| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2020/00005/Э |
| Дугаар | 09 |
| Огноо | 2020-02-19 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 09
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бадрахгэрэл даргалж,
Нарийн бичгийн дарга Н.Алтантуяа
Улсын яллагч Б.Оюунцэцэг
Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч Б овогт Б ы Г т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2037000000005 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Жаргалант суманд 19 оны 0 дүгээр сарын -ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл , эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Цэцэг сумын Баянгол багт оршин суух, РД: , Б овогт Б ы Г ,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Б.Г нь Ховд аймгийн Цэцэг сумын Баянгол багийн нутаг дэвсгэрт орших гэртээ 2020 оны 01 дүгээр сарын 23-ны шөнө гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Н.У ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би архи ууж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгч Б.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Даваа, Бар гэх 2 залуутай хамт Баянгол багийн нутаг Цахир салаа гэх газарт хавар буух гэрээ барихаар явж байтал манай баз Д.Батсайхан таараад уулзахад манайх гэрээ барих гэж байна танайх өөр газар гэрээ барь гэхээр нь би юм хэлэлгүй цааш яваад хаваржих газраа гэрээ барьчихаад буцаад гэртээ ирээд машинаа тавьчихааад хамт явсан залуутай Баянголын ам ороод багийн даргынд очиж 5 шил ерөөл нэртэй архи уусан. Тэндээс гараад хадам ах Цогтоогийнд очоод манай баз Батсайхан намайг Цахир салаанд буулгахгүй өөр газар буу гэж байна гэсэн чинь манай хадам ах Цогтоо надруу уурлаад та нар дандаа хоорондоо хэрүүл маргаан болж байдаг яасан юм гээд уурлахаар нь тэднийхээс гараад гэртээ ирээд эхнэрлүүгээ танай ах дүү нар надруу манай буудаг буурин дээр буулаа гэж уурлаж байна гээд эхнэрлүүгээ уурлаад эхнэрээ үснээс нь татаж унагаагаад гараараа толгойруу нь цохиод галын дэгээ төмрөөр нуруу луу нь 2 удаа цохисон. Өөр яаж цохисоноо сайн санахгүй байна…” гэх мэдүүлэг,
Хохирогч Н.У ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 23-ны шөнө 23 цагийн үед манай нөхөр Б. Г гэртээ согтуу орж ирээд танай ах дүү нараар олон жил дээрхлүүлж амьдарлаа би чиний ах хүргэн хоёуланг нь ална гэхээр нь би айсандаа ал ал гэхэд машинаа асаах гэж оролдсон боловч машин нь асахгүй байсан. Тэгээд гэрт орж ирээд чамайг ална гээд миний толгой руу хоёроос гурван удаа цохиод зуухны хажууд байсан галын дэгээ төмрөөр миний нурууруу цохисон яг хэдэн удаа цохисоныг санахгүй байна” гэх мэдүүлэг,
Гэрч Д.Ганцоожын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 23-нд 19 цагийн үед гэрээсээ адуугаа хайх гээд Бар гэх найзтайгаа хамт гарсан. Адуугаа хайгаад явж байгаад замдаа Г , Даваа, Од нартай уулзаад бид нар Даваагийнд очиж архи уусан. Тэгээд Бар бид хоёр Г ын гэрт очсон. Гэрт нь очиход эхнэр У нь унтах гэж байсан. Бид тэднийд сууж байтал Б.Г гаднаас согтуу орж ирээд эхнэртэйгээ маргалдаж байгаад галын төмрөөр нуруу хэсэгт цохисон. Бар бид хоёр салгасан. Тэгээд эхнэр нь гараад явсан. Б.Г нь эхнэрийнхээ нуруу хэсэг газар 2 удаа цохиж, үснээс нь татаж зулгаасан өөр зодож цохисон талаар хараагүй....” гэх мэдүүлэг,
Гэрч Ч.Цогдуламын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 23-ны 22 цагийн үед Б.Г манайд согтуу ирээд Цахир салаанд гэрээ хаваржуулах гэтэл Батсайхан бууна гээд байна гэхэд манай нөхөр тэр асуудлаа өөрсдөө зохицуул гэж хэлсэн. Тэгээд Б.Г гэрлүүгээ яваад өгсөн. Маргааш орой 18 цагийн орчимд Б.Г ын эхнэр Н.У манай нөхөр зодлоо гээд нэлээд ядарсан байдалтай манайд ирсэн. Б.Г гэртээ ирээд танайхан дарамталж байна гээд шууд намайг зодлоо гэж байсан. Н.У ын дух, зүүн тохой, баруун гарын бугуй, нурууны хэсэгт хөхөрсөн толгой өвдөж байна гэсэн зовиуртай байсан....” гэх мэдүүлэг,
Гэрч Д.Бархүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын 23-ны шөнө 22-23 цагийн орчимд манай сумын Шаркаа гэх залуугийн адууг харахаар явж байгаад Ховд аймгийн Цэцэг сумын Баянгол багийн “Ар худаг” гэх газар орших Б.Г ын гэрт хонохоор Шаркаа бид хоёр мотоцикльтой очсон юм. Бид хоёрыг очиход гэрт нь эхнэр Н.У байсан. Бид хоёрыг ирээд удаагүй байхад араас Б.Г , Од хоёр Одын машинтай ирсэн. Од Б.Г ыг хүргэж ирчихээд буцаад явчихсан. Тэгээд Б.Г нь эхнэрлүүгээ танайхнаар хэдэн жил дээрхлүүллээ одоо дарамтлуулж чадахгүй шүү гэж дайраад эхнэрээ үсдэж зодсон. Мөн галын дэгээ төмрөөр цохиж байсан. Тэгээд Шаркаа бид хоёр Б.Г ыг болиулж тэр хоёрыг салгаад бид нар бүгдээрээ унтаж амарцгаасан. Шөнө унтаж байгаад 03 цагийн орчимд сэрэхэд Б.Г ын эхнэр гэртээ байхгүй гараад явчихсан байсан...” гэх мэдүүлэг.
Хохирогч Н.У ын биед учирсан гэмтлийн талаар Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Тогтохын 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 130 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
“1. Н.У ын биед гэмтэл тогтоогдлоо.
2. Н.У ын биед духны зүүн хэсэгт цус хуралт, зүүн хацар хэсэгт цус хуралт, зүүн тохойн гадна хэсэгт цус хуралт, баруун гарын бугуйн гадна хэсэгт цус хуралт, бүсэлхий нурууны гадна хэсэг цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
3. Н. У ын биед учирсан гэмтэлүүд нь мохой зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
4. Н.У ын биед учирсан гэмтэлүүд нь гэмтэлийн зэрэгт хамаарна.
5. Н. У ын биед учирсан гэмтэлүүд нь “ шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
6. Н. У ын биед учирсан гэмтэлүүд нь ерөнхиий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
7. Н. У ын биед учирсан гэмтэлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой, шинэ гэмтэлүүд байна.” гэх дүгнэлт,
- эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол
- эд мөрийн баримт хураан авах тухай тогтоол
- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Б.Г нь Ховд аймгийн Цэцэг сумын Баянгол багийн нутаг дэвсгэрт орших гэртээ 2020 оны 01 дүгээр сарын 23-ны шөнө гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр Н.У ын толгойнд цохиж, мөн нурууруу нь галын дэгээ төмөрөөр цохиж хөнгөн хохирол учруулсан болох нь гэрч Д.Ганцоож, Ч.Цогдулам, Д.Бархүү нарын мэдүүлэг, шүүгдэгч Б.Г ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн 130 тоот дүгнэлт, хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд “духны зүүн хэсэгт цус хуралт, зүүн хацар хэсэгт цус хуралт, зүүн тохойн гадна хэсэгт цус хуралт, баруун гарын бугуйн гадна хэсэгт цус хуралт, бүсэлхий нурууны гадна хэсэг цус хуралт” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Тогтохын 2019 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 130 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан байх бөгөөд уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэдэгт эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүд, хамтран амьдрагч ..., тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа зэрэг этгээдүүд нь нэгнийхээ сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж заажээ.
Хохирогч Н.У нь шүүгдэгч Б.Г ын гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу эхнэр нь болох нь Б овогт Б ы Г , Баргачууд овогт Норовсамбуугийн У нарын 2011 оны 10 сарын 05-ны өдөр гэр бүл болж, 2012 оны 04 сарын 09- ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 05 дугаарт бүртгэгдсэн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Г нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн буюу гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлжээ.
Иймд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Н.У гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх Б.Г т ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдууллаа.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, гаргуулах хохирол төлбөргүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн галын дэгээ төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч Б.Г ын Төрийн банкны 111400032202 дугаартай харилцах дансанд байгаа 510.181 төгрөгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Г т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Б ы Г ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Г ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г т оногдуулсан торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохирол төлбөргүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн галын дэгээ төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч Б.Г ын Төрийн банкны 111400032202 дугаартай харилцах дансанд байгаа 510.181 төгрөгийг битүүмжилсэн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар баримт бичгээр ирсэн шүүгдэгч Б.Г ын регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэрийг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Г т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.