| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2016/07681/и |
| Дугаар | 149 |
| Огноо | 2017-01-10 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 149
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Д.Ганболд, Л.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: У*******,*******, 15 дугаар хороолол 10 байр 32 тоот хаягт байрлах “И Эн Пи” ХХК /рд:2831503/,
Нэхэмжлэгч: У*******,*******,*******,*******,*******,******* нарын гаргасан,
Хариуцагч: У*******,*******, Энхтайваны өргөн чөлөө Apple зочид буудал хаягт байрлах “Зургаан талт” ХХК /рд:2610442/-д холбогдох ,
Гэм хорын хохиролд 10,047,000.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд “И Эн Пи” ХХК-ийн Гүйцэтгэх захирал , нэхэмжлэгчдийн өмгөөлөгч , хариуцагч “Зургаан талт” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч , иргэдийн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Эрдэнбат, “И Эн Пи” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Манай компани 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “Зургаан талт” ХХК-тай өөрийн өмчлөлийн газар доогуур төлбөртэй бохир, цэвэр усны шугам татуулах тухай гэрээ байгуулсан юм.
Энэ гэрээний дагуу хариуцагч “Зургаан талт” ХХК нь өөрийн газар доогуур бохир, цэвэр усны шугам татуулах, бид гэрээнд заасан орон сууцыг тодорхой үнээр худалдах үүрэг хүлээсэн боловч хожим биелэгдээгүй.
Манай компани 24 автомашины дулаан зогсоолтой 104 айлын орон сууцыг 2013 оноос 2015 оны хооронд барьж, улсын комисст хүлээлгэн өгсөн.
Гэтэл хариуцагч “Зургаан талт” ХХК-иас өөрийн барилгын үйл ажиллагааг эхлүүлэхдээ манай компанийн цэвэр усны шугамыг таслан их хэмжээний хохирол учруулаад байна.
Хариуцагч талын дараах хууль бус үйлдлээс болж нэхэмжлэгч , “И Эн Пи” ХХК-д дор дурьдсан хохирол учирсан. Үүнд:
Хариуцагч “Зургаан талт” ХХК нь дээр дурьдсан үйлдлийг нэг биш хэд, хэдэн удаагийн үйлдлээр хийснээс болж нийт 10,047,000.00 төгрөгийн хохирол учирсан юм.
Бидний зүгээс уг гэм хорын хохирлыг “Зургаан талт” ХХК-иас шаардаж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Баянзүрх дүүргийн Прокурорын газарт “Зургаан талт” ХХК-ийн үйлдэлтэй холбоотой эрүүгийн хэргийг шалгаж, 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 1332 тоот эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол гаргасан.
Уг тогтоолд хариуцагч “Зургаан талт” ХХК-ийн захирал ын гэм бурууг тогтоосон боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болсон.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Н.Эрдэнбат, “И Эн Пи” ХХК-д гэм хор учирсан болон 10,047,000.00 төгрөгийн зардал гарсан гэдэг нь нотлогдоно.
Иймд, хариуцагч “Зургаан талт” ХХК-иас гэм хорын хохиролд 10,047,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Эрдэнбат, “И Эн Пи” ХХК нарт өгнө үү” гэв.
Хариуцагч “Зургаан талт” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой бус байна, нэхэмжлэгч Н.Эрдэнбат, “И Эн Пи” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлд талуудын 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан өөрийн өмчлөлийн газар доогуур төлбөртэй бохир, цэвэр усны шугам татуулах тухай гэрээг зөрчсөн гэсэн атлаа өнөөдөр шүүх хуралдаанд өөр тайлбар өгч байна.
Мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 02-07-095/1099 тоот акт, мөн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 02-01-023/1877 тоот актанд нэхэмжлэгч “И Эн Пи” ХХК-ийг цэвэр усны шугам татахдаа Барилгын тухай хууль, норм, дүрмийг зөрчсөн гэж дүгнэсэн.
Гэтэл өнөөдөр нэхэмжлэгчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа уг актыг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд өгч, хүчингүйд тооцуулах нэхэмжлэл гаргасан нь энэхүү хэргийг дахин хэрэгсэхгүй болгох нөхцөл байдлыг үүсгэж байна.
Манай компанийн зүгээс цэвэр усны шугамыг санаатайгаар таслаагүй, “И Эн Пи” ХХК нь Барилгын тухай хууль, норм, дүрмийг зохих ёсоор биелүүлсэн бол ийм зүйл болохгүй байсан, өөрөөр хэлбэл, Мэргэжлийн хяналтын газрын актад дурьдсанаар “И Эн Пи” ХХК нь орон сууцны барилга, автомашины зогсоолын пандусын норм, дүрмийг зөрчсөнөөс улбаалан барилгын ажил гүйцэтгэж байхад цэвэр усны шугам тасрах нөхцөл бүрдсэн.
Нэхэмжлэгчид 10,047,000.00 төгрөгийн хохирол учирсан гэжээ, гэвч уг компанид ийм хэмжээний хохирол учирсан гэдгийг баримтаар нотлохгүй байна. Тухайлбал, манай компанийн маргааны зүйл болох гэрлийн шонг гэмтээгээгүй, гадна кабелийн шугам 2,245,000.00 төгрөг, жорлонг засварлахад 1,000,000.00 төгрөгийн зардал гарсан гэдэг боловч үүнийгээ баримтаар нотлоогүй, батлагдсан зураг, төслийн дагуу гүйцэтгэсэн бол гэм хорын асуудал гарахгүй байсан.
Мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 02-01-023/1877 тоот актанд нэхэмжлэгч “И Эн Пи” ХХК-ийн зөрчлийн талаар тодорхой дурьдсан байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч , “И Эн Пи” ХХК-иас хариуцагч “Зургаан талт” ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 10,047,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагч талд нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч “И Эн Пи” ХХК болон хариуцагч “Зургаан талт” ХХК-иуд 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн өмчлөлийн газар доогуур бохир, цэвэр усны шугам татуулах тухай гэрээ байгуулжээ /х.х-ийн 10-р хуудас/.
Энэхүү гэрээний дагуу хариуцагч “Зургаан талт” ХХК нь , тоот газраар ын захиалгатай 104 айлын орон сууцны барилгын бохирын шугамыг, тоот газраас цэвэр усны шугамыг татуулах, ,, тоот газрыг худалдан авах, “И Эн Пи” ХХК нь өөрийн барьж буй орон сууцнаас 40 мкв талбайтай 2 ширхэг орон сууцыг зах зээлийн үнээс 50 хувиар хямдруулан 1 автомашины зогсоолын хамт өгөхөөр тохиролцсон байна.
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/976 тоот захирамжаар нэхэмжлэгч ад тус дүүргийн , лол,, тоот хаягт байрлах тоот нэгж талбарын дугаартай 2861 м,кв талбайтай газрыг Орон сууцны зориулалтаар, 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/702 тоот захирамжаар хариуцагч “Зургаан талт” ХХК-д мөн дүүргийн , лолд // нэгж талбарын дугаартай 8654 мкв талбайтай газрыг Үйлчилгээ, орон сууцны зориулалтаар тус тус олгожээ.
Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамж, газар эзэмших гэрчилгээ, кадастрын зураг болон иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ түүнчлэн Үндэсний төв архиваас ирүүлсэн Ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээний зураг, талуудын хооронд байгуулсан гэрээ зэргээр зохигчид зэргэлдээ буюу хөрш газрын эзэмшигчид байна.
Нэхэмжлэгч “И Эн Пи” ХХК-ийн Гүйцэтгэх захирал бөгөөд нэхэмжлэгч Н.Эрдэнбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бат Эрдэнэ, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар өөрийн эзэмшлийн газартаа 2013 оноос эхлэн 24 автомашины дулаан зогсоолтой, 104 айлын орон сууцыг барих ажлыг эхлүүлж, 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Улсын комисст хүлээлгэн өгсөн байна /х.х-ийн 75-р хуудас/.
Тус комиссын актаас үзвэл 24 автомашины дулаан зогсоолтой, 104 айлын орон сууцыг барих ажлын захиалагч нь , Ерөнхий гүйцэтгэгч нь “И Эн Пи” ХХК ажээ /х.х-ийн 76-р хуудас/.
Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-т зааснаар захиалагч нь хөрөнгө оруулагчийг итгэмжлэлээр төлөөлж, зураг төсөл боловсруулах, материал бэлтгэн нийлүүлэх, барилгын ажлын үе шат, гүйцэтгэлд хяналт тавих, тухайн барилгыг хүлээн авах ажлыг зохион байгуулах зэрэг үүрэг хүлээх бол гүйцэтгэгч нь захиалагчтай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсаны үндсэн дээр барилгын ажлыг гүйцэтгэж буй хуулийн этгээд байна /2008 оны 02 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан Барилгын тухай хууль/.
Өөрөөр хэлбэл Барилгын тухай хуулийн 15 дугаар зүйл, Иргэний хуулийн 343, 347 болон 350 дугаар зүйлд тус тус заасны дагуу захиалагч , гүйцэтгэгч “И Эн Пи” ХХК нь тухайн барьж гүйцэтгэж буй 104 айлын орон сууцтай холбоотой асуудлаар шаардлага гаргах эрх бүхий этгээд болно.
Хариуцагч “Зургаан талт” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/961 тоот захирамжаар , ны нутаг дэвсгэрт 7.3 га газарт хэсэгчилсэн Ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авсан байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт болох Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1332 тоот тогтоол, Мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 02-07/2845 тоот албан бичгээс тус тус үзвэл хариуцагч “Зургаан талт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал нь 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр шилжих шөнө барилгын ажил явуулж байхдаа бусдын бие махбодид гэмтэл учруулсан, хариуцагч тал барилгын ажил гүйцэтгэж байхдаа захиалагч , гүйцэтгэгч “И Эн Пи” ХХК-ийн орон сууцны цахилгааны шугамыг тасалж, гэмтэл учруулсан байна /х.х-ийн 6, 61-р хуудас/.
Түүнчлэн зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч “Зургаан талт” ХХК нь 2015 оны 03 дугаар сар, 2015 оны 08 дугаар сар болон 2015 оны 11 дүгээр сард тус тус барилгын ажил гүйцэтгэж байхдаа нэхэмжлэгчдийн захиалсан болон барьж буй орон сууцны цэвэр усны шугамыг тасалжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж заасан ба нэхэмжлэгчдийн гаргасан тайлбарыг хариуцагч тал эсэргүүцээгүй, шугам сүлжээнд өөрийн үйлдлээр гэм хор учруулсан үйлдлийн талаар маргахгүй байна.
Харин хариуцагч “Зургаан талт” ХХК-иас барилгын ажлыг гүйцэтгэх явцад нэхэмжлэгчдийн эд хөрөнгөд хохирол учрахад тэдгээрийн гэм буруу нөлөөлсөн, барилга байгууламжийн техникийн нөхцөл зөрчсөнөөс улбаалан газар шорооны ажил гүйцэтгэж байхад зурагт байгаагүй шугам сүлжээ гарч ирж, болгоомжгүй үйлдлээр таслахад хүргэсэн хэмээн мэтгэлцэж байна.
Хэдийгээр нэхэмжлэгч ын захиалгатай 104 айлын орон сууцны гадна дулаан, цэвэр усан хангамж болон бохир усны системийн угсарсан сорилгоор шалгасан актаар сайн үнэлгээ авсан, хариуцагч “Зургаан талт” ХХК-иас өмнө буюу 2013 онд барилгын ажлыг эхлүүлж, 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгсөн байгаа боловч Мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 02-07-095/1099 тоот акт, мөн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 02-01-023/1877 тоот актаар тус тус нэхэмжлэгч талыг барилга байгууламжийн техникийн нөхцөл зөрчсөн хэмээн дүгнэжээ /х.х-ийн 77-79, 120, 121-р хуудас/.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч , “И Эн Пи” ХХК нарыг Барилгын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2 болон 22 дугаар зүйлийг зөрчсөн, барилгын норм, нормативын баримт бичгийг зохих ёсоор мөрдөөгүйгээс тус компанийн гадна цэвэр усны шугам сүлжээ нь хариуцагч “Зургаан талт” ХХК-ийн захиалгатай орон сууцны гаражийн пандусын сууриас 1.2 м зайд угсрагдсан байна /2008 оны 02 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан Барилгын тухай хууль/.
Гэвч нэхэмжлэгч ын захиалгатай “И Эн Пи” ХХК-ийн барьж гүйцэтгэсэн орон сууцны гадна цэвэр усны шугам сүлжээ нь хариуцагч Зургаан талт ХХК-ийн захиалгатай орон сууцны гаражийн пандусын сууриас ийнхүү 1.2 м зайд угсрагдсан нь хариуцагч тал хэд, хэдэн удаагийн үйлдлээр тухайн шугам сүлжээг тасалсан түүний үйлдлийг зөвтгөх, хуульд заасан хариуцлагаас бүрэн чөлөөлөх үндэслэл болохгүй.
Учир нь, маргааны зүйл болсон шугам сүлжээ хэдийгээр холбогдох дүрэм, журмын дагуу угсрагдаагүйгээс хариуцагч тал эхний удаагийн үйлдлээр гэм хор учруулсан боловч хожим барилгын ажил гүйцэтгэхдээ энэ талаар мэдэх ёстой бөгөөд мэдэх боломжтой байхдаа өөрийн үйлдлээр дахин гэм хор учруулсан байх тул түүнийг болгоомжгүй хандсан гэж үзэхгүй.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-т “...бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй” гэж түүнчлэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус заасан.
Энэ нь, Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар үүрэг нь тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д заасан үндэслэл болох гэм хор учруулсан үйлдэл эс үйлдэхүйгээс үүсэх бөгөөд үүнд гэм хор учруулсан этгээд гэм буруутай байх тохиолдолд тэрээр хохирогчийн өмнө учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэг хүлээнэ.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч Зургаан талт ХХК-иас нэхэмжлэгч ын захиалгатай “И Эн Пи” ХХК-ийн эд хөрөнгөд гэм хор учруулсан үйлдлийн талаар маргадаггүй бөгөөд орон сууцны гадна цэвэр усны шугам сүлжээг норм, дүрмийн дагуу угсрагдаагүй ч хариуцагч “Зургаан талт” ХХК энэ талаар мэдсэн атлаа удаа дараагийн үйлдлээр гэм хор учруулсан.
Иймд, хариуцагч “Зургаан талт” ХХК-ийг нэхэмжлэгч болон “И Эн Пи” ХХК-ийн эд хөрөнгөд гэм хор учруулсан гэж үзэв.
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заажээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч “И Эн Пи” ХХК нь цахилгаан шугам зөөж шилжүүлэх ажлын зардалд 588,000.00 төгрөг, камерын болон гэрлийн шон засварлах зардалд 200,000.00 төгрөг, цэвэр усны шугамын холболтын зардалд 554,000.00 төгрөг, цэвэр усны шугам шилжүүлэх ажлын зардалд 5,460,000.00 төгрөг, нийт 6,802,000.00 төгрөгийг Моденс ХХК-нд төлжээ /х.х-ийн 12-19, 47-49-р хуудас/.
Моденс ХХК нь “И Эн Пи” ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээгээр батлагдсан зураг төсөл, инженерийн зургийн дагуу гадна бохир, цэвэр ус, дулааны холболт мөн дотор сантехник, цэвэр, бохир ус, салхивч болон дулааны угсралтын ажлыг гүйцэтгэх үүрэг хүлээсэн ба нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар уг “Моденс” ХХК-ийн гүйцэтгэсэн ажилтай холбогдуулан тус компаниар дээр дурьдсан нэмэлт ажлуудыг хийж гүйцэтгүүлсэн гэжээ /х.х-ийн 50-54,68-р хуудас/.
Гэвч нэхэмжлэгч ын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд “И Эн Пи” ХХК-ийн Гүйцэтгэх захирал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Моденс” ХХК-иар 588,000.00 төгрөгийн цахилгааны шугам зөөж шилжүүлэх ажил гүйцэтгүүлээгүй гэсэн тул уг зардлыг хариуцагч “Зургаан талт” ХХК-иар нөхөн төлүүлэх үндэслэлгүй байна.
Мөн нэхэмжлэлд хариуцагч “Зургаан талт” ХХК-иас эвдэрч гэмтсэн жорлонг шинээр барихад 1,000,000.00 төгрөг, гадна цахилгааны тэжээлийн хүчдлийн шугамыг 21 метр газар засвар үйлчилгээ хийхэд 2,245,000.00 төгрөгийн зардал гарсан гэж тайлбарлаж байгаа боловч үүнийгээ баримтаар нотлохгүй байгаагаас гадна гэрлийн шонд хариуцагчийн үйлдлийн улмаас гэм хор учирсан гэх үйл баримт нотлогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар зохигчид нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн хариу татгалзал, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй.
Иймд, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч , “И Эн Пи” ХХК-д цэвэр усны шугамын холболтын зардалд 554,000.00 төгрөг, цэвэр усны шугам шилжүүлэх ажлын зардалд 5,460,000.00 төгрөг, нийт 6,014,000.00 төгрөгийн хохирол учирсанд тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,033,000.00 төгрөгийн хохирлыг нотлогдохгүй байна гэж дүгнэв.
Гэвч шүүх бүрэлдэхүүн гэм хор учрахад нэхэмжлэгчийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэж үзэж, хариуцагч “Зургаан талт” ХХК-иас нөхөн төлөх хохирлын хэмжээг бууруулахаар шийдвэрлэв.
Учир нь, Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж мөн 229.2-т “Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ” гэж зааснаас гадна 514 дүгээр зүйлийн 514.1-д “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж заажээ.
Өөрөөр хэлбэл гэм хорыг хариуцах үүрэг бүхий этгээд Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д заасны дагуу хохирогчийн зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх, хэрэв нөхөн сэргээх боломжгүй эсхүл харьцангуй их зардал гарахаар бол учирсан бодит хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэг хүлээх боловч гэм хор учирсан нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, гэм хор учрахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн тохиолдолд гэм хорын хэмжээг багасгаж болно.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн Мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 02-07-095/1099 тоот акт, мөн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 02-01-023/1877 тоот актаар маргааны зүйл болсон нэхэмжлэгч талын гадна цэвэр усны шугам сүлжээ нь Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрмийг зөрчиж, хариуцагч “Зургаан талт” ХХК-ийн захиалгатай орон сууцны гаражийн пандусын сууриас 1.2 м зайд угсрагдсан, үүнээс улбаалан хариуцагч тал барилгын ажлыг гүйцэтгэж байхад гэм хор учирсан байна.
Энэ нь, уг гэм хор учрах үйл явдлын учир шалтгаан нь тухайн нөхцөл байдал буюу нэхэмжлэгч тал барилгажилтын норм ба дүрмийг зөрчөөгүй байсан бол уг үйл явдал өөрөөр тохиолдох эсхүл тохиолдохгүй байсан гэж үзэх нөхцлийг бий болгож байна.
Иймд, гэм хор учрахад зохигчдын хэн аль нь буруутай үйлдэл байх тул Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх заалтыг үндэслэн хариуцагч “Зургаан талт” ХХК-ийн хариуцах хохирлын хэмжээг 50 хувиар багасгаж, 3,007,000.00 төгрөг төлөх нь зүйтэй гэж үзэв.
Шүүхээс дээр дурьдсаныг нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагаас 7,040,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “Зургаан талт” ХХК-иас 3,007,000.00 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Д.ГАНБОЛД
Л.ЭНХЖАРГАЛ