Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 146/ШШ2017/00031

 

Зохигч эвлэрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, Хархорин сум, Эрдэнэтолгой баг, Сайрын 1-11 тоотод оршин суух Туваан овогтой Пүрэвийн Мөнхнасангийн /РД:ЙР78050671/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймаг, Хархорин сум, Вангийн-Овоо баг, Өлийн 6-11 тоотод  оршин суух Тэчин овогтой Цэрэнпүрэвийн Долгорсүрэнд /РД:ЙР84122681/ холбогдох

1 129 103 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Мөнхнасан нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:

Ц.Долгорсүрэн нь П.Мөнхнасан миний эрхлэн ажиллуулдаг “Марал” хүнсний дэлгүүрт 2016 оны 12 дугаар сараас 2016 оны 04 дүгээр сар хүртэл худалдагчаар ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа 1 129 103 төгрөгний дутагдал гаргаж одоог болтол дутагдлаа төлөөгүй байгаа тул Ц.Долгорсүрэнгээс дутагдал болох 1 129 103 төгрөгийг гаргуулж өгнө үү ...Хариуцагч Ц.Долгорсүрэнгээс нэхэмжилсэн 1 129 103 төгрөгөө багасгаж 946 303 төгрөг нэхэмжилсэнийг Ц.Долгорсүрэн нь 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 500 000 төгрөгийг төлж, үлдсэн 446 303 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 05-нд төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ

Хариуцагч Ц.Долгорсүрэн нь шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэгч П.Мөнхнасантай уулзаж харилцан тохиролцож Мөнхнасан 1 129 103 төгрөгөө багасгаж 946 303 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Ц.Долгорсүрэн миний бие 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 500 000 төгрөг төлөх үнэн болно. Үлдсэн 446 303 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Мөнхнасан нь хариуцагч Ц.Долгорсүрэнд холбогдуулан 1 129 103 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч П.Мөнхнасан нь нэхэмжилсэн 1 129 103 төгрөгөө багасгаж 946 303 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Ц.Долгорсүрэн нь хүлээн зөвшөөрч 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 500 000 төгрөгийг төлж, 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 446 303 төгрөгийг төлж барагдуулахаар зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

            Иймд зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч П.Мөнхнасан нь нэхэмжилсэн 1 129 103 төгрөгөө багасгаж 946 303 төгрөг нэхэмжилснийг хариуцагч Ц.Долгорсүрэн нь хүлээн зөвшөөрч 2017 оны 02 дугаар  сарын 06-ны өдөр 500 000 /таван зуун мянган/ төгрөгийг, үлдсэн 446 303 /дөрвөн зуун дөчин зургаан мянга гурван зуун гурван/ төгрөгийг төлж барагдуулна гэж зохигч эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31 650  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төвлөрсөн төсвийн 5556458111 тоот данснаас 13 630.5 төгрөг, хариуцагч Ц.Долгорсүрэнгээс 13 630.5 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Мөнхнасанд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адилаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                                               

ШҮҮГЧ                                   Б.САРАНТУЯА