Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 00120

 

 

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 155/ШШ2017/00120

Хөвсгөл аймаг

 

             Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 13-05 тоотод оршин суух, РЮ75072571 дугаар регистртэй, Сидеев овогт Шүрэнцэцэгийн Гансүхийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 10-20 тоотод оршин суух, РМ66022015 дугаар регистртэй, Бээс овогт Дамдингийн Нямсүрэнд холбогдох

Зээл, хүү, алданги, нийт 858.000 /найман зуун тавин найман мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 155/2016/01393/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Гансүх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Д.Нямсүрэнтэй харилцан тохирч 2016 оны 10 сарын 14-ний өдөр зээлээр гэрээ байгуулж, 600.000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай 1.50.000 төгрөгийн хүүтэй зээлдүүлж, хоног тутмын алданги 0.5 хувиар тооцохоор тохиролцсон юм. Д.Нямсүрэнтэй байгуулсан гэрээний хугацаа дууссан боловч одоог хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа болно. Иймд Д.Нямсүрэнтэй харилцан тохирч 2016 оны 10 сарын 14-ний өдөр байгуулсан зээлийн гэрээнд заасан үндсэн зээл 600.000 төгрөг, хүү 150.000 төгрөг, алданги 108.000 төгрөг, нийт 858.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Нямсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Мөрөн сумын 6 дугаар багийн 13-05 тоотод оршин суугч Ш.Гансүхээс мөнгөний яаралтай хэрэг болсон тул Мөрөн сумын телевизороор явж байсан “машин барьцаалж зээл олгоно” гэсэн зарын дагуу очиж уулзан Соната-2 маркын машиныг барьцаанд тавьж 600.000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай авсан болно. Машиныг тавьж 600.000 төгрөгийг авахдаа /чухал хэрэг болоод байсан учир/ машиныг худалдаж авна гэсэн хүнийг тус зээлдүүлэгчтэй ярилцаж зөвшилцөөд тавьсан нь үнэн болно. Тухайн машиныг авах хүн барилгын компанид ажилтай ч ажил нь зогссон шалтгаанаар цалин нь шийдэгдэхгүй ба өөрөө ирээгүйн улмаас хугацаа хэтэрсэн ба хугацаа хэтэрсэн өдрийн алданги тооцож эхэлсэн. Гэвч нэг өдөр намайг дуудан таны машиныг 900.000 төгрөгөөр зарахаар боллоо, ирж асааж өг гээд би очиж асааж өгөнгүүт машинд холбогдох бичиг баримтаа өг, машин авч байгаа хүнд шилжүүлж өгнө гээд авсан. Тэгээд хэсэг хугацааны дараа зарсан байсан. Бас бичиг баримтыг шилжүүлж, машины дугаарыг нь хүртэл сольсон, тэр өдрөөс хойш 2 сар гаруй хугацаа өнгөрч байна. Иймд миний хувьд барьцаат зээлийн үйлчилгээний гэрээний дагуу зарж борлуулж мөнгөө гаргаж авчээ гэж байтал шүүхэд өгсөн байсан. Тэгээд Ш.Гансүхтэй ярилцахад та машинаа 500.000 төгрөгөнд бодоод надад өг, мөн үлдэгдэл 358.000 төгрөгийг бэлнээр нэмж өг гэсэн шаардлага тавьсан. Нэхэмжлэлийн дагуу миний бие тухайн төлбөрийг төлж барагдуулахын хувьд машинаа 500.000 төгрөгөөр заруулчихаад дээр нь 358.000 төгрөгийг өгөх боломжгүй. Учир нь унадаг дугуйны үнэтэй машин байдаггүй учир машинаа хүлээж аваад нэхэмжилсэн 858.000 төгрөгийг Ш.Гансүхэд төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.

Нэхэмжлэгч Ш.Гансүх шүүхэд гаргасан тайлбартаа: Нямсүрэнгийн барьцаанд тавьсан Соната-2 машиныг хүлээлгэж өгөөд, 858.000 төгрөгийг гаргуулахыг зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Гансүх нь хариуцагч Д.Нямсүрэнд холбогдуулан зээл, хүү, алданги, нийт 858.000 /найман зуун тавин найман мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Нямсүрэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тухай тайлбарыг 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр, нэхэмжлэгч нь хариуцагчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөн тухай тайлбарыг 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр  тус тус шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25.150 төгрөгийн тал хувь болох 12.575 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Нямсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамж 12.575 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.Гансүхээс зээл, хүү, алданги, нийт 858.000 /найман зуун тавин найман мянга/ төгрөг нэхэмжилснийг хариуцагч Д.Нямсүрэн хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны 4901000149 тоот дансанд 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25.150 төгрөгөөс 12.575 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Нямсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамж 12.575 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

           

 

 

 

ШҮҮГЧ                              Б.ОТГОНБЯМБА