөгөөд намайг ажил хийе гэхээр хийлгэдэггүй байсан.

 

Хэдийгээр ын тайлбараар түүний данснаас уг автомашиныг худалдан авах мөнгө шилжсэн гэж буй боловч дээрх машинуудыг худалдснаас олсон орлогоор авсан юм.

 

Иймд, тоот улсын дугаартай Приус 20 маркийн машинаас надад болон өөрт болон 3 хүүхдэд ногдох хэсгийг хариуцагч оос гаргуулж өгнө үү” гэв.

 

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

 

“Миний бие тоот улсын дугаартай Приус 20 маркийн машиныг өөрийн хөрөнгөөр худалдаж авсан, нэхэмжлэгч ээс ямарч мөнгө гараагүй.

 

Энэ талаар хэрэгт авагдсан миний дансны хуулгаар тодорхой харагдах бөгөөд уг автомашиныг 2013 оны 01 дүгээр сард худалдаж авсан.

 

Хэрэв нэхэмжлэгч т тус автомашин хэрэгтэй байгаа бол өгөхөд татгалзахгүй, гэвч би хүүхдийн тэтгэлгийг төлөх орлогыг энэхүү машинаар олдог учраас тэтгэлэг төлөхгүй, харин тэтгэлэг авна гэж байгаа бол машиныг өгөхгүй.

 

Би, 2001-2005 оны хооронд БНСУ-д ажиллаж олсон орлогоороо анхны машинаа худалдан авч, улмаар тоот улсын дугаартай Приус 20 маркийн машиныг авсан юм.

 

Нэхэмжлэгч ийн ярьж буй “Марч” маркийн ногоон өнгөтэй дугаартай автомашиныг би түүнд өөрийн хөрөнгөөр авч өгч, улмаар “Микро” машиныг тус машинтай хамт худалдаж, олсон орлогоор Приус 20 маркийн машиныг авсан.

 

Өмнөх машинууд болон энэхүү Приус 20 маркийн машин миний нэр дээр бүртгэлтэй бөгөөд бусдад худалдах, барьцаалуулах талаар тохирсон зүйл байхгүй.

 

Мөн шүүхээс бидний гэрлэлтийг цуцлахад эд хөрөнгийн маргаангүй гэж шийдвэрлэсэн, ийн хувьд эрхэлсэн ажил байхгүй, машин худалдан авахад хөрөнгө оруулаагүй.

Иймд, нэхэмжлэгч ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч хариуцагч од холбогдуулан Тоёото приус маркийн автомашинаас өөрт болон 3 хүүхдэдээ ногдох хэсэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

            Энэхүү нэхэмжлэлтэй иргэний хэрэгт шүүхээс 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийг хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээс үзвэл тэрээр маргааны зүйл болсон тоот улсын дугаартай Приус 20 маркийн машиныг 9,500,000.00 төгрөгөөр үнэлж, хариуцагч оос өөрт болон 3 хүүхдэдээ ногдох хэсгийг гаргуулахыг хүссэн боловч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Приус 20 маркийн машиныг шинжээчийн үнэлсэн үнэлгээнээс өөрт болон 3 хүүхдэд ногдох хэсгээ гаргуулна гэжээ.

 

Хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, талуудын гаргасан тайлбараар нэхэмжлэгч болон хариуцагч нар 2005 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдгээрийн гэрлэлт Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйл, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйл болон 13 дугаар зүйлд тус тус зааснаар зохих ёсоор бүртгэгдэж, хүчин төгөлдөр болсон байна.

 

Зохигчдыг хамтран амьдрах хугацаанд 2005 оны 03 дугаар сарын 09-ний өдөр охин , 2008 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүү , 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүү нар төрж, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” гэсний дагуу тэдгээрийн хооронд эцэг, эх, хүүхдийн эрх, үүрэг үүсч, өнөөдрийн байдлаар талуудын хувьд эцэг, эх байх эрх нь хязгаарлагдаагүй, хасагдаагүй, эцэг, эх, хүүхдийн харилцаа үргэлжилж байгаа нь талуудын тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна.

 

Гэвч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний 101/ШШ2016/04929 тоот шийдвэрээр зохигчдын гэрлэлтийг цуцлаж, гэрлэлт буюу эхнэр, нөхрийн эрх, үүргийг дуусгавар болгосон байна.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний 101/ШШ2016/04929 тоот шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасан буюу “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно” гэсний дагуу зохигчдын хүүхдүүдийг эх ийн асрамжид үлдээж, эцэг оос тэтгэлэг гаргуулж, эд хөрөнгийн маргаангүй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5-д зааснаар шүүх гэрлэлтийг цуцлахдаа хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах талаар зохигчид маргаж буй тохиолдолд шийдвэрлэдэг журамтай.

 

Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д “Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг гэрлэгчдийн хэн нэгний буюу гэр бүлийн насанд хүрсэн бусад гишүүний шаардлагаар гэрлэлт хүчин төгөлдөр байх хугацаанд, гэрлэлт цуцалсны дараа, эсхүл гэр бүлийн гишүүн хэн нэгний нь хуваарьт эд хөрөнгө төлбөр гаргуулахад хүрэлцэхгүй бол нэхэмжлэгчийн шаардлагаар хувааж болно” гэж заасан. 

 

Энэ нь, хэдийгээр талууд шүүхийн журмаар гэрлэлтээ цуцлуулахдаа хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваах талаар маргаагүй боловч гэрлэлтийг цуцалсны дараа гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгээ гаргуулахаар гэрлэгчид болон гэр бүлийн насанд хүрсэн гишүүд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэсэн ойлголт юм.

 

Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д заасан гэрлэгчид, гэр бүлийн гишүүн гэдгийг Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д ”гэрлэлт гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг” гэж, 3.1.3-т ”гэрлэгчид гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг” хэлнэ гэж зааснаас гадна 3.1.4-т ”гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг” гэж тус тус ойлгоно.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтаар нэхэмжлэгч болон хариуцагч нар 2005 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлснээр тэдгээрийн хооронд гэрлэгчдийн эрх, үүрэг үүсч, хожим дуусгавар болсон.

 

Иймд, нэхэмжлэгч ээс эхнэр болоод гэр бүлийн гишүүний хувьд  хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар зохигчдын хүүхдүүд болох , , нар гэр бүлийн гишүүн болохын хувьд дундын эд хөрөнгийг хамтран өмчлөх ба тэдгээр нь хуульд зааснаар насанд хүрээгүй, эрх зүйн чадамжгүй, зарим буюу бүрэн бус чадамжтай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 33 дугаар зүйлийн 33.1-д заасны дагуу хүүхдүүдийн өмнөөс эх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх эрхтэй юм.

 

Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д “Гэр бүлийн хөрөнгө нь гэрлэгчдийн, гэр бүлийн бусад гишүүдийн хөрөнгөөс бүрдэнэ” гэж зааснаар зохигчдын гэр бүлийн хөрөнгө нь талуудын болон гэр бүлийн бусад гишүүдийн хөрөнгөөс бүрдэх юм.

 

  Нэхэмжлэгч ийн гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа маргааны зүйл болсон тоот улсын дугаартай Приус 20 маркийн машиныг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэж байгаа бол хариуцагч тус автомашиныг өөрийн хуваарьт хөрөнгө хэмээн мэтгэлцэж байна.

 

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д “Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн” гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл, Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.3 болон 59 дүгээр зүйлд тус тус зааснаар гэрлэгчдийн хооронд эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүдийн эрх, үүрэг үүссэн цагаас хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон хөрөнгө нь гэрлэгчид, гэр бүлийн гишүүдийн дундын өмч юм.

 

Хэдийгээр хэрэгт авагдсан тоот улсын дугаартай Приус 20 маркийн машины тээврийн гэрчилгээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй боловч талууд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа уг автомашиныг 2013 оны 01 дүгээр сард бусдаас худалдаж авсан, тээврийн хэрэгслийн эзэмших гэрчилгээг 2013 оны 08 дугаар сард олгосон хэмээн мэдүүлж байх тул энэхүү автомашиныг зохигчдыг гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй байна.

 

  Гэвч гэрлэгчид, гэр бүлийн гишүүдийг хамтран амьдарсан хугацаанд бий болсон хөрөнгө бүрийг дундын өмч гэж үзэхгүй бөгөөд тухайн хөрөнгө Иргэний хуулийн 127 дугаар зүйлд зааснаар гэрлэгчид, гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгө байх тохиолдолд хуульд зааснаас бусад тохиолдолд тухайн этгээдүүд уг хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулахыг шаардаж болохгүй юм.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа маргааны зүйл болсон тоот улсын дугаартай Приус 20 маркийн машиныг өөрийн хуваарь хөрөнгө гэж мэтгэлцэж байгаа боловч үүнийгээ баримтаар нотлохгүй байна.

 

Хэрэгт авагдсан хариуцагч ын дах тоот хугацаагүй хадгаламжийн данснаас 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 9,310,150.00 төгрөгийн зарлагыг, тоот данс руу шилжүүлсэн талаарх баримт байгаа, хариуцагч тал уг гүйлгээг автомашиныг худалдан авахад төлсөн төлбөр хэмээн тайлбарлаж буй боловч уг мөнгөн хөрөнгө түүний хуваарьт хөрөнгө гэдэг нь тогтоогдохгүй байна.

 

 Харин талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хэдийгээр Приус 20 маркийн машины техникийн гэрчилгээ хариуцагч ын нэр дээр байгаа боловч Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.2-т “гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн орлогоор олж авсан үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байна” гэсний дагуу маргааны зүйл болсон автомашиныг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн гэж үзэв.

 

Учир нь, зохигчид энэхүү автомашиныг худалдан авахдаа хариуцагч оос нэхэмжлэгч т авч өгсөн “Марч” маркийн дугаартай автомашиныг “Микро” маркийн автомашины хамт худалдаж, Приус 20 маркийн машиныг авсан талаар маргахгүй байгаа ба эдгээр “Марч” болон “Микро” маркийн автомашинууд эсхүл ийн нэр дээр бүртгэлтэй байсан ч Приус 20 маркийн машиныг талууд гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгөөр худалдаж авсан байна.

 

Мөн тухайн автомашиныг зохигчид гэрлэснээс хойших хамтран амьдарсан хугацаанд дээр дурьдснаар гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгөөр худалдаж авсан байгаагаас гадна энэ хугацаанд нэхэмжлэгч нь ажил хөдөлмөр эрхлээгүй, тодорхой орлого олоогүйн түүнийг гэр бүлийн дундын эд хөрөнгийг өмчлөх эрхгүй гэж үзэхгүй юм.

 

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.4-т “Гэрлэснээс хойш гэр ахуйн ажил эрхэлсэн, хүүхэд асарсан, өвчтэй байсан болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар орлого олоогүй байсан эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн хөрөнгөө хамтран өмчлөх эрх эдэлнэ” гэж заажээ.     

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл нэхэмжлэгч энэ хугацаанд хүүхдүүдээ асарч, гэр ахуйн ажил эрхэлж байсан байх тул түүнийг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзнэ.

 

Иймд, дээр дурьдсан үндэслэлүүдээр Приус 20 маркийн машиныг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэж, , болон зохигчдын хүүхдүүд , , нар хамтран өмчлөх эрхтэй гэж дүгнэв.

 

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлйин 129.2-т “Гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна” гэж заасан, өөрөөр хэлбэл, , болон тэдгээрийн хүүхдүүд маргааны зүйл болсон Приус 20 маркийн машиныг тэнцүү хэмжээгээр хамтран өмчилж, түүнээс өөрт ногдох хэсгээ гаргуулахад тэгш эрхтэй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид тус автомашины үнэлгээний талаар маргаж, шинжээч томилуулахад шүүхээс томилогдсон шинжээч болох -иас автомашиныг 6,800,000.00 төгрөгөөр үнэлжээ.

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа автомашинаас өөрт болон 3 хүүхдэдээ ногдох хэсгийг гаргуулж, машиныг хариуцагч од үлдээх хүсэлттэй байгаа бол хариуцагч нь тухайн машиныг нэхэмжлэгч талд өгөхгүй хэмээн маргаж байна.

 

Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т “Маргаан гарсан тохиолдолд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг шүүх тогтоох бөгөөд энэ нөхцөлд гэр бүлийн гишүүний хэнд нь ямар хөрөнгө шилжихийг тодорхойлж аль нэг гишүүнд шилжүүлсэн хөрөнгийн үнэ нь түүнд ногдох хэсгээс давсан бол үнийн зөрүүг бусдад нь олгож болно” заасан.

 

Иймд, шүүхээс 6,800,000.00 төгрөгийн үнэтэй автомашиныг гэр бүлийн 5 гишүүнд тэнцүү хувааж /6,800,000:5=1,360,000/, нэг гишүүнд ногдох хувийг 1,360,000 төгрөг гэж тодорхойлж, автомашиныг хариуцагч ын өмчлөлд үлдээж, түүнээс 5,440,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч т олгох нь зүйтэй гэж үзэв.

 

  

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар хариуцагч оос 5,440,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч т олгож,  тоот улсын дугаартай Приус 20 маркийн машиныг хариуцагчийн өмчлөлд үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч ээс  урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 166,950.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мөнхболдоос 101,990.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч т олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагч оос 80,000.00 төгрөгийг гаргуулж, шинжээч -д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Б.МАНДАЛБАЯР